Авто замын тэмдэг, тэмгэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аян үргэлжилж байна.
Аялал жуулчлалын улирал эхэлж, олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг тавдугаар сарын 15-наас эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж буй.
Аяны хүрээнд Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээнд үзлэг шалгалт хийж, тавигдсан тэмдэгүүд стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, ослоос урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэхэд үзлэг, үнэлгээ хийх юм. Мөн засаж сайжруулах, стандартын шаардлага хангуулахаас гадна замаас шалтгаалсан ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор шаардлагатай газруудад нэмэлт тэмдэг тэмдэглэгээ, тоноглолыг суурилуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ