Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН, СЗХ-НЫ ДАРГА С.ДАВААСҮРЭН НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
МОНГОЛЫН УИХ-ЫН ГИШҮҮД “ДЭЛХИЙН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН”-Д МАНЛАЙЛЖЭЭ
Image
"ШИНЭЧЛЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН" ГЭГЧИЙГ ТОЛГОЙЛОГЧ П.ГАЛИНДЭВ НАР АН-ЫН ГИШҮҮД БИШ ГЭВ
Image
НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ДҮҮРГЭЭР БАГАНУУР ДҮҮРЭГ ТОДОРЛОО
Image
УЛСЫН ТӨСВИЙН ДӨРВӨН ТЭРБУМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ 19 САЯ АМ.ДОЛЛАРООР ХОЁР ХӨШӨӨ БОСГОЖ БАЙНА
Image
Ч.УЛААН САЙДЫН ТУШААЛААР УЛААНБААТАР ХОТОД СУМ БҮРЭЭС 1000 ХОНЬ НИЙЛҮҮЛНЭ
Image
ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН УИХ-ЫН ГИШҮҮД БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ.
Image
Д.ОЮУНХОРОЛ НАРЫН САНААЧИЛСАН БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРӨӨР АМРАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ
Image
НҮҮРС ТЭЭВРИЙН "С"ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛТОД ХЭЭЛ ХАХУУЛИЙН ДАЛД СҮЛЖЭЭ БИЙ БОЛСОН ГЭВ
Image
Улс төр яах вэ, даалгавраа л хий!!!
Image
ТӨГСГӨЛГҮЙ ЗОВЛОНГИЙН ТОЙРОГ ДАХЬ БОДИТ ҮНЭН
Image
БАТШИРЭЭТ СУМАНД АЙЛ РУУ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
ХИЛЭЭР 600 КГ ЧУЛУУ, 143 КГ МАХ НУУЖ ГАРГАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ ШИНЭ MRI АППАРАТААР ОНОШИЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
УЛААНБААТАР-НАЛАЙХЫН ЧИГЛЭЛД ХИЙН ХӨДӨЛГҮҮРТ АВТОБУС ЯВУУЛНА
Image
ОХУ-ЫН ОНЦ ХҮНД ГЭМТ ХЭРЭГТЭНГ МОНГОЛООС БАРИВЧИЛЖ, 461 ДҮГЭЭР АНГИД СААТУУЛЖЭЭ
Image
АХУЙН ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Image
АЖЛЫН БАЙРНЫ СТРЕССИЙГ ЗОХИЦУУЛАХ АРГУУД
Image
МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЭНЭ САРЫН 27-НД БОЛНО
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЯПОН УЛСЫН ЭЗЭН ХААНЫ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Image
''ДЭЛХИЙН ШИЛДЭГ УДИРТГАЛ ХӨГЖИМ'' ТОГЛОЛТ БОЛНО
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЭ
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨРИЙН АГААР ЦЭВЭР БАЙНА
Image
ДЭЛХИЙН ЦЭРГИЙН СПОРТЫН VII НААДМЫН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ХЭНТИЙГЭЭС ХОВДЫГ ЗОРИН ИРЖ, ХҮН БАРЬЦААЛАН ЗУГАТАХ ШАЛТГААН ЮУ БАЙВ
Image
"ТӨГС ЦУТГАМАЛ" ХХК-ЫН ЗАХИРАЛ Ц.БАЯР-ЭРДЭНЭ ГЭГЧ "ИД ШИДИЙН ОРОН" ТӨСӨЛД ХАНДИВ ӨРГӨНӨ ГЭЖ ХУДАЛ ЯРЬЖ, МӨНГӨ ЗАЛЬДЖЭЭ
Image
500 хий үзэгдэлд 310 саяын цалин өгч төсөв тонож байхад Н.Энхболд сайд хаана байсан бэ?
Image
“ГАН ҮЗЭГ 2019” СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДМЫН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
ГУРАВДУГААР ЭМНЭЛЭГ 2.2 ТЭРБУМЫН MRI-ТАЙ БОЛЛОО
Image
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Г.БАТБААТАРЫН ТӨРСӨН ӨДӨРТ ОЧСОН ЭМНЭЛГИЙН ДАРГА Х.АЛТАЙСАЙХАН ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ
Image
Г.Баярсайхан: Утаагүй түлш Алтан тэвшийн хөндийг өөрчлөх гарц
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
Image
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Image
ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Image
2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
Image
"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
Image
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
Image
Зариг Өнөрөө: Үсдээд зодож чадна шүү гөлөг минь
Image
50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье
Image
МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
Image
"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
Image
"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
Image
“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ТУУЛ ГОЛЫН ДАГУУ НАЙМАА ХИЙЖ ТЭНҮҮЧИЛСЭН ХҮҮХДҮҮДИЙГ ЭЦЭГ ЭХЭД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар
Image
МУ-ын Ерөнхийлөгчийг тодруулах дахин санал хураалт Синьхуагийн дуранд
Image
НИЙТ НУТГИЙН 95 ХУВЬД ЗУНШЛАГА САЙН БАЙНА
Image
Ард түмэн Н.Энхбаярт дахиад нэг шанс өгөх юм бол тэр одоо тэс ондоо юм бодож байна
Image
Ц.НЯМДОРЖ, Ж.БАТЗАНДАН, ЛУ.БОЛД НАР Б.ХУРЦАД ХОНЗОГНОХЫН УЧИР
Image
ОРХОН АЙМАГ УЛААН-ҮД ХОТТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
Image
"ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА 6.54 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
Монголд хуурамч шатахуун үйлдвэрлэж байна
Image
“ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО”-ЫГ ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДАД ТАНИЛЦУУЛЛАА
Image
УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ҮГ ХЭЛНЭ
Image
БЕНЗИН, ДИЗЕЛЬ ХӨДӨЛГҮҮРИЙН ҮЕ ДУУСАЖ БАЙНА
Image
ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙГ ЭРЧ ХҮЧТЭЙ ЭХЛҮҮЛЭХИЙН ТУЛД ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЮУ ХИЙХ ВЭ?
Image
"Улаан лоолины баяр"-т 7000 хүн оролцож, 40 тонн жимс асгадаг
Image
ЭМЭГТЭЙ САГСАН БӨМБӨГЧДИЙН 2018 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Image
Улс төрийн өлсгөлөн үргэлжилж байна
Image
"АНДУУД НЭГ ГЭР БҮЛ" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 6000 ЖИВХ ХАНДИВЛАЛАА
Image
ТОП МОДЕЛЬ ОДГЭРЭЛ ХУВИЙН АМЬДРАЛЫНХАА ХАМАГ НУУЦЫГ ДЭЛГЭЛЭЭ
Image
БАЯН-ӨЛГИЙЧҮҮД ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ "ДАХИН ТЭВЧИХГҮЙ" ЖАГСААЛД НЭГДЛЭЭ
Image
Л.НАРАНБААТАР: "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ"-Н 1072 ХУВЬЦААНД ИРГЭД ХЯНАЛТ ТАВИХ ЭРХТЭЙ БОЛЛОО
Image
80 САЯ ЖИЛИЙН НАСТАЙ ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРЫГ ХУРААН АВЧ СЭЖИГТНИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
13 настай охиныг хайх эрлийн ажиллагааг зогсоожээ
Image
Нүдний эмчийн зөвлөж буй таны заавал мэдэх ёстой 15 зүйл
Image
Дэлхийн шилдэг бодибилдингчид Улаанбаатарт өрсөлдөнө
Image
Д.Дагиймаа: Мэдээллийг бүтээнэ гэдэг мэргэжлийн сэтгүүлчийн хийх ажил байдаг
Image
С.Молор-Эрдэнэ: Далай ламд Монгол хүн хэн болсныгоо харуулах өдрүүд эхлэх нь
Image
ШИНЭЭР 82 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ
Image
ЦАГ АГААР: ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“Хууль л намайг хамгаална”
Image
Image

Д.Баярсайханы балагт үйлдэл буюу 60 тэрбумын схем Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжив?

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын зохиосон “төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах схем” Төрийн банкин дээр хэрхэн хэрэгжсэн талаарх ноцтой мэдээллийг “Цензургүй сурвалжлах” нэвтрүүлэг нийтэд дэлгэсэн нь олон нийтийн эгдүүцлийг ихээр төрүүлж, шүүмжлэл дагуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү гэх Д.Баярсайхан нь Төрийн банкны удирдлагад очсон даруйдаа өмнө нь огт байгаагүй Ерөнхий захирал гэх албан тушаалыг өөртөө зориулж шинээр болгосон бөгөөд сарын 18 сая төгрөгийн цалин авдаг юм байна. Харин үүнийгээ Д.Баярсайхан өнөөдөр “Би 18 сая төгрөгийн цалин авдаггүй 10 сая төгрөг авдаг, хэрвээ 18 сая төгрөг авдаг бол сайхан л байна” хэмээн залруулж суугаа харагдав.

Түүнчлэн Төрийн банкны бусад удирдлагууд болох Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 15 сая, тэргүүн орлогч Д.Ганбаатар 12 сая, орлогч захирал Б.Энхсайхан 10 сая, орлогч захирал Г.Тогтохбаатар 10 сая, орлогч захирал Д.Бямбасүрэн 10 сая гэхчлэнгээр цалин авдаг болох нь илчлэгдлээ.



Тэдний цалингийн талаар иргэд цахим сүлжээнд:

“-Нийгмийн баялагийн шударга бус хувиарлалт, төсвийн мөнгийг хэрхэн иддэгийг харцгаа.  Энэ тэгээд бидний хүсээд байгаа нийгэм үү. 100 гаран багшийн хүсээд байгаа цалинг аравхан дарга сард авч байх. Эрдэнэт, Таван толгой гэх мэт олон төрийн өмчит компаниудын дарга, удирдлагуудын цалин энэнээс дутахгүй байх. Багш нар тэмц, эмч нар тэмц. Улс мөнгөгүйдээ биш та нарыг ядуу байлгаж ходоодоор чинь удирдаж байх санаатай.

-Төрийн банкны захирлуудын цалин гэнэ. Банкныхан өндөр цалинтай л байх л даа. Гэхдээ энэ одоо арай л биш юм шигээ. Яасан ч олон орлогчтой юм. Төсөв мөнгө хэцүү л гэнэ. Ерөнхий захирал нь гэхэд 30 жил бага ангийн багш хийсэн 30 багшийн цалинг ганцаараа авдаг юм байна.

-500 мянган төгрөгийн цалинтай багшаар хичээл заалгаж төгсөөд 8-18 сая төгрөгийн цалинтай "Төрийн банк"-ы захирал болох боломж зөвхөн Монголд л байдаг” гэх мэтээр шүүмжлэн бичсэн нь мөн анхаарал татав.



Мөн нэвтрүүлгийн үеэр өөр нэгэн ноцтой мэдээллийг нийтэд ил болгосон нь Ерөнхийлөгчийн сонгууль болохоос гурван өдрийн өмнө буюу 2017 оны 6 сарын 23 оны өдөр Хятадын хөрөнгө оруулалттай Шинжиан Шинфа ХХК-д Төрийн банк 20 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай баримт юм. Уг компанийн захиралаар Гуан Чен гэдэг хятад улсын иргэн ажилладаг юм байна.

Хамгийн ноцтой нь Д.Баярсайхан тэргүүтэй Төрийн банкны удирдлагууд Банкны тухай хуулийн 17.3-ийг зөрчиж уг зээлийг олгосон талаар “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт хөнджээ. Өөрөөр хэлбэл, банк нь өөрийн хөрөнгийн таван хувиас хэтрэхгүй зээл олгоно гэсэн банкны тухай хуулийг энэ тохиолдолд зөрчсөн бололтой.



Төрийн банкны удирдлагууд ийнхүү Шинжиан Шинфа ХХК-д банкны тухай хуулиа зөрчин байж их хэмжээний зээл олгох болсон шалтгааныг нэвтрүүлгийн баг  улстөр бизнесийн сонирхолтой ивээн тэтгэгч нь байж магадгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн нь анхаарал татаж байна.
 
Нэвтрүүлгээр хөндсөн өөр нэг анхаарал татсан сэдэв бол Д.Баярсайхан Төрийн банкны ерөнхий захирлаар томилогдож очсон даруйдаа 267 хүнийг ажлаас нь халсан гэх баримт юм. Эдгээр хүмүүсийг халах болсон шалтгаанаа тэрбээр бүтцийн өөрчлөлт, боловсон хүчний зардлыг хэмнэх хэмээн тайлбарлажээ.



Гэхдээ эдгээр 267 хүмүүсийг ажлаасаа халагдсаны дараа Төрийн банкны ажилтнуудын тоонд огт өөрчлөлт ороогүй байна. Энэ талаар Төрийн банкны хүний нөөцийн мэргэжилтэн асан Н.Отгончимэг, “Яг энэ албан тушаалууд дээр гаднаас хүмүүс авсан. Ажилтан ажилд авах ямар ч сонгон шалгаруулалтын стандартгүйгээр ажилд авсан. МАН-ын даргын тодорхойлолттойгоор хүмүүсийг ажилд авсан гэж би сонссон” хэмээн ярьжээ.



Ийнхүү төрөл бүрээр 60 тэрбумын схемийг Төрийн банкин дээр хэрэгжүүлэгч Д.Баярсайхан нь тус банкны Ерөнхий захирлаар очсон даруйдаа банкныхаа ажилтнуудыг дээр дурдсанчлан үй олноор нь хоморголон халаад зогсохгүй удирдлагын багаа шинээр бүрдүүлжээ. Ингэхдээ Гүйцэтгэх захирлаар Бадарчийн Цэндсүрэнг, орлогч захирлаар Д.Ганбаатар нарыг тус тус томилжээ. “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт өгүүлснээр Д.Ганбаатарын эхнэр Болормаа нь МАН-ын дарга М.Энхболдынг ойрын хамаатан гэх.

Мөн бидэнд олдсон шинэ мэдээллээр Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Д.Баярсайхантай эгч дүүсийн хүүхдүүд байж магадгүй байна.



Д.Баярсайханы тухайд ажлаа авсныхаа дараа тушаал гаргаж, Төрийн банкны орлогч захиралын албан тушаалд Б.Энхсайхан, Г.Тогтохбаатар, Х.Алтанзагас гэх хүмүүсийг томилжээ.

Нэвтрүүлэгт өгүүлж байгаачлан эдгээр хүмүүс нь цөм Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбаттай ойрын хамаарал бүхий, нэг нутаг усны хүмүүс юм байна. Ингэж л Төрийн банкны удирдлагын баг төрөл, төрөгсөд танил талын хүмүүсээр дүүрсэн бололтой юм.

Дашрамд өгүүлэхэд, 2016 оны намар, "Д.Баярсайхан Төрийн банкны удирдлагад очихын тулд одоогийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатад хоёроос гурван тэрбум төгрөг санал болгож уг албан тушаалд томилогдсон" гэх ноцтой мэдээлэл нэг бус хэвлэлээр цацагдаж байсныг энд бас давхар дурдахад илүүдэхгүй болов уу.

Товчхондоо, энэ бүхнээс дүгнээд харвал Төрийн Банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан гэгч эрхэм Ц.Сандуй, А.Ганбаатар нарын 2014 онд боловсруулсан төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн зарах төлөвлөгөөг амьдрал дээр амжилттай хэрэгжүүлжээ гэж хэлэхэд буруудахааргүй байгаа юм.
 
Х.Онон
Zuv.mn
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6