Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
КАЗАХСТАНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТР, ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
Image
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 4.3 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Image
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА
Image
ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
НИЙСЛЭЛД ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-Д ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА.
Image
THE HU ХАМТЛАГ АЛДРЫН ОРГИЛД ХҮРСНИЙГ ЭЛТОН ЖОНЫ ЖИРГЭЭ БАТАЛЛАА
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Image
ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ
Image
АВИЛГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ
Image
Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ БУЦААЖЭЭ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ҮҮГЭЭР УЛАМЖИЛСАН АЛБАН БИЧГИЙНХЭЭ ХАРИУГ ТҮҮГЭЭР ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
Image
Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно
Image
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО
Image
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ
Image
КАРАОКЕНЫ ГАЛД ӨРТСӨН 16 ХҮН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26, 27-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Image
4 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН СТАНДАРТААР БАРИГДСАН “НОМУН” MEDICAL WELLNESS RESORT АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
Image
ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДОЖ, 21 НАСТАЙ ЗАЛУУ НАС БАРЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
Image
ЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦЭРЭГ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
Image
ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Image
ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
Image
Н.ЛҮНДЭЭЖАНЦАН: ГАРЦААГҮЙ ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЦӨМӨӨРӨӨ ШОРООТОЙ ХУТГАЛДАНА
Image
ББСБ-УУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
Image
Б.БАТ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАХГҮЙ БОЛ ГОЛЛАНД ӨВЧИН ТУСНА
Image
ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
ЕВРОПТ СУУГАА ДИПЛОМАТУУДЫН ХУУЛЬ БУС НАЙМАА ЯНЖУУРААС ХАР ТАМХИ РУУ ШИЛЖСЭН ҮҮ
Image
''ӨӨРӨӨ БУЙ БОЛСОН ГЭГЭЭН ҮСЭГ'' 333 ЖИЛ БОЛЛОО
Image
14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
''ХҮН УГААРТСАН'' ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ ШАЛГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ
Image
БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЛОО
Image
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Image
ӨНӨӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
Image
УЛААНБААТАРТ 1-3 ГРАДУС ДУЛААН
Image
СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА
Image
МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
Image
ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР 18:00 ЦАГТ ДУУСНА
Image
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН, САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
Image
“ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ”-ИЙН /GIZ/ ЧИГЛЭЛЭЭР “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН 50 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
Image
С.ЮНДЭН: УГААРТСАН ХҮҮХДҮҮДИЙГ ВИТАМИНЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Image
“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН РЕЙЛЬС УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
Image
2019 ОНЫ СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
“Enterprise drone” арга хэмжээ Монголд
Image
У.ХҮРЭЛСҮХ: КИНО, УРЛАГИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬЧЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Image
О.Оюунцэцэг: Миний хөхийг хараад пүү паа сэжгийн юм бэ гэж уулга алдагсад сонс!
Image
М.Билэгт: Засгийн газрыг унагах нь иргэдийн амьдралд шууд сөргөөр нөлөөлнө
Image
Будаа агшаагчинд хийж болох 3 төрлийн бялуу
Image
Улс орнууд ядуусаа хэрхэн дэмждэг вэ?
Image
Бавуугийн Лхагвасүрэн гуайн бие чилээрхсэн тухай мэдээллийг ашиглан хуурамч Хандивын ДАНС нээжээ
Image
Хятадад цахим ертөнцөд нэвтрэхийг хязгаарлах болжээ
Image
ИХ ТЭНГЭРТ "НАЙРАЛСАН" Ч МАН-ЫНХАН ЗӨВШИЛЦӨЖ ЧАДСАНГҮЙ
Image
ХЭНТИЙН ХУРАНДАА ЦОЛТОН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ
Image
ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ТУХАЙ ТАНЫ ЗААВАЛ МЭДЭХ ТАВАН ЗҮЙЛ
Image
ХҮЧТЭЙ САЛХИНЫ ҮЕЭР ХҮҮХДИЙН ПАРКАД 20 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
Image
Монгол дахин Трансжендер мисстэй боллоо
Image
Илтгэл тавих үеэрээ профессорынхоо өмнө тайчжээ (бичлэгтэй)
Image
Олон улсын математикийн олимпиадад монгол сурагчид амжилттай оролцлоо
Image
Ойгоос өсвөр, зулзган мод шилжүүлэн суулгах асуудал сэдвээр хэлэлцүүлэг боллоо
Image
АРДЫН УРАН ЗОХИОЛЧ Б.ЛХАГВАСҮРЭНГ ТӨРСӨН НУТАГТ НЬ ХӨДӨӨЛҮҮЛЛЭЭ
Image
ИХ ХЭМЖЭЭНИЙ ХИМИЙН БОДИС ХИЛ ДАВУУЛАХ ГЭЭД БАРИГДЖЭЭ
Image
Улс төр, бөх хоёрын хамгийн хамгийн нь
Image
КАРЛОС ГОН БАТЛАН ДААЛТААР СУЛЛАГДАВ
Image
УБТЗ-ын бие даан хөгжих боломжийг нээж өгөх ёстой гэв
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР 14 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
”Дижитал”-ын Баавар эхнэртэйгээ барьцаж одон нэхэв үү?
Image
Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг НИТХ-д өргөн барилаа
Image
15 настайдаа Букингемийн ордны өмнө зургаа авахуулж байсан Меган одоо тэнд амьдарч байна
Image
ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 16 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ
Image
GOSSIP: Жүжигчин Жонни Депп хардалтын улмаас цусаараа зурвас бичиж байжээ
Image
ТҮЙМРИЙН ГОЛОМТОД 617 МОНГОЛ ИРГЭН ОРШИН СУУДАГ
Image
ШИНЬЖААН ДАХЬ УЙГУРУУДЫГ ДАХИН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ ТӨВҮҮДИЙН ТАЛААР АНХ УДАА ДУРДЖЭЭ
Image
ҮЕР УС, АЯНГА ЦАХИЛГААНЫ АЮУЛААС СЭРЭМЖТЭЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Image

Э.Мөнх-Очир: Тэр Л.Оюун-Эрдэнэ л У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ

Монгол Улсаас Турк улсын Станбул хотод суугаа Ерөнхий консул Энэбишийн Мөнх-Очиртой ярилцлаа.

 

-Та саяхан Монголдоо ирээд буцжээ. Хэвлэлд ч яриа өгсөн байна. Харин улс төрийн өнөөгийн байдлын талаар, танай намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ганц ч үг ган хийсэнгүй, яагаад?

-Улс төрийн хувьд би төрийн тусгай албанд байгаа хүн нэг их яарч түрүүлж дуугарах зохимжгүй болов уу гэж бодож байлаа. Улс төр, нам талаас нь бус улс орны эрх ашиг гэдэг талаас нь хүн болгон харж дуугарах цаг бол болсон. Миний хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргыг нэр дэвшихэд хувийн бодол саналаа хэлснээс болж нам дотроо тодорхой хүмүүст ад үзэгдэж ирсэн. Тэр нь ганцхан миний бодол, санал байгаагүй болов уу. Намын нэлээд олон гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга дэвшээд хэрэггүй дээ гэж бодож байсны л нэг нь би. Түүнтэй адил өнгөрсөн сонгууль дээр ч гэсэн тэгж бодож байсан хүмүүс байсан л байж таарна.

-Та МАН-ын гишүүн хэвээрээ байгаа юу. Намаасаа хөөгдсөн, зарим нь намаас их хавчсан ч гэж ярьдаг?

-Намаас хөөгдөнө гэж юм байхгүй л дээ. Удирдах зөвлөлөөр тодорхой хэмжээнд яригдсан гэж би сонссон. Надад бол тухайн үедээ хотын намын хорооны удирдлагаас ямар ч шийд гараагүй гэдгийг хэлсэн. Харин төрийн тусгай албанд томилогдохдоо зарчмын дагуу намаасаа түр түдгэлзээд явсан. Намынхаа удирдлагатай зөвшилцөөд, хотын намын хороонд өргөдлөө өгөөд явсан хүн. Түүнээс тодорхой хүмүүсийн яриад, бичүүлээд байгаа шиг шагнал “магнал” гэсэн юм байхгүй. Энэ бол төрийн алба. Би УИХ-д байхдаа Төрийн тусгай хяналтын дэд хорооны даргаар гурван жил, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар мөн ажилласан. Ийм алба хашсан хүн тэр болгон шууд ажлаа өгөөд алга болж болохгүй л дээ. Хийж чаддаг юм гэж бий. Тэрийгээ тодорхой албан дээр хийж үргэлжлүүлэх ёстой. Нам ялагдлаа гээд талийгаад өгч болохгүй биз дээ.

-Та ер нь намдаа шүүмжлэлтэй байр суурьтай ханддаг байсныг бүгд мэднэ. 2012 онд биз дээ, “Манай нам гудамжны хөдөлгөөнүүдээс долоон дор байна” гэж хэлээд бас “ад” болсон. Одоо танай нам ямар харагдаж байна, нэг шүүмжлээч?

-Одоо яг үнэнийг хэлэхэд гудамжны хөдөлгөөнүүд нь нам дотор ороод ирчихлээ шүү дээ. Тэгэхэд хөдөлгөөнүүдээс долоон дор юм уу, гудамжны хөдөлгөөн шиг гэж ярьж байсан. Тэгвэл өнөөдөр гудамжинд гардаг, орилдог, чарладаг, үс толгойгоо боодог хүмүүс намын удирдах алба хашна гээд дайрах хэмжээнд хүрлээ. Энэ нь зохисгүй. Нам дотор тэмцэл байдаг. Нам өөр намуудтай улс орныхоо эрх ашгийн төлөө тэмцдэг тохиолдлууд бий. Хэлбэр нь өөр. Оюунлаг, эрүүл байдлаар, өөрөөр хэлбэл хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг шиг. Нам хүчтэй чадалтай, мэдлэгтэй, энэ улс орноо авч явах боломжтой байгаа цагт гудамжинд гараад орилж, чарлаад байх хэрэг байхгүй шүү дээ. Нам доторх бүх боломжоо ашигласан цагт ондоо намууд сонгуульд оролцохгүй болтол ажиллаад улс орноо аваад явах, бололцоотой. Тийм зүйлүүдээ хийхгүй байна. Би гомдож туниад, хэрэггүй болохоор зугтаад байдаг хүн биш. Зөв гэж бодсоноо хавчлаганд орох байсан ч, ад болох байсан ч хийсээр л байх болно. Би шүүмжлэлтэй хандаж байна уу гэвэл “Тийм” л гэнэ, хэвээрээ.

-Тодорхой хэлбэл танай намын У.Хүрэлсүх гэхчилэн нэр бүхий хүмүүс өрсөлдөгч талдаа ажилласан нь “Херо энертайнмент” студийн найруулагч Б.Баатартай хийсэн утасны бичлэгээс ил болсон?

-За, яах вэ, би ер нь хэвлэлийн мэдээлэлтэй л байгаа хүн шүү дээ. Сүүлийн үед тэр залуучуудын яриад байгаа, УИХ-ын гишүүдийн Засгийн газрыг огцруулах санал өргөн барьсан явдал. Бас У.Хүрэлсүхтэй холбоотой асуудлууд их л “заваан” харагдаж байна. Улс төрд хамгийн бохир техник л дээ. Ер нь би өөрөө үүнийг биеэрээ мэдэрч, амсаж явсан хүн. Сандал, суудлын төлөө хэдэн залуучуудын гаргаж ирсэн технологи. Одоо бүр энэ нь нам дотроосоо халиад Засгийг унагах хэмжээнд хүргэхийн төлөө болж хувирлаа. Өөрсдөө ч их бохир харагддаг л даа. Ний нуугүй хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ гээд залуу байна. Би сайн танихгүй л дээ, сайн мэдэхгүй мэндлээд л өнгөрч явсан залуу. Хараад байхад анх улс төрд орж ирэхдээ л их бохир орж ирсэн. Миний санахын орж ирэхдээ л шашны байгууллагуудын мөнгөөр хөдөлж байсан. Энийг бас ярих цаг нь болсон байх. Монголын улс төрд шашны мөнгө орж ирснийг энэ хүүхэдтэй холбож үзэх хэрэгтэй. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулийн үед ашиглагдаж байсан, хэрэглэгдсэн мөнгө гэвэл мөн л тэр. Д.Зоригтын нөхөн сонгуулийг би ярьж байна. У.Хүрэлсүхийн маань хувьд бол яах вэ дээ, бид хоёр олон жил муудаж, сайдаж явна. Хүн болгон л мэдэж байгаа. Бид хоёр ширүүсэх үедээ ширүүсээд л, намдах үедээ намдаад л, гар барих үедээ гар бариад л явсан. Тэгэхдээ бид хоёулаа л намын төлөө явсан. Харин одоо У.Хүрэлсүх намын төлөө гэж харагдахгүй байна. Намын төлөө явсаан, явсан. Одоо улс эх орны төлөө гэж сүүлийн үед яриад байх шиг байна. Улс орны төлөө гэдгийг нь би хувьдаа олж харахгүй байна. Хэдэн адуу гадагшаа зарахгүй, монгол морь уралдана, уралдахгүй гэдэг нь эх оронч үзэл биш ээ. Хүн болгон сайжирч ахиж байх ёстой. Энэ мэтээр улс төр хийгээд өөрийнхөө имижийг дээшлүүлээд намын дарга, Ерөнхий сайд, за болж өгвөл Ерөнхийлөгч болно гэж бодож байгаа бол худлаа. У.Хүрэлсүхийн хувьд одоо энийгээ болих хэрэгтэй. Энэ намаас авдгаа авсан, ний нуугүй хэлэхэд эрхэлж явсаар өдий хүрсэн хүн. Сонгууль болохоор алга болдог, дараа нь гараад ирдэг. Нэг буруу юм хийхээрээ л огцордог, тунирхдаг. Одоо боллоо шүү дээ. Намын хамт олон ч гэсэн энийгээ нэг тийш нь болгох хэрэгтэй л гэж бодож байна.

-Сонгуулийн ялагдлыг намын дарга нь үүрдэг юм байж. Харин сонгуулийн үр дүнгээс болж Засгийн газар огцрох ёстой гэдгийг юу гэж харж байна?

-За яах вэ дээ. Эртнээс мөрөөдсөн, тооцоолсон юм байсан л байхгүй юу. Бодсоноор нь эргээгүйд л сандралдаад хурдхан шиг Засгийн газрыг огцруулна гэж бодоод дайрлаа л даа. Дайралт нь бүтэхгүй. Яг үнэнийг хэлэхэд, сонгуулийн дараа М.Энхболд дарга Ерөнхийлөгч болно. Тэрний дараа бүгд тодорхой байруудаа эзлээд дээшээ ахина гэж харж байсан. Тэр нь бүтсэнгүй. Энэндээ шаралхаад бөөн юм болж байх шиг байна. Бодит үнэн гэвэл энэ. Ялангуяа зайнаас харж байгаа хүнд. Нам доторхоо мэдэж байгаа хүний хувьд тийм л зүйл харагдаж байна. Амбицуудаа дарах хэрэгтэй. Эх орноо гэж бодож байгаа бол жинхэнээсээ эх орноо бодоод ажил хиймээр л байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, энэ засаг гарч ирээд 2016 оноос хойш бас нэг гайгүй хөдөлгөөн хийгдээд эдийн засаг жоохон сайжирч, сэргэг уур амьсгалтай боллоо. Энд байгаа хүмүүс ч гэсэн, гадныхан ч гэсэн одоо л нэг очиж уулзаж тодорхой төслүүд ярих уу гэсэн хандлага гарч эхэлж байна. Хаа сайгүй л ийм уур амьсгал харагдаж байгаа. Тэгээд энэ засаг нь солигдоод эхлэх юм бол дахиад л 2-3 жилээр хойшилно. Тэрнээс хойш юу ч болоо билээ. Дараагийн Засгийн газар нь хэзээ ч бүрдэх юм. Ер нь хэзээ нь бид улс орноо өөд нь татах юм бэ. Тогтвортой байдал бол хөгжих суурь үндэс. Төр засаг тогтворгүй байснаас монголчууд бүгдийг алдаж байсан. Одоо дахиад л үргэлжлэх үү.

-МАН-д өрнөөд байгаа энэ нөхцөл байдлыг харахад лидергүй болжээ, дараагийн гарч ирж байгаа үе нь хэтэрхий “увайгүй” байна гэж харах хүмүүс байна?

-Лидерийн хувьд дутагдаж байгаа нь тодорхой шүү дээ.

-Аль ч намд?

-Аль ч намд. Нам биш бүр улс орны түвшинд байхгүй болчихоод байна. Ганц нэг юм хийе гэсэн хүмүүсээ хоёр талаас нь нийлж байгаад намнадаг болсон. Одоо энэ Пи Арын баг гээд заваан юм гараад ирчихсэн. Хүний үйлдэл болгон дээр янз бүрийн тоглолт хийдэг. Хүмүүсийг онилж байгаад мохоодог. Нэгийгээ дэмжинэ, дэмжихгүй гэдэг юм алга болоод нэгийгээ шууд устгая гэдэг юм руу орчихлоо. Намууд энэ дээр сайн бодох хэрэгтэй. Нам доторх пи ар хийдэг хүмүүстэйгээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй. Хар юм хийе гэж дарга нар дээрээ орж ирдэг, тэр Доржзодов, А.Ганбаатар мэтийн нөхдүүдээс намууд ангижирч, зайлуулах хэрэгтэй. Намуудын биед нь ийм ярнууд байгаа болохоор хордоод яваад байгаа байхгүй юу. Ийм юмнуудаа түлхэж гаргах хэрэгтэй. Би тэр 60 тэрбумынхныг ярьж байна л даа. Тэрнийг сонсож суусан хүмүүсийн буруу гэж юу байдаг юм. Хэрвээ цуг суугаад боловсруулаад, яг таг юм хийсэн бол тэдэнд бас бичлэг нь байх л байсан байлгүй дээ. Манайханд бол алдаа байна. Юу гэхээр, тодорхой түвшний хүмүүс бодлогоо зөв бариад энэ нам дотор харлуулъя, нөгөө талд ороод намын эсрэг явъя гэсэн хүмүүсээ түлхэж гаргаж чаддаг л болчихмоор байгаа юм. Зөв бодол гэж юм байдаг даа. Зөв бодолтой хүмүүс нь яагаад чимээгүй байгаад байгаа юм. Энэ чинь одоо, дандаа л харыг нь ярьж, муухайг нь дөвийлгөж байдаг хүмүүс л дээшээ яваад ахиад байх юм.

-Иргэн Доржзодовын санал болгосон гээд байгаа төрийн албан тушаалыг худалдах тухайд өмнө нь аль аль намд их, бага хэмжээгээр байсан гэж хардаг. Тийм ч ураас засаг солигдох, аль нэг нам ялахад халаа сэлгээ явагддаг нь нууц биш биз дээ?

-Үгүй ээ, ер нь ийм шүү дээ. Аль ч нам ялсан өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд өөрийнхөө боловсон хүчнийг байршуулдаг. Байршуулахдаа төрийн алба руу орохгүйгээр улс төрийн албуудаараа дамжуулж хийдэг. Энийгээ шударга, зөв, холч ухаанаар хийх хэрэгтэй. Тэрнээс биш бүх улс оронд л сонгууль эхлэхээр хандив, татвар авдаг юм байгаа. Систем нь өөрөө тийм. Манайх ч энийг тойроогүй олон жил явсан. Тийм ч болоод улс төрд орж ирж байгаа бизнесмэнүүд чинь мөнгөөр дамжиж л орж ирж байгаа шүү дээ. Юуг нь нуудаг юм. Гол нь нам өөрөө эрүүл саруулаар ялгаж салгадаг, тэнцвэрийг нь барьж чаддаг байх ёстой. Гол нь тийм юм ярьж орж ирж байгаа залуучууд анхнаасаа буруу эрх ашиг хөөцөлддөг, бодол нь өөр хүмүүс гэдгийг хараад шахаж гаргаж чаддаг байх хэрэгтэй.

-У.Хүрэлсүх өрсөлдөгч намд ажилласан юм байна, урвагч юм байж. Тэглээ гээд төр нь тагнаж чагнаж болохгүй биз дээ?

-Хоёулаа нэг юм тохиръё тэгэх үү? У.Хүрэлсүхийг тагнасан чагнасан, ярьсан гэдэг юмыг хаяцгаая. Сонсоход бол нэг үйлдэл байгаад байх шиг байна. Тэрийг нь хэн ч мэдэхгүй байна. У.Хүрэлсүх юм өгсөн юм уу, авсан юм уу, найзалсан юм уу, үгүй юм уу, мэдэхгүй. Би У.Хүрэлсүх гэхээсээ илүүтэй дурдагдаад байгаа “Оюук” гэдэг нэр л сонин санагдсан. Миний ойлгосноор тэр найруулгч Б.Баатарын дүү гэж яригдаад байгаа нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм биз дээ?

-Тийм ээ.

-Бид У.Хүрэлсүх гэхээсээ тэр том, том юм яриад байгаа Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр Л.Оюун-Эрдэнэ чинь У.Хүрэлсүхээр тоглочихлоо шүү дээ. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг. Өөрийнх нь тарьж ургуулсан үр өөрийг нь залгиад байгаа юм биш үү.

-Та У.Хүрэлсүхийг өмөөрөөд байна уу, буруутгаад байна уу?

-Өмөөрөөд байх юм алга. Зүгээр л тоглочихлоо шүү дээ. Тэр л очоод за Баатар тэгж байна, манайхан ингэж байна гээд л ярьсан юм шиг байна шүү дээ. Тэгэхээр нөгөөх нь за, харъя энэ тэр гэсэн юм байлгүй. Үгүйсгээгүй, за ч гээгүй л явж. Тэгээд дунд нь хөтлөгдөж явж байгаад л ийм юм болчихсон юм биш үү гэж харагдаж байна. Өмөөрсөн юм алга, муулсан ч юм алга. У.Хүрэлсүх өөрөө сул байгаагийн шинж л дээ. Өөрөө сул, муу байна. Харин урвасан урваагүйг цаг хугацаа харуулна биз. Тагнасан, чагнасныг бол мэдэхгүй. Хуулийн байгууллагууд өөрсдөө ажлаа хийж байгаа биз. Өнөөдөр бид АТГ, ТЕГ ийм байна, прокурор, цагдаа нь тийм байна гээд яриад байх шаардлага байхгүй. Энэ байгууллагууд үеийн үед өөрсдийнхөө ажлыг чадварлаг хийгээд ирсэн. Үүнийг би өөрөө Тусгай хяналтын дэд хорооны дарга байсны хувьд, ажилтай нь танилцаж явсны хувьд мэднэ. Тухайн үед ямар түвшинд хүргээд орхиж байна вэ, эцэслэхгүй орхиж байгаа асуудал бол бий. Тийм учраас энэ удаад тодорхой асуудлуудыг эцэслэн шийдмээр байгаа юм. Аль алиныг нь эцэслэх хэрэгтэй. Нийгэмд хүлээлт бий болгочихсон ийм асуудлуудыг эцэслээд, үнэн мөнийг нь тогтоогоод цаашаа явмаар байна. Түүнээс манайхан шиг тухайлбал Ж.Энхбаяр шиг, эсвэл Ц.Нямдорж шиг “Би тэрнийг чинь хэлнэ шүү, энийг чинь мэднэ шүү, тэрнийгээ санаж байгаа биз дээ” гээд худлаа занаж явдгаа болих хэрэгтэй. Хэдий болтол занах юм. Тийм л шударга юм бол занаж байхаар шууд гаргаад ирэх хэрэгтэй. Ард түмэн үнэнийг мэдэг л дээ. Тийм учраас хүчний байгууллагууд энэ асуудлыг нэг удаа цэгцлээсэй, эцэслээсэй. Бүгдийг нь ил гаргаад хэн нь хэн бэ гэдгийг харуулаад, маскийг нь хуулах хэрэгтэй. Би 2002 онд дүүргийн орлогч дарга болчихоод М.Энхболд даргыг шүүмжлээд явж л байсан. Тухайн үеийн сонинуудад гарч л байсан. Дүүргийн орлогч дарга хотын намын хорооны дарга, хотын даргаа шүүмжилдэг тийм юм байгаагүй үед. Харьцангуй эрүүл байсан байгаа биз дээ. Намайг шүүмжиллээ гээд М.Энхболд дарга л нэг удаа уулзсан. “Очироо, юу болоод байгаа юм, юу болохгүй байгаа юм тэрийгээ хэлээч” л гэж байсан. Тийм эрүүл үе байсан. Нам тэр эрүүл зүйл рүүгээ тэмүүлэх хэрэгтэй. Шүүмжиллээ гээд хавчаад, шахаад, маргалаа гээд “Хүүхэд нь хаана байдаг юм, хаана сургуульд явдаг юм” гэж дарамталж болохгүй.

-Танд тийм зүйл тохиолдсон юм уу, өөр хэн нэгэнд үү?

-Манай хүүхдийг аль сургуульд явдаг юм гэж асууж байсан удаатай шүү дээ. Энэ юуг хэлээд байна вэ. Эрүүгийн шинж чанар руу явж байна гэсэн үг. Ийм хүмүүсийг л улс төрөөс зайлуулах хэрэгтэй. Ийм бохир арга руу Монгол явж болохгүй. Тэрний үр дагаврыг бүгд л харж байгаа шүү дээ. Энэ чагналаа, сонслоо, тагналаа гэдэг чинь тэрний л үр дүн шүү дээ. Ямар ч ёс зүйгүй болж байгаагийн шинж.

-Тагнасан, чагнасан тухайд, У.Хүрэлсүх та хоёр сайдаж, муудаж явсны хувьд өөрийгөө тагнах хүн мөн үү?

-Өөрийгөө тагнах гэж юу гэж байгаа юм. Асуулт чинь буруу юм биш үү. Өөрийгөө тагнах биш. Өөрийгөө тагнасан болгосон юм биш үү?

-Тэр утгаар нь л асуугаад байна л даа, тийм пи ар хийх хүн мөн үү?

-Энэ сошиал, твиттерээр явж байгаа юмнууд. Бүгд л тэгж бичиж байна шүү дээ. Тэр н.Зоригт “У.Хүрэлсүх өөрийгөө тагнах хүн биш ээ” гээд бичиж. Өөрийгөө тагнана гэдэг чинь юу гэсэн үг юм. Чи өөрөө бодоод үз л дээ. Би ойлгохгүй байна. Өөрийгөө тагнана гэж ямар юм байдаг юм. Өөрийгөө тагнасан болгоно гэдэг бол байж болох. Тэр нь ямар ашигтай байсан юм, ямар үр дүнд хүрэх гээд байсан юм гэдэг чинь өөр асуудал. Тэрнийг харин ярих хэрэгтэй байх. Та нар ч гэсэн тийм нэр томъёо оруулж ирээд байхаар автаж болохгүй шүү дээ. Ард иргэд ч гэсэн төөрөлдөнө. Би ийм бохир заваан юм руу ормооргүй байна. Тэгээд ч хүчний байгууллагууд дуугарах байлгүй дээ.

-Ардын намд шинэчлэл яригдах бүрт У.Хүрэлсүхийн гэсэн тодотголтой залуус гарч ирдэг. Л.Оюун-Эрдэнийн тухай ярьж байгаа байдлаас тань харахад та эгдүүцдэг бололтой?

-Үгүй ээ, үгүй. Би залуучууд ярих ёстой гэж үздэг. Гол нь яг тодорхой хэсэг залуучууд байнга сандал, суудлын төлөө тэмцэлдэж албан тушаалын төлөө дуугарч байдаг нь надад таалагддаггүй. Энэ бол завааны заваан юм. Албан тушаалын төлөө хүнийг муулж, намаа муулж намынхаа олон гишүүдийг доошоо хийж, худалдаж тэрүүгээр дээшээ гарах ямар шаардлага байдаг юм. Улс эх орны төлөө биш сандал суудлын төлөө л тэгж байгаа нь тодорхой байгаа биз дээ.

-У.Хүрэлсүхтэй таарамжгүй байдаг гол шалтгаан чинь ер нь юу юм бэ? Яагаад үзэл бодол таарахаа байсан юм?

-Ердөө саяны хариулт шүү дээ. Байнгын албан тушаал ярьж байдаг. Байнгын дарга цэрэг, сандал суудлын асуудал ярьж байдаг. Би намд юм хийсэн тийм болохоор тэгнэ, ингэнэ гэдэг. 2001 онд бил үү дээ. Би тэгж санаад байна. МАСЗХ-ны уулзалтад намайг нэг дуудсан юм. Түүх ярих хэрэгтэй л дээ. Тухайн үедээ Барсболд болон У.Хүрэлсүхийн залуучууд муудалцаагүй нэг тал байсан үе. Удирдах зөвлөлөөр дүүрэн тэр хоёрын л хүмүүс байсан. Тэр уулзалт дээр “За, бүгдээрээ…” Миний санахын 21 хүн байдаг байлуу даа. “Бүгдээрээ нийлээд дараагийн Засгийн газар шүү”. Би гайхсан… Тэр үед 30 хүрч л байсан залуучууд хор найруулаад, тийм эрүүл бус амбицаар улс төрд хандаж байгаад нь миний дургүй хүрсэн. Шууд хурлыг нь хаяад гарсан. Тэрнээс л бид хоёрын зөрчилдөөн эхэлсэн дээ. Би намаас албан тушаал авъя гэж намын төлөө яваагүй. Би итгэл үнэмшлээрээ явсан. Одоо ч явж байна. Тэрнээс биш албан тушаалын төлөө үхэн хатан хор найруулж, бүхэл бүтэн тийм үеийг бэлдээгүй.

-Та У.Хүрэлсүхийг намын дарга болбол намаасаа гарна гэж 2013 онд ярьж байсан. Одоо бас л энэ хүн намын даргын амбицтай байгаа нь харагдаж байна. Таны байр суурь хэвээрээ юу?

-Нэгд би түүнийг намын дарга болчихно гэдэгт итгэхгүй байна. Тэр хэмжээнд төлөвшсөн ч хүн биш. Би хүний хувьд нь муулж байгаа юм биш. Өнөөдөр улс орныг удирдаад явж байгаа намын дарга гэдэг чинь ямар байх вэ… Бас нэг шалгуур байх ёстой байх. Тийм түвшинд очих гээд байгаа бол эргээд намынхаа ажилд орж эсрэг, харин ч эрүүлээр гишүүддээ ойлгуулах хэмжээнд ажиллана гэж бодож байгаа шүү.

-У.Хүрэлсүхийн эсрэг ажиллана…?

-Нэг хүний эсрэг явах тухай яриагүй, намыг буруу зам руу явуулж байгаа хүчин гарч ирэхээс би болгоомжилж байгаа юм. Энэ нь өөрөө улс оронд их муу нөлөөтэй.

-Та ер нь ямар нэг фракцад байдаггүй. Нөхцөл байдлаас харахад ямар нэг фракцад байхгүйгээр та яаж тэмцэх юм, улс төрд бас ч гэж хөгширчхөөгүй байгаа хүн, цаашдаа яах вэ. Нөхцөл байдал гэдэг нь Засгийн газрыг огцруулах дээр фракцууд нийлж хөдөлж байна шүү дээ.

-Та тэгж бодож байна уу? /инээв/ Баярлалаа. Улс төрд намайг залуу байгаа гэж хэлсэнд.

– Юу гэдэг билээ, хэрчүүлэх юм биш үү?

-Надад фракц байхгүй ээ. Би ганцхан фракцтай хүн. Тэр нь Монгол Ардын нам. Фракц гэж балиартахааргүй эрүүл, саруул ухаантай хүмүүс бий. Фракцтай байсан ч улс орны эрх ашгийг урдаа тавих хүмүүс бий.

-Та эх орноо төлөөлөн гадаадад суугаа хүн. Ер нь 2012-2016 оны хооронд үүссэн гадаад ертөнц дэх нэр хүнд ямар байсан, одоо ер нь ямархуу байна вэ?

-Би 2013 оны намар томилогдоод 2014 онд ажлаа авсан. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын 2016 оны сонгууль хүртэл үнэндээ хүнд байсан. Мэдээ өгсөн, эхлүүлсэн ажил ганц ч байгаагүй. Тэр бол тухайн үеийн засгийн муу ч юм уу, хүмүүсийн сайн муудаа биш. Түрүүн миний ярьдаг тогтворгүй байдал ингэж нөлөөлдөг. Засаг нь ажиллах гээд байгаа ч юм уу, үгүй ч юм уу, очоод хэнтэй юу ч ярих юм билээ гэдэг байдлаар ханддаг. Маш муугаар нөлөөлдөг. Тэрэндээ байгаа юм.

-Одоо Засгийн газар уналаа гэхэд зөвхөн таны ажил дээр ямар сөрөг нөлөө үүсэхээр харагдаж байна?

-Ойлгомжтой. Хийж байгаа бүх л юм зогсоно. Өнөөдөр бид Монгол руу судалгааны баг явуулаад ХАА, МАА-н салбарын бодит судалгаа хийгээд, ажил болгоод эхлэх түвшний олон төсөл байна. 2015-2016 онуудад хийгдсэн, тодорхой сүү, махны чиглэлийн төслүүд. Р.Бурмаа сайдыг байхад хүргүүлсэн. Сая Ц.Сэргэлэн сайдыг ажлаа авсны даараа хүргүүлсэн байгаа. Бид ХАА, МАА–н салбараа хөл дээр нь босгож авахгүй бол бусад салбар шиг, тухайлбал үйлдвэржилт энэ тэр шиг хурдан түргэн босгож болдог зүйл биш. Ганц энэ ч гэлтгүй, бүх төслүүд зогсоно. Засаг хөдөллөө бол дараагийн Засгийг харъя гээд л “тормос” татна. Бид үүнийг бишгүй л үзлээ шүү дээ. Бүх салбарт адилхан. Бид хөгжье, улс орноо бодъё гэвэл энэ ажлуудаа тогтвортой хийгээд явах л хэрэгтэй байгаа юм. Засаг төр тогтворгүй байснаас Монгол Улс боломжуудаа алдсаар ирсэн, тэгэхээр хэдхэн хүний сандал суудлын “хорхойноос” улс орны эрх ашиг үнэгүй байж болохгүй. Тэр 60 тэрбум энэ тэрийг нь хуулийн байгууллагад нь үлдээх хэрэгтэй. Тогтоогоод буруутай бол буруутайг нь шийтгэх хууль гэж байна. Тэгээд цаашаа амьдрах хэрэгтэй биз дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6