Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БОХИРЫН ХУДАГТ ХОЁР ХҮН УНАЖ, АМИА АЛДЖЭЭ
Image
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 270 ТАХЬ НУТАГШИЖ БАЙНА
Image
"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Image
''ЦАГААТГАЛЫН ҮНЭМЛЭХ''-ИЙГ ШИНЭЭР АВАХАД ХЭЛМЭГДЭГЧДИЙН АР ГЭРИЙНХЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Image
Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУСЛАМЖИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТ ТАВИВ
Image
ХАТАГТАЙ МАРИНА КАРОББИО ГҮШЭТТИ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
Image
ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ХОНИНЫ НООС НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Image
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
ШАР ХАШЛАГА ШАХСАН НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЖ, АРСЛАН П.БҮРЭНТӨГС ҮЗҮҮРЛЭВ
Image
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
#PRAY4DULGUUN: О.ДӨЛГӨӨНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
Image
УР ЧАДВАР-УРАН ЖОЛООДЛОГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Image
ШАР ХАЙС ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ОЧИХ СУРГААР НАЛАЙХЫН ТҮР ЗАМЫГ УСАЛЖ, ТЭГШИЛЖЭЭ
Image
ХОТЫН ДАРГА НАРЫН МӨНГӨ ЦОХИХ ШИНЭ СУВАГ
Image
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛИЙГ САЙТАР ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Image
ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН КАДАВР ДЭЭРХ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БОЛЛОО
Image
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ
Image
ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Image
ЗӨВЛӨГӨӨ: ХҮҮХДЭЭ НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ
Image
ТУУЛ ГОЛЫН ГАЧУУРТЫН ХАР УСАН ТОХОЙГООС БИОКОМБИНАТЫН ГҮҮР ХҮРТЭЛ ЗАВИАР ЭРГҮҮЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ЭЕШ-Д МОНГОЛ ХЭЛ, БИЧГЭЭР ХЭНТИЙ, МАТЕМАТИКААР УВС АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
Л.ПҮРЭВБААТАРЫН ЭЗЭМШИЖ БУЙ 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
О.АМГАЛАНБААТАР: МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТӨСӨВГҮЙ АЖИЛЛАЛАА
Image
М.ЭНХСАЙХАНЫ НИЙТЛЭЛИЙН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИХ ТЭНГЭР ЦОГЦОЛБОРТ ТУХАЛСАН ГЭВ ҮҮ?
Image
“О.ДӨЛГӨӨНД ЗОРИУЛСАН ХАНДИВТ ОДООГООР 150 САЯ ТӨГРӨГ ЦУГЛААД БАЙНА”
Image
9 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ТӨСӨЛ, БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Image
ЭНХ ЦАГТ ЭР ЦЭРГҮҮД ЭНДСЭЭР БАЙГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ДАРГА Ч, ЦЭРЭГ Ч АЛГА
Image
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН ДӨРВӨН ИРГЭНИЙ АМИЙН АВАРЧЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭВ
Image
Ч.САНЖААДАМБА: СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙГ ЭСЭРГҮҮЦНЭ
Image
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Image
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ИРЖЭЭ
Image
М.НАНДИНЦЭЦЭГ: ЭНЭ ЯВАА НАСАНДАА “ХУНТ НУУР”-Т ГОЦОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙСАНГҮЙ
Image
З.ЭНХЖАРГАЛ: ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ БҮХ ӨРСӨЛДӨГЧ НЬ ХОЖИГДЧИХООД БАЙНА
Image
О.БААСАНХҮҮ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 14 ЖИЛ ТӨР БАРИХ ЗАМЫГ ЗАСАХ НЬ
Image
“ГЭРТЭЙ ХАМТ ШАТААНА ГЭЭД ГАРААД ЯВСАН…”
Image
ӨМНӨГОВЬД ЯДУУРАЛ ХАМГИЙН БАГА БАЙНА
Image
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.VI.24-2019.VI.30
Image
УЛААНБААТАРТ ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ
Image
ЕРӨНХИЙ САЙДААС БУСАД НЬ "ДАВХАР ДЭЭЛГҮЙ" БАЙХ ЁСТОЙ ГЭВ
Image
АВТОМАШИНЫ ОСЛООР 5000 ГАРУЙ ИРГЭН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖЭЭ
Image
МИНИ ВОЛЕЙБОЛЫН УАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД ТОДОРЧ ЭХЛЭВ
Image
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙНЭ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
Фидель Кастрогийн ууган хүү амиа хорложээ
Image
ӨДӨРТӨӨ 4 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСАД АЙЛЧИЛНА
Image
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг иргэдийн үүрэг, хариуцлага дээшилсэн байна
Image
Үүнийг та зөвхөн "Ази"-д л харах боломжтой /+18/
Image
Г.Өнөрбаяр: Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд 11, 12 сард 1.7 тэрбум төгрөг олгоно
Image
Өнөөдөр “Д.Сүхбаатар Жанжин”-ы төрсөн өдөр тохиож байна
Image
АГААРЫН БОХИРДЛООС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Image
УГИЙН БИЧИГ ХӨТЛӨЛТИЙГ 40 ХУВЬД ХҮРГЭНЭ
Image
НОГООН ЯАМНЫ ХОГИЙН ЦЭГ
Image
1700 сурагч ‘’Миний нутаг’’ шүлгийг уншив
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 22-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
МОНГОЛ, БНХАУ-ЫН АВТОЗАМЫН ХИЛИЙН БООМТУУД ИРЭХ САРЫН 05-НД АМАРНА
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Гадаад орчин таатай хэвээр байвал Монголын эдийн засаг улам сэргэх боломжтойг санууллаа
Image
ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТТАЙ БТС-ЫН ДУНД СУРГУУЛИЙГ УВС АЙМАГТ БАЙГУУЛНА
Image
Хаан банк дээрэмдсэн хоёр этгээд өөр, өөр газруудад бүгсэн байжээ
Image
ЭРЭЭН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ
Image
Нулимс дагуулсан хуримын урилга
Image
Бурхан багшийн их дүйчийн өдөр энэ сарын есөнд болно
Image
УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ДАРААЛЛЫГ ТОГТООЖЭЭ
Image
ЕСӨН ДАВХРААС ҮСРЭХ ГЭСЭН ХҮНИЙ АМИЙГ АВАРЛАА
Image
С.Зоригийн хэргийн шүүх хурал дээр дөрвөн цагийн турш ялын дүгнэлт уншив
Image
Төв талбайд номоо солилцох өдөрлөг болно
Image
Дэлхийн хамгийн аймшигтай 10 газар
Image
Трампийн Засгийн Газар 3.6 их наяд ам.доллараар танасан төсвийг баталлаа
Image
Шинэ Засгийн газар байгуулагдаж, сэтгэл эмзэглүүлсэн мэдээлэлд автсан өдрүүд
Image
ГЕОЛОГИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН 61 ХУУДАС МАТЕРИАЛЫГ АМГТГ-Т ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
УМАРД СОЛОНГОС: ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ БИШ ЮМ
Image
Томуу, томуу төст өвчнөөс хамтдаа сэргийлцгээе
Image
Image

Н.Энхбаяр: Төсөв, мөнгөний бодлого хэвийн ажилласан ч “машин”-ыг бүрэн хөдөлгөж чадахгүй

Төсөв болон мөнгөний бодлогын талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
 
-Манай улсын төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай гарчихлаа. Төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай гэж байна. Алдагдлыг бууруулах ямар арга зам байна вэ?
 
-Өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдал нэг их наяд хүрч байсан шүү дээ. Энэ юунаас болсон бэ гээд харвал 2013 оноос эхлэн төсвийн тэлэлт огцом өссөн. Тухайлбал, улсын төсвөөс гадна, Хөгжлийн банк болон концессийн гэрээгээр зах зээл рүү мөнгө нийлүүлсээр ирсэн. Энэ тэлэлт макро эдийн засгийн гадаад орчинтой нийцээгүй нь алдаа болсон гэж болно.
 
Түүнчлэн гадаад худалдааны эргэлт сайн байх учиртай. Гэтэл дээрх хоёр нөхцөл байдал хумигдсан үед төсвийг тэлэх бодлого баримталсан нь буруу байсныг цаг хугацаа харууллаа. Төсвийн тэлэлт нь эдийн засгийн бодлоготойгоо нийцэж байгаа эсэхийг дүгнээгүй. Тиймээс төсвийн алдагдал 1.9 их наядад хүрсэн нь дээрх бодлогын үргэлжлэл. Үнэн хэрэгтээ төсвийн бодлогыг дангаар нь авч үзэхээр макро, микро эдийн засаг болон мөнгөний бодлоготойгоо уялдахгүй байна. Бид 2-3 сувгаар хөрөнгө оруулалт хийж байхдаа эдийн засгийн өсөлтийг бий болгож байна гэж тайлбарлаж байсан. Гэвч энэ нь эцэстээ өр болж хувирлаа. Тэгэхээр бодлогын уялдаа маш чухал.
 
Ямар үед, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоогийн үүссэн нөхцөл байдал ганцхан жилд болоогүй учраас өргөс авсан мэт сайжирна гэж хүлээх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсвийн тодотголоор төсвийн алдагдлыг огцом бууруулна гэдэг хэцүү. Учир нь хэт их тэлсэн бодлогыг буцаагаад хумихын тулд олон сөрөг үр дагавар гарна. Зайлшгүй орлогодоо тааруулж зарцуулах шаардлага бий. Тиймээс төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Гэхдээ энэ алдагдал богино хугацаанд засагдах боломжгүй учраас ирэх жилүүдийн төсвийг боловсруулж батлах үед үргэлжлүүлэн засвар хийх учиртай.
 
-Жил бүрийн төсвийг боловсруулах, батлах үед орлого, зарлагаа бодитоор тооцоолох хэрэгтэй хэмээн Төвбанк зөвлөдөг. Гэсэн хэдий ч орлого болон зарлага бодит байдлаас хэт хөөсөрсөн байдлаар төсөвт суучихдаг шүү дээ?
 
-Төсвийг төлөвлөж байх үед гарч байгаа хэд хэдэн алдаа бий. Тухайлбал, төсвийг төлөв­лөхөөс өмнө макро эдийн засагт судалгаа хийсэн байх шаардлагатай. Монголбанк, санхүүгийн салбарынхантайгаа хамтран ирэх жилийн болон дунд хугацааныхаа төлөвлөгөөг ярилцдаг байх ёстой.
 
Гэтэл бодлогын уялдаагүй байгаагаас гарч буй үр дагавар гэж хэлж болно. Ер нь төсвийг хэлэлцэн батлахаас өмнөх урьдчилсан судалгаа дутуу хийж байгааг шинжээч, судлаачид хэлдэг. Хоёрдугаарт  төлөвлөлтийн явцад алдаа гарсаар байна. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг хэлэлцэн баталж буй өнөөгийн практик болон эрх зүйн орчинд алдаа байгааг манай судлаачид, олон улсын байгууллагуудын шинжээчид хэлсээр ирсэн. Аль ч улсад УИХ нь Засгийн газрынхаа өргөн мэдүүлсэн төсвийн төслийг батлахдаа зарчмын томоохон өөрчлөлт хийдэггүй. Төсвийг өргөн барих шаардлага байх ёстой. Төсвийг боловсруулахдаа мөнгөний бодлого болон гадаад сектортой хэрхэн уялдсан бэ гэдэг шаардлагыг тавих учиртай. Гэвч манай энэ заалт аль ч хуульд байхгүй.
 
Манайд улсын төсвийг хэлэлцэн батлах үйл явцыг УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийдэг. 2, 3 дахь хэлэлцүүлгээр санал хураалт явдаг бөгөөд сайн санал байгаа ч төсвийн бодлогыг эвдсэн санал нэлээд түлхүү орж ирэх болсон. Эдгээрийг төсөвт тусгаж өгснөөр Засгийн газрын тооцоолсон зарлага өсөх нөхцөл бүрдэж байгаа хэрэг. Энэ байдал нь сүүлийн жилүүдэд төсвийн алдагдлыг ихээхэн нэмэгдүүлэх, төлөвлөсөн орлогыг тасалдуулах, зарлага санхүүжилтээ гүйцэтгэж чадахгүй байх нөхцөлд хүргэж байна. Тиймээс төсвийн төслийг хэлэлцэн баталж байгаа хууль эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төсвийг хэлэлцүүлэх үед гарч байгаа санал гэж чухам юу вэ гэдгийг Дэгийн тухай хуульд томъёолж оруулан тодорхой болгох ёстой.
 
-Засгийн газрын тэргүүн 12-18 сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулна гэж хэлсэн. Та үүнийг хэрхэн харж байна?
 
-Макро эдийн засгийн тогтворжилт гэдэг нь бодлогын гол хүчин зүйлүүд орно. Тухайлбал, мөнгөний болон санхүүгийн салбарын бодлого, гадаад тэнцэл гээд суурь хүчин зүйл бий. Тэгэхээр энэ бодлогын арга хэрэгсэл бүрээр тогтворжуулахыг эрмэлзэнэ. Төсвийн хувьд алдагдлыг багасгах, хэт тэлэлтийг бууруулах. Мөнгөний бодлогын хувьд хэд хэдэн сувгаар дамжуулан зээл олгосныг танах хэрэгтэй. Нэг сонирхолтой баримт дурдъя.
 
Бид Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс арилжааны банкны зээлийн үлдэгдлийг хардаг. Гэтэл энэ тоо бодит байдлаас зөрсөөр ирсэн. Одоогоор зээлийн үлдэгдэл 12 их наяд байгаа. Харин Хөгжлийн банкны 2015 оны санхүүгийн тайлангаас харвал 5.9 орчим их наяд төгрөгийн зээл олгосон байдаг боловч статистикаас гарч байгаа банкуудын зээлийн үлдэгдэлд ороогүй байдаг.  Дээр нь төсвөөс жил бүр нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингээд тооцвол өнгөрсөн онд 19 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байгаа юм. Бид бодит байдлаас давсан мөнгөний нийлүүлэлт хийсэн нь эндээс харагдаж байна.
 
Энэ тохиолдолд Төвбанк зайлшгүй бодлогын хүүг өсгөх арга хэмжээ авсан хэрэг. Үүгээр хэт их тэлсэн зээл буюу мөнгөний нийлүүлэлтийг багасгах нь зүйтэй. Бодлогын хэрэгжилтийн үр дүн хэдийд гарах вэ гэдэг нь тухайн бодлогоос шалтгаалан өөр, өөр цаг хугацаа шаарддаг. Жишээлбэл, Монголбанк мөнгөний бодлогын хүүг чангаруулсан нь 6-8 сарын дараа эдийн засагт нааштай үр дүн өгөх болов уу.
 
Нөгөө талдаа төсвийн тэнцлийг зохистой болгох хандлага нэг жил гаруйн дараа үр дүнгээ өгнө гэж харж байна. Ирэх оны төсвийг зохистой төвшинд баталж чадвал 2017 оны хоёрдугаар хагасаас эхлэн мөнгөний бодлогодоо эерэг нөлөөлөх хандлага гарч эхэлнэ. Мөн гадаад худалдаанаас хамаарна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр манайхаас экспортлож байгаа бүтээгдэхүүний үнэ ямар байх вэ гэдгээс шалтгаална. Тэгэхээр ирэх жилийн төсвийг хэлэлцэж, батлахдаа экспортын бүтээг­дэхүүний үнийг бодитоор тогтоон, олборлолтоо нэмэгдүүлснээр гадаад худалдаа өснө. Энэ бүхэн харилцан бие биедээ эерэг нөлөө үзүүлснээр 12-18 сарын хугацаанд макро эдийн засгийг тогтворжуулах боломжтой. Гагцхүү энэ нь тааламжтай орчин шаарддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
 
-Мөнгөний бодлогын хүүг өсгөснөөр зээлийн хүү болон инфляц өсөх нь бизнесийнхэн болоод иргэдийн үүрэх ачаа нэмэгдээд байна гэж тайлбарлах юм?
 
-Сүүлийн 20 жил төсөв, мөнгөний бодлого гэж ярьсаар иргэдийн дунд энэ нь ид шид мэтээр ойлгодог болжээ. Харамсалтай нь тийм биш гэдгийг цаг хугацаа харуулж байна. Нэг үеэ бодвол манай улсын эдийн засаг 20 гаруй их наяд төгрөгт хүрсэн учраас дотор нь ажиллах механизм өөрчлөгдөх нь зайлшгүй. Дэлхий дахинд эдийн засгийн өсөлтийг хэрхэн бий болгох тухай ярьж байна. Төсөв, мөнгөний бодлого гэдэг хоёр механизм хэвийн ажилласан ч машиныг бүрэн хөдөлгөж чадахгүй байна гэдэг дүгнэлтийг их 20 улс хийж байна.
 
Тиймээс төсөв, мөнгөний бодлогоос гадна бусад арга хэрэгслүүдийг хэрэглэе гэж байгаа юм. Бодлогын хүү нэмэгдэхээр зээлийн хүү өсдөг гэдэг онол бий. Гэвч практик дээр эсрэг байх тохиолдол байна. Тухайлбал, 2012 онд бодлогын хүү өсөх үед зээлийн хүү буурсан байх жишээтэй. Тухайн үед бодлогын хүүг 1.5 нэгжээр өсгөсөн санагдана. Харин энэ удаад нөхцөл байдал хүндэрсэн учраас цочмог арга хэмжээ авч байна. Мэдээж энэ шийдвэрийн үргэлжлэх хугацааг сайн тооцоолох хэрэгтэй. Тодорхой сөрөг үр дүн гарахаас нь өмнө нааштай үр дүн гарсан тохиолдолд дахин сулруулах болов уу гэж харж байгаа. Хэрэв буулгах тохиолдолд аажмаар бууруулах нь зүйтэй. Манай эдийн засаг улирлын онцлогоос хамаардаг. Тиймээс бүтээн байгуулалт эхлэх үе буюу ирэх хавар бодлогын хүүг аажмаар бууруулах  бодлого баримтлах нь зүйтэй.  
 
-Валютын ханшийн өсөлт эдийн засагт нөлөөлдөг хүчин зүйлийн нэг. Энэ оны сүүлчээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2400 байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
 
-Ханшийн бодлого тун төвөгтэй учраас урт хугацааны таамаглал хийдэггүй. Манай улсын эдийн засгийн 90 хувь уул уурхайн түүхий эдээс хамааралтай. Дотоод худалдааны эргэлт харьцангүй бага байдаг шүү дээ. Эдийн засаг экспортоос хамааралтай үед валютын ханш хэдэн төгрөг байхыг товлож хэлэх нь сайн зүйл биш. Гадаад худалдааны эргэлт тогтвортой өсч байх үед ханш тогтвортой байдаг. Энэ нь экспортод бүтээгдэхүүн гаргах ёстой гэсэн үг. Нөгөө талдаа мөнгөний нийлүүлэлтийг зохистой төвшинд барих, төсвийн алдагдлаа хязгаарласнаар ханш тогтвортой байна.
 
Төвбанк ханшийг тогтвортой байлгахын тулд валютын орох урсгал хэрэгтэй байгаагаа хэлсээр байгаа. Энэ нь гадаад худалдааны бодлого юм шүү дээ. Хэдийгээр гадаад худалдааны бодлогод үнэ нөлөөлж байгаа нь үнэн хэдий ч ашиглаж чадахгүй байгаа хүчин зүйлүүд бий. Өөрөөр хэлбэл, экспортоо нэмэгдүүлэх учиртай боловч дэд бүтцийн асуудал тулгамдаж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад малын гоц халдварт өвчин саад учруулдаг зэрэг асуудлаа зохицуулах нь зүйтэй.
 
-Сүүлийн үед “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярьж байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь хэр оновчтой вэ?
 
-Макро эдийн засгийн сүүлийн жилүүдийн бүхий л тоон үзүүлэлтийг харьцуулж харвал манай улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал үнэхээр хүнд байдалд орсон нь бодит үнэн. Хүндрэл зөвхөн макро төвшинд бус, арилжааны банкуудад, аж ахуйн нэгжүүдэд, жирийн айл өрхөд хүртэл мэдрэгдэж байна. Тэгэхээр энэ байдлаас гарах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх нь зүйтэй. Нэгэнт тулгараад байгаа бэрхшээлийг даван туулахад Монгол Улсын өнөөгийн төсөв, санхүүгийн нөөц хүрэлцэхгүй.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6