Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
Image
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
Image
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
Image
Зурхай
Image
Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
Image
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ӨНӨӨДӨР ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААГААР ХЭСЭГЧИЛЖ ХААНА
Image
Оскарын шагналт жүжигчин Натали Портман бүл нэмлээ
Image
НЕФТИЙН ҮЙЛДВЭР РҮҮ ЗОРЧИХ АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА
Image
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Image
Мөргөлийн найман ач тус
Image
Гэрийн ажил хэр калори шатаадаг вэ?
Image
ШШҮХ-ИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ
Image
ЖҮЖИГЧИН ОЮУНТУУЛ АМАРЖИЖ БҮЛ НЭМЖЭЭ
Image
Ц.ОЮУНГЭРЭЛ: УЛСТӨРЖСӨН КОМИСС БОЛ САЙН ЗҮЙЛ БИШ
Image
Б.АМАРХҮҮ ДАВЖ ЗААЛДАНА
Image
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны албан ёсны нээлт болно
Image
Б. Дөлгөөн: Эзэмшсэн мэргэжлээрээ Монголын гадаад худалдааг хөгжүүлэхийг хүсч байна
Image
Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОНО ГЭВ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЗАРЛИГ ГАРГАЛАА
Image
“Роснефть” Монголын зах зээлд 30 хувь хямд шатахуун борлуулах санал тавьжээ
Image
МОНГОЛЫН СОШИАЛ МЕДИА ХӨГЖҮҮЛЭГЧ НАР НЭГДЖЭЭ
Image
Ээ дээ энэ хүүхнүүд үү
Image
ХЯТАДЫН КОМПАНИ УЛААНБААТАРТ ХҮЛЭМЖ БАЙГУУЛАХ НЬ ҮНЭН
Image
ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНЭ ХЭНТИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Image
Уруулаа будаж жилд 1.5 сая ам.доллар олдог Хятад залуу
Image
Агиймаа: Осоржамаа чи үнэхээр чаджээ Чамайг Харийн оронд Ингэж од болж явааг хэн ч мэдээгүй шүү дээ
Image
Ус дутагдвал эрт хөгширнө
Image
Тайландын биеэ үнэлэгч хөвгүүд
Image
Д.ДОРЛИГЖАВ ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГӨХӨӨС ТАТГАЛЗЖЭЭ
Image
Амархан төрөх 10 арга
Image
Хойд Солонгосын цэрэг Өмнөд рүү оргожээ
Image
"БИТКОЙН"-Ы ХАНШ 15 ХУВИАР УНАВ
Image
ХӨЛ ДОР ХӨГЛӨРӨХ ХОГ ӨӨРӨӨ БАЯЛАГ
Image
Улаанбаатарт 18-20 градус дулаан байна
Image
Snapchat санаачилагчид тэрбумтан боллоо
Image
Image

Толгойтын замын засварыг зун дуусгана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 14 хоног тутамд зохион байгуулдаг “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийнхэн оролцож мэдээлэл хийлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлтэй, түргэн шуурхай хүргэж байх үүднээс нийслэлийн есөн дүүргийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга О.Ганбаатар, Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар дүүрэгтээ хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд өнгөрсөн найман сарын хугацаанд гурван тэргүүлэх чиглэлийг тавьж ажилласан байна. Үүнд Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, дүүргийн гэрэлтүүлэг болоод гудамж талбайн тохижилт, камержуулалтыг нэмэгдүүлэх, иргэдийг эрүүл, аюулгүй, хоггүй орчинд амьдруулах үүднээс гурван сарын аян зохион байгуулж ажилласан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Толгойтын эцсээс Орбитын уулзвар хүртэл 3.6 км замыг энэ зундаа багтаан дуусгахаар ажиллаж байна. Мөн Үйлдвэрчний гудамжийг “Москва хороолол”-той холбох зам энэ жилээс эхлэн хийгдэж эхэлнэ. Ойрын хоёр жилдээ багтааж туслах замуудын ажил хийгдсэнээр Улаанбаатар хотын баруун чиглэл рүү чиглэсэн замын ачаалал буурах болно. Мөн сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч байна ” хэмээлээ.

Тус дүүрэгт нийслэлийн төсвийн хөрөнгөөр 120 хүүхдийн ортой 41 дүгээр яслийн өргөтгөлийн ажил, концессын гэрээгээр 188 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг хийж гүйцэтгэсэн. Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай байгаа аж. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон байна. Мөн дүүргийн хэмжээнд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй 13 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчны газарт хүргүүлсэн гэдгээ дүүргийн удирдлагууд хэлж байлаа.

“Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой. 15,000-аас дээш хүн амтай хоёр хороо байна. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай 9 хороог хуваах судалгааг гаргаж ИТХ-д хүргүүлээд байгаа. “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулж 32 хорооны 2500 орчим иргэний давхардсан тоогоор 490 орчим асуулт, саналыг бичгээр авч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажилласан. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлээд байгаа” хэмээн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярьж байв. 

Сонгинохайрхан дүүрэг цаашид хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн аж. Тухайлбал, Австри Улсын хөнгөлөлттэй зээлээр дүүргийнхээ нутаг дэвсгэрт 100 камер, 10.587 гэрэлтүүлэг хийхээр төлөвлөжээ. Гэрэл цахилгаанд холбогдоогүй 1300 айлыг нийслэлийн төсвийн санхүүжилтээр 100 хувь эрчим хүчинд холбох аж. Мөн 640 хүүхдийн суудалтай 104 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн 6, 25, 26, 32-р хороодод БНХАУ-ын буцалтгүй тусламжаар сургуулийн барилга шинээр барих ажлыг эхлүүлж ерөнхий боловсролын бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэх боломжтой болгон анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлэхээр зорьж буй аж. Мөн 9, 62, 65, 76, 106, 107, 122-р сургуулийн өргөтгөлийн барилга, Ирээдүй цогцолборын бага сургуулийн давхарын өргөтгөлийн барилгын ажлуудыг конценсийн гэрээгээр эхлүүлэх юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6