Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Локарно кино наадамд Монголын уран бүтээлчид гурван шагнал хүртлээ
Image
Засгийн газар ажлын хөтөлбөрөө УИХ-д өргөн барина
Image
ТҮҮХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН 2023 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Image
“Xanadu Mines” Хармагтай төсөлд хөрөнгө оруулалт татна
Image
АХБ-ны хэлэлцээрийн хүрээнд чөлөөт бүс байгуулна
Image
Анхны гэрээт ахлагч бүсгүйчүүд тангараг өргөв
Image
Олон улсын залуучуудын өдөр тохиож байна
Image
Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 16-наас түр зогсооно
Image
Коронавирусний эсрэг анхны вакциныг “Спутник V” гэж нэрлэжээ
Image
Н.ГАНИБАЛ: МАЛЧДЫН ҮЙЛДВЭРЛЭЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ӨСГӨХ ХЭРЭГТЭЙ
Image
АТЛЕТИКО МАДРИД КЛУБИЙН ХОЁР ТОГЛОГЧООС КОРОНАВИРУС ИЛЭРЧЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД ЭДЛЭЛ, ИДЭЭ УНДАА ОЛНО
Image
C.Баясгалан: Хэнтий аймагт бүтээн байгуулалтын ажил дөнгөж эхэлж байна
Image
Монгол Улсыг 1700 жил бус 3400 жил “тэжээх” их нөөц батлагдлаа
Image
"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
Image
"Гадаадад болж буй тэмцээн наадамд оролцмоор байна"
Image
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Пүрэвдавааг томилов
Image
Kобайши Хироюки: Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон
Image
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл БНСУ-ын Элсин сайдтай уулзаж хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын талаар санал солилцлоо
Image
Ханбогд сумаас 30 ээж "Алдарт эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Image
Түүхэн аялал жуулчлалын томоохон цогцолборуудын ажил үргэлжилж байна
Image
Монгол Улс, АНУ зэс хайлуулах үйлдвэр барих төсөлд хамтарна
Image
Коронавирусний вакцин баталгаажбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлнэ
Image
БНХАУ АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ
Image
“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв
Image
Монгол Улсад 511 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлав
Image
Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал болж байна
Image
Чехийн онгоцоор 200 орчим монгол иргэн эх орондоо ирнэ
Image
Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны УУЛЗАЛТ, СЕМИНАР амжилттай боллоо
Image
МУ-ын заан О.ОДГЭРЭЛИЙН шавь нар эмчилгээнд зориулсан ХАНДИВЫН АЯНЫГ эхлүүлжээ
Image
Энэ жил Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ
Image
Манай улсад 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна
Image
“TikTok” АНУ-ын засаг захиргааны эсрэг шүүхэд хандан гомдол гарган
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа
Image
БОАЖ-ЫН САЙД Д.САРАНГЭРЭЛ ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ СЕРГЕЙ ДИОРДИЦАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ
Image
Я.Содбаатар: БНХАУ-д хандивлах хонийг иргэдээс худалдан авна
Image
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн хорих ял оноолоо
Image
Монгол гэрт үүрээ зассан хараацай шувуу
Image
Тусгаарлалтын дэглэм зөрчсөн 519 тохиолдол гарчээ
Image
“Samsung” шинэ ухаалаг гар утаснуудаа танилцуулжээ
Image
Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг томиллоо
Image
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАРТ МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
Image
БОАЖ-ын салбарын 10 ажилд “Эко жорлон” хөтөлбөр багтжээ
Image
ХУСТАЙН НУРУУНЫ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Image
Монгол, Хятадын Стратегийн яриа хэлэлцээ цахимаар болов
Image
Монгол Улсын нүүрсний экспорт 46.4 хувиар буурчээ
Image
Саудын Арабт хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх томоохон төсөл эхлүүлэв
Image
АНУ-аас 256 иргэн эх орондоо ирлээ
Image
Сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэхээс өмнө зам засварын ажлыг дуусгана
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
“Топоор” ажиллагааны цаана МАН-ыг үгүй хийх санаархал байжээ
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
Бөглүү арал дээр төрөөд бүх францын хаан болсон Наполеон
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Mongolian Hot girls
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн залуу ахуй цагийн нүцгэн зураг
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
Хуурай замын цэргийн командлалын 30 офицер, ахлагч орон сууцтай боллоо
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МАЛАЙЗЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД МАХАТИР БИН МОХАМАД ЗАХИДАЛ ИЛГЭЭВ
Image
Алтны ханш нэг сарын дээд цэгт хүрлээ
Image
 Гал үндэстэнгүүд шоронгоос Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлэв
Image
ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫН АМЬДРАХ НӨХЦЛИЙГ САЙЖРУУЛЖ БАЙНА
Image
Сэлэнгэ аймгийн багш Ц.Аюуш 100.0 сая төгрөгийн эзэн боллоо
Image
ЭРХҮҮГЭЭС ГАРААГАА ЭХЭЛСЭН "ТОРГОНЫ ЗАМ" РАЛЛИГ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ 12 ЦЭГ
Image
ГЕРМАНД ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД БАРИГДСАН ИРГЭД МОНГОЛ УЛСААС ТУРК УЛСАД СУУГАА ДИПЛОМАТ АЖИЛТНУУД БАЙЖЭЭ
Image
Д.ДОРЛИГЖАВЫН ГОМДЛЫГ ШҮҮХ ХҮЛЭЭН АВСАНГҮЙ
Image
Санал авах өдөр нийтийг хамарсан арга хэмжээ зохиовол 10 сая төгрөгөөр торгоно
Image
“Сэтгэл ариусахуй” шашин, урлагийн нэгдсэн арга хэмжээ болно
Image
Хүн байхын утга учир
Image
Шинэ iPhone авахад анхаарах ёстой ХОЁР зүйл
Image
Энэтхэгт "үхрийн мах идсэн" гэх шалтгаар эмэгтэйчүүдийг бүлэглэн хүчирхийлжээ
Image
Нас барсан иргэдийн 1.1 тэрбум төгрөгийн зээлийг тэглэнэ
Image
БҮСГҮЙЧҮҮД БИД ЮУ ХИЙЖ ХЭВШИХ ЁСТОЙ ВЭ?
Image
А.Амбасэлмаа: Нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ
Image
Баянзүрхчүүд 157,2 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Image
Тайландад 12 цагийн дотор 4 халдлага болов
Image
Ундны усны аюулгүй байдал-Усны төв лаборатори нээлтээ хийв
Image
Эрүүл мэндэд хоргүй хүнсний зориулалттай сав
Image
ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ ХАНГАХ ЗОРИЛГОТОЙ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
Э.ЦЭНДБААТАР АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО
Image
Залуу Манлайлагч Эмэгтэйчүүд чууллаа
Image
С.Зориг агсны хэргийн шүүх хурлыг өнөөдөр 55 сэтгүүлч сурвалжилна
Image
Ирэх даваа гаригаас эхлэн 120 мянгатын зогсоолд өөрчлөлт орно
Image
Монгол улс Эмиратаас эдийн засгийн тусламж хүслээ
Image
Долоо хоногийн турш өдөр бүр секс хийвэл бидний биед юу болох вэ?
Image
ЭЛСЭЛТЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА
Image
Танилц, нийслэлийн зам, гүүрийг ингэж шинэчилнэ. Шинэ зам, гарцтай болж удахгүй түгжрэлгүй хот болох нь ээ.
Image
Image

ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ

Тухайн рашаан сувилал ямар эмчилгээтэй, ямар өвчин эмгэгт илүү сайн тохирдог, ямар өвчтэй бол танд тохирохгүй талаар нийтэлсэн болохоор танд таалагдаж, тус болно гэдэгт итгэж байна.

Та манай мэдээллээс тухайн рашаан сувилалын  холбогдох утас, хаяг, үнэ тариф, ямар унаагаар очих боломжтой зэрэг мэдээллүүдийг авах боломжтой юм.

Өнөөдөр та бүхэндээ “Задгай цагаан”, “Мойлтын тохой”, “Нарс-элс”, “Оргил”, “Отгон тэнгэр”, “Өвөр Жанчивлан”, “Өөш манхан” зэрэг рашаан сувилалуудыг танилцуулж байна.

ОТОЧ МАНАЛ УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ

Оточ-Манал бурханы нэрийг хүндэтгэн дээдэлсэн тус эмнэлэг нь Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажавын санаачилгаар дөрвөн их эмч, гурван бага эмчийн бүрэлдэхүүнтэйгээр анх 1990 оны хоёрдугаар сарын 17-нд нээгдсэн байна.

Тус эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны аргаар эмчилгээ үйлчилгээ явуулж, олон түмэнд үйлчилж эхэлснээс хойш 27 жил болж байгаа аж.

"Оточ-Манал" эмнэлэг нь цус харвалтын үлдэц, саа саажилт, бөөрний гаралтай үрэвсэл, үе мөчний өвчнүүд, харшлын гаралтай өвчнүүд, уушигны архаг өвчин, уушигны багтраа, зүрх-судасны дутагдалд ороогүй зүрх судасны системийн өвчин, хоол боловсруулах замын өвчнүүд зэрэг архаг хууч өвчнүүдийг уламжлалт эмнэлгийн аргыг орчин үеийн эмчилгээний аргатай зохистойгоор хослуулан эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг байна. Энэхүү хослуулан эмчилдэг нь үйлчлүүлэгчдийн эмчилгээ үр дүнд  хүрэхэд сайнаар нөлөөлдөг байна.

Энэхүү эмнэлгийнхээ үйл ажиллагааны талаар Монгол Улсын гавьяат эмч П.Сагараажав гуайн зээ охин Г.Батцэцэг “Олон жилийн турш үйл ажиллагаагаа жигд, сайн явуулахад миний өвөө, ээж хоёрын мэдлэг, туршлага, хүнийг гэх сэтгэл гол хөшүүрэг болж байсан гэж надад бодогддог.

Эмч хүн гол нь –Сэтгэлтэй  байх хэрэгтэй гэж надад үргэлж хэлдэг байсан болохоор энэ сайхан сургаалыг гол болгон ажилладаг.

Бидний гол чиглэл бол уламжлалт анагаах ухаан. Энэ нь хүнийг өөрөөр нь, идээ ундаа, явдал мөрийн дэглэмээр эрүүлжүүлэх, мөн эмгүй эмчилгээг хийдгээрээ давуу талтай” хэмээн ярьж байлаа.

“Оточ-Манал” эмнэлэг нь:

  • Цус харвалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ/энэ нь тус эмнэлгийн үйлчлүүлэгчдэд хүмүүст танигдсан эмчилгээ юм байна/
  • Толгойн өвдөлт
  • Тархины доргилт
  • Нурууны өвдөлт
  • Нурууны суулт, мурийлт
  • Хуян хөөрөлт
  • Үе мөчний өвчин
  • Зүрх судасны архаг өвчин, цусны даралт ихдэх өвчин
  • Архаг ядаргаа
  • Мэдрэл сульдал, саа саажилт
  • Архаг бронхит, ханиад
  • Астма
  • Сарын тэмдэг алдагдах, өвдөлтэй ирэх
  • Цистит
  • Могойн яр зэрэг өвчнүүдийг эмчилнэ.

Эмчилгээ

  • Бариа засал:бүтэн биеийн болон хэсэг газрын бариа
  • Бурмын татлага
  • Блок гаргах
  • Бумба /гулгуур бумба, шивүүрт бумба/
  • Зүү /ган зүү, соронзон зүү/
  • Хануур
  • Самнуур
  • Шивүүр
  • Төөнө
  • УВЧ шарлага
  • Татлага /нуруу, хүзүү/

Шинжилгээ

  • ЭХО
  • Зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмчилгээнүүдийг хийж иргэдэд үйлчилдэг байна.

Хаяг:

Салбар 1. Дархан-Уул аймаг, 14-р баг, "Оточ Манал" эмнэлэг.
Харилцах утас: 9907-7379, 7037-7290.

Салбар 2. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Жуковын автобусны хажууд байрлах JOBI-72 төвийн 3 давхар 306 тоот
Харилцах утас: 9907-7379, 9901-1791.

ЗАДГАЙ ЦАГААН РАШААН СУВИЛАЛ

Улаанбаатар хотоос 76 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өвөр жанчивланд байрладаг. 

Энэхүү рашаан сувилалд шавар, физик, уламжлалт, европ гээд бүхий л төрлийн эмчилгээ хийдэг байна. Эдгээр эмчилгээнүүд нь элэг, цөс, ходоод, гэдэс, дотрын өвчинд тустай.

Жилийн дөрвөн улирлын турш ажиллаж, нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээн авах боломжтой. Өдрийн гурван хоолтой, эмчилгээний зардлын хамт  гурваас дээш хүнтэй өрөө 35 мянга, хоёр ортой өрөө бол 40 мянган төгрөг /Эрүүл мэндийн даатгалтай бол/ байдаг байна.  Харин эрүүл мэндийн даатгалагүй бол дээрх үнэ тариф дээр 11 мянган төгрөг нэмэгддэг байна. Групп болон тэтгэврийн хүмүүс эрхийн бичгээрээ тухайн дүүргийнхээ Халамжийн төвөөс 50 хувийн хөнгөлөлтийнхөө мөнгийг буцааж авах боломжтой аж.

Долоо хоног бүрийн нэг ба дөрөв дэх өдөр Бөхийн өргөөний урдаас мөн Дүнжингарав төвөөс унаа явдаг байна. Мөн Бөхийн өргөөний урд байрлах  “Мон-Fa” гэдэг 24 цагийн эмийн сангаас эрхийн бичиг аваад, өөрийнхөө өрхийн эмнэлгээр баталгаажуулах юм байна.  Харин та эрхийн бичгээ авахдаа ард нь бичсэн ямар бичиг баримт бүрдүүлэх тухай бичсэнийг хараарай.

Холбоо барих утас: 99156155, 99798060

МОЙЛТЫН ТОХОЙН СУВИЛАЛ

УБ хотоос 50 км зайтай бөгөөд засмал замаар яваад Горхи Тэрэлж байгалийн цогцолборт газар, Туул голын хөвөөн дээр байрладаг. Зуны улиралд таваас дээш хоногоор байрласан тохиолдолд гүүний саам, бөөр, үе мөчний элсэн шарлага, бүх төрлийн бариа засал, хийн бясалгалын дасгал, хүчилтөрөгчийн коктейль, бумба эмчилгээгээр үйлчилдэг. Чөлөөт цагаараа сагс, теннис, диско, караоке, сауна-д үйлчлүүлэх боломжтой.

Гэр буудалд гурван хоолтой өдрийн 40 мянган төгрөг, дүнзэн байшинд 45 мянган төгрөг, өвлийн байранд 50 мянган төгрөгөөр байрлана. Өвлийн байрны люкс зэрэглэлийн өрөө 80 мянган төгрөгийн үнэтэй. Ахмад настанд өдрийн 25 мянган төгрөгөөр үйлчилнэ. Нийт 270 хүн хүлээн авах хүчин чадалтай. 

Унаа: Баруун дөрвөн зам, Нарантуул зочид буудлын эсрэг талын автобусны буудлаас өдөрт 16:00 цагт автобус явна. “Мангут” эмнэлгээс эрхийн бичиг авна.

Утас: 70110027

НАР-ЭЛС БӨӨРНИЙ СУВИЛАЛ

Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрладаг.  Халуун элс, ингэний хоормогоор голлон эмчилгээ хийдэг. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүс, физик эмчилгээг хослуулан хийдэг. 

Гэрт байрлах ба дөрөв, тав, арван ортой гэрүүд бий. Нийт нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах боломжтой. 

Жил бүрийн зургаадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 10-ны хооронд сувилал нээгддэг. Энэ саруудад буюу зуны улиралд ажиллаж байгаа нь цаг агаарын байдалтай уялдан элсний халуун чанарын нөлөөллөөс хамаарсан хуваарь юм. 

Үнэ:  Хоногийн нэг хүн 25 мянган төгрөг. /эмчилгээ, өглөө, өдрийн хоол орсон үнэ/ Үйлчлүүлэх хүмүүс өөрсдийн унаагаар очно. 

Холбоо барих утас: 99082710, 99082703-эмч

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ

Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг.

Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй.

Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг.  
Хоногт нэг хүн 31800 төгрөг бөгөөд харин люкс зэрэглэлийн өрөөнүүд нь нэг хүний 31800+5000 төгрөг төлдөг байна. Үүнд байр, хоол, эмчилгээний зардал орсон байдаг байна.

Энгийн өрөөнүүд нь 2-3 хүн байрладаг, люкс зэрэглэлийн өрөөнүүд 1-2 хүнийх байдаг. Холбогдох утас: 341152, 342093, 342096, 342092

ОТГОНТЭНГЭРИЙН РАШААН СУВИЛАЛ

Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр, Улаанбаатар 1210км алсад, Отгонтэнгэр уулнаас зүүн хойш, бага Отгонтэнгэр уулын ар хормойд, ойн бүсийн дээд хязгаарт, Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд далайн түвшнээс дээш 2500 метрт байдаг.

Рашаан сувиллын орчин нь мөнх цаст мөсөн голоос эх авсан цэнгэг уст гол горхи, тагийн болон ойт хээрийн бүсийн ургамал, мод бут холилдсон ойн зурвас вансэмбэрүү, алтангагнуур, бэрээмэг, хонин арц зэрэг нэн ховор ургамлууд, буга, аргаль, янгир, хүдэр, шилүүс, чоно, үнэг, тарвага зэрэг ан араатан амьтад нутгийн шүтээн рашааны могой, төрөл бүрийн шувууд загасаар баян өндөр уулын бичил уур амьсгалтай, жилд 200-300 мм хур тунадас унадаг, агаарын жилийн дундаж температур цельсийн +13-аас -40 хэмийн хэлбэлзэлтэй байгалийн ховор үзэсгэлэнт Монгол улсын дархан цаазат газар юм.

Отгонтэнгэрийн халуун рашааныг анх нутгийн анчид нээж "Мөнх ус" хэмээн нэрлэж нутгийн ардууд болон ойр орчмын нутаг хошуудаас олон тооны хүмүүс ердийн хөсгөөр ирж орох, уух зэргээр хэрэглэж байсан домог бий.1912 оноос нутгийн алдартай оточ маарамбууд эмчилгээнд хэрэглэх журам тогтоон нэр өгсөн байдаг ба 1930-1950-иад он, 1970-1982 онуудад ЗХУ, БНМАУ-ын эрдэмтэд шинжлэх ухааны иж бүрэн судалгаа хийсэн байна.

Отгонтэнгэрийн халуун рашааныг зуны дунд сараас намрын тэргүүн сарыг дуусах хүртэл хугацаанд ашиглаж ирсэн уламжлалд тулгуурлан 1954 онд 50 ортой улсын рашаан сувилал байгуулсан нь эдүгээ хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Отгонтэнгэрийн рашаан нь зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэл улирлын ажиллагаатай бөгөөд нэг ээлжинд 150-210 хүн хүлээн авах боломжтой.

Рашааны химийн найрлага: Хийн бүтцээрээ азот хий 85-93%-ийг эзлэх азот зонхилсон, азот хий 50-60%, хүхэрт устөрөгч 8.5-31.8%-ийг эзэлсэн азот хүхэрт устөрөгч холилдсон 2 бүлэгт хуваагдах +13C градусаар +55С градусын халуунтай 350-370мг/л эрдэсжилттэй, сул шүтлэг хүхэрт устөрөгч бүхий азотын халуун рашаан. Хүхэрлэг хар шавартай. Бүтэц найрлага, эмчилгээний идэвхийн байдал нь бүгд судалгаагаар нарийн тогтоогдсон байдаг.

Хэрэглэх арга: Рашаан уух, рашаанд орох, шавар тавих

Эмчилгээний заалт: Тулгуур хөдөлгөөний эрхтэний өвчин, зүрх судас, цусны эргэлтний дутмагшил, 1 үеэс хэтрээгүй үед, зах мэдрэлийн системийн өвчин, судасны өвчин, арьсны өвчин, (хайрст үлдийн эдгэрэлт, хязгаарлагдмал нейродермит, намарс, арьсны загатнаат өвчнүүд, харшлын гаралтай арьсны үрэвсэлт өвчний хурц биш үе), гуурсан хоолойн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл.

Эсрэг заалт: Арьсны өвчний хурц хэлбэр, тархины судасны хатуурал, гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсний дараах үе, анервизм, артерийн даралт ихдэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илрэл, гадагш шүүс, идээ ялгарсан халуунтай, өвчтөний биеийн байдал доройтсон, зэрэг өөрчлөлттэй яс үений хүнд хэлбэрийн өвчин, арьсны өвчний хүнд хэлбэр, уушигны архаг буглаа, хүнд дахилт байнга өгдөг гуурсан хоолойн багтраа өвчин.

Хийгдэх эмчилгээ: Рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэдэг. Амрагч танд анир чимээгүй орчин, онгон байгальд алжаалаа тайлах боломж олгож, хөнгөн шуурхай үйлчлэн туршлагатай эмч, анхаарал халамж сайтай сувилгааны мэргэжилтнүүд үйлчлэх бөгөөд баазад амрах хугацаанд тав тух аюулгүй байдлыг хангана.

Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй бол 20 мянган төгрөг.

Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос гарах унааны үйлчилгээг зохион байгуулж өгдөг. 
Холбоо барих утас: 99468182, 88114413

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН СУВИЛАЛ

Тус рашаан сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт далайн түвшнээс дээш 1300 метрийн өндөрт ой хээрийн бүсэд оршдог. Улаанбаатар хотоос шууд замаар 75 километр засмал замаар 105 километр Төв аймгаас 70 километр зайд оршдог. "Өвөр Жанчивлан" рашаан сувилал нь 1955 онд байгуулагдсан 50 гаруй жилийн түүхтэй. Жанчивлангийн рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг, цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан.  

Рашаан сувилал нь гурван давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, нэг ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай жилийн дөрвөн улиралд үйлчилгээ явуулдаг  томоохон сувиллуудын нэг. 

Тус рашаан сувилал нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, цөсний хагалгаа хийлгэсний дараах үе зэрэгт жанчивлангийн рашаан уулгах, цөс, ходоод, гэдэс угаахаас гадна шавар эмчилгээ, усан эмчилгээ, гэрлэн болон цахилгаан эмчилгээ, иллэг, бариа засал, биеийн тамир эмчилгээ, бумба, зүү төөнүүр, хүчилтөрөгчийн коктейл уулгах, зуны улиралд гүүний саам, цагаан ямааны сүү уулгах зэрэг эмчилгээнүүдийг хийж мөн эмчилгээний хоолоор үйлчилдэг. 

Амрагч сувилуулагчдын ая тухтай амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлж урлаг соёлын арга хэмжээг төрөл бүрээр зохион байгуулж цэнгээнт бүжиг, биллиард, ширээний теннисний заал танхимууд мөн сагсан бөмбөг, волейболын гадна талбайг тохижуулан ажиллаж байна.

"Өвөр Жанчивлан" рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс, эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ. 
Холбоо барих утас: 88001511, 322075

ӨӨШ МАНХАН - ЭЛСЭН СУВИЛАЛ

Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Анх 1986 онд байгуулагдсан.

Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөрний дутагдлын хам шинж, эмэгтэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүлжүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 93-97%-тай байдаг. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Сувилуулагчид өөрсдийн хүсэлтээр бариа засал, зүү төөнүүр хийлгэх, бумба тавиулах, тариа дусал хийлгэх зэрэг үйлчилгээг нэмэлт төлбөртэйгөөр хийлгэх боломжтой. 

Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увидастай. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл  энэхүү элсний “ид шид”-ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө Тайвань, Япон, Солонгос, Америкаас хүртэл 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байнга ирж үйлчлүүлдэг болжээ.
Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй.  

Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.

Амралтын таван ортой монгол гэр тав, дөрвөн ортой модон байшин найм, найман тасалгаа бүхий 24 ортой /нэг өрөөндөө гурван ортой/тоосгон байшинтай. Нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг. 1986-2015 оны хооронд нийт 10000 гаруй хүнийг эмчлэн сувилсан. 

Нэг хоногийн төлбөр: нэг хүний 45 мянган төг төгрөг. Үүнд: Эмчийн үзлэг, Эмчилгээ, хоол, байрны үнэ орсон болно.

Хүүхэд үйлчлүүлэх тариф:

  • 0- 2 насны хүхэд төлбөргүй
  • 3-6 насны хүүхэд 50 %хямдралтай
  • 7-11 насны хүүхэд 30% хямдралтай

Унаа болон замын байдал: 

  • Сувилуулагч УБ хотоос - Өөш манхан сувилал хүртэл хоёр талдаа замын зардал 25000*2=50000 төгрөг     
  • Сувилуулагчдад  "Өөш манхан"  сувилал өөрийн COUNTY автобусаар үйлчилнэ.
  • Сувилуулагч унааны болон замын хоолны зардлыг тусад нь тушаана.
  • Урьдчилан тохирч захиалга өгсний үндсэн дээр VI/11, VI/26, VII/10, VII/24, VIII/7-ны өдрүүдэд унаа үйлчилнэ. 
  • Унаа 1 дүгээр эмнэлгийн орчмоос явна. Цаг агаарын байдлаас явах хугацаа өөрчлөгдвөл тухайн үед зарлана.

Бүрдүүлэх бичиг баримт болон бусад анхаарах зүйл:

  • Сувилалын илгээх картыг өрхийн эмчлэгч эмч ерөнхий эмчээр тамга даруулж заавал баталгаажуулсан байх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх
  • Өвчний байдал, эмчилгээ хийлгэсэн түүхийг эмчлүүлэгчийн картанд заавал тэмдэглүүлсэн байх
  • Мөн бөөр, нуруу, үе мөч зэрэг өвчний шинжилгээг хийлгэсэн байх.
  • Шээсний шинжилгээ хийлгэсэн байх. 
  • Нэг ээлжийн цагаан хэрэглэл, алчуур, аяга болон хувийн ариун цэврийн хэрэглэлээ авч ирнэ.  

Сувилал руу ирэх маршрутууд:

  • УБ - Дэлгэрцогт сум – Мандалговь -  Өөш манхан
  • УБ - Дэлгэрцогт сум – Мандалговь – Өлзийт сум -  Өөш манхан
  • УБ - Дэрэн сум – Гурвансайхан сум - Буянт баг -  Өөш манхан
  • УБ - Цагаандэлгэр сум – Говь-Угтаал сум -  Өөш манхан
  • УБ - Гурвансайхан сум - Буянт баг -  Өөш манхан

Автобус I эмнэлгийн баруун хаалганы орчмоос 07:00 цагт хөдөлнө.

Эрхийн бичиг “Драгон” төвийн хойно 22А байрны чанх хойно “Монгео” ХХК-ийн байрнаас авна.

Холбоо барих утас: 99118166 , 99038736 , 99274746 95999969

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6