
“Real estate 2017” форум зургаадугаар сарын 22-ны өдөр үдээс хойш МҮХАҮТ-ийн хурлын танхимд болно.
Энэхүү арга хэмжээг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн Танхим, "Ард" санхүүгийн нэгдэл, Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани хамтран зохион байгуулж байна. Форумын үеэр олон чиглэлийн илтгэл тавигдах юм байна. Форумд "Тэнхлэг Зууч" компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Барилга, ҮХХ-ийн салбарын нөхцөл байдал, алдаа оноо”-ны судалгааны үр дүнд суурилан танилцуулна. "Тэнхлэг зууч" компанийн үүсгэн байгуулагчдын нэг, Контент маркетинг компанийн захирал Д.Гэрэлт-Од
“Маркетингийн шинэ үе ба шинэ орон сууцны маркетинг, борлуулалтыг хэрхэн хийх вэ?”, Ард санхүүгийн нэгдэл-Ард менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо "Барилгын салбарт санхүүжилт татах боломжууд, санхүүгийн схем" сэдвээр илтгэл тавина.
Тус форумд оролцогчид
-Монголын одоогийн барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар яг ямар нөхцөл байдалд байна вэ?
-Нийлүүлэлт, өрсөлдөөний нөхцөл байдал хэр байна вэ?
-Ипотекийн зээлийн санхүүжилт 2017 онд хэрхэн үргэлжлэх вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн үнэ хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Орон сууцны борлуулалтын төлөв байдал
-Худалдан авагчдын зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Хүмүүс шинэ орон сууц сонгохдоо юуг чухалчилдаг вэ?
-Өөрийн бүтээгдэхүүний зорилтот худалдан авагчдын хэрхэн тодорхойлох вэ?
-Өөрийн бүтээгдэхүүний зорилтот худалдан авагчийг тодорхойлохын тулд юу хийх вэ?
-Бусдаас ялгарч, давуу талтай болохын тулд юу хийх ёстой вэ?
-Маркетингийн идэвхижүүлэлт хийх хамгийн тохиромжтой суваг юу вэ?
-Маркетингийн идэвхижүүлэлт хийх хамгийн хямд, үр дүнтэй аргууд юу вэ?
-Олон улсад хөрөнгө оруулалт, санхүүжилтын ямар боломжууд байдаг вэ?
-Эдгээрийг Монголд хэрхэн хэрэгжүүлж болох вэ? гэх зэрэг чиглэлээр хэлэлцэх юм байна.
Б.Баярмаа
СЭТГЭГДЭЛ