Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуунаас болж хоёр цагдаагийн албан хаагч шийтгэл хүлээжээ
Image
Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Image
Дөрвөн хороог хуваалаа
Image
Д.Одбаярыг даргын ажлаас нь чөлөөллөө, одоо Цэцээс зайлуулъя
Image
В.Путины амбиц, Х.Баттулгын мөрөөдөл
Image
Тариаланч С.Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Image
Д.Одбаярыг Цэцийн даргаас чөлөөлж, гишүүнээр нь үлдээлээ
Image
Н.Цэрэнбат:Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болгож өсгөлөө
Image
“Аялгуут намар” тоглолтоо үзээд “Амжилт академи”-д 50 хувийн хөнгөлөлттэй суралцаарай
Image
Цэцийн дарга Д.Одбаярыг чөлөөллөө
Image
ХАЧИРХАЛТАЙ, НО-ТОЙ ТОМИЛГОО
Image
Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Image
ЭЗБХ:Шатлан дэвших зарчимд үндэслэсэн УИХ-ын даргын саналуудыг дэмжлээ
Image
Стандартад зааснаас 8.8-117 дахин их хүхрийн агууламжтай дизель түлш борлуулагдаж байна
Image
Теннис: Монгол охин 6 мянган ам.доллараар шагнуулав
Image
Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа
Image
Монголчууд дэлхийн шилдэг боллоо
Image
СУРВАЛЖИЛГА: Итгэл нь сацрах ээжийн “маргаашид үргэлжлэх зургаан зүрх”
Image
"ШИНЭ ХОВД" Хөрөнгө оруулалт-Хөгжлийн II чуулган 11 сарын 23 нд Ховд аймагт болно
Image
Д.Түмэнжаргал пауэрлифтингийн дэлхийн хошой аварга болов
Image
Гаалийн хяналтын талбайнууд ачилтаа зогсоох шаардлагатай байна гэлээ
Image
УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлааны эмээр шуурхай хангаж эхэллээ
Image
ХХҮЕГ-ын дарга Б.Нямдавааг АТГ-аас өчигдөр саатуулжээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгаланг АТГ-т шалгаж байна
Image
Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө
Image
Олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг соёрхон баталж, тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ
Image
“Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” сайн үйлсийн аянг өнөөдрөөс эхлүүллээ
Image
Үндсэн хуулийн цэц хаалттай хуралдаж, Д.Одбаярыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
Image
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ
Image
12 давхараас унаж амиа алдсан охины халааснаас "хачирхалтай" гэрээслэл олджээ
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ГҮЙЛТИЙН ЦАНЫН БОГИНО ЗАЙН УРАЛДААНД ШВЕДИЙН ТАМИРЧИН АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
"Чөлөөт эмэгтэйчүүд" нэвтрүүлгийн хөтлөгч дуучин Р.Дэлгэрмаа үзэгчдэд "Хорчин, атаархуу эмэгтэй" хэмээн дүгнэгджээ /Видео/
Image
МОНГОЛ ОЮУТАН БЭЭЖИНГИЙН ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ 5 ДУУЧНЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА
Image
УИХ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ...
Image
Нийтийн тээврийн хэрэгслийн гадна зар сурталчилгаанд шалгалт хийж, зөрчлийг арилгуулав
Image
УИХ-ААР ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
Image
Шудрага бус байдал тахал мэт газар авч байна гэв
Image
Эмч нар "Үдийн цай" хөтөлбөрт хяналт тавин ажиллаж байна
Image
Засгийн газар УЛААНБУУДАЙН үнийг 330 мянга болгон бууруулсныг тариаланчид эсэргүүцэж байна
Image
Ч.УЛААН: БИ ХӨДӨӨ, АЖ АХУЙН САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГААГҮЙ
Image
Нийслэлийн 79 хороонд сонгуулийн ирц бүрдсэнгүй
Image
2 дахь Golden buzzer-н эзэн Ц.Мөнхсайхан
Image
Трансжендер Солонго юунд бухимдав
Image
Британи эр шар айрагны төлөө ертөнцийн талыг туулжээ
Image
Үүнээс өдөр бүр 2 халбагыг уугаад, хэвлийн өөхлөлтөнд баяртай гэж хэлээрэй!
Image
МОРЬТ СУРЫН ХАРВААНД 70 ТАМИРЧИН ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЖ БАЙНА
Image
ИХЭНХ НУТГААР 2-19 ХЭМ ХҮРТЭЛ ДУЛААН
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
Д.Сумъяа дэлхийн чансааг тэргүүлжээ
Image
М.Майкл: Монголын хөгжилд хувь нэмэр оруулахад анхаарч ажиллаж байна
Image
2020 оны Олимп Японы эдийн засагт 283 тэрбумын өгөөж авчирна
Image
Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын “ТАРИФ”-ын нэмэлт хэлэлцээ эхэллээ
Image
“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх хэлэлцүүлэг үргэлжилж байна
Image
О.БААСАНХҮҮ ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДАВ
Image
Та эдгээр 8 зүйлийг хийвэл, Фэйсбүүкээс хөөгдөх болно!
Image
Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Image
Б.БАТ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАХГҮЙ БОЛ ГОЛЛАНД ӨВЧИН ТУСНА
Image
Хөгжлийн банкны 200 сая ам.долларын асуудлыг шүүхэд шилжүүлжээ
Image
ТАЙВАН ЖАГСААЛЫН ҮЕЭР ТАЛБАЙ ОРЧМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭНЭ
Image
Б.Энхтуяа: Насанд хүрсэн хүн жилд 157 литр сүү хэрэглэх ёстой
Image
Image

Допингтой бөхчүүдийн нэгийнх нь цолыг хурааж, нөгөөг нь зүгээр үлдээдэг нь ямар учиртай юм бэ?

Жил бүрийн наадмын дараа допингийн асуудал дэгддэг. Улсын наадмаар тав давж шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс ихэнхээс нь допинг илэрчээ гэх баталгаа, нотолгоогүй мэдээллүүд нийгэмд шуугиан тарьдаг. "16 бөхийн арав орчмоос нь илэрсэн нь үнэн. Томчууд нь өөрийнхөө нэрийг сугалаад үлдчихдэг байхгүй юу. Бөхийн допинг улс төртэй хэдийнээ хутгалдчихсан шүү дээ" гэж бөхчүүд, бөхийн хэрээнийхний дундаас барин тавин хэлэх нэгэн бий. Бас л баримт нотолгоогүй учир үнэн эсэхийг бүү мэд. Харин баримт нотолгоотой ганц зүйл гэвэл улсын цол шинээр хүртсэн залуучууд допингийн хэргээр ял сонсдог болсон.

Зарим нь цолоо хураалгаж, зарим нь барилдах эрхээ хасуулж, зарим нэг нь зүгээр үлдэж байгаа. Ийм нэг үзэгдэл сүүлийн хэдэн жил Монгол бөхөд тогтчихлоо.
2011 оны Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор тав давж шөвгөрсөн бөхчүүдээс Ховдын хоёр залуу буюу шинээр харцага цолны болзол хаггасан Г.Алтангэрэл, шинээр начин цолны болзол хангасан Ч.Цогтбаяр нараас допинг илэрсэн. Баахан л маргаан дагуулсны эцэст хоёр жил баридах эрхээ хасуулаад өнгөрч байв. Одоо Цогбаяр, Алтангэрэл нар ид баридаад явж л байна.


Дараа жил нь буюу 2012 оны төрийн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс Х.Мөнхбаатар болоод шинээр начин цолны болзол хангасан Өвөрхангайн Б.Сугаржаргал нараас допинг илэрсэн байдаг. Х.Мөнхбаатар арслан бөхийн холбооны Нямдоржтой үзээд бөөн л шуугийн болж байлаа. "Нямдорж тэргүүн надад хүүг минь заан болгооч гэж 70 сая төгрөг амласан. Гэвч хэлснээр нь болоогүй, түүнд өширхсөндөө намайг допинтой гэж зарлалаа” гэх утгатай үгийг хэвлэл мэдээллээр ярьж байв. Тэр жилийн допингийн маргааны эцэст Х.Мөнхбаатар чимгээ хураалгаж, түүнд долоогийн даваанд тахимаа өгсөн Т.Санчир шууд заан цолны болзол хангасан. Харин Б.Сугаржаргалын хувьд барилдах эрхээ ердөө зургаахан сараар л хасуулсан байдаг.
Тэгвэл 2014 оны наадмаар тав давж шинээр улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Суманчулуун, Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабат нар допингийн төрлийн эм тариа хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон. Үүнийг залуу начингууд хүлээн зөвшөөрөөгүй. Үндсэндээ "А” сорьцын шинжилгээг зөвшөөрөөгүй учир Солонгосын шинжлэх ухаан техникийн институтын допингийн хяналтын лабораторид "Б” сорьцын шилжилгээгээ дахин явуулсан. Тэгээд ч тусыг эс олсон ингээд Үндэсний их баяр наадмын салбар хорооноос дээрх хоёр бахийн цолыг хураах шийдвэр гаргасан. Мэдээж допинг хэрэглэсэн нь батлагдсан бол шийдтгэлээ амсах нь хууль. Гэвч өмнө допингтой нөхдүүдийн толгойг нь илээд цолыг нь хэвээр үлдээчихээд Б.Суманчулуун, Н.Адъяабат хоёрын цолыг шууд хураасан нь хачирхалтай.


"Хамгийн хэл амгүй, даруу төлөв, энэ хоёр залуугаар туг тахичихлаа” хэмээх яриа одоо хэр нь тасраагүй байна. Говь-Алтай аймгийн "Хантайшир” дэвжээний дасгалжуулагч багш, улсын начин Д.Бадрах "Допингийн тухай ярих надад хэцүү байна. Б.Суманчулууныгаа харахаар өмнөөс нь сэтгэл өвдөөд байна” гэж үнэнийг хэлж байсан. Б.Суманчулууны хувьд ч, Н.Адъяабатын хувьд ч улсын цол авахын төлөө бүхнийг умартан зүтгэсэн нь мэдээж. Мөн надмын дараа цолныхоо цайллагыг ч итгэл төгс хийсэн дуулддаг. Гэвч амьдралын зорилгоо болгоод зүтгэсэн зүтгэл, нэр алдар, бөхийн зам мөр нь нэг л өдөр таслагдаж байгаа юм. Спортод, ялангуяа бөхөд амжилт үзүүлэх хугацаа богино гэдэг. Иртэй бяртай хэдхэн жилийн наадам л вунаас ч үнэтэй гэж бөхчүүд ярьдаг. Гэтэл тэр бүхэн нь таслагдахаар яах билээ.


Энэ байдал өнгөрөгч жилийн наадмын дараа бас л давтагдалаа. Увсын Б.Ганзориг, Баян-Өлгийн Б.Баатарцол гэх шинээр начин болсон хоёр залуугаас допинг илэрсэн. Ганзоригийнх нь цолыг хураагаад, Баатарцолыг нь зүгээр үлдээж байна. Баяр наадмын комиссын шийдвэрийг Б.Ганзориг мэдээж эсэргүүцсэн. Энэ оны хоёрдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний нэхэмжлэлийг саяхан хянан хэлэлцээд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг баримтлан Б.Ганзоригийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо” гэж шийдвэрлэсэн. Бодит байдал ийм байна. Нэг жилийн наадмаар ижил допингтой хоёр бөхийн нэгнийх нь цолыг шууд хураагаад, нөгөөг нь зүгээр үлдээж байна. "Баатарцолын ард төрийн түшээ, аварга цолтой бөх бий. Тиймээс сугалаад үлдчихлээ. Ганзориг томхон ар талгүй учир ганцаараа хохирлоо” гээд хэвлэл мэдээлэл, сошиалаар дүүрэн шуугиж байна. Үлдээнэ гэвэл юуг ч хаацайлж болно. Баатарцолоос илэрсэн допингийн эмийн тун нь бага Ганзорингийнх өндөр байсан гэж тайлбарлаад л болоо.


Өсөхөө аваргаар тав давж начин болсон ч цолоо хураалгасан Архангайнхан Н.Адъяабат сүүлийн хоёр жил сураг тасарсан. Зодоглох нь бүү хэл, хаана байгаа нь мэдэхдэхгүй байгаа. Түүний хувьд бүх юм дууссан гэж ойлгогдохоор маш хэцүү байдал үүсчээ. Харин төрийн наадам олон жил сайн баридаж улсын цолыг гуйж биш гуядаж авсан бөхчүүдийн нэг Говь-Алтайн Б.Суманчулууны хувьд асар их нерв, сэтгэл зүйн дарамттай байгаа хэдий ч аймгийн арсан гэж дуудуулаад барилдаж байгаа. Өнгөрсөн жилийн наадмаар дөрөв давж тавын даваан Ц.Соднодоржид унасан. Санжаадамбыг ид байх үед нь хоёрын даваан өвдөглүүлж байсан Б.Суманчулуунаас допинг илэрсэнд бөхчүүд нь хүртэл гайхаж, алмайрсан дуулддаг.


Допингийн энэ бүх маргааныг эцэслэж шийдвэрлэх хэрэгтэй байна. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг нь хураах юм бол бүгдийг нь хураах хэрэгтэй. Ховдын Г.Алтангэрэл харцага, Ч.Цогбаяр начин, Б.Сугаржаргал начин, Б.Баатарцол начин нарын цолыг бусдынх нь ижил хураах хэрэгтэй болно. Одоогийн улсын гарьд Д.Рагчаа 2006 онд долоо давж заан болсныхоо дараа допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Түүний асуудлыг арван жилийн дараа буюу өнгөрсөн жилийн наадмын өмнө хэлэлцээд Рагчаад долоогийн даваанд тахим өгсөн Сүхбаатарын Ц.Магалжав улсын заан, Завханы Ш.Уламбаяр улсын харцага цол нэхэн авсан байдаг. Хууль бол хууль хэрэг хуучирдаггүй гэдэг энэ.


Тэгэхээр дээрх бөхчүүдийн цолыг нь хураахгүй юм бол цолоо хураалгаж хохирсон бөхчүүдийн цолыг нь нэхэн олговол яасан юм бэ. Хэнд нь төрийн хууль үйлчлээд хэнд нь үйлчилдэггүй юм бэ. Ингэж бичсэнээрээ допингийг өмөөрч өөгшүүлж байгаа юм биш ээ. Допингийн загалмайлсан эцэг нь А.Сүхбат аваргыг гэж хэн хүнгүй хэлдэг. "Эхнээсээ буруу эхэлсэн юм цаашдаа ч буруудаад байдаг гэмтэй. Хамгийн анх допинг илэрсэн бөхөд дүрмийн дагуу (тэр үед хууль гараагүй байсан) арга хэмжээ авах гээд тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэж байтал нөгөө бөх Дүүргийн шүүхээр "Энэ хурлынхаа ажиллагааг түдгэлзүүл” гэсэн захирамж гаргуулж аваад өөрөө бариад гүйгээд ирсэн. Бид шүүхийн захирамжийг биелүүлэхээс өөр аргагүй шүүдээ. Байгууллага дүрмэндээ заасан асуудлаар бөхөд арга хэмжээ авах гэж байхад тэр хүн өөрөө очоод шүүхээс захирамж гаргуулаад аваад ирж байгааг юу ч гэлтэй юм бэ дээ.


2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хууль гарсан. Хууль гарснаар Ерөнхийлөгчийн мэдэлд очсон. Бид өмнө нь арга хэмжээ авч чадаагүй тэр цооорхойгоор гоожсоор байгаад олон ч бөхөд арга хэмжээ авч чадаагүй нь үнэн. Ер нь ч нэгэнд нь арга хэмжээ авч чадаагүй байж, нөгөөд нь авах нь шударга бус. Үүнийг баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Харамсалтай нь улс төрчдийн оролцооноос болоод адил биш шийтгэл ногдуулсан. Допинг гэх зүйлийг санаатайгаар хэрэглэхгүй байх, түүнд санмсаргүй өртөхгүй байхыг л бөхчүүд маань анхаарах хэрэгтэй” гэж МҮБХ-ны удирдлагууд хэлдэг. Төрийн хууль бөхчүүдэд тэгш бус үйлчилж, ар талтай нь зүгээр үлдээд, эгэл даруу нь хохироод үлдэж буйг тэд хүлээн зөвшөөрч байна. Тиймийн учир энэ бусармаг, шударга бус зүйлтэй санал нийлэхгүй байгаа юм.

Өдрийн сонин
Б.Батболд

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6