Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГАД НИСЭХ НЭГЖ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Б.БАТБААТАРЫН ЛУЙВАР АР АРААСАА ИЛЭРСЭЭР БАЙНА
Image
С.ЭРДЭНЭ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АКТИВЫГ НОТОЛЖ ЧАДААГҮЙ НЬ "СААРАЛ ЖАГСААЛТАД" ОРОХ НЭГ ҮНДЭСЛЭЛ БОЛСОН
Image
Төр шашинг хослон баригч
Image
ЗАМ ГАРЦ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
ОЛОН УЛСЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛЛОО
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
С.БЯМБАЦОГТ: БАТЗОРИГ САНАМСАРГҮЙ АЛДАА ГАРГАСАН, ТЭР АЛДААНД НЬ БҮГДЭЭРЭЭ ОРОЛЦСОН
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНКУ-ын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв
Image
ШУУРХАЙ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018.1.1-н хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалаа
Image
БҮСГҮЙЧҮҮДЭД ҮЗЭН ЯДАГДДАГ 9 ТӨРЛИЙН ЗАЛУУ
Image
Сар шинийн баярыг угтан “МОНГОЛ БЭЛЭГ” төсөл хэрэгжүүлж эхэллээ
Image
Яагаад хоол хийхийн өмнө махаа угаавал үхэлд ч хүргэх аюултай байдаг вэ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВ МИНЬ ШУДАРГА БАЙ, ХҮНД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ШУУД ХЭЛЖ БАЙ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН
Image
Ундны усны аюулгүй байдал-Усны төв лаборатори нээлтээ хийв
Image
УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ
Image
Цалин нэмэх шаардлага тавьж жагсч, цугладаг үйлдвэрчнийхэний зорилго нь зөв ч арга ажиллагаа нь өөр болж хувирчихлаа
Image
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд хариу бичиг өгөв
Image
“Нарантуул”-д гарсан галын хэрэгт ажилчдыг нь буруутай гэж үзжээ
Image
“АВРАХ АЖИЛЛАГААНЫ ДАДЛАГА СУРГУУЛЬ
Image
Пак Гын Хэ цэцийн хуралд оролцохоос татгалзжээ
Image
ХҮҮХДЭЭ БУРУУ НЭРЭЭР ХОЧИЛЖ НЭРЛЭХ НЬ ИЙМ Л АЮУЛТАЙ.
Image
Б.ЦЭЦЭГ: 13 НАСТАНГУУД БЭЛГИЙН ЗАМЫН ӨВЧИНД НЭРВЭГДЭН ГЭДСЭЭ ЧИРДЭГ ЦАГ БОЛЧИХОЖ
Image
БОЛЗОЛ ХАНГАСАН УЯАЧДЫН НЭРИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
Image
ОЮУ ТОЛГОЙГ ГАЦААХ НЬ ОРЛОГОО Л "ОСГООЖ" БАЙГАА ХЭРЭГ ШҮҮ
Image
“СКАЙ РЕСОРТ” ЦАНЫН БААЗАД 1000 ХҮҮХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ТОГЛУУЛНА
Image
ШӨХТГ: Такси хоёр дахь км-ээс 800 төгрөгөөр үйлчлэх ёстой
Image
ХҮҮХЭД НАС БА ИД ШИД
Image
ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг хийнэ
Image
ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧ НАР МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Image
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС СУРГУУЛИЙН БАРИЛГЫН ХАНА ЦУУРЧЭЭ
Image
Г.Золжаргал: Тэтгэлэгт хөтөлбөрт зөвхөн ИТХ өрсөлдөнө
Image
СЭВРЭЙ СУМЫНХАН "ӨРХИЙН ДЭВТЭР"-ТЭЙ БОЛЦГООЖ БАЙНА
Image
ХАНГАЙН БҮСИЙН “АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН” МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.АЛТАН: ДАМПУУРСАН “КАПИТАЛ” БАНКНААС БУСАД ХОХИРОГЧДЫН АДИЛ НЭГ Ч ТӨГРӨГ АВЧ ЧАДААГҮЙ ЯВНА
Image
“БОГДА ХОЛДИНГ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ, ХЯТАД ГАРАЛТАЙ Х.ИДЭНБАЯР ГЭГЧ МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙГ АЛУУЛНА ГЭЖ ЗАНАЛХИЙЛЖЭЭ
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Image
МАЛЫГ АМЬДААР НЬ ЭКСПОРТОД ГАРГАХГҮЙ
Image
Image

М.Ичинноров: Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь ёс зүйн хариуцлага тооцох ёстой

Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

- УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа.  Сүүлийн үед хэргийг хаасан талаар ярьж байна.  Энэ хэр бодитой  мэдээлэл вэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас Сүхбаатар дүүргийн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийн үнэн мөнийг тогтоохын тулд шаардлагатай бүх нотлох баримтыг бүрдүүлэх, холбоотой гэрчүүдийг байцааж, мэдүүлэг авах үүрэг өгсөн байгаа.

Энэ дагуу Эрүүгийн цагдаа дээр хэргийг хугацаа сунган шалгаж байна. Саяхнаас  хэрэг хаагдсан гэсэн мэдээлэл яваад байх шиг байна. Хохирогчидтой холбогдож лавлалаа. Одоогоор хуулийн байгууллагын зүгээс хохирогчдод албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.

- Та хохирогчийн талд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Хохирогчийн эрхийг хамгаалахад хэр хүндрэлтэй тулгарч байна вэ?

-Энэ хэрэг дээр албан ёсоор эрүүгийн хэрэг үүссэн цагаас эхлээд өөр өмгөөлөгч ажиллаж эхэлсэн. Би олон нийтийн анхааралд хүргэж, хохирогчдод хүнд үед нь хань түшиг болж ажиллаж байна.   Д.Гантулгад ёс зүйн хариуцлага тооцуулах тал дээр цаашид ч тэмцэх болно. Энэ бол Монгол Улсад улс төрийн соёл бий болгох хүсэл эрмэлзэл, алсын хараа  юм.  Нэгэнт тэр хүний нам  хөдлөхгүй бол өрөөл бусад намууд яагаад хөдөлж болохгүй гэж.

С.Баярцогтын офшорын асуудал дээр тухайн үеийн сөрөг хүчин болох  МАН яаж дуугарч, тууштай хөдөлж,  УИХ-ын дэд даргын албан тушаалаас нь авч хаяж байлаа. Харин одоо энэ мэт асуудалд сөрөг хүчний намууд хөдлөх хэрэгтэй гэж бодож байна.  Тэгэхгүй бол ганц бид яваад энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэх итгэл сул байна.

-Хууль батлалцахаар  сонгогдсон хүн ийм хэрэгт холбогдоно гэдэг нийгэмд эмзэг тусч байна.  Ер нь улстөрчдийн ёс зүйн асуудлыг ярих цаг болжээ. Энэ талаар та юу гэж үзэж байна?

-Юуны өмнө ёс зүйн хариуцлагыг Д.Гантулга гишүүнд нам нь, УИХ нь тооцох хэрэгтэй.  Ёс бус үйлдэлд нэр нь холбогдсон гишүүн өөрөө уучлал хүсэн албан тушаалаа өгдөг жишиг манайд ерөөсөө алга. Хууль эрхзүйн талаасаа нэрийг нь татуулан шалгах процесс удаашралтай байна.  

Харин аливаа хэрэгт улс төрийн ашиг сонирхол байвал хэнийг ч хэзээ ч шалгаж, байцааж, ял оноож болж байна. Улс төрийн хүсэл эрмэлзэл, ашиг сонирхол байхгүй бол хөдөлдөггүй. Ийм гажуудсан, хараат байдал Монголын хуулийн байгууллагад гарч эхэлсэн нь энэ хэрэг дээр ч харагдаж байна.   

-Олон улсад парламентын гишүүд нь энэ төрлийн хэрэгт холбогдож байсан жишээ сонсогддог. Ер нь яаж шийдэгддэг юм бэ?

-Ийм гэмт хэрэг үйлдэх нь бүү хэл биеэ үнэлэгч авсныхаа төлөө Төрийн өндөр албан тушаалтан албан тушаалаа өгч, уучлал хүсдэг.  Тийм л ёс зүйн өндөр хариуцлага хүлээдэг болсон.  Энэ нэг талаараа улс төрийн ёс зүй тухайн оронд ямар байгааг харуулдаг.  

Тухайлбал  2015 онд Солонгосын парламентын гишүүн орон нутагт томилолтоор ажиллаж явахдаа хүчингийн хэрэгт нэр нь холбогдоход, хэдийгээр хэрэг нь нотлогдоогүй ч “Би ийм хэрэг хийгээгүй. Гэхдээ  парламентын гишүүн хүнийхээ хувьд ийм асуудалд нэр минь ч холбогдох ёсгүй” гээд шууд ажлаа өгсөн. Харин манайд байдаг эсрэгээрээ.  

Боловсролгүй, соёлгүй, бүдүүлэг, сэтгэлгээгүй нөхдүүд намын нэрээр гишүүн болж гарч ирээд Монголын улс төрийг шороотой хутгаж байна. Ёс зүйгүй хүмүүсээс ёс зүйн хариуцлага хүлээгээч гэж хэчнээн хашхираад ч нэмэр алга.

-УИХ-д  ёс зүйн дүрэм, ёс зүйн хороо гэж бий. Тэд яагаад одоо хүртэл энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байгаа юм бол?

-Тэдэнд үүнийг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл, ёс зүй алга. Ёс зүйн дүрэм нь хариуцлага тооцох агуулга муутай, харин урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчил тал руу илүү заалттай дүрэм байдаг юм билээ.  Шинэчлэх шаардлагатай гэж харсан.  Ёс зүйн дүрмээ ч гаргаж, биелүүлж чадахгүй нөхөд одоо эцэг хуулиар хүртэл оролдоод явж байгааг харахад ичмээр харагддаг. Ийм л эмгэнэлтэй цаг үед амьдарч байна. 

-Хуулийн байгууллагууд хохирогчийг  хамгаалах асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ.  Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан.  Ер нь энэ төрлийн хэрэгт ямар хуулийн зохицуулалт хэрэгтэй гэж харж байна вэ?

-Би Тахарын албаны гэрч, хохирогчийг хамгаалах газрын анхны даргаар ажиллаж байлаа. Тэнд гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг, бага насны хохирогчдод онцгой анхаарал хандуулж ажиллах тийм соёлыг бүрдүүлж эхэлсэн.  Харамсалтай нь гадна, дотнын улс төрийн дайснууд нь энэ байгууллагыг  татан буулгаж, цагдаагийн мэдэлд аваачсанаар  хохирогчдыг хамгаалахаа больсон.  

Энэ асуудал саяхан болсон хүний эрхийн байгууллагуудын Олон улсын хурал дээр яригдаж, ер нь Монгол Улс гэрч хохирогчоо  хамгаалж чадахгүй байна гэдгийг хурцаар шүүмжилсэн байна лээ. Хохирогчид онцгой эрсдэл, аюулын дунд  байгаа учраас тусламж хүсдэг. Гэтэл Эрүүгийн цагдаагийн газарт хандахаар 14 хоногийн дараа хариугаа ав гэдэг. Энэ хугацаанд тухайн хохирогчид ямар ч асуудал гарч болно.  Тэгвэл хэн хариуцлага хүлээх вэ гээд гэрч  хохирогчийг хамгаалах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа.

 Гэрч, хохирогч хамгаалах тухай хуулийн дагуу есөн төрлийн хамгаалалтын арга хэмжээ бий. Аль тохирохыг нь шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Би энэ асуудлыг олон улсын хэмжээнд мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл , хүчингийн хэргийн хохирогчид болон насанд хүрээгүй хохирогчдыг хамгаалах чиглэлээр НҮБ-д бэлтгэгдэж ирээд даруй дөрвөн  жил болж байна.  Хохирогчдын төлөө, хуулийн байгууллагын шинэчлэлийн төлөө, шинэ соёл бий болгохын төлөө мэдлэг, боловсрол, зүрх сэтгэлээ цаашид ч зориулан ажиллана.

http://www.ikon.mn Т.БАТСАЙХАН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6