Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
Image
ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
Image
ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Image
ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
Image
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАНА
Image
Нэг бүс, нэг зам” хятадын гар урлалын үзэсгэлэн нээгдлээ
Image
Дэлхийн III дайн ч гэх шиг мөн их савлах юм аа
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
"УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР" ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Image
ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ
Image
"Эрэл" компаниас цалингаа авч чадаагүй ажилчид шүүхдээд ч тусыг эс олжээ
Image
Долоо хоногийн өрнийн зурхайгаас эндээс үзээрэй
Image
Монгол Улс ёс зүйн хувь аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 орны нэгээр шалгарав
Image
Гурван өдрийн дотор уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?
Image
Ж.МӨНХБАТ: НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ХӨӨХ ШИЙДВЭР ГАРСАН НЬ ҮНЭН
Image
ӨМНӨД СОЛОНГОСЫГ СӨРГӨЛДӨӨНИЙГ СЭРГЭЭХИЙГ ОРОЛДОЖ БАЙНА ГЭЖ БУРУУТГАЖЭЭ
Image
З.Энхболд тэргүүтэй "Шонхор"-ынхон Н.Алтанхуяг тэргүүтэй "Алтангадас"-тай "дайн" зарлав уу
Image
Малын бүртгэл, ээмэгжүүлэлтийг сайжруулна
Image
Ам.доллар 2342 төгрөгтэй тэнцэж байна
Image
“Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөр батлагдлаа
Image
Кабелийн телевизүүд хэрэглэгчдийн эрхэнд халдав уу?
Image
Хосуудын үнэнч байдлыг шалгадаг нэвтрүүлэг нэгэн хосын амьдралыг сүйрүүлжээ
Image
Н.Энхбаярын төлөө зулын гол болохоо хоёр иргэн мэдэгдээд байна
Image
ЦЭЦИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
“FRC PLUS: INVESTMENT” ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ
Image
Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс үнэт эдлэл хулгайлсан Солонгос иргэнд ял оноолоо
Image
Энхтайвны гүүрэн дээрээс үсрэхийг завджээ
Image
Дэлхийн хамгийн сонин хэл тодорчээ
Image
МАЛ ЭМНЭЛГИЙН САЙН ТУРШЛАГЫГ ДЭЛГЭРҮҮЛНЭ
Image
Зөн билэгчид анхааруулж байна! Эдгээр 6 төрлийн гоёл чимэглэл танд гай зовлон авчирна…
Image
Гадаад валютын албан нөөц 265.2 сая ам.доллараар өсчээ
Image
АМАРЧ БАЙХДАА ГЭР БҮЛЭЭРЭЭ ТҮЛЭГДСЭН ЗОЛГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
Канадын тэрбумтан гэр бүлийн үхлийн шалтгаан тогтоогджээ
Image
Image

Монгол инженерүүдийн мөрөөдөл томорч, өөрсдийн бүтээсэн вагоноор бүс нутгаа хангана

Ачааны загвар вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн баасан гаригт олон нийтэд танилцууллаа. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм. Импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглах бололцоотой аж. Вагон угсрах ажиллагааг удирдаж ажилласан УБТЗ-ын Вагоны аж ахуйн албаны дарга, техникийн ухааны доктор, зөвлөх инженер Л.Болд “Туршилт, баталгаажуулалтын дараа эдгээр техникийн үзүүлэлтүүд нарийн тодорхой болно. Уг ачааны вагонд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг төрөл бүрийн нурмаг ачаа ачих зориулалттай. Мөн үүнээс гадна Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазад манайхан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг вагоны үндсэн ноён нурууг ашиглан тавцант вагон үйлдвэрлэж байгаа” гэж ярив. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр “Мэргэжлийн Засгийн газар эдийн засгийн хямралт байдлаас гарах, эдийн засгийн хямралыг даван туулахад үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилгүйдлыг бууруулж, ажлын байрыг шинээр нэмэгдүүлэх тал дээр томоохон зорилтуудыг тавин ажиллаж байна. Энэ хүрээнд манай яам оны өмнө дотоодын аж ахуйн нэгжүүд болон Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам компаниудад дотооддоо ачааны болон тавцант вагон үйлдвэрлэх үүрэг даалгаврыг өгөөд байсан. Энэ дагуу БНХАУ, ОХУ, Казакстан, Узбек зэрэг улсуудад судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэ оны хоёрдугаар сард миний бие вагон үйлдвэрлэх тушаалыг гаргасан. Өнгөрсөн хугацаанд манай инженер техникийн ажилтнууд маш их идэвх чармайлттай ажилласны үр дүнд өнөөдөр бид анхныхаа бүтээгдэхүүнийг шууд тээвэрлэлтэд хүлээлгэж өгч байна. Цаашид энэхүү үйлдвэрлэлийг улам боловсронгуй болгож хөгжүүлэх ажлын хүрээнд эд ангийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилтын хүрээнд өнөөдрийн арга хэмжээнд зориудаар дотоодын төмөр боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг урьж оролцуулж байна” гэв. Мөн тэрбээр цаашид боломжит эд ангиудаа дотооддоо үйлдвэрлээд, үнэхээр үйлдвэрлэх боломжгүй төсөв өндөртэй эд ангиудыг гаднаас аваад монголдоо вагон үйлдвэрлэх хоёр дахь шат үргэлжлэх тухай таатай мэдээллийг ч дуулгав. Өнөөгийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт зарим нэг эд ангийг үйлдвэрлэж “Улаанбаатар төмөр зам”-д нийлүүлэх бүрэн боломжтой аж. Мөн манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Ийм учраас салбарын сайдын зүгээс ОХУ-аас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг өгсөн юм.  Мөн тун удахгүй Улаанбаатар төмөр замын харьяа Зүүн хараа дахь ачааны вагоны засварын депогийн өргөтгөлийн барилгын ажил удахгүй дуусах аж. Одоогоор манай улс нийт 6000 гаруй ачааны вагон ашигладаг аж. Үүнийг БНХАУ болон ОХУ-аас импортоор оруулж ирсэн байна. Гэтэл өдгөө 10 мянга гаруй ачааны вагоны хэрэгцээ байсаар байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Хэдий төмөр замын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа ч ийм их хэмжээний вагоныг өндөр үнээр авах төсөв мөнгө хомс байх нь мэдээж.

Тэгвэл монгол инженерүүд олон жилийн мөрөөдлөө биелүүлж, дотооддоо хямд зардлаар, чанартай ачааны вагон угсарч чадлаа. Цөөн үгээр хэлбэл монголын төмөр замчдын туршлага, мэдлэг, нөөц боломж зэргийг шинээр байгуулсан туршилтын цех, дотооддоо угсарсан ачааны вагон зэргээс харж болохоор байгаа юм.

ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудаас орж ирэх ачааны вагоны үнэ 80-100 мянган ам.доллар, БНХАУ-д үйлдвэрлэсэн ачааны вагон ойролцоогоор 79.5 мянган ам.долларын үнэтэй байдаг аж. Тэгвэл манай инженерүүд 120 орчим сая төгрөгөөр шинэ вагоноо “босгосон” байна. Энэ нь ойролцоогоор 30 орчим хувийн хямд үзүүлэлт болж байна. Одоогоор тус цех таван вагон угсарч бэлэн болгохын зэргэцээ 10 вагон угсрах бэлтгэл ажлыг хангаж ажилласан байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар цаашид нэг вагоныг 4-5 өдөрт угсрах бүрэн боломжтой аж. Хэрэв энэ хурдаар тооцох юм бол шаардлагатай байгаа 10 мянган вагоныг богино хугацаанд хямд өртгөөр нөхөх боломжтой болохоор байгаа юм. Мөн Л.Болд “Төслийн ач холбогдлын хувьд гадаадын үйлдвэрийн вагонтой техник технологийн хувьд ижил түвшний бүх төрлийн зориулалтаар ашиглах боломжтой таван төрлийн ачааны вагон угсрах туршилтын цехтэй боллоо. Туршилтын цехийг бол бид өөрсдийн хүчин чадлын хүрээнд үйлдвэрлэж ашиглалтад оруулсан. Ингэснээр төслийн хоёр дахь шат буюу монголдоо вагон үйлдвэрлэх боломж бололцоо бүрдлээ” гэв. Цаашид дотоодын хэрэгцээг хангахын зэргэцээ бүс нутгийн хэмжээнд өөрсдийн угсарсан вагоныг нийлүүлэх боломж байгаа тухай ч инженерүүд ярьж байна. Мөн тэдний хэлж буйгаар вагоны хос дугуйг угсрах цехийг Зүүнхараагийн вагон деподоо байгуулахаар төлөвлөжээ. Вагоны хос дугуйг дотооддоо угсарснаар вагон засварын 30 хувийг хийх аж.

 

Д.Ганбаатар

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6