
2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10.00-12.00 цагийн хооронд Нийслэлийн Багахангай дүүрэгт төв талбайд"Номоо солилцъё" өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгийн үйл ажиллагааг дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр нээж, сар болгон зохион байгуулагдах энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг дүүргийн нийт ард иргэдэд уриаллаа.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хөдөлмөрчдөөс 70 гаруй ном солилцож, 94 ширхэг номыг хандивласан байна. Өдөрлөгийн арга хэмжээний нээлтийн үеэр дүүргийн Соёлын ордны Захирал Б.Алтанцоож 2017 онд соёл урлагийн чиглэлээр хийгдэх ажлуудын талаар мэдээлэн, ном хандивлагсдад гарын бэлэг гардууллаа. Мөн уран бүтээлчид ая дууныхаа дээжээс өргөн барьж, ИТХ-ын дарга Х.Цогцэцэг 7 ширхэг ном хандивлан сэтгэгдэлээ ярьж, өдөрлөгт оролцогсдод баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
Б.Баянжаргал
СЭТГЭГДЭЛ