Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Б.Янжмаа: Япон улсад баасан гарагт COVID-19-ийн 250 шинэ тохиолдол бүртгэгдлээ
Image
Д.Нарангэрэл: Сүүлийн 18 хоногт дэлхийн хэмжээнд гурван сая хүн COVID-19-өөр өвчилжээ
Image
Д.Нямхүү: 557 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрлээ
Image
Монгол Улс хамгийн хямд мобайл дататай орнуудын 23 дугаарт жагсаж байна
Image
АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ
Image
COVID-19: Соёл, урлагийн байгууллагуудыг бэлэн мөнгөөр үйлчлэхгүй байхыг зөвлөлөө
Image
Стресс амьдралыг утга учиртай болгодог
Image
"Яараад яахав дээ" аянд залуус нэгдэж байна
Image
Нарны тосыг гэрээсээ гараагүй үед ч түрхэх хэрэгтэй
Image
Бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ
Image
Холимог тулааны аварга Хабибын аав "COVID-19"-ийн дараах хүндрэлээр нас баржээ
Image
Хөл хорио хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэл зүйн хямрал үүсгэж байна
Image
Насан туршийн Ерөнхийлөгч Путин
Image
Монгол, Хятадын хил дээр “Ногоон гарц”-ын түр журмыг хэрэгжүүлнэ
Image
Америкт нэг хоногийн дотор 54 мянган хүн коронавирусийн халдвар авчээ
Image
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Image
Гэрээ хэлцэл байгуулахад сайн хэмээжээ
Image
Өдөртөө 24-26 хэм дулаан байна
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Сонгуулийн оноо цуглуулах У.Хүрэлсүхийн хямдхан тактик
Image
ЦЭРГИЙН АНГИЙН АХЛАГЧ НАР ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ
Image
Хүнд дурласнаа хэрхэн мэдэх вэ?
Image
Засгийн газрыг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ
Image
Шуурхай: Марк Цукерберг Фэйсбүүкийг хаах талаар мэдээлэл хийлээ
Image
ИХЭНХ НУТГААР БОРООТОЙ
Image
“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАМЫН ЗУРАГ” БОЛОВСРУУЛНА
Image
УИХ-ийн гишүүн Н.Учрал: “Багшийн хөгжлийн асуудал бол Монголын хөгжлийн асуудал”
Image
ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ИБУИНВУ-ЫН ХУДАЛДААНЫ ЭЛЧ ЖУЛИАН НАЙТЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Нэг аяга сүү
Image
Б.Шижирбат 100,000 ам.долларын төлөө өрсөлдлөө
Image
Шинэ нисэх буудлын нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа
Image
Нээлттэй Ажлын байрны өдөрлөг зарлалаа
Image
ОН ГАРСАНААС ХОЙШ 68 ХҮН ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС АМЬ НАСАА АЛДЖЭЭ
Image
Ёкозүна Хакүхо алдарт дуучин Итокигийн хүүг "Эр хүн" болгожээ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
Ц.НЯМДОРЖ ХЯТАДЫН ТАГНУУЛ УУ?
Image
Галын хортой батарей бүтээжээ
Image
“ПСЖ” Аваргуудын лигийг хямрааж байна
Image
Хийлч Дээгий: Анхны болзоондоо хэр “хоншоортой” загнахыг нь л харчих...
Image
Ц.НЯМДОРЖ САЙД СЭТГҮҮЛЧДИЙГ ХУУЛЬ БУСААР ТАГНАЖ, ЧАГНАСАН ГЭХ АСУУДАЛ БИЙ
Image
ХЯТАДЫН ЭЛЧИН САЙД ШИН ХАЙМИН БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Image
Тусгай албаны ажилчдад холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна
Image
ТАВАН ТОЛГОЙН ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 4 алтан медаль хүртжээ
Image
П.Анужин: Улаан виног эмчилгээний журмаар хэрэглэх хэрэгтэй
Image
ХӨГЖИМ: Зул сарын баярын тухай хуучны ДУУНУУД
Image
БҮХ АЛБАН БАЙГУУЛЛАГУУДАД МОД, НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ ХАРИУЦУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
Image
Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм боллоо
Image
Image

Монгол төрийн хараа хүүхэд хамгааллаас холдох учиргүй

Арчаагүй аав, ээжийнхээ архины мөнгийг залгуулах гэж гуйлга гуйна. Эсвэл хэрцгий хойд аав, хүйтэн сэтгэлтэй хойд ээжийн гарын шүүс болж гадуур тэнэхээс аргагүйд хүрнэ. Идэх хоол, өмсөх хувцсаар дутагдаж хулгай хийгээд шийтгүүлнэ гээд эмзэг давхаргын хүүхдүүдийн амьдрал бидний нүдэн дээр ив ил байна. Өөрөөсөө бус төрүүлсэн эцэг эхийнхээ хариуцлагагүйн  буруугаас алдаж эндэж яваа  тэднээс элэг нэгтэн нь хулгай хийчихнэ, хувцас бохирдуулчихна хэмээн эмээж зугтдаг. Харин харийн иргэд хэдэн халтар төгрөг сарвайдаг дүр зураг тогтоод уджээ. Энэ байдал  бүр нүдэнд дасал болчихож. Уг нь улс орны ирээдүй, нийгмийн нэгэн хэсэг болсон тэдгээр хүүхдүүдийг өөд нь татаж өргөөд босгох гэр бүл, найз нөхөд байдаггүй юм гэхэд өрөвдөж энэрэх эх орон баймаар. Хайраар тэтгэх эцэг эхгүй тэднийг хайхрах  төр засаг  баймаар. Гэвч тэнэмэл гэх тодотголтой, амьдралын боломж тааруу хэмээн дүүрэг хороондоо бүртгэлтэй тэднийг жилдээ цөөн удаа цуглуулж ундалж хооллоод эргүүлээд гудманд нь “тавьчихдаг”. Эсвэл эд материал төдийнхнөөр нүдийг нь хуурахаас хэтрэхгүй байсаар өнөөг хүрлээ. 

Нийгмийн эмзэг давхаргын эдгээр хүүхдүүдэд санаа тавих үүрэгтэй төрийн болон сайн дурын байгууллагууд олон ч гарт баригдаж, нүдэнд харагдахаар үр дүнтэй ажилласан нь ховор юм. Ядаж Монгол хүүхдүүд ямар орчинд, яаж амьдарч байгааг судалсан бодитой тоо баримт алга. Эсвэл хэдэн жилийн өмнөх, санхүү мөнгөний асуудлаас болж судалгаа хийж чадаагүй гэх нийтлэг хариулт л өгдөг.  

Тэгвэл монгол хүүхдүүд бодит амьдрал дээр ямар орчинд, хэрхэн өсч торниж буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас санаачлан судалжээ. Өөрөөр хэлбэл, монгол хүүхдүүдийн ядуурлын шалтгааныг гадаадын эрдэмтэд нарийвчлан судалсан байна. 

Судалгаанаас харахад өрхийн орлогын түвшин хүүхдийн гачигдалд нөлөөлөх чухал хүчин зүйл болжээ.Орлого муу, ядуу айлын хүүхдүүд давхацсан хэд хэдэн гачигдалд өртөж байгааг НҮБ-ын Хүүхдийн сангаас танилцуулав.  Жишээлбэл, ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртөж байгаа бол 24-59 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг таван гачигдалд өртөж байгаа гэнэ. Насны ангиллаар судалгааны үр дүнг харвал 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу бараг 70 хувь нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууцны байдал, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр дутагдаж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

 Xүүхдийн эрүүл мэнд өсч хөгжихөд амин чухал шаардлагатай нийгмийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан үздэг учир хүүхдэд тулгарч буй гачигдлууд өөр хоорондоо харилцан уялдаа холбоотой, давхацсан, олон төрлийн байдаг бөгөөд энэ нь хүүхэд, тэр дундаа эмзэг бүлгийн хүүхдэд асар их сөрөг үр дагавартай болохыг харуулдгаараа ач холбогдолтой ажээ. 

Хүүхдийн хувьд ядуурал нь тэдний сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хөгжилд таагүй нөлөө үзүүлдэг байна.  Ер нь хүүхдийн ядуурлын энэхүү судалгаагаар хүүхдийн гачигдлын түвшин нь шинжилгээнд хамрагдсан эрүүл мэнд, хоол тэжээл, боловсрол, бага насны хүүхдийн хөгжил, усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон байр, хүүхэд хамгаалал гэх зэргээр бүхий л салбарт өндөр байгааг харуулжээ.  Хамгийн гол нь эдгээр олон төрлийн гачигдал нь  нэг хүүхдэд давхацсан байдалтай байгаа нь өрхийн орлоготой холбоотой гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Жюдит Бруно хэлсэн юм.

 Амьжиргааны баталгаажих түвшин доогуур амьдралтай айлын хүүхдүүд буруу хоол хүнс хэрэглэснээс болоод амин дэмийн дутагдал, эрүүл мэндийн асуудалтай байдаг аж. Мөн гэр бүлийнхний харилцаа хандлагаас болоод сэтгэлзүйн хямралтай байх тохиолдол илүү их ажиллагддагийг судлаачид гачигдалд тооцсон байна. 

Тиймээс хүүхдүүдийг аль болох тайван орчин, тав тухтай, эрүүл чийрэг, хоол ундаар дутаахгүй өсгөх шаардлагатай байгаа юм. Энд дахин нэг зүйлийг онцлоход 0-5 насны 10 хүүхэд тутмын долоо нь буюу 70 хувь нь усан хангамж, ариун цэврийн байдал, орон сууц, хүнс тэжээл буюу хөхний сүүгээр хооллох зэргээр дутагдалтай байгаа юм.

 Судалгааны талаар Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург “Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлаас болж жижиг биетэй, өсөлт муутай, тураалтай хүүхдүүд байгаа нь ажиглагдсан. Өрх толгойлсон эцэг, эхчүүдийн хүүхэд гачигдалд нэлээд өртсөн байна. Таван ханатай гэрт 10 хүн амьдарч байна гэж тооцохоор ариун цэвэр, эрүүл ахуйн орчноос эхлээд дутагдалтай зүйл их бий. Хөдөө орон нутаг сумын төвүүдэд тэр дундаа баруун болон хангайн бүс нутагт гачигдал харьцангуй өндөр байна. Өвлийн улиралд гэр хорооллын нүүрс түлдэг өрхийн хүүхдүүдийн 70 хувь нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тиймээс хүүхдийн гачигдлын шалтгааныг олон зүйлтэй уялдаа холбоотой нарийвчлан тодорхойлж судалгааны дүн дээр үндэслэн хүүхэд рүү чиглэсэн бодлого боловсруулах хэрэгтэй. Дан ганц өрхийн амьжиргааг дээшлүүлээд хангалтгүй” гэсэн юм.

 Монгол хүүхдүүд ийнхүү тав тухгүй орчинд өлмөн зөлмөн амьдарч байгааг хамгийн сүүлийн үеийн дээрх судалгаа харуулж байна. 

Гэтэл улс эх орныхоо ирээдүй хойч болсон балчир үрсээ хайхрахгүй, хамгаалахгүй байгаа Монгол Улсын төр засгийн үнэн төрх улам л ил тод болж байна.  Эдийн засаг муудлаа  гэх шалтгаанаар халхавч хийж хүүхдийн угжны сүүнд хүрэхтэй үгүйтэй 20 мянган төгрөгнөөс нь хумсалж ялгаварлаж, Хүүхэд хамгааллын хуулийг таван жилээр хойшлуулахаар зүтгэснээр хэдэн зуун тэрбум төгрөг хэмнэж, мөнгө өөрөө л урсаад ирэх хэрэг үү. Үнэндээ 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулж, хүүхдийнхээ боловсролд нэмэрлэдэг олон айл бий.

 Мөн оюутнуудын урамшуулал, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг гээд бүгдийг нь танаж, зогсоох нь. Иргэдийн нүдэнд ил, амьдралд мэдрэгдэж байгаа цөөн хэдэн зүйлийг дурьдахад л ийм. Уг нь хүүхдийн гэх тодотголтой өчүүхэн хэдэн хамгаалалтад гар хүрэх эрх хэн нэгэн албан тушаалтан байтугай, аль ч төр засаг, эрх мэдэлтэнд баймааргүй. Монгол төрийн хараа хүүхэд хамгааллын асуудлаас холдох учиргүй.

 Зөвхөн 5-14 насны хүүхдийн 36.5%, 15-17 насны хүүхдийн 30.1% ядуурлын шугамаас доогуур амьдарч байна гэсэн судалгааны дүнгээс харахад  балчир хүүхдүүд бидний нүдэн дээр өлсгөлөнд нэрвэгдсэн, ядуу, айдастай амьдарч байгааг харж болохоор.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6