Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Сүмогийн дээд ангиллын шүүгч өсвөр насны залууд бэлгийн дарамт үзүүлжээ
Image
Богино амьдарсан ч ихийг бүтээсэн дуучин Эмми Уайнхоус
Image
ИРГЭДДЭЭ ХҮН СУРТАЛГҮЙ ҮЙЛЧЛЭХИЙГ САНУУЛАВ
Image
“СОГТУУ ЖОЛООЧТОЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
Өнөөдөр болох үйл явдлын тойм
Image
Улаанбаатар хотыг теле камерын хяналтад бүрэн шилжүүлнэ
Image
Д.Тэрбишдагва гишүүн ээ, Уушгаа хамт хордуулъя
Image
МОНГОЛЫН ПАРАЛИМПИЙН ӨДРИЙГ АНХ УДАА ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Image
16 ГАРУЙ МЯНГАН ХҮН ЦАХИМ БҮРТГЭЛД АМЖИЛТТАЙ БҮРТГҮҮЛЖЭЭ
Image
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах баг ажилдаа орлоо
Image
ТЕХНИКИЙН ҮЗЛЭГТ ОРООГҮЙ МАШИНЫГ А, Б БҮС РҮҮ НЭВТРҮҮЛЭХГҮЙ
Image
АН-ын даргад нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авлаа
Image
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Налайх дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулна
Image
Ч. ДАМДИНДОРЖ: ҮГ ӨӨРӨӨ ЗАРИМ ХҮМҮҮСИЙГ ЗОРИГЖУУЛЖ, ҮЛДСЭН ХЭСГИЙГ НЬ ШАРХДУУЛДАГ ИХ ХУРЦ ЗҮЙЛ
Image
Нүүрэндээ үргэлж инээмсэглэл тодруулагч Л.Дэмидбаатар
Image
НЭРТ ЖҮЖИГЧИНТЭЙ УСНЫ ДУСАЛ МЭТ АДИЛХАН ТӨРХӨӨРӨӨ АЛДАРШИЖ БУЙ БҮСГҮЙ
Image
62 НАСТАЙ ЭЭЖ ОХИДУУД ЦАХИМ ЕРТӨНЦИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох төсөл
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
ТӨВБАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨМНӨХ ОНООС 8 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
ШҮЛХИЙ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦАВ
Image
САР ШИНИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН ХАРЦАГА Ц.БАТЖАРГАЛ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
Image
Зүүн бүсийн ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
Image
ТБХ: Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Image
Цаг агаарын мэдээ
Image
“МАН-ЫН ҮНЭТ ЗҮЙЛ РҮҮ ХОШУУ ДҮРЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ”
Image
АНУ-ын стратегийн бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын дээгүүр нисчээ
Image
ЭДИЙН ЗАСГИЙН ГҮЙЦЭТГЭЛ САЙЖРАН ХҮЛЭЭЛТЭЭС ӨНДӨР ГАРСНЫГ ОНЦЛОВ
Image
Европт Санта-Клаусууд уралдав
Image
Image

Т.Аюурсайхан: Тавантолгойн гэрээ луйврын шинж рүүгээ орсон

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай Тавантолгой болон Олон улсын гэрээний тухай хуулийн асуудлаар ярилцлаа.

 

-ТАВАНТОЛГОЙН ГЭРЭЭ ХЭЛЦЭЛ НЭГ УДААДАА ШУУД ЗУРАГДАХГҮЙ, ЗОГСЛОО-

-Засгийн газрын зүгээс Тавантолгойн асуудлаар хамтарсан консериумд голлох саналуудаа тавьж, судлуулж эхэлсэн. Хэлэлцээрийг та ямар түвшинд өрнөж байна гэж дүгнэх бэ?

-Хятадын Шинхуа,Японы Сүмитомо,Монголын Энержи-Ресурстай явуулж буй хэлэлцээр засгийн газрын 268-р тогтоол дээр үндэслэгдэж байгаа юм билээ. Засгийн газрын 268-р тогтоолын гол агуулга нь орд газрыг өмчлөхгүй, тодорхой хэлцлийн дагуу худалдахгүйгээр бусдад ашиглуулах. Өөрөөр хэлбэл, яг энэ агуулгаар яриа хэлэлцээрүүд явагдаж, 268-р тогтоол гол эрхзүйн үндэслэл нь болж байгаа гэсэн үг. Тогтоолын дагуу тусгай зөвшөөрлөө зарахгүй. Гэхдээ Тавантолгойн 49 хувийг Шинхуад бүрэн ашиглуулна гэдгийг илтгэж байгаа юм. Үндсэндээ Тавантолгойн гэрээ луйврын шинж рүү орсон гэж болно. Нэгэнт ухаж аваад, бүрэн ашиглах эрхийг нь олгочихсон хойно тусгай зөвшөӨрөл төрд байх ямар ч шаардлагагүй. Харин ч нөхөн сэргээх тэр их зардал нь төрд үлдэж, баялаг нь бүгд гадагшаа явна. Дээр нь нэмээд үлдсэн 51 хувийг нь бас бүрэн ашиглуулах гэсэн утгатай тогтоол дээр үндэслэгдэж гэрээ, хэлэлцээрүүд явагдаж байгаа нь харамсалтай байгаа юм. Тиймээс энэ асуудалд хэвлэл мэдээллийхний нүд чих сэргэг байж, мэдээллийг ил тод дамжуулан, УИХ-ын гишүүд тодорхой асуудлуудыг цаашид анхаарах шаардлагатай байна. Сая ингэж ажилласны үд дүнд Тавантолгойн гэрээ хэлцэл нэг удаадаа шууд зурагдахгүй, зогслоо гэсэн ойлголттой байна. Гэхдээ хэлэлцээр цаашид ийм байдлаар үргэлжлэх эрхзүйн үндэслэлтэй байгаа юм.

-Тэгэхээр засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай байна гэсэн санаа юу?

-Тавантолгойн хэлэлцээрийг амжилттай сайн хийе гэж байгаа бол засгийн газрын 268-р тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай. Чиг үүргийнхээ дагуу засгийн газар энэ тогтоолыг хүчингүй болгоод явах бүрэн эрхтэй. Яагаад гэхээр, энэ тогтоол өөрөө өмнөх засгийн газарт хамаарч байгаа. Гэтэл шинэ засгийн газар бүрдэж, улстөрийн өндөр хариуцлага үүрэн ажиллаж байгаа мөртлөө өмнөх засгийн газрын алдаатай тогтоолыг үргэлжлүүлж болохгүй. Сонгуулиар ард иргэд МАН-д итгэлээ өгөхдөө өмнөх булхай луйврыг таслах зогсоох, тодорхой хариуцлага хүлээлгэх даалгавар өгсөн. Гэтэл засгийн газар заавал яагаад өмнөх алдаатай тогтоол дээр үндэслэж, Тавантолгойн хэлэлцээрийг хийх гээд байгаа юм. Яг энэ тогтоол дээр үндэслээд Тавантолгойн хэлэлцээр явчих юм бол эргээд хэн хариуцлага хүлээх бэ. Тийм учраас засгийн газар өөрсдөө хариуцлага үүрэх хэмжээний, буух эзэнтэй, буцах хаягтай шинэ эрхзүйн үндсээ бий болгоод шийдвэрээ гаргаад явах учиртай. Эрхзүйн үндэслэлээ шинэчилснээр яриа хэлэлцээрүүд тодорхой хувилбаруудтай явах боломжийг бүрдэнэ. Ингэж боловсруулагсан гэрээгээ УИХ дээр нээлттэй хэлэлцэж, эцсийн байдлаар батлаад явахад хэрэгтэй.

-Өмнөх консерциум Тавантолгойг хамтарсан байдлаар урагшлуулах нь нэгэнт тодорхой болчихоод байгаа биш үү?

-Тавантолгой бол Монголын ард түмнийг 200-300 жил тэжээх томоохон орд. Тийм учраас зөв зүйтэй гэрээ байгуулах нь хамгийн чухал байна. Оюутолгойг гадныхан хайгуулаа хийчихсэн, маш өндөр технологи шаардлагатай байна гээд тавиад туучихсан. Гэтэл өнөөдөр бид Тавантолгой дээр өөрсдөө хайгуулаа хийчихсэн байна. Дээрээс нь бид нүүрсээ өөрсдөө ухаад авчихаж чадна. Нарийн технологи төдийлөн шаардагдахгүйгээр олборлох бүрэн боломжтой. Тавантолгой нийтдээ найман лицензтэй. 6.5 тэрбум тонн нөөцийнх нь 2.5  тэрбум тонн нь цэвэр коксжих нүүрс. Энэ нь баруун болон зүүн Цанхийн дөрвөн лиценз дээр байгаа. Тэгэхээр нийт найман лицензийн 49 хувийг 400 сая ам.доллароор бүрэн ашиглуулах биш, зөвхөн баруун болон зүүн Цанхийн  дөрвөн лицензэд хамаарах 2.5 тэрбум тонн  сайн чанрын коксжих нүүрс ямар үнэ цэнэтэйг бодох хэрэгтэй. Үүнийг заавал яагаад гадныханд өгч ашиглуулах гээд байгаа юм. Монголын хөрөнгө оруулагчид, ААН-үүд нийлэх замаар санхүүжилтээ босгож, зөв зүйтэй байдлаар хөдөлгөх боломжтой бий. Одоо Тавантолгойг Монголчууд хөдөлгөөд л байгаа. Цагаан сараас өмнө Чалкогийн өрийг төлж, энэ ондоо 500 сая ам.долларын ашигтай ажиллах бүрэн чадалтай. Энэ мөнгө тэр чигээрээ төсөвт орно. Тийм ч учраас би улс Тавантолгойг ашиглаад явах боломжоо алдаж болохгүй гэж харж байгаа. Хэрвээ тодорхой хувийг нь гадныханд ашиглуулах гэж байгаа бол Үндэснийхээ ААН-үүдийн нэгжүүдийн оролцоог маш сайн хангах хэрэгтэй.

 

- ЗӨВХӨН ТАВАНТОЛГОЙГ БИШ. ЭНД БАС ЭРДЭНЭТИЙН
49 ХУВИЙН АСУУДАЛ БАЙГАА-

-Өнгөрсөн оны сүүлээр энэ оноос /2017.01.01/хэрэгжиж эхлэх Олон улсын гэрээний тухай хуулийг баталсан. Гэтэл он гарсны дараа өмнөх 1993 онд батлагдсан хуулийг нь хүчингүй болгохоос парламент татгалзлаа. Тэгэхээр одоо аль хуулийг нь барьж,  Тавантолгойн гэрээг зурна гэсэн үг үү?

-Хууль тогтоомжийг батлах тодорхой процедуртай. Шинээр өөрчлөн найруулсан хуулиа батлахдаа процедурыг нь гүйцэд болгох ёстой. Өөрөөр хэлбэл, парламент хуучин хуулийг нь хүчингүй болгож байж, шинэ хууль хэрэгжих эрхзүйн орчин үүснэ. Гэтэл шинэ хуулийн процедур нь дутуу байгаа учраас Олон улсын гэрээний тухай шинэ хууль хэрэгжих боломжгүй. Тиймээс 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу Тавантолгойн гэрээг УИХ-аар оруулж хэлэлцүүлснээр батлагдах эрхзүйн орчин хэвээр үйлчилж байгаа гэж ойлгож болно.

-Эрх баригч намын бүлэг дээр Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэх замаар засгийн газар дангаараа Тавантолгойн гэрээг дур мэдэн MCS-д өгөх нөхцөл бүрдүүлэх оролдлого хийлээ гэсэн шүүмжлэл өрнөсөн байдаг. Тухайлахад, та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлсэн бол?

-Олон улсын гэрээний тухай хуулийг шинэчлэн батлуулахдаа засгийн газрын баталсан энэ төрлийн гэрээг УИХ хүчингүй болгодог эрхийг нь авч хаях оролдлого хийсэн. Үүнийг нь намын нэр бүхий гишүүд эсэргүүцэхдээ хоёр асуудлыг хөндөж ярьсан.

Нэгдүгээрт, Эрдэнэтийн 49 хувийн асуудал. Хуульзүйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн энэ асуудлыг байнгын хороогоор оруулахад бараг бэлэн болчихоод байгаа. Дүгнэлтэд ажлын хэсэгт багтсан гишүүдийн гарын үсгийг бүрэн аваагүй байна гэдэг шалтгаанаар бүтэн сар хүлээгдэж байна. Ингэж цаг аваад байгаа нь Олон улсын гэрээний хуулийн шинэчилсэн хувилбарыг хэрэгжихийг хүлээгээд байна гэсэн хардлага төрүүлээд байна. Засгийн газрын баталсан олон улсын гэрээг энэ хуулиар УИХ-аар хүчингүй болгох эрхгүй орчин үүсчих юм бол Эрдэнэтийн 49 хувийн асуудалд парламент хяналт тавих эрхгүй болчихож байгаа юм. Би ингэж ойлгож байгаа.


Хоёрдугаарт, Тавантолгойн гэрээг засгийн газар дангаараа мэдэж зурах орчин сая бүрдэх шахлаа. Цаашлаад энэ хоёр гэрээгээр хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын үндсэний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан байж болзошгүй олон улсын гэрээнд засгйн газар гарын үсэг зурчихлаа гэхэд УИХ хүчингүй болгох ямар ч нөхцөл бүрдэхгүй болох эрсдэлтэй.

-Олон улсын гэрээний тухай хуулийн төсөл 2015 онд буюу өмнөх парламентийн үед өргөн баригдсан. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй мөртлөө гэнэт оруулж ирсэн үзэгдлийг засгийн газар эрх ашгийн сонирхолд автлаа гэж үзэж болох уу?

-Зөвхөн Тавантолгой биш. Энд бас Эрдэнэтийн 49 хувийн асуудал байгаа. Засгийн газар Үндсэн хуульд заасан УИХ-ын эрхийг өөр дээрээ шилжүүлж авахаар оролдож буй хууль бус үйлдэл юм. Үндсэн хуулийн 25.1.15-д УИХ Олон улсын гэрээг соёрхон батлах, хүчингүй болгох  бүрэн эрхтэй гээд заагаад өгчихсөн. Энэ бол маш тодорхой асуудал. Ийм асуудалд ул суурьтай хандахгүй бол эргээд ард түмэн төлөөллөөрөө дамжуулан, төрийн эрхийг барих эрхэнд засгийн газар халдаж буй үйлдэл болоод байгаа юм. УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Түнээс биш засгийн газар, УИХ хоорондоо эрх мэдэл булаацалдаж байгаа асуудал ерөөсөө биш.

-Манай улс одоогоор Олон улсын гэрээний тухай хоёр хуульай болчихоод байна. Цаашид энэ асуудлыг хэрхэн зохицуулна гэсэн үг үү?

-Гарц нь шинээр батлагдсан хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж байж, хуучин хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. 1993 оны Олон улсын гэрээний тухай хууль маш боломжийн түвшинд боловсруулагдсан. Заалтууд нь тодорхой бус, хэрэглэхэд цаг үетэйгээ нийцэхгүй байгаа зүйлгүй. Ерөнхий харилцааг зохицуулсан хууль учраас утга чанраа алдаагүй гэж би харж байгаа. 1992 онд батлагдсан Үндсэн хууль өнөөдөр мөн өөрчлөгдөх асуудал нь яригдаж байна. Тэр үед хулийг маш шударгаар, ямар ч эрх ашгийн зөрчилгүй баталж байсан тийм ч учраас эдгээр хуулийн үнэн өнөөг хүртэл алдагдаагүй байгаа юм. Тухайлахад, үндсэн хуулийг 70 шахам хоног хэлэлцэж  байж,  ард түмний нийтлэг эрх ашигт нийцүүлэн баталсан байдаг.

-Гэтэл өнөөдрийн түвшинд улстөрчдийн хандлага өөр болсон гэж  үү?

-Ямар ч хуулинд дураараа өөрчлөлт оруулдаг болчихсон, өнөө үед. Хуулийн төслүүд дээр ашиг сонирхлын зөрчил үүсгэж, захиалгатай орж ирдэг зүй тогтол бий болчихоод байна. Тийм учраас би хувийн зүгээсээ Үндсэн хуулийн өөрчлөх асуудалд болгоомжлол төрж эхлээд байна. Гэхдээ өмнө өөрчлөх ёстой гэж үздэг байсан. Одоогийн 76 гишүүн Үндсэн хуулийг 1992 онд батлагдсан шиг тийм сэтгэлээр хандаж чадах уу. Албан тушаалын сонирхол, эрх мэдлээ өргөжүүлэх гэсэн хүсэл,тодорхой этгээдүүдэд бизнесийн давуу тал олгох, хүчний хувиарлалтыг булаацалдах зэргээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандах юм биш биз дээ гэсэн болгоомжлол надад төрж байгаа. Тиймээс ч Үндсэн хууль өөрчлөгдөх асуудал дээр өмнөх байр суурь минь өөрчлөгдөж байна.

Ж.МЯДАГБАДАМ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6