Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Image
АЯН АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН'' КОМПАНИЙН НУРУУЛДАН УУСГАХ ТАЛБАЙ ҮЕРТ АВТАВ
Image
БНХАУ–ЫН ШЕНЗЕНД ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУРШИЛТ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛЫН ТУХАЙ “ТҮҮХ МАРТАХГҮЙ” КИНО БҮТЭЭНЭ
Image
ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨЛДСӨН ШАР АЙРГИЙГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
СПОРТЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААС МӨНГӨ БОСГОХ АРГА “ТҮҮХИЙ” БАЙНА
Image
ЗУНЫ ЦЭЦЭРЛЭГ ₮200-450 МЯНГЫН ТӨЛБӨРТЭЙ
Image
ХЯТАДЫН TIKTOK АМЕРИК ТЕХНОЛОГИЙН УДИРДАГЧИЙГ ХӨЛСӨЛЛӨӨ
Image
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАН ДООРХ БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
700 САЯЫН ӨРТӨГТЭЙ ШАР ХАШАА ГАНЦ ШӨНИЙН САЛХИНЫ АЯ ДААCАНГҮЙ
Image
МХЕГ: ҮЕРТ АВТСАН УУРХАЙН ЦИАНИДЫН АГУУЛАХЫГ ЛАЦДАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЛОО
Image
ЯАРМАГИЙН ГҮҮРИЙГ ӨНӨӨДРӨӨС ХААНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЖ ҮГ ХЭЛЭВ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 50 САЯЫН АЗТАНГ ТОДРУУЛНА
Image
ҮРГЭЛЖИЛСЭН БОРООТОЙ ТУЛ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛАВ
Image
ҮС ЗАСУУЛБАЛ ЖАРГАЛ ИРНЭ
Image
“ГАЦУУРТ”, “ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ЗЭРЭГ КОМПАНИУДЫН ЗАРИМ БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
Image
БҮГД НАЙРАМДАХ АРМЕН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТОЙ
Image
5 ДУГААР САРД 196 ИХЭР ХҮҮХЭД МЭНДЭЛЖЭЭ
Image
ИХ АВАРГА М.ДАВААЖАРГАЛ ЯПОН ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОГДЖЭЭ
Image
ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНИЙГ БУУРУУЛАХ АЛБАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ЗУРГААДУГААР САРЫН 17-НД АВНА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШХАБ-ЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
ТӨРИЙН ОРДОНД 1,000 ДОНОРЫН ЧУУЛГАН БОЛЛОО
Image
УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Image
“УЛААНБААТАР” ЗОЧИД БУУДАЛ, МУИС-ИЙН УРД ТАЛД БАЙРЛАХ ГАЗРУУДЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
Image
ГХ-НЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАЖ, ИРГЭД ЖАГСЛАА
Image
70 САЯАР ТОХИЖУУЛААД АМЖИЛТ ОЛООГҮЙ АРСЛАНТАЙ ГҮҮРНИЙ “УСАН ХӨШИГ”-ИЙГ ДАХИН 40 САЯАР ЗАСВАРЛАЖЭЭ
Image
АТГ-ЫНХАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Image
БҮГД НАЙРАМДАХ КИРГИЗ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭГДЛЭЭ
Image
ШӨХТГ: ШАТАХУУНЫ ҮНЭ БУУРУУЛААГҮЙ ААН-ИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ХҮРГҮҮЛНЭ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО
Image
700 САЯАР АВСАН ГЭХ 4850 ШИРХЭГ “ШАР” ХАШЛАГЫГ ХАМГИЙН ҮНЭТЭЙГЭЭР ТООЦОХОД 257 САЯ ТӨГРӨГ БОЛЖ БАЙНА. ҮЛДСЭН МӨНГӨ НЬ ХААЧИВ АА ХОТЫН ДАРГАА?
Image
МЭДЭЭЛЭЛ ХААЛТТАЙ, ҮЙЛ АЖИЛЛАГАА УДААШРАЛТАЙ БАЙГАА НЬ АВЛИГЫН ЭРСДЭЛ ҮҮСГЭДЭГ ГЭЖ ИРГЭД ҮЗЭЖ БАЙНА
Image
ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
Image
ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ИЛРҮҮЛЭХ ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ОРЧИН ҮЕИЙН АРГЫГ НЭВТРҮҮЛНЭ
Image
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН НЭГ ДЭХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
ДЭЛХИЙ МОНГОЛООР ДУТАХГҮЙ Ч МОНГОЛ ДЭЛХИЙГЭЭР ДУТНА
Image
ХЯТАДЫН ИМПОРТ БУУРЧ БАЙГАА НЬ БИДЭНД БОЛГООМЖЛОХ ДОХИО ӨГЧ БАЙНА
Image
ЯАРМАГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ МАРГААШНААС ХААНА
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 160-220 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА
Image
"МОБИКОМ" КОРПОРАЦИЙН БҮХ ДАНСНЫ ЗАРЛАГЫН ГҮЙЛГЭЭГ ЗОГСООЛОО
Image
ХУУЛИЙН ТӨСӨЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА 6 ЖИЛ, ДАХИН НЭР ДЭВШИХГҮЙ
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУД 160-220 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА
Image
ЯАРМАГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙГ 10 ХОНОГ ХААЖ ЗАСВАРЛАНА
Image
ЧУУЛГАН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙНЭ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
САРАН ДЭЭР 4G СҮЛЖЭЭ БАЙГУУЛНА
Image
Сэрэмжлүүлэг: Зам тээврийн 14 ослын улмаас 16 хүн гэмтлээ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
“АЛТАРГАНА-2018” НААДМЫН БУРИАД ДУУНЫ ГРАНПРИ ШАГНАЛЫГ СЭЛЭНГИЙН ДУУЧИН ХҮРТЖЭЭ
Image
ТАРХИНД ЦУС ХАРВАХ ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДОЛООН АРГА
Image
Сар хиртэнэ
Image
ТНБД БОЛОН АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРЫГ ТОМИЛНО
Image
Баярын ширээгээ чимэх гайхалтай санаанууд
Image
БАГШ НАР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДИАЛИАР ШАГНУУЛАВ
Image
АНУ-д сураггүй алга болсон Хятад оюутныг авч явсан автомашиныг олжээ
Image
ИРГЭД БҮЛЭГ ХОРШОО БОЛОН НЭГДЭЖ АЖИЛЛАВАЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Image
Орос дахь АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөрүүлнэ
Image
АТГ-ААС Ш.БАТХҮҮГ БАРИВЧИЛЖ, С.АНХБАЯРЫН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙЛЭЭ
Image
БГД-ИЙН 750 ХҮҮХДИЙГ ЗУСЛАНД АМРААЖ, АМЬДРАХ УХААНЫ СУРГАЛТАД ЯВУУЛНА
Image
Мисс Ю.Балжидмаа загварын “шинэков”-уудыг дээрэлхэж явна уу
Image
Сонсголгүй хүн сэтгэцийн өвчтөн биш
Image
Монгол иргэд Чили улсад визгүй зорчих нөхцөл бүрдлээ
Image
 “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт боллоо
Image
Гадаад паспортын яаралтай захиалга авахгүй
Image
Хүүхэддээ олон өнгийн тоглоом авч өгвөл ухаан нь тэлнэ
Image
ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭ ГАРГАХ ХУУЛИЙН ХУГАЦАА ДУУСАХАД 4 ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
Монгол Улсын хөгжлийн гарц Зүүн Өмнөд Азиас нээгдэж байна
Image
ЦАГДААГИЙН ГАЗАРТ ГУРВАН АВТОМАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
Сонсголгүй хүмүүсийн олон улсын өдөр
Image
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
Image
Д.САРАНГЭРЭЛ: ЭМЧ, СУВИЛАГЧДЫН ЦАЛИНГ АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ ҮНЭЛНЭ
Image
Улсын хэмжээнд 376 нуур, тойром ширгэжээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЦУСАА ХАНДИВЛАЛАА
Image
Алдарт хөл бөмбөгчин Месси өнөөдөр хуримлана
Image
Image

Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа

Монголын бартаат замын авто мастеруудын холбооноос зохион байгуулдаг “Мазаалай кап 2017” ачааны авто машины уралдааны төрөлд дэд байранд орсон Ц.Батнямтай хэсэгхэн хором ярилцлаа. Тэрээр амьдралд хагацал зовлон тохиолдсон ч хүн дуртай зүйл, зорьсон зорилгынхоо төлөө туууштай байж чадвал амжилт бидэнд ойрхон байдаг гэдгийг батлан харуулсан юм.

Энэ спорттой хэзээнээс холбогдсон бэ?

-Багаасаа л техникт сонирхолтой хүүхэд байсан. Аав маань тээврийн жолооч болохоор аавтайгаа хамт машинд их явдаг байсан. Ер нь Zil-130 гуч машины кабинд л өссөн дөө. Аавтайгаа хамт  тээвэрт явсаар байгаад л машин техник тээвэрт сонирхолтой болсон. Маш багаасаа л машин барьж сурсан. Би өөрөө хуульч мэрэгжилтэй. Гэхдээ сургуулиа төгссөнөөс хойш нэг жил л мэргэжилээрээ ажилласан. Тэгээд буцаад л тээвэр техникийн салбар луу буцаад орчихсон. Одоо өөрийн гэсэн тээврийн компанитай болчихсон байна.

Тээврийн компани нь хэзээ байгуулагдсан бэ?

-Тээврийн компани маань байгуулагдаад гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Голдуу барилга, зам, хүнд даацын шорооны тээвэр техникийн түргэн тусламж үзүүлж байгаа. Гэхдээ хараахан хөл дээрээ зогсож амжаагүй л байна.

Хэзээ энэхүү спорт руугаа эргэн орсон бэ?

-Миний хувьд улсын чанартай тэмцээн уралдаануудад анх удаагаа л орж байна. Ерөнхийдөө сонирхолтой байсан ч боломж бололцоо маань таардаггүй спорт руугаа ороё гэж бодож явсаар байгаад энэ жилээс л орсон.

“Мазаалай Кап-2017” тэмцээнийхээ талаар?

-Мазаалай Кап тэмцээн нь голдуу ” жийп, сонирхогчид, мэргэжлийнхэн” гэсэн ангилалаар явагддаг. Өнгөрсөн жилийн хувьд урилгаар оролцох болон мэргэжлийн ангилалын машинууд ороод шаварт суугаад гарч чадахгүй болсон машинуудыг татаж гаргадаг. Тэмцээний хэллэгээр гадсанд зогсох гэдэг. Өмнө нь Монголд ачааны автомашин буюу tracк ангилалын машины уралдаан болж байгаагүй. Энэ жилээс автомашин буюу tracк машины ангилал нэмэгдсэн байгаа. Миний хувьд автомашин буюу tracк дэд байранд орсон. Энэ жилийн хувьд энэхүү ангилалд маань 10-аад машин оролцлоо.

Тэмцээнд оролцохын өмнө бэлтгэхдээ хэр их хугацаа зарцуулдаг вэ?

-Засаж, янзлах, бодож, тунгаах хоёр нь цуг орчихдог. Энэ машинаа янзлаад хоёр жил болж байгаа. Зургаан сарын хугацааг зарцуулж янзалсан. Дараагаар нь өөрийнх нь хүчин чадалд тохирох ажлуудыг хийж эхэлсэн

Машиныхаа хүчин чадалд тохирсон ажлуудыг хийдэг гэж байна. Энэ талаараа?

-Машин маань нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн Буянт” компаний чирэгч машин байгаа. Улаанбаатар хотын зам дээр 1000 гаруй нийтийн тээврүүд явдаг. Автобус ялгаагүй л техник, тээврийн хэрэгсэл учраас хуучин шинэ гэлтгүй гудамжинд саатаж эвдрэх тохиолдол гардаг. Тиймээс тэдгээрт түргэн тусламж үзүүлж чирж холдуулж замыг нь зайчилж гацаа түгжрэлтэй үед чөлөөлж өгдөг.

Тэмцээндээ хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Түрүүн дурьдаж байсан ажлаа хийж байтал тэмцээний тов гараад арав хоногийн өмнөөс бэлдсэн. Тэгээд л бэлдэж эхэлсэн.

Хэдэн километрийн зайд уралдсан бэ?

-Ерөнхийдөө их ойрхон. Гэхдээ бартаат зам гэдэг утгаараа өөр. Хэт бартаат замын уралдаан учраас үргэлж шавар дунд уралдана. Миний хувьд хоёр километрийг 5 минут 19 секундэд туулсан.

Бартаат зам дээр уралдаж байхдаа юу мэдэрдэг вэ?

-Уралдаан тэмцээнд оролцоод явж байхад олон хүний энерги, хөгжөөн дэмжлэг дунд сайхан байдаг.

Машинаа өөрөө засаж янзалж, тохижуулсан гэсэн нь маш их сонирхол татлаа?

- Монголд явагдаж байгаа ийм төрлийн тэмцээн уралдаанууд хэт бартаат замын уралдаан гэж явагддаг. Энэ уралдаанд техник бэлдэхэд маш хүндрэлтэй байдаг. Нэгдүгээрт техникээ бэлдэхэд цаг хугацаа их орно. Хоёрдугаарт эдийн засгийн байдал буюу мөнгө их зарцуулагддаг.Миний хувьд машинаа тэмцээн уралдаанд зориулж бэлдээгүй. Жуулчны зориулалтаар хөдөө гадаа явахад бартаа, шавар усанд сайн явахаар бэлтгэгдсэн Оросын газ-66 машин байгаа. Орос машины жаахан дутагдалтай байж магадгүй гэсэн хэсгүүдийг өөрөө бодож тунгаан, янзалж хүчин чадлыг нь сайжруулсан. Түлш болон санхүүгийн зарцуулалтыг багасгах зорилгоор хийсэн. Мотор кропыг нь солиод торумзных нь системийг янзалсан. Голдуу Япон, Солонгос хүнд даацын машинуудын мотор кропнуудыг тааруулж явах эд ангийг нь хэвээр нь үлдээсэн. Дутагдалтай талыг нь өөрчилж янзалсан гэхэд болно.

Тэмцээнд оролцохын өмнө эсвэл оролцох үеэр хүндрэлтэй зүйл тохиолдож байсан уу?

-Тэмцээнд орохоос дөрөв хоногийн өмнө ээж маань ­­­­бурхан болсон. Мэдээж маш  их гашуудаж, харамсаж тэмцээнийхээ талаар мартчихсан, оролцохгүй гээд шийдсэн байсан. Ээж, аав маань намайг энэ тэмцээнд оролцохыг дэмжиж байсан. Тэмцээнд зориулж хувцас хүртэл оёж өгсөн. Миний хүү энэ хувцасыг өмсөж оролцоно шүү гээд л зөвлөдөг байсан. Аав маань тэмцээндээ орно гэж бэлдсэн юм чинь орох хэрэгтэй. Хүнд тохиолддог л уй гашуу, зовлон. Тэр тусмаа шантарч болохгүй улам тэмцэх хэрэгтэй. Ээж чинь байсан ч байгаагүй ч чамайг харж л байгаа. Ороод амжилт гарга гэсэн. Ойр дотны хүмүүс, хамаатан садан, найз нөхөд ч гэсэн оролцох хэрэгтэй гэсэн. Тэгээд л дөрөв дэхь хоногийнх нь өглөө шууд очоод л орчихсон. Мэдээж очоод оролцох гэхэд хэцүү байсан. Гэхдээ баяр, ёслол биш тэмцээн уралдаан учраас намайг ээж минь тэнгэрээс харж байгаа гэж бодоод л оролцсон доо. Тэмцээндээ ч сайхан оролцож дэд байранд орсон.

Өөрийн тань хувьд юугаар хурцлагддаг вэ?

-Одоо өөрийгөө хурцлах зүйл нэгээр нэмэгдсэн. Ээж минь байсан бол эрхэлж нялхараад л байж байх байсан. Гэвч одоо байхгүй учраас илүү чанга байх ёстой. Аав , эгч , дүүгээ авч явах ёстой тиймээс цаашдаа хурцлагдаад л амьдрана даа.

Сүүлийн үед энэ спортыг сонирхдог залуучууд хэр их байна?

-Ачааны машины хэт бартаат ангилалд есүүлээ л уралдсан. Олны танил хүнээс эхлээд жирийн сонирхогчид ч гэсэн оролцсон. УИХ-ын гишүүн, сайд Н.Номтойбаяр  ч гэсэн бидний дунд орж уралдсан. Сайхан, өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Үүний цаана Монголын өнцөг булан бүрт бид нараас илүү авьяас чадалтай залуус зөндөө байгаа. Монгол Улсын маань бүх өнцөг булан бүрт авто тээврийн бааз байсан. Тэдгээр баазад ажиллаж байсан жолооч нарын үр удам, хүүхдүүд энэ спортод хайртай байдаг. Тэр тусмаа Манай улсын орчин нөхцөл зам ямар гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Зундаа шавар шавхай, өвөлдөө цас зудтай бартаатай байдаг. Тиймээс чадвартай, авьяаслаг залуучууд маш их байгаа. Дараа дараагийн тэмцээн уралдаанд өргөнөөр ирж оролцох байх. Энэ удаагийн “Мазаалай Кап” маань мэдээлэл тааруу байсан юм болов уу гэж бодлоо. Тэмцээн дууссаны дараа бичлэг үзээд мэдсэн залуучууд маш их байсан. Оролцож уралдах байсан юм гэсэн хүмүүс их байсан. “Мазаалай Кап” тэмцээн жил бүр гурван төрлөөр уламжлал болгон зохион байгуулагддаг учраас дараа жилээс өргөнөөр оролцох залуучууд их байгаа гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн тэмцээндээ хэзээ оролцохоор төлөвлөсөн байгаа вэ?

-Жил бүр  Mонголын бартаат замын спортын холбоо буюу /МОF/ хоёроос гурван тэмцээн зохион байгуулдаг. Намар есөн сард зохион байгууллагддаг “Зэрлэг 4х4” гэж тэмцээн байгаа. Хангай газар болдог, байгальд уралддаг. Хүний гараар бэлдсэн саад бартаа, шавар шавхай биш байгальдаа өрсөлддөг тэмцээн бий. Хавар бол Мазаалай Капдаа оролцоно.

Таны залгамж халаа болон гарч ирэх залуучууддаа хандаж зөвлөгөө өгөөч?

-Одоо залуу байгаа дээрээ бодож сэтгэж, хөдөлмөрлөж хичээх хэрэгтэй. Арав хорин жилийн дараа тэмцээнд оролцоно гэхээр чадал хүрэхгүй болчихдог. Тиймээс одоо бяртай, чадалтай ухаан сийрэг байгаа дээрээ энэ спортоор хичээллээд уралдаад амжилт гаргаарай гэж хэлмээр байна.

Цаг зав гаргаж ярилцсанд маш их баярлалаа, амжилт хүсье.

-Баярлалаа

Н.Мичидмаа

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    18:27:21 66.181.160.21

    mundag shuu


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6