
Их Британид хамгийн олон хүүхэдтэй гэр бүл 20 дах хүүхдээ хүлээж байна. Тэд аз жаргалтай үйл явдалдаа гэр бүлээрээ бэлтгэж байгаа аж. Хейшем хотод амьдардаг 41 настай Сью, 46 настай Ноэль нарын 20 дох хүүхэд удахгүй төрөх болно хэмээн нийгмийн сүлжээнд мэдээ нийтлэгджээ.
Сонирхолтой нь, өнгөрсөн жилийн зургадугаар сард хамгийн сүүлчийн хүүхэд нь төрсөн ба долоон сарын дараа эцэг эх нь дахин нэг хүүхдээ хүлээж байна.
Ийм олуулаа байдаг том гэр бүлээ тэжээх, Ноэль Рэдфорд өглөө бүр өглөөний дөрвөн цагт сэрж, өөрийн нарийн боовны газраа ажиллахаар явдаг. Хоёр цагийн дараа тэр гэртээ очиж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, бас авч тусалдаг. Хамгийн бага нь хатагтай Рэдфордтай үлддэг байна.
Долоо хоног тутмын гэр бүлийн хоол хүнсний төсөв нь 300 фунт бөгөөд хүүхдүүддээ өглөө бүр есөн литр сүү болон овьёосны гурван багц авдаг гэнэ.
Рэдфорд нийгмийн сүлжээнд идэвхтэй ханддаг. Инстаграммд 22 мянган найз нь, Facebookт 250 мянган хүн тэдний гэр бүлийн амьдралыг байнга сонирхдог байна. Сью 14 насандаа анхны хүү Крисээ төрүүлсэн аж.
СЭТГЭГДЭЛ