Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ХИЧЭЭЛИЙН ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ 20-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД 24295 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫГ ӨВӨЛ, ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫГ ХАВАР УРТ ХУГАЦААГААР АМРААНА
Image
ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Image
БАГА ДАРГА У.ХҮРЭЛСҮХ БАЙЛДАЖ ТОГЛОДОГ НАСАН ДЭЭРЭЭ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВ МИНЬ ШУДАРГА БАЙ, ХҮНД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ШУУД ХЭЛЖ БАЙ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН
Image
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Image
МАХ БОРЦЛОХОД МАХНЫ ЖИН АНХНЫХААСАА ТАВ ДАХИН БАГАСДАГ Ч ЧАНАРАА ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ
Image
АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
БУЛГАН АЙМАГТ СҮРЬЕЭГИЙН 30 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
Image
ОЮУТОЛГОЙН ШАЛГАЛТЫН БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТАЖ АВЧЭЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРЭГ БОРООТОЙ
Image
МОГОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
Image
"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
Image
ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Image
ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
Image
МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
Image
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
Image
2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
Image
ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
Image
Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
Image
ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
Image
ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
Image
ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Image
НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
Image
НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
Image
АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Image
"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
Image
МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
Image
Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 17-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Хөлдөөсөн бялуу худалдаж байжээ
Image
7 хоногт 4-6кг хасах үр дүнтэй арга
Image
Марк Зукерберг Фэйсбүүкийг сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэлээ
Image
Монголчууд шинэ жилээ ингэж тэмдэглэдэг
Image
АЛТАН ДАРЬ ОВООНЫ ТӨРИЙН ИХ ТАХИЛГА БОЛЖ БАЙНА
Image
“ЭРҮҮЛ ЗӨВ ХООЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ХҮНС, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” 3 САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ
Image
Халдлагын сэжигтний зургийг нийтэлжээ
Image
Х.Баттулга: Иргэдийн өрийг дарах асуудлаар ажлын хэсэг ажиллаж байгаа
Image
Говийн бүсийн залуучууд чуулна
Image
Маргааш ес эхлэнэ
Image
16 литр усаар ургамал, модыг бүтэн жил чийгтэй байлгах боломжтой
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Будааны шүүсээр арьс, үсээ хэрхэн арчлах вэ?
Image
Чуулганаар Банкны тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Image
ХҮҮХДИЙН БАЯРААР “НАЙЗЫН ЯРИА” ӨДӨРЛӨГИЙГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг зогсоохоор боллоо
Image
МАФИЙН БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮГЧ НАРЫГ ЗАЙЛУУЛЪЯ
Image
ХЯТАДЫН TАОBAO САЙТАД “MADE IN MONGOLIA” ЦЭС НЭМЭГДЭНЭ
Image
ОЙРЫН ӨДРҮҮДЭД ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
Image
С.Зоригийн хэрэгт нууцлах юм нь зарим хүмүүсийн булай үйлдэл л буй биз ээ
Image
Өвөр Монголчууд Б.Лхагвасүрэн гуайд 55 сая орчим төгрөгний хандив цуглуулав
Image
Таиландад гатлага онгоц живсний улмаас 26 хүн амиа алджээ
Image
120 МЯНГАТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН АМЬТДЫН ЭВДЭРСЭН БАРИМЛЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛАА
Image
Ардчилсан намын бүлгээс гарах гишүүн байхгүй гэв
Image
Хамгийн ашиггүй, таныг алж ч чадах эрүүл мэндэд хортой хүнснүүд....
Image
НҮБ-д данстай анхны Монгол цагдаа
Image
ТАНЫ ЭЛЭГ ӨӨХӨЛЖ, ХОРООР ДҮҮРСНИЙГ ИЛТГЭХ 6 ШИНЖ ТЭМДЭГ БА ҮҮНД АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Image
Охидтой нь андуурмаар залуухан харагддаг олны танил бүсгүйчүүд
Image
СОГТУУ ЖОЛООЧООС БОЛЖ ТАВАН ХҮҮХЭД БЭРТЖЭЭ
Image
Image

Манай Чойжоо хар ухаантай

Баттогтохын Чойжилсүрэн гэж... 90-ээд онд монголыг ИЖ мотоциклоор хангаж байв. Аймгийн заан Баттогтох гэж яхир эрээс би ч хэд хэдэн мотоцикл авч, цааш нь гүйлгэж байлаа. Жийпгүй үеийн жийп УАЗ-469 машины зах зээлийг гартаа оруулж чадсан. Шажигнатал зарагддаг байсан шар сүүний импортлогч нь. Орон сууцны хорооллуудыг ар араас нь босгосоор л.

Сүйхээтэй, амьдралын гүйлгээ ухаантай, эрчтэй, ёстой л хөдөлмөрлөж бэлжсэн хүн. Харахад ч шийдэмгий, зоригтой төрхтэй монгол эр. Инженер мэргэжилтэй. УИХ-д гурван удаа сонгогдсон улс төрч.

“Өөрийнхөө мөнгийг тарааж байна, яадаг юм” гэж сонгогчдод шулуухан өөрийгөө зөвшөөрүүлсэн түүхтэй. Сүүлийн сонгуулиар л гэхэд намдаа хоёр тэрбумыг хандивласан гэдэг. Товчдоо бол биеэ засаад, гэрээ засаад, намаа /замаа ч гэмээр юмуу/ зассан юмдаг уу даа. Өнөөдөр бол сангийн сайд. Замналыг нь харахад л зориг гаргаж чаддаг давшингуй шинж мэдэгдэнэ.
Чойжоо ийм л хүн. Тосон бумбын асуудлаар шуугиулаад байгааг эс тооцвол жинхэнэ эр хар монгол ухаан гэж түүнийг хардаг. Өөрөө ч тэгж хэлээд авсан. 

Өнөөдөр монголын эдийн засаг валютын сангийн хөтөлбөрөөр амь тариа хийж, “ахиж өр хийх боломжтой боллоо” гээд алгаа ташин дэвхцэж, гавъяа юугаа бахдан дуулцгааж сууна. Энэ хэмжээнд хүртлээ сөхөрсөн эдийн засаг цаашид яахыг таашгүй. Их л эгзэгтэй үе байгаад байна. Мэддэг хүмүүс нь эдийн засаг өнөөдөр коомд орчихсон гээд байгаа. Бас заавал валютын санг царайчлахгүй байж болох л байсан, гэхдээ өнөөдрийн засагт энэнээс өөр чадамж байхгүй гэж хэлж байгаа ч дуулдана лээ.

Мэдээж хямралын нөлөө их байсан ч олон жил улс төрийн сахилга бат гэж юмгүй явж ирсний горыг хөөрхий бидний монголчууд эдэлж, макро эдийн засгийн мэдлэг, бодлогоор засаг нь дутсаар л байна. Ийм үед амьдралын хар ухаан хэр “хол” явах вэ гэдэг асуултанд хамгийн шударга хариуг хайгаад үз дээ.

Хөгжсөн, эдийн засаг нь тогтвортой улс орнуудын сэргэлт, өсөлт, уналт ерөнхий сайдаас илүүтэйгээр сангийн сайдын нэрээр бичигддэг юм билээ. G20-ын орнуудын сангийн сайдуудын CV-г зорьж хараарай гэж хэлмээр байна. Тэдний боловсрол нь хаана ч топ гэж зөвшөөрөгдөнө. Санхүү-эдийн засаг, худалдаа, хөрөнгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийсэн зэрэгтэй, бичсэн бүтээлүүдтэй, мөн чиглэлээрээ хувийн секторын томоохон туршлагатай, дэлхийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудад ажилласан, дэлхийн нэр бүхий хэвлэл мэдээллийн томоохон байгууллагууд нөлөө бүхий хүнээр нэрлэсэн гэх мэт намтартай байдаг.  

Хоёр хөршөөрөө  жишээ авъя:

БНХАУ. Сангийн сайд Лоу Живэй. Chinese Academy of Social Sciences-д эконометрикийн чиглэлээр магистр хамгаалсан. Өмнө нь Санхүү Худалдааны хүрээлэнгийн захирал, Сангийн дэд сайд, China Investment Corporation-ны ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал, Төрийн Зөвлөлийн дунд болон жижиг аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих тэргүүлэх бүлгийн дэд захирал болон бусад алба ажил хашиж байсан. “Time magazine” - дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүмүүсийн нэгээр нэрлэж, “Forbes Magazine” - “Powerful People 2010” жагсаалтын 30-д, “Bloomberg Markets Magazine” - нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 50-д гэх мэт жагсаасан. 

ОХУ. Сангийн сайд, Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Антон Силуанов. Москвагийн Санхүүгийн их сургууль төгссөн. Төсвийн бодлого сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Өмнө нь Сангийн яаманд санхүүч, ахлах санхүүч,  ерөнхий санхүүч, ерөнхий эдийн засагч, хэлтсийн орлогч дарга, зөвлөх, газрын орлогч дарга, Макро эдийн засгийн бодлого, банкны газрын дарга, удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн дэд сайд, Санхүүгийн их сургуулийн санхүү эдийн засгийн факультетийн декан, ОХУ-ын “Сбербанк” банкны хяналтын зөвлөлийн гишүүн гэх мэт ажил алба хашиж байсан. ОХУ-ын тэргүүн шагналуудыг хүртсэн. 

Салбартаа дагнасан, олон жилийн туршлагатай, үнэмлэхүй зөвшөөрөгдсөн эрхмүүд бодлого барьж байгаа ийм жишиг хаяа бөөрөнд маань гэхэд л байна. G20-д хоёр хөршөөс маань гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк, Их Британи, Америк, Европын Холбоо зэрэг багтдаг. Үнэмлэхүй хүчирхэг орнуудынхыг ойлгомжтой гэж үзээд бидний төдийлөн авч үздэггүй зарим орны сангийн сайдуудын намтрыг товчлон сонирхуулъя. 

Бразил. Санхүү, Нийгмийн Аюулгүй байдлийн яамны сайд Энрике Мейреллес. Рио-де-Жанейрогийн Холбоотны Их Сургууль, бизнесийн удирдлагын магистр, хүндэт доктор. Өмнө нь BankBoston банкны дотоод гадаад гүйлгээний хэлтэс, ТУЗ-ын гишүүн, Бразил дахь салбарын захирал, Олон улсын BankBoston банкны захирал, FleetBoston Financial’s Global Banking-ны захирал, Бразилын Төв банкны захирал, J&F Group-ын захирлын зөвлөлийн гишүүн байсан.

Банкны эдийн засгаар дагнасан туршлагаараа мөнгөний бодлогыг маш зөв барьж, инфляцийн түвшинг 2 дахин, зээлийн хүүг улсынхаа түүхэнд байгаагүй доод түвшинд хүртэл бууруулж байжээ. АНУ-гийн ерөнхийлөгч асан Билл Клинтоны шүүхийн хэрэгт оролцож явсан туршлагатай. Лондоны The Banker сэтгүүл Америк тивийн шилдэг “Төв Банкны ажилтан”-аар нэрлэж, Латин Америкийн “банкны шилдэг ажилтан”, “Bravo Awards”-ын  Оны шилдэг санхүүч, “Emerging Market Awards”-ын Латин Америкийн шилдэг “Төв банкны ажилтан” болж байсан. 

Индонез. Сангийн сайд Шри Муляани Индравати. Индонезын их сургууль, Иллинойсын их сургуульд суралцсан. Эдийн засгийн доктор. Өмнө нь АНУ-гийн Олон улсын Хөгжлийн агентлаг, Олон улсын валютын сан, Дэлхийн банкинд ажиллаж байсан. 2005-2010 онд мөн Сангийн сайдаар ажиллаж байсан.

Энэ үедээ ДНБ-ний 60%-тай тэнцэхүйц улсын өрийг ДНБ-ний 30%-тай тэнцэхүйц болтол бууруулж, гадаад валютын нөөцийг өмнө хэзээ ч хүрж байгаагүй 50 тэрбүм ам. доллар болгосон. Сангийн сайдаар ахин томилогдож ажиллаж байгаа. “Forbes magazine” дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 2 удаа, “Emerging Markets” сонин Азийн оны шилдэг сангийн сайдаар нэрлэж, Индонезын хамгийн хүчирхэг эмэгтэй болж байсан.
     
Турк.  Сангийн сайд Надзи Аба. Истанбулын их сургууль, Улс төр, эдийн засгийн боловсролын факультетад суралцсан. Өмнө нь Туркийн Хяналтын зөвлөлийн санхүүгийн байцаагч, Орлогын ерөнхий удирдах газарт хэлтсийн менежер, Төсөв, санхүүгийн хяналтын газрын ерөнхий захирал, Сангийн яамны нарийн бичгийн дэд дарга, Парламентын гишүүн  байсан.
 
Гэх мэтчилэн харахад Сангийн яам бол онцгойлон мэргэжлийн яам байх учиртайг хэлж байгаа юм. Энэ нарийн зарчмыг алддаггүйдээ G20 хүчирхэг байдаг нь гарцаагүй. Улс орны хөгжлийн түвшин эдийн засгаасаа л хамаарч байдаг учраас гол бодлогоо гарцаагүй мэргэшсэнд нь даатгадаг байж таарна.  

Чойжоо улс төрд туршлагажаад байгаа нь мэдээж. Хар ухаанаа өөрөө ч тунхагласан. Гэхдээ чухам нэг үнэн бол улсын эдийн засгийн бодлогыг улс төрөөс, хувь хүсэл зоригоос, өргөсөн хандив, албаны тохирооноос ангид, мэргэжлийн яам барих ёстой. Макро эдийн засаг гээч шинжлэх ухааныг хувийн аж ахуйн туршлагаар хэмжиж, улс төртэй хутгаад байж хэрхэвч болохгүй байж таарнаа даа. Ухаандаа, эдийн засгийн модулиудыг зөв байршуулж уншдаг, анализ хийж, нүүдэл хардаг, гаднын сангийн сайдууд болон валютын сангийнхантай тэдний хэл, мэргэжлийн томъёогоор ярьдаг байх нь Сангийн сайдад байх учиртай энгийн шалгуур.  

Эцсийн дүндээ Сангийн яам бол яавч мэргэжлийн яам л байх учиртай гэж хэлэх гээд байна. Эдийн засгаа унагаж, төсвийн зардлаа зах замгүй хэтрүүлчихээд өр зээл гуйх хэрнээ зэсээ дэлхийн зах зээлийн ханшаас 5 дахин бага үнээр зараад сууж байгаа ийм л улс оронд бид амьдарч байна. Системээрээ хямарсан засаглал, сүлжсэн торондоо орооцолдож барьцаалагдсан бүлэглэлүүд, том хараа - нарийн мэдлэг дутуу, хар бяр амтагдсан эрх мэдэл... Ийм л зургаар явж ирлээ. Одоо бол сэхээнд байгаа эдийн засагт мэргэжлийн “эмч” хэрэгтэйг зөвшөөрөх нь өлзийтэй байна. 

Чойжоо ч хар ухаандаа энэ бүхнийг мэдэж л байгаа. 

Нийтлэлч:Мянганбуугийн Наранбаатар

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6