Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Парис хот хулганаар дүүрчээ
Image
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН 644 МАЛЧНЫГ НИЙГМИЙН ДААТГАЛД ХАМРУУЛЖЭЭ
Image
840 иргэнийг цэргийн дүйцүүлэх албанд авна
Image
БСШУС-ЫН САЙД ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ОУ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХОЁРДУГААР ИХ ХУРЛЫН ОРОЛЦОГЧДОД ИЛГЭЭЛТ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Монголд ирэх дөрвөн жил МАН биш ОУВС засаглах уу?
Image
“ХУНТ НУУР”-т МУГЖ Д.Алтанхуяг тусгай зочноор уригдав
Image
БАЯР НААДАМ УГТСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙЖ БАЙНА
Image
Женко ялбал Монгол Улс Тэргүүн охинтой болох уу?
Image
К.Такаши: Монголд морь унуулахдаа Япон орноос юугаараа ялгаатай, юу нь гоё байдаг талаар мэдээлэл их бага байна
Image
Оффшорчдын ”Өршөөл”-ийн эцсийн хугацаа дууслаа
Image
ИХЭНХ НУТГААР СЭРҮҮСНЭ
Image
Монгол, Орос, Хятадын 13 дугаар чуулган эхэллээ
Image
20 настай Монгол охин алдарт ”Vogue” -ийн нүүрийг чимлээ
Image
Р.ТӨМӨРХУЯГ: Б.МАХБАЛЫН ХЭРГИЙГ ХАМГИЙН ХӨНГӨНӨӨР ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА
Image
УЛААН-БААТАР ЗОЧИД БУУДАЛЫН БИДНИЙ МЭДЭХГҮЙ ХАЧИРХАЛТАЙ ГЭМЭЭР НУУЦ ЗҮЙЛҮҮД
Image
2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 2-НООС ӨМНӨ СУНГАЛТ ХИЙЛГЭСЭН ИРГЭДИЙН ГАДААД ПАСПОРТ БҮГД ХҮЧИНТЭЙ
Image
ШАНХАЙ ХОТ “ЖОНДАРИ” ДАЛАЙН ШУУРГАД ӨРТӨВ
Image
АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр IQ-тай 10 ерөнхийлөгч
Image
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХЭРГИЙГ ЯАРАВЧЛАН ШИЙДЭХЭЭР ХУУЛИЙНХАН ХӨДӨЛЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Цахилгаангүй байсан таван аймаг хэвийн байдалдаа орлоо
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Д.Бямбасүрэн: Улсын эрдэнэсийн сангийн цоожийг бурхан дархалж, түлхүүрийг нь геологичид тааруулдаг
Image
Улаанбаатарын хөгжих гарц утаанаас салах
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
Зочид буудлын зохион байгуулагч дүүрэг удирдаж чадахгүй
Image
БНСУ, ОХУ-ЫН АГААРЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
Image
МАЛЬДИВТ 15 ХОНОГИЙН ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЛАА
Image
Өршөөлөөр суллагдсан этгээдүүд дээрэм үйлджээ
Image
Агт арааг оройтож авахуулах нь эрүүний мэдрэлийг гэмтээх шалтгаан болж болзошгүй
Image
Image

Зохиогчийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, хариуцлага тооцох нь хамтын ажиллагаа юм

Зохиогчийн эрх бол таны бүтээл, бид бүгдийн эрх юм.  Энэхүү асуудлаар Япон Улсын Засгийн газрын харьяа Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн дэмжлэгтэй “Эдийн засаг,соёлын хөгжилд Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн гүйцэтгэх үүрэг”сэдэвт үндэсний семинар зургаадугаар сарын 5-ны өдөр болсон юм. Өнөөдөр / зургаадугаар сарын 6-ны өдөр/ энэхүү семинар үргэлжилж байна.

Өчигдрийн байдлаар илтгэл тавьсан гадаадын зочид зохиогчийн эрхтэй холбоотой асуудлаар юу  ярьсныг товчлон хүргэе.

Англи Улсын Цахим хэвлэл мэдээллийн салбарын хуульч, бизнесийн зөвлөх Брайн Николас Гарнет “Тоон систем ба технологийн орчин дахь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн ойлголт, үзэл баримтлал”, мөн “Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн эдийн засаг, нийгэм,соёлын үр ашиг, тэдгээрийн үндэсний хөгжилд оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж, Монголд хэрэг болохуйц маш чухал жишээгээр тайлбарласан юм.

Харин Япон улсын Соёлын асуудал эрхэлсэн агентлагийн харъяа Зохиогчийн эрхийн газрын олон улсын харилцааны хэлтсийн дэд дарга Акихико Нода “Зохиогчийн эрх болон Хамаарах эрхээр дамжуулан бүтээлч байдлыг дэмжих үндэсний бодлого, стратеги: Тухайн орны туршлага" сэдвээр илтгэл тавьж, санал солилцсон.

      Япон Улсын Эрүүгийн хуулиар зохиогчийн эрхийг зөрчвөл дээд тал нь 10 жил хүртэлх ял хүлээлгэдэг 

Ноён Акихико Нода: .....Зохиогчийн эрхийн зөрчлийг хувь хүн, Хэвлэл мэдээллийн байгууллага, зарим бизнесийн байгууллагууд голдуу гаргадаг юм. Би нэг жишээ татъя. Япон Улсад нэгэн сайт олон чиглэлийн ном, бүтээлийн үйл явдал, агуулгыг дэлгэрэнгүй нийтлэж, олон түмэнд хүргэж байсан. Энэхүү сайтын уншигч нэмэгдсэн хэдий ч, тус сайтаас болж ном бүтээл хэвлэдэг компани 100 сая ам долларын алдагдалд орсон юм. Тус сайтын иймэрхүү үйл ажиллагаа нь Япон Улсын орчин үеийн залуу үеийн дунд зохиогчийн оюуны бүтээлийг хуулбарлаж олон нийтэд түгээх болон зохиогчийн эрхийг зөрчих нь муу зүйл биш гэсэн санааг өгч, буруу үлгэр дууриал үзүүлсэн.

Иймээс тус сайтын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард  хаасан байгаа. Тус сайтын мэдээллийн бүх агуулгыг татаж авч хадагалсан тухай Японы сэтгүүлчид мэдээлж байсан. Тэгэхээр зохиогчийн эрхийг зөрчиж, хэвлэлийн компанид хамгийн том хохирол амсуулсан жишээ энэ юм. Тиймээс зохиогчийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, хариуцлага тооцох нь бидний хамтын ажиллагаа гэдгийг онцлон хэлье.

-Монголын ихэнх вэб сайтуудад эх сурвалжийг нь заагаад оруулсан мэдээллүүд маш их бий. Ингэж мэдээ оруулж байгаа учрыг ойлгоход ч хэцүү болж байна. Сэтгүүлч хүн өөрөө хөдөлмөрлөж бичсэн бүтээлээ олон түмэнд хүргэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр ийм жишээг Японд зохиогчийн эрх зөрчсөн гэж үзэх үү?

-Интернэт орчинд ажилладаг хэвлэл мэдээллийн вэб сайтууд бусдын оюуны өмчийн бүтээлийг хуулбарлах нь хориотой. Хэдийгээр хэвлэл мэдээлэл чөлөөт индэр гэдэг ч бусдын бүтээл, мэдээллийг хуулбарлахдаа линк заахаас өмнө зөвшөөрөл авах ёстой. Ер нь мэдээг дамжуулж байгаа хэдий ч бусад оюуны бүтээлтэй адил заавал зөвшөөрөл авдаг. Энэ нь аль ч улсын Хэвлэл мэдээллийн байгууллагад хэрэгжих ёстой юм. Япон Улсын Эрүүгийн хуулиар зохиогчийн эрхийг зөрчвөл дээд тал нь 10 жил хүртэлх ял болон 10 000 иены торгууль хүлээлгэдэг. 

Монгол Улс Сингапур шиг болох боломж бий

Ноён, зөвлөх Брайн Николас Гарнет: ....Англи Улсад 350 жилийн өмнө анхны арилжааны хөгжмийн тоглолт сүмийн гадна тоглодог байсан. Хөгжмийн алдартай зохиолчид хөгжмийн бүтээлүүдийг сүм хийдүүдэд, мөн хаад, ихэс дээдэст зориулж бүтээдэг байлаа. 18-р зууны үед Английн нийгэмд өөрчлөлт гарч, зохиогчийн эрхийн асуудлыг хөндөн ярилцаж эхэлсэн.

Зохиогчийн эдийн засгийн эрхийн үр нөлөөний хувьд хэлэхэд зохиогчийн эрхээр хамгаалагдах боломжтой эдийн засгийн үйлчилгээ, бүтээл, бүтээгдэхүүнүүд байдаг. Бидний бүтээсэн кинотеатр, телевиз, киногүйгээр нийгэм оршин тогтнохгүй....

Харин зохиогчийн эрхийн нийгмийн үр нөлөө нь Дэлхийн Оюун өмчийн газраас нийгмийн харилцаанд шууд ба шууд бус байдлаар нөлөөлдөг. Хамгийн гол нь бид бүтээлээ хамгаалж чадснаар нийгэмд соёлын үр нөлөөг авчирна.

Нөгөө талаас зохиогчийн эрхийн соёлын үр нөлөө гэвэл аливаа соёлын илэрхийлэл нь тухайн бүтээлийг бүтээж буй хамт олонд хөрөнгө оруулалтыг авчирдаг. Зохиогчийн эрх зүйн хүрээнд тухайн зохиогч болон бусдын соёлыг хүндэтгэх эрх, үүргийг олгодог. Ингэхэд зохиогчийн эрх нь эдийн засаг, соёлын үр нөлөөгөөр бүтээгддэг юм.

Би энэ илтгэлдээ зохиогчийн эрх нь эрх зүй, соёл, нийгэм, эдийн засгийн үр нөлөөг бүрдүүлдэг гэдгийг онцлон хөндөж байна. Нэг жишээ татъя. Сингапур Улсад зохиогчийн эрхийн эрх зүйн орчин, зохиогчийн эрхээс үүссэн эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд тодорхой гарсан байдаг. Миний хувьд 30 жилийн өмнө Сингапур Улсад ажиллаж байлаа. Тэнд ажиллахдаа хөгжмийн салбарын зохиогчийн эрхийн асуудал, зөрчлийн судалгаа хийж байсан. Гэтэл энэ улс тэр үед хулгайгаар ашигласан үйлчилгээ, үйлдвэрлэл явуулдаг төв байв. Судалгаагаар тухайн үед Сингапур Улсаар дамжиж, Африк болон Азийн орнууд, Европын иргэд хууль бус хөгжмийн хэрэгцээгээ авч, хэрэглэдэг байсан нь тогтоогдсон юм.

Гэтэл Сингапур Улс 30 жилийн дараа зохиогчийн эрхийг хамгаалдаг, оюуны өмч, зохиогчийн эрхийг дээдэлж, хүндэтгэдэг дэлхийн эдийн засгийн ТОП орон болсон байна. Сингапур ямар шалтгаанаар ТОП орон болов оо гэдэг бас сонирхолтой. Учир нь тус улс дэлхийн эдийн засгийн төв болох сонирхолтой байлаа. Тиймээс бусад зарим орнуудын Засгийн газар “Танай улс бидний оюуны бүтээл болсон эдийн засгийн болон зохиогчийн эрхийг хүндэтгэх ёстой. Зөвшөөрөлгүй хуулбарлах үйлдлээ зогсоох шаардлагатай” гэсэн шаардлагыг тавьж, тохиролцсон байдаг.

Ингээд Сингапур Улс энэхүү шаардлагыг хэрэгжүүлж, оюуны өмчийг дээдэлсэн, эдийн засгийн системийг нэвтрүүлж чадснаар маш олон хөрөнгө оруулагчид тус улсад орж эхэлсэн түүхтэй. Хүн ам нь ч өссөн. Тиймээс Монгол Улс Сингапур шиг болох боломж бий. 

Түүнчлэн би Солонгос Улсад 1984 онд очиж, судалгаа хийлээ. Тэр үед тус улс Зохиогчийн эрхийн тухай хуучирсан хуультай байсан. Солонгосчууд энэ тухай хэлэхдээ“Бид бусдаас суралцаж яваа улс. Мэдэхгүй зүйл их байна. Мэдэхийг хүсч байна” гэдэг.

Гэтэл одоо Сөүл хот орчин үеийн олон улсын том хот болж хөгжсөн нь зохиогчийн эрхийг дээдэлсэнтэй холбоотой юм. Солонгос Улсын Засгийн газар “Солонгосын давалгаа” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд дотоодын эдийн засгаас гадна олон улсын, бүс нутгийн зах зээлээс маш их ашиг орлого олдог болсон. Гэхдээ жишээлбэл, хөгжмийн салбар нь олон улсын зах зээлд уруудаж явж байна.

Энэ салбараас өмнө нь их ашиг олдог байсан бол сүүлийн жилд ердөө 20 хувийн ашигтай болжээ. Тэд инновацийг хөгжүүлж байна. Мөн  Солонгосын хип хопыг сонсдоггүй дэлхийн улс орнуудын залуус гэж бараг байхгүй биз дээ. Энэ бүх хөгжлийн нууц юу байна вэ гэхээр олон зүйл нөлөөлж байгаа юм. Тэгэхээр солонгосчууд Зохиогчийн эрхийн тухай хуулийг иргэний үүргээ болгож хэрэгжүүлсэн нь тэдний хөгжилд гол нөлөө үзүүлсэн.

Энд би Монголын зохиогчийн эрхийн салбарт энэ жишээнүүдийг санал болгомоор байна. Монгол Улс дэлхийн бусад орнуудтай харьцуулахад дундаж орлоготой орон. Ийм орлоготой оронд ард иргэдийн бүтээлч оюуны бүтээл, үйлдвэрлэлийг бүтээж, хөгжүүлэх нь чухал гэдэг нь харагдаж байна. Шинэ технологи, шинэ мэдээлэл, шинэ бүтээлээ өөрсдийн оюунаар хийж, хадгалж, хамгаалах нь тун чухал юм. Дэлхийн ард түмэн бид ямар нэгэн шинэ зүйлийг авчирч, хийж бүтээх эрин зунд амьдарч байгаа гэдгээ ойлгох ёстой. 

АНУ-ын "Apple"-ийг үүсгэн байгуулагч Стийв Жобс компаниа бүр мөсөн өөрчилж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болгосон түүхийг бүгд мэддэг. Энэ компани нь дандаа шинэ инновацийг бүтээж зах зээлд нийлүүлдэг байсан учир дэлхийн ТОП компани болж чадсан.

Сүүлийн 30-35 жилийн хугацаанд Азийн бүс нутгуудад түгээмэл үзэгдэл юу байв гэдэг сонирхолтой сэдэв юм. Хөгжсөн орнуудыг ажиглаж байхад шинэ инноваци бүтээснээр хөгжил, дэвшилд маш богино хугацаанд хүрэх боломжтой үзэгдэл болж байна.  Жишээ нь, Шанхай хот 30 жилийн өмнө ямар хот байлаа. Машины түгжрэл тэнд байдаггүй байсан. Гэтэл одоо дэлхийн ТОП хот болсон.

Мөн Хятад Улс олон жилийн өмнөөс л дэлхийд зохиогчийн эрхийг зөрчигч орны нэг байсан. Хятадын онлайн худалдааны 80 хувийг эзэлдэг Алибаба компани зохиогчийн эрхийг дээдэлсэн үйл ажиллагаагаар хятадуудад үлгэр дууриал болж, дэлхийн компани болж чаджээ. Эдгээр компаниуд нь соёлын бүтээлч салбар болж чадсан учир дэлхийд эдийн засгийн том суурийг тавьсан юм.

Энд би зохиогчийн эрх бол аливаа улсын соёл, эдийн засагт оруулах хувь нэмэр нь дээшилж, тэндээс гарах үр нөлөө нь нийгэмд нэмэгддэг гэдгийг онцлон тэмдэглэж байгаа юм. Тэгэхээр Монгол Улс үндэсний бодлогдооо зохиогчийн эрхийн асуудлыг тусгаж хэрэгжүүлэх нь хамгийн том ололт болно.

Б.Баярмаа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6