Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцлээ
Image
Баянбүрдийн тойргийн замыг Баасан, Бямба, Ням гарагийн орой хэсэгчилэн хаана
Image
Сайжруулсан түлшний нөөцлөлт хадгалалтын явцын мэдээллийг сонслоо
Image
Баяр наадмын бэлтгэл ажлыг шалгав
Image
БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 157 иргэнийг татан авч байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Үндэсний үйлдвэрлэгч гарааны бизнесүүдийг дэмжих “Creative Retail Store” төслийн нээлт болно
Image
У.Хүрэлсүх: Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам
Image
Ж.Цолмон: “КОВИД-19”-ийг мэргэжлийн өндөр ур чадвараар тогтоон барьж байна
Image
Өнөөдөр Замын-Үүдийн боомтоор 300 хүн ирнэ
Image
Прага хотын иргэд коронавирусийг үдэх ёслолд зориулан 515 метр урт хоолны ширээ засжээ
Image
АНУ-д буулгасан хөшөөнүүдийг хүлээж авах хүсэлтээ Испанийн хотууд илэрхийлжээ
Image
Нүүрсний салбар сэргэнэ, тэр үед бид бэлэн байх ёстой
Image
Д.Нарангэрэл: Apple компани АНУ дахь 46 салбар дэлгүүрээ түр хаахаар болжээ
Image
ЗАХИРАМЖ: Үйл ажиллагааг нь нээх үйлчилгээний газрууд
Image
О.Энхзаяа: Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дахь эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг 7 сарын 1-нээс зогсоосон
Image
Д.Нямхүү: Өчигдөр 302 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Image
Тангараг тавих, гэр бүрэхэд сайн хэмээжээ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орно
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичиг хүргүүлэв
Image
Улсын Их Хурлын Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталж, Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонголоо
Image
Ази, Номхон далайн бүс нутгийн Хуульчдын холбооны хурал цуцлагдлаа
Image
Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхээр зөвшилцөх саналыг өргөн барилаа
Image
Улиран сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
Image
Та машиныхаа автомат хурдны хайрцагны (кропны) тосыг хэр ойрхон солих ёстой вэ?
Image
Монгол жүжигчдийн тоглосон Холливүүдийн кино наймдугаар сард нээлтээ хийнэ
Image
Цагдаагийн байгууллагаас “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулж эхэлжээ
Image
Мөнгө угаах гэж юу вэ?
Image
Д.Нарангэрэл: АНУ-д туршигдсан COVID-19-ийн эсрэг вакцин эхний шатанд 94%-ийн үр дүнтэй гэж дүгнэгдлээ
Image
Долдугаар сард халуун ус хязгаарлагдах орон сууцны хорооллууд болон ААН-үүд
Image
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой
Image
Япон улсын иргэн нинжа судлалаар дэлхийд анх удаа магистрын диплом авжээ
Image
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ГЭЖ ЮУ ВЭ?
Image
Хамгийн олон тэрбумтантай дэлхийн 15 улсын жагсаалт
Image
"ЭЕШ-ын үеэр сэжигтэй тохиолдол илэрсэн хүүхдүүдийг тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг нь үргэлжлүүлнэ"
Image
Зөрчвөл бүх насаар хоригдох ялтай шинэ хууль Хонг Конг хотод хэрэгжиж эхэллээ
Image
Б.Янжмаа: Австрали улсад өнгөрсөн долоо хоногоос коронавирусийн шинэ тохиолдол олноор бүртгэгдэж эхэллээ
Image
"Тарваган тахлын онош нь батлагдсан хоёр иргэний нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарласан"
Image
УИХ эмэгтэй дэд даргатай боллоо
Image
ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах нөхцөлөө бүрдүүллээ
Image
Коронавирусийн улмаас дэлхийн есөн оронд 10 мянгаас олон хүн нас баржээ
Image
ЭЕШ: Өмнөх оны шалгуулагчид шалгалт өгөх байрны хаяг
Image
Өнөөдрөөс эхлэн ААН-үүд аймаг, орон нутгаас авсан гэрчилгээгээр экспорт, импорт хийнэ
Image
Д.Нямхүү: Нийт 406 хүнд шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарч, нэг хүн ЭДГЭРЛЭЭ
Image
Эдгэрсэн эмэгтэй ХӨСҮТ-д амаржиж охинтой боллоо
Image
Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ
Image
Наадмын төсөв өнгөрсөн жилийнхтэй адил ГУРВАН ТЭРБУМ төгрөг
Image
ОХУ-д буй иргэдээ энэ сарын 5, 6-нд Алтанбулаг боомтоор татан авна
Image
ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
М.ОЮУНЧИМЭГ: ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД 14 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ
Image
ОЮУТНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД Ч.ИХБАЯР ТЭРГҮҮТЭЙ САГСЧИД ОРОЛЦОНО
Image
Ерөнхий сайд Япон Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Image
“60 тэрбум”-ын бичлэг бүрэн эхээрээ Soundcloud дээр байршчээ
Image
С.ОЮУН: ҮНЭХЭЭР ЗАХИАЛАГЧ ГЭЖ БАЙГАА БОЛ ТҮҮНИЙГ ОЛОХ ЁСТОЙ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
Булбарай арьсаа бохирдлоос хамгаалах 6 зөвлөмж
Image
ЦААЗЫН ЯЛЫГ ГҮЙЦЭТГЭХ ШИНЭ АРГЫГ БОЛОВСРУУЛЖЭЭ
Image
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ХОЁР ХҮН АМИА ХОРЛОЖ, НЭГ ХҮН АРХИНД ХОРДОЖ НАС БАРЖЭЭ
Image
АЛТ ШИГ САЙН ЭРТЭЙ ХАНИЛАХЫГ ХҮСВЭЛ ЭХЛЭЭД ҮҮНИЙГ УНШ
Image
2018 оны төөрөгдүүлсэн хуанли
Image
ХҮҮХДИЙН ПАРК НЭЭЛТЭЭ ХИЙЖ БАЙНА
Image
АН-ын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа эхэлнэ
Image
Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан
Image
Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх төслийн оролцогч талуудын уулзалт болно
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МАРГААШ ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРЧ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГАТАЙ
Image
АЛТАН НАМАР БОНД АМЖИЛТТАЙ АРИЛЖААЛАГДЛАА
Image
МИАТ - БАНГКОК ХОТ ШУУД НИСЛЭГ ЭХЛЭНЭ
Image
Буриад монголчуудын "Ёохор-2017" наадам болно
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
Хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалдгийг таслан зогсоохыг үүрэгдлээ
Image
Олон улсын сансрын станцид хийсэн судалгааны үр дүн дэлхийд ирэв
Image
Онцгой даалгавар инээдмийн УСК-г үзсэн МУГЖ Л. Базаррагчаагийн тэмдэглэл
Image
ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАХ ЭРХИЙГ ХАНГАХ ТАЛААР ТЭД ЮУ ГЭВ
Image
“Том” хамтлагийн “Нэг хүсэл, нэг мөрөөдөл” тоглолт маргааш болно
Image
Хэнтий аймагт үер болж, 1000 орчим өрх усанд автжээ
Image
САЙЖРУУЛСАН ТҮЛШ ХЭРЭГЛЭХ 14648 ӨРХӨД ЗӨВЛӨМЖ, АРГАЧЛАЛ СЭРЭМЖЛҮҮЛГИЙГ ХҮРГЭН АЖИЛЛАВ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
"Бодь Даатгал" компани нээлттэй хувьцаат компани боллоо
Image
Л.Бямбажаргал: Дорлигжавын яриад байгаа Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улсыг дэмжих нь зөв
Image
Image

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ гэж онцлов

Монгол Улсын Засгийн газар, үнэт цаасны “Frontier” компанийн хамтран зохион байгуулж буй хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

-МОНГОЛ УЛС БИЗНЕСТЭЭ ЭРГЭН ИРЛЭЭ-

Тэрбээр "...Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь зөвхөн  уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг  олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Эдийн засгийн  өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран эдийн засгийн өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэйг та бүхэн сайн мэднэ.

Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17.0 хувиас 1 хувь болтлоо эрс унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5.3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана. Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна. Та бүхний өмнө одоо бэлэн байгаа хамгийн ойрын боломжуудаас би хэдхэн жишээ дурдъя.

Оюутолгой, Тавантолгой төслийн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор өмний говьд цахилгаан станц, боловсруулах үйлдвэр, төмөр зам барих зэрэг ихээхэн хөрөнгө оруулалт шаардсан томоохон бүтээн байгуулалтууд эхэлж байна. Ашигт малтмалын шинэ орд газрууд ч илэрч байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг дамнасан дэд бүтцийн олон улсын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, эхний шатны бэлтгэл ажлуудыг хангалаа.

said

Түүхий эдийн үнэ ханш өсч, Оюутолгойн далд уурхайн олборлолт эхлэх болсноор гадаад худалдаа, үүний дотор экспортын урсгал илүү тогтвортой байх урьдчилсан нөхцөл  харагдаж байна.

Монгол орны шавхагдашгүй нөөц болсон мал сүргийн тоо толгой 70.0 гаруй саяд хүрч, хөрш болон бусад улс оронд мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортод гаргах чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж байна. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт ч хөрөнгө оруулалтын шинэ боломжууд нээгдэж байгааг илтгэх үзүүлэлт юм.

Цөөн энэ хэдэн жишээнээс харахад л  Монгол Улс та бүхний сонирхох бизнестэй, хөрөнгө оруулах ирээдүйтэй зах зээлтэй улс хэвээр байгаагийн нотолгоо юм. Харин бизнес эрхлэх, хөрөнгө оруулах орчны тухайд нэг талаас хөрөнгө оруулагчид та бүхэн, нөгөө талаас Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний байр суурь ялимгүй зөрөхийг үгүйсгэхгүй. Магадгүй, зарим хөрөнгө оруулагч манай улсын хөрөнгө оруулалтын орчныг “Сайнгүй, эрх зүйн орчин хангалтгүй” гэж болох юм. Үүнтэй би Ерөнхий сайдын хувьд санал нийлэхгүй. Өнөөдөр манай эдийн засгийн голлох салбарууд, ялангуяа томоохон хөрөнгө оруулалт татдаг уул уурхайн салбар нэлээд жигдэрсэн, хөрөнгө оруулагчдыг хамгаалсан, болзошгүй  эрсдлийг зохих төвшинд  хаасан, олон улсын жишигт ойртсон эрх зүйн орчинтой болсон гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байгаа. Мэдээж, аливаа хамтын ажиллагаа тал талынхаа эрх ашигт нийцэх эрх зүйн орчинтой байх ёстой. Энэ бол бизнесийн зарчим. Харин ямар ч тохиолдолд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж байх ёстой нь бизнесийн хууль гэдгийг энд сануулахад илүүдэхгүй ээ.

-АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ТА БҮХЭНД УРИАЛЖ БАЙНА-

Сүүлийн жилүүдэд Монгол Улс хөгжиж, төсвийн орлогын хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа. Ард иргэдийн маань зарим хэсэг сүрхий хөлжиж, хөрөнгөжлөө.  Энэ нь сайн хэрэг ч, бодит амьдрал дээр улсын хөгжил иргэддээ наалдахгүй, монгол хүний үнэ цэнэ өсөхгүй улам унаж байна. Энэ бол уул уурхайгаас олсон мөнгөө хөгжлийн гол салбарууддаа тэр бүр оруулахгүй, хүндээ онож хөрөнгө оруулж чадахгүй байгаатай холбоотой юм. Бодлогын энэ алдааг засахад хөрөнгө оруулагчид та бүхний дэмжлэг бас хэрэгтэй. Манайхан, хөрөнгө оруулагчид та бүхэн ч манай баялгийг түүхийгээр нь зөөх гээд байдаг. Хэрвээ харилцан ашигтай, бизнесийн зарчмаар их ашиг олъё л гэвэл Монголд нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрүүдэд, мөн баялгийг эрсдэлгүй, богино хугацаанд тээвэрлэх авто болон төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг та  бүхэнд уриалж, бас урьж байна.

Энд ганц жишээ дурдахад, Дэлхийн банкнаас гаргасан улс орнуудын Ложистикийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол Улс 2016 оны байдлаар дэлхийн 160 улс орноос 108 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний гол шалтгаан нь зам тээврийн салбарт сүүлийн жилүүдэд дорвитой хөрөнгө оруулалт болон бодитой ажил хийгээгүйтэй холбоотой. Бид улсын төсвийн хөрөнгөөр орон нутгийн шинж чанартай автозамд багагүй хөрөнгө зарцуулж, аймгуудыг хатуу хучилттай автозамаар холбох зорилтыг хэрэгжүүлж байгаа. Харин  улсын гадаад худалдааны ачаа эргэлтийн гол чиглэлийн авто болон төмөрзамын тээвэрлэлт, түүний ложистикийн хөгжил сул хэвээр байна. Тухайлбал, манай түүхий эдийн экспортын 30 гаруй хувийг тээвэрлэдэг говийн бүсийн, Гашуунсухайтын боомтын чиглэлийн дэд бүтэц, хилийн нэвтрүүлэх чадварыг эрс нэмэгдүүлэхэд  хөрөнгө оруулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм.

said

Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд  хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсад хөрөнгө оруулах нэг л зорилготой чуулганыг бид  янз бүрийн нэршил дор сүүлийн 10 гаруй жил зохион байгуулж ирлээ. Заримдаа жилд хоёр, гурваар нь хийлээ. Цаг зав, хөрөнгө мөнгөө зарцуулаад олон ч хөрөнгө оруулагч ирж байна. Гэвч эдгээр чуулганы бодитой үр дүн амьдрал дээр тэр бүр харагдахгүй, үүнээс болж арга хэмжээ маань өөрөө үнэгүйдэх хандлага байгааг зохион байгуулагчид анхаарах хэрэгтэй.

Бид цуглаж суугаад ирээдүй цаг дээр олон жил ярилаа. Хөрөнгө оруулалтын ийм чуулганууд одоо хэлбэрийн хувьд дараагийн шатандаа орох хэрэгтэй. Ярьж чуулахаас илүүтэй, хамтарч хийдэг бүтээдэг бодитой хамтын ажиллагаа чухал байна.

Энэ удаа үр дүнгүй цугларалт болоод өндөрлөхгүй гэдэгт итгэж байгаа бөгөөд аль салбарт ямар компани хамтын ажиллагааны эхлэл тавьсан, гэрээ байгуулсан, эргэж уулзахаар болсон гээд  чуулганы бодит  үр дүнгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газарт ирүүлэхийг үүрэг болгож байна. Засгийн газар тэр бүгдийг хуулийн хүрээнд бүх талаар, бодитой дэмжиж хамтран ажиллах болно" гэлээ.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6