Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
21 НАСТАЙ ЗАЛУУГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ ДЭЭР ХУВИАРЛАСАН НЬ ҮНЭН ГЭВ
Image
АЛЬ ДҮҮРГҮҮД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ТЭРГҮҮЛЭВ?
Image
"ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ" ХК КАНАДЫН МЭРИТ САНТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХЭЭ ЦАХИМААР ЗАХИАЛЖ, ГУРАВ ХОНОГИЙН ДАРАА АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
Н.ЭНХБАЯР: БИ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ОЧИЖ МЭДҮҮЛЭГ ӨГӨХГҮЙ
Image
АВРАГЧИД 84 УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙВ
Image
УЕП-ЫН ОРЛОГЧИД Ш.ЭРДЭНЭБИЛЭГИЙН НЭРИЙГ ДЭВШҮҮЛЖЭЭ
Image
СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
“ЭРДЭНЭТ VЙЛДВЭР" ХХК-ИЙГ ТӨҮГ БОЛГОЛОО
Image
Ц.НЯМДОРЖ: Ч.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАРЫН АР ГЭРЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН ДАРГАД ЯРИГДАЖ БУЙ У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ГЭГДЭХ, АМГТГ-ЫН ДАРГА Х.ХЭРЛЭН ГЭЖ ХЭН БЭ?
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАСАН ДӨРВӨН ХҮНИЙГ БАРИВЧЛАН СААТУУЛААД БАЙНА
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС 17 ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
ЦЕГ АВТО БААЗЫН ШИНЧЛЭЛ ХИЙВ
Image
ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫГ ТАНИЛЦУУЛЖЭЭ
Image
ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
“ГОВИЙН ЗЭРЭГЛЭЭ”-ГИЙН АРСЛАНГ ЭРГЭН ДУРСАНА
Image
ӨНӨӨДӨР ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДУУТ ДОХИО ДУУГАРНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 2 ХЭМ ХҮЙТЭН
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
ЗАРИМ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАВ
Image
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЧИЧИРХИЙЛЛИЙГ БИЕЭР МЭДРҮҮЛЭХ ТАНХИМТАЙ БОЛЛОО
Image
15-ААС ДЭЭШ НАСНЫ ИРГЭН ТА ХЕПАТИТИЙН В, С ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААРАЙ
Image
НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ IV АССАМБЛЕЙД МОНГОЛ УЛС АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Image
“ГЭРЭЛТЭЙ ХОТ” АЯНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Image
ШШГЕГ-ЫН ДАРГА Ц.АМГАЛАНБАЯР ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГЧЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ 15 ЖИЛ САНДАРГАСАН 40, 50 МЯНГАТЫН ХЭСЭГ ИРГЭНИЙ “НУУЦ”
Image
“ТЭСО” КОРПОРАЦЫН САВЛАЖ ЗАРДАГ "СЛАВА" БУДААНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ НАМ ДАРЖЭЭ
Image
ЖДҮ-гээс алдагдсан 500 саяыг хэн төлөх вэ, Жаргалсайхан дарга аа...
Image
Женко технологи ба Элбэгийн жиргээ
Image
“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
Ц.Элбэгдорж: Миний өрөөнд нэгжлэг болоогүй
Image
БОИНГ-ийн ослын талаарх таамаглал ба агаарын тээвэрлэгчдэд учрах хүндрэл
Image
Т.Мей “Brexit”-ийг хойшлуулахыг ЕХ-ноос хүсэхээр төлөвлөжээ
Image
Далай багш хойд дүрээ Энэтхэгт тодорно гэжээ
Image
“Хөдөө аж ахуйн бирж” ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа зохион байгуулна
Image
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлэв
Image
Нурсултан Назарбаев: Би Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргалаа
Image
KFC-д хүүхдүүд дахин хордож ХӨСҮТ-д эмчүүлж байна
Image
И.МӨНХЖАРГАЛ: РОТАЦИЙН СОНГУУЛЬ СЭРГЭСЭН НЬ АН-Д ТОМ ШИНЭЧЛЭЛ БОЛСОН
Image
М.Энхболд: Н.Энхбаяр намайг ямар ч үндэслэлгүйгээр дахин гүтгэлээ
Image
"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДАРГА Х.БАДАМСҮРЭН ХАЛАГДАЖ, У.ХҮРЭЛСҮХИЙН НАЙЗ ДАРГААР ТОМИЛОГДОХ УУ?
Image
НҮБ-ЫН ТӨСӨЛ 9-Р ХОРООНД ХЭРЭГЖИНЭ
Image
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙСАН ХОЁР АЛБА ХААГЧИЙГ СААТУУЛЖЭЭ
Image
ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЯМ ГАРАГААС ЭХЛЭН ХААНА
Image
М.ЭНХБОЛД VS Н.ЭНХБАЯР
Image
УЛААНБУРХАНААР ӨВЧИЛСӨН ХОЁР ИРГЭН БҮРЭН ЭДГЭРЧЭЭ
Image
Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
Image
Бүрэн хэмжээний ”Шидэт хуудас” хүүхэлдэйн кино 2016 оны намар нээлтээ хийнэ
Image
Дэлхийг өөрчилж мэдэх 2015 оны гайхамшигт 10 нээлт
Image
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
Image
Нэг халбагыг өглөө бүр уугаад гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай!
Image
Т.ХУЛАН:Хорин гуравхан насандаа зургаан настай охины хойд ээж болж байлаа
Image
Мисс Э.Сэлэнгэ дахин нүцгэлж, ижил хүйстнээ “сонирхжээ”
Image
“ХҮЧИРХИЙЛЭГЧ ИЧИХГҮЙ БОЛ ХОХИРОГЧ БИ ИЧИХГҮЙ”
Image
Трансжендер АМИНА гэж хэн бэ
Image
Б.Өлзий-Учрал: Эмээ намайг "Миний хүү зохиолын дуу дуул" гэдэг байсан
Image
MNTM-ын супер ялагч Б.Цэрэндолгорын найз залуу шуугиан тарив
Image
МИСС Э.СЭЛЭНГЭ:Монгол бол тосгон би тосгоны хүүхнүүд шиг бууз чимхээд суухгүй ээ...
Image
Харь гаригийнхны бааз Саран дээр байгааг илрүүлжээ
Image
Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш
Image
Үүнийг 7 хоног уугаад нуруу, хөл, үе мөчний өвчнөө мартаарай!
Image
Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна
Image
ШАР БУДААГААР БӨӨРӨӨ ЭМЧЛЭХ ТАВАН ТӨРЛИЙН ЖОР / хадгалаад аваарай
Image
Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ
Image
Б.Сарандаваагийн лекцийг бодитоор нь сурвалжилаад хөөгдөв /бичлэг/
Image
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно
Image
Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм
Image
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Image
Хорт хавдар, гэнэтийн үхлээс аврах 9 зуршлыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ
Image
Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд
Image
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Image
НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг 7035-3511 дугаарт шууд мэдэгдээрэй
Image
Жүжигчин Б.Отгонтуяа хүүхдийн тасгийг иж бүрэн тохижууллаа
Image
Монголын "Яг түүн шиг" хошин зургууд
Image
20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
Image
Тэдний үйлдэл олныг гайхшрууллаа
Image
МАЙК ПОМПЕО БНАСАУ-ЫН УДИРДАГЧИЙН ЗӨВЛӨХТЭЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УУЛЗАНА
Image
Замын цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийлээ
Image
Цаг агаарын мэдээ
Image
ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР БОЛОН ХАМГИЙН НАМХАН ХОЁР ХҮН УУЛЗЖЭЭ
Image
Яагаад амжилттай яваа компаниуд шилдэг ажилтныг ажилд авдаггүй вэ?
Image
Сангийн яамнаас хандивын данс нээлээ
Image
ДАРХАН-УУЛ АЙМАГТ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ
Image
ТАНИЛЦ: "Mongolian next top model" шоуны 16 оролцогч
Image
НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ДЭД БҮТЦИЙН АЖИЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Бууз чимхэх аргууд
Image
АНУ ИРЭХ ОНД ЦЭРГИЙН ПАРАД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
Image
Сонгуулийн ирц улсын хэмжээнд 60.41 хувьд хүрчээ
Image
Эрчүүд яагаад “сайн” эмэгтэйг орхидог вэ?
Image
Өнөөдөр хөх нохой өдөр
Image
Д.Хаянхярвааг МАН-ынхан яагаад дэмжив
Image
Өөрийгөө Чингис хаанд өргөмжлөөд буй тэрээр модель О.Амгаланбаатараас мөнгө зээлсэн ч өгөлгүй удаасан нэгэн гэнэ
Image
“Аз жаргалтай Улаанбаатар” болохоос “Улаанбаатарын жаргалтай иргэд” биш
Image
Амиа алдсан жолооч нар метилийн спирттэй архи уусан байж болзошгүй
Image
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ /ФОТО/
Image
19-21 градус дулаан байна
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ КАТАРТ АЙЛЧЛАХЫГ УРИЛАА
Image
Пак Гын Хегийн рейтинг 11.5 хувь болтлоо огцом буурчээ
Image
Япончуудын хүүхдээ залхуугаас ангижруулдаг 5 дүрэм
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА
Image
ЭХНЭР ХҮҮХДЭЭ ОРШУУЛААД ОХУ-Д ИРСЭН МЕКСИК ЭРИЙН ЭМГЭНЭЛТЭЙ ТҮҮХ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Нийтийн тээврийн цахим төлбөрийн карт авах, сунгах оюутнууд өөрийн сургуульдаа хандана
Image
Цаг агаарын мэдээ /11-р сарын 13/ - СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
Уураар биш хайраар өсгө!
Image
Image

НӨАТ-ын баримт өгөөгүй байгууллагыг 7035-3511 дугаарт шууд мэдэгдээрэй

 Монгол улсын иргэд 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн худалдан авалт бүрийнхээ үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах эрх үүссэн. Иргэд НӨАТ /Нэмүү өртгийн албан татвар/-ын буцаан олголтыг ийнхүү жилд нэг удаа буцаан авахын зэрэгцээ худалдан авалтаа нэг бүрчлэн бүртгүүлснээр сар тутам сугалаанд оролцох боломжтой болсон. Энэ сугалаа нийтдээ 22 тэрбум төгрөгийн шагналын сантай. Урамшуулал нь мөнгөн шагнал бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний талон буюу баримтаар баталгааждаг. Тиймээс бид ганц талх, литр сүү авсан ч түүнийгээ баримтаар баталгаажуулах шаардлагатай болсоор нэлээд хугацаа өнгөрлөө. Тэдгээр баримтыг ebarimt.mn сайт руу орж нэг бүрчлэн бүртгүүлэх үүргээ ч иргэд сайн гүйцэтгэх болсон байна. 2016 оны НӨАТ-ын 2 хувийг 2017 оны эхний улиралд буцаан олгосон нь иргэдэд ихээхэн урам өгсөн. Гэхдээ энэхүү мөнгөн урамшууллыг тойрсон олон асуудал үүссэн. Тухайлбал, интернэт хэрэглэх боломжгүй орчинд амьдарч буй иргэд баримтаа хэрхэн бүртгүүлэх вэ, үйлчлүүлж буй дэлгүүр, худалдааны төв нь баримт олгодоггүй, кассын машингүй бол яах вэ, үсчин, гуталчин, таксигаар үйлчлүүлэхэд ямар ч баримт өгдөггүй, үүнийг хэрхэн зохицуулах вэ гэх мэт шийдвэрлэхэд төвөгтэй олон асуудал гарч ирсэн.

    Сангийн сайдын ахлах зөвлөх энэ талаар тайлбарлахдаа: -НӨАТ-ын тухай хуульд худалдаа, үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгж бүр төлбөрийн баримт гаргадаг кассын машинтай байх ёстой гэсэн чухал заалт бий. Дэлгүүр хоршоо гэлтгүй байр цахилгааны төлбөр авч буй газрууд ч иргэдэд баримт, баталгаажуулалт өгөх ёстой. Тиймээс иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд үйлчлүүлж буй газраасаа баримт нэхэх эрхтэй. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлдэг. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох учиртай. Таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байлаа ч худалдан авсан барааных нь төлбөрийн баримтыг иргэдэд заавал өгөх үүрэгтэй. Ингэж байж л иргэн төлсөн төгрөг бүрийнхээ хоёр хувийг жилд нэг удаа буцаан авах боломж, сар бүр сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

    -Орон сууц худалдан авсан хүнд энэ буцаан олголт хамаарах уу?

    -Хамааралгүй яахав. Иргэд худалдан авалтын баримтаа тухайн барилгын компани, зуучлагч байгууллага зэргээсээ авч өөрийн кодоор баталгаажуулан бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн 70 сая төгрөгөөр орон сууц худалдан авсан гэвэл ирэх ондоо нэг сая 400 мянган төгрөгийн буцаан олголт авна гэсэн үг.

    Энэхүү систем сайн нэвтэрснээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалт ил тод болно. Борлуулалт нь 50 сая төгрөг хүрвэл тухайн аж ахуйн нэгж хуулийн дагуу НӨАТ төлөгч болох юм. Дахин анхааруулахад худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш, суутган төлөгч биш байлаа ч иргэд төлбөрийн баримтаа заавал авах ёстой. НӨАТ-ын буцаан олголтоо авч чадахгүй ч сугалаанд оролцох эрх нь нээлттэй. Тиймээс худалдаа, үйлчилгээний салбарт мөнгө төлөх бүртээ иргэд баримтаа нэхэж авах ёстой гэдгийг л дахин тодотгоё гэжээ.

    Албаны хүн ийнхүү тодорхой тайлбарласан байна. Гэтэл өнөөдөр энэ хууль Эрдэнэт хот, Орхон аймагт хэрхэн хэрэгжиж байгааг бүгдээрээ нэг эргэцүүлж үзье.

Мөнгөн урамшууллын энэ систем иргэдэд тустай, орлогын эх үүсвэрт нь нэмэртэй бөгөөд хамгийн гол нь татвараас нуугддаг аж ахуйн нэгжүүдийн нуугдмал орлогыг ил гаргах, ил тод байдлыг бэхжүүлэх, улсын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх гээд олон талын ач холбогдолтой ажээ. Гэтэл өнөөдөр иргэд худалдаа, үйлчилгээнд төлсөн мөнгө бүртээ НӨАТ-ын баримт авч чадахгүй ихэд бухимдах болсон байна. Худалдаа үйлчилгээ эрхлэгчид энэ баримтыг болж өгвөл өгөлгүй гаргах сонирхолтой, иргэд төлсөн мөнгө бүрийнхээ баримтыг авах хүсэлтэй учраас хаа сайгүй л маргаан үүсэх болжээ. Орхон аймгийн Татварын хэлтэс аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын баримт олголтод хэрхэн хяналт тавьж байгааг саяхан асууж тодрууллаа.

    Орхон аймгийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Өнөрмөнх: -2017 он гарснаас хойш энэ талаар 2 удаа удирдамж гаргаад ажиллаж байна. Эхний удирдамж 1-р сарын 20-нд гарсан. Дээрх удирдамжийн дагуу 6 хэсэг болон ажиллаж 246 аж ахуйн нэгж, 192 бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг хянаж шалгасан. Үүнээс 155 бизнес эрхлэгчид мэдэгдэл хүргэж, 53 хуулийн этгээдэд зөрчлийн тэмдэглэл үйлдээд хугацаатай үүрэг өгсөн. Үүний дагуу 214 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч НӨАТ-ын баримтыг хэвийн олгож эхлээд байна. Дараагийн удирдамжийг 3-р сарын 15-нд гаргаад “Төгөл” худалдааны төвд хяналт тавьж эхэллээ. Энэ удирдамжийн дагуу 3-р сар дуустал бүх худалдааны төв, захуудад хяналт шалгалт хийж, зөрчлийг арилгуулах шаардлага тавина.

    Орхон аймгийн хэмжээнд 595 худалдаа, үйлчилгээний цэг НӨАТ-ын баримтыг хэвийн олгоод ажиллаж байна. Мөн 800-аад аж ахуйн нэгж ebarimt-д бүртгэлтэй хэрнээ “машин эвдэрсэн”, “сүлжээ тасарсан” гэх шалтгаанаар баримтыг иргэдэд тогтмол олгохгүй байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс иргэдийн санал гомдлын дагуу баримт өгөхгүй байгаа газруудад бид хяналт тавина. Харин иргэд өөрсдөө баримтаа заавал авна гэдэг шаардлагыг тухайн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд маш сайн тавьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Татварын улсын байцаагч шалгаад очихоор “Бид баримт өгч байгаа” гээд хэвлээд гаргаад ирдэг атлаа иргэдэд өгдөггүй зөрчил их байна. Иргэдийн шаардлага, Татварын байгууллагын хяналт аль аль нь маш чухал байна.

    Орхон аймагт “Есөн Эрдэнэ” зах, “Хангайн бүс худалдааны төв” зэрэг газруудад худалдаа эрхлэгчид одоогоор НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байна. Учир нь тэдний бараа татан авалт хийдэг Наран туул зах зэрэг газрууд дээрх баримтыг өгөхгүй байгаатай холбоотой. Үүнийг одоогоор зохицуулахад бэрхшээлтэй байна. Хүнс, барааны захуудын худалдаа, үйлчилгээ эрхлэгчид “Бид үүнд хамрагдах боломжгүй. Өмнө нь хэрэгжиж байсан, орлого тодорхойлох боломжгүй иргэдээс авдаг татварын хуулийг л бид хэрэгжүүлэх боломжтой” гэдэг. Тиймээс одоогоор жижиг лангуу эрхлэгчид НӨАТ-ын баримт өгөх боломжгүй байгаа нь үнэн. Энэ мэдээллийг бид ТЕГ-т хүргүүлсэн. Харин бие даагаад бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд НӨАТ-ын баримтыг иргэдэд олгох бүрэн боломжтой, бас үүрэгтэй гэж ярилаа.

    Энэ бүхнээс эргэцүүлээд үзэхэд иргэн Та худалдаа, үйлчилгээний газруудад төлж буй мөнгөний үнийн дүнгээр НӨАТ-ын баримт авах шаардлагыг алхам тутамдаа тавьж, авсан баримтаа тухайн сардаа багтаан бүртгүүлэх үүргээ хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй болж байна. Нөгөө талаар болж өгвөл НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлж, баримтаа авч 2 хувийн буцаан олголтод хамрагдах эрхээ эдэлж, орлогоо нэмэгдүүлэхийг татварын байцаагч анхааруулжбайна. НӨАТ-ын баримт өгөхгүй гэх тохиолдол бүрд Татварын ерөнхий газрын 1800-1288, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт буй иргэдийн санал хүсэлт хүлээн авдаг 7035-3511 дугаарын утсаар та бид гомдол саналаа шууд мэдэгдэх боломжтой юм байна. 2016 онд дээрх утсанд НӨАТ-тай холбоотой санал гомдол 49 ирсэн бол 2017 он гарсаар 7 санал гомдол иржээ. Мөн иргэд НӨАТ-ын баримттай холбоотой санал гомдлоо өргөдөл бичиж гаргавал татварын улсын байцаагчид шалгах, гомдлын дагуу зөрчлийг арилгуулах эрх нь бүрэн байна. Ялангуяа шинэ байр худалдан авсан иргэд төлсөн мөнгөнийхөө 2 хувь буюу сая сая төгрөгийн буцаан олголтыг авах эрх үүссэнээ мэдэхгүй хохирох тохиолдол нэлээд гарах болжээ. Энэ талаар санал гомдлоо гаргах эрх танд нээлттэй байна.

    Орхон аймагт Номин супермаркет, Hi mart худалдааны төв, Цахилгаан барааны дэлгүүрүүд, Хүнсний сүлжээ дэлгүүрүүд, Шатахуун түгээх станцууд, Мобиком, Юнитель ХХК гээд НӨАТ-ын баримтыг иргэдэд найдвартай өгч үйлчилдэг газрууд олон байна. Гэтэл “Танил-Талст” гар утасны дэлгүүр, Үйлчилгээний төвийн зүүн жигүүрт байрлалтай “Sara” солонгос барааны дэлгүүр, Төгөл худалдааны төвийн 4-р давхарт байрлалтай “Брёзка” орос барааны дэлгүүр зэрэг НӨАТ-аас бултагчид, иргэдийг бухимдуулагчид, хохироогчид олон байна. “Танил-Талст” дэлгүүрээс 1.950.000 төгрөгөөр гар утас авсан хүн “НӨАТ-ын баримтаа авья” гэхэд “Манай утаснууд НӨАТ шингээгүй үнэ шүү, тиймээс НӨАТ-ын баримт өгөхгүй. Хэрэв тийм баримт авна гэвэл 100,000 төгрөг нэмээд төл” гэх бүдүүлэг хариулт өгнө. Үнэндээ бол лангуун дээр байгаа бараа бүхэнд НӨАТ шингэсэн байгаа, тиймээс ялангуяа гар утас мэт сая сая төгрөгийн бараа борлуулж буй газрууд иргэдэд НӨАТ-ын баримт заавал өгөх ёстой гэсэн тайлбарыг Татварын улсын байцаагч мөн хэлсэн. Монгол улсад хууль ингэж л хэрэгжих юм даа. Ялангуяа шинэ орон сууц худалдан авсан иргэд тэр их мөнгөний НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор сая сая төгрөг эргүүлэн авч эхэлсэн байна. Тиймээс бид хуулиа сайн судалж, эрхээ эдэлж сурах хэрэгтэй байна. Юутай ч НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын баримтаа бүгдээрээ сайн цуглуулъя, жилийн дараа чамлахааргүй мөнгө таны дансанд ороод ирнэ. Үүний тулд НӨАТ-ын баримт өгөөгүй худалдаа, үйлчилгээний цэг салбарын талаарх гомдол, саналаа 7035-3511 дугаарын утсаар байнга, шууд мэдээллээрэй. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6