Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Борооны улиралд бэлдэцгээе: Усны гутлыг хэрхэн загварчлах вэ
Image
Анагаахын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд
Image
Г.Төмөрзаяа: Ээж аавууд ном уншдаг бол хүүхэд нь номд дурлах магадлал 75 хувь
Image
Дэлхийн монголчуудын таван км гүйлтийн цахим уралдаан зохион байгууллаа 7 Tweet
Image
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт хамгийн олон буюу 12 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Image
Рожер Федерер орлогоороо Криштиану Роналдугийн өмнө бичигдэв
Image
Fitch: 2021 оноос Монголын эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурна
Image
Зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
Image
Дуучин Lana Del Rey-ийн сонсогчдодоо барьж буй гэнэтийн БЭЛГҮҮД
Image
АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана
Image
У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна
Image
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Ихрүүд гэхэд дэндүү өөр...
Image
Цэцэрлэгт хүрээлэнд бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хамгаалалт гарчээ
Image
"Энэтхэгээс авчрах 219 ламхайн тусгаарлалтын нийт 230 сая төгрөгийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо"
Image
Жилдээ нэг ангийн хэмжээний хүүхдүүд нас бардаг байсныг зогсоожээ
Image
Д.Нямхүү: Зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо
Image
Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт "Найрамдал-2" зусланг байгуулахаар боллоо
Image
“Эх орон надаас эхэлнэ” уралдааны удирдамж
Image
Д.Ганбат зэс бидон тараана гэв үү
Image
Э.Чулуунчимэг: Ээжүүд бол амьдралаа үрдээ зориулдаг амьд бурхад юм
Image
Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа
Image
Ц.Одонтунгалаг: “Сэтгэл байвал юуг ч бүтээж болно” гэсэн зарчим баримталж ажилладаг
Image
Х.Баттулга: Томчууд бидний хариуцлагагүйгээс болж энхрий үрс маань эндэж байгаад уучлал хүсэж байна
Image
1,000 МААМУУ-г баярлууллаа
Image
АНУ-ын Техас, Аризона, Жоржиа, Миссури, Миннесота мужуудад онц байдал зарлаж, Лондон, Берлинд жагсаал болов
Image
Трамп “G7”-г “G11” болгож, Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэгийг нэмэх санаа гаргажээ
Image
Өнөөдөр Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна
Image
Аугаа Б.Шаравын аялгуугаар ард түмнээ уяраасан ЗАЛУУС
Image
Тендерийн будилаан ба “Чамд яагаад хоёр, надад яагаад хоёрхон байгаа юм бэ”
Image
Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар, Ж.Алдаржавхланг Засаг даргаар улираан ажиллуулъя
Image
АНУ иргэний дайны ирмэг дээр байна
Image
​Дэлхийн томоохон компаниуд хөл хорионы үеэр дараах онлайн үйлчилгээг үнэгүй болгожээ
Image
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны сайд нар утсаар ярив
Image
​Канадын эрдэмтэд канабист агуулагдах нэгдлийг ‘COVID-19’-ийн эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой гэжээ
Image
Говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа
Image
Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох үүрэг өгөв
Image
Чиг хандлага: Хүрэн ягаан өнгийн тень
Image
Дэлхийн загвар болон урлагийн ертөнцийг байлдан дагуулж буй BLACKPINK
Image
Завхан аймгийн Улиастай сум хөл бөмбөгийн шинэ талбайтай боллоо
Image
Коронавирусээс сэргийлэх тарилгын төсөлд эхний ээлжийн вакциныг авах зардлыг тусгажээ
Image
Коронавируст халдвар (covid-19)!!! Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Image
Китакюшү хотын үйлчилгээний газруудыг дахин хаажээ
Image
Дижитал эриний яруу найрагчид ба Зэргэлдээ ертөнцийн сахиусан тэнгэрүүд...
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
"ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ" АЯН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
Image
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ ДАХИН АНХААРУУЛЛАА
Image
Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй байна
Image
Соло гитарчин Г.Батхүү :Гоцлол уран бүтээлээ гурван клипээр эхлүүллээ
Image
Дорнодын их талд яруу найрагчид чуулна
Image
ГОВЬ-АЛТАЙД ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН САЛБАРЫН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
Нефтийн үнэ өсчээ
Image
Аймшгийн ном уншаад оршуулгын газар орогнох болсон бүсгүй
Image
ШАЛГАРСАН ТӨСӨЛД 10 ХҮРТЭЛ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ХҮҮГҮЙ, БАРЬЦААГҮЙ ОЛГОНО
Image
Урлаг, спортын алдартнууд “Сэтгэлийн 1000 донор” аянд нэгдлээ
Image
ҮНЭН УЧРАА ХЭЛЭЭД ГУЙЯ…
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.БАТЦЭЦЭГ ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АСУУДЛААРХ БҮС НУТГИЙН ХУРАЛД ОРОЛЦОВ
Image
ЗҮРХЭЭ ҮҮРГЭВЧИНД АВЧ ЯВДАГ БҮСГҮЙ ШИНЭ ОНОО АМЖИЛТТАЙ УГТЛАА
Image
П.Анужин: Харь! Охин насаа хүндэтгэ!
Image
АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХӨРӨНГӨ ОРЛОГОО МЭДҮҮЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА
Image
Х.БАТТУЛГА, С.ГАНБААТАР НАРЫГ ДУУРИАН ЖҮЖИГЛЭЖ БАЙСАН НӨХӨД САЙД БОЛСОН НЬ ТОХИОЛДОЛ УУ?
Image
Баян эрийг өөртөө хэрхэн дурлуулах тухай хичээл зааж байна
Image
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар хурандаа О.Ганбат томилогджээ
Image
Шүлхий гарсан голомт болон сэжигтэй бүсэд хорио цээрийн дэглэм тогтоожээ
Image
Маргаашнаас эхэлж түргэний машинд зам тавьж өгөөгүй бол 19200 төгрөгөөр торгуулна
Image
ХҮҮХДЭДЭЭ ЗААХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 10 ДҮРЭМ
Image
ӨНӨӨДӨР ЗОРИГ АГСАНЫ ТӨРСӨН ӨДӨР
Image
САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА
Image
Бие даан Англи хэл сурахад туслах шилдэг 10 аппликейшн
Image
Ц.Болорчулуун: Яамны зүгээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Image
ГХЯ, ДЭЛХИЙН БАНК ГРУППИЙН ОУСК-ТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Image
Үлгэрээ чихрийн цаасан дээр бичжээ
Image
Цагдаагийн хотхоны оршин суугчид халуун усгүй амьдарч байна
Image
БАРДЫН ХӨГЖМИЙН КОНСЕРВАТОРИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ТАВИВ
Image
Image

С. Чулуунтогтох: Монгол кино бол үндэсний үйлдвэрлэл, дэмжих нь зөв

Т. Даваасүрэн агсаны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн "Сайн аав" МУСК-ны продюсер С. Чулуунтогтохтой ярилцлаа. Тэрбээр хүүхдэд зориулсан контентыг хөгжүүлэх зорилгоор "Шидэт хуудас" хүүхэлдэйн киног бүтээж байгаа юм. Түүний кино урлагт оруулсан томоохон хувь нэмэр нь яахын араггүй "Сайн аав" МУСК. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 


Та кино урлагийн салбарт хэзээнээс эхэлж оров. Энэ салбарт хүч үзэх шалгаан юу байв?
-Би багийн л кино урлагт дуртай хүүхэд байсан. Ер нь кинонд дургуй хүн байдаггүй байх. Намайг 6 настай байхад аав маань приставка авч өгсөн юм. Хэдэн хальсны киногоо дуустал нь үзчихсэн бараг үг өгүүлбэр, үйлдлийг нь цээжилчихсэн байдаг байлаа. Би үргэлж шинэ, өөр кино үзэхийг их хүсдэг байлаа. Тэгээд гэртээ байрныхаа 5,6 хүүхдүүдийг 1 төгрөгөөр кино үзүүлж, гаднаас нь цоожилчихоод Жуковын музейд очиж 3 төгрөгөөр кино үздэг хүүхэд байсан. Би өөрөө ч жүжигчин болно гэж их мөрөөддөг хүүхэд байсан. Энэ бодол маань үргэлж л кино хийх юмсан гэдэг мөрөөдөл нь байж ирсэн. Тэгээд л кино урлагт орох цаг маань ирсэн болоод л орсон байх лдаа. Хүсэл мөрөөдлөө дагсан гэх үү дээ.


Та хүүхдэд зориулсан контент үйлдвэрлэж байгаа гэсэн. "Шидэт хуудас" хүүхэлдэйн киноныхоо талаар дурдах уу?
Нэг өдөр л дунд хүү маань one two three гээд л хэлд ордог юм байна. Би маш их гайхсан. Тэгээд хүү маань юүтүбээс суржил дээ. Яг энэ үед л хүүхэд хойч үедээ хүүхэлдэйн кино контентыг үйлдвэрлэж эхлэхгүй бол болохгүй юм байна гэдэг бодол төрсөн. Ингээд 2016 оны 1 сараас эхлээд л "Шидэт хуудас" Хүүхэлдэйн киног монгол үлгэр домгуудаас сэдэвлэн хийхээр болсон түүхтэй. Одоогоор бага зэргийн санхүүгийн чадамжаас болоод түрдээ зогссон байгаа. Гэхдээ би шатрахгүй ээ. Хүүхэлдэйн киногоо бас хийж дуусгах л болно. Бага зэрэг цаг хугацааны асуудал байгаа л даа.


Та "Сайн аав" киноны продюсераар яагаад ажиллах болов. Энэ тухайгаа ярих уу?
Манай төрсөн дүү: С. Бүжин шидэт хуудас хүүхэлдэйн киноны маань ерөнхий найруулагчаар ажиллаж байсан юм. Бид ч хүүхэлдэйн киногоо аль болох хурдан дуусгах гээд шаргуу ажиллаж байсан үе. Харин 2016 оны 6-р сараас эхлэн дүү маань Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргалтай холбогдож хүүхэлдэйн киноныхоо хажуугаар бодит амьдралаас сэдэвлэсэн кино зохиол дээр ажиллаж эхэлсэн. Ингээд 8 сард хар зохиолоо надад танилцуулсан юм. Бид ярилцаад энийг кино болгох хүмүүстэй холбогдож нэлээдгүй хүмүүстэй уулзсан. Оны сүүл болж байсныг ч хэлэх үү туслаж дэмжих албан байгууллага олдоогүй л дээ. Ингээд зориглоод энэ зохиолоор өөрсдөө кино хийцгээе гэж шийдээд бид баг бүрдүүлж эхэлсэн. Ингээд л би өөрөө бие дааж продюсерлахаар шийдсэн.

"Сайн аав" киноны дүрийн сонголт бас уран бүтээлчдийн баг их чадварлаг хүмүүсээс бүрдсэн байсан. Тиймдээ ч чанартай уран бүтээл болсон байх. Дүрийн сонголтыг хэрхэн яаж хийв?
Т. Даваасүрэн агсаны гэргий Д. Амаржаргал болон найруулагчтайгаа ярилцаж байгаад эхлээд кино бүтээх уран бүтээлчдээ, багаа бүрдүүлж эхэлсэн. Олон кинонд явсан туршлагатай хүмүүсийг урьж ажилуулсан. Учир нь манай "Простар"-ын анхны бүтээл болохоор чанартай байх ёстой гэдэг зорилго байсан. Бид бүхэн ярилцаад аавын дүрд МУСТА: Жүжигчин, найруулагч: С. Баттулга ээжийн дүрд МУСТА: Маск продакшны жүжигчин Ш. Жавхлан нар тохиромжтой гэж санал тавихад их таатай хүлээж авсан. Харин энэ үед С. Баттулга ах маань намайг яг халзанаар маань сонгочихлоодоо та нар гээд наргиан шоглоом болж байж билээ. Ер нь уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нэг сайхан нь цаг хугацаа их хөгжилтэй өнгөрдөг.

"Сайн аав" кинондоо яагаад дөнгөж сургуулиа төгссөн найруулагчийг ажиллуулахаар болов?
Ер нь анхнаасаа найруулагч маань зохиолоо бичсэн. Тэр хүний амьдралыг олон талаас нь судалсан хүн. Тэгээд ч найруулагч мэргэжилтэй, номын дууг нь 4 жил сонссон, бас КУДС-т орохоосоо өмнө СУИС-ын соёлын дээд сургуулийг Компьютер графикчаар төгссөн юм. Мэргэжилдээ ч дуртай. Тэгээд ч сэтгэл дотор нь уран бүтээлч хандлага байгаад байдаг болохоор нь энэ киногоо чи өөрөө найруул гэдэг шийдвэрийг би гаргасан. Залуу хүн аливаа юманд эхлэж байж л цааш урам зоригтой хөдлөнө. Энэ боломжийг олгосон. Гэхдээ өмнө нь бүрэн хэмжээний кино хийж байгаагүй гэдгээр нь уран бүтээлчид маань эхэндээ бол эргэлзэж байсан. Киноны явцын дунд уран бүтээлчид маань хүлээн зөвшөөрч нэг баг болж амжилттай уран бүтээлээ гаргасан. Хүмүүсийн сэтгэгдэл өндөр байгааг мэдрэх их сайхан байлаа даа. Бид бүгд ард нь гарч чадсан.


"Сайн аав" МУСК санхүүжилтыг олоход хүндрэлтэй байсан гэж та дурдсан. Санхүүгээ яаж босгов?
Монгол киночдын гол зовлон бол энэ л байдаг. Уран бүтээлчид өөрийн байраа барьцаалж, зарах нь зарж бүхий л зүйлээ кинондоо зориулж амьдралаа дэнсэнд тавьж бүтээл гаргасан олон найруулагч, продьюсерууд байдаг. Тэд бүхэн ер нь бол бизнесээр ярьвал азаа туршиж, алдаж онодог. Миний хувьд ч ялгаагүй энэ зовлон тойрч биш дайрч л явна даа. (инээмсэглэв) Гэхдээ хийх гэж зориглосон шалтгаа нь бол анх. Д. Амаржаргалтай уулзаад л хүн бүрийн амьдрал яг кино шиг байж, жаргал зовлон ээлжилдэг шүү дээ. Амараагаа хараад 5 хүүхдийг нь бодоод би энэ киног хийх ёстой юм байна гэж шийдсэн. Магадгүй талийгаач маань биднийг уулзуулж өгсөн байх гэж боддог.


Кино хийнэ гэдэг амар ажил биш тэр тусмаа бүрэн хэмжээний кино гэдэг бол үнэхээр их хөдөлмөр олон хүний хүч, сэтгэл шингэж бүтдэг. Сүүлийн үед фэйсбүүкээр монгол киног шууд үзүүлэх явдал байгаа. Энэ талаар та үзэл бодлоо илэрхийлэх үү?
Тиймээ. Энэ асуудал их хэцүү. Олон уран бүтээлчид хөдөлмөр, хөлсөө шавхан, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, амьдралаа зориулж хийж байгаа бүтээлээ олонд хүргэх тэр агшинд хулгайн бичлэг хийж нийтийн сүлжээ сайтуудаар байршуулах нь үнэхээр том асуудал. Зүгээр л хэдэн лайк авч, шэйр хийлгүүлэхийн төлөө тэр их хөдөлмөрийг, мөнгийг, уран бүтээлийн үнэ цэнийг хоромхон зуур л үгүй хийдэг. Бид 2-ын ярилцлагыг уншиж байгаа хүмүүсийн дунд тэрхүү зовлонг ойлгохгүйгээр байршуулчихдаг хүн байвал монгол кино бол үндэсний үйлдвэрлэл юм аа. Ядаж монгол киногоо битгий хулгайлаарай. Эргээд энэ чинь дараа дараагийн уран бүтээлийн чанар сайжрах илүү уран бүтээлч, урлаг үйлдвэрлэхэд саад болдог юм шүү. Тиймээс Монгол киногоо битгий лайк шэйрний төлөө цацаасай л гэж хүсдэг дээ. Мөн хэрэв тэгэж цацагдсан байвал аль болох комментоор нь энэ бүгдийг ойлгуулж устгуулах тал дээр арга хэмжээ авч чаддаг ухамсартай байх нь чухал. Ийм л ухамсартай нийгэмд урлаг хөгжинө гэж бодож явдаг даа. Үзэгчид маань монгол киногоо түлхүү үзэж байгаасай. Гэхдээ чанаргүй уран бүтээл байна гэхээсээ илүүтэйгээр тухайн уран бүтээлийн реклам сурталчилгааг хараад өөрийн дүгнэлтээ хийгээд зорьж үздэг байгаасай гэж их хүсдэг. Мөн ихэнх үзэгчид маань театруудад очоод ямар кино үзэх ээ шийдэж байгаа харагддаг. Тэгэлгүйгээр одоо үед бол бүх театрууд өөрийн сайттай, киноны мэдээлэл болон цаг нь тодорхой байж байдаг. Зав цагаа зохьцуулаад яг үзэх киногоо үзээд явах хэрэгтэй. Тэгэж сурвал монгол кино ч гэсэн сайн муугаараа ялгараад ирнэ л гэж бодож байна. Тэгээд ч киног кино театрт үзэх, хулгайн бичлэг үзэх мэдрэмжийн хувьд ч чанарын хувьд харьцангуй өөр байдаг. Хүн киног үзэж мэдрэмж авах нь л гол нь чухал даа. Үзэгчид маань Монгол кино бол монгол үндэсний үйлдвэрлэл гэдгийг ойлгоод үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв.

Тэдгээр хүмүүс нь ойлгох байх гэж найдаж байна. Та 21 аймгаар "Сайн аав" кинотойгоо тойрсон гэсэн орон нутгийн үзэгчид хэр хүлээж авав даа.
Манай киног үзсэн хүн бүр их сайхнаар хүлээж авдаг. Киногоо үзүүлчээд үзэгчидээ үүдэнд үдээд зогсож байхад олон хүмүүс үнэхээр сайхан кино байна. Монголын өнөөгийн нийгэмд дутагдаад байгаа зан чанарыг сайхан харуулжээ. Нийгмийг эрүүлжүүлхэд хувь нэмэр оруулах юм байна гэдэг үгийг их сонсож урам авч явлаа даа.


Цаашид та кино хийх уу?
"Сайн аав" МУСК маань гэр бүлүүдэд зориулсан кино. Ялангуяа томчууд ихээр үзээсэй гэж их хүсдэг. Ямар нэгэн зүйлийг ойлгоход тус дэм болж чадахуйц кино болж чадсан гэж үнэлдэг. Одоо өсвөр насныханд зориулсан кино зохиол дээр ажиллаж байгаа. Ажлын нэр нь одоохондоо "Хип хоп цагдаа" МУСК гээд нэрлээд байгаа. Удахгүй сайхан бүтээл гарнаа гэж бас найдаж байгаа.


"Хип хоп цагдаа" гэхээр их сонирхолтой санагдаж байна. Тэсэн ядан хүлээж байна. Танд ярилцлагынхаа төгсгөлд танд хэлэх зүйл байна уу?
Уг "Сайн аав" киноны 70 хувь нь бодит амьдралаас 30 хувь нь зохиомол буюу киног сонирхолтой болгох үүднээс оруулсан юм. Тиймээс та бүхэн үзээд буруу зөвийг ялгаж тунгаагаарай. Мөн сайхан сэтгэл гэж чухам юу вэ? Хүн байгаа амьдралдаа л сэтгэл хангалуун явбал тэр л аз жаргал байдаг юм. Таны аз жаргал зөвхөн дэргэд чинь байгаа. Холоос хайх хэрэггүй гэдгийг л уг кино маань харуулахыг зорьсон. Үзсэн хүн бүр бусдад тус дэм болж явбал энэ нийгэм чинь сайхан болно доо гэдгийг л ухаарах байх гэж бодож байна.


Танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Баярлалаа

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6