Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
"Өгөөмөр" зах орчмын хотхонуудын орц, гарцыг нээж байна
Image
ШИНЖЭЭЧ: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна
Image
“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн боллоо
Image
Д.Оюунхорол гишүүн нөхрөө, Ч.Хүрэлбаатар сайд ахыгаа Ерөнхий консул болгов
Image
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө
Image
НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбатын компанийн үнэн төрх
Image
Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж гардуулан өглөө
Image
С.ЭРДЭНЭ: БУХИМДАЖ БАЙНА
Image
С.НАРМАНДАХ: МАНАЙХ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН, АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
26,660 иргэн азтан боллоо
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЖЭЭ
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ ИЛРҮҮЛЭХ САНАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
ЧЕХ УЛС ЭРДЭНЭТ ХОТОД ЭРҮҮЛ МЭНДИЙН БИЧИЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Image
Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг татах хурал болж байна
Image
Унгар, Чех, Польш, Германд цагаачилж одсон сайхан Монгол хүүхнүүд
Image
БАЯНЗҮРХЧҮҮД ЭНЭ БЯМБА ГАРИГТ ШАРИЛЖ, ХӨЛ ГАЗРЫН УРГАМЛЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ
Image
ОХУ-ын алдарт зөн билэгч Виктория Райдос дахин Монголд ирэхэд цөөн хоног үлдлээ
Image
МАЙКЛ ЖЕКСОНЫ ОХИНЫ БИЕ САЙЖИРЧЭЭ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
Тэтгэврийн хоёр хөгшинийг зодож гэмтээн атмандсан өөрийгөө дарханы шар хэн ч гэлээ өргөмжилсөн этгээд
Image
БАЯН-ӨЛГИЙЧҮҮД БАЯРАА "ЦЭВЭРХЭН НААДАЦГАЯ" УРИАН ДОР ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Image
СОГТУУРУУЛАХ УНДААГ ХЭР ХОРТОЙГООР НЬ ЖАГСААВАЛ…
Image
Т.Баярхүү: Төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна гэсэн АТГ-ын дүгнэлтийг авлигын индекс баталж өглөө
Image
ТЭНЭГ ШИВЭЭСЧИН: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ТООГООР БИ МОНГОЛДОО НЭГД ОРНО
Image
Наадмын тасалбарыг энэ баасан гарагаас худалдаална
Image
Онцгой байдлын алба 1315 хүний амь насыг аварч, 23.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Image
Арабын ертөнцтэй холбоотой 20 баримт
Image
Одоогоос яг 777 жилийн өмнө Польшийн Краков хотын дохиочин бүрээчний хоолойг Монгол цэрэг тас харвасан гэдэг
Image
ЖАГСААЛЫН ҮЕЭР ҮЙМЭЭН ДЭГДЭЭЖЭЭ
Image
ХОЛБООНЫ ЦОМЫН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ
Image
НАЙМДУГААР САР ХУР БОРОО ИХТЭЙ БАЙНА
Image
М.Ганбаатар: 2 жилийн дотор утааг “устгах” арга зам байна
Image
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Image
Хугацаатай өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хэлэлцэв
Image
Х.Баттулга: Хүнс, хүнсний ногоогоо дотооддоо үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах нь аюулгүй байдлын бодлоготой уялдах ёстой
Image
Оюутан шиг оюутан байхад чинь зориулсан, төгсөгчийн өгөх 7 зөвлөгөө
Image
Дутертэ үймээн самуун дэгдсэн Манданао аралд онц байдал зарлалаа
Image
13 настай охины амь насыг бүрэлгэсэн этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноов
Image
ЗУСЛАН, НОГООН БҮСИЙН 851,8ТН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
Image
​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
Image
Дуучин Нарагын гайхалтай “БЭЛЭГ...
Image
Image

Б.Халиун: Монгол Улсын шилдэг 50 залуу Сочиг зорино

“Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ Их Наадам”-д оролцох Монгол Улсын төлөөлөгчдийн багийн ахлагч Б.Халиунтай ярилцлаа.

Юуны өмнө уншигчдад наадмын талаар танилцуулна уу?

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн улсуудтай соёл урлаг, спортын салбарыг бэхжүүлж, найрсаг харилцааг бататгах, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадад эх орноо болон үндэсний соёл урлагаа сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн оюутан залуусын XIX их наадам”-д оролцохоор салбар салбарын шилдэг 50 залуу шалгараад байна.

Энэхүү үйл ажиллагааг ОХУ-ын оюутан, залуучуудын байгууллагууд санаачилж, ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэйгээр ОХУ-д зохион байгуулах эрхийг авахаар Дэлхийн ардчилсан залуучуудын холбоонд санал хүргүүлсний дагуу уг наадам 2017 оны 10 дугаар сард ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдах гэж байна. Өмнө нь ОХУ “Дэлхийн оюутан, залуучуудын их наадам”-ыг 1957, 1985 онуудад зохион байгуулж байсан. Ийнхүү 32 жилийн дараа ОХУ-д дахин зохион байгуулагдахаар болсон бөгөөд уг наадам нь дэлхийн 180 орны 50,000 гаруй залуусыг нэгтгэсэн олон улсын залуучуудын хамтын ажиллагааны салбарын хамгийн том үйл явдал болох юм. 

Дэлхийн ОЗ-ын их наадмын гол зорилго юу вэ?

"Энх тайван, эв нэгдэл, нийгмийн шударга ёсны төлөө аливаа түрэмгийллийн эсрэг бид тэмцэж байна” гэсэн уриан дор зохион байгуулагдах энэ наадам нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, энх тайван, эв найрамдлын төлөө ирээдүй хойч үеийг нэгтгэх чухал ач холбогдолтой гэж харж байна.

Мөн залуучуудад өнөөдөр хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр чөлөөт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, эндээс гаргасан санал, шийдлүүдийг цаашид бодлогын бичиг баримтад тусгах, тогтвортой хөгжлийн зарчмаар хөгжих асуудалд манлайлагч залуучуудын үзэл бодол, дуу хоолойг нэгтгэхэд энэ наадмын үйл ажиллагаа чиглэж байна. Үүнээс гадна спорт, урлаг, соёлын хөтөлбөрүүдээр дамжуулан дэлхийн залуучуудын харилцан ойлголцол, найрсаг, нэгдмэл харилцааг бэхжүүлэх, орон орны соёлыг таниулах зорилготой үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдана.

Наадам ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдах юм байна. Хоёр улсын хамтын ажиллагаанд ямар эерэг хандлага авч ирэх вэ?

Оросын Холбооны Улс бол Монгол Улсын хувьд стратегийн түнш, найрамдалт хамтын ажиллагаатай, олон зууны туршид хамтдаа хөгжиж ирсэн мөнхийн хөрш маань юм. Тиймээс бид тус улсын Сочи хотноо явагдах "Дэлхийн оюутан залуучуудын XIX Их наадам"-д өндөр ач холбогдол өгч, оролцох бэлтгэлийг хангах Үндэсний Комисс байгуулан ажиллаж байна. Комиссын бүрэлдэхүүнд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, ГХЯ, БСШУСЯ, БОАЖЯ гэх мэт төрийн байгууллагын төлөөлөл, Монголын Залуучуудын Холбоо, Монголын Оюутны холбоо, Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо гэх мэт залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл болон үндэсний хэмжээний соёл урлаг, спортын байгууллагуудын төлөөллөөс хамгийн шилдэг залуусыг илгээхээр хичээн ажиллаж байгаа.

Оролцох залуучуудыг сонгон шалгаруулсан тухай ярилаа. Ямар шалгуурыг хангасан оюутан, залуучууд оролцохоор болсон бэ?           

Монгол Улсаас оролцох төлөөлөгчдийг дараах шалгуураар сонгосон.

  1. 1. НҮБ-ын албан ёсны 6 хэл /Орос, Англи, Франц, Испани, Араб, Хятад/-нээс 1 болон түүнээс дээш гадаад хэлний мэдлэгтэй байх. 
  2. 2. Төлөөлөгчдийн насны хязгаарыг 18-35 (эрэгтэй 40%, эмэгтэй 60%)-аар тогтоосон байх.
  3. 3. Залуучуудын наадмын мэтгэлцээний төрөлд оролцогчдын 50%,
  4. Спортын төрөлд оролцогчдын 25%,
  5. Соёл урлагийн төрөлд оролцогчдын 25% нь
  6. 4. Төлөөлөгчид дээд боловсролтой, салбартаа манлайлагч байх гэх зэрэг өндөр шалгуураар оролцуулж байна.

Хэчнээн залуучууд сонгон шалгаруулалтад оролцсон бэ?

            Үндэсний комиссын шийдвэрийн дагуу Монголын Үндэсний телевиз, ТВ5 телевизээр наадмын талаарх шторкийг хөрвүүлэн цацаж сонирхсон залуучуудыг тусгайлан нээсэн цахим хуудсанд бүртгүүлэхийг хүссэний дагуу нийт 250 гаруй шилдэг залуучууд бүртгүүлсэн. Оролцогчдын сонгон шалгаруулалтыг шаардлагын дагуу зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаанбаатар хот дахь Оросын соёл, шинжлэх ухааны төв хамтран гүйцэтгэж, оролцогчдоос хэлний түвшнийг тогтоох болон наадмын арга хэмжээнд оруулах хувь нэмрийн талаар зохион бичлэгийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын 6 хэл дээр бичүүлэн шалгаруулалтыг явуулсан.

Наадам ямар хугацаанд зохион байгуулагдах вэ?

Москва хотын “Улаан талбай”-д 2017 оны 10-р сарын 14-ны өдөр баярын жагсаал болох бөгөөд 2017 оны 10-р сарын 15-22-нд наадмын гол үйл ажиллагаа тус хотын "Олимпийский" паркад зохион байгуулагдана.

Дэлхийн хэдэн орны залуучууд оролцож байгаа вэ?

Уг наадамд 180 орны 18-35 насны 50,000 гаруй оюутан, залуус оролцож байгаа.

Наадмын үеэр олон төрлийн үйл ажиллагаа болох юм байна. Хамгийн чухал ач холбогдолтойзүйл бол хэлэлцүүлэг. Ямар сэдвийн хүрээнд явагдах вэ?

НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд дэлхий дахиныг тогтвортойгоор хөгжүүлэх залуучуудын үүргийг тодорхойлох зорилгоор дараах 11 төрлийн сэдвүүдээр олон улсын залуучууд 4000 хүний багтаамжтай Медиа төвд 5 бүлэг, 6 дэд бүлэг болон хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн.

 

Д/д

Хэлэлцүүлгийн сэдэв

1

Эдийн засаг ба бизнес эрхлэгчид

2

Шинжлэх ухаан, технологи

3

Эрүүл мэнд, халамж үйлчилгээ

4

Соёл ба түүх

5

Улс төр ба олон улсын аюулгүй байдал

6

Боловсрол

7

Газар нутгийн хөгжил, хөдөө аж ахуй ба хот төлөвлөлт

8

Сэтгүүл зүй ба медиа

9

Иргэний нийгэм ба сайн дурын үйл ажиллагаа

10

Экологи

11

Дэлхийн ардчилсан залуучуудын холбооны форум

 

Соёлын ямар арга хэмжээ хөтөлбөрт багтсан бэ?

Үндсэн соёлын хөтөлбөр нь 15000 хүний багтаамжтай Медалс плазагаас шууд дамжуулагдах бөгөөд Олимпийн паркийн музей, задгай талбайд үйл ажиллагаагаа зохион байгуулна. Уг хөтөлбөрийн хүрээнд орон орны хоолны фестиваль, том хэмжээний шоу хөтөлбөр, тайзны бүтээл, кино энимэйшн фестиваль, олон төрлийн үзэсгэлэн, 70 гаруй үйлдвэрчний эвлэл, нэгдэл, их дээд сургуулиудын танилцуулга болон бусад төрлийн олон сонирхолтой зүйлс багтсан.

Монгол улсыг дэлхийд сурталчилдаг гол зүйл бол спорт. Спортын ямар төрлүүдээр өрсөлдөх вэ?

Спортын   хөтөлбөрүүдэд олон төрөлт багийн спартакиад (хөл бөмбөг, сагсан бөмбөг, волейбол ба бусад), экстрэм парк (skateboard, BMX, parkour, motorcycle, rolling skate), үндэсний спорт (городок, лапта болон Оросын үндэсний тоглоомууд), “Фестивалийн замууд” дугуйн уралдаан, дугуй унаж эрчим хүч гарган ухаалаг гар утас, төхөөрөмжөө цэнэглэх эко уралдаан, дарвуулт завь гэх мэт уралдаанд оролцохоос гадна залуус цомын төлөөх олон улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа, амжилт хүсье!

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6