Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Эрүүл мэндийн гурван ажилтан халдвар авчээ
Image
Б.Батсайхан: Заавал реалист ч юм уу, уянгын шүлэг түрүүлэх ёстой юм уу?
Image
Стивен Сигал Монголд шинэлжээ
Image
АХБ: Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2022 онд 5.2 хувиар өснө
Image
Замын-Үүд боомтоор өдөр 100 чингэлэг нэвтэрч байна
Image
Оюутан залуус 25 км зам туулах адал явдалт аяллын тэмцээнд хүчээ сорьж байна
Image
БНСУ-ЫН ЭСЯ ВИЗ ОЛГОХООС ТАТГАЛЗСАН ТУХАЙ ТАЙЛБАР ХУУДАС ӨГӨХИЙГ ЗОГСООВ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл 2023 оны төвлөгөөгөө баталлаа
Image
Ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна
Image
Т.АЮУРСАЙХАН: ҮЕ ҮЕИЙН САЙД НАР ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ТОМИЛЖ ИРСЭН БАЙНА
Image
СЕХ: Саналын хуудсын нөөц хангалттай гэв
Image
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих олон улсын “SheTrades” төвийн салбарыг Монголд нээнэ
Image
Ц.Цогтбаатар “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч “Бөртэ чоно” цомын эзэн болов
Image
Н.ЭНХБАЯР: “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс илүү дээр
Image
УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮДИЙН 60 ХУВЬ НЬ ЖДҮЧИН
Image
Иргэдийн анхааралд: 15-60 насны иргэд даатгалаа нөхөн төлөх боломжтой
Image
Сагсай сумын төв хатуу хучилттай замтай боллоо
Image
"УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛНО
Image
“Долоогийн бүлэг” дэд бүтцийн шинэ төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрчээ
Image
“Samsung” эвхдэг дэлгэцтэй ухаалаг гар утсаа танилцууллаа
Image
Хүнд бэлэглэж болохгүй зүйлс
Image
Тоглолтын өдөр, цагийн хуваарь гарчээ
Image
ЭЕШ-ЫГ 77 НАСТАЙ ИРГЭН ӨГЧЭЭ
Image
Татварын 250-иад хөнгөлөлт чөлөөлөлт хэрэгжиж байна гэв
Image
Бразилд хүүхдийн таргалалттай тэмцэх кампанит ажлыг эхлүүлжээ
Image
Д.Сумъяабазар: Баганан тулгуурт нийтийн тээвэр нь олон төрлийн тээврийн хэрэгсэл зорчих боломжтойгоороо онцлог
Image
ГОВЬ-АЛТАЙ: Залуу бөхчүүдийн барилдаанд Аймгийн арслан Д.Ганцоож түрүүллээ
Image
Боксчдыг 2022 онд хилийн чанадад олон тэмцээн хүлээж байна
Image
Зөрчлийн тухай хууль зөрчсөн 44 нэр дэвшигчид 630 төгрөгийн торгуул ногдуулжээ
Image
Болгараас Европын сүүлчийн хулсны баавгайн үлдэгдэл олджээ
Image
Image

Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш

УИХ-ын гишүүн асан Д.Арвинтай ярилцлаа.


-Ойрд уулзаагүй хүнтэй уулзаж байна. Улс төрөөс холдоод ямар ажлыг хийж байна даа?

-Их Өргөө  компанийнхаа ажилд тусалж байна даа. “Хуучин байрыг шинэ орон сууцаар” нэртэй хөтөлбөрийн дагуу Сансар хотхоны 85 айлын орон сууцыг бариулах ажлыг хөөцөлдөж байна.

-Хувийнхаа ажлын хажуугаар намынхаа үйл ажиллагаанд оролцож байгаа биз дээ. Ардчилсан нам даргаа сонгох гээд тун завгүй ажиллаж байна шүү дээ?

-Намын Их хуралд суусан. Намын анхан шатны гишүүд намынхаа даргыг сонгож байгаа. Миний хувьд намынхаа аль нэг үүрд харъяалагддаггүй.

-Яагаад?

-Намын батлахаа намын даргаасаа авчихсан учраас аль нэгэн үүрд бүртгүүлж амжаагүй. Тийм учраас намын анхан шатны байгууллагын дотоод ажилд огт оролцдоггүй.Би Ардчилсан намд харьцангуй хожуу орсон шинэ гишүүн учраас дотоод ажилд нь огт оролцдоггүй.

-Сүүлийн үед Ардчилсан намыг шинэчлэх асуудал хурцаар яригдаж байгаа. Ер нь танай нам шинэчлэгдэж чадах уу?

-Намын Их хуралд оролцож буй гишүүдийн оролцоог харахад маш идэвхтэй байсан. Намыг шинэчлэх нь зөвхөн дарга нарын асуудал биш. Фракциудын асуудал ч бас биш. Намын гишүүд нь өөрсдөө зөв байж нам шинэчлэгдэнэ. Мөн зөв лидер гарах ёстой. Намын гишүүд ухамсартай, зөв байх ёстой. Дарга нар болон гишүүд нь хариуцлагагүй байвал нам шинэчлэгдэнэ гэж яриад ч хэрэггүй.

-Таны хувьд УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүн хүн. Тийм ч учраас одоогийн УИХ-ын алдаа, оноог сайн харж байгаа байх. Ер нь одоогийн УИХ хэр чадамжтай харагдаж байна вэ?

-УИХ-ын гишүүн байх хэцүү. Үнэхээр хүнд. Учир нь бид иргэдээс сонгогддог. Тийм болохоор эргээд иргэдтэйгээ тулж ажилладаг. Тээр тэнд орших Дорнодын зах хязгаарт УИХ-ын гишүүн л очиж ажиллаж байна шүү дээ. Тэнд УИХ-ын гишүүдээс өөр хүн бараг очдоггүй. Тэгэхээр УИХ-ын гишүүн бол үнэхээрийн хүнд хүчир ажил. Хууль тогтоох ажлаа хийхээс илүү иргэдэд дарагддаг. Иргэдээс хамгийн их сайн, муу үгийг сонсдог. Бид иргэдтэй уулзахад өөрсдийнхөө амь, амьдрал, оршин суугаа бүс нутгийнхаа асуудлыг л ярьдаг. УИХ-ын гишүүдийн үүрэгт ажил бол хууль батлах. Гэтэл иргэд сургууль, цэцэрлэг, оршин суугаа газрынхаа асуудлыг ярьдаг. Ярьсан, хэлсэн болгоныг нь төсөвт суулгаж чаддаггүй. УИХ-ын гишүүд ажил хийдэггүй. Бид орон гэргүй болчихлоо. Хүүхэд сургалтын төлбөргүй байна. Хоолны мөнгөгүй байна, Ажил олж өг, хог цэвэрлэгээ эрүүл мэнд боловсрол гээд олон зүйл хүсч биднийг шүүмжилдэг. Энэ бүх зовлонтой УИХ-ын гишүүдээс өөр нүүр тулдаг хүн  байгаа ч юмуу мэдэхгүй. ээ   Бараг УИХ-ын чуулганы хуралдаа сууж чадахгүй тойргийнхоо ажлыг хийж хүмүүсийн гуйлтыг биелүүлсээр байгаад л нэг мэдэхэд дөрвөн жилийг үддэг. УИХ-ын гишүүн байх үнэхээрийн хүнд. Сэтгэл санааны дарамттай ажил. Тойргийнхоо иргэдтэй зууралдсаар байгаад бүх цаг, хугацаагаа авдаг гишүүд ч бий. Эдийн засаг хүнд  үеийн парламент өөрөө ер нь хэцүү байдлыг туулаад л гардаг ш дээ

-УИХ-д суудалтай 65-ийн бүлгийг чадамжгүй байна. Эндээс сонгогдсон Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй байна гэх шүүмжлэл их байна?

-Ажил хийе гээд УИХ-д орж ирдэг биз дээ. Гэтэл хөрөнгө, мөнгөний асуудал хүнд бол яах ч аргагүй. Засгийн газар ч их зовдог Хөрөнгө, мөнгөгүй юм чинь яалтай билээ. Шүүмжлүүлдэггүй УИХ, Засгийн газар гэж байгаагүй. Бид бүгдээрээ шүүрэн шанага болтлоо шүүмжлүүлж, доромжлуулж ирсэн. Сэтгэл санаагаараа дарамтлуулаад, сонин хэвлэлээр гүтгүүлээд л ирсэн. Цаг хугацаа л харуулна даа

-Та ч УИХ-ын гишүүн байхдаа үгүй их шүүмжлүүлсэн дээ?

-Шүүмжилж байна гэдэг бол би байгаагийн шинж байсан ч юм уу. Ер нь тэгтлээ магтуулдаг байсан төр засгийн хүн байдаг юм уу. Амьд байхад нь бүгд л шүүмжлээд л мөнх бусыг үзэхээр нь дэлхийд байхгүй сайн хүн байсан гээд л магтдаг биз дээ. Энэ одоо бидний зан араншин болчиж дээ. Сүүлийн үед би сошиалд ороход Монгол Улсын Ерөнхийлөгч л ганцаараа их шүүмжлүүлж байна даа. Хэлсэн үгийг нь хэсэг, хэсгээр нь тасдаад засварлаад  гаргаад  байгаа нь хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх гэсэн зохион байгуулалттай хүмүүсийн л ажил байгаа юм шиг харагдсан. Яг хэлсэн үгийг нь  бүрэн эхээр нь “Өдрийн сонин”оос уншихаар зөв л юм хэлсэн байгаа юм. Надад нэг зан байдаг юм аа, хүмүүс нэг хүнрүү зохион байгуулалттай бүлэглэж дайраад эхлэхээр нь би босоод ирдэг юм. Би олон хүнийг өмгөөлж л байсан. Гишүүн Г.Нямдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гишүүн агсан М.Зэнээ, О.Дашбалбар  нарыг Монгол Улс даяар л дайрч эхлэхэд тэр үед нь хатуу л өмгөөлж байсан. Тэгээд л намайг Н.Энхбаярыг өмгөөлсний төлөө Н.Энхбаярын хүн гээд л цоллуулдаг байлаа. Сүүлийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л их шүүмлүүлж харагдана.

-Буруу зүйл ярьсан учраас шүүмжлүүлж байгаа юм биш үү.

-Ерөнхийлөгчөөс өөр хэн ярих юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд зөвлөмж үүргийг  Засгийн газар Их Хуралд өгдөг. Энэ нь  Ерөнхийлөгчийн ажил ,   хэрэгжүүлэх нь Засгийн газар, Улсын Их Хурлын асуудал шүү дээ. Ер нь бол утааны асуудал сүүлийн 20 жил яригдлаа. Үе үеийн Засгийн газрын л хийх ёстой ажил шүү дээ. Дорвитой юм хийсэнгүй. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн зөвлөмжийн дагуу Ажлын хэсэг Улсын Их Хурал дээр байгуулагдаж,  утааны эсрэг ажиллаж байсан. Тэр үед би Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга байсан,  Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны дарга байсан бид 2 ажлын хэсгийг ахалж ажиллаж байлаа. Ажлын хэсэгт ШУА-ынхныг татан оролцуулж байлаа. Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах цаашид хийх ажлын талаар бодитой санал гаргаж, тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболдод үүрэг чиглэл өгч байсан.Ер нь үе үеийн Засгийн газрууд энэ асуудлаар дорвитой ажил хийж чадаагүй өдийг хүрсэн дээ.

-Та нарын гаргасан зөвлөмж яагаад өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй юм бэ?

-Тэгээд л тэнд нь унтуулчихсан шүү дээ. Ер нь бүх цаг үеийн Засгийн газар утаатай тэмцэх ажлыг хийх дургүй байдаг юм биш үү. Би утаатай тэмцэх ажил руу гар дүрж яваад загнуулж байсан удаатай. “Чи УИХ-ын гишүүн байж гүйцэтгэх засаглалын ажлыг хийлээ” гээд загнуулж байсан. Ц.Даваасүрэн гишүүн бид хоёр Монголын эрдэмтэн, судлаачтай уулзаад хаана утаа их байгааг хүртэл олж судлуулаад тогтоогоод авах арга хэмжээг хүртэл зааж өгч байсан. Тухайн үед айлууд дугуй түлдэг байсан бол одоо дугуй бизнес болчихоод хог шатаадаг болсон байна. Хогноос ямар хий ялгарах вэ бодоод үздээ.

-Таны бодлоор утаанаас ангижрахын тулд ямар ажил хийх ёстой юм бэ?

Хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Үндсэн хуулиар бол иргэд хаана ч амьдрах эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг бодож  хотын хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хот суурин газар амьдрахаар шилжиж ирэгсэд нийтийн эрх ашгийг бодож утаа гаргахгүй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тэгсэ иргэдэд хотод амьдрах боломж олгодог хууль гаргах хэрэгтэй. Иргэдэд “Та Үндсэн хуульд заасны дагуу хаана ч амьдарч болно. Гэхдээ та бусдын эрүүл, мэндийг хохироохгүй утаа гаргахгүй орчинд амьдрах ёстой” гэсэн хатуу зарчмын шаардлага тавьсан Нийслэл Улаанбатарын хуулийг гаргах ёстой. Тэр үед ийм л шаардлага тавигдаж байсан. Ийм хатуухан бодлого, зарчим ярихаар зарим улс төрчид ард иргэдэд таалагдах гээд эсэргүүцдэг л байсан. Ер нь утаанаас салахад зөв хатуу зарчимтай хууль гаргах хэрэгтэй байгаа. Монголын улс төрийн амьдрал дөрвөн жилээр л хэмжигддэг. Ард түмэнд таалагдахын тулд ажиллаад байвал бид насаараа утаатайгаа амьдарна. Хатуу дэглэм, хатуу хууль, хатуухан шаардлагаар л утааны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Дэлхийн бүх том хотууд ийм л зарчмаар ажиллаж байгаа. Утаанаас салах өчнөөн сайхан санаа, санаачлага, бодлого байгаа.  Үе үеийн Засгийн газрын олон бодлогууд байгаа тэр бүхнийг одоогийн Засгийн газар хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй. Ядаж л хог түлдэг айлуудаа болиулах хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүн байхдаа жиргээчдийг тэнэгүүд гэж байсан. Одоо та сошиал сүлжээ ашигладаг болж тийм үү?  

-Би УИХ-н гишүүн байхдаа сошиал ертөнцөөр хааяа орж мэдээ л уншдаг байсан. Твиттэр, фэйсбүүк бол бүр үгүй. Би УИХ гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд, төрийн албан хаагчид твиттер фэйсбүүкээр ажлаа хийхээ боль гэж хэлж байсан. УИХ-аас төрийн албан хаагчдыг твиттер, фэйсбүүкээр ажлаа явуулахгүй байх тогтоол гаргах ёстой. Ингэж байж л сошиал ертөнц өөрөө цэвэршинэ. Одоо сошиал ертөнц чинь зохион байгуулалттай хэсэг бүлэг хүмүүсийн ажил болсон байна. Тэнд  сүүлийн үед нэр хүндээ өсгөх гэж бусдыг доош хийсэн улс төрчдийн явуургүй үйлдэл ,  ховонд дуртай ажилгүй завтай ямар нэгэн зүйлийг зөв ойлгох чадваргүй аялдан дагагчид, хүн доромжилддог хүмүүс сууж байна Монголын төр үүнээс ангижрах ёстой . Хөдөлмөрч, соёлтой, боловсролтой ажил хэрэгч олон жирийн хүмүүс ордоггүйг би мэднэ, нэрийг нь хэлсэн ч чадна. Яг үнэнийг хэлэхэд УИХ-д яаж сонгодсоноо мэдэхгүй худлаа шудрага царайлаад тойрогтоо тодорхой ажил хийхгүй хэн нэг хүнтэй тэмцэлдэж нэр хүндээ өсгөж байгаа улс төрчид тэнд  байна. Хамгийн аймшигтай нь арми, хилийн цэрэг, удирдлагуудыг нь худалдан авч цэргийн нууц гэж хэлүүлэн зохион байгуулалттайгаар хүний эрхийг зөрчин цэргийн албан хаагчдаар санал өгүүлсэн , эрүүгийн элементүүдээс мөнгө аваад тараасан мөн хууль зөрчсөн хүн улс төрд орж ирчихээд ард түмний толгойг уран цэцэн угаагаад байж байгаа. Тэр ухаан муутнуудыг зөв зүйл ярьж байна гэж дэмжиж байгааг хараад яана даа Монгол улсын хувь заяа гэж сэтгэл өвдөж сууна.

Б.ГЭРЭЛ

Эх сурвалж: Chuhal.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6