Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МӨНГӨ УГААЛТЫН ЭСРЭГ ТӨРИЙН 9 БАЙГУУЛЛАГА ТЭМЦЭНЭ
Image
ГУРВАН УУЛЗВАРТ ЗҮҮН ТИЙШ ЭРГЭХИЙГ ХОРИГЛОЛОО
Image
ДХИС-ИЙН БАГШ, АЖИЛЧИД ОСОЛДОЖ, ЦӨӨНГҮЙ ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Траншейнаас хоёр хүний цогцос олджээ
Image
"ОКНА ТАСС" АГЕНТЛАГААС ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД ГАРГАЖ БАЙСАН УХУУЛАХ, ЗУРАГТ ХУУДСЫГ ДЭЛГЭН ҮЗҮҮЛНЭ
Image
НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ХОРИГЛОСНООС ХОЙШ 1856 ТН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР 40 ГАРУЙ ХҮН ШАГНУУЛЛАА
Image
АЛТАНШИРЭЭ СУМЫН 100 МАЛЧИН ӨРХӨД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
Т.Уранцэцэг: Улсын хэмжээнд нийт 1428 хүнийг ялаас чөлөөлсөн
Image
ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ ХҮНД ЖИНГИЙН ДАШТ ЭХЭЛНЭ
Image
Хань гэж хэн бэ?
Image
КЕНИ УЛСЫН ДЭЛХИЙН АВАРГА ТАМИРЧИН АМИА АЛДЖЭЭ
Image
МОНГОЛ, БНХАУ-ЫН АВТОЗАМЫН ХИЛИЙН БООМТУУД ӨНӨӨДӨР АМАРНА
Image
“ЖАКАРТА-2018” НААДМЫН ХАМГИЙН АХМАД ТАМИРЧИН 85, ХАМГИЙН ЗАЛУУ НЬ 9 НАСТАЙ
Image
БЭЛЧЭЭРЭЭ УДИРДАХ МАЛЧДЫН ТӨСЛИЙН 2 ДАХЬ ҮЕ ШАТ ЭХЭЛЛЭЭ
Image
ӨМНӨГОВЬД ЯДУУРАЛ ХАМГИЙН БАГА БАЙНА
Image
ХОЁРДУГААР САРЫН 23-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
АЯЛАХАД ТОХИРОМЖТОЙ 10 УЛСЫН НЭГЭЭР МОНГОЛ УЛС ШАЛГАРЧЭЭ
Image
Д.Улам-Оргих: Шилдэг технологи эзэмшвэл Монгол Улс хөгжинө
Image
”Нийслэлд газар хөдлөхгүй байсан ч нурах эрсдэлтэй барилга олон бий”
Image
Ч.МӨНГӨНДАЛАЙ САЯАНЫ НУРУУНЫ НОЁН ОРГИЛД ГАРЧЭЭ
Image
АНАГААХААР ИРЭХ 5 ЖИЛД 50 ОЮУТНЫГ ЯПОНД 100 ХУВЬ ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Image
Э.Алтаннамарт шүүгч С.Ононбат продакшныхаа АРТИСТ болох санал тавьжээ
Image
"Нэг өрх- Нэг ажлын байр" өдөрлөг үргэлжилж байна
Image
Азжаргалаа баярлуулах уу?
Image
Хонгор нутгийн охин Ө.Пүрэвсүрэн ховорхон амжилтын эзэн боллоо
Image
Дуучин Б.Амархүүгийн хэргийг Улсын ерөнхий прокуророос хаацайлж байгаа юу?
Image
БНХАУ-ААС УМАРД РУУ НИЙЛҮҮЛЭХ НЕФТИЙН ХЭМЖЭЭ 2 ДАХИН ӨСЧЭЭ
Image
Малайзад буудуулсан монгол эмэгтэй эх орондоо иржээ
Image
Eрөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл“ногоон гэрэл”-ээр батлагдах уу
Image
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ 10 НАСНЫ АНГИЛЛААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
АЖИЛ ОЛГОГЧИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТИЙН ТАЙЛАНГ ТООН ГАРЫН ҮСГЭЭР БАТАЛГААЖУУЛНА
Image
2016 онд Хятад хүн амын төрөлтөөр дахиад л шинэ рекорд тогтоолоо
Image
Image

Бурхан багшийн шарил эрдэнэ ба Монгол

Улс орон бүр өөрийн гэсэн түүх, үнэт зүйлтэй. Үнэт зүйл бол тухай үндэстэн хийгээд улсын оршин тогтнохын үндэс юм. Түүний нэг нь Бурхан багшийн шарил эрдэнэ (Ratna-эрдэнэ, Шарирам, Сарира-шарил, үлдэс) билээ. Бид өөрсдийн ҮНЭТ ЭРДЭНЭ болоод Соёлын тухай дахин өгүүлэхийн урд дэлхий дахин энэхүү нандин шүтээндээ хэрхэн ханддаг тухай товч өгүүлье.

Дэлхий ба Бурхан багшийн шарилууд

МЭӨ 453 онд Бурхан багш таалал болжээ. Түүний дагалдагч шавь Кушинагарт зандан модоор хайлуулан (чандарлан) оршоожээ. Энэ үед нэгэн шавь нь уухилан гашуудаж, эс тэвчээд улаан галын дунд гараа хийн, өчүүхэн хэсгийг авч хоцорсныг ”Галд үл шатагдагч” хэмээн онцлон бичих болжээ. Ийнхүү хайлсны хойно Бурхан багшийн бие цогцсоос маш олон тооны эрдэнийн тунгалаг үрлүүд үлдсэн бөгөөд тэр бүгдэд зориулан маш олон суварга бүтээжээ.
Өнөөдөр энэхүү Бурхан багшийн шарилын эрдэнийн үйлдвэрийг ”Галд үл шатагдан үлдсэн шүд” хийгээд эрдэнийн шарил (эрдэнийн тунгалаг үрлүүдийг хэлж буй) хэмээн хоёр хуваан тахиж байна.
Эрдэнийн шарилууд дэлхийн 24 улсад хадгалагддаг. АНУ, Афганистан, Орос, Япон, Бангладеш, Бутан, Бирм, Кампучи, Энэтхэг, Индонези, Кашмир, Солонгос, Лаос, Малайз, Монгол, Непал, Пакистан, Перс, Сингапур, Шри Ланка, Тайланд, Төвд, Вьетнам гэх мэтчилэн Ази Европын том жижиг, хөгжингүй буурай, Бурхны шашинтай болоод Христийн, Лалын шашинтай эртний түүхтэй бүх улсад тусгайлан сүм барьж, тахиж тавиглан, шүтэж биширч байна.
Харин энэ дунд одоогоор найман газар Бурхан багшийн шүд буюу ”Галд үл шатагдагч шарил эрдэнэ”-ийг хадгалдаг.
1.Энэтхэг. Нагаржунаконда музей
2.БНХАУ. Бээжин. Бадачу цэцэрлэг. Лингуан сүм
3.Шри Ланка. Канди бурхан багшийн шүдний сүм
4.БНХАУ. Шандун муж. Баошиан сүм.
5.Япон. Камакура. Шари-ден сүм
6.Сингапур. Бурханы багшийн шүдний сүм музей
7.Тайвань. Каосюин хийд. Бурхны дурсгалын цогцолбор
8.АНУ. Калифорни. Роузмийдийн Лу уулын сүм 
Харин энэхүү жагсаалтын есд буюу хамгийн сүүлд Монгол Улс орох юм. Яагаад гэвэл энэхүү өөрсдийн үнэт эрдэнийн тухай судалгааг 2011 онд эхлүүлж, тухай үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд Ё.Отгонбаярын хичээл зүтгэлээр Монгол Улсын хосгүй үнэтийн жагсаалтанд бүртгэгдсэн бөгөөд өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байна. Мөн Монголын бурханы шашинтнуудын дунд эрдэнийн шарилууд ч хэд хэд хадгалагдаж буй. 
Бид энэхүү судалгааг монгол хэлээр хэвлүүлсний хойно тусгайлан сүм барьж, тахиж тавиглахын хамт англи хэлээр орчуулан, дэлхийн бусад орны бурханы шашинтан болоод эргэлчин мөргөлчид, тэр дундаа эртний түүхт Монгол үндэстний оройн дээд шүтээн болгох учиртай юм. Ингээд Монголтой холбоотой түүхийг эргэн сөхье.

Бурхан багшийн шүд ба Монгол   

Хамгийн анх Бурхан багшийн шүдийг Монголд хэрхэн авчирсан тухай Марко Поло мэдээлжээ. 
Итали хэлнээс орчуулсан түүний бүрэн тэмдэглэлд ”Хубилай хаан Шри Ланка улс руу худалдаан экспедици явуулж, зарлиг илгээжээ. Танай улсад хадгалагдаж буй Бурхны шарил нь манай улсад байваас зохистой тул явуул. Эс тэгвээс цэрэг хөдөлгөн байлдан эзэлж, хүчээр авна гэсэн утгатай захиа илгээжээ. Ингээд экспедици ажлаа амжилттай бүтээж, Адам (Бурхан багшийг ингэж нэрлэсэн байдаг)-ын шүд болон үс, хаш аяга тэргүүтнийг авчирсан бөгөөд энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан олон хоногийн найр хурим хийсэн” гэж. 
Үүний хойно Өндөр гэгээний намтар болоод Эрдэнэзуу хийдийн түүхийн холбогдолтой маш олон сурвалжуудад ”Халхын Автай сайн хаан III Далай лам Содномжамцтай уулзсан бөгөөд Галд үл шатагдагч шарил эрдэнэ, Пагмадүв бурхны чулуун хөрөг сэлт нарийн нандин шүтээн залж, Эрдэнэ зуу хийдийг байгуулжээ. Эрдэнэ хэмээх нь чухамдаа эрхий хурууны чинээ галд үл шатагдагч эрдэнийн шарил” хэмээн онцлон дурдсан байдаг. Энэ тухай түүхийг хожуухан нь болсон Галдан бошигтын учиртай холбон ярих нь ч бий. Нарийн учрыг түүхийн ном зохиолд бичиж үлдээлгүй машид чандлан нууцалжээ.
Харин Богд хааны ордон музейд ирсэн түүх бол ихээхэн сонирхолтой бөгөөд тодорхой. 1925 оноос эхэлнэ. Богд хааны ордон тухайн үеийн Коминтерний төлөөлөгч, энэхтэг судлаач И.М.Тубянскийн санаачлагаар Монгол Улсын анхны музей болгон зохион байгуулагдаж, улсынхаа ховор нандин бүхнийг олж цуглуулах ажил хийж эхэлжээ. Энэ цагаас 11 жилийн дараа буюу 1936 онд Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн Мосфильм-ийн киночдыг авчран Эрдэнэзуугийн цамыг кино хальсанд авч үлдэхийн тулд дахин нэг гаргажээ. Тэр жил анх удаа нэг жилд хоёр дахь удаагаа цам харайсан хэмээн хууччуул дурсдаг. Энэ үед Эрдэнэзуу хийдийг хамаарч байсан алтан ургийн тойд лам нартай уулзан, "Тун удахгүй Бурхны шашин устана. Юу авч үлдэх вэ?” гэхэд тэдгээр тойд "Монголын бурхны шашин энэхүү галд үл шатагдагч бурхан багшийн эрдэнийн шарилаар мандсан. Үүнийг хадгалж авч үлдвэл хожмоо дахин сэргэх юуны магад” хэмээн өгсний дагуу тухай үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Өлзий-Очироор дамжуулан дагавар бичиг бичүүлж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Л.Дэндэвт хүргүүлэн хадгалуулснаар Богд хааны ордон музейд иржээ.
2011 он буюу Богд хаант Монгол улсын 100 жилийн ойг тохиолдуулан Богд хааны ордон музейд дэглэж байсан ”Богд хааны үнэт эрдэнэс” сэдэвчилсэн үзэсгэлэнг зохион байгуулахын үест Ажаа гэгээнд үзүүлэн, санал зөвлөгөө авсан юм. Ажаа гэгээн бол БНХАУ-ын Бурхны шашны нийгэмлэгийн тэргүүн байхдаа тухайн шүтээнд хамгийн ойр явсан монгол үндэстний цорын ганц лам. 1960-аад онд Гандан хийдийн лам ”Уран” Данзан (1915-2006) гуай Бээжин хотын бурхан багшийн сүмийн сэргээн засварлалтын ажилд уригдан оролцож байсан юм. Ингээд Ажаа гэгээн "Энэ шүтээнийг ариун сайхнаар хадгалж яваарай. Монгол түмний нандин шүтээн юм” хэмээн хэлсний дагууд, судалж, сурвалжлах ажлыг зогсолтгүй хийсээр байгаа бөгөөд Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар удаа дараа ирж, мөргөн адис жанлавыг нь хүртэж байснаас өнөөг хүртэл нийтэд ил болгоогүй байна.
ССАЖЯ-ы сайд асан Ц.Оюунгэрэл болон БСШУЯ-ы сайд Лу.Гантөмөр хэмээх хоёрын хоёр соёлын сайдтай нигуурдан уулзаж, энэхүү шүтээний тухай болоод, тусгай зориулсан сүм дуган барих, улмаар дэлхийн монголчуудын нэгэн нандин шүтээн, итгэл үнэмшил, аялал жуулчлалын нэгэн төв болгох хүсэлтэйгээ илэрхийлсэн ч амжилт олоогүй л байна. 
Ямартай ч нэгэн сайн өдөр энэхүү хүсэл мөрөөдөл биелнэ хэмээн найдаж байна. 
Хол газарт одож, эрдэм ном сургааль соёл хүртэн ирсэн болоод, төрийн жолоо түшиж, тамга атгаж суугаа хүнд сануулга хийгээд үлгэр болох болов уу? хэмээн Ажаа гэгээний дурсамжийн доторх Бурхан багшийн шүдийг хэрхэн Бирмд аялуулан, мөргөл тавьж, цагийг тохи­нуулсан түүхээс хэсэглэн авч хамтатган хүргэе. 

Бурхан багшийн үлдэсийг дагалдан аялсан нь

Алтангэрэл сударт "Сарира бол номлолыг ажиглаж, Самадид орж, мэргэнд хүрэхийн үр" гэсэн байна. Тэр нь үнэхээр жир бус бөгөөд ялж төгс нөгчихүй буюу. Нийтийн тооллын III зуунд, Ашоки хаан Буддагийн Сарирасыг( үлдэс ) хаан төрийг нь барьж байсан Энэтхэг даяарын 84.000 бунханд хадгалжээ. Тэдгээр нь мөнхөд хэрэглэж болохоор үлдэж, тийнхүү хүн төрөлхтөнд ашгаа өгч байх болно хэмээн найджээ. Түүхийн жаргал, зовлон хүмүүний явдлын үйлийн үрийн улмаас тун олонгүй Сарирас байдаг гэх боловч, тэдгээр нь жинхэнэ үлдэс үү, хуурамч уу хэлэхэд хэцүү л дээ. Үүнд, Бээжингийн алдарт мөргөлийн Найман шүтээний нэг болох Бадачу парк болон Шри-Ланкад байгаа Бурхан багшийн шүд ерөнхийдөө жинхэнэ нь гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бүр тодруулж хэлбэл энэ сарирас буюу үлдэс нь Бурхан багшийн шүд юм. 1955 онд Сарирас Бирмээр аялсан бөгөөд Банчин Богдын найз нөхөр гэвш лхарамба Шаравжамц болон миний бие дагалдаж явсан билээ. 
1994 оны дөрөвдүгээр сард, Бирмийн цэргийн дэглэмийн хүсэлт урилгаар, Хятадын Буддистуудын Холбоо Сарирасыг үзүүлэхээр төлөөлөгчдөө илгээсэн юм. Төлөөлөгчийн гишүүн болсондоо, Буддагийн үлдэсийг дагалдан аялах болсондоо би хязгааргүй баярлаж байлаа.
 Мэдэгдэл авсан даруйдаа гадаадад айлчлал хийхийн өмнө болдог бэлтгэл хуралд оролцохоор Бээжин рүү яарав. 1992 оны дөрөвдүгээр сард ардчилсан сонгуулийг цэргийнхэн хүчингүй болгож, Бирмд улс төрийн байдал тогтворгүй болсныг мэдлээ. Бирмийн засгийн газар Үлдсийг аялуулснаар байдлыг тогтворжуулж, нийгмийг тохижуулна хэмээн найджээ. Тэд бас Үлдэс нь манай төлөөлөгчийн зардлыг төлөхөөс хамаагүй илүү их хандив цуглуулна хэмээн итгэж байж. Тийнхүү улс орных нь эдийн засгийн муу байдлаас хамаарахгүйгээр тэд улс төрийн байдалдаа ашгийг эрж, урьжээ.
Хятад болон Бирмийн албаныхан айлчлалын зөвшөөрөл бичигт гарын үсэг зурахад бид байлцлаа. Хурал асар ёсолмол, дэлгэмэл байдалд, шашныг нам хэрхэн хүндэлж, талтай байгааг харуулах гэсэн хундага тулгалт, цэнгүүн мэт болов. 
Үлдэс алтадсан зургаа орчим тохой өндөр суварга дээр гэрэлтэн байх агаад үнэт чулуугаар бүрхмэл ажээ. Тэр Бээжингийн баруун өндөрлөгийн Бадачу цэцэрлэгт хүрээлэнд, Лин Гуан сүмд (Бурханлаг гэрлийн сүм) Шагжамуни Бурхан багшийн алтан хөшөөний өмнө залгаастай байдаг юм. Энэ айлчлалд зориулж, шүдийг залсан багахан суваргыг алтан бадамлянхуа цэцэг дээр, олонд харагдахаар, хөдлөж байхаар тусгайлан байрлуулжээ. Биднийг Хятадаас мордохоос өмнө Бээжин дэх Гуанжиси Сүмд Үлдэсд зориулсан үдэх ёслол хийхийг Бээжин дэх Буддистууд ба Хятадын Буддист Холбооныхон хүсэмжилжээ. Тийн боловч хүсэлтийг засгийн газраас “Хүлээн авах боломжгүй” гэж үзээд хөрөнгөтний мухар сүсэг хэмээн үл хэрэгсэв. Тэгтэл үдэх ёслолд том лам нар, маш олон иргэд ирсэн байлаа. Биднийг ном уншихад цуглаад байсан хоёр зуу гаруй хүн танхимд орж ирээд, гэнэт сөхрөн “Бурхан багшийн шүднээс гэрэл цацарч байна” гэж дуу тавин мөргөв. Би шүдний эсрэг байрлалд зогсож байсан учир гэрлийг харж чадсангүй. 

Маргааш нь хэдийгээр зэвсэг агссан цагдаагийнхан онгоцны буудал руу дагалдахаар хүлээж байсан ч Гуанжиси сүмээс мордохын өмнө богино ёслол үйлдэв. Биднийг дуусаад явах болоход дахин гайхамшиг боллоо. Эхлээд үлдэстэй суваргын амсрын өнгө огцом тод улаан болов, тэгээд бүдгэрэв. Үлдэсээс гарч байсан цагаан гэрлийн бүдэг туяа нь ус ууршуулагчаас гарч байгаа уур шиг харагдаж байв. Бид нам болж ”Гэрэл гарч байна, гэрэл гарч байна... Юу болж байна аа?” гэж шивнэлдлээ. Хэдэн хормын дараа цагаан гэрэл өнгө орж, ногооноос улаан, хөх, шар руу аажмаар шилжиж, тэгээд улам улмаар үлдэс рүү ойртох нь замхарч буй солонго адил байлаа. Бид алгаа хамтатгаад, юу болохыг хүлээтэл гэнэт хэн нэгэн бидний өмнө орж, түр халхлаатав. Түүнийг өнгөрөхөд гэрэл үзэгдэхгүй болсон байлаа. Би ганцаараа байгаагүй, бид бүгд тэр гайхамшгийг харсан. Гэхдээ энэ бол итгэхийн аргагүй зүйл байсан юм. Бүх зүйл хоёр хором хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн бөгөөд юу харсан үзснээ мэдэж ойлгоход хангалттай байв. Би энэ үзэгдлийг хэзээ ч мартахгүй. Энэ үед болсон бүхнийг бодож зогсохдоо, итгэлээр дүүрэн байгаагаа мэдэрсэн бөгөөд тэрхүү биеэр харж мэдэрсэн завшааныхаа төлөө баярын нулимс ургахад бэлэн байв. 
Үзэж харсандаа сэтгэл хөдөлсөн минь онгоцны буудал явахад төдийгүй Япон хүртэл нисэх урт замын туж эзэмдэж байлаа. Биднийг хүрэлцэн ирэхэд гайхамшигтай сайхан өдөр тохиож, Бирмийн сүсэгтнүүд Үлдэсийг хүлээн онгоцны буудал дээр мянга мянгаараа угтлаа. Онгоцноос буунгуут халуун дотноор хүлээн авч, хүн бүрт улбар шар цэцгийн хэлхээ зүүж өгөв. Олонх хүн баяр ёслолын хувцсаа өмсөж, нутаг орныхоо хуваргыг дагалдан ирсэн байлаа. Тэд Түвэдийн хуваргуудаас огт өөр харагдана, бараан гүргэм нөмрөгтэй, бараг л хар хүрэн өнгийн эрхи барьсан, хөл нүцгэн. Дөрөвдүгээр сард халуун айхтар тул Буддын дүрсээр чимэглэсэн дэвүүрээр сэвж сэрүүцнэ. Бүхий л юм Түвэдийнхээс ондоо аж.
Бирмийн шашны төлөөлөгчид болон засгийн газрын албаны хүмүүс Үлдэсийг болгоомжтойгоор, амьд цэцгээр бүрхсэн, сайхан чимэглэсэн тавцан дээр залан, ёслол Бирмийн залбирлын аялгуу болж залбирлаар хөгжин өрнөлөө. Угтах ёслол өндөрлөх үес, Үлдэсийг асрын дор, алтадмал болоод улаанаар өнгөлсөн, нэлдээ цэцэг унжуулсан нь хөшиг мэт харагдах урт намхан тэрэг дээрх асрын дор байрлуулж, гоёмсог өмсгөлт заанд хөллөсөн байв. Хуваргууд, сүсэгтэн олон зам дагуу Гурван эрдэнийг өргөн хүндэлсэн дуу дуурсгаж байлаа. Янгонд тэр өдөр бүх хүн ажилдаа явалгүй амарсан гэж сүүлд нь мэдсэн юм. Зам дагуух бунхад, оршин суух иргэдийн сууц, тосгодыг өнгөрөн явсаар, хүмүүс сунан мөргөж, цэцэг өргөж, цувааг угтуулан замын усаар чийглэж байв. Хүн бүрийн царайд баяр баяслын инээмсэглэл тодорч, шашин мөргөлийн ая аялгуу хотоор нэг дуурсч үнэхээрийн тааламжтай баяр ёслол боллоо. Алга ташилт, мөргөл, мэхийн хүндэтгэх бирмчүүдийн дундуур цуваа цаг гаруй явсаар, Каба Ае Цацад хүрэхэд албан ёсны угтах ажиллагаа болов. Каба Ае нь Замбуулингийн Амгалан Цацыг бэлгэдэх бөгөөд Тхиримигалар Каба Ае өндөрлөгт 1955 онд буддистуудын чуулганд зориулж бүтээгдсэн, гучин дөрвөн метр өндөр бурхан нь сууриараа гучин дөрвөн метр ажээ. Зам тийм хол ч ёслолын заанууд удаан хөдөлсөөр, Үлдэсийг том танхимд удирдан оруулж, өндөрт залав. Дээд хуваргууд, бид, мөн Бирмийн хуврагууд Үлдэсийн нэг талд өвдөглөн суугаад гурвантаа мөргөв. Бирмийн улс төрийн удирдагч, генерал Кхин Ниунт орж ирэн эхлээд Үлдэст, дараа нь Бирмийн том хуваргууд болон манай төлөөлөгчид мөргөв. Би уламжлалын ялгаа зөрөөг харж, ажиглаж явлаа. Кхин Ниунт явсны дараа хүмүүс дотогшлон Үлдэсийг үзэж, мөн чөлөөтэй болж босон явах боллоо. Маш их сэтгэл хөдөлгөсөн ёслол байсан юм. Амьдрал бол тогтонги зүйл биш амьдралын эд зүйл бас тогтонги биш. Би Жаяг Гэгээний хэлсэн зарим үгийг бодлоо. “Хүний болоод нийгмийн тухайн хүчинтэй байдал нь гэрэл мэт, хуудас цаас мэт жин бага, хааш л бол хааш хялбар хийсэх авч нийгүүлсэл нь алтан ялтас бөгөөд хэдэн зуун жил оршуулж далдалсан ч гэрэлтсээр байна” гэж тэрбээр хэлсэн юм.
Хотуудад хүн олонтой, Буддын хөшөөдтэй том хөшөө дурсгал, цац бурхан, сүмтэй, олонх нь алтан навчаар бүрмэл байсан нь хүмүүс худалдаж авч, суварга болон хөшөөнд тавьсан нь тэр ажээ. Үлдэсийг улс орон даяар залж үзүүлэхийн тулд Бирмийн Батлан Хамгаалах Яам манай төлөөлөгчдөд зориулж жижигхэн онгоц гаргаж өгөв. Маш хуучин онгоц бөгөөд цонх нь айхтар шар өнгөтэй , тоос тортог ба он жилийн өнгөр суусан тул би байгалийн сайхныг арайхийн харж явав. Нисгэгч сав л хийвэл цаас уу, зураг уу нэг юм харан жолоо үйлдэж, шугамаар зураас зурж, харваас тайван бус явж байлаа. Бид Швэмавдав цац бунханг үзэхээр Баго-д зочлов. Алтан Бурхан цац нь анх VIII зуунд баригдсан бөгөөд 23 метрийн өндөрт заларсан ч, намайг харахад 114 метрийн өндөрт мэт байв. Энэ газар гоёмсог сувгаар хязгааргүй хүрээлэгдсэн, тэдгээрийн зарим нь нурж унахдаа хүрсэн, заримыг нь шинэчилж засварлажээ. Энэ нь туйлын ариун газар байлаа. Шашны том их сургуулиар ороход зуны амралттай байсан ч 600-аад оюутан байхыг бодоход энэ сургууль маш том, 6000 оюутантай ч байж магадгүй. Тэд тун амгалан тайван элгэмсүү ажээ. Түвэдийн хийдүүд ийш тийш хурдлах хуваргаар дүүрэн, мөргөлийн аялгуу дуусч, сүсэгтнүүд ч аялгуулан уншиж, залбирал үйлдэж, жуулчид ч бас хөлхөлдөнө. Бирмд харин бүх юм нам тайван, шувуудын жиргээг хаана ч сонсож болохоор байлаа. Явахынхаа өмнө улс төр, шашны удирдлагатай уулзаж ярилцав. Заримынх нь эрч хүч, эрдэм мэдлэг надад гүн сэтгэгдэл төрүүлсэн бөгөөд зарим нь тэдний бидэнд хэлснээр бол Буддын сургаалын олон номыг цээжээр мэдэх ажээ.
Бирмд дөч гаруй хоног байж Янгоноос бусад олон газраар Үлдэсийг залахад дагалдан явав. Хаана ч очсон биднийг халуун дотноор хүлээн авч, Үлдэс олны сэтгэлийг эзэмдэж байсан юм. Хүмүүс, хөгшин залуу хэн боловч хүндэтгэлээ илэрхийлэхээр ирж байлаа.

Г.Ням-Очир

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6