Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Эрдэнэс МГЛ”-д “Багануур”-ийг шилжүүлэх бүртгэлийг хийж дууслаа
Image
Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес уулзалтад оролцож, үг хэлэв
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа
Image
Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа
Image
Г.Батбаатар АШУҮИС-ын захирлын ажлыг эргүүлэн авахаар мөнгө цацаж эхлэв үү?
Image
Г.Батбаатар гэгч Анагаахын сургуулийн ажлыг хийлгэхгүй нь ээ
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ГАЗАР, МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
С.АМАРСАЙХАН: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛ
Image
ДАШТ: С.БАТЦЭЦЭГ, Т.ТУЛГА НАР ОЛИМПЫН ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН МАЛЧИД БОД МАЛАНД ЦАЦРУУЛАГЧ ЗҮҮХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
СОНСГОЛОНГИЙН ХУУЧИН ГҮҮРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ГОВЬД БУЛГИЙН УНДАРГЫГ СЭРГЭЭЖ БАЙНА
Image
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДСАН ТОХИОЛДЛЫН 18 ХУВИЙГ МОТОЦИКЛИЙН ОСОЛ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЭЕРЭГ, ЭРТЭЧ, ЭРҮҮЛ МОНГОЛЫН ТӨЛӨӨ УРИАН ДОР ЗАЛУУС НЭГДЛЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА РАЖ ГАТ ЦОГЦОЛБОРТ ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ГАЗРААС ХЭСЭГЧЛЭН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН 169 ХОРООНД АЖИЛЛАХ “СОЁЛЫН ЭЛЧ” НАРЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ УРГАЦЫН ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНД НЯН СУДЛАЛ, ЦАЦРАГЫН ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА
Image
О.БАТНАСАН ГИШҮҮНИЙ “ДАРУУХАН” ХОМ
Image
ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО
Image
Л.БОЛД: ТӨРИЙН НУУЦ ЗАДЛАЯ
Image
ДУУЧИН Б.АМАРХҮҮ ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОМПАНИУДЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛНО
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
‘’УС-АМИН-ЭРДЭНЭ’’ ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
УБТЗ ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ АЯЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Б.МАРАЛ: БАЛЕТАД ӨРСӨЛДӨХӨӨС ИЛҮҮ ӨӨРТЭЙГӨӨ ТЭМЦЭХ НЬ ЧУХАЛ
Image
Р.БОЛОРМАА: ЧАНАРГҮЙ ЗАМ БАРЬДАГ КОМПАНИУДАД ЭРХ ОЛГОСОН ХҮМҮҮСТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭРХ МЭДЛИЙГ ХУМЬСАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Image
АНУ ХЯТАДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ ЗОГСООХ ГАРЦ ЭРЭЛХИЙЛЖ ДАХИН УУЛЗЖЭЭ
Image
Б.МӨНХБААТАР: АЖЛАА БҮРЭН ГҮЙЦЭТГЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ “ХАР ЖАГСААЛТ”-Д ОРУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ АРГА ХЭМЖЭЭ АВНА
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Image
МАРГААШ ҮХЦ-ИЙН ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА
Image
"НАМУУН" ХҮҮХДИЙН САНГААС 14 АЙМАГ, ЗУРГААН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛЭГТ 20 МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Ж.БАТЗАНДАН: ШИНЭ НАМ УИХ ТАРАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА
Image
Б.ЖАРГАЛСАЙХАН: МАН-ЫН ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ
Image
УЛААН ШОРООН ДЭЭР БОСГОСОН УЛААНЦАВ ХОТ
Image
ТАНИЛЦ: ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД ОРОХ ЕСӨН ГАЗАР
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ДӨВЧИГНӨЛ ХЭТЭРЧ ДУУРЬ, ДРАМЫН ТЕАТР, ТӨВ НОМЫН САНГИЙН БАРИЛГУУДЫГ НУРААНА ГЭВ
Image
5 БУУДЛААС 7 БУУДАЛ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ МАРГААШААС ЭХЛЭН 2 ХОНОГ ХААНА
Image
ЭВХЭГДДЭГ ''SAMSUNG GALAXY'' 4856 АМ.ДОЛЛАРТ ХҮРЭВ
Image
ТА ӨДӨРТ 10000 АЛХААРАЙ
Image
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ISO СТАНДАРТУУДЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
Image
МОНГОЛЧУУДЫН АМЖИЛТ БУУРСААР...
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
“ЖАСТ ГРУПП”-ИЙН Ш.БАТХҮҮ НАРЫН ХЭРЭГТ “СТАНДАРТ” БАНКТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭГ ЭХ ХУВИАР НЬ АВАХЫГ ШААРДЛАА
Image
Элчин сайдаа солихыг Саудын Арабигаас шаардав
Image
Т. Хүрэлбаатар: Дээд шүүх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна
Image
Ямар ордны хүмүүс бусдыг хамгийн ихээр татдаг вэ?
Image
ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
Image
700 гаруй сурагч цасанд боогдон сургуульдаа ирээгүй байна
Image
“Пёнчан-2018”-ийн алтан медальд 72 905 ам.доллартай тэнцэхүйд алтны орц зарцуулжээ
Image
Барьцгүй Н.Энхбаяр барьц алдав
Image
ЭЕШ-Д ӨНДӨР ОНОО АВСАН СУРАГЧДЫГ МӨНГӨН ШАГНАЛААР УРАМШУУЛНА
Image
2017 онд оддын нүцгэн авахуулсан хамгийн сайхан зургууд
Image
Нас барсан иргэдийн шинжилгээнээс метилийн спирт илэрчээ
Image
Дуучин Х.Мөнгөнцэцэг яаж ч бодсон, яаж найзынхаа нөхөртэй...
Image
Удирдлагаа алдсан “гомдогсод” анхан шатаа оролдож эхэллээ
Image
10 кг түрс амандаа чихжээ
Image
Шүүгчийн сонгон шалгаруулалтад 72 нэр дэвшигч өрсөлдөж байна
Image
Хордлогын голомтод мэргэжлийн баг ажиллаж байна
Image
Иргэдийн анхааралд: 15-60 насны иргэд даатгалаа нөхөн төлөх боломжтой
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Олон улсын математикийн олимпиадад монгол сурагчид амжилттай оролцлоо
Image
Бурхны шашны сүм хийдүүд сүсэгтэн олны хөлд дарагджээ
Image
Үеэл дүүтэйгээ бэлгийн харьцаанд ордог гэх залуугийн яриа...
Image
АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТООР ЗАЛУУСЫГ ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛАВ
Image
Архинд хордож нас барсан хэргийн газарт Жэйм интернэшнл ХХК-ний “Голд Чингис” архины шил байжээ
Image
Хөвсгөл нутгийн жимсээ хямд үнээр худалдаж байгаа бүсгүй
Image
УХААЛАГ УТАС ХАРААНЫ ЭМГЭГТ НӨЛӨӨЛЖ БАЙНА ГЭВ
Image
Өсвөрийн 12 гимнастикч автобусны ослоор нас баржээ
Image
Өнөөдөр 15 хэм дулаан
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
ЭНЭХҮҮ ТУНГАЛАГ ЗҮЙЛ ЯМАР Ч ЦОНХЫГ НАРНЫ ГЭРЛЭЭР ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭР БОЛГОН ХУВИРГАЖ ЧАДНА
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОНЦЛОХ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
Image

З.ЭНХБОЛД: Гуравхан жилийн дотор монголчуудын өрийг тэглэх боломжтой

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайдуудыг хүлээн авч уулзаж, МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг шаардаж, бас нэлээд дуулиан шуугиан бүхий асуудлууд өрнөж өнгөрлөө. Ингээд эндээс хамгийн их сонирхол татахуйц ярилцлагуудаас тоймлон хүргэе. 

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/ 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад нь АН-аас “Иргэдийн тэр дундаа малчны, оюутны, цалингийн, тэтгэврийн зээлийг тэглэх боломжийг хамгийн түрүүнд судлаарай” хэмээн албан бичиг өргөн барьж байсан.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгээс өр тэглэх асуудлын хүрээнд хуулийн төсөл боловсруулж байгаа хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ярилцлага өгчээ.

Тэрбээр “Сонгууль болохоос хэд хоногийн өмнө АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад захиас өгч байсан. Уг захиасны агуулга нь монголчуудын өр болохоо байлаа, малчны, тэтгэврийн, цалингийн зээлийг шийдэх байсныг санаж байгаа байх. 2017 оны тавдугаар сарын байдлаар Монголбанкнаас авсан албан ёсны мэдээгээр монголчуудын зээлийн хэмжээ нэг тэрбум 183 сая 650 мянган ам.долларт хүрсэн байна л даа.

Үүнийг төгрөгт шилжүүлэхээр 2.9 их наяд болж байгаа. Цалин, тэтгэвэр, малчны зээл Монголын нийгэмд томоохон бэрхшээл болон хувирсан. Таны асуусанчлан зээлийг чөлөөлөх тухай яригдаагүй. Зээл чөлөөлчихвөл нөгөө талд нь зээлгүй хүмүүс яах вэ гэдэг асуулт байгаа юм. Нэр дурдсан гурван зээлийг чөлөөлөхөд 2.9 их наяд төгрөгийн асуудлаа хэрхэн шийдэх вэ гэдэг хувилбараа ярилцаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч ажлаа аваад нэг сар боллоо. УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Аравдугаар сард хуулийн төслийг өргөн барих юм. Яригдаж буй шийдлүүдээс би нэг л жишээ ярихад Эрдэнэс Тавантолгой компанийн 2017 оны төлөвлөгөө, үйл ажиллагааны тоо баримтыг олж авсан. Эрдэнэс Тавантолгой энэ онд 12 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа.

Харин нэг тонн нүүрсээ уурхайн аман дээрээс 71 ам.доллараар зарж байгаа бөгөөд жилийн нийт борлуулалт нь 852 сая ам.доллар байх тооцоо бий. Уурхайгаас нүүрс олборлохдоо 16 орчим ам.долларыг олборлож буй компанидаа төлж байгаа юм. Энэ нь 192 сая ам.доллар гэсэн үг. Татвар, рояалти төлөхөөс өмнөх цэвэр ашиг нь 660 сая ам.доллар болж байгаа.

Хэрэв энэ мөнгөөр нөгөө зээлээ төлье гэвэл 1.8 жилийн дотор төлж дуусахаар байна. Улс таван хувийн рояалтигаа авна гээд тооцохоор 2.5-3 жилийн дотор төлөхөөр тооцоо байгаа юм. Энэ зөвхөн Эрдэнэс Тавантолгой дээр гарч буй тооцоо. Үүнээс гадна стратегийн 15 орд бий. Тэгэхээр Ерөнхийлөгчийн өргөн барих гэж буй хууль батлагдвал зуучлагчид алга болж, өнөөдөр эдний хувааж идэж байгаа их мөнгийг Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-т заасан эзэд нь авна. Гурван сая иргэн байгалийн баялгаасаа ноогдол ашгаа авдаг болно” хэмээн ярьжээ.

Б.ТУЛГА: УИХ-Д СУУДАЛ АВЧ ИРСЭН ГАНЦ ГИШҮҮН ГЭХЭЭРЭЭ Л БУРХАН ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ДЭЭ

/МАХН-ын Нарийн бичгийн дарга/

Сүүлийн үед УИХ-д ганцхан суудалтай МАХН-ынхан О.Баасанхүү гишүүнээ нэлээд ад үзэх маягтай болсон бололтой. Бүр түүнийг намаасаа хөөсөн гэх мэдээлэл ч гарах болсон.

Тэгвэл МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга “МАХН О.Баасанхүү гишүүнийг хөөсөн гэж хэлж болохгүй. Манай намын дүрэмд хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа гишүүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Энэ утгаараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-д хашдаг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Тодруулж хэлбэл, тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан тул МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Нэгэнт намд хашдаг албан тушаалаас чөлөөлсөн болохоор намын гишүүн, дэмжигч байж болно. Хэрэв Гүйцэтгэх товчооны хурал, Бага чуулгандаа ирээд өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байсан бол бид ийм шийдвэр гаргахгүй.

Ирэхгүй байгаа хүнийг чөлөөлөхгүй бол болохгүй. О.Баасанхүү гишүүн Эрдэнэтэд нэр дэвшсэнээрээ азтай юм. УИХ-ын гишүүний суудлыг түүнд МАХН авч өгсөн. Учир нь Засгийн газрын хуралдаанд нууцаар хэлэлцсэн “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг манай намынхан зориглож, илчилсэн. Энэ нь хамгийн түрүүнд Эрдэнэтийн иргэдэд хүндээр туссан. Тиймээс МАХН-ыг дэмжсэн. Тэгж л УИХ-д сонгогдож гарч ирсэн.

Ганц суудал авч ирсэн болохоор хүссэн үедээ хуралдаа суудаг байж болохгүй. Нам гэдэг бол хамтын хүчээр бүх асуудлаа шийддэг. Нэг хүний нам гэж байдаггүй юм. Хэрэв хурал чуулган давхардсан бол асуудлаа урьдчилж хэлээд, өөрийн байр сууриа илэрхийлээд явах ёстой. Тэгэхгүй байгаа хүнийг бид гуйж гувшаад яах билээ. УИХ-д суудал авч ирсэн ганц гишүүн гэхээр бурхан шиг байж болохгүй шүү дээ” гэжээ.

Ж.БАТЗАНДАН: ГАДНЫ ПАРЛАМЕНТАД ӨӨРСДӨӨ ОГЦОРДОГ ШИГ БИД ТИЙМ Л ЗАМД ОРОХ ХЭРЭГТЭЙ 

/УИХ-ын гишүүн/ 

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд төрийн өндөр дээд албан тушаалтнуудын талаар дурдаагүйг онцолжээ. Мөн тэрбээр ёс зүйн алдаа гаргачхаад “шүүхээр тогтоогдоогүй” гэж гүрийдэг болсон талаар ярьжээ.

Тодруулбал, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг заавал аравдугаар сард батална гэж яарах хэрэггүй. Одоо бол ул суурьтайгаар үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьсан, эв нэгдлийг бэхжүүлсэн, хариуцлага ёс зүйг Монголын төрд авчирсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. АН-ын зүгээс олон санал гаргаж байна. Энэ удаагийн хуулийн төсөл дээр хариуцлагатай холбоотой хуулийн төсөл бараг ороогүй.

УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн алдаа гаргасан тохиолдолд Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг заалт оруулмаар байгаа юм. Шүүхийн шийдвэр гарахыг хүлээгээд ард түмнийг бухимдуулаад суугаад байх шаардлагагүй. Төр өөрөө өөртөө хариуцлага тооцдог, цэвэрлэдэг механизмыг бий болгох хэрэгтэй байна. Мөн УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтанд насны хязгаар тавих хэрэгтэй. 

Тэгэхгүй бол хорин хэдэн настай хүүхэд ордонд орж ирээд юу ярих, юу хийхээ мэдэхгүй байна. Шүүгчийн насыг нэмэгдүүлж буйтай адил УИХ-ын гишүүний насыг нэмэгдүүлэхэд буруудах зүйл байхгүй. Гэх мэт олон саналыг гаргаж тавьж байна. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах тухай яриаг эрх баригч намын зүгээс гаргаж байна. Үүнийг манай нам зарим талдаа зөвшөөрөх ч гэлээ санал нийлэхгүй зүйл олон байна.

Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасна гэдэг гаргүй, хөлгүй болгож буйтай агаар нэг. Ерөнхийлөгч төрийг тэнцвэртэй байлгах, үндэсний эв нэгдлийг хангах хүчтэй субъект байдаг. Хууль санаачлах, хориг тавих эрх зайлшгүй байх хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн зарим эрх мэдлийг хязгаарлах тухай яригдаж байна. Энэ асуудалд бид санал зөрөлдөөнтэй байгаа. УИХ Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв. 

Гэхдээ жил бүр Засгийн газраа огцруулаад байж болохгүй. УИХ нь Засгийн газартаа хариуцлага тооцдог, хяналт тавьдаг тогтолцоог илүү боловсронгуй болгох шаардлага бий. УИХ-ын гишүүн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож буй албан тушаалтныг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд огцруулахыг олон түмэн шаардаж байгаа бол шүүхийн шийдвэр гартал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ гаргаж болно.

Ийм зохицуулалтыг шинэ Үндсэн хуулиар оруулж ирэх шаардлагатай. Шүүхийн шийдвэрээр гэм буруугүй нь тогтоогдвол бүрэн эрхээ сэргээлгэдэг, буруутай гэж үзвэл хариуцлагаа хүлээдэг шинэ дэг журам руу орох ёстой.

Өнөөдөр төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага алдсан мөртөө шүүхээр тогтоогдоогүй байна гээд гүрийчихдэг болсон. Ингэж ард түмний уур цухлыг хүргэж байна. Манайд ийм албан тушаалтнууд олон байна. Гаднын парламентад өөрсдөө огцордог жишээ олон бий. Бид тийм л замд орох хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: http://www.ikon.mn  Э.Туул

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6