Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ
Image
Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Image
ЭМЯ: Амрагчид хоорондоо гар барихгүй, тэврэлдэхгүй, нэг өрөөнд бөөгнөрөхгүй байх хэрэгтэй
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
3Х3 ДАШТ: МОНГОЛЫН САГСЧИД ОХУ-ЫН БАГИЙГ ХОЖИВ
Image
“ЯПОН СОЁЛЫН НААДАМ”-Д 120 ОРЧИМ УРЛАГ СОЁЛ, БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОНО
Image
Биеийн жин 10 хувиар буурахад чихрийн шижин өвчний эрсдэл 50 хувиар буурдаг
Image
ХУУЛЬ САХИУЛАГЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАС ЦОХИЖ ЭХЭЛЛЭЭ
Image
МОНГОЛ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖЖЭЭ
Image
Нийслэлийн өвлийн бэлтгэл 76 хувьтай байна
Image
Хадгаламжаас татвар авна
Image
Залхуу залуус аваргаа тодруулна
Image
Экс Ерөнхийлөгчийн захидлууд "ил" боллоо
Image
МАЙК ПОМПЕО БНАСАУ-ЫН УДИРДАГЧИЙН ЗӨВЛӨХТЭЙ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УУЛЗАНА
Image
УЛААНБААТАРТ 04-06 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
Монголд ирэх бүлэг жуулчдад визийн хөнгөлөлт үзүүлнэ
Image
Эдгээр ахуйн бүтээгдэхүүнийг яг одооноос хэрэглэхээ боль! Яагаад гэж үү?...
Image
Аавуудын 61.1, ээжүүдийн 81.9, эмч нарын 86.2, дарга нарын 91.1 хувь нь архи уудаг...
Image
Нисдэг машиныг амьдралд яаж нэвтрүүлэх вэ?
Image
З.НАРАНТУЯА: МАЛЫН ХУЛГАЙЧИД НОГДУУЛАХ ЯЛ ХӨНГӨН БАЙГАА УЧРААС ЧАНГАТГАНА
Image
Тогтвортой хөгжлийн боловсролыг 1921 оноос олгож байжээ
Image
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд 230 ААН оролцоно
Image
ПАКИСТАНЫ СОНГУУЛЬД “ПАКИСТАН ТЕХРЕК-Е-ИНСАФ” НАМ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
Хоолны болон ариун цэврийн өрөө, цонхны тавцан дээр эм хадгалж болохгүй
Image
"Д.Мурат гишүүн хятад улсын иргэнтэй гэр бүл болсон байж болзошгүй"
Image
ШААРДЛАГАГҮЙ ТОХИОЛДОЛД ХОЛ ЗАМД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Халдлага үйлдэх гэж байсан охидыг баривчилжээ
Image
С.Дашдондог: Монгол Улсын Ерөнхий сайд ийм өчүүхэн хүн юм уу
Image
Өндөг “төрүүлдэг” индонези хүү шуугиан дэгдээж байна
Image
УЛААНБААТАРТ 10-12 ГРАДУС ДУЛААН
Image
Шингэн сүүнээс бруцеллёзын үүсгэгч илэрчээ
Image
Монгол Улсын Төрийн тэргүүн 50 жилийн дараа КУБАД айлчилж байна
Image
УДАА ДАРАА ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООНО
Image
Монгол улсын хүн ам 3.1 саяд хүрлээ
Image
Image

Хошууч генерал Ж.Баатар “цээжээ онгойтол” захидал бичжээ

Хэрэв түүх сөхвөл, Хятадын тагнуулын алба ХХ зууны эхнээс Монгол улсыг тасралтгүй тагнасаар эдүгээ хүрлээ. Өнгөрсөн зууны эхээр “Гурамсал”, “Цагаан сараана”, “Газар тэнгэр”, “Ах дүүс”, “Гэзэггүйчүүд” гэх мэт тагнуулын олон бүлгийг үүсгэн байгуулж Монголчуудыг тагнаж хагарган бутаргаж ирсэн байдаг. Эдгээр бүлгийн дотроос хамгийн олон гишүүнчлэлтэй тагнан турших хорлон сүйтгэх бүлэг бол “гурамсал”. Хятад худалдаачид “гурамсал”-ын гол цөм болж ажилладаг байсан юм. Олноо өргөгдсөн монгол улсын үед 100 мянган хятад худалдаачид монгол орноор хэрэн хэсэж явдаг байжээ. Тэдний олонхи хятадын тагнуулын мэдээллийн нууц эх сурвалж болдог байсан. Хятадын нийгэм, улс төрийн үзэгдэл, үйл явцын өөрчлөлт, хувиралтыг дагаад тагнуулын нууц бүлгүүдийн нэр хаяг нь ч солигдож ирсэн. Ардын засгийн жилүүдэд манай улсын эсрэг “Урам зориг хөгжүүлэх нийгэмлэг”, “Их Азийн бүлэг” гэх зэрэг японы тагнуулын халхавчийн байгууллагуудын нэр хаягийг зээлдэн хятадын тагнуулууд БНМАУ-ыг тагнах ажиллагаа явуулдаг байв. БНХАУ 1949 онд байгуулагдсаны дараагаар манай нам, засаг 1954 оны эцсээр улсын хилийг найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн хил болгон зарлаж, Цэргийн яам, Дотоод яамыг 90 гаруй хувиар цомхотгон нэгтгэж, хилийн цэрэг, хилийн хамгаалалтыг татан буулгасныг далимдуулан энэ зай сиймхийгээр 50-иад онд хятадын тагнуул туршуулууд олон арваараа манай нутагт чөлөөтэй шургалан орж тархан суурьшдаг болсон юм. 50-иад он, 60 оны эхээр манай улсын баруун хилээр хятадын цэрэг, тагнуулын салбар цөмрөн орж ирж нутгийн ард иргэдийг хөөн зайлуулж газар нутгийг эзлэн сууж, шаардлага тавьсан аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийг баривчлан зоддог хэрэг явдлыг удаа дараа гаргаж, хил орчмын нөхцөл байдлыг хурцатгаж байсан. Хятадуудтай харилцан зодолдвол түүгээр шалтаглан цэргийн мөргөлдөөн, хэрэг будлиан үүсгэхэд бэлэн байсан бөгөөд тийм шалтаг олгохгүйн тулд манай аюулаас хамгаалах, тагнуул, хилийн төлөөлөгчид номхон хүлцэнгүй байж, хятадын цэрэг цагдаа тагнуулынхны зодуурыг тэсвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байв. Хятадуудад зодуулснаас манай аюулаас хамгаалах, хилийн төлөөлөгчдийн олон арван офицер, ахлагч, ажилтнууд гэмтэж бэртжээ. Баруун хилд цөмрөн орж ирсэн хятадын цэргийн тагнуулын салбар манай нутаг дээр тагнуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. 1960, 61 оны байдлаар монголын нутагт тагнах ажиллагаа явуулах үүрэг бүхий 100 туршуулаас бүрдсэн маш нууц сүлжээ байгуулчихсан нь илрэв. БНМАУ-ын засгийн газар хятадын коммунист намын тэр үеийн эрх баригчдын дотоод зөрчил тэмцэл туйлдаа хүрсэнийг харгалзан үзэж, мөн социалист хятад улсын нэр хүндийг дэлхий дахинаа унагахгүй байх үүднээс энэ тагнуул туршуулын асуудлыг олон нийтэд зарлан мэдээлэхгүйгээр чимээгүйхэн өнгөрч, харин тэднийг гүйцэтгэх ажлын шугамаар нутаг орноосоо хөөн зайлуулаад орхисон байдаг. Хоёр орны харилцаа үндсэндээ хаалттай байсан 60-аад оны эцэс 70, 80 онуудад “тэрс үзэлтэн”, “соёлын хувьсгалд өртөгсөд”, “чөлөөт амьдрал эрэгчид”, “улс төрийн оргодол” гэх мэт нэр хаягаар тагнуул туршуулаа Монгол улсад нэвтэрүүлдэг байсан. Түүнээс гадна 60-аад онд Улаанбаатар хот дахь хятад иргэдийн зөвлөл, хятад арван жилийн сургууль, хятад эмнэлэг, хятад ажилчдын клуб зэрэг байгууллагууд монголыг тагнан турших, Мао Зэдуны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, соёлын хувьсгалыг монголд өрнүүлэх үйл ажиллагаа явуулах бааз суурь түшиц газар болж хувирсан. Мөн Улаанбаатар дахь хятад иргэдийн үүсгэн байгуулсан хувийн жижиг үйлдвэр, засварын газар, дэлгүүр мухлаг гуанз, ахуй үйлчилгээний цэг салбарууд зарим тохиолдолд хятадын тагнуулын ажиллагааг эвээн тэтгэх, хаацайлан хамгаалах үүрэг биелүүлдэг болсон билээ. Хятадын тагнуулын байгууллагын монгол орныг тагнасан хэрэг явдлыг зэрвэсхэн гүйлгэж харвал өнгөрсөн ХХ зуун бол өмнөдийн Монгол улсын эсрэг явуулсан нууц тэмцлийн он жилүүд байсан болно. Энэ тэмцлийн гол зорилго тагнуулын аргаар монголыг эзлэх явдал байсныг баримтууд харуулдаг. ХХ зууны төгсгөл 90-ээд оноос “Хятадын олон улсын соёлын солилцооны төв”, мөн пүүс компани бизнес, хувийн хэргээр зорчигчид зэрэг халхавчаар хятадын тагнуулчид Монгол улсыг тагнан турших, түүгээр үл барам монголын төрийн бодлогод нөлөөлөх зорилгоор манай зарим иргэнийг элсүүлж монголчууд биднийг хэтэрхий басамжлах болсон юм. Үүний нэг тодорхой баримт бол хятадын тагнуулчид Соёлын төвийн халхавчаар Ц.Нямдоржийг хятадын тагнуулд элсүүлсэн ажиллагаа болно. Ц.Нямдоржоор дамжуулан Монголын улс төрд нөлөөлөх, Монголын нийгэм улс төр, эдийн засгийн асуудлаар мэдээ олж авах зорилт тавьж энэ санаархлаа ч тэд биелүүлж чадсан. Энэ бол Монгол улсын аюулгүй байдал, ард түмний эрх ашигт шууд халдсан асуудал. Монгол улсын эсрэг чиглэсэн хятадын тагнуулчдын маш нууцлагдсан ажиллагаануудын нэг болох Ц.Нямдоржийн хятадын тагнуулын гар хөл болсон асуудлыг шалгаж өгөхийг хүсэж төр засгийн дээд байгууллагад удаа дараа хандаж ирсэн билээ. Энэ асуудлыг дахин нягтлан шалгаж өгөхийг хүсэж 2016 оны 12-р сард Монгол улсын прокурорын байгууллагад хандаж өргөдөл гаргасан юм. Прокурорын байгууллага миний өргөдлийг хүлээн авч шалгуулахаар Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Гэтэл дарга Б.Хурц нутаг ус нэг, энэ тэрийг бодоод энэ асуудлыг шалгахгүй цааргалж байгаа бололтой. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хор хохиролтой Нямдоржийн хятадын туршуултай холбоо бүхий асуудлыг шалгахад айж болгоомжлоод байх явдалгүй баймаарсан. Тагнуулын ерөнхий газрын үндсэн чиг үүргийн нэг бол харийн тагнуул туршуултай тэмцэх явдал. Хятадын туршуул Ц.Нямдоржийг шалгахгүй удаашруулаад байгаа тул олон нийтэд хандаж түүнийг хятадын тагнуулчид хэрхэн элсүүлсэн бодит үнэнийг ард түмэнд хүргэе гэж бодсон юм. Учир юу вэ гэвээс энэ нь Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний хувь заяатай салшгүй холбоотой асуудал байгаа юм. Тиймээс Монголын ард түмэн үнэнийг мэдэх ёстой, тийм ч эрхтэй.
Ц.Нямдорж 1990 оны 5-р сард хятадын тагнуулын хүмүүстэй холбоо тогтоосон тухай мэдээллийг тэр үеийн аюулгүй байдлыг хангах байгууллагын ажилтнууд тус тусынхаа шугамаар авч байсан юм билээ. Үүнийг батлах нэг баримт бол Соёлын төвөөр халхавчилсан хятадын тагнуулын хүмүүстэй Бээжинд 1990 оны 5-р сард очиж уулзсан тухай үйл явдлыг харуулсан өнгөт гэрэл зургууд байдаг юм. 80-аад оны сүүлчээр Бээжингээс Улаанбаатар хотод ирж, орос хэлний сургалтад хамрагдсан нэгэн хятад залуу Нямдоржтой танилцсан байдаг. Энэ хятад залуу Нямдоржийг хятадад аваачих ажлыг зохион байгуулсаныг тэр үеийн Аюулаас хамгаалах байгууллагын ажилтан гэрчлэн ярьдаг юм. Тэгэхлээр Ц.Нямдорж 1990 оны 5-р сард Бээжинд очиж Соёлын төв нэрийн дор ажилладаг хятадын тагнуулын хүмүүстэй харилцаа тогтоосон нь тодорхой байгаа юм. Хятадын тагнуулын албаныхан Ц.Нямдоржийг өөрийн тагнуулд элсүүлэх зорилгоор 1990, 1991 онд судлах ажлыг гүнзгийрүүлж түүнийг дахин Бээжинд очуулах ажлыг санаачлан зохион байгуулжээ. Хятадын тагнуулчид түүнийг нууцаар Бээжинд аваачиж элсүүлэх зорилт тавьсан нь тэдний ажиллагааны арга барилаас маш тодорхой харагддаг. Хятадын тагнуулын харьяа халхавчийн байгууллага-соёлын төвийн ажилтан Ян Жухуа удаа дараа Улаанбаатарт томилолтоор ирж, Ц.Нямдорж, түүний орчин тойрныг тагнан судалж улмаар Ц.Нямдоржийн Бээжин явах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Ян Жухуа 1992 оны эхээр Нямдоржийг дагуулан Бээжин явсан юм.
Ц.Нямдорж Соёлын төвийн нууц урилга, төсөв зардлаар Бээжинд хүрэлцэн очиход соёлын төвийн нэр хаягаар халхавчилсан хятадын тагнуулын ажилтнууд угтан авч зочид буудалд байрлуулан үйлчилсэн. Хятадын тагнуулын байгууллагын үйл ажиллагаа өөрийн гэсэн өвөрмөц онцлог, тодорхой шинж тэмдэг арга барилтай байдаг юм. Энэ шинж тэмдгээрээ Соёлын төвийн ажилтнуудын үйл хөдлөл үг яриа бүр хятадын тагнуулын ажиллагаа болох нь бүр тодорхой болсон юм. Соёлын төвийн гэх ажилтнууд Нямдоржтой шууд л тагнуулын арга барилаар ажиллаж эхэлсэн. Ц.Нямдоржтой тогтоосон харилцааг маш нууцалж, уулзалт бүрийн нууцлалыг хамгаалахад ихээхэн анхаарсан. Нууцлалыг хатуу сахихыг Ц.Нямдоржид байнга анхааруулж байсан. Ц.Нямдоржийг дагалдаж явсан хүмүүсээс нь салгаж ганцаарчлан уулзаж бүх яриаг түүний саналаар орос хэлээр явуулсан. Хятадын тагнуулынхан Ц.Нямдоржийг тагнуулын ажилд татан оролцуулж, ямар ч тохиолдолд нууцаар хамтран ажиллахаас татгалзахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадсан. Энэ зорилгоор Ц.Нямдоржийг Бээжингийн хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлуулж архиар согтоож ялагдас бөөлжистэй нь хутгаж сэтгэл зүйн гүн дарамт үзүүлсэн. Өндөр үнэтэй зочид буудалд байрлуулж ихээхэн зардал гаргасан, мөнгө төгрөг бэлэг сэлт өгснөө Ц.Нямдоржид байнга сануулсаар байсан. Тэд Ц.Нямдоржид үйлчлэх хугацаандаа түүнтэй ярилцаж Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар тодорхой мэдээ олж авсан. Монгол, Хятадын олон жил хаалттай байсан харилцаа 1992 оны эхээр сэргэх хандлагатай болж байсан учраас Монголын тухай мэдээлэл хятадын тагнуулчдад нэн чухал хэрэгтэй болсон юм. Хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа, хувийн аялал жуулчлал идэвхжисэнтэй холбогдуулан хятадын тагнуулын алба Монгол улсын талаар тагнах судлах ажлыг өмнөх үеэс эрс өргөжүүлэх сонирхолтой болсон цаг үе байлаа. Монгол, хятад хоёр орны харилцаа нээлттэй болсноор хятадын тагнуулчид монголд чөлөөтэй ажиллах аятайхан нөхцөл боломж ч гарсан. Ийм агшин хормыг алдахгүйн тулд хятадын улс төрийн тагнуулчид Монголын засаг, төрийн байгууллагад мэдээллийн эх сурвалжтай болохыг ихэд яарч чармайж эхэлсэн. Хятадын тагнуулчид монголчуудын дотроос элсүүлэх тагнуул туршуулд тавьдаг нэг гол шалгуур бол аль ч тохиолдолд олон нийтийн итгэл найдварыг хүлээж чадах тухайн хувь хүний чадвар, албан тушаал аажмаар ахиж дэвших боломжийг нь онцгойлон авч үздэг юм. Хувийн шинж чанараараа тийм эх сурвалж-туршуул болгож болох хүнд Ц.Нямдоржийг оруулсан байдаг. Соёлын төвийн халхавчаар ажилладаг хятадын тагнуулчид Ц.Нямдоржийн бүх яриаг нууц камераар бичлэг хийж баримтжуулсан. Ц.Нямдоржийн үг яриа, үйлдэл хөдөлгөөнийг баримтжуулснаараа түүнийг тагнуулынхаа урхинд гүн оруулсан юм. Хамгийн гол нь түүнийг нууц туршуулаар элсүүлэх зорилгодоо хүрсэн. Ц.Нямдоржтой ажиллаж байсан хугацаандаа Соёлын төвийн ажилтнууд үг яриа, үйл хөдлөл, байр байдлаараа өөрсдийгөө тагнуулын ажилтнууд болохоо бүрэн харуулсан. Соёлын төвийн төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Лю Шианминь гэгч эмэгтэй уулзалт бүр дээр Ц.Нямдоржийн ярьсан зүйлийг тэмдэглэж байсны зэрэгцээ нууцаар техникийн бичлэг давхар хийсэн. Соёлын төвийн халхавчаар ажилладаг тагнуулчид Анчаунбу-гийн тагнуулын шугамаар элсүүлэхэд саад бэрхшээлгүй боллоо гэж өөр хоорондоо шивнэлдэж байсан гэдэг. Хятадын тагнуулын газрын халхавчийн байгууллага болох Соёлын төвийн ажилтнууд Ц.Нямдоржтой удаа дараа уулзаж сорьж шалгасны дараа элсүүлэх ажлыг шуурхайлан зохион байгуулсан.
Хятадын тагнуулын албаны халхавчаар ажилладаг Соёлын төвийн нарийн бичгийн дарга тэргүүн профессор Мао Гуохуа Ц.Нямдоржийг элсүүлэх ажлыг биечлэн явуулсан. Тэрээр Ц.Нямдоржтой уулзаж түүний түүх намтрыг дэлгэрэнгүй байдлаар асууж ярилцсан. Тухайлбал, Ц.Нямдоржийн хаана ямар ажил албан тушаал эрхэлж байсан, хэдэн жил ажилласан, хэдэн настай, гэр бүлийн байдал, ам бүл, хувийн машин, байшинтай эсэх гэх зэргээр асууж түүний амьдрал ахуйтай нарийвчлан танилцсан. Энэ нь хятадын тагнуулын шугамаар өмнө нь судалж цугларуулсан Ц.Нямдоржийн түүх намтартай холбоо бүхий мэдээлэлтэй хэр тохирч буй, Ц.Нямдорж хэр үнэн ярьж байгааг шалгадаг хятадын тагнуулын байгууллагын элсүүлэх ажиллагааны эхний шатны арга ажиллагаа болно. Мао Гуохуа элсүүлэх ажиллагааны дараах шатад аажмаар шилжиж, Ц.Нямдоржийг ашиглан Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн холбогдолтой үйл явцад нөлөөлөхөд түүний албан тушаал эрх мэдэл, бодит боломж хэр байгааг тодруулах замаар түүнтэй ярилцлага хийсэн. Тухайлбал Монгол улсын улс төрийн нөхцөл байдал, намуудын тогтолцоо, тэдгээрийн үзэл баримтлал, хэтийн төлөв байдал, сонгуулийн хууль, 1992 оны УИХ-ын сонгуульд аль нам ялах магадлалтай зэрэг асуудлаар ярилцаж Нямдоржийн улс төрийн байр суурийг тодруулсан. Мөн Эрдэнэтийн үйлдвэр, төмрийн хүдрийн орд газар зэрэг үйлдвэр, ашигт малтмалын чиглэлээр ярилцаж, хятад монголын эдийн засгийн хамтын ажиллагааг хятадад ашигтай байлгахад хэр нөлөө үзүүлж чадахыг тодруулсан. Улс төр, эдийн засаг, худалдаа, ялангуяа “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг хятадад гаргах асуудлаар Засгийн газрынхаа бодлого, үйл ажиллагаанд нөлөөлж чадна биз дээ гэж хэдэнтээ Ц.Нямдоржоос асууж лавлан, чадна гэсэн амлалтыг түүгээр хэлүүлсэн байдаг. Ц.Нямдорж тэр үеийн Хууль зүйн тэргүүн дэд сайдынхаа хувьд Засгийн газраар дамжин Улсын бага хуралд өргөн баригдах хуулийн төслийг боловсруулахад шууд оролцдог байсан нь хятадын тагнуулын байгууллагын анхаарлыг гойд ихээр татсан байдаг. Нямдорж УИХ-аар баталсан хуулиудыг ёсчлохын өмнө дур мэдэн засвар оруулаад их хурлын даргын албан тушаалаас огцорсон шүү дээ. Мао Гуохуагийн Ц.Нямдоржийг элсүүлсэн ажиллагаа орос хэлний орчуулгатай нэг цаг үргэлжилсэн. Мао Гуохуа Ц.Нямдоржтой ярилцсан ярианыхаа явцад түүнийг тагнуулын ажилд ашиглахад боломжтой гэсэн дүгнэлт хийж элсүүлэх ажиллагааг цаашид улам баталгаажуулсан нь дараагийн үйл ажиллагаанаас харагддаг.
Соёлын төвийн шинжлэх ухаан технологийн газрын захирал Тунь Шаобин элсүүлэх ажиллагаа явуулсны дараа түүнд ихээхэн итгэл хүндэтгэл үзүүлж, Нямдоржийг дагуулан Соёлын төв гэсэн хаягтай 5 давхар байранд оруулж, өрөө тасалгааныхаа байдалтай танилцуулж цай өгсөн. Яриа орос хэлээр явагдсан. Ц.Нямдоржийг элсүүлсэн ажиллагааг нууцалж булзааруулахын тулд зориуд халхавчийн байгууллага-соёлын төвөөр оруулж гаргасан нь энэ юм.
Ц.Нямдоржийг элсүүлсэн ажиллагааг үргэлжлүүлэн баталгаажуулсан уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан байдаг. Засгийн газрын ажилтан гэх Пан Сун Нямдоржтой уулзаж, хоёр цаг гаруй ярилцсан. Тэрээр хятад, монголын харилцаа хамтын ажиллагаа, монгол орны улс төрийн нөхцөл байдал, намуудын үйл ажиллагаа уялдаа холбоо зэрэг асуудлаар ярилцсан. Пан Сун Нямдоржтой ярилцсан зүйлээ түүнийг дагалдан яваа хүмүүст мэдүүлэхгүйн тулд яриаг орос хэлний орчуулагчтай явуулсан, харин өөрөө Саньши аялгаар зориуд яриад байсан. Саньши аялгаар ярьсаныг тэр уулзалтад оролцсон хятадын тагнуулын ажилтны зарим нь ч ойлгохгүй байсан. Пан Сун Ц.Нямдоржид аятайхан сэтгэгдэл төрүүлж түүнтэй тогтоосон харилцаагаа улам лавшруулах зорилгоор Ц.Нямдоржийг Тянь Жин хотоор зугаалуулах үүргийг Тунь Шаобин гэдэг эмэгтэйд өгсөн. Тунь Шаобин Нямдоржийг дагуулан Тянь Жин хотын дарга удирдлагатай уулзуулж, түүнд бүх талаар үйлчилсэн. Тянь Жин хотын дарга Ц.Нямдоржид баярлаж талархсанаа илэрхийлж бэлэг сэлт өгсөн.
Тянь Жингээс Бээжинд буцаж ирсний дараа Соёлын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлэх инженер Ли Жиашиан Ц.Нямдоржийг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалданд хятадын тагнуулын ажилтан Тунь Шаобин, Ян Жухуа оролцжээ. Яриаг орос хэл дээр явуулсан. Ли Жиашиан Ц.Нямдоржтой дахин уулзахаар тохирсон. Нямдорж хятадын тагнуулын ажилтнуудын туслалцаа дэмжлэгтэйгээр монголын тагнуулын хяналтаас зориуд санаатай зугтаж, зам мөрөө буруулан хоёр өдөр дараалан хагас өдрөөр алга болсон. Энэ алга болсон хугацаанд Нямдорж хаана хэнтэй уулзаж юун тухай ярьснаа тайлбарлах учиртай.
Мао Гуохуа, Цао Дапинь хоёр тус тусдаа 3 удаа Ц.Нямдоржтой уулзаж, орос хэлний орчуулагчаар дамжуулан ярилцсан байдаг. Мөн 1990 оны 5-р сард Бээжинд очсон, 1992 онд Бээжин хотын буудалд орой бүр нэг хятадтай уулзаж ярилцдаг байсан, хятадын тагнуулчид Улаанбаатар луу үдэж гаргахын өмнө галт тэрэгний буудалд Ц.Нямдоржид гардуулан өгсөн том шар дугтуйн дотор юу байсан зэрэг асуудлаар тэрээр тайлан бичиж өгөхөөс зайлсхийсээр ирсэн. Ц.Нямдорж тайлганах үүрэггүй байсан гэдгээ хожим 2003 онд хэвлэл мэдээллээр удаа дараалан мэдэгдсэн. Хууль Зүйн сайд Ж.Амарсанаагийн тушаалаар Бээжинд 1992 оны эхээр болсон олон улсын хуульчдын бизнес уулзалтад оролцсон гэсэн бичиг хийлгэж, архивын бичиг баримтад хавсаргаж хятадын тагнуултай холбогдсон хэрэг явдлаа булзааруулсан байна билээ. Хууль зүйн яамны шугамаар Бээжинд бизнес уулзалтад оролцсон бол мөн тайлагнах ёстой. Гэтэл тайлан байдаггүй юм. Бас Бээжинд томилолтоор хуульчдын бизнес уулзалтад оролцсон бол төсөв зардлыг Хууль зүйн яам гаргасан байх ёстой. Санхүүгийн ийм баримт байдаггүй юм. Хятадын тагнуулын албаны хүмүүсийн өгсөн бэлэг дурсгалын зүйлийг тэр үед үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын дагуу үнэлүүлж авдаг журмыг зөрчсөн. Сайд, дэд сайд, тусгай газрын дарга өөр улс оронд явах бол засгийн газрын хуралдаанаар орж шийдвэр гаргасны дараа явдаг журамтай байсан. Хуулийг үргэлж дагаж мөрддөг гэж ярих дуртай Ц.Нямдорж энэхүү журмыг сайн мэдэж байсан.
Хятадын тагнуулын ажилтнууд Ц.Нямдоржийг элсүүлж, олон дахин уулзаж, харилцаа холбоогоо бататгасны дараа түүнтэй хамтарч ажиллах арга зам, холбоо барих, нууцлал хадгалж хамгаалах талаар зааварчилгаа өгсөн байдаг. Жишээлбэл тагнуулын ажилтан Тунь Шаобин Бээжинд бидэнтэй уулзсан тухайгаа нутагтаа очоод хэн нэгэнд хэлж огт болохгүй. Бидэнтэй утсаар ярьж болохгүй. Зөвхөн Ян Жухуагаар дамжуулан захидал бичиж, өөрийнхөө байдлыг мэдэгдэж байхыг Ц.Нямдоржид зааварлаж, хятадын тагнуулын байгууллагатай тогтоосон харилцаа холбоогоо нууцалж байхыг дахин дахин сануулсан байдаг. Ц.Нямдорж Туньгийн зааврыг даган биеүүлж ирсэн юм. Соёлын төвийн нарийн бичгийн дарга, профессор Цао Дапинь Улаанбаатарт суугаа Хятадын элчин сайдын яамны соёлын атташе Жао Вэньжунд 1992 оны 2-р сарын 10-ны өдөр захидал бичиж, Ц.Нямдоржтой уулзаж холбоотой ажиллахын зэрэгцээ түүний байр байдлыг төвд Бээжинд мэдэгдэж байхыг даалгасан байдаг. Цао Дапинь энэ харилцаа нэн чухал гүүр болох юм шүү гэдгийг Жао Вэньжунд анхааруулсан. Чамайг Бээжинд ирсэний дараа Нямдоржийн талаар дэлгэрэнгүй ярья гэж захидалдаа бичсэн байсан. Энэ нь хятадын тагнуулын арга ажиллагаа гэдгийг мэргэжлийн бус хүнд ч ойлгомжтой байгаа юм. Соёлын төвийн дээрх нэр бүхий ажилтнууд Ц.Нямдоржтой соёлын асуудлаар нэг үг ч яриагүй байдаг юм. Ингэснээрээ тэд тагнуулын зорилгоор Ц.Нямдоржийг урьж Бээжинд аваачин түүнийг элсүүлсэн болохоо бүрэн харуулж өөрсдийгөө илчилж өгсөн. Тунь Шаобин нутагтаа очсоны дараа Ц.Нямдорж хятадын тагнуулын байгууллагад элсэгдсэнээ задалж буй эсэхийг шалгуулахаар өөрийн удирдлагад байдаг Ян Жухуаг удаа дараа томилж, Улаанбаатарт ажиллуулсан байдаг. Тэрээр Ц.Нямдоржийг шалгаж сэтгэл санаа ажил төрөл нь хэр байгааг судалж сэжигтэй зүйл илрүүлээгүй аж. Тиймээс хятадын тагнуулын байгууллага өөрийн хоёр тагнуулчныг томилон Ц.Нямдоржтой уулзуулж дахин заавар чиглэл өгүүлэхээр Улаанбаатар луу явуулсан юм.
Хятадын тагнуулын ажилтан Сун Хаовэй, Хун Тианюй гэгч хоёр хүн Ц.Нямдоржтой сэм уулзахаар Бээжингээс Улаанбаатарт онгоцоор 1992 оны 10-р сард ирсэн. Тэд мөн сарын 26-ны өдөр Улаанбаатар зочид буудалд Ц.Нямдоржтой уулзсан. Хятадын тагнуулын ажилтан энэ хоёр хүн Ц.Нямдоржийн байр байдлыг шалгах, түүнтэй ярилцаж Монгол улсын улс төр, эдийн засгийн бодлого цаашдын чиглэл, АНУ, Япон, Солонгос улсуудтай тогтоосон хамтын ажиллагааны төлөв байдал, Монгол улсын засгийн газрын хятадтай харилцах чиг хандлага зэрэг асуудлаар мэдээлэл олох, Улаанбаатарт суугаа Хятадын элчин сайдын яамны ажилтан Жао Вэньжунтай тогтмол уулзаж байхыг Ц.Нямдоржид сануулах, Нямдорж хятадын тагнуултай холбоотой болсноо бусдад задруулсан эсэхийг дахин нягтлан шалгах зорилготой ирсэн юм. Тэд зорилгоо биелүүлээд буцсан. Бээжингээс тагнуулын хоёр ажилтан үлэмж зардал гаргаж Улаанбаатарт томилолтоор ирж Ц.Нямдоржтой уулзсан явдал хятадын тагнуулын байгууллага Ц.Нямдоржид ихээхэн итгэл найдвар хүлээлгэснийг харуулж байгаа юм.
Энэ үеэс эхлэн Ц.Нямдорж монголын тагнуулын байгууллагын үйл ажиллагааг саармагжуулах, эрч хүчийг сулруулах, УИХ-ын шалгалтын ажлын хэсэгт орж тагнуулын газрыг шалгах нэрээр ажил төрлийг нь унагах гутаах явуулга хийх болсон юм. Ц.Нямдоржийн эдгээр явуулгууд өмнөдийн тагнуулынхны Монголын тагнуулын байгууллагыг мөхөөх стратегийн зорилготой яв цав нийцдэг юм. Үүнтэй уялдан монголын тагнуулын байгууллагыг улам бэхжүүлэх шаардлага цаг үеийн нөхцөл байдлаар тулгамдсан зорилт болсоор ирлээ. Ц.Нямдоржийн төр засгийн эрх мэдэл рүү тэмүүлэх шунал нь улам бүр буцалж эхэлсэн. УИХ-ын 2000 оны сонгуулиар тэрээр хууль хүчний байгууллагыг гартаа оруулах боломж олж авлаа. Тэрээр эрх мэдэлтэй болонгуутаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхнийг эхний ээлжинд шалгаж “цэгцлэх” арга хэмжээ авсан. Дараагаар нь эрүүгийн хуулийг яаравчлан өөрчилсөн гээд дэс дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Энэ мэтчилэнгийн арга хэмжээ нь Монголд хятадын тагнуул туршуул чөлөөтэй сэлгүүцэх боломжийг бий болгосон.
Ц.Нямдорж хятадын тагнуултай холбогдсон гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд Хууль зүй дотоод хэргийн сайдын албан тушаал эрх мэдлээ 2000-2004 онд урвуулан ашигласан. Ц.Нямдорж албан тушаал эрх мэдлээрээ далайлган төр засаг, хууль хүчний байгууллагыг зогсолтгүй ажиллуулж хятадын тагнуулд элссэнээ нуун далдалж чадсан юм. Ц.Нямдорж 2003 оны намар УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ, “…УИХ бүрэн эрхийнхээ дагуу шүүх, прокурорыг өөртөө авч цэгцлэхийг” удаа дараа шаардсан. “УИХ онцгой эрхээ эдлэх цаг удахгүй ирж магадгүй…” гэх зэргээр мэдэгдэж прокурар, шүүхийн бүрэн эрхэнд халдаж, хууль хяналтын байгууллагын удирдлагыг дарамталж дуугүй болгож байсан нь хэвлэл мэдээллийн хуудсанаа үлджээ. Албан тушаалдаа эрдсэн тэрээр хууль тогтоомж, бодит баримтыг мушгин гуйвуулж, хүнийг гүтгэхдээ гаргуун юм билээ. Монгол улсын эсрэг хэрэгжүүлсэн хятадын тагнуулын ажиллагааг судалж шалгахтай холбогдуулан 1985 оны 5-р сарын 14-ний өдөр боловсруулсан бичиг баримтыг мушгин тайлбарлаж, Нямдоржийг дагуулан Бээжинд аваачин 1985 оны 5-р сарын 14-ний өдөр хятадын тагнуулын хүмүүстэй уулзуулж тэдэнтэй хамтран Ц.Нямдоржийг элсүүлэх ажиллагаа явуулсан гэж надад ял тулгуулж байсан. Түүгээр барахгүй энэ асуудлаар Нямдорж өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлэг өгч, уг мэдүүлэг дээрээ “Баатар чи хэргээ хүлээ, хүлээ, эс хүлээвэл шоронд олон жилээр тарчлах болно” гэж өөрийн гараар бичсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл миний биеийг хятадын тагнуулчидтай нийлж Нямдоржийг элсүүлсэн “хэрэгтэн” болгох гэж тэрээр үнэнхүү чармайсан болно. Ц.Нямдорж энэ мэт үйлдлээрээ өөрөө хятадын тагнуулын байгууллагад элсэгдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрсөн юм. Ц.Нямдорж 2004 оны 2-р сард “Зиндаа” сонинд ярилцлага өгөхдөө Нямдоржийн зургийг нэг хүүхэнтэй монтажилчихвал эвлүүлчихвэл сайхан болно доо гэж ярьж байсан хүн бий гэсэн байдаг. Ц.Нямдорж хятад хүүхэн Тунь Шаобинтай авахуулсан зургаа хэрэв ил гарвал түүнээс зайлж бултах гарцыг урьдаас эрэлхийлсэн ядарсан арга гэлтэй. Энэ бүхэн бол тэрээр харийн туршуул болсон гэмт үйлдлээ цайруулахын тулд юу ч хийхээсээ буцахгүй байсны баримтууд болно. 2000-2004 онд Ц.Нямдоржийн үнэн бодит байдлыг хэлсэн хүн бүрт эрүүгийн хэрэг үүсгүүлж байцаалган айлган сүрдүүлж дарамталж байсан. Ц.Нямдорж монголын хуулийг өөрийн эрх ашиг дур хүсэлд нийцүүлэн тайлбарлаж, завхаруулж байсан хүн. Ц.Нямдорж Хууль зүй дотоод хэргийн сайдаар 2000-2004 онд ажиллаж байхдаа цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагуудын тусгай хүч хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийг хуугаар нь дайчлан Ганц худгийн шоронг хэдэн давхар бүслүүлж, гарах орох хөдөлгөөнийг 24 цагаар тас хорьж байгаад 2004 оны нэгдүгээр сарын 8-нд шорон дотор шүүх хуралдааныг хаалттай хийлгэж, Нямдоржийн хятадын тагнуултай холбогдсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлэхээр очсон гэрчийг баривчлахаар айлган сүрдүүлж улмаар шүүх хурлын өрөөнөөс хөөн гаргаж, хуралдааныг өөрөө удирдан чиглүүлж, албан тушаал эрх мэдлийнхээ хүчээр хятадын тагнуулд элсэгдсэн хэргээсээ мултарч байсан юм. Ц.Нямдоржийн харгис үйл ажиллагааны үр дагавраар 2000-2004 онд нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автаж, 37 онд эргээд оччихсон юм шиг уур амьсгал бүрдсэн байсныг хүмүүс мартаагүй байгаа. 1992 оноос эдүгээ хүртэл Нямдоржийн ааш араншин, үйлдэл үг яриа манай эрх баригчдыг хагаралдуулах, монгол төрийг хүчгүйдүүлэх, монголын хууль хяналт, тагнуулын байгууллагыг сул дорой байлгахад чиглэж ирлээ. Үүний цаана хэний эрх ашиг сонирхол байна вэ гэдгийг эргэцүүлэн бодох цаг нэгэнт болсон. Уг нь харийн тагнуултай холбогдсон этгээд улс төрийн орон зайгаас нэн даруй зайлуулагддаг жишиг дэлхийн том, жижиг аль ч улс оронд байдаг юм. Ц.Нямдорж бодит баримтыг мушгин гуйвуулж гүтгэхдээ гаршсан хүн. Тэрээр эрх мэдлээрээ түрий барин тал тал тийш үсчин урьдын адил гүтгэн дайрч улстөржүүлж уснаас хуурай гарахыг оролдох биз. Миний бие хятадын тагнуултай холбогдсон Нямдоржийн асуудлыг шалгуулахаар 2000 оноос эхлэн тавьсаар ирлээ. Сүүлийн үеийн зарим үйл явдлаас харахад Нямдорж харийн тусгай албаны арга технологийг гайхалтай эзэмшсэн болохоо олон нийтэд харуулж байх шиг. Тэрээр тухайн үйл явдал үзэгдлийн хамгийн эмзэг цэгийг олж нийгэмд бухимдал үүсгэн хөөрөгдөж өдөөн турхирч байна. Энэ нь төрийн болон олон нийтийн аюулгүйн тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэсэн ажиллагаа болно. Нийгэмд үүссэн зарим нэг эмзэг үйл явдлыг өлгөн авч прокурорын байгууллага руу дайрч, олон нийтийн сэтгэл зүйг төөрөгдүүлэн улс төрийн тоглолт хийж, “шударга шулуухан” гэмээр мэдэгдэл үг яриа гаргах болсны зорилго ганцхан шалтгаантай. Прокурорын байгууллага Нямдоржийн талаар гаргасан миний өргөдлийг Тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэнд тэрээр ихээхэн өширхөж, прокурорын дотоод хэрэг, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, шахалт дарамт үзүүлэх замаар өөрийнхөө тагнуул туршуултай холбогдсон хэрэг явдлыг нуун дарагдуулахыг оролдож, бусдын сэтгэл санааны зовинолд дөрөөлөн арьсаа хамгаалахыг санаархаж байна. Ер нь эцсийн эцэст Монгол улсын язгуур эрх ашиг ялах уу, аль эсвэл хятадын тагнуулын байгууллагын хүчтэй дэмжлэг хүлээсэн туршуул Ц.Нямдорж ялж тэрээр олон нийтийн сэтгэл зүйг төөрөгдүүлж шударга үнэний дүрд тоглон монгол төрийн нөмөр нөөлгөнд хорогдсон хэвээр байх уу гэдэг эгзэгтэй мөч тулгараад байгааг Монголын ард түмэнд сонордуульяа. Төрийн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсэн Олноо өргөгдсөн монгол улс цэрэг тагнуул, эдийн засгийн хүчин чадлаар тун мөхөс байсан хэдий ч хятадын тагнуулын түрэмгий үйл ажиллагааг тухай бүр илчлэн тас цохиж туурга тусгаар биеэ даасан байдлаа хадгалж чадсан түүхэн уламжлалтай билээ.
Хошууч генерал Ж.Баатар 2017-3-31

Эх сурвалж: Tovchoo.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6