
АНУ-ын пуужин устгах Фицджеральд усан онгоц Филиппиний ачааны усан онгоцтой мөргөлдсөнийхөө дараа Ёкосука Тэнгисийн Бааз руугаа буцаж байгаа нь
Өчигдөр /6-р сарын 18/ АНУ-ын пуужин устгах Фицджеральд усан онгоц болон Филиппиний ачааны усан онгоц мөргөлдсөний улмаас сураггүй болоод байсан багийн долоон гишүүний цогцсыг далайгаас илрүүлжээ. Эрлийн ажиллагааг явуулсан АНУ-ын Тэнгисийн долдугаар флот тэдний хэн болохыг тогтоосон байна.
Тодруулбал, АНУ-ын пуужин устгагч 10000 тонн жинтэй усан онгоц болон Филиппиний туг хатгасан 29000 тонн жинтэй ачааны усан онгоцтой Японы Изу тэнгисийн хойгт бямба гаригын өглөө /6-р сарын 17/ мөргөлджээ. Уг тэнгисийн замаар өдөрт 400-500 хөлөг онгоц зорчдог байна.
Мөргөлдөөний улмаас АНУ-ын сөнөөгч усан онгоц ихээхэн хэмжээгээр эвдэрч гэмтсэнээс гадна хөлгийн гишүүдийнхээ амь насыг ийнхүү алдлаа. Харин Филиппиний ачааны усан онгоц багахан хэмжээний хохирол амсчээ. Хоёр хөлөг онгоц хэрхэн мөргөлдсөнийг тогтоохоор АНУ-ын тэнгисийн цэргээс гадна Япон, Филиппиний талаас хамтарсан мөрдлөгийг явуулахаар болжээ.
Орчуулсан: С.Нарангарав
Эх сурвалж: CNN
СЭТГЭГДЭЛ