Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ОРОСЫН ТОСГОНЫХОН МОНГОЛЫН ХӨДӨӨГИЙНХНӨӨС ДОР АМЬДАРЧ БАЙНА
Image
НАЙЗДАА ТУСЛАХ ГЭЭД САЛБАРАА НУРААХ УУ?
Image
МОНГОЛД АНХ УДАА СПОРТ АВИРАЛТЫН ХАНА БАРИГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
“ТӨГС ЯЛГУУН” ЭМНЭЛГИЙН БАЙРАНД ХИМИЙН БОДИС АЛДАГДЖЭЭ
Image
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ҮЛГЭР ХЭЗЭЭ ТӨГСӨХ ВЭ
Image
Д.ДАВГАДОРЖ АРХАНГАЙ АЙМАГТ ЛИЦЕНЗ АВСАН УУ?
Image
Г.ЗАНДАНШАТАРЫН ТАЙЛБАР ЦАГАА ОЛЛОО
Image
ЭДИЙН ЗАСГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Image
ХУР ХОГИЙН ЦЭГ САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БОЛОВ
Image
ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАВ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОТООД ХЯНАЛТТАЙ БОЛЛОО
Image
ГҮН НУУРЫН ОРЧМООС НЭГ ИРГЭНИЙ ЦОГЦОС ГАРГАЖЭЭ
Image
3Х3 ДАШТ: МОНГОЛЫН САГСЧИД ОХУ-ЫН БАГИЙГ ХОЖИВ
Image
"ӨВС" ТҮҮЖ БЭЛТГЭН БУСДАД ХУДАЛДААЛСАН ХҮНД 5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛЖЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ГУРВАН ИРГЭН ГОЛЫН УСАНД ОСОЛДЖЭЭ
Image
С.АМАРМАНДАХ: ҮГ МИНЬ СЭЛЭМ, АЯ МИНЬ ЖАД. ХАРИН БИ ӨӨРӨӨ БААТАР
Image
ӨНӨӨДӨР ДӨРВӨН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОТООД ХЯНАЛТТАЙ БОЛНО
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 40 САЯ АМ.ДОЛЛАР ТӨЛСӨН БАЙДАЛД БУРУУ ЗҮЙЛ БОЛООГҮЙ. БИ БАРИМТЫГ НЬ ГАРГАЖ ХАРУУЛЪЯ
Image
ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН “ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ”-НЫ ЖУРАМ БАТЛАГДААГҮЙ БАЙНА
Image
Э.ТҮМЭНДЭМБЭРЭЛ: МСҮТ-ИЙН ЭЛСЭЛТ ЕСДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Image
133 ДУГААР СУРГУУЛИЙН ГАЗРЫН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЖ, БАРИЛГЫН АЖИЛ ЭХЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ХОТ УТААГҮЙ БОЛОХ Ч, ГОВЬ ЗАМГҮЙ БОЛНО
Image
ГЭНЭТИЙН ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ ПАРИС ХОТЫН НЭРЭМЖИТ ГУДАМЖИЙГ НЭЭНЭ
Image
ХОНЬ, ТУУЛАЙ ЖИЛТЭН АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД САЙН
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 26-28 ХЭМ ДУЛААН
Image
ЗУСЛАНГИЙН БОЛОН ШӨНИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
АРХАНГАЙН ТЕАТРЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
Image
ӨМНӨГОВЬД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
"У.ХҮРЭЛСҮХ Д.САРАНГЭРЭЛИЙГ ЭРХЛҮҮЛМЭЭРГҮЙ БАЙНА"
Image
ЦАГ АГААР: ДОЛОО ХОНОГИЙН СҮҮЛЭЭР +37 ХЭМ ХҮРТЭЛ ХАЛНА
Image
ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДАД ШАЛГАЛТ ХИЙЖ МАНСУУРСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ОРХОН ГОЛД ХОЁР ИРГЭН ОСОЛДЖЭЭ
Image
Д.ДАГВАДОРЖ: АРХАНГАЙ АЙМАГ МИНИЙ ЭЭЖИЙН НУТАГ! ЭЭЖИЙНХЭЭ НУТГИЙГ УХАЖ БУСИНУУЛАХ УУ?
Image
“ЭЕШ-2019” ХИМИ, ГАЗАР ЗҮЙ, АНГЛИ ХЭЛНИЙ ШАЛГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
САЙД Ц.НЯМДОРЖИЙГ САН ТАВЬЖ ОГЦРУУЛНА
Image
Г.БАТХҮҮ АГСНЫГ ГАДНЫН НӨЛӨӨГҮЙ НАС БАРСАН ГЭХ ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАГДЛАА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЖАВХЛАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
Image
МОНГОЛ ХЭЛНИЙ ДУУ ЯРИА БОЛОВСРУУЛАХ “ЧИМЭГЭ СИСТЕМ”
Image
БАЙ ӨНДӨРТЭЙ БАРИЛДААН
Image
ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БУЙ УЧИР ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ХАНДЖЭЭ
Image
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ОБЕГ-ЫН ТАМИРЧИД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
“ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-Т ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ХҮСЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН АНХААРАЛД
Image
ЕГИПЕТИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН МУХАММЕП МУРСИ ШҮҮХИЙН ТАНХИМД НАС БАРЖЭЭ
Image
"СОД МОНГОЛ" ШАТАХУУНЫХАА ҮНИЙГ БУУЛГАЛАА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗУРГААН ЖИЛЭЭР НЭГ УДАА ТОМИЛДОГ БОЛНО
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна
Image
ДУУЧИН Б.БАЯРМАНЛАЙ “ХАРЦ БУЛААМ” ТОГЛОЛТОО ӨРГӨН БАРИНА
Image
Хөх нохой өдөр
Image
ЦУСАН ДАХЬ САХАР ӨНДӨР БАЙГААГ ИЛТГЭХ 14 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Шинэ жил тэмдэглэх ресторанаа хэрхэн сонгох вэ?
Image
Белла Хадид: Адрина Лима бол урлагийн бүтээл
Image
Мексикт 300 жилийн настай муми “сэрж” нүдээ нээжээ
Image
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Image
“Меги” хар салхи дөрвөн хүний аминд хүрчээ
Image
ВИДЕО: Төрийн албаны ГАЗРЫН ДАРГА өрөөндөө ТӨГӨЛДӨР ХУУР, ДУШЭЭР юу хийдэг байсан бэ?
Image
Голуудын усны түвшин нэмэгдсэн байна
Image
Гоймонтой Итали салатны жор
Image
Би Улаанбаатар хотын уугуул иргэн
Image
АРДЧИЛСАН НАМ "10 МЯНГАН МАСК" АЯНЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
НЬЮ-МЕКСИКО МУЖ УЛСАД АВТОБУС ОСОЛДЖЭЭ
Image
ОЙ ТОГТООЛЫН ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС Б.ШИЖИР-ЭРДЭНЭ АЛТ, МӨНГӨ ХҮРЭЛ МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ
Image
СҮРДҮҮЛЭГ, ЗАНАЛХИЙЛЛИЙГ СӨРӨН ЗОГСОНО ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн байна
Image
"КЕМБАБ ЧОНГҮГ" ХООЛНЫ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Image
“Эрдэнэт үйлдвэр”-ийг залилжээ
Image
Гэрийн нөхцөлд нүүрний арьсаа арчлах арга
Image
Шүдний хорхойг эмчгүйгээр эмчлэх боломжтой. Үр дүн нь гайхалтай!
Image
Ч.ХҮРЭЛБААТАР САЙД ГОМДЖЭЭ
Image
ТАРХИНД ЦУС ХАРВАХ ЭМГЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДОЛООН АРГА
Image
ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТТЭЙ ТАНИЛЦАВ
Image
АЖ ҮЙЛДВЭРИЙН РОБОТЫН ЗАХ ЗЭЭЛ ТЭЛСЭЭР БАЙНА
Image
БӨӨР ӨВДВӨЛ ТАВАН САЛАА, ХАЛГАЙТАЙ ЦАЙ, ЛЕМОНЫ ШҮҮС МАШ ИХ ТУСТАЙ
Image
2017 оны нийслэлийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо
Image
Оросын зөн билэгч Елена Голунова Монголд ирээд УИХ-ын сонгуулийг хэрхэн зөгнөж байсан бэ /бичлэг/
Image
Дур тавилтын тухай санаанд оромгүй судалгаанууд
Image
Image

Б.Бат-Эрдэнэ: МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-У.ХҮРЭЛСҮХЭД АРД ТҮМЭН ӨНДӨР ХАРИУЦЛАГА, ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСЭН-

-Шинэ сайд нарыг томилохгүй байсаар хуулийн хугацаа нь дуусвал УИХ тарах нөхцөл байдал үүсэх үү. Ерөнхийлөгчтэй хэлэлцэж байна гэсээр хэд хоног хүлээгдэх байдалтай байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ тарах хэмжээний нөхцөл байдал үүсэхгүй байх гэж харж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тодорхой шийдэлд хүрэхгүй бол Ерөнхий сайд өөрөө өргөн бариад, хэлэлцүүлээд явах боломжтой. Шинэ Засгийн газар бүрдүүлэх хуулийн хугацаа тулж ирээд байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгд мэдэж байгаа. Мөн өвөл хаяанд ирсэн энэ үед эрх баригч МАН-ын зүгээс Засгийн газраа яаралтай байгуулах үүрэгтэй.Энэ үүргээ ч биелүүлэх ёстой.

Засгийн газар бүрдээд зогсохгүй ард иргэдийн өмнө амласан амлалтаа биелүүлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан асуудлуудаа хэлэлцэх цаг нь хэдийнэ болчихоод байна. Миний гарт намуудын сонгуулиар амласан амлалт байна. Би зүйл заалт бүрээр ноороглож, амлалтыг нь цаг үргэлж сануулсаар ирсэн. Тиймээс сайд нарыг томилох асуудлыг удаашруулаад байх шаардлагагүй.

-Эрх баригч нам өөрөө давхар дээлний асуудалд хатуу байр суурьтай байна гэж ярьсан шүү дээ. Гэтэл шинэ сайд нарын нэрээс харахад энэ байр суурь өөрчлөгдсөн харагдаж байна?

-Уг нь бол чиг үүргийн яамдаас бусад нь давхар дээлгүй байх ёстой гэдэг зарчим бий. Энэ нь сайн засаглалын үндэс суурь гэдгийг бид ойлгох ёстой. Өмнө нь давхар дээлний асуудалд иргэд, сонгогчид маш шүүмжлэлтэй хандаж байсан.

Энэ Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байгаад хувьдаа шүүмжлэлтэй хандаж байгаа. Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж байгаагийн л илрэл шүү дээ. УИХ гэдэг хууль тогтоох байгууллага атлаа өөрсдөө Засгийн газартаа орчихоор хяналт тавих нөхцөлгүй болчихно гэдгийг хаана хаанаа л ярьсаар ирсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН-ын зүгээс мөрийн хөтөлбөрийнхөө 4.1-д Засгийн газраа байгуулахад давхар дээлийг хязгаарлах талаар тодорхой тусгачихсан байгаа шүү дээ. Намын нөхөд маань энэ заалтаа, энэ амлалтаа мартаагүй гэж найдаж байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХАРМАГТАЙН ОРДЫГ ХЭЛЭЛЦЭЭГҮЙ-

-Нэгэнт шинэ Засгийн газрын сайдууд 100 хувь давхар дээлтэй байх нь ойлгомжтой болчихлоо. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрөө шинэ танхимдаа хатуу шаардлага тавьж, өмнөх Засгийн газрынхаа алдааг давтахгүй ажиллаж чадна гэж та харж байгаа юу?

-Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй нэг нутгийнх. Би сайн мэднэ. Гэхдээ бидний анд нөхрийн харилцаа бол төрийн ажлаас тусдаа асуудал.

Миний хувьд У.Хүрэлсүхийг шинэ сайд нартаа шаардлага тавьж ажиллаж чадна, олон жил яригдсан Оюу Толгойн асуудлыг шийдэж чадна гэдэгт асар их итгэж, итгэл хүлээлгэж байгаа. Намайг уул уурхайн бүтээн байгуулалтыг үгүйсгэдэг, эсэргүүцдэг “популист” гэж мэр сэр ярьдаг. Гэхдээ энэ бол монгол түмний эрх ашиг учраас энэ асуудалд дуугарах ёстой шүү дээ. Баялгийн тэгш хуваарилалтыг тэр тусмаа ярих ёстой. Хэн ч ярихгүй байвал Оюу Толгойн гэрээ л давтагдана. Өнөөдөр монголын баялгаар цөөхөн гэр бүл л хангалуун сайхан амьдарч, баялгийн шимийг хүртэж байна гэж яриад байгаа. Үүнийг болиулах цаг нь болсон. Уул уурхай дагасан олон асуудлыг шийдвэрлэх чухал алхам шинэ Засгийн газарт тулгарч байгааг би энд дахиад хэлмээр байна.

Тиймээс би У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарт ч энэ асуудлыг нухацтай тавьж, сануулсаар байх болно. Өмнөх алдаануудаа засаад, нэг чигт харсан танхим бүрдүүлж ажиллаж чадна гэдэг итгэлээр түүнийг дэмжиж байгаа. У.Хүрэлсүхэд ард түмэн ч мөн өндөр хариуцлага, итгэлийг хүлээлгэсэн гэж бодож байна.

harmagtai

-Өнөөдөр Оюу Толгойн дайтай хоёр ч том орд дээр гадны компаниуд олборлолт хийхээр хөрөнгө оруулалт татаад эхэлчихсэн байна. Энэ хоёр ордын нэг болох Хармагтайн орд дээр тогтвортой байдлын гэрээг өмнөх Засгийн газрын үед үзэглэсэн үү. Энэ асуудал таныг сайд байх хугацаанд Засгийн газрын хуралдаанаар яригдсан уу?

-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээгүй. Засгийн газрын хуралдаан дээр Оюу Толгой болон, Урт нэртэй хуультай холбоотой улс орны ард түмний язгуур эрх ашгийг хөндсөн асуудал яригдахад өмнө нь баримталж байсан байр суурин дээрээ хатуу зогсдог.

Хэрвээ үнэхээр ийм хэмжээний хоёр ч ордын асуудал яригдаж байгаа бол энэ асуудлыг яаралтай анхааралдаа авах хэрэгтэй. Оюу Толгойн гэрээ яаж будилаантсан билээ. Үүнийг давтахгүйн тулд монголын төр ажиллах ёстой.

-МАН-ын 65 гишүүн ард түмнийг төлөөлж олонхи болсон мөртлөө “32-ын бүлэг”, “33-ын бүлэг” болж хуваагдаад төрийн ажил удаашралтай болчихлоо. Ингэж хуваагдаж, хагарах цаг хугацаа байгаа юм уу?

-Өөрийн чинь хэлж байгаатай санал нийлж байна. Үнэхээр цаг алга. Нийгмийг талцуулсан энэ хуваагдал хагаралын асуудалд харамсаж байна гэхээс өөр хэлэх үг алга даа. Өнөөдрийн улс төрийн  энэ эвдрэлцэл, талцал бол маш бүдүүлэг явдал шүү дээ. Би анхнаасаа л энэ асуудалд хатуу байр суурьтай байж ирсэн.

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад саналаа хэлсэн. Улсын эдийн засгийг сэргээж байгаа энэ  хариуцлагатай үед Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Шаардлагатай бол би Засгийн газрын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж, Засгийн газарт сэлгээ хийж шинэ хүч сэлбэх боломжийг олгоход бэлэн гэдгээ ч илэрхийлж байсан юм.

Мөн одоогийн Засгийн газарт би орж ажиллахгүй гэдгээ хэлсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газраас маш том хүлээлттэй байгаа

Хоёр талд хуралдаж, цуглаад байгаа нам доторхи хуваагдал, талцлын алиных нь ч талд би ороогүй.  Би алинд ч орж суугаагүй. Улс төрийн маргаан, санал зөрөлдөх асуудал гардаг. МАН дотор санал зөрөлдөх зөрчил гарч байсан ч ингэтлээ хурцдаж байгаагүй юм.

-МАН АРАЙ Ч ХОЁР НАМ БОЛООД ХАГАРАХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА-

-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан сайд нарын дөрвийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн асуудал яригдаад байна. Магадгүй энэ дөрвөн сайд ашиг сонирхлын зөрчилтэй байгаад хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа юм болов уу?

-Би яг энэ талаар мэдээлэлгүй байна. Ерөнхийлөгч өөрөө бүрэн эрхийнхээ хүрээнд зарчмын асуудлаар байр сууриа илэрхийлэх эрхтэй шүү дээ. Тэгэхээр үүнд би хувь гишүүний хувьд нэмэлт тайлбар хэлэх боломжгүй юм.

Үнэхээр дөрвөн сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй бол энэ асуудлыг Ерөнхий сайдтай өөртэй нь ярьж зөвшилцөх байх.

-МАХН, МАН-аас салж байсан шиг тусдаа нам болж өрх тусгаарлах хүртлээ дотоод зөрчилтэй байгаа гэж та харж байна уу?

Намын хагарал улс орны хагарал байх ёсгүй. Бидэнд шийдвэрлэх олон ажил байна. Багш нарын цалин нэмэх, эмч нарын цалин нэмэх гээд нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй хэрнээ дотроо хагаралдаад байгаа нь байж боломгүй явдал.

Төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг манай намд байгаа гэдгийг би энд онцолмоор байна.

МАН арай ч хоёр нам болоод хагарахгүй байх гэж найдаж байна. Нам дотор хоёр бүлэг болж хуваагдах хүртлээ хатуу талцалтай байхыг УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо анх удаа л харж байна. Хагацашгүй сайн нөхөрт мартагдашгүй муу үгийг бүү хэл гэдэг үг байдаг. Юун муу үг, үүнээс ч илүү зөрчилдөж байна. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол хагарсан шаазан эвлэдэггүйтэй л ижил болно.

Image result for УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ

-МАН АЛДААГАА ОЛЖ ХАРЖ, ЗАСАХ ХЭРЭГТЭЙ-

-Төрийн ажил удааширч, нам доторхи бүлэглэлийн маргаан даамжирч байгаа үед сөрөг хүчний үүрэг чухал шүү дээ. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж та харж байна уу?

-АН-ын зүгээс эрх баригч намыг буруу хазгай гишгэхэд нь хажуунаас нь анхааруулж, шаардлага тавьж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлж байгаа л гэж харж байгаа.

Гэвч нөгөөтэйгүүр нам доторхи энэ маргаан цөөнхид давуу тал болох нь ойлгомжтой. МАН-ын хагарал АН-ын улс төрийн байр суурийг улам л бэхжүүлнэ. АН-ын зүгээс МАН-ын хэрүүл, зөрчлийг ажиглах байр сууринаас  хандаж байгаа. Төрийн ажил саарч байгаа гэдэгт цөөнхийг буруутгах ямар ч аргагүй. Энэ бол бидний буруугаас болж байгаа учраас өөрсдөөсөө алдаагаа хайж, олж харж засах хэрэгтэй.

-АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай зөвшилцөх үеэр нэг ойлголттой байсан учраас дэмжиж кноп дарсан гэдгээ хэлсэн. Гэхдээ тавьсан шаардлагуудыг хүлээж авахгүйгээр Засгийн газраа 100 хувь давхар дээлтэй бүрдүүлж байгаа явдалд АН байр сууриа эргэж харна гэдгээ илэрхийлээд байгаа. Та Засгийн газрын гишүүн байсан хүний хувьд шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байна вэ?

-Засгийн газраас  улс төр, эдийн засаг, нийгмийн өмнө тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн хүлээлттэй байгаа. Энэ хүлээлт бол дан ганц миний хүлээлт биш. Иргэд олон нийт болон У.Хүрэлсүхийг дэмжсэн намын нөхөд нь ч мөн түүний байгуулж буй Засгийн газраас үүнийг л хүлээж байгаа гэж бодож байна.

Богино хугацаанд танхимаа бүрдүүлэх шаардлага тулгарсан учраас сөрөг хүчний шаардлагад нийцээгүй болов уу.

УИХ-ын чуулганы танхимд У.Хүрэлсүхийг дэмжиж үг хэлсэн гишүүдийн зүгээс шинэ Засгийн газраас ямар хүлээлттэй байгаа вэ гэдгээ ойлгомжтой, тодорхой хэлсэн. Үүнийг Ерөнхий сайд ойлгож хүлээж авсан гэж найдаж байна. Мөн өөр нэг чухал асуудал бол намын нэр хүндийг унагасан боловсон хүчин, томилгооны асуудал юм. Энэ асуудлыг шийдвэрлэх нь маш чухал.

-ТӨРИЙН АЛБЫГ БУЖИГНУУЛАХГҮЙ ГЭДЭГ ЗАРЧИМ МИНЬ БУРУУ БАЙГААГҮЙ-

-Шинэ сайдуудын нэрс яригдаж эхлэх үеэр МАН-ын зүгээс залуу гишүүдээ дэмжсэнгүй дээ гэж харагдаж байлаа. Бодлогоор дэмжээд явж болдоггүй юм уу?

-Залуусаа МАН дэмжих ёстой. Гэхдээ сайдын алба гэдэг бол улс төрийн томилгоотой албан тушаал.Төрд ажилласан туршлага гэдэг бас чухал юм шүү.

Сайдын тухайд бол төрийн бодлогыг хэрэгжүүлдэг учраас үүнд тулхтай хүн сайдаар ажиллах нь зүгээр гэж би хардаг. Сайн мэргэжилтнүүдээр хүрээлүүлсэн, туршлагатай улс төрч байхыг буруугүй алхам гэж хардаг.

-Сайд болмогцоо халаа сэлгээ хийдэг тогтолцоо хэвээр байна. Энэ оны төсвийн тодотгол дээр албан тушаалтны буруугаас болон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүсийн нөхөн төлбөрт 25 тэрбум төгрөг тусгахаар орж ирсэн. Та сайд байсан хүний хувьд халаа сэлгээний асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Би Батлан хамгаалахын сайдаар томилогдож очихдоо төрийн албыг бужигнуулахгүй гэдэг нэг л зарчимтай байсан. Ялангуяа тусгай чиг үүрэгтэй, улс орны аюулгүй байдлыг хангадаг энэ байгууллагад халаа сэлгээ хийж, хөлдөлгөөнд оруулж болохгүй юм.

Өмнө нь  ажиллаж байсан мэргэжилтэн, албан хаагч нартай би үргэлжлүүлэн хамтран ажилласан.

Тиймээс шинэ сайд нар ч гэсэн салбартаа нэртэй, төртэй төрийн албан хаагч мэргэжилтнүүдээ халж сольж, хөдөлгөөнд оруулалгүйгээр итгэл хүлээлгэж ажиллах хэрэгтэй. Төрийн сайд хүн өөрөө төрийн албан хаагч нарт үлгэр дууриал үзүүлж ажиллах ёстой шүү дээ. Би бол хүмүүст итгэл хүлээлгэж, хүн нэг бүрийн оролцоог хангаж ажиллах зарчмыг эрхэмлэж ажилладаг хүн. Энэ зарчим минь ч буруу байгаагүй гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.                                                                                             Эх сурвалж: Мэдээ.МН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6