Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан"
Image
Тогтоол усанд 8-12 насны 4 хүүхэд унаж нас баржээ
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ
Image
Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
МОНГОЛЫН МАСТЕРУУДЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ БОЛЖ БАЙНА
Image
СЭТГЭЛ ЗҮЙЧ Г.НАРАНБААТАР БЕЛЬГИ УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУДАД ЛЕКЦ УНШИВ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
Image
Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв
Image
БАГШ НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ, ХУУЛЬ ДҮРМИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗОРИЛГОО БОЛГОЖЭЭ
Image
Ч.Хүрэлбаатар: Өндөр хүүтэй зээлүүдийг арилжааны банкаас бага авна
Image
ШАТАР СОНИРХОГЧДЫН МОНГОЛ УЛСЫН АШТ БЯМБА ГАРАГТ ЭХЭЛНЭ
Image
ЦАГААН ХАДНЫ СУУРИНД АЖИЛЛАХААР АЖЛЫН ХЭСЭГ ГАРНА
Image
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛЛЭЭ
Image
Намрыг уяруулах “Намар” шоу өв соёлоо шингээж тоглоно
Image
Дональд Трамп Ши Жинпинтэй утсаар ярьж, хүндэтгэлээ илэрхийлэв
Image
Унжсан хөх асуудал биш боллоо ЭЭЖҮҮДЭЭ
Image
Саакашвили-д гурван жилийн хорих ял оноожээ
Image
ЦАГААН САРЫН ДУНДАЖ ӨРТӨГ НЭГ САЯ ТӨГРӨГ
Image
ЖҮЖИГЧИН УНДАРМАА: ГЭРИЙН АРГААР ШУЛУУН ГЭДСЭНД ХУРИМТЛАГДСАН БОХИРДЛЫГ ЦЭВЭРЛЭХ ШАЛГАРСАН АРГА
Image
Хотын ИРГЭН-ий дамжаа
Image
БНХАУ-ЫН ЭРЭЭНД НАС БАРСАН ИРГЭНИЙ ШАЛТГААНЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Кофе уух нь хар тамхи татсантай адил хор нөлөөтэй байдаг
Image
Ж.БАТЗАНДАН: УИХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
Image
Д.ТРАМП “GOOGLE”, “TWITTER”, “FACEBOOK” КОМПАНИД АНХААРУУЛГА ӨГЛӨӨ
Image
Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг байнгын бэлэн байдалд байлгахыг үүрэгдэв
Image
Залуусын өдөр тутамдаа анхаарах хувцаслалтын 9 дүрэм
Image
Луугийн аманд Монгол улс гуйж байгаад орлоо
Image
Пак Гын Хег огцрохыг шаардан 30 мянга гаруй хүн жагсчээ
Image
КАЛИФОРНИЙН АГААРЫН ЧАНАР ХАМГИЙН БОХИРДОЛТОЙГООР НЭРЛЭГДЖЭЭ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
БНСУ-д Монголыг сурталчлах 33 уран бүтээлч тодорлоо
Image
Өнөөдөр чөлөөт эх одтой, цагаан луу өдөр.
Image
Ахмадуудад төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ
Image
ӨНДРӨӨС ҮСЭРЧ АМИА ХОРЛОСОН ЭМЭГТЭЙ ГЭРЭЭСЛЭЛ ҮЛДЭЭЖЭЭ
Image
Image

Коммунистуудын хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах гэнэ. Энэхүү 49 хувийг Монголын хувийн хэвшлийн нэгэн компани Оросын талаас 400 сая ам.доллараар худалдаж авсан биз дээ. Үүнийг авах гэж тэр компани хуруу хумсаа хуйхалж, өөр дээрээ өмдөө нэмэх шахан байж мөнгө босгосон тухай, эх орныхоо хөрөнгийг гаднаас авчирсанд баяр хүргэе хэмээн манай томоохон эдийн засагчид бичиж байсан санагдана.
Тэгэхээр шулуухан хэлэхэд МАН-ынхан хувийн хөрөнгийг хураахаар санаархаж байгаа юм байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь амжилттай болбол дараагийн удаад MCS, Петровис, МАК, “Номин”, АПУ... гээд дайрах юм байна. Манай үндэсний том компаниуд “Биднээс холуур өнгөрч байвал дүүрч” гэж бодох хэрэггүй юм. Дараагийн удаад таны хөрөнгө руу коммунистууд санаархана.
 
Энэ бол коммунистуудын хийж чаддаг ажил. Угшлаа айхавтар хадгалдаг юм байна. Манай хөрөнгөтнүүд тэдэнтэй хичнээн эрх ашгаа нэгтгээд ч нэмэргүй, нэг өглөө босоод ирэхэд л өрсөлдөгч чинь коммунистуудад илүү “юм” атгуулаад таны хөрөнгийг дээрэмдэнэ. Өнөө “юм” атгуулсан компани нь “Надад ч сайхан нээнтэгтэй болсон доо, тэд” гээд пээдгэрхэн сууж байх хойгуур нь нөгөөхтэй нь бас нийлээд эргүүлээд түүний хөрөнгийг хамна. Энэ бол коммунистуудын арга барил, технологи. Тэгэхээр бизнесийнхэн минь МАН-ынхныг засаглалд байгаа цаг үед “Миний ээлж хэзээ вэ” гэдгийг ямагт бод.
Дараагийн удаад та гарцаагүй шүү. Энэ бүхэн “Эрдэнэт”-ийн 49 хувь руу дайрч байгаа хандлагаас харагдаж байна л даа. Гэхдээ УИХ дахь 65-ын бүлгийн гишүүдийг бүгдийг нь хөгшин, залуу коммунистууд гэж хэлмээргүй байна. Тэд өөрийн толгойтой, өөрийн сонгогчидтой улстөрчид. Зүгээр л намын чинь нөлөөтэй хүмүүс та нараар могой бариулах гэж байгаа юм биш үү гэдгийг анхааруулж байна!

 Коммунистууд нийгэмд хоёр зүйлийг л боомилдог, үзэн яддаг. Тэр нь хувийн өмч, хүний эрх хоёр. Өнөөдөр Монгол Улсын ямар ч иргэн нийслэлдээ амьдрах эрхгүй боллоо. УИХ-ын 76 эрхэмд онцгойлон хэлэхэд хотынхоо асуудлыг шийдэж чадахгүй, асуудлаас зугтаасан хотын дарга нөхөр таны сонгогчдыг жалга жалгандаа үхэцгээ гэж тулгалаа. Таныг сонгож дэмжсэн сонгогчдынхоо ачийг эрхэм гишүүн та ингэж хариулж байгаа хэрэг үү. Сумынхаа төвөөс гарах эрхгүй болох гэж таныг төрд сонгосон хэрэг үү. Үнэндээ хөдөөнөөс хотод нэмэгдэж буй яндангийн тоо жилд 2000 хүрдэггүй юм шүү дээ. Ийм юм яасан ч байж болохгүй, Үндсэн хуулиа зөрчлөө гээд босохын завдалгүй залгуулаад “Хувийн өмчийг чинь хураана” гээд зарлаад эхэллээ. Иймдээ хүрсэн та нарыг Монголын ард түмэн коммунистууд гэж нэрлэхээс өөр яах билээ. Ингэж болохгүйг эрх биш мэдэх толгойнууд МАН-д уг нь баймаар юм аа. Ядаж л дараагийн ээлжинд миний хувь эзэмшдэг компани руу санаархах юм биш биз гэж бодмоор.

 Үнэндээ оросуудын хувьд Монголд бизнестэй байх нь там болжээ гэж үзсэн учраас өөрийн мэдлийн 49 хувиа гэрээний дагуу зарсан байдаг. Учир нь монголчуудад байдаг мэдээллээр бол “Эрдэнэт”-ээс оросууд жилд 200 сая долларын ашиг авдаг гэсэн ойлголттой. Бодит байдал дээрээ энэ мөнгө Оросын төсөвт очихдоо 20-30 сая ам.доллар болдог байсныг хоёр талын эдийн засагчид бичдэг, ярьдаг боллоо. Юу гэхээр замд нь Оросын түшмэд хусдаг, тэр сүлжээг нь Путин эмхэлж чадаагүй л байхгүй юу. Тэгвэл Монголын талдаа яадаг байв. Тэр чигээрээ Монголын эрх мэдэлтнүүд, насаараа Монголын төрийг зайдагнаж байгаа, зайдагнах хүсэлтэй нөхдүүдийн “саалийн үнээ” нь “Эрдэнэт” үйлдвэр байсаар ирсэн. Жишээ нь, Оюу толгойгоос гарч буй зэсийн бүлэгт байгаа алт зэрэг бусад үнэт металлын татварыг Риогийн зүгээс тооцож Монголд төлдөг. Зэсийн баяжмалынх нь энэ, алтных нь энэ гэхчилэн. Харин Эрдэнэт бол хэзээ ч тийм нарийн тооцоог Оросын талтай хийж байгаагүй. Наад захын энэ мэтээс л өчигдрийн хийгээд өнөөдрийн төрд байгаа хэсэг бүлэг хүмүүс тэрбум тэрбумаар нь хувьдаа завшиж ирсэн нь бодит үнэн юм. Өчигдөр мэдээллийн хэрэгслүүдээр бид харлаа. Ц.Нямдорж гишүүнээс “Та “Эрдэнэт”-д 2,5 тэрбумын шахаа хийдэг байсан юм уу” гэж сэтгүүлч асуухад “Тэр чинь аль эртний юм” гэж хариулж байгааг. Эртнийдээ ерэн оноос өмнө л байв гэж дээ. Ийм л учиртай болохоор хувийнхан худалдаж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд хурааж авна гэсэн хорсол яваад байгаа юм.

 Улсын үйлдвэрүүд хувьд очихоороо л бодит эдийн засаг болдог, улсад өндөр татвар төлж эхэлдэг, шинэ технологи оруулж ирдгийг өнгөрсөн 26 жилд бид харлаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын нэг хувийн компани авснаар тухайн үйлдвэрийн хогийн шүүрийг ч, кассанд нь байгаа бутархай мөнгийг ч тоолоод эхэлсэн хэрэг. Литр бензинийг ч хямгадаад эхэлсэн. Гэтэл энэ үйлдвэрт 20 жил хэрэглэх каноны хаягдал хор, 25 жил хэрэглэх бэлгэвч...  гээд хэдэн мянган нэр төрлийн хог шахаж, хэдэн тэрбум төгрөг хувьдаа завшиж байсан улстөрчдөд энэ нь эмгэнэл юм. Бараг амьдрал нь утга учиргүй мэт болсон юм байгаа биз. Та Б.Бат-Эрдэнэ гишүүний эртээд нэг их айхавтар ууралс¬ныг санаж байгаа байх.

Эрхэм гишүүн “Хүн шахаж болохоо больчихлоо. Та нар наад шалгалтаа шуурхайлаач” гэж загнаагүй юу.  Нөгөө танил талаа шахаж дарга болгох, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээ өндөр үнээр шахахыг нь хориглоод эхэлс¬ний бас нэг жишээ мөн биз. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 ху¬вийг худалдаж авсан компани нэг номерийн дай­сан нь байж таарна. Эдгээр шахааны биз­нестэй коммунистууд бус­¬ды¬гаа бас улайрсан ком­му¬нистууд болгон хараг­дуулж байгаа нь харам­салтай л байна.

Өөрсдөө ч анзааралгүй коммунист болж байгаагаа мэдэхгүй байна шүү дээ, тэд. МАН-ынхан ядаж түүхээ эргээд хар. 1937 оны их хэлмэгдүүлэлт, хөрөнгө хураалтад хамгийн голлох үүрэгтэй оролцсон хүмүүс төд удалгүй өөрсдөө махны машиндаа хэрчүүлж, хөрөнгөө хураалгаж, жал­ганд буудуулсан байдаг. Х.Чой¬балсан хүртэл өөрөө 1930-аад оны эхээр Оросын шоронд тарчилж, оросуудад тангараг өгч гарч ирээд, хамтран зүтгэж явсан Гаваапил нарын нөхдөө өөрийн биеэр тамлан байцааж оросуудад үнэнчээ баталсан зэрэг нь одоо МАН-ын түүх юм байгаа биз дээ. Ийм аймшигт удамшил зүй нь МАН-д тасрахгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ бүх аймшиг дандаа 30 жилийн давтамжтай явж ирсэн. 1930 онд их хөрөнгө хураалт, их хядлага явагдсан. 1960 онд сэхээтний төөрөгдөл нэрээр бас давтагдсан. 1990 онд тойрон хүрээлэгчид нэрээр үргэлжилж Ю.Цэдэнбал муугаа үзсэн. Одоо 30 жилийн дараа хөрөнгө хураана, хаана амьдрахыг чинь төр мэднэ гээд эхэлж байгаа нь юуны ёр вэ.

 

Томоохон судлаачдын бичиж байгаагаар бол угтаа гадныхан эзэн суучихсан байсан өөрийн улсын хөрөн­гийг эх орондоо авчирсан хүнийг шагнах ёстой гэж үздэг юм билээ. Жишээ нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг цаг үеийг нь мэдрээд, оросуудад мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглаад, маш хямдханаар аваад ирсэн компанийн захиралд МАН-ынхан бараг ял тулгах нь бололтой. 1960 оны үед “Увсын газар нутгаас оросуудад өгөхгүй” гэж тэдэнтэй яс үзэлцсэн тухайн үеийн Гадаад явдлын яамны сайд Аюурзана гэж том сэхээтнээ МАН-ынхан хэлмэгдүүлж, тээврийн жолооч болгон мууг нь үзсэн байдаг юм. Түүнтэй яг агаар нэг үйл явдал харагдаж байгаа биз.

 

Монголчууд бид өнөөдөр том жижиггүй, дарга цэрэггүй жаахан ухаалаг байхыг цаг үе шаардаж байна. Трампын тангараг өргөх ёслолыг манайхан дээр доргүй л ярьж байна. Зарим нь бүр очиж оролцож байх шиг байна. Трампын бодлого ямар байхыг дэлхий анхааралтай харж, өөрсдийгөө бэлдэж байна. Трамп сонгуульд ялаад л юу гэж ярьсныг санацгаа л даа. Өөрийн улсын томоохон хөрөнгөтнүүддээ хандаж “Гадна талд байгаа хөрөнгөө эх орондоо авчир, тэгвэл та нарт татварын гайхалтай хөнгөлөлт үзүүлнэ” гэж дэлхийгээр нэг зарлалаа. Харин манай нөлөө бүхий улстөрчид эсрэгээрээ “Гаднаас авчирсан та нарын хөрөнгийг хурааж хариуцлага тооцно” гэж зарлаж байна. Энэ чинь коммунист дэглэм тогтож эхэллээ гэдгээ дэлхийгээр зарлаж байгаа хэрэг биш үү. Ийм байхад элэнцгийнх нь гадны хөрөнгө оруулалт татах вэ. Ийм коммунистуудаас бизнесийн орчин, хувийн хэвшлийг хамгаалах хууль гаргана гэдэгт итгэхэд бэрх боллоо. Өнөөдөр хувийн аж ахуйн нэгжийн эздийг цаг минут тутам дарамтлах төрийн нэр барьсан 50 000 хүн төсвөөс цалинжиж байна.  Төсвийн ажилчдын 1/4 нь гээд бод. Багадаа 10 хүнийг цалинжуулж, жилдээ 10 татварын байцаагчийн цалинг өгч буй жижигхэн компанийн захирлыг захын нэг нөхөр өргөдөл өгөхөд хорооны цаг­даа дуудаж байцааж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа коммунистууд эмч, багш нарын цалинг танаж байгаа хэрнээ нийгэмд баялаг бүтээгчид, татвар төлөгчдийг дарамтлагчдын орон тоог нэмсээр байгаа нь коммунист дэглэмийн нэг хэлбэр биш үү. Орост байсан 49 хувийн татварыг Монголын татварын байцаагч яаж ч чадахгүй нь тодорхой. Тэгвэл өнөөдөр Монголдоо 100 хувь ирсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг компани дээр манай захын нэг татварын байцаагч очиж дарамтлаад, болохгүй бол дансыг нь хаачих эрхтэй шүү дээ.

 

Эцсийн бүлэгтээ баахан эх орны эрх ашиг гэж ярьсаар, ёс суртахуун, хууль эрх зүйг уландаа гишгэн коммунистууд 49 хувийг дээрэмдэж авдаг юм байж. Худалдаж авсан 400 саяыг өнөө компанидаа буцааж төлөх нь тодорхой. Гэтэл удахгүй төлөх бондын өр 500 сая ам.доллараа яая гэж байгаа төр юугаараа төлөх юм бол. Тэр аж ахуйн нэгжийг төрийн нэрээр дампууруулах уу. Хамгийн гол нь Оросын талын гэрээний зүйл заалт байна. Гэрээ зөрчигдөж 49 хувь буцлаа гэхэд Оросын тал буцааж авахгүй, харин гэрээ зөрчсөний төлбөр гэж 100 сая ам.доллар тэд нэхэмжилнэ. Ингэхээр 500 сая ам.долларын төлбөр болж байгаа биз. Дээр нь бондын төлөлт 500 гаруй сая ам.доллар. Тэгэхээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг хятадууд л авна. Өөр хэн ч авахгүй. Дор хаяж нэг тэрбум гаруй ам.доллараар манай коммунистууд хятадуудад худалдана гэж тооцъё. Гарцаа­гүй коммунистууд эндээс дор хаяж 100 саяыг унагана. Ерөөсөө урд хөршийнхний технологи бол буурай хөгжилтэй манайх шиг орны улс төрд нөлөөтэй байгаа хүмүүсээр дамжуулж эдийн засгийн өндөрлөгийг нь авдаг. Өнөөдөр хар л даа, Тайланд, Индонези дахь Хятадын нөлөөллийг. Цаашлаад Африкийн газрын хэвлийдээ манайх шиг баялагтай улс орнуудад Хятад яаж нөлөөгөө тэлж албан бусаар колонио болгож байгааг. Зарим оронд бүр юанийг үндэснийх нь мөнгөн тэмдэгт болгох хэмжээнд хүргэлээ. Хятадууд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авлаа гэхэд наад зах нь Оюу толгой шиг зэсийн бүлэг доторх алт эрдэнэсийн татварыг манайд төлөхгүй. Үүнийг л ард түмэн сайн мэдэрч, хэн гэдэг эрх мэдэлтэн ингэж бужигнуулж байгаад хөрөнгөө зузаалах гэж байгааг бодох хэрэгтэй. Эх орондоо хилийн чанадаас хөрөнгө авчирч буй хүн бүрт бид итгэх ёстой. Тэд жирийн бидэнтэй яг л адилхан хүйтэн, утаа, түгжрэл дунд Монголдоо амьдрах хүсэл эрмэлзэлтэй болоод тэр. Тийм бус бол яах гэж насаараа цуглуулсан хөрөнгөөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хэл амны бай болон стресст орж, эсээ үхүүлж суухыг бодохов дээ. Ийм хэмжээний мөнгөөр гадаад ертөнцөд дажгүй сайн бизнес хийгээд, далайн эрэг дээр хангалуун тансаг амьдарчихна шүү дээ.

 

Энэ бүгдийн эцэст нэгэн мэдээллийг та бүхэн мэдэж байхад зүгээр. “Хилийн чана¬дад байгаа өөрийн орны хөрөнгийг, өөрийн орны иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалахад Батлан хамгаалах хүчээ ашиглана” хэмээн цэргийн номлолдоо албан ёсоор тусгаж, тодорхой хуульчилсан гуравхан улс энэ дэлхий дээр байдаг юм. Тэр нь АНУ, ОХУ, БНХАУ гурав. Нэг өглөө босоод ирэхэд Оюу толгойг ч урд хөршид наймаалцан байж мэдэх л байх. Уг нь өөрөөс шалтгаалах эдийн засагтаа Монголын төр, монголчууд ухаалаг л хандмаар байгаа юм. Нэгэн цагт коммунизмын хий үзэгдэл баруун Европоор тэнэж эхэллээ гэсэн шиг өнөөдөр Монголын коммунистууд хувийн өмчийг хураах гэсэн санаархал хий үзэгдэл мэт тэнүүчилж эхэллээ. Засгийн эрх баригчдын энэ хандлага бол коммунизм, фашизмын эхлэл юм.

 

Б.БАТБОЛД

 

Эх сурвалж: Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6