Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Г.Отгонбаяр: Ирэх оны төсвийн төслийг Засгийн газар дахин хэлэлцэнэ
Image
Засгийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийг хүүхдийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар шийдвэрлэлээ
Image
Соёмбот ууланд түймэр гарчээ
Image
С.Эрдэнэбат: Хүнд нөхцөлд ажилладаг иргэд ажил хаяхад бэлэн байгаа
Image
ДУУЧИН Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ ХОЁРЫН “АМЬДРАЛ” /ФОТО/
Image
Нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргажээ
Image
ДОЛООН ЖИЛ БОЛСОН КРАНЫГ БУУЛГАХЫГ ШААРДЖЭЭ
Image
Хоёр настнуудын бүртгэл маргааш эхэлнэ
Image
Эрсдэл, аз хоёр “ихэрлэж” байна
Image
Засгийн газар хуралдана
Image
Далай ламын айлчлал хэдэн тэрбум ам.доллар, хэдэн Засгийн газрын үнэтэйг таашгүй
Image
“Softline Day-2017” олон улсын мэдээлэл технологийн чуулган эхэллээ
Image
”Guys”-ийн дуучинг шүүнэ
Image
Цагаан хэрэмний цаана Монголчууд л бий... өөр хэн байж болох уу?
Image
Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн гарт очих хүртэлх цогц системийг бий болгоно
Image
Эх эхчүүдийн анхааралд: Утасны цэнэглэгчийг разетикнаас салгаагүйгээс болоод хүүхэд нь цахилгаанд цохиулсан байна
Image
Япон зураачийн бодит мэт гайхамшигт хөрөг зургууд
Image
​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
Image
Хэдэн цагт секс хийхээс дур ханалт шалтгаалдаг
Image
САЛБАР БҮРИЙН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН МАНЛАЙЛАГЧ 100 ЭМЭГТЭЙ ЧУУЛНА
Image
Ногоон цай компьютерийн хорноос хамгаална
Image
Монгол судлаачид сэтгэгдлээ хуваалцлаа
Image
2019 оны шилдэг дүүргээр ‘’Баянзүрх дүүрэг’’ шалгарав
Image
2020.05.26/ Мягмар гараг
Image
ХӨВСГӨЛИЙН НААДМААР ЗУРГААН ШИНЭ ЦОЛТОН ТӨРЛӨӨ
Image
Нийслэлийн засаг дарга цэцэрлэг, сургуулийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа
Image
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэрт 1000 га талбай шатжээ
Image
ЧУУЛГАНААР ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ХҮНД ГЭМТЭЛТЭЙ ГУРВАН ХҮНИЙГ НИСДЭГ ТЭРГЭЭР АВЧИРЧЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БНХАУ-ЫН ТӨРИЙН ЗӨВЛӨЛИЙН ЕРӨНХИЙ САЙД ЛЯ КӨЦЯН УГТАН АВЛАА
Image
Image

ТӨМӨРЛӨГ ЗУУНЫ, ТӨМӨРЛӨГ ДУУНЫ ТӨГСГӨЛД Ч...

/Эсээ/ Хойлогдоржийн Чойдогжамцад зориулав.

  Одоо цагт хувь тавилангийн тухай бодохоосоо “хэрхэн амь зуух вэ?” гэсэн дарамттай бодолд толгой бөхийлгөж явах болов. Тиймээс намрын царцаахай нь “төмөрлөг дуун намрыг урин шагширахыг” ч анзаарч сонсох завгүй болжээ. Орчин цагийн эмгэнэл, яруу найргийн төгсгөл мэт санагдана. Сэрүүн улирлын дохио ирээд сэтгэлийг ихээр  үймрүүлэх ч  зарим нэг гунигт бодлыг дал мөрнөөсөө даруй сэгсэрвээс зохилтой.

 Нэгдүгээр сэгсрэлт.

   Орос оронд пролетарийн хувьсгалын гал цогшиж эхэлсэн  Христийн он тооллын 1905 он. Одоогийн Сэлэнгэ, Хиагтын нутагт Дара эхийн сүм гэж байжээ. Сүмийн хамба  нэгэн айлд төрсөн цогтой хүүгийн зурхайг “төр түшвэл хаан сууна, ном шүтвэл хамба болно” гэж зуржээ. Тэр хүү  хожим ном шүтэх хувь ерөөлөөр ХХ зууны Монголын түүхэнд гэгээн сартваахи болжээ. Түүний нэрийг Бямбын Ринчен хэмээн олноороо одоо мэднэ. Харин тэр явдлаас хойш 12 жилийн дараа буюу өнөөх хөл нүцгэн пролетариудын хувьсгал түмнийг хамах түймэр болтлоо асан дүрэлзсэн Христийн тооллын 1917 он. Мөнхүү Хиагтын Дара эхийн сүмийн дэргэд буурай ядуу нэгэн айлд бас нэгэн бузгай хүү мэндэлжээ.  Түүний нэрийг харин Гомбын Сэр-од хэмээнэ. Хувь тавилан гэдэг сонин. Тэртээ ХХ зууны эхэнд Монголын утга зохиолын содон сонин хоёр ертөнц нэгэн “хонхорт” хэдэн жилийн зайтай эхээс унаж, нэг нь хамба болохоор Төвд ном үзэж, нөгөөх нь амь зуухаар эхийнхээ хамт Дара эхийн сүмийн хонь хариулж явжээ. Гэвч тэдэнд нэг л ижил ХУВЬ ТАВИЛАН байв. Тэр нь монголын уран зохиол түүхэнд арилшгүй нэрээ үлдээх.

   Харин гэгээн нарны гэрлийг үзэх цаг хугацаа нь ондоо байлаа. Нэг нь 70 нас хүрч дайрлага шиг амьдралд дарагдалгүй дайчин баатар шиг туулсан бол нөгөө нь дөнгөж 23 хан наслаж, учир битүүлэг таамаг олныг үлдээгээд Европын орон  даяар дэлхийн дайны цуурай хадаж асан 1940 онд үгүй болов. Эндээс л хүний амьдрал, “ХУВЬ ТАВИЛАН”-гийн зурлага биднээс ч өмнө бичигдэж, цаг хугацааны зам мөр ямархан онд ондоо болохыг харах үлдэнэ. Харин ондоо нэг замын эзэн ГОМБЫН СЭР-ОД гэж хэн бэ?

   ГОМБЫН СЭР-ОД  байгалийн дууч юм. Яруу сайхныг нээгч юм. Түүний цөөвтөр шүлгүүд манай яруу найргийн зөв эхлэл байсан юм. Даанч тэр “эхлэл” мөн л хувь тавилангийн эрхээр олон жил бүдгэрч одоо харин тодорч байна.

“Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа, сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” гэж тэр нэгэнтээ бичиж байжээ. Юутай сайхан. Үнэхээр л монгол яруу найраг дотоод сэрэхүй, зөн совин, байгаллаг мэдрэмж, оршихуйн баяр гуниг, цаг хугацааны нууцлаг ээдрээг тайлж, сэтгэлийн үзүүрийг догдлуулах, гэгээн замдаа оржээ. Хий хоосон цагаан магтаал, сүржин үзлийн сүүдэр хумигдаж, яруу сайхны орчил дотор түүнийг бүтээх оюун санааны “ахисан түвшин”, дэлхий ертөнцийн “хүрсэн амжилт” өөд тэмүүлж байна. Энэ зам мөрд Г.Сэр-одын яруу найраг бидэнд тийм өөр “үүд” бийг анхлан харуулсан юм. Гомбын Сэр-одын үнэ цэн энэ.

Хоёрдугаар сэгсрэлт.

   Яагаад өнгөрсөн зууны эхэнд төгсгөл болсон олон хоцрогдсон дурсамж одоо бидний оюун тархинд хэвээрээ зууралдсаар байна вэ? Яагаад гэнэт “үймээний жил” гэдэг шиг үймсэн олон шүлэг бичигчтэй болов. Тэд маань Г.Сэр-одоос олон жил амьдарч, Г. Сэр-одоос  ч олон ”шүлэг” бичив. Тариан түрүү, арвайн гурил ер нь юу эсийг шүлэглэв. Сүүлдээ “хаяа сайтай хадам” энэ тэр гээд хаашаа ч юм болж байна даа. Эцэстээ ядруухан “дадайст” шүлэг яруу найргийн “МОРИН” уралдааны шилэн цомд түрүүлж, “балайрст”  дээд цэгтээ хүрэв. Хамгийн харамсалтай нь  ордны түшмэлээсээ, орцны цэвэрлэгчээ хүртэл хөвөрсөн” яруу найрагч” цол тэмдэгтнүүд  сэргэж байгаа зөв эхлэлийг  нэгмөсөн “булшлах” байдал үүслээ. Нийтийн доод таашаалд таацан нийцүүлэхийн тулд хүйтэн дайны үеийн цөмийн пуужингийн цэнэгт хошуу шиг айдас төрүүлсэн шүлгийн номонцорууд алдар горилсон уртаас урт цуваа үүсгэв. Нүүрлээд байгаа ийм заваан байдлаас төрсөн нүүрснээс хар бодлуудыг дахиад ар нуураанаас сэгсэрч, тоосыг нь нүүрнээс арчиж унагаая.

ГОМБЫН СЭР-ОД  өнгийг эрхшээгч юм. Гэрэл сүүдрийн мөн чанарыг танигч юм.  Түүний цөөвтөр шүлгүүд ХХ зууны эхэн үеийн монгол хэлт яруу найргийн уламжлал- орчин үе хоёрын уулзах “ЦЭГ” байсан юм.

Цаваглан хөхөрсөн сэмжин үүлс мөнгөн хөшиг татахуйяа

Цаламгүй алдсан цэнгэлт  зуныг түүний доогуур саравчилна хэмээн  Гомбын Сэр-одын бичиж байсан “яруу сайхан” цаашаа илүү үргэлжилсэн бол Монгол яруу найргийн хорвоо  одоогийнхоосоо ч  илүү түвшинд хүрэх байлаа. Даанч сайн зүйлд садаа олон. Нэгэнтээ зохиолч Гүн Г.Аюурзана цаг эртээр бурхан болсон П.Лувсанцэрэнгийн тухай бичихдээ ийм санаа хавчуулсан байдаг юм. Түүнийг би зориудаар давтав. Хэрэв тэр сайн эхлэл, зөв уулзвар цаашаа хөвөрсөн ахул “ хонин цагаан үүл” мэтийн хоцрогдсон зүйрлэлүүдээ аль хэдийнээ дурсамжаас ч гадуур мартаж, “цаваглан хөхөрсөн сэмжин үүлс” –ээс цаашаа шинэ өнгө, шинэ сүүдэр, шинэ гэрлийн тусгалыг нээх байлаа. Гомбын Сэр-Одын үр нөлөө энэ.

Гуравдугаар сэгсрэлт.

   Курт Кобайн, миний сонсдоггүй Элвис Пресли, Жон Китс, Брюс Ли, Ю.Лермонтов өөр бас бус цөөнгүй хүн  азаар хөгширч амжсангүй. Тэд “нас бол тоо” хэмээх  нийтлэг үгийн эсрэг утгыг  бидэнд үлдээв. Нас бол тоо харин үйлийн чанар бол өөр хэрэг. Энэ  нь уран зохиолд бүр хамаатай. Өндөр наслахдаа бус өгөгдөл цаанаасаа хэр хүчтэйгээс шалтгаалж байдаг. Арван роман бичсэн нь бус хорин шүлэгтэй нь үлдэж болно. Жон Китсийг хар. Г.Сэр-Одыг хар.   

    Харин 19-р зууны эхэнд Англид нэг хүү ээжгүй өнчин хоцорч, харин 20-р зууны эхэнд Монголд нэг хүү аавгүй өнчин өсчээ. Хэдий бага насандаа амьдралын жаргал зовлон, хар цагааныг  таних нь яруу найрагчдад  хамгаас чухал. Ер нь он жилүүд хийгээд олон хүний туулсан цаг хугацаагаар батлагдчихсан аксиом. Тэгээд ч яруу наргийн жинхэнэ мөн чанар өнгө гэрэл, зүй тогтол, бүхий л юмсын дотоод бүтцийн нэн эсрэг, тийм туйлт чанаруудыг  хадгалж байдаг. Гэхдээ “яруу найраг хамгийн төгс зохист найрсал” юм гэж Жексон Бэйтийн 1963 онд хэвлүүлсэн ”Жон Китс” номонд тэмдэглэжээ. Тийм чанарын илрэл Гомбын Сэр-Одын яруу найрагт бий. Мартаагүй бол “Дөмөн”- г санацгаая. Тэр цагийнхаа дуучин охины дуулахыг харжээ. Сэтгэлийн учиг ялимгүй алдуурсан байх магадлалтай. Энэ бол  нэг тал нь. Харин нөгөө тал нь “Дөмөн”,  яруу эгшиг, морин хуур, дуу эгшгийн найрсал. Энэ л хоёрын  халз тулах агшинд тэр шүлэг бичигдэх бүх сайн үр  найрсан бүрдэнэ.

   “Урьхан жингэнэх монгол охины тод хоолой” гэсэн мөр бадгийн төсгөлд “ уртхан аялгуу нь эртний маань түүхийг санагдуулнам” хэмээсэн жинхэнэ эсрэгцлийг бүтээж байна. Эртний түүх, охины хоолой хоёрыг хооронд нь найрсуулагч нь ердөө “яруу эгшгийн хослол”  гэж тэр илэрхийлжээ.

     Ямартаа л “алтан цацралын /нар / солонгот бүчис /нарын цацраг/, агаарыг зүсэн гэрэлтэнэ”, “ цалиглан үелзэх /өвс ногоо/, нэлэнхүй хөдөлгөанөөр /салхи/, далайн давалгааг дүрслээд” зэргээр “өвс ногоо намрын салхинд хөдөлнө” гэх байгалийн үзэгдлийг  ямар яруу тансаг илэрхийлснийг төсөөлөөд үз. Энд л Жон Китс, Г.Сэр-Од хоёрын яруу найргийн төсөөт хийгээд ерөөс шалгарсан яруу найргийн түгээмэл шинж юм.

  Сэлэнгэ мөрний Гуртын гармаар одоо хүмүүс нааш цааш гэтэлнэ. Өнөөдрөөс  80 жилийн өмнө 20 настай Гомбын Сэр-Од  Сэлэнгэ мөрнийг сал онгоцоор гаталж явахдаа нэгэн шүлгээ бичжээ. Тэр нь “Шөнийн онгоцоор” нэртэй. Хөнгөн бодоход Сэлэнгэ мөрөн хэвээр авч түүнийг гэтлэн явагч хүмүн үгүй мэт. Гэвч Гуртын гарам шиг үүрдийн зүйл буй. Төмөрлөг дууны, төмөрлөг зууны төгсгөлд бид биш ч үр хойчис хүрэх нь магад. Тэд ГОМБЫН СЭР-ОД хэмээх цэл залуухан нэрийг санацгааж байвал Монгол яруу найргийн амь халуун “жинхэнэ” чанар тасраагүй гэсэн үг.

  ГОМБЫН СЭР-ОДЫН МӨН ЧАНАР ЭНЭ.

 

                       ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

  1.    09.12.   PEACE TOWN  

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6