Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
ЦАГААН ГААТАЙ УСААР ЖИНГЭЭ ХАСАХ ХАМГИЙН ЭРҮҮЛ АРГА
Image
Монголын есөн эрэгтэй бөх дэлхийн чансаанд багтав
Image
Д.Оюунхорол болон түүний багийнханд баяр хүргэхээс өөр яахав
Image
Нэрийг бүтэн дуудахад хувь заяа тэгширдэг
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
Image
АЖ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ 32.8 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
Д.ХАЯНХЯРВАА:ЗАСГИЙН ГАЗАР ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ОХУ-ЫН КОМПАНИУДТАЙ ХЭЛЦЭЛ ХИЙЖ БАЙГАА
Image
Англи хэлийг эх хэл шигээ эзэмших 7 нууц
Image
Агаарын бохирдол ихтэй үед хэрхэн зөв хооллох вэ?
Image
Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарт "Чингис хаан" одон хүртээнэ
Image
Хүн амыг эрүүл хүнсээр хангаж чадахгүй байна
Image
Шуурхай ажиллагааг хангах штабын дадлага сургууль зохион байгууллаа
Image
Д.ТРАМП, КИМ ЖӨН УН НАРЫН ШИНЭ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД БЭЛТГЭЖ БАЙГААГАА МЭДЭГДЖЭЭ
Image
48 настай эмэгтэй дөрвөн сарын дотор мэргэжлийн тамирчин болжээ
Image
ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
Image
Зуух тараана гэж ард түмнийг мунхруулахаа болиорой
Image
"Гацуурт" компаний захирал Л.Чинбат, яруу найрагч Б.Лхагвасүрэн нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Б.Мягмар: ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНУУДЫН ТЭМЦЭЛ АМЖИЛТАНД ХҮРЭХ ЁСТОЙ
Image
Далай лам - Дараагын 4 жилд санаж явах 5 зүйл
Image
21 хоногт өөрийн хүссэн вэбээ хийж сурмаар байна уу
Image
ЗОРИУЛАЛТЫН БУС ГАЗАРТ АВТО МАШИНЫ ХУДАЛДАА ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭН, ААН-ИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ, ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ЦУЦАЛНА
Image
МОНГОЛ БАНК ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ТОГТООН БАРЬЖ ДИЙЛЭХ ҮҮ
Image
50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
“ОДДЫН АКАДЕМИ”-ИЙН ШИНЭ СУРАГЧИД
Image
ТАГНУУЛЫН ХОЁР АЖИЛТНЫГ Б.ХУРЦТАЙ ХАМТ ХОРЬЖЭЭ
Image
“НАЙРАМДАЛ -2018” ЭКИПАЖ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХҮЧИНДСЭН, ЖИРЭМСЭН БОЛГОСОН ХЭРЭГТ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг хэр их үнсэнэ, төдий чинээ орлого нь нэмэгддэг
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Д.ОЮУНХОРОЛ НАРЫН САНААЧИЛСАН БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРӨӨР АМРАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
Image

Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн хүнд нөхцөлд дундаж давхаргаа хамгаалж, соёл урлагаа дэмжих ёстой

ИХ-ын гишүүн Л.ОюунЭрдэнэтэй цаг үеийн талаар ярилцлаа.

 -Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэж байна. Гишүүд янз бүрийн санал хэлж байгаа харагдлаа. Та ямар байр суурьтай байна вэ. Хэрэгжүүлэхэд хэр боломжтой бол?

  -Засгийн газраас 2016- 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг боловсруулж, оруулж ирэхдээ онцгой нөхцөл байдалд эдийн засгийг хэрхэн тогтворжуулах, цаашид тогтвортой өсөлтийг яаж хангах вэ гэж хоёр хуваасан байна. Мэдээж нэгдүгээр үе шат хамгийн чухал.  Монгол Улс 22.3 их наяд төгрөгийн өртэй. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 81.3 хувь гэсэн үг. 1970-2014 оны хооронд гадаад өр дээрээ дампуурал зарласан 20 орчим улс орон бий. Манайхтай төстэй гэсэн үг. Гэхдээ эдгээрийн 73 хувьд ДНБий харьцаа нь 80 хувиас доош байхад эдийн засгийн хямрал тохиолдсон. Тэгэхээр манай улс 70 хувиас дээш төвшинд гадаад өр дээрээ дампуурах магадлалтай орнуудын тоонд зүй ёсоор тооцогдож байна. Засгийн газраас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд төгрөг шаардлагатай. Энэ санхүүгийн эх үүсвэрийг хаанаас, хэрхэн олох вэ гэдэг хамгийн гол асуудал. Үүнийг оюутны 70 мянган төгрөгийг хасах зэргээр нийгмийн зорилтот халамж руу шилжсэнээр бүрэн хэмжээнд шийднэ гэдэг амаргүй. Ард түмнийхээ халаасыг тэмтэрч, аж ахуйн нэгжийнхээ татварыг нэмэгдүүлж энэ байдлаас гарна гэж явж байгаад гарч чадахгүй нийгмийн эмх замбараагүй байдал руу орвол улс орон маш их хүнд байдалд хүрэх цаг хугацааны өмнө зогсч байна. Их хариуцлагатай хандах ёстой.

 -Тэгэхээр одоо яах ёстой вэ. Та ямар гарцыг харж байна?

 -Нийгэм, эдийн засгийн хямралын үед хоёр зүйлийг зайлшгүй хийх ёстой байдаг. Тодруулбал, нэгдүгээрт, бүх талаар нь дундаж давхаргаа хамгаалах. Хэрэв дундаж давхаргаа хамгаалж чадахгүйгээр ядуурлын төвшинд шилжвэл нийгэмд эмх замбараагүй байдал үүсдэг. Нийгэмд эмх замбараагүй байдал үүсвэл Засгийн газар хяналт тавьж чадахгүй хэмжээнд очдог. Энэ нь улс төрийн тогтворгүй байдлыг үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар мөрийн хөтөлбөрөө тогтвортой төвшинд хэрэгжүүлж чадахгүй байх магадлалтай. Тиймээс дундаж давхарга болон түүнээс доош төвшинд байгаа хүмүүсийг тодорхой хэмжээнд дэмжсэн бодлогыг хэвээр нь хадгалах ёстой. Эдгээр хүмүүст чиглэсэн халамжийг хаслаа гээд их хэмжээний өрийг төлж барагдуулах боломжгүй. Монгол Улсыг тэрбум төгрөгийн өртэй айл гэж энгийнээр төсөөлж бодъё. Гэхдээ сард 1-2 сая төгрөгийн орлого олдог дэлгүүр ажиллуулдаг. Ингэхдээ өрөө төлөхийн тулд хүүхдийнхээ тарагны мөнгийг хасах эсвэл том хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн шийдвэр гаргахад ямар ч өөрчлөлт орохгүй. Одоо ийм байдлын эрсдэл харагдаж байна. Тиймээс улс төрийн маш том хэмжээний шийдэл хэрэгтэй байна. Тухайлбал, Үндэсний аюулгүй байдлыг яаралтай хуралдуулж, тодорхой хэмжээний шийдлийг гаргаж, тэр их хэмжээний өрийг хэрхэн барагдуулах вэ гэсэн реформ шинжтэй зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үе шат дээр юу хийж хэрэгжүүлэх вэ гэдэг задаргаагаа ард түмэнд хэлэх саналыг тавьсан. Гэтэл Ерөнхий сайд үүнийг намрын чуулганаар дэвшүүлнэ гэж байна лээ. Нэгдүгээрт, төрийн өмчийн компаниудыг цэгцлэх ёстой. Хувийн хэвшилд 15 хүн ажиллуулж болохоор зүйлийг заавал 150 хүнээр хийлгэх жишээтэй. Үүнийг бодох цаг нь болсон. Төр дааж авч явж чадахгүй боллоо. Хоёрдугаарт, нийгмийн салбарын зарим хувьчлал. Үүнд сургууль, цэцэрлэгийг оруулахгүй байгаа. Эдгээр зүйлийг хэлэлцүүлэгт оруулж, ярих шаардлагатай байна. Бодит байдлаар төрд ачаалал үүсгэж байгаа бас дэмжих ёстой хэсэг. Товчхондоо, “бай”-гаа зөв олж буудах хэрэгтэй л дээ. Ингэхгүйгээр бид энэ хямрал, дарамтаас гарахгүй. Гуравдугаарт, томоохон төслийн алийг нь хэрэгжүүлэх вэ гэдгийг яаралтай шийдэх. Ер нь төрийн албаны данхар бүтэц ямар байх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих зэрэг томоохон асуудлыг нэн түрүүнд барьж авах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хүлээх цаг алга. Хэрэв энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа авч хэрэгжүүлнэ гэвэл аль хэдийнэ оройтчихсон байна.

 -Нийгэм, эдийн засгийн хямралын үед хоёр зүйлийг зайлшгүй хийх ёстой байдаг гэлээ. Нөгөө нэг нь юу вэ?

 -Үүнийг хүмүүс төдийлэн мэддэггүй бас ярьдаггүй. Өнөөдрийн ийм нөхцөлд соёл урлагаа дэмжих ёстой.

 -Яагаад?

 -Нийгэмд хүмүүс хийх зүйлгүй болоод бухимдаж эхэлдэг. Тэр үед хүмүүсийг соёл урлаг авардаг. Эдийн засаг хямрахаар хамгийн түрүүнд спорт, соёр урлагийн зардлыг хасдаг. Энэ бол маш буруу. Засгийн газар иргэдтэйгээ ойрхон ажиллах ёстой. Ингэж ярихаар эвэртэй туулай харсан юм шиг хүлээж авдаг. Гэхдээ энэ бол олон улсын судалгаагаар батлагдсан зүйл.

 -Улс орныг өнөөдрийн хүнд нөхцөл байдалд оруулсан буруутай хүмүүсийг олж тогтоох талаар чуулганы хуралдаан дээр гишүүд нэлээд ярьж байна лээ?

 -Нийгэм, эдийн засгийг ийм байдалд оруулсан буруутай эдгээдийг хайж байна. Уг нь бурууг шүүх нь зөв. Гэхдээ энэ үед бурууг шүүх нь цаг алдсан хэрэг. Бид буруутай хүнийг олж тогтоолоо гээд яах юм. Тэртээ тэргүй ард түмэн өмнөх Засгийн газрын эрх баригчид буруутай гээд манай намд 65 суудлыг нь өгчихсөн. Тиймээс одоо шүүмжлэхээс илүүтэй гарц ярих цаг. Хэрэв бид одоо л улсаа эдийн засгийн дампуурлаас гаргаж чадахгүй бол цаашид 25-30 жилийн хугацаа шаардлагатай. Би үүнийг хэлж байгаа юм биш. Судлаачдын хэлсэн зүйл. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл урьд өмнө хэзээ ч тохиолдож байгаагүй хүнд нөхцөл байдал дунд бид байна. Хүмүүс өнөөдрийн нөхцөл байдлыг 1992, 1996 оны хямралтай харьцуулж байна. Тухайн үед бидэнд гадаад өр байгаагүй. Гэтэл одоо бид гадаадад улсынхаа нэр, газар нутаг, үндэснийхээ аюулгүй байдлыг барьцаалсан их хэмжээний өртэй гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тийм болохоор одоо бид улстөржиж, талцаад байх шаардлагагүй. Тиймээс УИХ дээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, Үндэсний аюулгүй байдлаар ярилцан, магадгүй парламент хаалттай хуралдаж томоохон шийдлийг гаргах хэрэгтэй. Одоогийн энэ байдлаар яваад нийгэм, эдийн засгийн хүндрэлээс гарахгүй.

 -Олон улсын валютын сангаас тусламж авч, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар сүүлийн үед ярьж байна. Үүнийг хэр зөв сонголт гэж бодож байна вэ?

 -Хэрэв энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлбэл тодорхой нөхцөлтэйгөөр зээл авч, санхүүгийн сахилга батаа өөр хүмүүсээр заалгана гэсэн үг. Олон улсын валютын сан бид нарын төлөх ёстой мөнгөнөөс хэд дахин бага мөнгийг санал болгох байх. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 26.9 их наяд, төлөх зээл нь 22.3 их наяд төгрөг гэхээр үүнийг “Стэнд бай” хөтөлбөр даахгүй. Ямар ч боломжгүй. Тэгэхээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү эсвэл Засгийн газар өөр дээрээ арай эрх чөлөөтэй байдлаар явах уу гэдэгт тулаад байна. Тиймээс улс төрийн томоохон шийдлийг гаргахгүй бол уналт ойрхон байгаа учир Үндэсний аюулгүй байдал яаралтай хуралдаж, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэв хэрэгжүүлбэл хэдэн төгрөгийн санхүүжилт авах, ямар нөхцөл тавьж байгаа, дотоодын эх үүсвэрээс хэчнээн төгрөг босгох боломжтой, зээлийн графикийн төлөлтийг яаж харах ёстой гэсэн шийдэлд хүрэх хэрэгтэй. Мөн хоёр намын бүлгийн хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хуралдах ёстой. Нөгөө талаараа томоохон болон жижиг, дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчидтэй уулзаж, хамтын шийдэл гаргах хэрэгтэй. Ингэж хамтын шийдлээр явахгүйгээр олонх суудалтайдаа эрдэж, цөөнхийнхөө үгийг сонсохгүй байснаар зөрөлдөөн үүсвэл аюултай.

 -Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь төсвийн тодотгол. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр улсын төсвийн тодотгол хоёр хэр нийцэж байна вэ?

 -Тодорхой хэмжээнд бодит бус төсвийн тодотгол оруулж ирлээ гэж харж байна. Сангийн сайд салбарынхаа сайдуудад шахагдаж байгаа зүйл харагдлаа. Хэрэгжүүлэх боломжгүй зүйлийг заавал оруулж батлуулахыг сайдууд нь шаардах нөхцөл байдал үүсч байна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд болон Сангийн сайдад улс төрийн супер эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Өөр ямар ч гарц байхгүй. 76 гишүүний саналыг аваад сайд бүхний салбарын хөрөнгө оруулалтыг бүгдийг нь шийдэхээр зүтгэвэл дахиад уналт болно. Тиймээс тодорхой хугацаанд эсвэл эдийн засгийн хямралыг давах нэгдүгээр шатны үед Ерөнхий сайд, Сангийн сайд нарт улс төрийн үнэмлэхүй эрх мэдлийг өгөх тухай тогтоол гаргах нь зүйтэй гэж бодож байна. Ийм механизмыг өмнө нь хэрэглэж байсан тохиолдол бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой хэмжээний ажлыг тусгахыг зорьсон нь харагдаж байна. Оюутны 70 мянга, татвар нэмэх бодлого зэрэг дундаж давхаргын амин чухал асуудалд их л болгоомжтой хандах хэрэгтэй. Ард түмнийхээ халаасыг тэмтрэхээс илүүтэй ямар байдлаар тийм хэмжээний хэмнэлтийн горимд шилжиж болох уу гэдгийг бодох л ёстой. Нийгэмд давалгаа үүсвэл аюултай. Тодорхой хэмжээний тооцоо судалгаа дээр үндэслэж МАН мөрийн хөтөлбөрөө боловсруулж, дэвшүүлсэн. Түүнд нь ард түмэн итгэж, сонголтоо хийсэн. Тиймээс бид зүүний чиглэлийн намынхаа хувьд дундаж давхаргаа дэмжих хэрэгтэй л дээ. Хамгийн гол нь учир битүүлэг мөлийсэн, ерөнхий хөтөлбөрөөр явж цаг алдах хэрэггүй.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6