Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БОХИРЫН ХУДАГТ ХОЁР ХҮН УНАЖ, АМИА АЛДЖЭЭ
Image
ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 270 ТАХЬ НУТАГШИЖ БАЙНА
Image
"ӨРГӨӨ" АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Image
''ЦАГААТГАЛЫН ҮНЭМЛЭХ''-ИЙГ ШИНЭЭР АВАХАД ХЭЛМЭГДЭГЧДИЙН АР ГЭРИЙНХЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Image
Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУСЛАМЖИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН АВАХ ХҮСЭЛТ ТАВИВ
Image
ХАТАГТАЙ МАРИНА КАРОББИО ГҮШЭТТИ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХЛАА
Image
ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
ХОНИНЫ НООС НЭГ КИЛОГРАММ НЬ 500 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Image
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
ШАР ХАШЛАГА ШАХСАН НӨХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
НАЧИН Д.АНАР ТҮРҮҮЛЖ, АРСЛАН П.БҮРЭНТӨГС ҮЗҮҮРЛЭВ
Image
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Image
#PRAY4DULGUUN: О.ДӨЛГӨӨНД ХЭРХЭН ТУСЛАХ ВЭ?
Image
УР ЧАДВАР-УРАН ЖОЛООДЛОГЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Image
ШАР ХАЙС ХАРИУЦСАН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХООР БОЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ОЧИХ СУРГААР НАЛАЙХЫН ТҮР ЗАМЫГ УСАЛЖ, ТЭГШИЛЖЭЭ
Image
ХОТЫН ДАРГА НАРЫН МӨНГӨ ЦОХИХ ШИНЭ СУВАГ
Image
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛИЙГ САЙТАР ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Image
ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫН КАДАВР ДЭЭРХ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БОЛЛОО
Image
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН 4 ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВРАН ХАМГААЛАВ
Image
ЭМЧИЛГЭЭ ШААРДЛАГАТАЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР
Image
ЗӨВЛӨГӨӨ: ХҮҮХДЭЭ НАРШИХААС СЭРГИЙЛЬЕ
Image
ТУУЛ ГОЛЫН ГАЧУУРТЫН ХАР УСАН ТОХОЙГООС БИОКОМБИНАТЫН ГҮҮР ХҮРТЭЛ ЗАВИАР ЭРГҮҮЛ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ
Image
ЭЕШ-Д МОНГОЛ ХЭЛ, БИЧГЭЭР ХЭНТИЙ, МАТЕМАТИКААР УВС АЙМАГ ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
Л.ПҮРЭВБААТАРЫН ЭЗЭМШИЖ БУЙ 1,4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
О.АМГАЛАНБААТАР: МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН НЭГ Ч ТӨГРӨГИЙН ТӨСӨВГҮЙ АЖИЛЛАЛАА
Image
М.ЭНХСАЙХАНЫ НИЙТЛЭЛИЙН ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ИХ ТЭНГЭР ЦОГЦОЛБОРТ ТУХАЛСАН ГЭВ ҮҮ?
Image
“О.ДӨЛГӨӨНД ЗОРИУЛСАН ХАНДИВТ ОДООГООР 150 САЯ ТӨГРӨГ ЦУГЛААД БАЙНА”
Image
9 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДЭЛ ТӨСӨЛ, БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Image
ЭНХ ЦАГТ ЭР ЦЭРГҮҮД ЭНДСЭЭР БАЙГААД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ДАРГА Ч, ЦЭРЭГ Ч АЛГА
Image
ЗАВЬТ ЭРГҮҮЛИЙНХЭН ДӨРВӨН ИРГЭНИЙ АМИЙН АВАРЧЭЭ
Image
УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДЭВ
Image
Ч.САНЖААДАМБА: СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН БӨХИЙГ ЭСЭРГҮҮЦНЭ
Image
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Image
ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ИРЖЭЭ
Image
М.НАНДИНЦЭЦЭГ: ЭНЭ ЯВАА НАСАНДАА “ХУНТ НУУР”-Т ГОЦОЛНО ГЭЖ ТӨСӨӨЛЖ БАЙСАНГҮЙ
Image
З.ЭНХЖАРГАЛ: ТЕЛЕВИЗИЙН САЛБАРТ БҮХ ӨРСӨЛДӨГЧ НЬ ХОЖИГДЧИХООД БАЙНА
Image
О.БААСАНХҮҮ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 14 ЖИЛ ТӨР БАРИХ ЗАМЫГ ЗАСАХ НЬ
Image
“ГЭРТЭЙ ХАМТ ШАТААНА ГЭЭД ГАРААД ЯВСАН…”
Image
ӨМНӨГОВЬД ЯДУУРАЛ ХАМГИЙН БАГА БАЙНА
Image
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАНА
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.VI.24-2019.VI.30
Image
УЛААНБААТАРТ ТҮР ЗУУРЫН БОРООТОЙ
Image
ЕРӨНХИЙ САЙДААС БУСАД НЬ "ДАВХАР ДЭЭЛГҮЙ" БАЙХ ЁСТОЙ ГЭВ
Image
АВТОМАШИНЫ ОСЛООР 5000 ГАРУЙ ИРГЭН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖЭЭ
Image
МИНИ ВОЛЕЙБОЛЫН УАШТ-ИЙ МЕДАЛЬТНУУД ТОДОРЧ ЭХЛЭВ
Image
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ ХИЙНЭ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
Өдөр бүр 50 эмэгтэй үр хөндөлт хийлгэдэг гэвэл та итгэх үү?
Image
Баян-Өлгий аймагт газар хөдөлжээ
Image
Чулуу шиг утас юмаа /бичлэг/
Image
МОНГОЛ УЛСЫГ "СААРАЛ ЖАГСААЛТ"-Д ОРОХ ЭСЭХ ХУГАЦААГ 12 САРААР СУНГАЖЭЭ
Image
Цагаан сараар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй байх, хүүхдийг үнсэхгүй шинэлэхийг уриалж байна
Image
БАРИМТУУД ДЭЛГЭГДСЭН, АТГ АЖЛАА ХИЙХ ҮЛДЛЭЭ
Image
АРХАНГАЙН ЗӨСТ БООМ ӨВЧНИЙ ГОЛОМТЫН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
Image
Серена Уильямс 308 дахь ялалтаа байгууллаа
Image
МОНГОЛ ЭМЭГТЭЙ 863 САЯ ВОН ХОЖСОН УУ?
Image
Их аварга Какүрюү М.Ананд хацү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ
Image
Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай
Image
Иргэнд тулгарсан асуудлаар хууль зүйн зөвлөгөө өгч байна
Image
ЭНЭ ӨДРИЙН ЗУРХАЙ
Image
Дуучин Укагийн
Image
Төрийн байгууллагад “шургалсан” бөхчүүдийг халъя
Image
Монголын байтугай дэлхийн хүн Д.Оюунхорол
Image
Дуучин Б.Болд эхнэрийнхээ шүлгэнд хариу барив
Image
Тал хүрэм моданд орж 1450 доллараар зарагдаж байна
Image
Олимп дуусна, яах вэ?
Image
Монголчууд тэвчээргүй
Image
"Биеийн тамир, спортын нээлттэй хаалганы өдөрлөг" болно
Image
Та ичимдэг эрхтнийхээ үсийг хусдаг бол үүнийг заавал уншаарай!
Image
Энхийг сахиулах ажиллагаанд Онцгойгоос 27 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ
Image
Дуучин Номин-Эрдэнэ: Одоо бол дуураймал хамтлаг, дуучид маш ихээр төрж байна
Image
Урлагийн сайхан гэр бүл хайр дүүрэн жаргалтай
Image
2018 оны шороон нохой жилд онцгойлсон засалтай жилтнүүд
Image
Маргааш орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дохиогоор ажиллана
Image
УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛАВ
Image
Осоржамаа: Эмэгтэй хүний хувцас өмсөөд солиотой юм шиг гарч ирсэн маань агуу их алдаа байж ээ
Image
ШӨНИЙН МУЗЕЙ – COLORS OF MONGOLIA
Image
Image

Бурхан багшийн зарлигийн зам мөр болсон “Ганжуур, Данжуур” монголчуудад

Хүн төрөлхтний оюун, соёлын гайхамшигт өв “Ганжуур, Данжуур” буддын шашны судрын цомгийг БНХАУ-ын ЭСЯ-наас өнөөдөр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд гардуулан өгөх ёслол болсон.

Энэхүү ёслолын нээлтийг нээж МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар үг хэлэхдээ, “ Өнөөдөр монголчууд бидэнд завшаатай өдөр юм. БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин луу жилтэй бол эхнэр мөн луу жилтэй. Би бас луу жилтэй бол энэхүү завшаант өдөр луу өдөр. Ийнхүү энэ өдөр сайхан бэлгэдэлтэй ном сударын ёслолын арга хэмжээг зохион байгуулж байгаа нь сайхан байна. Монгол “Ганжуур, Данжуур” нь Монголд бурхны шашны мэдлэг ухааны 10 салбар, ном судрын бичлэг хэлбэршин тогтсон соёлын түүхэн хөдөлшгүй баримт юм. Өдгөө тус бүтээл нь оюуны салшгүй соёл болон хөгжиж ирсэн. Хятад, Энэтхэг, Түвд, Монгол зэрэг орнуудад “Ганжуур, Данжуур” бүтээлийг тусгайлан хөгжүүлсэн.

Бидний өвөг дээдсийн маш их хөдөлмөрөөр XIII-XVIII зуунд бүтээсэн энэ соёлын гайхамшигт өв бүрэн эхээрээ манай улсын Үндэсний Төв номын санд ганц хувь бий. Энэхүү эхтэй адил хэвлэл нь БНХАУ-д хэд хэд байдаг. Хятад Улс нь тэрхүү эхийг бүрэн эхээр нь хуулбарлан хэвлэсэн явдал орчин үед хүн төрөлхтнийг цөөн тоотой барлагдсан Монгол “Ганжуур, Данжуур”-тай танилцаж, судлах өргөн боломжийг монголчуудад олгож байна.

Энэ бүтээлд бурхны шашны соёл урлаг, гүн ухаан зэрэг олон чиглэлийг багтаасан бөгөөд Түвдийн соёл, урлагийг ч судлах боломжтой юм. Энэ бүтээлийг БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид судалж, 20 гаруй жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Дэлхийд“Ганжуур, Данжуур”-ын гурван эх л хадгалагддаг юм. Та бүхний Монгол Улсын боловсрол, соёлын салбарт оруулж байгаа энэхүү хөрөнгө оруулалт эзэн, цагаа олсон чин сэтгэлийн өглөг мөн гэж МУИС-ийн хамт олон туйлын баяртай хүлээн авч байна. Монголчуудын оюуны өвийг ийнхүү судлан дахин хэвлэсэнд БНХАУ-ын ЭСЯ-нд талархал илэрхийлье. ” гэсэн юм.

Бурхан багшийн айлдсан энэхүү бүтээл хүн төрөлхтөнд түүний эрхэм зарлиг болж, өдгөөг хүртэл уламжлан ирсэн нь энэхүү луу жилийн азтай, одтой өдөр дэлхийд данслагдаж байгаа юм. Дээд тэнгэрийн ивээл хүртсэн бурхан багшийн “Ганжуур”-ын 108 боть, түүний хойч үеийн шавь нар сэтгэлгээ, арга зүйн уламжлалаар нь бүтээсэн судруудын цоморлиг “Данжуур” 225 боть, нийт 333 боть “Ганжуур, Данжуур”-ыг монголчууд бүтээсэн нь соёлын үнэт өв юм.

Харин монголчуудад бэлэглэж байгаа энэхүү эрдэнэс болсон бүтээлийг БНХАУ-ын  хэвлэлийн газар ихээхэн онцлогтой хийжээ. Эдгээр зохиолуудыг эрэмбэлэн монгол, санскрит, төвд, хятад нэрийг нь зохиол тус бүрээр тодорхойлж өмнөх болон төгсгөлийн үгийн хамт гарчигласан нь уншигч олон уншиж, хэрэглэхэд хялбар болгосон гэж нээлтийн үеэр тодотгож байлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин “МУИС бол манай ЭСЯ-ны хувьд хөрш байгууллага юм. Манай хоёр талын хоорондын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байна. Өнөөдөр ЭСЯ-ны зүгээс МУИС-ийн цаашдын хөгжилд тодорхой хувь нэмэр дэмжлэг үзүүлэн, Ганжуур, Данжуур судар бичиг 410 ширхэгийг бэлэглэж байна. Энэ нь зөвхөн бурханы судар ном төдийгүй шашин, соёл, гүн ухаан зэрэг салбарыг хамарсан маш том судар юм.

Ер нь Түвдийн бурхны шашин нь Хятадын соёлын хэсэг билээ. Монголчууд бурхны шашинг шүтэн хүндэлдэг ард түмэн. Үүгээр дамжуулан МУИС-ийн эрдэмтэн мэргэд, оюутан залууст Түвдийн бурхны шашин, соёл түүхийн талаарх судалгаа хийхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын Ерөнхийлөгч Си Жин Пин хоёр орны харилцааг идэвхжүүлж байгаа бөгөөд Хятад-Монгол хоёр орон боловсрол, шинжлэх ухааны салбарт илүү их хөгжиж байгаа билээ. Я.Төмөрбаатарын хэлснээр энэхүү бэлэгшээлт лууны өдөр “Ганжуур, Данжуур”-ыг хандивлаж байгаадаа баяртай байна” гэж хэлсэн юм.

Дараа нь БСШУС-ын Соёлын дарга Н.Болдхэлэхдээ “Монголчууд бид соёлын их өвтэй ард түмэн. “Ганжуур, Данжуур” номын гайхамшиг тэр олон зуун жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа нь бахархаж байна...Соёлын биет өвд “Ганжуур, Данжуур”-ыг бүртгүүлсэн. Удахгүй МУИС-ийн шинэ номын сангийн нээлт болно. Энэ номын сангийн салхийг “Ганжуур, Данжуур” бүтээл хагалж өгч байна.“ гэсэн бол ШУТИС-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын сургуулийн профессор н.Дэлгэржав уг бүтээлийн онцлогыг дурдаад, Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, залуучууд энэхүү бүтээлээс судалгаа хийж, өндөр ач холбогдолтой том бүтээл гаргана гэдэгт итгэж байна. БНХАУ манай боловсролын салбарт үргэлж дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархаж байна гэж илэрхийлэв.

МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Т.Булган “Ганжуур, Данжуур бол бурхан багшийн сургаал болоод энэ бүтээлийн дараа гарсан судлаач, эрдэмтдийн тайлбар бүтээлүүдийн эмхэтгэл юм. Монголчууд эх хэлээрээ бурхны шашны мэдлэг, ойлголттой болох, түүх соёлоо мэдэх, шашин соёлоо ухаарч хүндэтгэх, хойч үедээ өвлүүлэхэд хамгийн чухал судалгааны үндэс тавигдаж байна.” гэж онцолсон. Нээлтийн төгсгөлд МУИС-иас тус сургуулийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд оруулсан энэхүү хувь нэмрийг нь үнэлж БНХАУ-ын ЭСЯ-нд талархлын өргөмжлөл гардуулж, ноён Шин Хаймин Элчин сайдын гэргийд цэцэг бэлэглэсэн.

Луу өдрийн энэхүү азтай, одтой, завшаантай үйл явдлын нэг болсон  бурхан багшийн зарлиг “Ганжуур, Данжуур” хэрхэн бүтсэн тухай түүхээс сонирхуулъя. Энэ ном хүн төрөлхтний зам мөрийг заасан агуу, оргил сургаал билээ. 

http://chakra.mnhttp://buddha.mn

ИХ ХӨЛГӨН СУДАР ГАНЖУУР ДАНЖУУР

Бурхан багшийн сургаал нь энэрэн нигүүлсэхүй сэтгэлээр суурилсан, учир шалтгаан, шүтэн барилдлагын үүднээс юмс үзэгдэл, сансар хорвоогийн мөн чанарыг танин мэдэж гэгээрэх тухай айлдсан байдаг билээ. Ийнхүү айлдсан Бурхан багшийн аман зарлиг "ГАНЖУУР" буюу “ЗАРЛИГИЙН ОРЧУУЛГА” нь судар тарнийн нэг нэгнээ үл гээхийн хос ёсоор гэгээрэх ухааныг үзүүлсэн сургаал номлолын цогц сан хөмрөг юм. Түүнийг Ананд тэргүүтэй шавь нар нь эмхтгэн боловсруулжээ. “ДАНЖУУР” буюу “ШАШДАРЫН ОРЧУУЛГА” нь Зарлигийн орчуулгыг Энэтхэгийн их эрдэмтэн мэргэд олон талаас нь зүйл бүрээр судалж үг ухагдахуун, утга санааг нь тайлбарлан баяжуулсан оюуны их бүтээл болой.

Энэ хоёр бүтээл нь нэвтэрхий толийн шинжтэй, Буддын их бага арван ухааны ай савыг хамарсан утга агуулгын хувьд өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны цогц мэдлэг ухаан юм. Түүнийг дараах байдлаар дүйлгэн ойлгож болно.

Ганжуур, Данжуур нь анх санскрит хэлний өвөг болох эртний Пали хэлээр бичигдэн явцын дунд санскрит хэлэнд, түүнээс Түвд, Хятад хэлэнд, улмаар Монгол хэл бичгээр хөрвүүлэгджээ. “Ганжуур”-ыг анх бичиж үлдээсэн Пали хэл нь Бурхан багшийн айлдсан гурван сав аймаг буюу винайн аймаг, судрын аймаг, авидармын аймаг савын ном болон хиндү шашны номууд бичигдэж үлдсэн хамгийн эртний боловсронгуй хэлэнд тооцогддог юм. Пали хэл нь Санскрит хэлтэй шууд хамаарахгүй ч язгуурын хувьд нэг гаралтай, панины хэлэн зүйн тогтоцтой өөр хоорондоо авиа дуудлага, үг, үгсийн аймаг төсөөтэй хэл юм. Бурхан багшийн сургаалыг пали хэлэнд буулгаж үлдээсэн ч түүний тайлбар сэлт ихэнхдээ сонгодог санскрит хэлэнд буулгагдаж байсан.

Учир нь пали хэл нь алгуураар санскрит хэлэнд байраа олгож уусан алга болсонд юм. Өдгөө өмнөд азийн улсууд тухайлбал, Бенгал, Бангладеш, Лаос, Энэтхэгийн зарим нэг газар хэрэглэж байгаа Бенгали хэл нь пали хэлнээс үүссэн гэдгийг эрдэмтэд судлан тогтоосон бөгөөд “Ганжуур” нь эхээрээ хадгалагдан шүтээнд залагдан судлагдаж байна. Ганжуур нь дэлхий дахинаар хараахан тархаагүй ч Ази болон зүүн өмнөд Азийн орнууд өөр өөрсдийн хэлрүү аль эрт хөрвүүлэн судалж байна.

 Тухайлбал:

  • Монгол улс /бүр 8-р зуунаас эхэлж, 13-р зуун, 1628-1629 онд бүрнээр орчуулсан/
  • Түвд /9-р зуунаас эхлэн 1320 он хүртэл/
  • Хятад улс /971-983 он/
  • Монгол угсааны Кидан (Хятан) улс /990-1010/
  • Солонгос улс /1010 орчуулж, 1236-1251 онд дахин сэргээсэн/
  • Япон улс /1648 орчуулж, 1924-1934 онд дахин сэргээсэн/
  • Бирм улс /1900 он Пали Ганжуурыг сэргээсэн/
  • Тайланд улс /1925-1928 он, Пали Ганжуурыг сэргээсэн/
  • Шриланка улс /1957 он, Пали Ганжуурын анхны хувилбарыг сэргээсэн/
  • Манж Чин улс /1773 онд монгол хэлнээс манж хэл рүү орчуулж эхэлсэн

 Эдгээрээс Монгол, Түвд хоёроос бусад нь зөвхөн Ганжуурыг л орчуулсан байдаг. Ганжуур, Данжуурыг бүрнээр нь эх хэлрүүгээ орчуулсан улс Монгол, Түвд хоёр юм. Монголчуудын хувьд Ганжуурыг Түвдээс бүр өмнө 8-р зууны үед анх орчуулж эхэлсэн түүхтэй ард түмэн билээ.

Түүхэн янз бүрийн цаг хугацаанд Ганжуур, Данжуурыг Азийн орнууд өөрсдийн хэл дээр орчуулан судалж байсан бол саяхнаас дэлхий нийтийн хэл болох англи хэл дээр орчуулах ажил эхэллээ. Бутаны хаан болон Энэтхэг улсын засгийн газрын ивээл дор Бутаны Гүнзээ рембүүчийгээр ахлуулсан дэлхийн 100 шилдэг орчуулагч ийнхүү Бурхан багшийн аман зарлигийн орчуулга "Ганжуур"-ыг Түвд хэлнээс Англи хэлэнд орчуулах 100 жилийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

 МОНГОЛЧУУД ГАНЖУУР, ДАНЖУУРЫГ ХЭЗЭЭНЭЭС СУДЛАВ?

 Монголчууд Ганжуурыг бүр YIII зуунаас судалж эхэлсэн бөгөөд ХШ зууны эцэс, ХҮ зууны эхэн үеэс түүвэрлэн монгол хэлнээ орчуулж, улмаар Лигдэн /1592-1636/ хааны зарлигаар их эрдэмтэн Гунгаа Одсэр тэргүүтэй эрдэмтэд удирдан зохион байгуулж 1628-1629 онд “Ганжуур”-ыг бүрнээр нь хөрвүүлэн дүүргэсэн байна. Харин “Ганжуур”-ын тайлбар болох “Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж удирдан хамаг монголын 200 орчим эрдэмтэн гүүш нар Түвд хэлнээс Монгол хэлэнд 1741-1742 онд орчуулан 1742-1749 онд 226 боть болгон модон бараар Бээжинд хэвлэжээ.

Ганжуур, Данжуурыг монгол хэлэнд орчуулах, хэвд сийлэх, бичээч, урчуудын хүнс, ажлын хөлсөнд нийт 41600 гаруй лан мөнгө орсоноос 31200 лан мөнгийг монголын ард түмэн сайн дураар тусалж, бусдыг нь улсын сангаас гаргаж байжээ. Монгол Ганжуур, Данжуур бүтнээр буюу заримууд нь Бээжин, Өвөрмонгол, Парис, АНУ-ын Конгрессын номын сан зэрэгт хадгалагдан байдаг. Үүнээс гадна Ганжуур Данжуурыг цул алтаар болон есөн эрдэнээр бүтээсэн бөгөөд өөрсдийн хэрэглэдэг хэл бичгийн өөр өөр (монгол, крилл бичиг) хувилбараар буулгасан улс Монголоос өөр дэлхийд хараахан алга байна.

 Монгол Ганжуур, Данжуурын үнэ цэнэ юунд оршино вэ?

 Монгол Ганжуур, Данжуур нь дэлхийд хамгийн бүрэн бүтэн, хамгийн алдаа мадаггүй хосгүй үнэт бүтээл юм. Тухайлбал, пали, хятад, санскрит, түвд, япон, солонгос зэрэг Азийн орнуудын цөөн хэл дээрх Ганжуур тооны хувьд 100-108 боть байдаг бол Монгол Ганжуур 114 боть байдаг. Монгол Ганжуурыг Түвдийн хамгийн сонгомол хэвлэлийг эх болгож, нэр томъёог нь Санскрит эхтэй нарийвчлан тулгаж, усны урсгал мэт яруу тансаг найруулгаар орчуулсан юм..

 Энэ тухай Энэтхэгийн эрдэмтэн Рагху Вира 1966 онд “Монголын агуу их утга зохиолыг дэлхий дахинд танилцуулъя” итгэлдээ: “...Монгол Ганжуур 114 хэр бүхий  бөгөөд тэр нь одоо бидэнд байгаа Энэтхэг, Хятад Ганжуурын аль алинаас илүү баялаг байна. Санскритаараа тодорхой бус мөртлөө монголоороо туйлын тодорхой хэдэн зуун хуудсыг би тусгай тэмдэглэж авсан юм.” хэмээн тэмдэглэсэн байна. Рагху Вира нь Буддын судлал болон нэн ялангуяа монгол судлалаар мэргэшсэн нэр нөлөө бүхий дэлхийн томоохон эрдэмтдийн нэг..

Монгол улсын Төв номын санд хадгалагдаж буй монгол шунхан Ганжуур, Данжуур 1995 онд Монголын хосгүй үнэт дурсгалын жагсаалтанд орсон бол Монгол шунхан Данжуур нь 2011 онд ЮНЕСКО-гийн дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон байна. Тиймээс гадаад дотоодын олон эрдэмтэн судлаачид Монгол Ганжуур, Данжуурыг шимтэн судалж судалгааны эх сурвалжаа болгож байна.

Сурвалжилсан Б.Баярмаа

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6