Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Засгийн газар хэний ч цалинг нэмэх боломжгүйг сайд Ч. Хүрэлбаатар мэдэгдсэн
Image
Мөнгөний гачаал IQ-г бууруулдаг
Image
Зураг дарах гэж яваад осгож нас баржээ
Image
СЭВРЭЙ СУМЫНХАН "ӨРХИЙН ДЭВТЭР"-ТЭЙ БОЛЦГООЖ БАЙНА
Image
Айл өрхүүд, гэр орон, хүн нь ядуу байгаа системийг хална
Image
Найраатай, намынхаа “эрхийн тэнэг”
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
Экс Ерөнхийлөгчийн захидлууд "ил" боллоо
Image
Том солир унажээ
Image
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
ӨМНӨД СОЛОНГОС УЛС ДРОНООР ҮЙЛДЭХ ХАЛДЛАГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ
Image
В.ХАЙХЕЛИЙГ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧЭЭР ТОМИЛОВ
Image
БАГААРАА УГИЙН БИЧИГ ХӨТӨЛНӨ
Image
‘’Төгсөлтийн аргачлал-600’’ төсөл хэрэгжиж эхэллээ
Image
"БӨХ БИЛЭГТ" ДЭВЖЭЭНИЙ СОРИЛГО БАРИЛДААНД МУ-ЫН АРСЛАН Р.ПҮРЭВДАГВА ТҮРҮҮЛЖЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Жолийн улстөрийн амбиц салалтад нөлөөлсөн гэв
Image
Дмитрий Медведев "Нэгдсэн Орос" намын даргаар дахин сонгогдлоо
Image
Хулгайчийн духан дээр шивээс хийж шийтгэсэн нь
Image
Шороон нохой жилийн зүг мөр гаргах зурхай
Image
Жолоо барьж байхад нь утасны сүлжээг унагах технологийг нэвтрүүлнэ
Image
Баян-Өлгий аймагт үерийн улмаас 163 иргэн орон гэргүй болжээ
Image
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Image
Х.МАНДАХБАЯР: ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЛБАН ТУШААЛААСАА ТҮДГЭЛЗЭХ ХҮСЭЛТ ГАРГАНА
Image
ГЭР ШАТАЖ, ХОЁР ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Image
СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГҮҮД ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД БЭЛЭН ҮҮ?
Image
Дуучин Амина "Бандааш" хочит Гантулгаас болж эвгүй байдалд оров
Image
80 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХУРААН АВЧ СЭЖИГТНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Хасын Ч.Ганхуяг: Асашёорюү юу байна "лалараа"
Image
ШАНХАЙН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН ТЭМЦЭЭНД МУГЖ О.АНУЖИН ОРОЛЦОЖ БАЙНА
Image
Image

Хүү минь бурханы оронд өвөөтэйгээ хонь хариулж яваа...

Дэлхийн хэмжээнд 800-1000 төрөлт тутамд нэг Даунтэй хүүхэд төрдөг гэсэн тоо баримт байдаг. Энэ хам шинжийг 1866 оноос бүртгэн судалж эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхийд энэ төрлийн хам шинж өвчнөөс болоод жилд 20 мянга гаруй хүн нас бардаг ажээ.

Анх энэ өвчнийг сэтгэл мэдрэлийнн өвчинтэй адилтган үзэж тийм төрлийн өвчтөнд үзүүлдэг эмчилгээг хийдэг байжээ. Гэвч энэ арга нэвтэрснээсээ хойш гучин жилийн дараа буюу 1940-өөд оноос өөрчлөгдөж сэтгэл зүйчдээр эмчлүүлдэг болов. Гэтэл аравхан жилийн дараа энэ өвчинд зориулсан тусгай эмнэлгийг байгуулжээ.

Эмнэлгийн дотоод бүтэц нь яг л цэцэрлэг шиг. Эмч нар ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр эмчилгээг явуулдаг байжээ. Одоо бол үүнээс хамаагүй өндөр төвшинд эмчлэх болсон. Шинэ тутам хөгжиж буй нано технологийн тусламжтайгаар тухайн эхийг жирэмсэн байхад нь урагт шинжилгээ хийж, хромосомын хуваагдлыг лабораторийн аргаар явуулдаг болж. Энэ аргыг хэрэглэсэн анхны улсаар Австрали улс бүртгэгдсэн юм.

Харин Монголд энэхүү технологийн дэвшлийн сураг ч үгүй. Гагцхүү энэ өвчинтэй тэмцэхэд эцэг эхийн хайр халамж юунаас ч илүү нөлөөлдөг байна. Монголд дауны синдромтой хүүхэдтэй гэр бүлд зөвлөгөө өгдөг байсан Япон эмч “Монголчууд уужим сэтгэлтэй хүмүүс юм. Манай оронд ийм төрлийн хүүхдийг хэвлийд нь авахуулах тохиолдол цөөнгүй. Дауны синдромтой хүүхэд мэндэллээ гэхэд энэ нь гэр бүл салалт үүсэх гол шалтгаан болдог. Харин Монголчууд өөр, хромосомын өөрчлөлттэй төрсөн хүүхдээ бусдаас илүү хайрлаж, харин ч хүн болгон хүмүүжүүлэх арга хайдаг болохыг би анзаарсан юм” хэмээж байв. Тийм ээ, Монголчууд энэ асуудалд сэтгэл зүрхээрээ ханддаг нь бусдаас өөр.

Бяцхан хүүгээ бурхны оронд үдсэн ээжийн захидлыг хүргэж байна.

Жаахан хүүгээ бурханы оронд үдсэн би азгүй ээж. Гуравдугаар сарын 23-ны өдрөөс хойш миний хүү хөл дээрээ босоогүй юм. Хүү минь энэ намар сургуульд орох байлаа. Инээж хөхөрч, гүйж харайж явсан тавхан настай хүү маань сар гаруйхны өмнө гэнэт толгойгоо даахгүй, хөл дээрээ зогсож чадахгүй болчихлоо. Яахаа мэдэхгүй, сандарч хүүгээ аваад Улаанбаатар руу шууд гарав. Гурав хоногийн дараа ЭХЭМҮТ-ийн Мэдрэлийн тасагт хэвтлээ. Хоёр гараа савчиж, хөл нь татвалзаж, ам нь ангалзсан хүүг минь авраач гэж Монголын хамгийн том хүүхдийн эмнэлэгт очлоо. Эмч нар энэ хүүхэд чинь саажилттай юм уу гэж байлаа. “Үгүй ээ, саажилтгүй, зүв зүгээр гүйж явсан хүүхэд” гэж би хэчнээн ч удаа давтаж хэлсэн юм, бүү мэд. Онош нь олдохгүй байлаа. Тархины томографийн зурганд хавантай гарч гээд баахан шээс хөөх эмчилгээ хийв. Тэгсхийгээд тархины хавангийн эмчилгээ зогсов. Хувийн эмнэлэгт MRI зураг авахууллаа. Энэ зургаар миний хүүгийн тархины суурь хэсгийн эд эсэнд битүү цайралт үүссэн нь тодоос тод буулаа. Ингэж л жаахан хүү минь тархины суурь хэсгийн эд эсийн цайралт буюу тархины үхжилт гэдэг ховор өвчинд нэрвэгдэж, хүндэрсэн гэдгийг эмчээс сонсоод, миний ухаан орж, гарч, эмнэлгийн коридориор хүүгээ гар дээрээ тэврээд хөл минь гуйвж явсан зүрхэнд үлдэж дээ.

Хүүгийнхээ хорвоод мэндэлсэн 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийг манай гэр бүл хэзээ ч мартахгүйгээр хүлээн авдаг ч өнөөдөр эргэн санахад тэр өдөр хамгийн жаргалтай сайхан үе байж дээ. “Хромосомын өөрчлөлттэй хүүхэд байна шүү” гэсэн настай эмэгтэй эмчийн хахир дуу зүрхийг минь олон жил зүссэн ч аав ээж, ах нь Даваажаргал хүүдээ аминаасаа илүү хайртай байсан. Хайртай хүүгээ шороонд булсан тэр агшин, шөмбийсөн хөөрхөн царайг нь эцсийн удаа харахдаа муухай нүхнээс гараас нь татаад авчихмаар санагдсан. Өнөөдөр эргээд бодоход, хүүд минь дауны синдромын хавсарсан эмгэг байхгүй, эрүүл хүүхдээс дутахааргүй гүйж явсан ч тархинд нь ураг болон бүрэлдэхэд нь үүссэн жижигхэн цайралтын цэг олон жил идэж, нэг л өдөр бүрмөсөн хөмөрчихлөө. Хүү маань шөнө унтахдаа тааруу, зургаан сартайгаас хойш шөнөд бараг унтахаа байсан. Хоёр настайгаасаа толгойгоо шал руу цохиод эхэлсэн. Тэр үеэс хүүдээ толгойны томограф зураг авахуулахаар олон эмнэлгийн хаалга мөргөсөн. Даунтай хүүхдэд унтуулгатай тариа хийж, зураг авахад хүндрэл гарна гээд хүлээн авдаггүй байлаа. Гэсэн ч таван сартайд нь Эх нялхасаар хийлгэсэн зулайны ЭХО-гоор тархинд өөрчлөлт гараагүй болохоор тайван явдаг сан. Том болох тусам толгойны эм уулгахаар шөнө сайхан унтдаг болсон.

Хүний хөдөлгөөнийг хянаж зохицуулдаг тархины эд эс нь цайрсанаас хүүд минь эмгэг хөдөлгөөн явагдаж, дөрвөн мөч нь байнгын савлаастай боллоо. Ийм үед яах ёстой вэ гэхээр, тархийг амрааж унтуулах л хамгийн оновчтой эмчилгээ гэлээ. Гэсэн ч Эх нялхаст седуксин тариаг 12 цагийн зайтай тарих заалттай учир хүү минь хоногт 3-4 цаг унтаж, ихэнх цагт нь таталттай байдаг байлаа.

Аав ээждээ нар болж ирсэн жаахан хүү минь тавдугаар сарын 11-нд бурханы оронд одсон доо. Эхийн хэвлийд ураг болж бүрэлдэх үед нь тархинд үүссэн эмгэг гэж шинжилгээнд гарсан ч манай гэр бүл Монголын анагаах ухааны хоцрогдолоос болж, амьдын хагацал үзсэн гэж бодож байна. Хүүгээ олдсон цагаас нь эхэлж би ЭХЭМҮТ-ийн хяналтанд орж, тэнд төрсөн. Таван сартай байхад нь зулайгаар ЭХО-д харуулахад, тархины голомтот өөрчлөлтгүй хэмээн оношлосон Эх нялхасын эмнэлэгт би зүрх сэтгэлээ уран байж гомдолтой гэж хэлмээр байна. Шөнийн уртад нойр нь хулждаг болохоос миний хүүд толгой тархины хүнд өвчний шинж тэмдэг байгаагүй. Хэрвээ таван сартайд нь төрөлхийн эмгэг өөрчлөлтийг нь илрүүлсэн бол, аав ээж нь хүүгээ багаас нь эмчлүүлж, алтан нарыг үзэх хувь заяаг нь уртасгах байсан юм.

Эх нялхасын эмнэлэгт хүү маань аав ээжтэйгээ 28 хонолоо. Тархины үрэвслийг зогсоох эмчилгээ өдөр шөнөгүй зогсоо зайгүй хийлээ. Үр дүн гарсангүй, дөрвөн мөчний эмгэг хөдөлгөөн сүүлдээ таталт болж хувиран, хөлийн шагай нь мултарчихмаар, ясанд нь өөрчлөлт өгөхөөр болж эхлэв. Нэгэнт оройтсон болохоор, ямар ч сайн эм тариа нэмэр тус өгөхгүйг бид ойлгож, эмнэлгээс гарч, Хөнгөвчлөх эмчилгээнд оруулж өгөхийг эмнэлгийн захиргаанаас хүслээ. Энэ хүсэлт хүүгийн минь хувьд эмчилгээг нь зогсоохыг зөвшөөрсөн аав ээжийнх нь найдвар тасарсаны илрэл болсон.

Үрээ алдсан эцэг эхийн шаналал, бидэнтэй адил зовлон туулж яваа аав ээжүүдийн өмнөөс би энэхүү таталбарыг бичиж байна.

Хорт хавдар болон эдгэшгүй хүнд өвчнөөр шаналж зовсон хүмүүсийг Монгол улсын хуулиар хөнгөвчлөх эмчилгээнд оруулдаг хуультай аж. Харин хүүхдэд хөнгөвчлөх эмчилгээ хэрэглэдэггүй харгис хуультай Монгол улс дэлхийн хөгжлөөс, энэрэнгүй үйлсээс хэдэн мянган бээрээр хоцорчээ. Харийн шашин христийн санхүүжилтээр ажилладаг Хөнгөвчлөх эмчилгээний “Найдвар хоспис” эмнэлгийн эмчтэй аав нь утсаар ярьж, хүүд минь туслахыг гуйлаа. Эмнэлгээс албан ёсоор гарсаны дараа бид үзнэ гэсэн хариу өглөө. Эх нялхасын Мэдрэлийн тасгийн эмч Болормаа хүүд минь сэтгэл тавьж, маш их эмчилгээ хийсэн. Гэсэн ч тархины суурь хэсгийг тэр чигээр нь идсэн цайралтын эсрэг эмч, аав ээжийнх нь хүчин зүтгэл мухардахад хүрсэн. Эх нялхасын эмнэлэг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв гэж нэрээ өөрчилсөн ч Монголын хамгийн том хүүхдийн эмнэлэг эрдэм шинжилгээ, судалгаа, оношлогооны хувьд бүрэн хоцрогдсон нь мэдрэгдсэн. Энэ том нэртэй газарт томографийн ганц аппарат байхгүй, хувийн эмнэлэгт өндөр үнээр томограф, имра зургийн оношлогоо хийлгэж, эцэг эхчүүд сэтгэл, эдийн засгийн хохирлыг хангалттай амсаж буй нь тэнд жирийн үзэгдэл болжээ.

Бид хүсэлтээ удаа дараа тавьсаар эмнэлгээс гарлаа. Тэндээс шууд “Найдвар хоспис” эмнэлэгт хэвтсэн. Энэ эмнэлгийг христэд итгэгч эмч нарын холбоо гэсэн байгууллага анх байгуулжээ. Хүү минь энэ эмнэлэгт гурав хоноход, унтуулах эм тариаг цаг харгалзахгүй хийж, биеийг нь амрааж, олон цагаар унтуулсан. Ингэж л “усыг нь уувал, ёсыг нь дагаж” христийн эмнэлэгт өглөөний залбиралд сууж, их эзэнд нь мөргөж, хүүгийнхээ төлөө залбирсан юм.

Хүүгээ гэрт нь авчирлаа, сар гаруйхны өмнө гүйж харайж, гэрээ буулгаж явсан үймээний эзэн бяцхан хүү ходоодондоо зондтой, давсгандаа гуурстай, хэвтрийн хүнд өвчтэй болоод эргэж ирлээ. Гэртээ ирээд хүү минь сэтгэл нь амарч, сайхан тайван болов. Эрдэнэтийн БОЭТ-ийн Мэдрэл сэтгэцийн эмч Должмаа эмч хүүг минь үзээд, амьдралынх нь үлдсэн хугацаанд гэр оронд нь тайван унтуулж, сайхан байлга гээд унтуулах эм тариаг сэрсэн үед нь цаг харгалзахгүй хийж байхыг зөвлөсөн. Хөдөө орон нутагт Эх нялхасын эмч нараас дутахгүй мэдлэг боловсролтой, өөртөө итгэлтэй Должмаа эмчийг бидэнд илгээсэн бурханд баярлахаас аргагүй. Яагаад гэвэл, эмчийн заалтаар хэрэглэдэг хүчтэй унтуулгын эм, тариаг бидэнд хангалттай бичиж өгч, хүүг минь хоногийн ихэнх цагийг өвчнөө мэдрэхгүй унтуулах боломжийг олгосон билээ. Хүүгийн минь шээсний катетер сугарч шээж чадахгүй давсаг нь чинэрчихээд, Эрдэнэтийн Хүүхдийн хүлээн авах тасаг дээр очиход, ходоодны зондоор давсагийг нь сулласан сувилагч Үүрцайх гэдэг сайхан сэтгэлтэй бүсгүйд баярласанаа илэрхийлье. Монгол улсын Гавьяат эмч Санжаасүрэн хэд дахин гэрт минь ирж, давсганд гуурс тавих мэс ажилбарыг хийж, өөрөө байнга хянаж эргэж байсан. Түргэн тусламжийн махлаг шар, залуухан эмч бүсгүй хүү дээр минь гурван удаа ирсэн. Хамгийн сүүлд ирэхдээ нулимсаа дуслуулж, зөвлөгөө өгөөд явсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн эмч Алтансүх хамгийн сүүлд хүүг минь үзээд, өнөөдөртөө багтаж, уулзах хүмүүсийг нь дуудаарай гэсэн. Оюутан ахыг нь дуудуулж, ахтайгаа уулзсан хүү минь эцсийн амьсгалаа татахдаа цаг үргэлж дэргэд нь байж, элгэндээ наасан ээжийгээ хуурч, нүдээ нээж том гэгч нь хараад уужуухан амьсгалж байлаа. “Миний хүү гайгүй сайхан болчихлоо, ээж нь одоохон” гээд нөгөө орон дээр байсан дүүгийнх нь хувцасыг тайлах хэдхэн минутын хооронд аавынхаа гар дээр амьсгал хураасан юм.

Уй гашуу хэлж ирдэггүй ч хүүд минь тусалсан бүх хүмүүст баярлалаа. Хүний хойд нас, зурхай, шинжээнд итгэдэггүй явсан манай гэр бүл хүүгээ алдсан хүнд өдрөөс хойш өөр бодолтой болсон. Ухаангүй байсан хүүгийнхээ чихэнд “бурхан болсон өвөө дээрээ миний хүү оч доо, аав минь хүүгээ ав даа” гэж шивнэсэн ээжийнх нь сэтгэлийн өчил шинжээн дээр нь тэр чигээрээ бууж, “урд зүгт хонь жилтэй хүнийг санажээ” гэсэн зурхай буусан.

“Эрээн хувцсандаа сэтгэл нь хоргодсон учир хайрцганд нь хийгээрэй” гэсэн шинжээ гарлаа. Эх нялхаст хэвтэж байхад нь Монголын Дауны холбооны гүйцэтгэх захирал Ариун биднийг эргэн ирэхдээ, Даваажаргал хүүд минь хөөрхөн эрээн унтлагын хос хувцас бэлэглэсэн билээ. Эмч, сувилагч хүн бүр “Даваажаргал ямар гоё хувцас өмсөө вэ” гэхэд ярьж чадахгүй болсон ч инээмсэглэн баярлаж байсан. Энэ дашрамд манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, тусалж дэмжсэн Монголын Дауны холбоо, захирал Ариундаа баярласанаа илэрхийлье. Бидэнд тохиолдсон уй гашуу хромосомын өөрчлөлттэй хүүхэдтэй олон гэр бүлд бүү тохиолдоосой. Даунтай хүүхэд бүрийг томограф, имра зэрэг нарийн оношлогоо шинжилгээнд жил бүр хамруулж эхэлье!

Амттанд дуртай жаахан хүү минь аав ээж, ах, дүүгийнхээ зүрх сэтгэлд чанасан бүхэл мах харахаараа ширээ тойрч сандарч гүйдэг, аавынхаа нуруун дээр мордоод тачигнатал инээдэг, ээжийнхээ энгэрт наалдаж, хайртай гэж шивнэдэг, ахтайгаа ноцолдож, ана мана үздэг, охин дүүгээ хүзүүдэн зэрэгцэн алхдаг ийм л эгдүүтэй хөөрхөн дүр төрхөө үлдээгээд бурханы оронд явсан. Нэг нас хоёр сарын зөрүүтэй охин дүү нь “Ээж ээ, Даавкаа бурханы оронд өвөөтэйгээ юу хийж байгаа вэ” гэж асуухаар нь “Даавкаа бурханы оронд өвөөтэйгээ хонь хариулж яваа” гэж санаандгүй хэлж билээ. Тийм ээ, миний хүүг бурхан хурга, ишигнийхээ араас шилбүүр бариулж гүйлгэх гээд авчихлаа. Хүү минь аав ээж, ахан дүүстээ эргээд ирнэ гэдэгт ээж нь зүрх сэтгэлдээ итгэж, цайны дээжээ өргөж суугаа шүү.

М.Даваажаргалын ээж М.Мөнхөө

2015 оны 5 дугаар сарын 20

Жич: 2016 оны 3 дугаар сард ЭХЭМҮТ-д компьютер томографийн аппарат суурилуулсан

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6