Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН, СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
МОНГОЛЫН УИХ-ЫН ГИШҮҮД “ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН”-Д МАНЛАЙЛЖЭЭ
Image
"ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН" ГЭГЧИЙГ ТОЛГОЙЛОГЧ П.ГАЛИНДЭВ НАР АН-ЫН ГИШҮҮД БИШ ГЭВ
Image
НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГЭЭР БАГАНУУР ДҮҮРЭГ ТОДОРЛОО
Image
УЛСЫН ТӨСВИЙН ДӨРВӨН ТЭРБУМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 19 САЯ АМ.ДОЛЛАРООР ХОЁР ХӨШӨӨ БОСГОЖ БАЙНА
Image
Ч.УЛААН САЙДЫН ТУШААЛААР УЛААНБААТАР ХОТОД СУМ БҮРЭЭС 1000 ХОНЬ НИЙЛҮҮЛНЭ
Image
ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ.
Image
Д.ОЮУНХОРОЛ НАРЫН САНААЧИЛСАН БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРӨӨР АМРАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН "С"ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТОД ХЭЭЛ ХАХУУЛИЙН ДАЛД СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ
Image
Улс төр яах вэ, даалгавраа л хий!!!
Image
ТӨГСГӨЛГҮЙ ЗОВЛОНГИЙН ТОЙРОГ ДАХЬ БОДИТ ҮНЭН
Image
БАТШИРЭЭТ СУМАНД АЙЛ РУУ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
ХИЛЭЭР 600 КГ ЧУЛУУ, 143 КГ МАХ НУУЖ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЭ MRI АППАРАТААР ОНОШИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЧИГЛЭЛД ХИЙН ХӨДӨЛГҮҮРТ АВТОБУС ЯВУУЛНА
Image
ОХУ-ЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭНГ МОНГОЛООС БАРИВЧИЛЖ, 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛЖЭЭ
Image
АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ АРГУУД
Image
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 27-НД БОЛНО
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Image
''ДЭЛХИЙН ШИЛДЭГ УДИРТГАЛ ХӨГЖИМ'' ТОГЛОЛТ БОЛНО
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨРИЙН АГААР ЦЭВЭР БАЙНА
Image
ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН VII НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЗОРИН ИРЖ, ХҮН БАРЬЦААЛАН ЗУГАТАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ
Image
"ТӨГС ЦУТГАМАЛ" ХХК-ЫН ЗАХИРАЛ Ц.БАЯР-ЭРДЭНЭ ГЭГЧ "ИД ШИДИЙН ОРОН" ТӨСӨЛД ХАНДИВ ӨРГӨНӨ ГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ, МӨНГӨ ЗАЛЬДЖЭЭ
Image
500 хий үзэгдэлд 310 саяын цалин өгч төсөв тонож байхад Н.Энхболд сайд хаана байсан бэ?
Image
“ГАН ҮЗЭГ 2019” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ 2.2 ТЭРБУМЫН MRI-ТАЙ БОЛЛОО
Image
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Г.БАТБААТАРЫН ТӨРСӨН ӨДӨРТ ОЧСОН ЭМНЭЛГИЙН ДАРГА Х.АЛТАЙСАЙХАН ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ
Image
Г.Баярсайхан: Утаагүй түлш Алтан тэвшийн хөндийг өөрчлөх гарц
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
Image
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Image
ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Image
2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
Image
"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
Image
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
Image
Зариг Өнөрөө: Үсдээд зодож чадна шүү гөлөг минь
Image
50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье
Image
МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
Image
"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
Image
"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
Image
“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Мьянмарын эсрэг авсан хориг арга хэмжээг АНУ цуцална
Image
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН “Х.О.Т КОНЦЕПЦ”-ОО ТАНИЛЦУУЛЛАА
Image
Анхны сансарын нисгэгчийн сүүлчийн захидал
Image
ЗОРИГИЙН ХЭРЭГ НЭГ ИЙМЭРХҮҮ Л ЮМ БОЛОХ ГЭЭД БАЙНА УУ ДАА!!!
Image
Б.Батхуяг: Сонгуулийн хороод хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна
Image
Өнөөдөр: "Mongolia Update" нээлттэй илтгэл зохион байгуулна
Image
НАМЫН БҮЛЭГ, ХОРООД ТӨСВИЙН ТӨСЛИЙН ТАЛААРХ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
Image
ХОТЫН ЗАХИРАГЧ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХ ГАЗРЫН АСУУДЛААР ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
Казах эрийн зэвсгийн гайхамшиг +18
Image
Б.ДЭЛГЭРМАА: ОХУ МАНАЙ ГЕОПОЛИТИК, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМГИЙН ТОМ ТҮНШЛЭГЧ БАЙХ ЁСТОЙ
Image
“UMMP” ХХК ААРУУЛЫГ ТЭЖЭЭВЭР АМЬТАДЫН “АМНЫ ЗУГАА” ХЭМЭЭН ОЛОН УЛСАД БОРЛУУЛЖ БАЙНА
Image
Mngn Dancer: Бүжиг бол “Миний амьдралын бүрэн илэрхийлэл”
Image
Рэппэр N.M.N: Секси байх гэдэг том хөхтэй том бөгстэй байхыг хэлдэггүй
Image
САЙДУУД ШИНЭ НИСЭХЭД АЖИЛЛАВ
Image
Жүдочид Армийн ДАШТ-д оролцоно
Image
В.ПУТИН АНУ-ЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНТЭЙ УУЛЗАХААР ХЕЛЬСИНКИД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Image
ӨВӨР МОНГОЛД УЛААНБААТАР ХОТЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ СУРТАЛЧЛАНА
Image
Их сургууль, коллежуудын хичээлийн жилийн нээлт есдүгээр сарын 4-нд болно
Image
ТАТСАН ТАМХИНЫ ИШЭЭ БҮРЭН УНТРААГААГҮЙГЭЭС БОЛЖ ПРИУС МАШИН ШАТЖЭЭ
Image
Узбекийн Ерөнхийлөгч асны охинд хор уулгажээ
Image
“БУЛГАН НУТАГ-БИДНИЙ БАХАРХАЛ” УРАЛДААН ЗАРЛАЛАА
Image
Д.Кёкүшюзан Батбаяр: Асуудал эерэгээр шийдэгдээсэй гэж хүсч байна
Image
АНУ-Д СУУХ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДСОН Ё.ОТГОНБАЯРТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧИГ ГАРДУУЛЛАА
Image
АЙМГИЙНХАА ХЭМЖЭЭНД ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХ АЯН ӨРНҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “БАЯЛГИЙН ЗАСАГЛАЛ” ЧУУЛГАНЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ
Image
ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
Image
Асашёрюү Д.Дагвадорж, Жек Ма нар кинонд дүр бүтээжээ
Image
ОУВС-ГААС ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАВ ДАХЬ ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ХИЙВ
Image
Б.Оюун: Цонх тачигнаад тэнгэр дуугарах шиг болсон
Image
Т.Дэлгэрмөрөн гэргийнхээ талаар...
Image
Image

ДУНДАРЧ БАЙГАА СЭЛБЭД УНДАРЧ СЭРГЭХ БОЛОМЖ ОЛГОЁ-2

Нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг хангадаг Туул гол руу цутгадаг томоохон голын нэг болох Сэлбийн талаарөгүүлсэн өмнөх нийтлэлдээСэлбэ голын өнөөгийн дүр төрхийг тодорхойдүрслэв.  Харин энэ удаад ямар шалтгаанаар Сэлбэ гол ийм байдалд хүрсэн болон бохирдлыг багасгаж, урсацыг сайжруулах үүднээс өмнө нь хэрэгжүүлж байсан томоохон төсөл хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн, цаашид энэ чиглэлд хэрхэн анхаарал хандуулж, ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар албаны эх сурвалжаас тодруулан хөндөв.Туул голын сав газрын захиргааны Усны менежмент төлөвлөлтийн албаны даргын ярьж буйгаар өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр оновчтой биш гэдгийг Сэлбэ голын өнөөгийн нөхцөл байдал харуулж буй аж.

“нүдээ олоогүй” бүтээн байгуулалт иргэдийн эрхийг зөрчиж байна

Нийслэлчүүдийн ундны усыг Туул голын газрын доорх усаар хангадаг учир түүн рүү цутгадаг гол бохирдолгүй байх ёстой учраасСэлбэ, Улиастай, Гачуурт зэрэг нийслэл дундуур урсч буй томоохон цутгал голуудад эхний ээлжид анхаарлаа хандуулах нь зүй.Цаашид энэ байдал удаан үргэлжилбэл Сэлбэ гол ширгэж үгүй болох аюул ойрхон учир бохирдлыг багасгахааржилд нэг эсвэл хоёр удаа нийтийг хамруулсан их цэвэрлэгээ хийхээс цааш хэтэрдэггүй аж.Ийн цэвэрлэгээ хийх нь нэг талаараа зөв боловч нөгөө талаараа төд удалгүй дахиад л бохирдчихдог учраас асуудлыг цогцоор нь шийдэх ёстойгэдэгт олон хүн санал нэгддэг. Тэр ч утгаараа Сэлбэ голд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн байдаг.  Түүхийг эргэн сөхвөл, одоогоос зургаан жилийн өмнө тухайн үеийн Ерөнхий сайдын санаачлагаар нийслэл болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Сэлбэ голын орчныг тохижуулж, урсацыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ажлыг эхлүүлсэн.  Ингэхдээ  Их тойруугийн гүүрнээс “Голден Вилл” хотхоны гүүр хүртэл 350 метр, “Голден Вилл”-ийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх буюу нийт 1.3 километр газрыг тохижуулна гэж төлөвлөжээ.  Үүний дагуу гүйцэтгэгч компани голын хажуу хэсгийг цементлэж, иргэд суух сандал зэргийг хийсэн байна.  Үүнээс гадна 2011 онд Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, голын эхийг байгалийн аясаар нөхөн сэргээх төслийг мөн хэрэгжүүлсэн байдаг. Мэргэжлийн хүний хэлж буйгаар  байгалийн усыг нөхөн сэргээх буюу газрын доорх усыг гадарга дээр гаргана гэсэн үг аж. Мөн 2015 оны долоодугаар сард Арслантай гүүрнд усан хөшиг хийсэн. Эдгээрээс харахад холбогдох байгууллага болон шийдвэр гаргах төвшнийхөн ямартай ч гар хумхин суугаагүй нь илт боловч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн бүтээн байгуулалт “нүдээ олоогүй” эсвэл “гүйцэтгэл дутуу” гэдгийг  Сэлбэ голын өнөөгийн нөхцөл байдал илтгэж байна. Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан төсөл хөтөлбөр яагаад үр дүнд хүрсэнгүй вэ. Уг нь баримт бичиг, зураг төслөөс нь харахад Сэлбэ голын орчны бохирдол багасч, иргэдийн амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бий болохоор харагдаж байгаа юм. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ байгаа нь манай орны цаг уурын нөхцөл, хот төлөвлөлтөд тохирохгүй төслийг хэрэгжүүлэхээр  зүтгүүлсэн байж болох.

Өмнөд Солонгосын Сөүл хотын дундуур урсч Ханмөрөнд цутгадаг Чонгэчон голд хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэгч байгууллага Сэлбэ голыг ийм байдлаар хөгжүүлэх санал тавьсан.Үүний дагуу зураг төслийг нь боловсруулж, ажлаа эхлүүлсэн ч манай улсын хувьд үр дүн гарсангүй.Солонгосын Чонгэчон гол яг Сэлбэ шиг урсац нь багасч, бохирдлын хэмжээ нь дээд цэгтээ хүрсэн учраас нийт таван километр газарт төсөл хэрэгжүүлснээр үр дүнд хүрсэн аж.Гэтэл манайх зураг төслийнхөө дагуу ажиллаагүй төдийгүй голын хоёр талын эргийг цементлэхдээ урсацын доод хэсэгт бетон суулгаж байгалийн гольдролыг өөрчилсөн гэж мэргэжлийн хүн шүүмжлэв.Түүний хэлснээр байгалийн ус доод хэсэгтээ хуримтлагдсан лагаа өөрөө цэвэрлэж ёстой байтал доод хэсгийг нь цементлэснээр ийм  боломжгүй болж, улмаар урсац нь татрах сөрөг нөлөөлөл үзүүлсэн байж болох аж.

Улаанбаатар хотын төв ба хойд хэсгийн хөрсний усыг зайлуулах шүүрүүлийн байгууламжийн 800 мм голчтой хоолойгоор 220 литр/сек хурдтай урсан ирэх усыг шахуургын станцын тусламжтайгаар зуны улиралд Сэлбэ голд нийлүүлэхээр зураг төсөлдөө тусгасан. Ингэж урсацыг сайжруулахаас гадна орчныг цогцоор нь тохижуулахдаа 1.5 га-д явган хүний зам талбай, 1.14 га-д зүлэгжүүлэлт, бут сөөг бүхий ногоон байгууламж байгуулж, далангаас гурван метрийн урттай орчин үеийн шийдэл бүхий чулуун баганууд болон үндэсний онцлог харуулсан хээ угалз бүхий төмөр хашлага хийхээр зураг төсөвтөө тусгасан байна. Түүгээр ч зогсохгүй усны толио үүсгэх зорилгоор  найман ширхэг халиагуур шинээр хийж, хоёр хэсэгт гэрэлтүүлэг бүхий усан оргилуур, мөн өвлийн улиралд мөсөн гулгуурын талбай болох зориулалтын газрыг байгуулах зэрэг олон ажил төлөвлөснийг харахад үнэхээр сайхан тохижилт бий болж, дундарч байгаа Сэлбэд ундарч сэргэх боломж олгохоор байгаа юм.  Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатаай орчин бүрдэхээр. Гэтэл Сэлбэ голын хувьд төсөл нь томдсон уу эсвэл төсөв нь жулдсан уу эхний ажлаасаа эхлээд явцгүй болж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх алдагдав. 

 Манай улс усны бодлогыг хамгийн сүүлд тавьдаг

Нийслэлчүүдийн ундны усны хэрэглээг Туул голоос хангадаг учир иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг бүрдүүлэх үүднээс Туул болон бусад цутгал голуудын бохирдлын хэмжээг холбогдох байгууллагынхан тогтоосон байх учиртай. Иймээс энэ талаарх мэдээлэл авахаар холбогдох байгууллагуудад хандсан боловч тодорхой хариулт олсонгүй. Ямартай ч усны бохирдолтой холбоотой хяналтын цэг Сэлбэ голд байдаггүй аж. Шийдвэр гаргах төвшнийхөн болон холбогдох байгууллагынхны авч хэрэгжүүлсэн, шийдвэрлэсэн чухал нэ асуудал нь Сэлбэ голыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан явдал. Ингэснээр уг нь нөхцөл байдал улам сайжирмаар. Гэтэл нөгөө л нэг эсрэг байдал бий болсон. Орон нутгийн тусгай хамгаалалтад авах журамд мод огтлох, элдэв янзын химийн бодис агуулсан угаалгын нунтаг хэрэглэж голын усыг шууд бохирдуулах, хамгаалалтын бүсэд ногоо тарихад хөрсөнд нөлөөлөх аюултай бордоо ашиглах, голын ойр орчимд барилга, орон сууцыг дүрэм журмын дагуу барих зэрэг хүний үйл ажиллагаанаас хамааралтай олон хүчин зүйлийг хориглосон байдаг. Энэхүү журмыг чандлан мөрдүүлбээс  гол бохирдох асуудал сөхөгдөхгүй. Тиймээс төрийн хууль хүн бүрт тэгш үйлчилэх учиртайг бодолцож, хууль, дүрмийг мөрдүүлэх нь чухал болоод байна. Голд ахуйн хэрэглээний зүйл, машин зэргийг угаавал тухайн иргэнд мөнгөн торгууль ногдуулах эрх зүйн зохицуулалттай.

 Голын ай савын модыг огтлох, голын ойр орчимд гүний худаг гаргах нь урсац татрах бас нэгэн шалтгаан болдог байна.  Сэлбэ гол 30 гаруй километр урсч, Туул гол руу цутгадаг бөгөөд өнгөрсөн оны байдлаар сав газарт нь 2526 худаг, 34 булаг, гурван рашаан, есөн гол, нэг нуур бий гэсэн тоон бүртгэл гарчээ.

Туулыг хамагаалахын тулд цутгал голуудыг нүдний цөцгий мэт хайрлах учиртай

 Нэгэнт нөхцөл байдал ийм болсон учир өмнөх сайхан байдлыг яриад зүгээр суух биш  гарах гарцыг хайх нь зөв шийдэл. Тиймээс энэ чиглэлд ажилладаг байгууллага болон мэргэжилтнээс дээрх асуултад хариулт хүслээ. Учир нь, тэд л гарах гарц, оновчтой шийдлийг дэвшүүлж, шаардлагатай төсөл хөтөлбөрийг боловсруулах ёстой. Нэгдүгээрт, юун түрүүнд эргийн тохижилт хийж иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлснээр, голоо хамгаалах үндэс нь бий болох юм байна. Олон улсын жишгийг харахад ашиглах боломжийг бүрдүүлсний хэрээр хамгаалах систем бий болдог аж.Хоёрдугаарт, энэ салбарыг нэгдүгээрт тавьж, бодлогоор дэмжих явдал. Хүний амьдралд  тунгалаг ус, цэвэр агаар, эрүүл хөрсшижир алтнаас ч  илүү үнэ цэнэтэй. Тиймдээ ч аль цаг үед энэ салбарыг улстөржүүлэхгүй байхыг олон нийт болон мэргэжилтнүүд хүсдэг. Тиймээс энэхүү салбарыг төрийн бодлогын гадна үлдээж, төсөв хөрөнгийг нь танах нь иргэнээ гадуурхаж буй хэрэг. Монгол Улсын хувьд тэргүүн салбараа болгох нь чухал болоод буй цан үе.Дэлхийн улс орнууд усны бодлогоо нэгдүгээрт тавьдаг бөгөөд ус дагаж хөгжил гэсэн бодлогын хүрээнд усаа тойрч хотынхоо бүтээн байгуулалтыг хийдэг аж.

 Усны эх нь тунгалаг бол адаг нь тунгалаг гэдэг үг бий.Энэ утгаараа нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голыг бохирдуулахгүйн тулд түүнд цутгадаг томоохон голыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах учиртай билээ.Сэлбэ голд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүд нь нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг болж, дундарч байгаа Сэлбэд ундарч сэргэх боломж олгосонгүй.

С.Юмсүрэн

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6