Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 2-4 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 29 СУРГУУЛИЙН СУРАГЧДАД “ХҮҮХДИЙН АВТОБУС” ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
ӨНӨӨДӨР АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
КАНАДЫН 10 ДОЛЛАР ШИЛДЭГ МӨНГӨН ТЭМДЭГТЭЭР ШАЛГАРЧЭЭ
Image
БУЙР НУУР, ХАЛХГОЛЫН АЯЛЛЫН ХӨТӨЧ ХЭВЛЭГДЛЭЭ
Image
ШАГАЙН ХАРВААНД 14-85 НАСНЫ 720 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭЭ СОРЬЖ БАЙНА
Image
Төрийн далбаа залах ёслол
Image
Ерөнхий сайдын анхны айлчлал ба ҮР ДҮН
Image
Каирт болсон халдлагыг "Лалын улс" үйлджээ
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН БАЯР НААДАМ/ФОТО/
Image
БИТКОЙН УЛААНБААТАРЫГ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР УТААГҮЙ БОЛГОНО
Image
Н.Алдарбаяр: Охины талаар ямар ч сэжүүр олдоогүй байна
Image
Ерөнхийлөгч гамшигаас хамгаалах төвтэй танилцана
Image
Сиэтл хотод Монголчуудын хөдөлмөрийн яармаг болно
Image
Танилц: Төрийн албан хаагч оффшор дансгүй байх хуулийн төсөл
Image
ЭРЛИЙЗ МОРЬДЫН ДУНД НАСНЫ УРАЛДААНД Г.ДАШЗЭВЭГИЙН САРТАЙ ХЭЭР ТҮРҮҮЛЭВ
Image
НООЛУУР 115 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Image
МЗХ ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Image
Айлчлалын бүрэлдэхүүнд багтсан эмэгтэй богино банзал өмссөн нь шүүмжлэл дагуулж байна
Image
80 настай жүжигчин Жек Николсон тэтгэвэрт гарна
Image
Дэлхийн хамгийн аймшигтай 10 газар
Image
Аав ирлээ
Image
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МОНГОЛД АЙЛЧИЛНА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
Image
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
Аялал зугаалгыг түр хугацаагаар хориглих шийдвэр гаргалаа
Image
“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГА НЭГДЛИЙН УДИРДЛАГУУДАД ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛД ТРАМП НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
Image
Цахим орчинд хагас жилд 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэрэг үйлдэгджээ
Image
“Хагас хүн” Жон Экхартын ер бусын түүх
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД УНГАР УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ВИКТОР ОРБАН БАРААЛХЛАА
Image
БНСУ УЛААНБААТАРТ ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХОТ БАЙГУУЛНА
Image
ЗАМЫН ОСЛООС АНХААРУУЛАХ САМБАР БАЙРШУУЛЖ БАЙНА
Image
Image

П.Даваадорж: Төрийн цорын ганц сөрөг хүчин иргэн байдаг

Ардчилсан хувьсгалын баталгаа болсон ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хууль болон нийгмийн байгууламжийн асуудлаар Улс төр судлаач “Чингэсийн эзэнт Монгол” нийгэмлэгийн тэргүүн П.Даваадоржтой ярилцлаа.

 - Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж  зарим нэг хүмүүс үзэж байгаа. Энэ тухайд?

ндсэн хуулийн эзэн болох ард түмэн, иргэн бид ийм төртэй байна гэсэн төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ юм. Үүнд төр дангаараа буюу сонирхогчдын хүрээ (нам…)-гээр өөрчилж чадахгүй. Үндсэн хуулийг тайлбарлах эрхийг Үндсэн Хуулийн Цэц эдэлдэг. Үүнд Төр хандахдаа иргэдэд шинжлэх ухаанаар Үндсэн хуулийг танин мэдүүлэхгүй гэдэг утгаар ханддаг. Яагаад гэвэл: Ард түмэнд соён гэгээрүүлэлтийг хийгээгүй, хийж байгаа иргэдийг гүтгэн гутаадаг.

Үндсэн хуулийн 70.1-д“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино “ гэж заасан. Тэгж боловсорч, зохион байгуулагдаж, хамтран удирдаж, хэрэглэн, хянаж оролцоно гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл иргэд суурь хяналтыг хийх ёстой гэсэн үг. Энд бүх нийтийн оролцоотой байх, сонирхлоо илэрхийлэх, нэгтгэх, бодлого гаргуулан, хяналтыг хэрэгжүүлэх үндсэн субъект нь иргэд мөн болохыг, бас түүнд иргэдийн шууд, шууд бус оролцоог хуульчилсан. Гэтэл Үндсэн хуулиар иргэдийг соён гэгээрүүлэх эн тэргүүн үүргийг Эрх зүйт төр өөрөө үлгэрлэн зорилгод хөтөлдөг, байтал мэдүүлдэггүй. Өнөөдрийн Монголын төрд Улс төрийн эрх мэдлийг ашиглан мөнгө чухалчилдаг хүмүүс нь сонголтгүй сонголтоор нам даган ордог. Эдгээр хүмүүс л буруугаа Үндсэн хууль руу чихэж, далимдуулан өөрчлөлт хийхийг санаархаж байна. Өөрчилъе гэвэл ард түмэнд, тэр тусмаа зарим эрдэмтэд, Шинжлэх ухааны хувийн байгууллагад сонгодог загвар бий.

 - Тэгэхээр өөрчлөх хэрэггүй гэж үзэж байна уу?

- Хэрэггүй. Учир нь Үндсэн хуулиа ойлгосон иргэд бас бий. Тэдний сайжруулсан өөрчлөх эрмэлзлэл тун их. Гэтэл өнөөдөр хууль санаачлагчдын ихэнх нь олигархиуд болсон. Тэд хуулийн санал гаргах нийт иргэний субъект биш, хөндлөнгийн намаас дэвшсэн субъект бөгөөд агуулга, зорилго ( объект ) нь өөр, Үндсэн хуулийн дагуу иргэний нийгмийн институт болж чадаагүй субъект болох намаар дамждаг. Тэд нийгэм, улс төр, гүн ухаан, ёс зүйн үндэслэлгүй, намын худал амлалтаар өөрийн гэсэн иргэнлиг итгэл үнэмшил муутай гарч ирдэг нь нууц биш. Тэд Үндсэн хуулийг хулгайгаар өөрчилж үзсэн. Тэр нь засаглалын эрх мэдлийн хуваарийг хутган, хяналтгүй бантан болгож, Намын хүчин зүйлийг улам өндөржүүлэн төрийн толгой дээр гаргаж дордуулсан 7 өөрчлөлт хийсэн. Нийгмийн гэрээнд эзнийг нь оролцуулалгүй, ард түмний элч болоогүй, иргэний нийгмийн субьект болоогүй намын эрх ашгаар хийсэн. Энэ алдаагаа алдаа гэж үзэхгүй ( хүчингүй болгох ) энэ байдал нь Монгол улсын бүрэн эрхт байдлыг шууд хөндөж байгаа хэрэг... Харанхуйгаар удирдаж буй тул тэдэнд итгэх ямар ч ёс зүй, эрх зүй, философи, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны боломж байхгүй, хүнлэг ёсны итгэл ч байхад хэцүү. Үндсэн хуулийн 1.2, 2.1, 3.1, 16.9, 23.1, 26.2, 30.1, 38.1, 38.2.1, 50.3, 59.2, 60.1-заалтууд бүрэн хэрэгжиж эхэлсний дараа энэ зарчмаар наад зах нь асуудлыг авч үзэж болно.

- Өнөөдрийн Монголын нийгмийг хэрхэн харж байна вэ?

- Америк, Хятад, Орос, Сирийн нийгэм гэх мэт нийгмийг ямар улсын онцлогоор байгуулснаас нь шалтгаалж тухайн улсын нийгэм гэдэг. Ерөнхий нийтлэг утгаараа нийгэм нь харъяа иргэн хүний амьдрах орчин, түүнд хандах хандлагын цогц юм. Хувь хүн, иргэнийх нь хувьд эрх, эрх чөлөө, эрх ашиг болон, нийтлэгийн эрх ашиг сонирхлыг чухалчлан үзэж байж нийгмийг бүтээдэг. Нийгэм нь мөн өөрийгөө үүсгэн нөхцөлдүүлэгч байгалийн хуулинд захирагдах зохилдлогоор явж байх ёстой. Энэ шинжлэх ухааныг иргэний нийгэм-нийгэм байгуулах гэдэг. Харин иргэний нийгмийг аль улсад үндэсний эрх ашиг уламжлал, соёл, өв заншил, төрт ёс, дархлаагаа тогтоосон гэдгээр нь тус улсын нийгэм нь ондоошдог. Иргэний нийгмийг байгуулахын тулд улс төрийн системийг зохион байгуулдаг.

Нийгмийн дэвшлийг тодорхойлогч Улс төрийн  систем нь нэгдлийн зарчимд тулгуурлан үйлчилдэг. Улс төрийн систем дотор төрөө байгуулахдаа иргэн өөрийнхөө хүсэл сонирхолд түүнийгээ нэгтгэн хамгаалах зорилгоор байгуулдаг. Иргэн төр хоёр бие биенийхээ дур зоргыг харилцан хяналтаар тэнцвэртэй хянаж байдаг. Тэгвэл иргэн бүрийнхээ хүсэл, сонирхолд зориулагдсан хэрэгцээ, шаардлагаар үүсэж, эргээд нийгэмдээ үйлчилдэг, иргэн бүрийнхээ амьдрах Улс төр, Эдийн засаг, Нийгэм, Оюун-соёлын орчноо бүрдүүлсэн төрийг нэгдлийн зарчмаар ажиллах гэнэ. Энэ нөхцөлд төрийн цорын ганц сөрөг хүчин нь иргэн байдаг. Эндээс л бүх зүйл эхэлнэ дээ. Эсрэгээрээ сөргөлдөөний зарчмаар явсны үр дүн нь нийгэмд гэмт хэрэг, хүний эрхийн зөрчил, архи, тамхи, хар тамхи, авилгал, хуйвалдаан, луйвар зэрэг гаж үзэгдлүүд цэцэглэдэг. Энэ бүхэн өнөөдрийн нийгэмд цогцлоод байна. Иргэдийн саналыг өөртөө татахын тулд Шинжлэх ухаангүйгээр худал амлан, иргэдийг талцуулан хувааж, төрийн эрхэнд гардаг ба  гараагүйгээ сөрөг хүчин гэж итгүүлэн буй нь ард түмнийг хар тамхи адил мунхруулж байна.

Үүний үр дүнд сорон мөлжигч хөрөнгөтний сонгодог ардчилсан  нийгэм бий болж, олигархи төр тогтлоо. Энэ нь төрийг мөхөлд хүргэдэг учраас буцаан ард түмэнд ардчилах гэдэг үйл явц эхэлсэн байдаг бөгөөд хүн төрөлхтөн тавиад жилийн өмнөөс татгалзсан, нийгмийн ухралт-уналтын зам мөн. Уг нь бидний Үндсэн хуулиар бол ийм үзэгдлүүдийн аль аль нь бидний туулж дамжих зам биш гэдгийг тов тодорхойгоор ИРГЭНИЙ НИЙГЭМ байгуулна гэж  заасан. Өнөөдөр Дэлхийн геополитик их гүрнүүдээс хамааран эрс түргэн өөрчлөлтөд өртөж, нэг төвөөс олон төвд хуваагдах үйл явц эрчимтэй явагдаж байна. Тэр бүү хэл итгэл үнэмшлээрээ шашны хооронд, тэр байтугай шашны урсгалуудын хоорондох зөрчил нь үхэх сэхэхийн тэмцэл-Бүс нутгийн дайн болон хувирч, ард нь том гүрнүүд татагдан ороход бэлэн болжээ. Хэдхэн том гүрэн дангаараа болон бүлэглэж Цэрэг- стратегийн талбараа бэхжүүлэхийн тулд цэрэг зэвсгийн технологи, үйлдвэрлэлийн шинэчлэлийг онолоос дайны туршилтын төвшинд хийж байна. Тэд Төр улсын бүх нөөцийг хамгийн үр ашигтай ашиглан эдийн засгийн хүчин чадал нөөцөө өсгөж өрсөлдөж байна. Бид 25 жилийн туршид 2,5-3 сая хүнийхээ өрх бүрийн нөхөн үйлдвэрлэлийн үнэт зүйлийг сэргээхийн тулд Монгол хүн бүрийнхээ Оюуны нөөц боломжийг дайчлан ашиглаж, нэгдлийн зарчмаар явж чадсансан бол орон зайгаа баттай эзэлчихсэн, уутныхаа амыг доош нь харуулж гөвчихөөд, асар их баялгаа офшортой, офшоргүй гадна, дотны ханахыг мэдэхгүй шуналтангуудад цөлмүүлээд амьтай голтой, хүний эрхэнд гуйлга гуйгаад явж байхгүй байлаа. Тэдэнд хариуцлага тооцох ч багадна. Дээрхийн тухай ярих ч завыг өнөөдрийн цаг хугацаа бидэнд олгохгүй шүү.

- Мэргэжлийн Засгийн газрын тухайд өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?                                                     

-Улс төрийн систем дэх төрийн асуудал энд яригдана. Нийгмийг дөрвөн том хүрээнд байгуулдаг. Бусад хүрээнд зохистой удирдлагыг Улс төрийн систем хэрэгжүүлнэ. Улс төрийн системийн орчны онолыг судалж боловсруулсан Д.Истон, Г.Алмонд нар нийгмийн  орчноос ирж байгаа дэмжлэг, шаардлагыг төрд бодлого, болгон хувиргах чадамжтай ( гүн ухаан, онол, конценцтой ) механизм ажиллаж байх ёстой гэж үзсэн. Аль ч төрд хийсэн гүнзгий анализ, синтезийн үр дүн мөн. Үүнийг л иргэний төр гэнэ. Эрх мэдэл нь Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалд хуваагддаг. Энэ гурваас хамааралгүй иргэний нийгмийн агентлаг бол дөрөв дэх засаглал гэгдэх хэвлэл-мэдээлэл юм. Манайд Хэвлэл мэдээлэл нь 95% үүнийгээ мэддэггүйгээр барахгүй Нийгэм, Улс төрийн соён гэгээрүүлэлтийг хийхгүй, тухайн үеийн практиктай л холилдон хөтлөгддөг, тэр бүү хэл захиалга, үзэл суртлын зорилготой хэрэгслэл болдог  учир дөрөв дэх  засаглалын болон танин мэдүүлэх үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Ийм үед нийгэмд нэг зорилготой байх асуудал цэгцрэхийн оронд дуусдаггүй үлгэр, паянгууд түмэн тийшээ урсан гарч төөрөлддөг. Төрд сонирхлоо илэрхийлнэ, дэмжиж шаардана гэдэг Улс төрийн системийн оролт нь иргэнийх учраас Үндсэн хуулийн 26.2-т зааснаар “Иргэд бусад байгууллага ( Төрийн бус ) хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагч (Төр)-д уламжилна гэснээр Төр–Иргэний хоорондын харилцаа тэнцвэрждэг.                                                                                                                                                    

-Төр иргэн рүү чиглэсэн бодлого баримтлахгүй байгаа гэсэн үг үү?                                                                                                   

-Яг зөв. Иргэний хүсэл сонирхлоор биш, иргэнийг хуулиар дарангуйлах буюу боолчлох тийм хуулиудыг боловсруулж байна гэсэн үг. Иргэд төрд дэмжлэг, шаардлага хоёроор оролцдог. Төр харин юу дутаж байна яагаад гэдгийн учрыг шинжлэх ухааны  бодлогоор оновчтой шийдвэр гаргаж гүйцэтгэх ёстой. Харамсалтай нь ийм иргэний төр ажиллахгүй байна.  

Улс орны нийгэм эдийн засгийн хүнд нөхцөл байдалд оффшор бүсэд данстай улстөрчид буруутай гэж “Ард түмний онц түр зөвлөл” үзэж, тулган шаардах бичгийн хариу авах өдрийг сануулан жагсаал зохион байгууллаа. Энэ оны нэгдүгээр сард УИХ-ын дарга М.Энхболдод оффшор бүсэд данстай улстөрчдөд хариуцлага хүлээлгэж, нууц бусад байршсан мөнгийг улсад нэн даруй эргүүлэн авчрах хэрэгтэй гэсэн тулган шаардах бичиг өгсөн юм. Ер нь Монгол улсын Үндсэн хуулиар энэ асуудлыг төр нь өөрөө санаачлан ард түмнийхээ өмнө хариуцах үүрэгтэй. Ард түмэн өөрийн төрөө шаардах эрхтэй. Хийлгэхийг иргэн бүр ёсчлон биелүүлэх үүрэгтэй байдаг.

- Мэргэжлийн Засгийн газар гэж яриад байдаг. Ийм Засгийн газар Монгол Улсад байна уу?                                                                                 . 

-Гүйцэтгэх засаглалд: за нэг тийм сургууль төгссөн юм байна, тийм мэргэжилтэй юм байна гээд намын эрх ашгаар дураараа сольдог. Үүнийгээ мэргэжлийн баг бүрдүүллээ гэдэг. Энд тавигдах гурван шаардлага бүхий зарчим байна.                                                                          

1.  Засаг төрийн мэргэжил гэдэг чинь ёс зүй, эрх зүй, философи нийгмийн шинжлэх ухаан, улс төр судлалын шинжлэх ухааны мэргэжил учир энэ нь хамгийн чухал зүйл болдог.                          

2.  Тэр шинжлэх ухааныг одоогийн бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд хууль тогтооно, гүйцэтгэнэ, хянана, шүүнэ. Хууль болгон эрх зүй тогтоон хэрэгжүүлэхийн тулд эрх зүй, хууль зүйн давхар мэргэжил эзэмшсэн байх.                                     .                                                                                                                                      

3.  Тухайн салбарын хамгийн шилдэг мэргэжилтэн төдийгүй менежменттэй тэр нь мерит зарчим буюу анхан шатнаас эхлээд шат дараалан мэргэжсэн ур чадвар бүхий мэргэжилтэн байна.  Энэ гурван мэргэжлийн шаардлагыг зэрэг эзэмшсэн хүнийг төрийн алба хаалгах ёстой. Ингэж байж мэргэжлийн төрийн алба байна. Тэгвэл манайд эхний хоёр нь огт сураггүй, гурав дахь нь зарчмаараа өсөөгүй хол хөндий, хуурай нэр томъёо төдий болгож, ард түмний толгойг хуурснаар оюун санааны аюулгүй байдлыг үгүй хийгээд,Төрийг чадамжгүй болгож байна.               

                              .                                                                                                                                    

-Ард түмэнд энэ талын ойлголт дутмаг байгаа болохоор тэднийг анзаарч харалгүй, бас дургүйцэхгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нээ?                                                                                                      

-Тийм, яагаад гэвэл Улс төрийн системийн үндсэн үүрэг хэрэгжиж чадахгүй байна. Тухайлбал дараах гурван үүрэгтэй. Үүнд, 1.Танин мэдэхүйн үүрэг гүйцэтгэнэ.  Иргэний нийгэм гэж юу вэ? Яаж хийх вэ? Яаж засаглах вэ? Хууль, бодлого бүрэлдэх, хэрэгжүүлэх, хянах, оролцох Үндсэн хуульт ёс гэж юу вэ?  Гэх мэт дээр дурьдсан наад захын учир утгыг иргэд танин мэдэж байх ёстой. Гурван сая хүн оролцоод эхэлбэл нийгэм дэвшинэ. Эрх зүйт төр нь санаачлан үлгэрлэж соён гэгээрүүлэлт хийдэг. Ард түмэн ойлгож оролцдог. Хэвлэл-мэдээлэл нь онолыг практикт яаж хэрэглэж буйг тэнцвэртэй хянадаг. 2. Удирдлагын үүрэгтэй: Улс төрийн Шинжлэх ухааны объект нь Улс төр гэж юу болох, төр нийгмийн ( улс байгуулах, төр байгуулах ) үйл хэрэг ( Politica ) юм.

Үүнд: Polity-Төр, Нийгэм улс төрийн байгууламж нь илүү өргөн утгаараа улс орны бүх хамтын ажиллагаа ( иргэн бүрийн идэвхгүй, идэвхтэй, хамтын ажиллагаа, сонирхол илэрхийлэх, нэгтгэх-удирдах, хянах, оролцох ), түүний засаглалыг хэрэгжүүлэх механизм, энэхүү механизмын хэлбэр-зохион байгуулалт, тогтвортой байдал, зохицуулагдах хэм хэмжээ бүхий институтын механизм байдаг.                                                                       .                                                                                                                                     

 Policy: Төр, Засгийн үйл ажиллагааны агуулга болох зорилго, үнэт зүйл, шийдвэрлэх асуудал, шийдвэр гаргах механизм буюу сэдэлд тусгалаа олдог. Хэлбэр талаасаа бол агуулгад тохирсон шийдвэр гаргах технологийг тодорхойлж чаддаг байх ёстой.                                                                                                                                                                 

Politics: Үйл ажиллагааны шинж чанарыг хэлнэ. Үүнд: Нийгмийн давхраа, бүлгүүд, Эдийн засаг, Нийгмийн улс төрийн язгуур эрх ашиг, хүсэл зоригийг Улс төрийн засаглалаар дамжуулж хамгаалах хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Үйл явцын хувьд Улс төрийн үйл ажиллагааны олон субъектүүд, тэдний зөрчил, мөргөлдөөнт шинжийг Нийгмийн бүлэг, байгууллага, хувь хүмүүсийн харилцаанд нийтлэг байдлаар тусах явдал юм.                            

Одоогийн төр энэ хоёр үүргийг мартчихсан. Ерөнхийлөгчийн ( механикаар захируулах ойлголттой байна. ) засаглалтай болох, мөн Засгийн газар нь Улсын Их Хурлаа тараадаг (зөрчилдөж тоглодог) эрхтэй болгож Үндсэн хуулиа өөрчил гэж ярьдаг болсон. Тун харгис засаглалтай төр байгуулагдана гэсэн үг. Үндсэн хууль гэдэг бол ард түмнүүдийн түүхийн туршид цус, хөлс, хөдөлмөр, оюунаа шингээсэн шинжлэх ухаан ба практик байдаг гэдгийг мартаж үл болно.                                             .                                                                                                                                                           

-3. Хүмүүжил дэг журмын үүрэгтэй байх ёстой. Өнөөдөр нийт иргэнд, нийгэмд тийм хөтлөх үүрэг байна уу, юу хэлмээр байна вэ?  

-Нийгмийн амьдрал хүндхэн байх шиг байна. Зөв тийшээ бараг байхгүй юм шиг. Харин та юу гэж бодож байна вэ? 

-Ёс зүй, шударга ёс, зан заншлын элемент байхгүй, хуулиар засаглаж айлгадаг. Иймд сөргөлдөөний үр дүн гаргаж байгаагаараа нийгмийг дэвшлийн биш уналтын болгож, төр мөхөх үндсээ тавьж байна.  Жишээ нь, оффшорчдын хэргийг онцгой асуудал болгож ард түмэн тэмцэх үүрэгтэй.  Оффшорчид бол ард түмэнг, Монгол Улсын эдийн засгийг өрөнд, уналтанд оруулж  байгаа нэг илрэл юм.            

 - Зарим хүмүүс олон нэгжид хуваагдаад парламентийн зарчмаар явах нь буруу гэж тээнэгэлздэг. Энэ тухайд?                                                   .                                                                                                                                                    

 - Тийм биш, нэг хүн буруу тийш хазайхад амархан. Мэдэхгүйг нь далимдуулаад шийдвэр гаргахад хялбархан. Үүнд: долдугаар сарын нэгний жишээг дурдаж болно. Намууд хоорондынхоо тэмцлийн шантааждаа  улс төрийн учрыг танин мэдээгүй ард түмнийг ашигласан. Ерөнхийлөгчөө шахсаар Онц байдал тогтоолгосон. Гэмт үйлдлийг сэдсэн намуудыг цэгцлэх байх гэсэн чинь, харин төрийн толгойд гарсан намаа хамгаалахын тулд ард түмнээ эргүүлээд буудсан. Ерөнхийлөгч энэ асуудлын учрыг  мэдээгүй. Сүүлд хоёр намын үнэнийг илчилсэн асан Ерөнхийлөгчөө оймстой нь хөлийг нь гозолзуулсан. Хэрэв С.Баяр ерөнхийлөгч байсан бол, дээр нь Ерөнхийлөгчийн засаглалтай бол юу төсөөлөгдөж байна вэ? Зэвсэгт хүчнийг ашиглах нь Командлагчийн эрх, гэхдээ зориулалт нь өөр. Өнөөдөр авууштай нь Парламенттай. Сая дотоодын цэргийг сэргээн байгуулж байна. Энэ нь ард түмнээсээ хөндий, ойлголцол муу байгааг харуулна. Парламент бол олон хүн бодол санаагаа хэлэлцдэг учир зөв шийдвэр гарах боломжтой.

“Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй ” гэдэг. Өмнө нь Монголын төр бүгд зөвлөдөг, өрх бүр, өрхийн гишүүн бүр оролцдог өрхөөрөө зөвлөдөг засаглалтай байсан. Буруу хазайх ямар ч боломжгүй байсан  үе юм. Энэ гайхамшигт төр дэлхий дахинд олон зуунаар дагуулсан учрыг нь хайж байгаа. Тэрхүү  сонгодог төрийн үлгэрлэлээр нэг итгэл үнэмшилтэй  дэлхийг амар амгалан болгохыг дэлхийн  тэргүүний сэтгэгчид, зүтгэлтнүүд маш эрчимтэй хүсч байна.                                                                                                                                      

 Б.Баярмаа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6