Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Б.БАТДЭЛГЭР: ЖИЛ БОЛГОН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 10 ХУВИЙГ ЖДҮХС-Д ХУВААРИЛНА
Image
С.МӨНХБАТ: МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙ БОЛ СУДАЛГААНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТҮҮНИЙГ ДЭМЖСЭН ТӨР, ШИНЖЛЭХ УХААНЫ ТҮНШЛЭЛ ЮМ
Image
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА
Image
Н.ОЮУНДАРЬ: СОНГОГЧИД ХҮСВЭЛ УИХ-ЫГ ТАРААХАД АСУУДАЛГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Image
ГАЦУУРТЫН ОРДЫГ ОНИЛОХ СОНИРХОЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
АРДЫН АВЬЯАСТНУУДААС УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДЛАА
Image
УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА
Image
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ:
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 13-15 ХЭМ ДУЛААН
Image
СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ТОХИРОМЖГҮЙ
Image
ЭЛЧИН САЙД Н.ТУЛГА ИРЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” ЖИЛИЙН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС НЭГ ЭМЭГТЭЙ АМИА АЛДЖЭЭ
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Image
“МЭРГЭЖЛИЙН АВРАГЧ-2019” -Д НИЙСЛЭЛИЙН “АВРАХ АНГИ-105”-ЫНХАН МАНЛАЙЛЛАА
Image
МЖБХ-НЫ ЕРӨНХИЙ ДАСГАЛЖУУЛАГЧААР Х.БОЛДБААТАР АЖИЛЛАНА
Image
АВЛИГЫГ ИЛЧИЛСЭН ХҮНД 10 ХУВИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ
Image
ХУРДНЫ ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НЭЭЖЭЭ
Image
ДӨРВӨН ЭГНЭЭТЭЙ, 477 МЕТР УРТТАЙ ГҮҮРЭН ГАРЦЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
Image
Х.УНДРАМ, Ц.САРУУЛ НАР АНХ УДАА ДАШТ-НД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МУИС "ГАРААНЫ ДИЖИТАЛ СОЛЮШНС ХХК”-ТАЙ ЛИЦЕНЗИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
С.ДОРЖДЭРЭМ: “БУЯНТ-УХАА 2”-ЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ГАДНААС ХАЛДАХ ОРОЛДЛОГО ХИЙСНИЙГ ИЛРҮҮЛСЭН
Image
"УЛААН БУУДАЙН УРАМШУУЛЛЫГ ТОНН ТУТАМД 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЭГДҮҮЛНЭ"
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЭНЭТХЭГ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
НИЙТ ДААТГУУЛАГЧДЫН 40.7 МЯНГА НЬ УУЛ, УУРХАЙ ОЛБОРЛОЛТЫН САЛБАРЫН АЖИЛЛАГСАД БАЙНА
Image
441.9 МЯНГАН ТОНН ҮР ТАРИА ХУРААН АВНА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ СУРТАЛЧЛАН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЦАГААНХАДАНД ХОЁР МАШИН, ХОЁР ГЭР ШАТАВ
Image
НЭГДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД ЦУСАН СУУЛГАЦ ӨВЧНӨӨР ӨВЧИЛЖЭЭ
Image
ТҮҮНД ОДОО Л ТУСЛАМЖ ХЭРЭГТЭЙ, ЭС БӨГӨӨС ХОЖИМДОНО
Image
"ГУРВАН БҮДҮҮН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН ШАГАЙГ СҮҮЛИЙН ЗАМД НЬ ҮДЛЭЭ
Image
“ЯЛАГЧДЫН ЦУВАА-УЛААНБААТАР” НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ОЛОН УЛСЫН ФЕСТИВАЛЬ БОЛНО
Image
ШИНЭ ДАГУУЛ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АНХНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХОТЫН ДАРГА АА, УСАНД АВТСАН ИРГЭДЭЭ АВРАХГҮЙ ЮМ УУ
Image
ВИКТОР ТАДАШИ ИТАКҮСҮ: МОНГОЛЧУУД ЯАГААД ХҮЧТЭЙ БАЙДГИЙГ МЭДЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ НАРЫН ЗӨРЧИЛ ИЛРЭВ ҮҮ
Image
200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖТАЙ ГАЗРЫН ДАРГА Ч.АЛТАНХУЯГ
Image
ӨНӨӨДРӨӨС ЗАСГИЙН ГАЗАР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭГИЙН АМЖИЛТ ГИННЕСТ БҮРТГЭГДЖЭЭ
Image
2020 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ТОМ ЯЛГАА
Image
УИХ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ ЧАДАМЖТАЙ ЮУ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Д.НОМИН-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ШАТРЫН НОЁН ОРГИЛД ГАРЛАА
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ДУЛААН
Image
Бусдаас нууц ганцаараа үзэх 10 кино
Image
“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ
Image
Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага тооцож эхэллээ
Image
Э.Бат-Үүл: С.Зоригийн үхэлд намайг сэжиглэж байна
Image
Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь
Image
Онлайнаар кино ҮНЭГҮЙ, ШУУД үзэх боломжтой 10 гадаад сайт
Image
Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?
Image
О.В.Белозёров Монголд ирлээ
Image
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
Image
Д.Төрбат: Мэдээллийн санд орсон мэдээллийг засах боломжгүй
Image
Аймшигт могойг барьжээ
Image
Бэр эгчээ гэж мөрөөдлийн бүсгүй байх юмдаа…
Image
Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй
Image
Хамгийн ядуу бөгөөд өртэй одууд
Image
Эмчилгээ хийлгэхэд таниас гарсан зардлыг эргүүлэн авах боломжтой
Image
Чимээгүйхэн хуримласан драмын театрын үзэсгэлэн гоо
Image
Эротик өгүүллэг : Эгчийнхээ нөхөрт охин биеэ өгсөн бүсгүй +18
Image
Хүүгийн амийг хөнөөх захиалга өгсөн С гэгч хэн бэ?
Image
40-50 насанд явагдах физиологийн өөрчлөлт
Image
Сэтгүүлч Х.Уламбаяр эмэгтэй гишүүдэд зөвлөгөө өгч, галбиртаа анхаарахыг сануулав
Image
Монголчуудын шинэ “идэш”
Image
Өсвөр насны монгол охидын фэйсбүүк дэх хэт задгайрал
Image
Манай сайд, дарга нарын эхнэрүүд 14 ам.долларын цүнх барьдаг Xо хатагтайгаас суралцах зүйл их байна
Image
ӨВӨР МОНГОЛ ЭМЧ “МАСК” –Н ЖҮЖИГЧИДЭД ИЙНХҮҮ ХЭЛЖ ХЭЛГҮЙ БОЛГОЖЭЭ
Image
С.ЖАВХЛАНГИЙН ЭХНЭР: ЭРДЭНЭЧИМЭГИЙН ХЭЛСЭН ҮГ ХҮҮХНҮҮДИЙН ШЭЭСИЙГ НЬ ГОЙЖУУЛАХ ДӨХЖЭЭ
Image
Монголын халуухан охид
Image
Э.Бат-Үүлийн баг гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулжээ
Image
ДИСНЕЙН ХҮҮХЭЛДЭЙН КИНОНУУДАД НУУГДСАН +18 ҮЗЭГДЛҮҮД
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
АГЛУУД ГОМДСОН ОНОН АГЛУУГ Х-ТҮЦЭЭС ГАРСАН ШАЛТГААНЫГ САЯ НЭГ АМ НЭЭЛЭЭ
Image
Сүлжээний луйвар гэж юу вэ
Image
Улаанбаатарт өдөртөө бороотой
Image
ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ДЭН БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙЖЭЭ
Image
М.БИЛЭГТ ГИШҮҮНИЙ ЭЭЛЖИТ "АФОРИЗМ”
Image
ОХУ ЭНЭ ОНД ЕВРОП РУУ 200 ТЭРБУМ ШОО МЕТР БАЙГАЛИЙН ХИЙ НИЙЛҮҮЛНЭ
Image
С.Гантогоо: Би “Цагаан сонголт” хийхгүй
Image
САЛБАРЫН АЖИЛТНУУД ТӨВ БАНКНЫ БОДЛОГО ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Image
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД 60000 ОРЧИМ ИРГЭНД ОСОЛ СААТАЛГҮЙ ҮЙЛЧИЛЖЭЭ
Image
Янагийн эрдэмд суралцсан шөнө...+18
Image
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
“Америкийн Өдрүүд 2017” үзэсгэлэн худалдаа маргааш эхэлнэ
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ СУРАГЧДЫН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙГ ЧАНАРЖУУЛНА
Image
21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан номын дуу сонсож байна
Image
Ж.Мөнхбат: Нам бол хувийн компани биш, тушаалаар хөдөлдөг хүчний байгууллага биш
Image
БИЗНЕС-ДЭЛХИЙ ба БИД
Image
Газрын албаны нэрийг барин иргэдийг залилжээ
Image
Бид үр хүүхэд, хойч үедээ эрүүл амьдрах орчин бүхий бүтэн эх орон өвлүүлэх үүрэгтэй
Image
Харцага одтой, цагаан нохой өдөр
Image
Д.Оюунхорол: Байгаль хамгаалах үйлсэд нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна
Image
Хүүхдийн хулгайчид галзуу юу?
Image
Нүүрсний нийлүүлэлт хэвийн байна
Image
“ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-Т ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
Image
Г.АМАРТҮВШИН: "ЭРЭЛ" ГРУПП ХӨГЖЛИЙН БАНКАНД 132 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ
Image
400 орчим иргэнийг цагаатгаж, нөхөн олговор олгоно
Image
Москва АНУ-н дипломатчидыг нутаг буцаана
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Д.МУРАТ, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д,ГАНТУЛГА НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
“Эрдэнэт”-ийн 49 хувийг 400 сая ам.доллараар худалдаж авсныг бүгд мэдлээ
Image
Шар буурцаг жирэмслэх магадлалыг бууруулдаг
Image
ББСБ-УУДЫН ХӨРӨНГӨ 1.14 ИХ НАЯДАД ХҮРЧ ӨСЖЭЭ
Image
Image

ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ХОРОЛДОГ ХӨХ ТОРГОН ДЭЭЛТЭЙ БҮСГҮЙ

Завхан аймаг орох замд тааралддаг Улаан толгойн өвөр гэх газарт зун өвлийн аль ч цагт хөх торгон дээл өмсч саатай улаан алчуураар толгойгоо ороосон хорин тав

 орчим насны царайлаг хүүхэн холын тээврийн жолооч нарын зам тосон гарч ирээд гар өргөн зогсоож "Манайх энүүхэнд байдаг юм та дөхүүлээд өгөөч" хэмээн царайчлан гуйдаг байсан гэдэг. Ганцаараа хол замд яваа жолооч нар хөгшин залуу ялгаагүй л дуртайяа хаалга дэлгэн хүүхнийг суулгадаг байсан ч нэг их холдолгүй онхолддог байжээ. Ганц ч чулуугүй шахам тэгшхэн газарт онхолдоод дөрвөн дугуй нь дээш харчихсан арваад жолооч байдаг бөгөөд тэднээс амьд үлдсэн нь тоотой хэдхэн аж.

Тэдгээр цөөн жолоочийн нэг болох Раднаасэд хэмээх эр нутгийн айлд очиж хөх торгон дээлтэй хүүхний тухай ярьсны дараа л тэр хавийнхан үйлтэй нэгэн бүсгүйн сүнс замын жолооч нарыг хорлоод байгааг мэдсэн гэдэг. Тээврийн жолооч нарт халгаатай тэр сүнс бол Тэгшээ гэгч хүний ганц охин Гэрэлмаагийн сүнс гэдгийг ойр хавийн нь хүмүүс бараг л нэгэн дуугаар нотолж байсан гэдэг.

Олон жилийн өмнө Гэрэлмааг дөнгөж хорь хүрээд байхад Ховд руу бараа тээвэрлэж явсан нэг жолооч "Машин эвдэрлээ" хэмээн замаас холгүй нутаглаж байсан Тэгшээ өвгөнийд хэд хоног саатаж, энэ хоорондоо царайлаг охин Гэрэлмаад нүд алдарч үгийн сайхныг урсган өөртөө татаж амжсан байжээ. Замын жолоочоос бие давхар болж хоцорсон Гэрэлмаа сайн сайхан амьдралыг зөгнөн мөрөөдөж байгаагаа үе тэнгийнхнээсээ нуудаггүй байж.

 Тэрбээр нэг л өдөр хайртай эр нь ирээд дагуулаад явна гэж итгэж хүлээж байснаас биш хүний муутай таарч хууртагдаад үлдсэн гэдгээ огт гадарласангүй. Хайртай хүнээ хагас жил хэртэй хүлээсэн Гэрэлмаа нэг өдөр аавдаа "Би хоёр яс салахаасаа өмнө хот руу явж хүүхдийнхээ эцэгтэй уулзмаар байна. Намайг мартана гэж байхгүй наашаа ирэх завдал нь болохгүй байгаа байх" гэсэн аж. Өдөр ирэх тусам өнгө зүс алдаж, сэтгэл санаагаар унан гунихрах ганц охиноо өрөвдсөн хөгшин эцэг нь хорьж зүрхлэлгүй хамаатныхаа нэг залууг хань болгон хот руу явуулсан байв.

Харин хот руу яваад ирэхдээ Гэрэлмаагийн. нүдний гал нэг мөсөн бөхсөн байжээ. Хамаатныхаа залуутай хамт хотод ирсэн Гэрэлмаа шууд хайртай эрийнхээ ажилладаг авто баазад очиж манаачаас нь лавлатал "Эхнэр нь төрөөд арван дөрвөн хоногийн чөлөө авсан. Тав хоногийн дараа ажилдаа орно. Тэр үед ирээд сурагла" гэсэн юмсанж. Манаачийн үгийн сонсоод чихэндээ итгээгүй Гэрэлмаа юу юугүй цурхиран уйлахад хамаатны нь залуу манаач дээр ахин орж "Бид хоёр хөдөөнөөс ирсэн хамаатнууд нь байгаа юм.

Та гэрийн нь хаягийг өгөөч. Бид хоёрт өөр таньж мэдэх хүн байхгүй" гэж гуйж байгаад хэлүүлээд авсан аж. Жолооч нарынхаа дэл сул явдалтайг сайн мэдэх манаач өвгөн эхлээд "Би мэдэхгүй" гэж гүрийж байснаа "Салсан нийлсэн авгай хүүхэн нь биш биз" нь залуу Гэрэлмааг айлд хүргэж өгөөд өөрөө тэр хаягаар очиж явдал учрыг тодруулах санаатай байсан ч Гэрэлмаа "Би заавал өөрийн нүдээр үзэж, чихээрээ сонсоно" гэж зөрүүдэлсээр дагаад явсан байна. Улаанхуарангийн муруй сарий гудамжуудаар хоёр цаг гаруй тэнэж байж жолооч эрийн гэрийг арайхийн олж очвол хашаан доторхи ганц гэрийн гадаа татсан хэцэн дээр нялх хүүхдийн даавууг эгнүүлэн хатаасан байжээ. Мөн тэр гэрийн ард байх модон амбаарын хажууд хоёр хүн хонь муулж байсан бөгөөд "Төрбатын эхнэр ч сайхан тарган хонины шөл уух нь дээ" хэмээн хоорондоо чанга чангаар ярьж байсан юмсанж.

Энэ бүхнийг хараад Гэрэлмаагийн нүүрэнд гомдол шаналал сүүдэртэн буусан ч горьдлого тасраагүй бололтой "Хоёулаа айл руу ороод Төрбатыг байна уу үгүй юу үзье. Байвал уулзъя тэгэх үү" хэмээн цөхрөл дүүрэн хоолойгоор гуйжээ. Хамаатны нь залуу түүнд үгүй гэж чадсангүй. Гуйсан ёсоор гэр лүү дагуулан ороход толгойгоо цагаан даавуугаар боосон хүүхэн хүүхэд хөхүүлээд сууж байсан бөгөөд хойморт нь хоёр ой дөнгөж л өнгөрч байгаа болов уу гэмээр жаал тоглож байсан аж. Залуу бүх учрыг ойлгосон ч Гэрэлмааг янз бүрийн ааш авир гаргах вий хэмээн болгоомжилж "Энэ Төрбатынх мөн үү? Бид хоёр хөдөөнөөс яваа хүмүүс. Төрбаттай яаралтай уулзах гэсэн юм" гэж хэлжээ. Хариуд нь хүүхэн "Нөхөр маань хонины гэдэс арилгах хүн олж ирэхээр явсан. Удахгүй ороод ирэх байх. Та нар холоос явж байгаа бол хүлээж байгаад уулзахгүй юу" гэж уриалгахан гэгч хэлжээ.

Хүүхний энэ үг Гэрэлмааг мунаар цохиод авсан шиг л болсон бөгөөд тэр гэрийн баганаас зууран суун тусаад гуйвсаар гарсан аж. Нутагтаа ирэх замын турш нулимс асгаруулсан Гэрэлмааг аав нь, ах дүү нар нь яаж ч аргадаад нэмэр болсонгүй. Хоол унд ч идэж уухгүй, өдөр шөнөгүй буруу харж хэвтсээр нэг шөнө аавыгаа унтаж байх хойгуур гэрээсээ гараад явчихсан байжээ. Түүнийг алга болсныг өглөө нь мэдсэн хүмүүс тэр даруй эрж хайсаар намаржааныхаа арын өндөр хадан дээрээс нисч үхсэн байхыг олсон юмсанж. Ганц охин нь хэвлий дэх үртэйгээ хамт хадан дээрээс нисч амиа хорлосныг мэдсэн хөгшин эцэг нь дэн дун ухаантай хойдохийг нь гүйцээсэн болоод нэг их удалгүй ах дүүгээ бараадан аймгийн төв рүү нүүжээ.

Харин түүнээс хойш талийгаачийн сүнс намаржааныхаа тэнд хоргодон холын тээврийн жолооч нарыг хоргоож хорлож эхэлсэн нь тэр байв. Тэр зөвхөн тээврийн жолооч нарт л харагдана уу гэхээс өөр хүнд харагддаггүй тэр тусмаа нутаг орныхондоо ямар ч хал балгүй байсан болохоор хүмүүс тэр бүр мэддэггүй байсан хэрэг. Раднаасэд хэмээх жолооч түүнтэй таарч амьд үлдээгүй бол өчнөөн олон жил ингэж жолооч нарыг хорлох байсан ч юм бил үү. Харин Раднаасэд үүнийг мэдэж, тэр хавийн хүмүүс Хөвсгөлийн Шишгэдээс нэг удган залан авчирч талийгаач бүсгүйн хонзонт сүнс хаашаа ч юм бэ зайлан одсон гэдэг. Улаан толгойн энгэрт Гэрэлмаа бүсгүйн сүнстэй таарсан Раднаасэд хожим хойно ч гэсэн юу болсон талаар ярьдаг байсан гэдэг. Тэрбээр нэлээн дэгс яриатай хүн байсныг хэлэх үү "Тавхай дүүрэн хаазтай, тал дүүрэн тоостой давхиж явтал хөх торгон дээлтэй хориод насны сайхан хүүхэн үдшийн бүрийн дундаас сүүмэлзэн гарч ирээд уран цагаан гараараа учиртай гэгч далладаг юм байна. Зүүд үү зэрэглээ юу гэж бодоод л хажуу талд нь ханхийтэл тормослоод зогстол хашийн өнгөт шүдээсээ гэгээ таттал инээмсэглээд "Хоёрхон км-ийн цаана байдаг гэрт минь хүргээд өгөөч" гэв ээ. Би ч тэг л гэлээ.

Хүүхнийг суулгаад хөдлөх үед бүхээг дотор минь бүүвэйн дуу эгшиглэх шиг санагдаад сэтгэл санаа нэг л сонин болоод явчихдаг юм байна. Яахаараа ингэдэг билээ гэж бодоод хүүхнээс "Чамд бүүвэйн дуу сонсогдож байна уу?" гэж асуутал харин өөдөөс цоргитол ширтээд "Миний эндээс гарч байгаа юм" гэнгүүтээ энгэр заамаа хүү татаад нүцгэн цээжээ ил гаргаад ирдэг юм байна. Галзуу солиотой юм биш байгаа гэж бодоод "Чи ямар учиртай хүн бэ? Танайх хаана байдаг юм бэ? Ийм орой болсон хойно яахаараа зам тосоод зогсч байдаг юм бэ?" гээд угсруулан асуутал хүүхэн нүүр амаа самардаж улаан нэлий юм болоод "Чамтай уулзах учиртай байсан юм" гэнгүүтээ руль булаагаад авах шиг болсон. Нэг сэргээд хартал машин маань дээшээ харчихсан би кабинаасаа шидэгдчихсэн хэвтэж байсан. Нөгөө хөх торгон дээлтэй хүүхнээс бараа ч байхгүй. Тэгсэн хэрнээ миний хажууханд хүүхэд бүүвэйлэх дуу гараад л байсан. Нөгөө чөтгөр шулам нь юм болов уу гэж бодоод л хөлийн хурдаар харсан зүг рүүгээ гүйж билээ" хэмээн ярьж тэр нь нэмэр хачир нэмэгдсээр нэг хэсэгтээ л жолооч нарын ам дамжсан гэдэг.

Улаан хадны эргэн тойронд одоо осол аваарь гарахаа больсон ч зүв зүгээр явж байсан машины дугуй хагарах, жолооч нь тэнд очингуутаа гэнэтхэн үүрэглэх, ачаа бараа нь нурах зэрэг сонин явдал тохиолдсоор байгаа гэдэг.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6