Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Image
ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
Image
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
Image
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
Image
БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
НИЙСЛЭЛ ДЭХ ХӨШӨӨНҮҮДИЙГ ЗАСВАРЛАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
УЛСЫН ХАРЦАГА Д.АНАР: Б.СЕРИК МААНЬ “МИНИЙ НАЙЗ ГАР АМАР ДАВААД ТОМ ЦОЛД ЗҮТГЭ” ГЭЖ ХЭЛСЭН
Image
АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИНЭ
Image
ХЭМЖЭЭЛШГҮЙ ЭРХ МЭДЭЛТ “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК АЖИЛЧНЫХАА ҮХЛИЙГ ҮЛ ТООЖЭЭ
Image
Э.ОЮУНБОЛД АВАРГАД ШИНЭ ЗАГВАРЫН "LEXUS RX350" МАШИН БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
ДЭЛХИЙН АВАРГА Б.БУДЖАРГАЛД ГУРВАН ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
''ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ'' БОЛЛОО
Image
ӨЛӨНГИЙН ӨНГӨР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТ АРГА ХЭМЖЭЭ НОГДУУЛЛАА
Image
МОБИКОМЫН ДЭЭРЭМ
Image
ХУРГАН ДАРГА НАР ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ ТАМИРЧДЫН ХООЛ ХҮНСИЙГ ДУУСТАЛ ИДЭЛЦЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСӨЛ, САНАЛЫГ АЖЛЫН ХЭСЭГ ХЭРХЭН ДҮГНЭВ?
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛД ДЭЭРМИЙН ХАЛДЛАГАД ӨРТЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХУВЬД ЭНЭ ЗАМ НЭГ ЦАГ, НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ Ч ГЭСЭН АШИГЛАЛТАД ОРОХ НЬ НЭН ЧУХАЛ
Image
БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ОЛБОРЛОЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН УУЛЗАЛТ БОЛОВ
Image
МОНГОЛД АМРАХААР ЭРХҮҮ МУЖААС 42 ХҮҮХЭД ИРЛЭЭ
Image
ТӨРИЙН ОРДОНД БОЛОХ ХУРАЛДААНЫ ХУВААРЬ
Image
ЗАРИМ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
ОЛОН НИЙТЭЭС ИРСЭН САНАЛУУДЫГ БАГЦАЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ОЛОН НИЙТ НЬ ДЭМЖИХГҮЙ БАЙНА
Image
МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ-Д ТАНИЛЦУУЛАВ
Image
"УРТ НЭРТЭЙ" ХУУЛИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ЯВЦЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
ХӨЛБӨМБӨГ: МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ ЭХ ОРОНДОО 4 ТОГЛОЛТ ХИЙНЭ.
Image
С.БАТБААТАР: ЭРХ БАРИГЧ ХОЁР НАМЫГ ТАТАН БУУЛГАЖ, ДАХИН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЭМСЭН ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
УЛААНБААТАРТ 24-26 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
МОНГОЛ УЛСЫН АВАРГА Э.ОЮУНБОЛДОД ЦЕГ-ЫН УДИРДЛАГУУД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
ЦАГДААГИЙН АЖИЛТНЫ НЭР БАРИН, ХЭРЭГ ҮЙЛДСЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАРВАГАН ТАХЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДАХИН 10 ХОНОГ СУНГАЛАА
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
“ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 2019 ОНЫ 27 ДУГААРЫН ТОЙМ
Image
КАПИТАЛ БАНКНЫ ЭД ХӨРӨНГИЙГ ХУДАЛДАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
“БИД МАРТАХГҮЙ” ХҮНДЭТГЭЛИЙН ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Н.ЛҮНДЭНДОРЖ: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭР ТОМЪЁО ТОВ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
Image
БУЛГАН, АРХАНГАЙН МАЛЧДЫН ИСГЭСЭН АЙРАГ ШИЛДГЭЭР ШАЛГАРАВ
Image
АЛДАРТ ИХ "МАГНАЙ ХАЛИУН" АЗАРГА ЭНДЖЭЭ
Image
АЖИЛ, АМРАЛТАА АНДУУРСАН ГИШҮҮН
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
КАНАДЫН ЗАЛУУ ХОККЕЙЧДЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН АВТОБУС ОСОЛДСОНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
С.Зориг, Ш.Отгонбилэг нарын үхлийн захиалагч нь нэг хүн
Image
“ЕВРОПЫН ЦОМ” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНЭЭС МАНАЙ ЖҮДОЧИД АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ХЗБХ: ТҮР ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНЭЭС УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ХАСЛАА
Image
АН-ын бүлэг хуралдсангүй
Image
Дональд Трампийн гүнж
Image
А.МЕРКЕЛЬ, Э.МАКРОН БОЛОН П.ПОРОШЕНКО НАР УУЛЗАЖ МАГАДГҮЙ
Image
САНЧИР ГАРАГИЙН МӨСӨН ДОР ДАЛАЙ БАЙГААГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Жак Ма: Худалдаа зогсоход дайн гардаг
Image
ГҮЗЭЭЛЗГЭНЭ ЖИМСЭЭР ИНГЭЖ ДАРХЛААГАА САЙЖРУУЛДАГ ЮМ БАЙНА БАС ТУРААРАЙ | ХАДГАЛААД АВААРАЙ
Image
ТАЙВАН ЖАГСААЛД СОЁЛЫН САЛБАРЫНХАН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ
Image
Орон сууцны хороолол дотор шинээр газар олгохгүй
Image
А.Амарбаясгалан: Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв барих гэж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дамжин өнгөрөх авто тээврийн асуудлаар ярилцав
Image
ПАРЛАМЕНТЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН НИЙГЭМЛЭГИЙН ХУРАЛ ЖЕНЕВТ БОЛЖ БАЙНА
Image
ЗАВХАНЧУУД ИХ НАСНЫ МОРИНЫ УРАЛДААНД ӨНГӨТЭЙ САЙХАН НААДАВ
Image
Цагдаагийн байгууллага албан хэрэгцээндээ авто машинтай боллоо
Image
ГССҮТ-ийн мэс заслын дөрвөн эмч хууль бусаар буга, хадран загас агнажээ
Image
Гал сөнөөгчдийн наадамд оролцсон тамирчид эх орондоо ирэв
Image
МАН: БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГЫГ ТОДРУУЛНА
Image
Оффшорт байгаа 4,5 сая долларын эзэн хэн бэ?
Image
Т.БАТЦОГТ: ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОТОД НЭГДСЭН БОДЛОГО АЛГА
Image
АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НИСЭХ ОНГОЦНЫ ӨНГИЙГ ӨӨРЧИЛНӨ
Image
Сүмд халдлага үйлдсэн этгээдэд ял тулгалаа
Image
"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН БҮРТ ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ БАЙНА"
Image
МЕКСИКТ ОНГОЦ ОСОЛДОЖ 13 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
ХИС-ИЙН ГЕОЛОГИЙН АНГИЙНХАН 100 ХУВЬ АЖЛЫН БАЙРТАЙ ТӨГСӨЖ БАЙНА
Image
ЯПОНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН САНХҮҮЖИЛТЭЭР ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
СУУДЛЫН АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС 62.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛЖЭЭ
Image
АНХААР: ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРООТОЙ
Image
Image

Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүд, Монголын ард түмэнд хандан үг хэллээ...
 

Монголчууд аа, элэг нэгт ахан дүүс ээ, УИХ-ын эрхэм гишүүд ээ, хүндэт зочид оо,миний бие иргэдийнхээ итгэлийг хүлээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргыг саяхан өргөлөө. 

Энэ бол иргэд сонгогчдоос надад хүлээлгэж буй их итгэл найдвар, өндөр хариуцлага бөгөөд Ерөнхийлөгчийн албыг өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны нандин хэлхээ ард олныхоо төлөө сэтгэл оюунаа дайчлан, чин шударгаар зүтгэх дуудлага хэмээн хүлээж авч байна.

Итгэл өгч, найдан дэмжиж, Монгол Улсаа хөгжүүлэн дэвжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжсэн ард түмэндээ халуун баяр хүргэе.

Хамтран өрсөлдөж, Монгол Улсын ардчилсан сонголтыг хүлээн зөвшөөрсөнөрсөлдөгчиддөө Монголын төлөөх цаашдынх нь үйл хэрэгт амжилт хүсье.

Мөн энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёронтоо сонгогдон ажилласан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчдөө цаашдынх нь үйлсэд амжилт хүсье, баярлалаа.

Өнөөдөр Монголын ард түмэнд олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар, араасаа  бодлого нэхэж, хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл  эх оронч сэтгэлгээг шаардаж байна. Олон түмний хүлээлт бол хийх ажлын маань замын зураг болж, түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх нь надад оногдсон үүрэг гэж би ойлгож байгаа.

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар та бүхний итгэл дэмжлэгээр сонгогдож, дөнгөж сая тангаргаа өргөлөө.  

Та бүхнийхээ өндөр итгэлийг шаргуу зүтгэлээ хариулан ажиллахаа дахин тангараглаж байна.

 

 

УИХ-ын эрхэм гишүүд ээ, та биднийг хойшлуулшгүй ажил шилээ даран хүлээж байна. Нэн тэргүүнд ард түмний ажилгүйдлийг аргилгах, ядуурлаас гаргахын төлөө хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Өнөөдөр ядуурал, ажилгүйдэл нь ноцтой хэмжээнд ирж, үндэсний аюултай байдалд хүрчихээд байгаад би онцгой анхаарч, бүх боломж, бололцоог үүнд чиглүүлэн та бүхэнтэй хамтран ажиллах болно. Энэ зорилгын төлөө УИХ, Засгийн газартай хамтарч нэгэн хүчээр үр дүнд хүрэхээр зорих болно гэдгээ дуулгая. Хамтын хүч ямагт амжилт авчирдаг.

Та бүхний зөв шийдвэр, зөв бодлогыг дэмжиж ажиллана, ард түмний эрх ашгийг огоорсон, дутуу дулимаг хууль тогтоомж гаргаваас засаж залруулахын төлөө шаардах, шүүмжлэх болно гэдгийг хэлье.

Би иргэдээ сонсдог, иргэдтэйгээ хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. 

Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн бодит өсөлт бий болгосон, дэлхийд нэртэй, дотоодын үйлдвэрлэл хөгжсөн, иргэдийн бүтээмж нэмэгдсэн, улс орныг иргэдийнхээ оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна.

Миний бие ажлын зарчимдаа дараах зүйлийг дэмжихгүй гэдгээ онцлон хэлмээр байна.Хууль ёсыг уландаа гишгэсэн түшмэдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг үйлдлийг хуулийн дагуу таслан зогсооно. Төрийн албыг наймаалдаг гэмт үйлдэлтэй шийдвэртэй тэмцэнэ. Иргэдээ ядууруулж, цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. 

Хүний эрхийг хөсөрдүүлдэг, иргэдээ ялгаварладаг харгис жишгийг мөн халах болно.

Би эв нэгдлийг эрхэмлэсэн үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. 

Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн, экологийн тэнцвэрийг хадгалж, газар нутгаа хамгаалсан, экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч  Ерөнхийлөгч байна.

Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч, үйлдвэрлэгч орон байлгахын төлөө ажилдаа шуурхайлан орно. 

Мөнхийн хоёр хөрш ОХУ, Хятад улстай найрамдалт сайн хөршийн харилцаагаа бүх талбарт үргэлжлүүлж, гуравдагч хөршийн бодлогод онцгой анхаарна. Мөнх тэнгэр биднийг ивээг хэмээлээ.

УИХ-ын ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэхдээ үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэхийг ард түмэндээ хандан хүсэн ерөөлөө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 

 

 

 

 

 

 
 
 

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөлөө

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан Төрийн ордны Их танхимд гишүүдийн 73.7 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.

Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга нар хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөлөө.

Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, улс төрийн намын удирдлагууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.

21:20 2017-07-09

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтоолоо

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх,  тов тогтоохыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин баталлаа.  Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангаргах өргөх товыг 2017 оны долдугаар сарын 10-ний өдрийн 12.30 цагт байхаар тогтоож, баталлаа. Тогтоолыг баталсны дараа УИХ-ын гишүүд Их хурлын танхим руу шилжлээ.

Одоо тэнд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга тангараг өргөнө.

21:09 2017-07-09

УИХ: Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэн, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн гишүүдийн 96.5 хувийн саналаар дэмжин, баталлаа. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж олонхийн санал авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцон, бүрэн эрхийг нь зөвшөөрлөө.

УИХ-ын тогтоолыг батлахын өмнө гишүүд дараах байр суурийг илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн хуулийн нэг давуу тал нь богино хугацаанд сонгууль болж өнгөрлөө. Хэрвээ хуучны хуулиар сонгуулийн сурталчилгаа 45 хоног үргэлжилсэн бол хоёр намын нэг нь төрөө, нөгөө нь эдийн засгаа дуусгаад өнгөрөх байлаа.

Ардчилсан нам тэр дундаа өрийг чөлөөлөх амлалт өгсөн нь иргэдийн сэтгэлийг ихэд хөдөлгөлөө.

Одоо Монгол төр урагшаа харж ярих ёстой. Хагарал бутралаа хойш тавиад хөгжлийнхөө талаар явах ёстой. Үндсэн Хуулиа өөрчлөх ёстой гэж УИХ-ын гишүүдийн ярьж байгаатай санал нэг байна. Ерөнхийлөгчийг 60-аас дээш настай, УИХ-ын гишүүн нь 45-аас дээш настай сонгогдож байх шалгуур тавимаар байна.

Нөгөө талаар сонгуулиар мөнгө тараасан, хандив авсан хууль бус үйлдэл нэлээн гарлаа. Манай намаас 50 сая вон, МАН-аас бас нэлээн, Ардчилсан намаас 1 тэрбум төгрөг хураагдах нь. Үүнийг тусгай сан байгуулаад хүүхдийн цэцэрлэг барихад зарцуулъя.

Төрөөр тоглодог залуучуудыг болимоор байна. Монгол төрд хүндэтгэлтэй хандмаар байна. Ний нуугүй хэлэхэд олон жил УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүсээсээ суралцмаар байна.

Ажлаа уралддаг болохын тулд Сонгуулийн хуулийг өөрчилмөөр байна.

Мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг болмоор байна. Эхнэр ярихгүй, хүүхэд ярихгүй болмоор байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Асар их хариуцлага байгаа гэдгийг анхааруулж хэлмээр байна. Ерөнхийлөгч тамгаа хүлээж авсны дараа нам бус болно. Нам руугаа гүйдэг бус түмэн олон руугаа гүйдэг Ерөнхийлөгч байгаасай.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийт сонгогчиддоо баяр хүргэе. Хуулийн гажуудал зөрчилтэй асуудал нь өнөөдөр үүссэн асуудал биш. Хэн сонгогдсон аль нам сонгуульд ялсан гэдгээр нь асуудлыг авч үзье.

Сонгуулийн будилаан маргаантай холбоотой асуудал ярьж байгаа бол Монголын ард түмэн шүүж байгаа. Хэн мөнгө тараасан, хэн хар сурталчилгаа хийснийг ялгаж салгана.

Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль, холбогдох бусад хуулийн хүрээнд шийдээд явах. Алдсан оносон зүйл их бий, хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтооно биз. Ямар ч хууль хуучирдаггүй. Шийдвэрлээд явах боломжтой. Аливаа асуудал шийдэгдээгүй байхад шийдсэн мэтээр ярих нь боломжгүй зүйл. Шүүхээр хэн нэгний гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ямар нэгэн зүйлд оролцож болдоггүй мэтээр ярьж байгаа нь буруу.

Захын хуульч энийг мэднэ. Тийм учраас энэ зарчмыг барьж явах ёстой. Хэнийг ч шүүхээр гэм буруутай гэж тогтоогоогүй бол гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй.

Хар дүгнэлт ярьж, баяр наадмын босгон дээр хар юм ярих хэрэггүй гэсэн юм.

УИХ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг танилцуулав

УИХ-ын ээлжит бус чуулганд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг танилцуулж, хамгийн олон санал авсан Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон болохыг онцоллоо.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч зургадугаар сарын 26-нд болсон сонгуульд хэн нь ч олонхийн санал аваагүй тул хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хоёр дахь шатны санал хураалтад оруулсан болохыг тэмдэглэлээ.

Хоёр дахь шатны санал хураалтад Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 611221 сонгогчийн санал буюу 50.61 хувь, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497067 сонгогчийн санал буюу 41.16 хувийн санал авсан дүн гарсан.  Сонгуулийг амжилттай зохион байгуулагдсан.

Сонгуулийг зохион байгуулахад улсын хэмжээнд 1983 хэсгийн санал авах байр 25 мянга гаруй төрийн албан хаагч ажилласан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн А.Сүхбат: Сонгууль хууль ёсны шударга боллоо гэлээ. Тэрбум, тэрбумаар нь мөнгө тараасан ямар муухай сонгууль болов оо. Яасан болоод хууль ёсны сонгууль болсон гэж үзээд байна вэ. Шударга ёс хариуцлагыг ард түмэн хүсэж байна. Улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой?

Ч.Содномцэрэн: Зохион байгуулалтын бүх арга хэмжээг авч ажилласан, хуулийн дагуу хийсэн.

Сонгуулийн байгууллагад ажилласан 25 мянган төрийн албан хаагч хуулийн дагуу ажилласан гэж дүгнэсэн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат: Монгол Улс парламентын засаглалтай орон. Үе, үеийн Ерөнхийлөгч нар янз бүрийн хуульд өөрчлөлт оруулсаар ямар засаглалтай нь мэдэгдэхээ больсон. Намын бүлгүүд, бие даагчид Үндсэн хуулиа, Сонгуулийн хуулиа цэгцэлж авах ёстой.

Сая А.Сүхбат гишүүн хэллээ, тэрбумаар нь мөнгө тараасан сонгууль байлаа гэж. Хууль зөрчсөн асуудлаар шүүх эцсийн шийдвэр гаргадаг, мэдэгдлээ хүлээж аваад давж заалдах гэхэд сонгууль нь дуусдаг.

Хоёр дахь шатны санал хураалтыг зохицуулсан ямар ч заалт Сонгуулийн хуульд байдаггүй. Хэдэн тэрбумаар нь мөнгө илрээд баригдаж байхад яаж ч зохицуулж чадахгүй байсаар сонгууль дуусах жишээний.  Ийм учраас Монголын төрийг эмх цэгцтэй болгоё. Улс төрийн сонгууль бол шоу биш. Дэлхийн парламентын засаглал ямар байдаг юм, тэр жишиг рүү Монголын парламентыг оруулах.

Нийт сонгогчийн дөрөвний нэг хувийн дэмжлэг авсан хүн нь төрийн тэргүүн болж байна. Иймээс төрд итгэх итгэлийг бэхжүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулиа шуурхайлах хэрэгтэй болж байна.

Г.ДАРЬ

Эх сурвалж News.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6