Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
С.Эрдэнэ: Хулгана жилдээ зон олон маань энх тунх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг өргөж байна
Image
З.Энхболдын баруун гар Ц.Анандбазар сэтгүүлчээс тэрбум төгрөг нэхэмжилжээ
Image
Битүүний 08:00 цагаас шинийн дөрөвний 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хаана
Image
Төрийн албан хаагч 6700 хүн явган эргүүл хийнэ
Image
УОК: Цагаан сараар Улс, хот хоорондын тээврийг бүрэн зогсоохоор шийдвэрлэлээ
Image
Эзэмшил газраа орон сууцаар сольсон эхний айлууд түлхүүрээ гардан авлаа
Image
Ерөнхий сайд мэргэжлийн хяналтын байгууллагын бие бүрэлдэхүүнтэй цахим хурал хийлээ
Image
АН-д алхаж орох нүүр З.Энхболдод бий юу?
Image
Нийслэлийн гудамж талбайд өнөөдрөөс эхлэн 7000 эргүүл ажиллана
Image
ДЭМБ: Египетэд коронавирусний халдвар авсан хүн эдгэрч байна
Image
Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна
Image
Зэрлэг гахайн болон чонын толгой тээвэрлэж явсан этгээдүүдийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ
Image
ЗАХИРАМЖ: Сар шинээр орох, гарах хөдөлгөөнийг зургаан аймагт ХЯЗГААРЛАЛАА
Image
14-17 насны сурагчдыг Стэнфорд Их Сургуулийн зуны хөтөлбөрт урьж байна
Image
Дарга нар төсвийн мөнгөөр өрөөгөө засаж, иргэд ногдол ашгаараа эмнэлэг барих хэрэг үү
Image
Ирэх дөрөвдүгээр сараас хотын төвийн бүх зогсоол төлбөртэй болно
Image
Хулгана жилийн СУУДЛЫН ЗАСАЛ ба ЗҮГ МӨР ГАРГАХ
Image
Сүүлийн 24 цагийн хугацаанд Хубэй мужид шинээр илэрсэн коронавирусийн халдварын тоо огцом буурлаа
Image
Засгийн газрын шийдвэрийг түрүүлж МЭДДЭГ “Балетчин” Сүнээ
Image
Ерөнхийлөгч өө, сонгуульд нэр дэвших оффшорчдод хориг тавьж өгөөч
Image
Тавантолгойн ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЭЗҮ-г Засгийн газарт өргөн барина
Image
Сибирийн хүч-2: “ГАЗПРОМ” Монголд охин компаниа байгуулна
Image
Б.Ганхуяг: 1072 хувьцааг “амь оруулах” нь чухал байлаа
Image
Сургууль, цэцэрлэгийн хөл хориог ГУРАВДУГААР САРЫН 30 хүртэл сунгалаа
Image
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгалаа
Image
Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаажээ
Image
Б.Сэргэлэн: Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцод нэгдэн орсноос хойш нийт 15 өв бүртгүүлээд байна
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХХ-ийн дарга зуурдаар нас барсан байдалтай олджээ
Image
Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын дарга С.Болормаа Засаг даргынхаа өрөөнд учир битүүлгээр амиа алджээ
Image
Д.Халиун: Г.Загдаа ахынд өдөр бүр зодоон, хүчирхийлэл болдог
Image
“Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчдыг буулгаж эхэлжээ
Image
Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрвэл их, дээд сургуульд элсэх боломжгүй
Image
Машин шатаж 3 хүүхэд амиа алджээ
Image
БОЛТОН ТРАМПЫН ГАДААД БОДЛОГЫГ ШҮҮМЖИЛЛЭЭ
Image
“Түлш олдохгүй цаасан хайрцаг түлж байна”
Image
Боловсролын байгууллагын үйл ажиллагааг 3 дугаар сарын 30 хүртэл хязгаарлахаар сунгав
Image
Г.Занданшатар: Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зээлийн хүүг хөнгөлж, чөлөөлөхгүй
Image
ЗГ: Сургууль, цэцэрлэгийн хориог дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сунгана
Image
Э.Эрдэнэ: Төрийн тэргүүний хүүхэд энхийг сахиулсан анхны тохиолдол нь би
Image
“Азура”-гынхан гэж чухам хэн, хэн бэ?
Image
Францын цэрэг тусгай ажиллагааны үеэр амиа алджээ
Image
Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэх ажил амжилттай хэрэгжлээ
Image
Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой
Image
Амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэг болгов
Image
Ямар учраас Bitcoin Cash бий болсон мөн юунд чиглэгдсэн бэ
Image
Говьсүмбэрт коронавирусийн хоёр сэжигтэй хүн тусгаарлагджээ
Image
Р.Сэддорж: Эх орноо хохироож, эх оронч дүрд тоглож болохгүй
Image
Сар шинийн баяраар иргэдийг дроноор хянахгүй
Image
Халдварын сэжиг бүхий нэг иргэнийг илрүүлэн тусгаарлав
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Толины өмнө хэлвэл танд аз авчрах 10 үг
Image
Наадмаар 400 гаруй улсын байцаагч, 2 лаборатори НМХГ-аас томилагдон ажиллана
Image
Мобикомоос татгалзъя
Image
Цаг агаарын мэдээ /11-р сарын 13/ - СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
Хүүгээ 20 жил хонгилд хорьжээ
Image
Казахстанд хориглосон ус цэвэршүүлэгчийн бизнес иргэдийг хохироож байна гэв
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Image
САР БҮР 36 ТЭРБУМЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛД ОЛГОНО
Image
Т.Аюурсайхан: Тавантолгойн гэрээ луйврын шинж рүүгээ орсон
Image
Бас болоогүй босож ирээд хана руу шээгээд байгааа юмаа.
Image
“Цахим засаглал ба олон улсын туршлага” сургалт эхэллээ
Image
ФЭЙСБҮҮКЭЭР ЗАЛИЛУУЛАХААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна
Image
С.Идэрмаа ”+18” жүжигт гол дүр бүтээнэ
Image
Гэдэсний таталт хийлгүйгээр хэвлийн өөхөө "шатаах" дасгалууд
Image
Монгол оддын бага нас
Image
Г.БААТАР: ХУУЧНЫ ОРОН СУУЦНУУДАД 347 САЯ ТӨГРӨГӨӨР ЗАСВАР ХИЙНЭ
Image
ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
ДӨРӨВДЭХ УДААГИЙН БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД АРГА ХЭМЖЭЭНД 600 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО
Image
Т.Дашдэлэг: Хураалгасан генерал цолоо эргүүлж авна
Image
Ц.Шаравдорж: О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү
Image
НИЙТ АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛЫН 90 ХУВЬ НЬ ГАЛ ТҮЙМРЭЭС ҮҮДЭЛТЭЙ
Image
Наймдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
Image
Монгол-Орос-Хятадын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төвийг Улаанбаатарт байгуулна
Image
ДҮРДЭГ ЦАЙГ ХАЯЖ БОЛОХГҮЙ 5 ШАЛТГААН
Image
Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Image
ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫГ СУЛЛАЖЭЭ
Image
Багш нар ирэх сарын нэгнээс өмнө цуглаан хийнэ
Image
Х.Баттулга болон Н.Энхбаяр нарын хамсаатануудыг Интерполын жагсаалтаас яагаад хасав
Image
Шар айргаар “үйлчилдэг” усан оргилуур
Image
ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ҮЙЛДЭГСДЭД ЦААЗЫН ЯЛ НОГДУУЛНА
Image
Image

Монголын нүүрс-Хятадын геополитикийн хэрэгсэл үү?

 
 
Монгол Улс ашигт малтмалаар баян. Ялангуяа сайн чанарын коксжих нүүрсний баялаг нөөцтэй. 2013 оны байдлаар нүүрсний батлагдсан нөөцөөр дэлхийд нэгт АНУ (260.5 тэрбум тонн, нийт нөөцийн 27.4 хувь), хоёрт ОХУ (173.1 тэрбум тонн, нийт нөөцийн 18.2 хувь), гуравт БНХАУ126 тэрбум тонн, нийт нөөцийн 13.2 хувь) орж байна. 2016 оны байдлаар Монгол улсын нүүрсний батлагдсан нөөц 37.4 тэрбум тонн. Энэ нь дэлхийн нүүрсний нөөцийн 3.2 хувь болох бөгөөд дэлхийд 9-д жагсжээ. Харин Монгол Улсын нүүрсний таамаг нөөц одоогоор 173.3 тэрбум тонн гэдэг. Энэ бол нутаг дэвсгэрийнхээ 30 орчим хувьд л хийсэн геологийн хайгуулын үр дүн юм. Үүнээс харахад ирээдүйд манай улсын нүүрсний нөөц үлэмж нэмэгдэх нь тодорхой. Нүүрс нь эрчим хүчний чухал эх үүсвэр болдог. 2020 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 40 хувь нь нүүрс байх төлөвтэй. Япон улсын эрчим хүчний хэрэглээний 27 хувь, БНСУ-ын эрчим хүчний хэрэглээний 29 хувь нь нүүрс байдаг. Харин Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн 70 хувь нь нүүрс. 2016 онд Хятад улс дэлхийд хамгийн их буюу 3792.8 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нийт олборлолтын 46.1 хувь болжээ. Харьцуулалт хийж зарим орныг дурдвал 2016 оны байдлаар дэлхийн нүүрс олборлолтод АНУ 10 хувь, ОХУ 5.3 хувь, Австрали 8.3 хувь, Энэтхэг 7.9 хувь, Индонези 7 хувийг эзэлжээ. Тэгэхээр нүүрсний олборлолт, экспорт яагаад геополитикийн бодлоготой холбоотой вэ? гэдгийг сонирхож үзье. Геополитик гэдэг бол география + политика гэдэг үгнүүдийн нийлбэр юм, Өөрөөр хэлбэл улс орны оршин тогтнох газар зүйн орон зай, түүнийг хамгаалах үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалтай нягт уялдаатай улс төрийн бодлого билээ. Тэгвэл энэ бодлогод нүүрс ямар хамааралтай вэ? Нүүрсний үнийг хэн, яаж тогтоож байгаа нь Монгол Улсын хувьд маш чухал геополитикийн асуудал болж хувирчээ. Монгол Улс ашигт малтмалаа экспортолж валют олдог. Монгол Улс 2016 онд 35.9 сая тонн нүүрс олборлосон нь дэлхийн нүүрс олборлолтын 0.4 хувь болж, дэлхийд 16 дугаар байранд орсон байна. Манай улсын нийт экспортын 86 хувь нь ашигт малтмал бөгөөд нүүрс дангаараа 23 хувь болж байгаа нь 38 хувьтай байгаа зэсийн баяжмалын дараа 2 дугаарт орж байна. Үүнээс харахад манай эдийн засгийг тодорхойлох нэг гол бүтээгдэхүүн, валютын эх үүсвэр юм. Хятад улсын эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс бөгөөд Монголын сайн чанарын нүүрсийг худалдан авах сонирхолтой байдаг. Нэг тонн нүүрсний үнийг яаж тооцож Хятад, Монголын компаниуд наймаагаа хийж байгаа вэ? Дэлхийн зах зээлийн үнийг баримтлах нь шударга худалдаа болно. Гэтэл ийм боломж Монголын компаниудад байхгүй гэдгийг шулуухан хэлчихэд буруутахгүй байх. Сүүлийн жилүүдэд нүүрсний үнэ өсч дэлхийн зах зээлд 1 тонн коксжих нүүсний үнэ 200- 300 доллар хүрлээ. Харин Монголын компаниудын зарж байгаа 1 тонн коксжих нүүрсний (угаагаагүй) үнэ үнийн хэлбэлзэлээс шалтгаалаад 45-70 орчим ам. доллар. Яагаад? Хариулт нь маш амархан. Хятад одоогоор цорын ганц худалдан авагч. Энэ худалдан авагч маань дэлхийн зах зээлийн үнийг үл харгалзан Монголын нүүрсэнд ийм хямд үнэ тогтоожээ. Хоёрхон хөрштэй, далайд гарцгүй манай улсын газар зүйн онцгой нөхцөл байдал Хятадад ийм давуу байдал үүсгэж байна. Газар зүйн байршил ингэж нөлөөлж байгаа бол хөрш улсын улс төрийн бодлогын ямар нөлөөлөл байгаа вэ ? Энэ бол геополитикийн асуудал. Дэлхийн улс төр эдийн засгийн бодлогыг  тодорхойлж байгаа ОХУ, БНХАУ гэдэг хоёр их гүрний дунд Монгол Улс байршилтай. Монгол Улсын өвөрмөц газар зүйн байршил эдийн засгийн хувьд бусад оронтой шууд харилцах боломжийг хаасан ч тусгаар тоггнолын эх сурвалж болсон. Энэ байршил л Оросын зүгээс Монгол Улсыг тусгаар байлгах геополитикийн бодлогын үндэс нь болж дэлхийн 2 дугаар дайны дараа Ялтад болсон Их гүрнүүдийн хэлэлцээрээр ЗХУ, Ар Монголын (тухайн үед хөрш орнууд Монголыг ингэж нэрлэж байв) тусгаар тогтнолыг хамгаалсан. Монгол Улсын газар зүйн өвөрмөц байршил, түүнийг үнэлсэн Оросын геополитикийн бодлого л Монголыг тусгаар тогтносон улс болж, Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгарын хувь заяанаас өөрөөр явах боломж болсон.
Тусгаар тогтносон Монгол Улс нь Хятадын үндэсний цөөнх ард түмэнд жишиг болж тэд Монголын зүг харан бид яагаад ингэж чадаагүй, яагаад ингэж тусгаар тогтнож болохгүй вэ? гэдэг сэдэл, санаачилга байнга үүсгэнэ. Монгол Улс ардчилсан, хүмүүнлэг, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн өндөр хөгжилтэй улс болон хөгжих тусам БНХАУ-ын үндэсний цөөнхөд жишээ болно гэсэн агуулгатай юм. Энэ нь Хятадын дотоодод нийгмийн тогтворгүй байдал үүсгэх нөхцөл болно гэж тэд болгоомжилдог. Тиймээс үндэсний цөөнх ард түмэнд эрх чөлөө, тусгаар тогтнолын жишиг болохоос сэргийлэх Хятадын бодлого нь эдийн засгийн аргаар Монгол Улсын хөгжлийн бололцоог багасгах билээ. Тиймээс Хятадын бодлого нь тусгаар тогтносон Монгол Улс хөгжлийн хувьд бүх талаараа Өвөр Монгол, Түвд, Шинжаан Уйгараас хол хоцорч байх ёстой. Ер нь бол Монгол Улс хөгжихгүй байх тусмаа сайн гэсэн үг. Үүний тулд эдийн засгийн гол бүрэлдэхүүн экспортын гол түүхий эд, орлогын эх үүсвэр болох нүүрсний нөөцийг хяналтандаа авах, түүний үнийг тогтоох аргаар эдийн засгийн хөгжлийг хянах, цаашдаа улс төрийн хяналт тогтоох явдал гол зорилт нь гэж хардаж болно. Тиймээс Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг нүүрсний үнэ ямар байх нь Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшил, эдийн засгийн аюулгүй байдал гээд улс төр, нийгмийн тогтолцоонд нөлөөлөх маш чухал хүчин зүйл болжээ. Монголын нүүрсний олборлолт, борлуулах үнэ нь Хятадын зах зээлээс хамааралтай байх нь Хятадын геополитикийн бодлого бөгөөд энэ бодлого маш амжилттай хэрэгжиж байна.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хичнээн өндөр үнэ хүрсэн ч зөвхөн Хятад гэдэг ганцхан худалдан авагчтай байгаа учир Монголын сайн чанарын коксжих нүүрсний үнэ үргэлж хямд байх болно. Өөрөөр хэлбэл, урд хөршийн геополитикийн бодлого Монголын эдийн засгийн хөгжлийн хэмжүүр байх юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Монголын нүүрсний зах зээлд Хятадын талаас төрийн өмчит компаниуд нь оролцож байна. Харин энэ зах зээлд ганцхан төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийг үл тооцвол Монголын талаас дандаа хувийн компаниуд оролцож байна. Монголын талаас оролцож байгаа хувийн компани зөвхөн мөнгөөр тоологдох ашиг харах учир улс төрийн бодлого, улс орны эдийн засгийн бодлого, геополитик, эдийн засгийн аюулгүй байдал ярьдаггүй билээ. Нүүрсний салбарт Хятадын тал аль болох Монголын хувийн компанитай хамтран ажиллах сонирхолтой байдаг учир нь энэ. Тиймээс ч Тавантолгойн ордыг эзэмшдэг төрийн өмчйт “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг оффшорт байдаг хувийн компаниар солихыг оролдсон. Тэгэхээр Монгол Улсын хувьд нүүрс нь зүгээр нэг ашигт малтмал биш, стратегийн чухал ач холбогдолтой болохыг нь үнэлж нүүрсэн дээр төрөөс улс төр, эдийн засгийн тусгай бодлого гаргаж ажиллах ёстой болжээ. Учир нь нүүрс зарж байгаа компани цаашид Монгол улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэнэ. Нүүрсний экспорт, борлуулж буй үнээс шалтгаалж Монгол улсын валютын нөөц ямар байх, долларын ханш хэлбэлзэх, иргэд ажилтай, орлоготой байх улмаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшин тогтоогдоно. Цаашилбал нүүрсний бизнес эрхэлдэг компаниуд мөнгөө улс төрд ямар менежментээр оруулж аль нам, хэн гэж улс төрчийг дэмжихээс шалтгаалаад УИХ, Засгийн газрын гишүүд бүрэлдэх жишиг бий болжээ гэж дүгнэж болно. Улс биш субьектуудын (үндэстэн дамжсан компани, гадны хөрөнгө оруулалттай компани, гадаад улсын төрийн өмчит компани) улс төрд гүйцэтгэх үүргийн талаар анхаарч, төрийн бодлогоор тусгаартогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашгаа хамгаалах асуудалтай Монголын төр нүүр тулаад байна.
Монгол Улсын нүүрсний баялаг нь бидний хөгжлийн гарц болон хувирч буй энэ цаг үед зөвхөн мөнгөөр тооцох ашиг биш, үндэсний аюулгүй байдлаа хамгаалсан бодлого гаргаж байж бид оршин тогтнох язгуур эрх ашгаа хамгаалах боломжтой билээ. Гэхдээ энэ сэдвийг олон нийтээс нуудаг, эсэргүүцэн тэмцдэг монгол хүмүүс улс төр болон бизнест байгаа нь харамсалтай.... “Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчилж, ОХУ-ын нутгаар төмөр замаар ачаа тээвэрлэн дамжин өнгөрөх гэрээг байгуулах нөхцлийг тохирч, Восточный боомтыг ашиглах боломжтой боллоо” гэдэг мэдээг зохион байгуулалттайгаар эсэргүүцэн улс төржүүлэн тэмцэж эхэлж байгаа нь бодит жишээ боллоо. Тэд хэний эрх ашгийн төлөө дуугарч байна вэ?
 
 
Улс төр  судлаач Б.Энххүслэн

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6