Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН, СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
МОНГОЛЫН УИХ-ЫН ГИШҮҮД “ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН”-Д МАНЛАЙЛЖЭЭ
Image
"ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН" ГЭГЧИЙГ ТОЛГОЙЛОГЧ П.ГАЛИНДЭВ НАР АН-ЫН ГИШҮҮД БИШ ГЭВ
Image
НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГЭЭР БАГАНУУР ДҮҮРЭГ ТОДОРЛОО
Image
УЛСЫН ТӨСВИЙН ДӨРВӨН ТЭРБУМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 19 САЯ АМ.ДОЛЛАРООР ХОЁР ХӨШӨӨ БОСГОЖ БАЙНА
Image
Ч.УЛААН САЙДЫН ТУШААЛААР УЛААНБААТАР ХОТОД СУМ БҮРЭЭС 1000 ХОНЬ НИЙЛҮҮЛНЭ
Image
ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ.
Image
Д.ОЮУНХОРОЛ НАРЫН САНААЧИЛСАН БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРӨӨР АМРАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН "С"ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТОД ХЭЭЛ ХАХУУЛИЙН ДАЛД СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ
Image
Улс төр яах вэ, даалгавраа л хий!!!
Image
ТӨГСГӨЛГҮЙ ЗОВЛОНГИЙН ТОЙРОГ ДАХЬ БОДИТ ҮНЭН
Image
БАТШИРЭЭТ СУМАНД АЙЛ РУУ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
ХИЛЭЭР 600 КГ ЧУЛУУ, 143 КГ МАХ НУУЖ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЭ MRI АППАРАТААР ОНОШИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЧИГЛЭЛД ХИЙН ХӨДӨЛГҮҮРТ АВТОБУС ЯВУУЛНА
Image
ОХУ-ЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭНГ МОНГОЛООС БАРИВЧИЛЖ, 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛЖЭЭ
Image
АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ АРГУУД
Image
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 27-НД БОЛНО
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Image
''ДЭЛХИЙН ШИЛДЭГ УДИРТГАЛ ХӨГЖИМ'' ТОГЛОЛТ БОЛНО
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨРИЙН АГААР ЦЭВЭР БАЙНА
Image
ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН VII НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЗОРИН ИРЖ, ХҮН БАРЬЦААЛАН ЗУГАТАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ
Image
"ТӨГС ЦУТГАМАЛ" ХХК-ЫН ЗАХИРАЛ Ц.БАЯР-ЭРДЭНЭ ГЭГЧ "ИД ШИДИЙН ОРОН" ТӨСӨЛД ХАНДИВ ӨРГӨНӨ ГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ, МӨНГӨ ЗАЛЬДЖЭЭ
Image
500 хий үзэгдэлд 310 саяын цалин өгч төсөв тонож байхад Н.Энхболд сайд хаана байсан бэ?
Image
“ГАН ҮЗЭГ 2019” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ 2.2 ТЭРБУМЫН MRI-ТАЙ БОЛЛОО
Image
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Г.БАТБААТАРЫН ТӨРСӨН ӨДӨРТ ОЧСОН ЭМНЭЛГИЙН ДАРГА Х.АЛТАЙСАЙХАН ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ
Image
Г.Баярсайхан: Утаагүй түлш Алтан тэвшийн хөндийг өөрчлөх гарц
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
Image
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Image
ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Image
2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
Image
"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
Image
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
Image
Зариг Өнөрөө: Үсдээд зодож чадна шүү гөлөг минь
Image
50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье
Image
МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
Image
"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
Image
"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
Image
“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Вьетнамд нөхөр ховордож, хуурамч хуримын үйлчилгээ дэлгэрч байна
Image
Домогт усан сэлэгч Майкл Фелпс Риогийн олимпийн наадмаас
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИДНА
Image
НОМ УНШИХ СОЁЛЫГ ТҮГЭЭХ ТОХИЛОГ ТАНХИМ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Image
Хүүхдээ үгэнд ордог болгох 10 зальтай арга
Image
Засгийн газар нь хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийг НҮБ-ын Тусгай илтгэгч анхаарууллаа
Image
НОБГ-ЫН МАРШ, ТАКТИКИЙН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Image
Путин: Ленин бол Оросын дор бөмбөг булж сүйрүүлсэн хүн
Image
МУГТ Х.ЦАГААНБААТАР “ДЭЛХИЙН ЦОМ”-ООС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
Татвар: Мунхаглал уу, эсвэл ...?
Image
Өнөөдрөөс хотын төвийн 14 зогсоолд 250 түрээсийн дугуйг байрлуулна
Image
Нууц амрагтайгаа хамт амьдардаг хосууд
Image
Сэлэнгэ, Хэнтий аймгуудад түймэр гарчээ
Image
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХАНДЛАГЫН ТАЛААР
Image
Forex буюу интернэтээр мөнгө олох бизнесийн үнэгүй сургалт
Image
БҮСГҮЙЧҮҮДДЭЭ БАРЬЖ БУЙ ДУУЧИН МӨНГӨНШАГАЙГИЙН ЭЭЛЖИТ БЭЛЭГ ЮУ ВЭ?
Image
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР 1383 УДААГИЙН ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВЧЭЭ
Image
БИЗНЕС ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ ЯЛАГЧ СУРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Image
Ц.НЯМДОРЖ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ЗАХИАЛАГЧ, ЗУУЧЛАГЧ, ХАМЖИГЧ ГЭЖ БАЙГАА
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
Жүжигчин Т.Карма сургaлт нэрээр айлын хүүхдийг элдвээр харааж байна /бичлэг/
Image
Д.ГАНТУЛГАД ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТНА
Image
Hollywood-ын эрэгтэй одод өмнө ба одоо /Фото/
Image
Аймшгийн киноны гол дүрүүд бодит амьдрал дээр
Image
Нийслэлийн дэд төвүүдэд 10 мянган айлын орон сууц барина
Image
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН БАЙГУУЛАМЖИД ШАЛГАЛТ ХИЙЖ, 173 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
УЛААНБААТАР КИНО НААДМЫН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД
Image
С.БАТБОЛД: ХОРОО, ДҮҮРЭГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БИД БҮГД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЮМ
Image
АХИЛЛ МУУР ӨНӨӨДРИЙН ТОГЛОЛТОД БРАЗИЛИЙН ШИГШЭЭ БАГИЙГ ЯЛНА ГЭЖ ЗӨГНӨВ
Image
ХХААХҮ-ИЙН САЙДЫГ ЧӨЛӨӨХ ТОГТООЛЫГ ДЭМЖИВ
Image
Image

Агэтава Хиронобу: Монгол Улс тээврийн дэд бүтцээ хөгжүүлбэл олон улсад өрсөлдөх чадвар нь өснө

ЖАЙКА” олон улсын хамтын ажиллагааны агентлагаас “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгаа хийжээ.
 
Өнөөдөр тус судалгааны дүнг “Туушин” зочид буудлын хурлын танхимд болсон уулзалтаар бизнеснийхэнд танилцууллаа.
 
"Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааг Японы хувийн хэвшлийн компаниудад Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар тодорхой мэдээлэл өгөх, тэднийг Монголд бизнесээ өргөжүүлэхэд хувь нэмэр оруулахад хөшүүрэг болохоос гадна монголчуудад зөвлөмж болоход тусална хэмээн  Судалгааны багийн ахлагч илтгэгч Агэтава Хиронобу онцолсон юм.
 
Судалгааг 2015 оны 12 дугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хийжээ. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааны талаар Судалгааны багийн ахлагч илтгэгч Агэтава Хиронобугаас дараах асуултад хариулт авав
 
-2011 он бол монголчуудын хувьд сэргэн мандалын үе гэж хэлж болно. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын шинэ давалгаа үүсч, эдийн засаг хурдацтай тэлж байлаа. Харин та бүхэн эдийн засаг сааралттай үед Монголын хөрөнгө оруулалтын орчныг судалжээ. Судалгааны үр дүнгийн талаар яриагаа эхлэх үү?
 
- Токио хотноо 2015 оны 11 дүгээр сард  болсон Монгол-Японы компаниудын  уулзалтаар   Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд судалгаа хийхээр талууд тохиролцсоноор өнөөдөр ажил хэрэг болоод байна. 
 
Монгол-Японы бизнес эрхлэгчдийн дунд  хэлэлцүүлэг семинарыг хоёр удаа зохион байгуулж, Монголын аж үйлдвэрийн чиг хандлага, уул, уурхай хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэл, ноос ноолуур аялал жуулчлал,  зах зээлийн танилцуулга, эдийн засгийн хөгжлийн бодлого, компани байгуулах явц, бизнесийн өртөг зэрэг сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол  Улсын давуу болон сул талыг судалгаагаар харуулахыг зорилоо.  Давуу тал нь  газрын доорх болон газрын дээрх баялгийн арвин нөөцтэй орон.   Газар нутгийн 80 хувийг газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхэд ашиглах боломжтой. Монголын ноолуур дэлхийн 30 хувийг, тэмээний ноос 50 хувийг хангах бололцоо байна. Мөн 56 сая малтай монголчууд  махны сэргээгдэх арвин нөөцтэй гэдгээрээ давуу юм.
 
Сул тал гэвэл хүн ам цөөтэй учир бараа бүтээгдэхүүний борлуулалт хязгаарлагдмал, тархай бутархай суурьшмал байдал нь тээвэрлэлтийн зардал өндөр гарахад нөлөөлж байна. Тиймээс зөвхөн Улаанбаатарт бизнес өргөжих боломжтой. Түүнчлэн Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна. Нэг нам эрх барихад өмнөх ажиллагаа нь алдагдаж, Төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөн ялангуяа том төсөл хэрэгжих  явц удааширч байгаа сул тал бий. 
 
-Тэгвэл Монголын бизнесийн орчны хамгийн том давуу тал нь юу байна?
 
-Татварын хувьд ижил төстэй Азийн орнуудаас бага байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татдаг. Энэ хэрээрээ татварын орчин таатай орны тоонд багтаж байгаа. 2015 оны Татварын хуулийн шиэнчлэл "e-Tax" системийг нэвтрүүлснээр Олон улсын татвар төлөлтийн жагсаалтаар  73 орноос 35 дугаарт жагсаж урагшилсан нь томоохон ахиц гарсныг илтгэсэн. Харьцангуй шинээр хөгжиж буй зах зээл болохоор өрсөлдөөн багатай, бизнесийн боломж ихтэй гэсэн үр дүн бидний хийсэн судалгаагаар гарсан.
 
-Монгол Улс хоёр том гүрэнтэй хиллэдэг. Энэ хэрээрээ хоёр хөрштэй хийх худалдаа, эдийн засаг хөгжсөн. Харин өнгөрсөн долдугаар сараас Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр бизнесийн харилцаа өргөжих боломж нээгдсэн?
 
-Япон улсын хувьд Монгол Улстай бизнес эрхлэхэд соёлын хувьд ойролцоо гэдгээрээ давуу талтай. Монголчууд манай улстай найрсаг дотно харилцаатай, Японд элэгтэй ард түмэн. Сумо бөхөөр дамжуулан манай ард түмэн монголчуудад илүү дотно болсон. Японд суралцаж буй монгол оюутны тоо 1548 болсон гээд бидний харилцаа өргөжиж буйг олон салбараас харж болно.
 
Улаанбаатарын авто машины дийлэнх нь Японы Тоёото маркийнх байх жишээтэй. Хэлэлцээрийг өргөжүүлэхэд бидний хийсэн суурь судалгаа хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Японы компаниуд монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, эдийн засгийг сайн мэдэхгүй байсан учир “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхжүүлэх” судалгааг хийснээ дээр дурьдсан. Хамгийн түрүүнд худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхэд хоёр талын бизнесийнхэн бүх талын мэдээлэлтэй байх ёстой.
 
Мэдээлэлгүйгээр аливаа ажил урагшлахгүй. Тиймээс нэгдсэн мэдээллийг бий болгох нь зөв гэж үзээд энэхүү судалгааны ажлыг эхлүүлсэн. Энэ онд судалгааг үндэслэн Монголын хөрөнгө оруулалт бизнесийн орчин, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг Японы компаниудад өгнө. Мөн Монгол Улсын Засгийн газар болон хувийн хэвшлийнхэнд зөвлөмж гаргаж хүргүүлнэ. “ЖАЙКА” байгууллага цаашдынхаа хөтөлбөрт судалгааны үр дүнг тусгаж ажиллахаар төлөвлөсөн. 
 
-Монголын зах зээлд Японы компаниуд ажиллах боломжийн талаар та юу хэлэх вэ?
 
- Монгол Улсад Хятад, Солонгосын компаниуд үйл ажиллагаагаа нэлээн тэлжээ.  Яг үнэндээ Японы компаниуд дээрх улсын компаниудтай өрсөлдөх боломж сул байна. Газарзүйн  байршлын хувьд Хятадын компаниудад давуу тал бий. Түүнчлэн Японы бараа бүтээгдэхүүн чанартай стандарт хангадаг гэдгийг дэлхий нийт мэднэ. Энэ хэрээрээ манай бүтээгдэхүүн бусад орнуудын бараанаас өндөр үнэтэй тусч байгаа нь судалгаагаар ажиглагдсан.  
 
Японы бизнес эрхлэгчдийн хувьд  Монголд бизнес хийхэд тээврийн зардал хэт өндөр  юм.  Японоос /40ft/ чингэлэг бүхий бүтээгдэхүүн импортлоход нь 4,100 ам.доллар байгаа бол Япон руу экспортлоход 5,300 ам.доллар болох жишээтэй. Энэ нь Монгол Улсын тээврийн дэд бүтэц хөгжөөгүйтэй холбоотой. Мөн бизнес эрхлэгчидтэй уулзаад явж байхад Монгол оронд түнш байгууллага олоход хүндрэлтэй  гэж хэлдэг. Мэдээллийн дутмаг байдлаас болж тухайн компанийн өр зээлийн мэдээлэл олддоггүй. Монголын бизнесийн орчны талаар хууль тогтоомж нь албан ёсны англи хэл дээрх орчуулгагүй байгааг хэлж байсан.
 
-Төрийн бодлого өөрчлөгдөж буй нь хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж байна гэж та дээр хэллээ. Энэ тухайд?
 
-Чөлөөт зах зээлийн зарчим бол ямар нэгэн хүндрэлийг үүсгэх ёсгүй.  Гэтэл Монголын бизнес эрхлэгчид зөвшөөрөл авахын тулд маш олон шат дамжлагыг дамжиж хүндрэлтэй нүүр тулдаг гэдгээ хэлж байсан. Тухайлбал зөвшөөрөл авах үйл ажиллагаа нь ойлгомжгүй байна. Мөн “хуулийн засаглал” хангалттай хөгжөөгүй. Төрийн байгууллагын бүтэц бодлого болон хууль эрхзүйн орчин ойр ойрхон өөрчлөгдөж буй нь хөрөнгө оруулалтыг хойш  татах нэг хөшүүрэг юм. 
 
-Монгол Улсын  Хөрөнгө оруулалтын орчны талаар та юу хэлэх вэ?
 
-Монгол Улсын хувьд 2012 оноос хойш уул уурхай, тээвэр, санхүүгийн салбар дахь хөрөнгө оруулалт огцом буурсан.  Тээвэр, гааль, эрчим хүчний асуудлууд тулгамдсан  хэвээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүн үндсэн экспортыг бүрдүүлж байгаа. Монголын экспортлогч гол орон нь БНХАУ. Тус улс нийт экспортын 84 хувийг эзэлж байна. Импортын хувьд ОХУ, БНХАУ голлох байр суурьтай хэвээр байна.
 
-Судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн талаар судалсан гэсэн. Дундаж цалингийн жишгийг дэлхий нийттэй харьцуулбал?
 
 -Хөдөлмөрийн зах зээлийн хувьд зардал тийм ч бага биш юм. Менежерүүдийн дундаж цалин 1,231 ам.доллар байгаа нь бусад Азийн орнуудаас тийм ч бага биш байна. Харин албан байгууллагуудын эрчим хүчний үнэ кв.ц тутамдаа 0.11 ам.доллар байгаа нь өндөр юм.
 
-Монголын эдийн засгийн гол хүчин зүйл нь  хөдөө аж ахуй, уул уурхайн салбар. Эдгээр салбаруудын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?
 
-Уул уурхайн салбарын хувьд зэс, нүүрсний зах зээл тэлж, үнэ өсөхийн хэрээр  гадаад худалдааны тэнцлийг  сайжруулахад том алхам болно гэж харж байна. Мөн Монгол Улс тээврийн дэд бүтцээ зөв хөгжүүлбэл өртөг огцом буурч, олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
 
Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрлэлийн чиглэлд Монгол Улс буудай болон төмсний хэрэглээгээ бүрэн хангах боломжтой. Ургацын хэмжээ, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх шаардлагатай. Өвлийн улиралд хүнсний ногоо, жимсний импортоос хамааралтай тул  хүнс хадгалах “Freeze dry”,  “Power dry” технологийг нэвтрүүлэх хэрэгтэй юм.
 
Харин мал аж ахуйн хувьд гадаад, дотоодын борлуулалтын зах зээлээ тэлэх нь чухал. Тухайлбал дотоодын хүнсний бүтээгдэхүүний борлуулалтын тогтолцоог шинэчлэх, экспортыг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэлийн шат дамжлагын  эрүүл ахуйн хяналт "НАССР" сертификат болон хяналтын байгууллагуудын тогтолцоог сайжруулах шаардлагатай гэж үзэж байна.
 
 
 
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6