Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
МСНЭ-ИЙН АРХАНГАЙ АЙМГИЙН “САЙН-ОЮУТ” САЛБАР ЗӨВЛӨЛД КОМПЬЮТЕР, ПРИНТЕР ХАНДИВЛАВ
Image
Хариуцлага хаа байна, Шадар сайд аа
Image
ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛСАН ДӨРВӨН НАСТАЙ ХҮҮГИЙН БИЕ ТААРУУ БАЙНА
Image
БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ НИЙСЛЭЛИЙН 48 ДУГААР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
Хэнд ямар цэцэг бэлэглэх вэ?
Image
Иргэдийн Англи хэлний мэдлэгийн түвшингээр Монгол улс сүүлийн 10-д оржээ
Image
"МӨРДӨСТЭЙ БҮСГҮЙЧҮҮД-2018" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
ТҮЦ-үүдэд шалгалт хийнэ
Image
Уснаас болгоомжлох самбар босгосон байна
Image
“Их өр”-өө төлөхөд бэлэн үү
Image
Яг одоо толиндоо хар, бүсгүй минь
Image
ҮНДЭСНИЙ СУРЫН НЭЭЛТТЭЙ ХАРВАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой
Image
Мөнгө нэхсэн багш нарт хариуцлага тооцно
Image
ПУУЖИН ДЭЛБЭРЧ ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЖЭЭ
Image
НИТХ-ын дарга С.Амарсайхан “Жишигт гудамж”-тай танилцлаа
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Image
ҮСЭЭ ИХ БУДАХ НЬ ОЛОН ӨВЧНИЙ ШАЛТГААН БОЛДОГ
Image
САМСУНГ БҮТЭЭГДЭХҮҮНИЙХЭЭ САВ БАГЛАА БООДОЛД ХУВАНЦАР АШИГЛАХГҮЙ
Image
“ЭКО АЛТАН ЗААМАР” КОМПАНИЙН АШИГЛАЛТЫН ДӨРВӨН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦЛАХААР БОЛЖЭЭ
Image
Гишүүн эмэгтэй чуулганы танхимд хүүхдээ хөхүүлэнгээ үг хэлжээ
Image
АТГ: Эрүүл мэндийн яаманд шалгалт орууллаа
Image
ЗТХЯ-НЫ НЭРЭЭР ЗАЛИЛАН ХИЙЖ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
Image
АНУ: Ангела Меркель Д.Трамптай уулзана
Image
6500 дүрвэгсдийг аварчээ
Image
Ихэнх нутгаар бороотоы ба 31 хэм хүртэл хална
Image
ХБНГУ-ЫН ГАДААД БОДЛОГЫН ШИНЭ СТРАТЕГИЙГ ТАНИЛЦУУЛНА
Image
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
Image
ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНААР ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Image

Г. Оргил : Гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явах үүрэгтэй

Монгол Улсад оршин суугч болон түр ирэгч, хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэдэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлээр баталгаат эх сурвалжаас цуврал ярилцлага бэлтгэн уншигч Танд хүргэж байна. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналтын улсын байцаагч Г. Оргилоос тодруулга яриа авснаа хүргэе.

Аялал жуулчлал, бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсыг зорих гадаад иргэдийн тоо ихээр нэмэгдэж байна. Эдгээр иргэд ямар эрх, үүрэг хүлээдэг вэ?

Зуны улиралд Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншил, соёл уламжлалтай танилцахаар зорих жуулчид, дэд бүтцийн салбарт ажиллах гадаадын иргэдийн тоо эрс нэмэгддэг. Жуулчны буюу J ангиллын визээр орж ирж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, Монгол Улсад зорчиж буй нийт гадаад иргэдийн багагүй хувийг эзэлж байна.

Жуулчдын хувьд, хамгийн түрүүнд аялалын төлөвлөгөөгөө нарийн гаргаж, хугацаагаа тооцох хэрэгтэй байдаг. Жуулчдын дийлэнх нь 30 хоногийн хугацаатай ирж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд юу үзэх, хаагуур аялах гэсэн төлөвлөгөөгөө сайтар боловсруулах шаардлагатай гэсэн үг. Хэрэв 30 хоногийн хугацаандаа амжихгүй тохиолдолд визийн хугацаа дуусахаас ажлын 4 хоногийн өмнө Гадаадын иргэн, харьяатын газарт хүсэлтээ гаргаж, визийн хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой.

Зарим улсын иргэдийн хувьд 90 хүртэл хоногийн визээр зорчиж байгаа. Энэ тохиолдолд бүртгэлийн журмыг биелүүлэх ёстой. Дэлгэрүүлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш ажлын долоо хоногийн дотор манай байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэсэн үг.

Харин урт хугацаагаар буюу 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаад иргэдийн тухайд бол Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор визийн ангиллын дагуу оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авах үүрэгтэй. Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн 15 хэлбэр бий. Тухайлбал, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, суралцах, цагаачлах, гэр бүлийн болон хувийн зорилгоор оршин суух гэх мэт. Иймд, эдгээрээс өөрт тохирох хэлбэрийн дагуу холбогдох материалаа бүрдүүлж өгөөд оршин суух үнэмлэхээ авна. Монгол Улсад оршин суух үнэмлэх шинээр олгох, сунгууулах хүсэлтийг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан олгодог.

Хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдэд нэг зүйлийг сануулан хэлэхэд оршин суух үнэмлэхээ сунгуулах бол эхлээд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрсөн албан бичиг авдаг. Тиймээс энэ хугацаагаа бас сайтар тооцож манай байгууллагад хандах хэрэгтэйг хэлье.

 Монгол Улсад зорчиж буй гадаад иргэд ихэвчлэн ямар төрлийн зөрчил гаргаж байна вэ? Зөрчилд холбогдсон иргэдэд ямар арга хэмжээ авдаг вэ? 

 Гадны иргэдийн гаргаж буй зөрчлийн дийлэнх хувийг оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчлүүд эзэлдэг. Зөрчил гаргасан гадаадын иргэдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Зөрчил гаргасан шалтгаан, хэтрүүлсэн хоногийн тоо зэргээс шалтгаалж торгуулийн хэмжээ харилцан адилгүй байдаг.

Үүнээс гадна, бичиг баримтаа биедээ авч яваагүй, хаягийн зөрчил гэсэн нийтлэг зөрчлүүд бий. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Хэрэв хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин бууруулсантай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн биедээ бичиг баримтгүй, хэн болох нь тогтоогдохгүй байгаа, албадан гаргах ажиллагаанд саад учруулж, гэмт хэрэг, зөрчил гаргаж болзошгүй, Монгол Улсаас гарах сануулга авсан гадаад иргэд 10 хоногийн дотор гараагүй гэх мэт зөрчил гаргасан тохиолдолд хяналтын улсын байцаагчийн шийдвэрээр 6 хүртэл цаг, Шүүхийн шийдвэрээр 14-30 хоног хүртэл хугацаагаар зөрчлийг шийдвэрлэх хүртэл саатуулах арга хэмжээ авна.

Долдугаар сарын нэгнээс Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотой ямар өөрчлөлтүүд байгаа вэ?

Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хууль 2017 оны 7 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлээд байгаа. Энэ хуульд 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгаснаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчсөн этгээдэд торгууль ногдуулах хэд хэдэн заалт бий.

Тухайлбал, бүртгэлийн журам, оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам, паспорт, паспортыг орлох баримт бичиг, оршин суух үнэмлэхээ биедээ авч явах журам, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, Гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасан хугацаанд зохих байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог болсон. Мөн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух болон визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Түүнчлэн хуульд заасан хугацаанд оршин суух зөвшөөрөл аваагүй, оршин суух зөвшөөрлийн хугацаа, визийн байх хугацааг хэтрүүлсэн уригчид гадаадын иргэн тус бүрээр зөрчилд тооцон хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн заасан.

Зөрчлөө хэрхэн арилгуулах боломжтой вэ? Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Гадаадын иргэн зөрчлөө арилгуулахдаа ямар шалтгаанаар, яагаад зөрчил гаргасан тухайгаа тайлбарлан, зөрчил шийдвэрлүүлэх хүсэлтээ манай байгууллагад гаргана. Түүнчлэн зөрчил бүхий баримт бичгийг авчирч, хяналтын улсын байцаагчид шалгуулан ямар зөрчил гаргасан түүнийхээ дагуу зохих торгуулийн мөнгийг холбогдох банкинд тушаасан баримтын хамтаар бүрдүүлж ирэх ёстой.

Бүтээн байгуулалтын улиралд Засгийн газрын тогтоол болон Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын зөвшөөрлөөр зам, барилга, газар тариалан, уул уурхай болон бусад салбарт хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн хувьд дандаа уригч аж ахуйн нэгжтэй байдаг. Тиймээс эдгээр иргэдийг ажиллуулж буй хувь хүн, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд бичиг баримтынх нь хугацааг сайтар анхаарч хянаж байх хэрэгтэйг сануулмаар байна.

 Гадаад иргэнийг ямар тохиолдолд албадан гаргадаг вэ?

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан Гадаадын иргэнийг албадан гаргах 12 үндэслэл бий. Албадан гаргагдсан иргэдийн хамгийн нийтлэг тохиолдлууд нь оршин суух зөвшөөрлийн хугацаа болон визийн хугацааг хоёроос дээш сараар хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах юм.

Сүүлийн 3 жилийн байдлаар Монгол Улсаас албадан гаргагдсан гадаадын иргэдийг эхний хагас жилийн тоон үзүүлэлтээр харьцуулахад 2015 онд 18 орны 188 иргэнийг, 2016 онд 25 орны 313 иргэнийг тус тус албадан гаргасан. Харин 2017 оны хувьд 261 гадаадын иргэнийг албадан гаргаад байна. Сүүлийн жилүүдэд албадан гаргагдсан гадаад иргэдийн тоо харьцангуй буурч байгаа. Үүнд нөлөөлж буй хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт буурч, Монгол Улсад зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн багассан, хяналт шалгалтын үйл ажиллагаа эрчимжиж, иргэд, аж ахуйн нэгжид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг сайтар танилцуулан мэдээлэл, зөвлөгөө өгөх болсон. Түүнчлэн хил дээрх хяналт шалгалт сайжирч зөрчилтэй иргэдийг хил дээрээс буцааж байгаа зэрэг нь үүнд чухал нөлөө үзүүлж байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаад иргэдийг аливаа зөрчил гаргаххаас урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажил зохион байгуулж байна вэ?

Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Эдгээр хяналт шалгалтад эмнэлэг, сургууль, үйлдвэр, үйлчилгээ засварын газар, хөдөө орон нутаг зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, гадаадын иргэдийг ажиллуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд хамрагддаг. Хяналт шалгалтын явцад эдгээр байгууллагуудад холбогдох хууль тогтоомж болон гадаадын иргэдийн бичиг баримтын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгдөг.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 оныг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Бид энэ дагуу иргэдэд цахимаар хууль, эрх зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулан ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6