Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"УЛААН БАЛ"-ЫН ДЕКОНСТРУКЦИ
Image
"ФАУНД ТАУН" РЕСТОРАНААС НИЙЛҮҮЛСЭН ХООЛНЫ ДЭЭЖНЭЭС ГЭДЭСНИЙ БҮЛГИЙН НЯН ИЛЭРЧЭЭ
Image
"60 ТЭРБУМ"-ЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЖОЛООГОО ТАТ!
Image
Ч.САЙХАНБАЯР: ӨГЛӨӨ, ОРОЙН АЧААЛАЛТАЙ ЦАГУУДАД АВТОБУСНЫ ГАРАЛТЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ
Image
ЗЭРЛЭГ АМЬТНЫ НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ХУРАЛ ГУРВАН ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ОЙН ХҮРЭН БААВГАЙНААС БОЛГООМЖЛОХЫГ АНХААРУУЛЖЭЭ
Image
БХБЯ-НЫ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-Т 40 ОРЧИМ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
БЗД-ИЙН ЗДТГ-ААС АХУЙН ХЭРЭГЛЭЭНД ХУВАНЦАР САВ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД ОРХОН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАВ
Image
“ХАРАНГА” 30 ЖИЛИЙН ОЙГОО НИЖГЭР ТЭМДЭГЛЭНЭ
Image
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДАД АВТОМАШИН, МОТОЦИКЛ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Image
ЗАЛУУС ОСЛООС СЭРГИЙЛЭХ ҮҮДНЭЭС МАЛД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ
Image
НЭГ САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН 231 ТОДОРЛОО
Image
ВАН БАОДУН: ГУРВАН ОРНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД 187 ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦСЭН
Image
АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА МАН-ЫН ТУЛГАЛТ УУ, АРД НИЙТИЙН СОНГОЛТ УУ
Image
ЕВРОП УКРАЙНААС ЗАЛХАЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 24-26 ГРАДУС ДУЛААН
Image
“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа
Image
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
Image
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
АЖИЛ ХЭРЭГЧ ХҮНД АВТОМАШИН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Image
Архангай аймгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаажээ
Image
Сурагчдын амралт ирэх долоо хоногт эхэлнэ
Image
Майкл Фэлпс 19 дэх Олимпийн алтаа авлаа
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ Ч.ГАНТУЛГА ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР СОНГОГДСОН ТОЙРОГТОО АЖИЛЛАВ
Image
Багадаа нэр алдарт гарч байсан ч амжилттай жүжигчин болж чадаагүй 10 хүүхэд
Image
НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД: С.АМАРСАЙХАНЫГ ХОТЫН ДАРГАД ДЭВШҮҮЛНЭ
Image
Монголоо хөгжүүлэх сэтгэлгүй “Молхи” дарга нар
Image
ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР БОЛЖ БАЙНА
Image
Хүүхэддээ бэлэг сонгохдоо анхаараарай
Image
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-г танилцуулъя
Image
Тоглолтын өмнө: Уругвай - Португал
Image
Жеки Чаны тухай сонирхолтой баримтууд
Image
Ж.Мөнхбат “Монгол тандаа зүтгэх”-ээр одуудыг нэгэн дор чуулуулна
Image
МАНДЕЛА АГСНЫ 100 НАСНЫ ОЙ ТОХИОЖЭЭ
Image
ЦЕНЗУРГҮЙ СУРВАЛЖЛАГА: ТАВАНТОЛГОЙГ АВАХ ОЛИГАРХУУДЫН НУУЦ ТӨЛӨВЛӨГӨӨ
Image
МЭДЭГДЭЛ
Image
Д.ЦОГТБААТАР УЛС ТӨР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
Image
Цэвэр ус үйлдвэрлэгчидтэй холбоотой таагүй баримтууд
Image
МҮҮН шашин биш ГАЖ УРСГАЛ
Image
МЕКСИКИЙН ГОО БҮСГҮЙ “ДЭЛХИЙН МИСС-2018”-ИЙН ТИТЭМ ЗҮҮЛЭЭ
Image
”Бяцхан” биеэ үнэлэгчид ном бэлэглэнэ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АХМАД ДАЙЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
Image
Манай фитнест ядуувтар нэгэн залуу явдаг юм...
Image
10 САЯ ГАРУЙ ТӨЛ БОЙЖИЖ БАЙНА
Image
Есөн аймгийн 15 суманд хорио тогтоож, 2400 толгой мал устгажээ
Image
Ариунаа Сүри хятадуудтай хамтарна
Image
Т.Батхүү: Нэвтрүүлгийн үеэр юм үзээгүй, хүй нэгдлийн хүн шиг байсан нь үнэн
Image
Төв Цэнгэлдэх хүрээлэнд анх удаа Press room ажиллав
Image
Монгол, хятадын иргэдийн ойлголцлыг шинэ төвшинд гаргах форум амжилттай боллоо
Image
Image

А.Ундрал: Давосын чуулга уулзалтад 168 улсын 4000 залуутай өрсөлдөж байж оролцох эрхээ авсан

2017 оны Давосын чуулга уулзалтанд эх орноо төлөөлөн оролцсон, 25 настай залуу энтерпренер /Еnterpreneur/ А.Ундралтай ярилцлаа. Тэрээр “Global shapers community”-ын гишүүн, www.unread.today сайтын үүсгэн байгуулагчдын нэг юм.

-МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БУСАД ТӨРИЙН
БАЙГУУЛЛАГАТАЙ ЯМАР Ч ХОЛБООГҮЙ-
-Маш залуухан А.Ундралыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамтаар Давосын чуулга уулзалтанд явахад “Яагаад илүү туршлагатай нэгнийг явуулаагүй юм бэ” гэх шүүмжлэл гарч байлаа. Та энэ чуулга уулзалтанд оролцохын тулд ямар шалгуур давсан бэ?
-Эдийн засгийн форум /Давосын чуулга уулзалт/-д ярилцаж, хэлэлцэж буй асуудлуудад залуусын дуу хоолой хэрэгтэй юм гэдэг шийдвэрийг 2013 онд гаргаснаар 30 хүртэлх насны залуус үүнд оролцох боломжтой болсон. Ингэхдээ энэ форумын дэргэд байдаг “Global Shapers Community” гэх дэлхийн 500 орчим хотод 6000 гаруй гишүүнтэй байгууллагаас сонгон шалгаруулалт хийж авдаг юм. Нэг үгээр хэлбэл энэ уралдаан гурван үе шаттайгаар явж 50 залууг л сонгон авдаг. Бид CV-гээ илгээхээс эхлээд эссе бичих, асуултанд хариулах зэргээр шигшигдэж явсаар хамгийн сүүлийн шатанд видео бичлэг хийж дүгнүүлдэг. Энэ нь Монгол улсын Засаг газар болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн “Global Shapers Community” буюу Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг төлөөлж оролцож байгаа гэдэг агуулгыг илэрхийлж байгаа юм. Тэнд дандаа л ирэх таван жилээс дараагийн 30 жил хүртэл хийгдэх асуудлуудыг ярьдаг. Иймд залуус бид эдгээр асуудлыг эртнээс зайлшгүй мэдэж, анхааралдаа авч байх ёстой, тэдэнд ч залуусын дуу хоолой хэрэгтэй гэдэг үндсэн санаа байгаа юм. Энэ жил Давосын чуулга уулзалтын зочдын дундаж наслалт 54 байгаа нь сүүлийн 10 жилийн доторх хамгийн “залуу” Давос болсноороо их онцлогтой болсон шүү.
undral-Сүүлийн шатны шалгаруулалтанд ямар сэдвээр видео бэлтгэх даалгавар ирсэн юм бэ?
-Энэ жилийн хувьд “Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгалтай” холбоотойгоор “Чи өөрийнхөө коммунитид ямар өөрчлөлт авчрахыг хүсч байна вэ, хийж байна вэ” гэдэг асуулт тавьж, бид видео персентэйшн хийсэн. Үүний өмнө бид Давосын “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” гэдэг энэ жилийн үндсэн сэдвийг юу гэж ойлгож буй тухайгаа эссе болгон бичсэн. Үндсэндээ гурван үе шаттай шалгаруулалтанд энэ жил 4000 орчим залуу өрсөлдсөн. Эднээс эхний 50-д багтах болсон нь мэдээж маш нэр төрийн хэрэг байсан. Учир нь тэнд цуглаж байгаа хүмүүс бүгд хамгийн хүчирхэг, нөлөөтэй, хамгийн чухал шийдвэрүүдийг гаргаж, гарын үсэг зурдаг хүмүүс байлаа. Тэдэнд залуус юу хүсч байна вэ, ирээдүйд эзэн нь болох залуус бид юуг өөрчлөхийг хүсч байна вэ гэдгийг хүргэх дуу хоолой нь болох боломж олдсон.
-Таны бичиж явуулсан эссе олон нийтийн хэрэгслээр хэвлэгдсэн нь бий юу? Залуус үлгэр дууриалал авах, танилцах хүсэлтэй байгаа?
-Яг хэвлэгдсэн нь байхгүй. Гэхдээ үндсэн санааг нь товчхон хэлье. Би 2014 оны сүүлээр “Global Shapers Community”-д элссэн. Шэйпэрсүүд /Shapers/ гэж тулгамдаж буй асуудлыг тодорхойлоод, тэнд ямар нэг байдлаар хувь нэмрээ оруулахыг хичээж буй залуус гэж өөрсдийгөө тодорхойлдог. Тухайн үед өөрийн танилцуулгаа бичиж байхад надаас “Чиний амьдарч буй нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудал юу вэ” гэж асуусан. Миний хариулт боловсролын тэгш бус байдал, утаа, авилгал хээл хахуул гэх мэт олон сэдвийг дурьдсан ч онцолсон нь “Манлайллын хомсдол” гэсэн сэдэв байсан. Би хүмүүсээс, өөрөөсөө ч “Role model” чинь хэн бэ? гэж асуусэн, би хэний туулсан замыг туулаад, явсан замаар нь дагаад, тэр хүний хүрч чадсан, хийж чадсанг хийх вэ гэхээр Монголоос нэрлэх нэр тийм ч олон байгаагүй. Би яг л энэ асуудлыг хөндсөн. Тухайн цаг үед бусдыг өдөөдөг, сэрээдэг, урагшлуулдаг, амжилтын түүхүүд, лидер гэж байдаг. Тухайлбал, өнөө цагт Стив Жобс, Билл Гэйтс, Паркер гээд л АНУ-ын залууст дагаж дуурайх, итгэл үнэмшлүүд байгаа юм. Сургуулиа хаяад ч амжилтанд хүрч чадна гэдгийг тэд харуулж байна. Гэтэл Монголд ийм хүн ховорхон.
undral
-ГАР БАРИАД ӨНГӨРӨХ 15 СЕКУНДЫН ДОТОР ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРҮҮЛЭЭД
50 СЕКУНД ЯРИХ ЭРХЭЭ АВ -
-Та яагаад гэж бодож байна?
-Учир нь өмнөх үеийн амжилтанд хүрсэн хүмүүсийн гарааны нөхцөл нь одоогийнхоос маш өөр. Тиймээс бид гадны улс орнуудын хүмүүсээс үлгэр дуурайллаа олж авч байна, би өөрөө ч тийм. Гэсэн ч тэдний гарааны нөхцөл бас л өөр байдаг. Би хэн нэгэн шиг шууд л цүнхээ үүрээд аялаад явчихъя л даа, эсвэл шууд сургуулиа хаяад нэг юм нээлээ гэхэд манай нийгэмд арай л таарахгүй нөхцөл болчихоод байгаа юм. Галууг дуурайж хэрээ хөлдөөнө гэдэг шиг л юм болох байх. Тэрийг л би бичсэн. Гэхдээ Давост очоод энэ зөвхөн Монголын асуудал биш юм гэдгийг ойлгосон. “Responsible” лидер гэдэг нь хэлсэн үгэндээ хүрдэг, хариуцлагатай удирдагч. Харин “Responsive” лидер гэдгийг эргэх холбоотой гэж орчуулж байгаа ч аливаа нэгэн үзэгдэл, үйл явдлыг болоод өнгөрснийх нь дараа хөдлөх биш болохоос нь өмнө мэдэж, хүмүүсийг дагуулж сэргийлж, итгэл үнэмшил төрүүлж чаддаг удирдагчийг хэлээд байх шиг байгаа юм. Бид тийм удирдагчийн хомсдолд орсон, тиймээс ийм хүнийг хэрхэн бэлдэх вэ, хэрхэн бий болгох вэ гэдгийг л бүх л форум, хэлэлцүүлгүүд гол сэдвээ болгон ярьж байсан.
-Та Монголоос Давос руу Ерөнхийлөгчийн хамт явсан уу?
-Үгүй. Ерөнхийлөгчтэй Давост очоод л таарсан. Залуусыг чуулга уулзалт болохоос хоёр өдрийн өмнө цуглуулж “Пре Давос” гэх Давосын өмнөх арга хэмжээг зохион байгуулсан. Үүн дээр энэ жилийн сэдвийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж, биднийг бэлтгэсэн. Учир нь бид Тереза Мэй ч юмуу Антони Гүтэр, Ши Жин Пиний яриаг сонсоод шууд ойлгохгүй байх магадлалтай. Дараагийн өдөр Давост “Global Shapers Community”-н оффист биднийг хувь хүний үүднээс нь бэлдэж байгаа юм. Хүнтэй яаж танилцах вэ? Хүнд өөрийгөө юу гэж танилцуулах вэ? Хийж байгаа юмаа яаж танилцуулах вэ? “Global Shapers”-ийг юу гэж танилцуулах вэ? Чи өөрийнхөө Монголдоо хийж байгаа юмаа юу гэж танилцуулах вэ? Чи өөрийнхөө юу хүсч байгааг хэрхэн ойлгуулах вэ? гээд л бүгдийг заана. Жишээ татахад, Давосын зочид маш завгүй хүмүүс тул гар бариад өнгөрөх 15 секундын дотор өөрийгөө танилцуулаад, тэр хүнд итгэл үнэмшил төрүүлээд 50 секунд ярих эрхээ ав. Тэр 50 секундэд өөрийнхөө юу хүсч байгаа, яамаар байгаа, таньтай уулзсанаараа би ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг нь хэлж чадвал дараагийн 100 секундын эрхийг авч авч чадна. Нийт 165 секунд буюу 2 минут 30 секунд ярьчих л юм бол ер нь тэгээд л гайгүй, та хоёр найзууд болж болж байна, дараа нь мэйлээр харилцаж болж байна гэдэг. Энэ мэтээр маш их зүйлийг суралцсан. Нэмж хэлэхэд Давосын үеэр 400 гаруй албан ёсны хөтөлбөр, 100 гаруй албан бус хөтөлбөр, үдэшлэгүүд, 100 гаруй хувийн уулзалтууд болсон. Энэ бүхнийг дөрвөн өдрийн дотор яаж хувиарлах вэ, хэрэгтэй гэснээ хэрхэн түүх вэ гэх мэт сургалтууд болж өнгөрсөн.
-Давосын чуулга уулзалтын зохион байгуулалт их нарийн төлөвлөгөөтэй байх. Илтгэл, хэлэлцүүлэг, уулзалтууд байгаа хэдий ч уулзалтын зохион байгуулалтаас сурсан зүйл юу байна вэ?
-Очоод л төрсөн сэтгэгдэл бол “Бид нар ч юм хийнэ гэж ёстой гурилддаг юм байна” гэж бодсон. Үнэхээр шоконд орсон зүйл нь “Яаж ийм хүчтэй, эго өндөртэй, завгүй, амбицтай, бүгд өөр өөрсдийн ажендатай 3000 хүнийг нэг ширээний ард, нэг танхим дотор байлгаж байгаа юм” гэдэг байлаа. Тэр цаана Билл Гэйтс, энд Жак Ма, тэнд Шэйрл Сандберг нь, энд нь Ши Жин Пин гээд л бүгд нэг дор байж байгаа юм. Тэр хүмүүсийн аюулгүй байдлаас эхлээд маш өндөр зэрэглэлд зохион байгуулсан. Миний хувьд сэтгэлд тод үлдсэн зүйл нь хуралд оролцогчид хоорондоо холбогдох боломжийг олгож байгаа дотоод сүлжээ юм. Учир нь зөвхөн Давосын чуулганд оролцож байгаа 3000 гаруй хүнд зориулсан сошиал флатформыг бидэнд бэлдээд өгч байгаа юм. Тэр аппликешнээс би чуулга уулзалтанд оролцож байгаа 2900 хүний жагсаалтыг хараад, тэдний намтартай нь танилцаад, оролцох хурлуудыг нь хараад л, мессеж бичиж болж байгаа юм. Тухайлбал, би шууд л Шакира руу мессеж бичиж болно. Тэр хүн надад хариу өгөх эсэх нь тодорхойгүй ч тэдний амлаж байгаа нэг юм нь миний бичсэн зурвас тэр хүний үндсэн мэйл рүү очино. Доторх агуулгаас нь хариу ирэх үгүй нь хамаарах байх. Тийм боломж байсан учраас би маш олон хүн рүү захиа бичсэн, тэг гэж ч зөвлөдөг. Бас чамгүй олноос нь хариу авсан, цөөн хэдтэй нь уузах боломж олдсон. Конгресс центерийн хоёр давхрын А өрөөнд, Б өрөөнд уулзах уу, та хэдэн цагт завтай вэ, ямар хуралд та орох вэ гээд л хоорондоо бичих боломжийг тэр гар утасны апплиейшнээр бэлдэж өгч байгаа юм. Энэ бол жинхэнэ утгаараа нэтворкинг. Маш завгүй хүмүүсийн цаг завыг маш ухаалгаар шийдэж өгсөн боломж байсан. Ялангуяа над шиг туршлагагүй хүний хувьд хэнтэй уулзах ёстой тэр хүнээ хайж олоод л “Та миний role model. Би танаас зөвлөгөө авмаар байна” гээд л бичнэ, хариу ирнэ, уулзана, ерөөсөө л ийм.
undral
-КОМПЬЮТЕР БООЛ БИШ, ЭЗЭН НЬ Ч БИШ ХАМТРАГЧ НЬ БОЛВОЛ
ХҮНИЙ ТАРХИНЫ ХӨГЖЛИЙГ БИД ЯАХ ВЭ-
-400 уулзалтаас та юунд илүү төвлөрч хуваариа гаргасан бэ?
-Биднийг үндсэн салбараар нь найм хуваасан. Би инновац, технологи, энтерпренершип сэдвийн хүрээнд тэнцсэн. Дэлхийн эдийн засгийн форумын ач холбогдол өгдөг үндсэн сэдвүүд болох цаг уурын өөрчлөлт, боловсрол, эдийн засаг, технологи гэх мэт 8-9 салбар байгаагийн нэг нь минийх байсан. Тиймээс өөрийн салбарын хуралдаанууд руу төвлөрсөн. Салбарын тэргүүлэгчидтэй уулзах уулзалтуудыг ч бидэнд цаанаас нь зохион байгуулж өгсөн.
-Тухайлбал, та аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар сонссон илтгэлээсээ уншигчидтай маань хуваалцахгүй юу?
-Тэгэлгүй яахав, энэ бол яах аргагүй миний үүрэг гэж бодож байна. Хүн төрөлхтөний түүхийг аваад үзвэл бид гурав дахь аж үйлдвэрийн хувьсгал дээрээ явж байна гэж үзэж байгаа юм билээ. Эхнийх нь хүн төрөлхтөн уурын зуух, галт тэрэгтэй болж байгаа хэрэг юм. Хоёр дахь нь хүн машин, механиктай болж байна. Гуравдахь нь компьютертэй болж. Дөрөв дэхь аж үйлдвэрийн хувьсгал нь өмнөх гуравтайгаа адилхан нийгмийг тэр чигт өөрчилж болох өөрчлөлтийг хэлнэ. Тэр нь “Artificial intelligence” буюу хиймэл оюун ухаан дээр суурилсан дэвшилтэт технологиуд юм. Нано, 3D гээд л компьютерийн дараагийн үеийн технологи юм. Өөрөөр хэлбэл, компьютер өөрөө сэтгэдэг, өөрөө хөгждөг болдог тийм эрин. Одоохондоо шууд эхэлсэн гэж хэлж чадахгүй байгаа. Учир нь ихэнх нь судалгааны түвшинд явж байгаа бөгөөд урд өмнө бидний төсөөлөөчгүй байсан маш нарийн технологиуд, нарийн материалууд нээгдээд л байна. Зарим мэргэжлийг шаардлагагүй болгох роботууд, жолоочгүй машин, угтагч, үдэгч гээд л. Энэ бүхэн өмнөх үеийн нийгмийн амьдралын дараалал, зан үйлүүдийг бүгдийг өөрчлөх боломжтой. Энэ тухай дэлгэрэнгүйг Давосын чуулга уулзалтыг үндэслэгч Клаус Швабын “Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгал” номоос уншиж болно.
-Энэ хувьсгалыг зочид хэрхэн хүлээж авч байна вэ?
-Хамгийн эхлээд “Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгалд нийгмийг яаж бэлдэх вэ” гэдгийг л ярьж байна. Тухайлбал, яг энэ хувьсгалын үед амьдрах хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарах вэ, боловсролын системийг нь хэрхэн шийдэх вэ гэдгийг. Тэр хүүхдүүд 1970-1990 оны хүүхдүүд шиг математик, монгол хэл, уран зохиолоо үзээд байх юм уу эсвэл шууд код бичээд л, ай пад дээр ажиллаад л, 3D принтерээр юм хийгээд явах ёстой юм уу гэдэг асуултыг тавьж байна. Нөгөөтэйгүүр энэ технологийг хэн эзэмших, нийтийн өмч үү, хувийн өмч үү гээд л. Гуравдугаарт этикийн асуудал. Кинон дээр гардаг шиг л роботууд өөрсдийгөө удирддаг болчихвол яах вэ. Хүн гэнэт тэдний өмнө сул дорой, адилхан юм болчихвол яах вэ. Одоохондоо энэ тухай ярих нь хамаагүй эрт гэдгийг бүгд яриад байгаа ч тийм болчихвол яах вэ гэдэг айдас мөн л байна. Яг үүн шиг хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх, тархиа хөгжүүлэх шаардлагагүй, компьютер хүмүүсийн өмнөөс бүх шийдвэрийг гаргадаг, боол биш, эзэн нь ч биш хамтрагч нь болвол хүний тархины хөгжлийг бид яах вэ гэх мэт философийн, ёс зүйн маш олон асуудлыг өргөн хүрээнд ярьж байна лээ. Клаус Шваб хэлэхдээ Аж үйлдвэрийн дөрөв дэхь хувьсгалыг далай гэж үзвэл 2017 онд хүн төрөлхтөн тэр далайд хөлөө дүрж үзэх жил гэж зүйрлэж байгаа юм. Тэгэхээр удахгүй завиар явах ч юм уу, сэлэх ч юм уу далай руу орох асуудал яригдана гэж байна.
undral
-UNREAD.TODAY-ЭЭР ДАМЖУУЛАН АМЖИЛТЫН
ТҮҮХИЙГ БИЙ БОЛГОХЫГ ХҮССЭН-
-Давосын чуулга уулзалтыг ерөөсөө л ярьдаг газар гэж шүүмжлэх нь бий. Таны хувьд маш олон хүмүүстэй уулзах боломж тохиосон гэлээ. Үүнээс ямар үр дүн гарав аа, ямар эхлэл тавигдав аа?
-Тийм ээ, Давосыг ярьдаг газар л гэдэг юм. Гэхдээ ярих чинь маш чухал, аливаа зүйлийн эхлэл шүү дээ. Өмнө хэлсэнчлэн 3000 томчуулыг яаж нэг дор цуглуулж чадаж байна вэ гэдгийг би гайхсан ч сүүлд ойлгосон. Нью-Йоркод, Лондонд оффистой, чухал ажилтай хүмүүс бие биедээ цаг гаргаж уулзаж амждаггүй. Харин энд дөрвөн өдөр хамт байснаараа бие бие рүүгээ нисэж очих хугацаагаа хэмнэж нэг газар уулзаж байгаа юм. Тэгэнгээ өөр 2900 хүнтэй уулзах боломж гарч ирж байна. Энэ л хамгийн чухал. Тэнд байгаа 200 гаруй өрөөг бид нэг нэг цагаар нь захиалж авдаг. Гэтэл тэнд сул цаг олддоггүй. Хүмүүс дөрвөн өдөрт тийм л завгүй ажил амжуулж, ярилцаж, хэлэлцээр хийж байна. Миний хувьд анх удаа ирсэн шинэ хүн, шинэ царай. Тиймээс тэнд шууд л танилцсан хүнтэйгээ Азийн зах зээлийг эзлэе гээд ярих биш итгэлийг нь олох, холбоо тогтоох чухал байсан.
undral-Unread.today сайтын тухай дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Та бол үүсгэн байгуулагчдын нэг нь. Мэдээллийн сайттай харьцуулахад арай өөр зүйлд төвлөрдөг. Та энэ цахим хуудсыг ямар байгаасай гэж анх хүсэв ээ?
-“Unread.today”-ийг үүсгэн байгуулсан бид гурав гарааны бизнесийн салбарт алдаж оноод үзчихсэн энтерпренерүүд байсан. Тиймээс энэ салбарт санаагаа, хамтрагчаа олоод хөгжөөд явчихсан өсөлттэй бизнесүүдэд юу чухал вэ гэдгийг мэднэ. Яг энэ орчинг бүрдүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь медиа байж болох юм, байх хэрэгтэй юм гэдгийг ойлгосон. Учир нь чи нэг юм хийчихээд яаж тэрийгээ хэрэглэгчдэд хүргэх вэ гэдэг асуудалтай тулгардаг. Гэтэл чи хүн болгон дээр очиж чадахгүй, тиймээс бидэнд яг үүнд л зориулсан флатморм хэрэгтэй юм гэдэг үндсэн санаа гаргасан. Хоёрдугаарт яах аргагүй миний анх ярьсан, “Бидэнд амжилтын түүх, лидер” хэрэгтэй байна аа гэдэг санаа юм. Бидний анхаарлаа хандуулдаг гол зүйл бол контентуудаараа дамжуулаад алдартнуудыг, үлгэр дуурайл /role model/, амжилтын түүхийг бий болгох. Хэрэглэж байгаа апп, уншиж байгаа ном, зочилж буй сайтаар дамжуулаж тэр үлгэр дуурайлал болох дүрүүдийг л бид гаргаж ирэх ёстой. Тиймээс бид гарааны бизнес, эко системийн тулгуур болох медиа нь болъё, хүмүүст урам зориг эрч хүч өгөх суваг болъё гэж хүссэн.
-Unread.today хэдэн жилийн хөдөлмөрөөр боссон бэ?
-2013 оны 11 дүгээр сард бид хамгийн анхныхаа мэйлээ солилцож байлаа. Ингээд 2015 оны 9 дүгээр сард нээсэн. Хоёр жил гаруйн хугацаанд санаагаа боловсруулж, бэлтгэл ажлаа хийсэн. Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт байсан тул тоглоомынхоо дүрмийг бага зэрэг гадарлаж байсан. Зүгээр нэг блог нээж болохгүй, мэдээний сайт бид хийж чадахгүй тул өөрийн гэсэн онцлог шинжтэй юмыг хийх ёстой. Тиймээс булан, дизайн, консепт, формат дээрээ маш их ажилласан. Ерөнхийдөө бид харьцангуй шинэлэг консепт гаргаж ирсэн гэж бодож байгаа. Долоон өдөрт долоон контент гаргах бөгөөд бүгд өөр өөрсдийн гэсэн бүтэц, форматтай. Тухайлбал “Би хэрхэн ажилладаг вэ” гэдгийг уншихад гарчгийг нь хараад л энэ хүнийг би хэдэн цагт унтдаг вэ гэдгийг нь мэдэх гээд ч орж болох юм. Тэр дотор би тэр хүнээр шашин, улс төр, боловсрол, нийгмийн талаар яриулахгүй, зөвхөн ажлын арга барилын тухай ярина гэдгээ л тодорхой болгосон. Бид бүх контентоо ингэж хайрцаглаж байгаа.
undral
-ХЭН НЭГНЭЭС МӨНГӨ АВАХ ҮНЭХЭЭР ШААРДЛАГАТАЙ БОЛОХ
ТЭР ХҮРТЛЭЭ Л ТАСРАЛТГҮЙ ЗҮТГЭХ ЁСТОЙ-
-Санхүүгийн асуудал тулгардаг биз? Та өөрийн хүсч байгаа зүйлийн эхлэлийг тавьсан залуусын нэг. Одоогийн залуус хүссэн зүйлээ хийж эхлэхэд шууд л санхүүгийн асуудалтай тулгардаг тул шантрах тохиол бишгүй. Таны эхлэл ч мөн ийм асуудалтай байсан болов уу?
-Одоо ч санхүүгийн асуудалтай байгаа /инээв. сурв/. Гэсэн ч тэмцээд л явж байна. Энэ их гоё асуулт байна. Энтерпренер хүн өөрийнхөө санааг бодитой болгоно гэдэг асар том эрсдэл. Бид өдөр болгон л асуулт, сорилтой тулгардаг. “Every day is a survival” шүү дээ. Гарааны бизнес эрхлэгчид өдөр болгон л орших уу, эс орших уу гэдэг зааг дээр дээр явж байна. Гарааны бизнес гэж юу вэ гэдэгт миний хамгийн дуртай тодорхойлолт бол “Бизнес моделио хайж байгаа компанийг хэлнэ” л гэж байгаа юм. Сайхан шинэ санаатай хүмүүс маш олон байдаг. Таны хэлсэнчлэн тэд үнэхээр санхүүгийн асуудлыг хамгийн түрүүнд ярьдаг. Юу ч болоогүй толгой дотроо бодчихсон зүйлээ нэг нүүр цаасан дээр бичиж ирчихээд мөнгө төгрөг хэрэгтэй гэдэг. Байж болно. Гэхдээ миний туршлага бол би байж болох хамгийн бага зардлаар ажлаа эхэлсэн. Эхлээд өөрсдийн явж чадах хүртэл зүтгэх ёстой гэдэгт би итгэдэг. Хэн нэгнээс мөнгө авах үнэхээр шаардлагатай болох тэр хүртлээ л тасралтгүй хөдөлмөрлөх, зүтгэх ёстой. Миний уншсан номнууд, дагаж явдаг хүмүүс бүгд л тийм байсан. Тэгж хүчин чармайлт гаргаж байж нөгөө хүнээсээ мөнгө авах итгэл үнэмшлийг төрүүлж байна. Unread.today-ийн хувьд одоог хүртэл бид хэн нэгнээс мөнгө авах шаардлага гараагүй байна. Тултал нь зүтгээгүй байж мөнгө төгрөг нэхээд эхэлвэл эрүүл бус систем гэж би боддог. Ер нь энтерпренер байна гэдэг бусдаас нэг цаг илүү ажиллах, нэг өдрийн хоол дутуу идэх, нэг хүнтэй илүү уулзахаас л эхэлж байгаа юм. Бидэнд боломж хангалттай бий.
-Ингэхэд таны гишүүнчлэлтэй “Global Shapers Community”-д бусад залуус ч орох боломжтой юу?
-Тэгэлгүй яахав, бид залууст нээлттэй байгууллага. Ер нь “Global Shapers Community”-д Улаанбаатар дахь төв маань маш нэр хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ сэтгүүл бол “Global Shapers Community”-ыгээс жил болгон нийтлэдэг тайлан мэдээ юм. Энд 168 улс дахь 446 төвийн 6000 гишүүний тайлан байгаа гэсэн үг. Үүнээс хамгийн эхэнд Улаанбаатарын буюу бидний “Монгол гэр” төсөл бичигдсэн байна. Цаашилбал, сэтгүүлийн нүүрэн дээр “Монголын нэг өдөр” зураг нийтлэгдсэн байгааг та анзаарч байгаа байх. Энэ нь Монголоос зохион явуулсан воркшопын зураг юм. Магадгүй манай төв ийм нэр хүндтэй байгаа нь миний Давост тэнцэхэд нөлөөлсөн ч байж болох юм.
-Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Баярлалаа. Залууст хандаж хэлэхэд өмнө нь залуу үе нь ахмад үеийнхээ бэлдэж өгсөн нийгэмд амьдардаг байсан. Тэдний заасан замаар, тэдний гаргаж өгсөн дүрмээр тоглодог байсан. Одоогийн залуус харин тоглоомын дүрмийг бид өөрсдөө зохионо, зассан зам дээр тань ганц хоёр өөрчлөлт хийчих үү гэдэг сэтгэлгээтэй болж байна. Хүлээн авагчаас хувь нэмэр оруулагч болж байгаа гэдгийг НҮБ, ЮНЕСКО, Чуулга уулзалтууд бүгд хүлээн зөвшөөрч байна. 1980-аад оноо хойш төрсөн залуус буюу Миллениалc /millinials/-ын сэтгэлгээ өмнөх үеийнхтэй харьцуулахад тэс өөр. Тиймээс аливаа чуулга уулзалт, формуудад залуусыг татан оруулж, тэдний дуу хоолойг сонсох болсон. Залуус бидэнд өөрсдийн ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох боломжийг олгож байна.
Б.ГЭРЭЛ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6