Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл Хадгалаад ав!
Image
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
Image
Хашаандаа алимны мод тарих арагчилал
Image
“Хойд Солонгост халдвар авсан иргэдийн хаалгыг гаднаас нь хадаж, буудан хороож байна” гэв
Image
Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 10 шинж тэмдэг
Image
Хүйтэн усанд орохын 12 гайхамшигт тус
Image
С.Бат-Эрдэнэ: Гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарч аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийх саналыг тавьсан
Image
Онгон хальсыг нь цоолж, охин биеийг нь эзэмдсэн залуу ...+18
Image
Үзэхийг хориглосон гаж сурталчилгаанууд
Image
Трампын ялалтыг таасан үзмэрч Дэлхийн III дайн хэзээ эхлэхийг хэлжээ
Image
Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
Image
БУУДЛАГА СПОРТЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Image
Ундармаад шүүгчийн суудал хурцдав
Image
Дуучин Б.Болд: Чука “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж ээжтэй ярьсан
Image
"Kada variete theatre" нээлт
Image
ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА
Image
Б.БАТЗОРИГ:МАЛЫН ВАКЦИНАА ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Улс төрч эмэгтэй зургаа фотошопдож, гоолиг болох гэсэн биш онигоонд оров
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
ГОО САЙХНЫ ХАГАЛГАА НЬ АМЖИЛТТАЙ БОЛСОН ОДОД
Image
Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?
Image
Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан эхэллээ
Image
Ази Номхон далайн бүсийн чуулганы мэдээллийг өнөөдөр өгнө
Image
Ч.САЙХАНБИЛЭГ 50 НАСАНДАА ХЭНЗ ҮРИЙНХЭЭ ЗУЛАЙГ ҮНЭРЛЭХ СУРАГТАЙ
Image
ЭРДЭМТЭД ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ШИВЭЭС ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Image
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.
Image
ТТАХНЭ-ИЙН ХАМТ ОЛОН ДИАЛИЗЫН ТӨВ БОЛОН ШИНЭ ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛАВ
Image
ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ ЕХ-НЫ ГИШҮҮН ОРНУУДЫГ НЭРЛЭЖЭЭ
Image
Фото: “Цэргийн сургууль” киноны жүжигчид12 жилийн дараа
Image
Хакухо М.Даваажаргал аваргын хадамууд
Image
МАН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжилнэ
Image
ЗӨНЧ ВАНГАГИЙН ВЛАДИМИР УДМЫН ЗӨГНӨЛ БИЕЛЭЛЭЭ ОЛЖ ЭХЭЛЖЭЭ.МАНАЙХАН ЭВТЭЙ Л БАЙЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ДАА
Image
Б.Энхбайгаль: Олонхийн итгэлийг авъя гэвэл үзэл баримтлалаа нийгэмд хүргэх ёстой
Image
Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлалаа
Image
NBA-ын өчигдрийн тоглолтуудын шилдэг 5 (17.11.22)
Image
“Шинэхэн” биеэ үнэлэгч аман сексийн үед бэлгэвчинд ХАХАЖ амиа алджээ
Image
Израилын сөрөг хүчин Нетаньяхугүйгээр Засгийн газар эмхлэн байгуулахаар тохиролцжээ
Image
Танилц: Монгол улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга
Image
Х.Болорчулуун: Улсын хэмжээнд малын тоо 3.8 хувиар өсөж, 71.3 саяд хүрсэн
Image
Ил задгай хог хаяхгүй байхыг уриалж байна
Image
Орон сууцны халаалтыг есдүгээр сарын 15-наас өгнө
Image
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.2 дахин нэмэгдэв
Image
Хойд Солонгосын цөмийн зэвсэг тоглоом биш болжээ
Image
АРДЧИЛСАН НАМЫН ИХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО
Image
Монголын шигшээ багийн өмсгөлийг “ЖЕРСИ ЗОНЕ” спорт дэлгүүрт худалдаж байна
Image
ЗАСГИЙН ГАЗАР ӨНӨӨДӨР ХУРАЛДАХГҮЙ
Image
Үүгээр биеэ ороогоод, бэлхүүсээрээ огцом тураарай!
Image
Гол хүнсний барааны үнэ бага хувь л өсчээ
Image
Хамгийн олон тохиолдол өнөөдөр илэрч, нас баралт найм болжээ
Image
Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээгээр Орхон аймаг улсад дөрөвт эрэмбэлэгджээ
Image
Ц.Сүхбат, Б.Мөнхжин нар зуун буудалт даамын хотын аварга болов
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МАЛАЙЗ УЛСЫН ШАДАР САЙД ДАТО СЕ АЗАЗА ВАН ИСМАЙЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Хийлч Дээгий: Яг үнэндээ монгол эрчүүд маань хүүхнүүддээ гологдоод байна
Image
Элэг бөөрөө бусдад буян гэж өгөөд өөрсдөө эрлэг рүү оддог монгол донорууд
Image
Ерөнхий сайд хүнсний асуудлаар мэдээлэл хийнэ
Image
Хиймлээр ургуулсан тархи видео тоглоом тоглож байна
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
Сэтгүүлчдийг вакцинд хамруулж байна
Image
БЛҮҮМБЭРГ: НҮҮРСНИЙ ҮНЭ ӨССӨН НЬ ЕВРОПЧУУДЫГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ “ХАНАРУУЛНА”
Image
ХЯТАДЫН ТЭРБУМТНЫ ТОО АНУ-ЫНХААС ДАВАН ГАРЧЭЭ
Image
Image

Л.Наранбаатар: Ерөнхийлөгчийн хариуцлагагүй яриа эдийн засагт эрсдэл авчирч болзошгүй

Нүүрсний зах зээл сэргэж байгаа нь манай эдийн засагт томоохон хөшүүрэг болно хэмээн эдийн засагчид ярьж байгаа. Энэ талаар “Coal Mongolia-2017” чуулганы ерөнхий зохион байгуулагч, уул уурхайн эдийн засагч, судлаач Л.Наранбаатартай ярилцлаа.

-Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн байна. Үүнд нүүрсний  экспорт голлон нөлөөлсөн гэж дүгнэсэн байгаа юм. Тэгэхээр энэ өсөлтийг бид хэрхэн ашиглах вэ?

-Манай улсын хувьд нүүрсний зах зээлийн сэргэлтийг хангалттай хэмжээнд ашиглаж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, 120-150 км-ийн урт дараалал үүсгэсэн нүүрс ачсан машины цуваа хил дээр гацсан байна. Тэгэхээр эрэлтийг хангаж чадахгүй байна гэсэн үг. Энэ асуудлыг шийдэхэд мэдээж дэд бүтэц, төмөр зам шаардлагатай байгаа.

Гэтэл аль эрт шийдчих асуудлыг хүндрэлтэй асуудал мэтээр олон жилийн туршид ярьж, бөмбөг шидэлцсэн шүү дээ. Тиймээс нүүрсний салбараас орж байгаа орлогыг дэд бүтцээ сайжруулах, төмөр зам тавих ажлыг эрчимжүүлэх, бодитой болгох ажлыг анхаарах хэрэгтэй. Түүнчлэн хил, гаалийн зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай. Эдгээрийг шийдвэрлэсний дараа боломжийг бүрэн ашиглах тухай ярих ёстой.

Нүүрс экспортлогч компаниуд нийлбэр дүнгээрээ 60 сая тонн нүүрсийг гадагш гаргах хүчин чадалтай. Үүний 50 орчим хувийг нь л ашиглаж байна. Хэрэв энэ боломжийг бүрэн ашиглавал эдийн засагт эерэг үзүүлэлтийг бий болгоно шүү дээ. Тодруулбал, экспортод гаргаж байгаагийн хэрээр татвар өснө. Мөн ажлын байр өсөж, тогтвортой болно. Ингээд тоочоод байвал олон сайн тал бий. Тиймээс нүүрсний салбарт тулгамдаж байгаа эдгээр асуудлыг яаралтай шийдэх зайлшгүй шаардлага бий. Цаг хугацаа хэзээ ч хүлээдэггүй. Бид үүнийг өнгөрсөн жилүүдэд хангалттай харсан.

-Дэд бүтцээ сайжруулах ёстой, төмөр замаа барих хэрэгтэй гээд сүүлийн найман жилийн турш ярьсан. Гэвч тодорхой үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл бий. Нөгөөтээгүүр тор хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах нь зүйтэй ч гэдэг?

-Сүүлийн найман жилийн турш төмөр зам барих тухай ярьсан боловч хэрэгжсэн зүйл байхгүй. Хэдийгээр төр хувийн хэвшил хамтарч ажиллах ёстой гэдэг ч үнэн хэрэгтээ хувийнхан нь түрүүлж алхдаг юм шүүдээ. Тэгэхээр төр хоцорч байгаа шалтгаан нь эрх баригч намуудын хоорондын зөрчилдөөнтэй холбоотойгоор ахиц гарахгүй байна гэж боддог. Монголчуудын хувьд төмөр зам барина гэдэг маш урт хугацаа шаардагдах мэтээр төсөөлж, түүндээ хэт итгэсэн байна.

Уг нь төмөр зам барих нь орчин үед тийм ч хүндрэлтэй асуудал биш болжээ. Өөрөөр хэлбэл,техник технологийн дэвшлийг ашиглан 280 км замыг маш богино хугацаанд барьж болно гэсэн үг. Өнөөдер бид 1,000 км замыг нэгж жилийн дотор барьж болдог технологийн эрин үед бид амьдарч байгаа. Хэрэв төр төмөр замаа барьж чадахгүй гацаагаад байвал Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл параллель автозам барих тухай асуудлыг хөндөж ярихаас аргагүй.

Нүүрсний эрэлт ийм өндөр байх нь тийм ч удаан үргэлжлэхгүй шүү дээ. Тиймээс энэ эрэлтийг хангах богино хугацааны шийдэл хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хүнд даацын тэр дундаа 130-150 тонн ачаа даах чадвартай 2 дахь автозамыг Тавантолгой Гашуун сухайтын чиглэлд нэн яаралтай барьж байгуулах ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Тавантолгойгоос Гашуунсухайт руу 65 тн-оор 120-150 км оочир дугаарт зогсож тээвэрлэж байгаа нэг тонн нүүрсний тээврийн зардал нь 25-27 ам.доллар байдаг.

Харин хүнд даацын замыг ашигласнаар эл зардал 6-8 ам.долларт хүрэх боломжтой. Энэ нь төмөр замын тээврийн өртөгтэй өрсөлдөхүйц байж чадна гэдэг нь судалгаанаас харагдаж байгаа. Ийнхүү төмөр замаа шийдэж чадахгүй хугацаа алдаж байхаар ядаж энэ автозамыг жилийн дотор барьчих хэрэгтэй.

Төмөр зам бол зайлшгүй барих шаардлагатай. Байгаль орчноо бодсон ч, өртөг зардал, үр ашгаа бодсон ч төмөр зам ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ дотоодын талцал, хэрүүлээс болоод төмөр зам барьж чадах эсэх нь урт хугацааны тодорхойгүй байдалд орчихлоо шүүдээ.

-Дээр дурдсан хувийн хэвшил төрийн байгууллагаас ч хурдтай ажилладаг тухай. Тэгэхээр нүүрс экспортлогч компаниуд хамтраад замын асуудлыг шийдэх боломж бий юу?

-Автозамыг нэг жилийн хугацаанд шийдэх боломжтой. Үүнийг ашиглахын тулд хувийн хэвшлийнхэн хамтарч хөрөнгөө босгох зарчмаар ажиллаж болно. Нөгөө талаас хилээр нэвтрэх асуудал тулгамдаж байна. Гашуунсухайт дээр манай улс дөрвөн гарцаар эрдэс бүтээгдэхүүн гарч байгаа юм.

Гэтэл урд хөршийн талаас хүлээн авч гаргаж байгаа нь одоогоор ганц гарц болж буурсан сураг байна. Энэ нь 150 км дараалал үүсгэх нөхцөл болж байгаа тухай мэдээлэл сүүлийн үед ирж байна л даа.

-Тэгвэл урд хөршийн хилээр нүүрс нэвтрүүлэх гарцыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Уг нь хоёр талын Засгийн газар харилцан ойлголцож ажиллахыг хичээж байгаа гэж ойлгож байгаа. Гэхдээ улс төрийн асуудал байгаа нь анзаарагдаж байна. Өмнө нь хоёр тал зохицуулалт хийгээд гарч болж байсан нүүрсний гарцыг Хятадын талын санаачилгаар бууруулж эхэллээ. Хятадын талаас энэ тухай ӨвөрМонголд баяр тэмдэглэсэн, Монголын талаас нүүрс ачсан машинуудад хилээр гаргахыг хориглосон бараа тээвэрлэж байгаа учраас шалгалтыг чангаруулж байна гэх мэт дипломат тайлбар өгч байгаа.

Үнэндээ энэ нь яг шалтгаан нь биш байх гэж бодож байна. Монгол Улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч нь үндэснийхээ олон нийтийн телевизээр Далай ламыг Монголоос тодруулах, Хятад ногоо авахгүй, гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд хэрэггүй гэх мэт хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь байдлыг улам дордуулж байна уу даа. Ийм хариуцлагагүй яриа нь эдийн засагтаа асар их хор хөнөөл учруулна гэдгийг ухаарах хэрэгтэй.

Яг одоо та бид хоёрыг ярьж байгаа энэ мөчид урд хөрш Гашуунсухайт боомтоор гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, магадгүй авахгүй байх шийдвэр гаргаж болзошгүй тухай яриа гарч эхэлж байна.

Нүүрсний эрэлт нэмэгдэж Монгол Улс эрдэс баялгаа их хэмжээгээр, өндөр үнээр зарах боломжийг төрийн тэргүүнийхээ гадаад бодлогын алдаатай, хариуцлагагүй ярианаас алдах болбол үнэхээр харамсалтай. Үүнд Монгол улс л хохирно. Бүр тодруулбал, эдийн засаг, ажлын байраар хохирох эрсдэлтэй учраас урд хөршдөө хандах гадаад бодлогодоо маш болгоомжтой хандах хэрэгтэй болов уу гэж боддог.

-Гаднын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, манай улсыг сонирхож байгаа гэдэг ч улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол байна. Тэгэхээр “Coal Mongolia-2017” чуулганы үр дүнд хэрхэн нөлөөлөх бол?

-“Coal Mongolia” чуулган сүүлийн зургаан жилийн турш нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах чиглэлээр ажилласан. Энэ зорилгодоо ч хүрсэн. Тодруулбал, экспорт хийх уурхайнуудын нийт хүчин чадал нь 60 сая тоннд хүрсэн. Олборлох чадвар хангалттай байгаа. Хамгийн гол нь худалдаагаа үр дүнтэй хийж чадахгүй байна. Их хэмжээгээр боломжийн үнээр заръя гэхээр тээвэр, хил гаалийн нэвтрүүлэх чадвар нь гүйцэхгүй байна.

Тиймээс энэ удаагийн чуулганаар нүүрсний худалдаа, тээвэр ложистикийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилт тавьж байгаа.“Соаl Mongolia” чуулган өмнө нь хэзээ ч эхлэхээсээ 30 хоногийн өмнө мандат нь зарагдаж дуусаж байгаагүй. Харин энэ жил ийм юм боллоо. Хөрөнгө оруулагчид, нүүрсний эцсийн хэрэглэгчид Монголыг сонирхож байна гэсэн үг. Хятадаас нүүрс худалдаж авах томоохон компаниуд манай нүүрсний салбарыг сонирхож ирж байна.

Мөн манай талаас Засгийн газрын зүгээс чуулганыг дэмжиж, анхаарал хандуулж байгаад баяртай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам Зам тээврийн яам хамтран энэ удаагийн чуулганыг зохион байгуулж байна. Тодорхой эрсдэл гарч магадгүй. Ерөнхийлөгчийн зүгээс гадаад бодлогодоо алдаа гаргаж, хөрш оронтойгоо таагүй харьцаа үүсгэн одоогийн хүрсэн үр дүнг нураах вий гэх болгоомжлол бидэнд байгааг нуухгүй.

Хэдийгээр 20 гаруйхан хоногийн дараа чуулган эхлэх ч гэнэтийн муу мэдээ гарвал нүүрсний салбар ч биш Монгол улс бүхэлдээ эдийн засгаараа хохирно.“Соаl Mongolia”-г зохион байгуулагчдын зүгээс бүхий л арга хэмжээг авч ажиллаж, чуулганыхаа бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

-Нүүрсний салбарын өсөлтийг бүрэн ашиглавал, гарах үр дүн ямар байх вэ?

-Хэрэв бид одоогийн эрэлтийг бүрэн хангаж чадвал жилийн эцэст эдийн засгийн өсөлт 7-8 хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Нүүрсний эрэлт нэмэгдэж байгаа учраас Монгол Улс коксжих нүүрсний экспортоор дэлхийн зах зээл дээр номер нэг тоглогч болох мөрөөдлийн зорилгодоо хүрэх боломж бий. Түүнчлэн эрчим хүчний зориулалттай нүүрсээ ч их хэмжээгээр гаргах боломж бүрдэж байгаа.

Өөрөөр хэлбэл, ӨМӨЗО-ны жилд нийлбэр дүнгээр 70 сая тонн эрчим хүчний нүүрс олборлох хүчин чадалтай 2 уурхай байгаль орчны болон газрын зөвшөөрлийн асуудлын улмаас түр хугацаагаар зогссон. Энэ нь хэдий хугацаагаар үргэлжлэх нь тодорхойгүй байна. Жил ч үргэлжилж магадгүй. Тэгэхээр зах зээлийн нөхцөл байдал манайд ээлтэй байгаа. 

Харин үүнийг ашиглахын тулд бид дотоодынхоо улс төрийн зодоон цохионоо хойш тавиад, салбарыг хөгжүүлэх бодлогын шийдэл, гадаад бодлогодоо хөрөнгө оруулалтыг дэмжих, ялгаварлан гадуурхахгүй байх, худалдаа, экспортыг дэмжих нэгдмэл байр суурьтай байх шаардлагатай байна. Хэрэв хил гаалийн асуудлыг зов горимд нь оруулж сайн зохион байгуулбал маш богино хугацаанд эдийн засаг сэргэх бодит дүр зураг харагдаж байгаа. Тиймээс энэ цаг хугацааг алдахгүй байх хэрэгтэй.

Эх сурвалж: www.ikon.mn Д.ОЮУНЧИМЭГ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6