Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
МОНГОЛ, ТУРКИЙН СТАНДАРТЧИЛЛЫН БАЙГУУЛЛАГУУД ХАМТРАН БҮС НУТАГТ ТОМООХОН АХИЦ АВЧИРНА
Image
УУЦ ТАВИХ ЁС
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД ТАРВАГАН ТАХЛЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ДАХИН 10 ХОНОГ СУНГАЛАА
Image
Х.МАНДАХБАЯР: "ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛЗҮЙН 105 ЖИЛИЙН ОЙН БҮТЭЭЛЧ АЖЛУУД" ХӨТӨЛБӨРИЙГ ЭНЭ ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ
Image
М.Баттүвшин: Бэртсэн иргэдэд ямар нэгэн зовиур илэрвэл эмнэлгүүд үзлэг тусламж үзүүлнэ
Image
ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
Image
​А.Баярчимэг: Унгарын Засгийн газрын тэтгэлэг шалгуур бага учраас танд боломж байна
Image
Ардчилсан хувьсгалыг харуулсан “Эргэн дурсахуй” үзэсгэлэн нээгдлээ /ФОТО/
Image
БНСУ-ЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭХ ТЭЭВЭРЛЭГЧ НЭМЭГДЭХЭД ТИЙЗИЙН ҮНЭ 20-40 ХУВИАР БУУРНА
Image
ДЭЛХИЙН 5 УДААГИЙН АВАРГА БРАЗИЛИЙН ХӨЛ БӨМБӨГЧИД СОЧИГ ЗОРИЛОО
Image
Загвар өмсөгч Нора: Би ийм хамтран шүүгчидтэй байсан бол жийгээд унагаана
Image
Бакула Ренбүчи гэгээнтний 20 дахь дүрийг Бэтүб хийдийн сэнтийд залав
Image
Ч.ГЭРЭЛХҮҮ: ТАЛИЙГЧИЙН ЦАМЦНЫ ДОТУУР ӨМСӨЖ ЯВСАН ЦАГААН ФУТБОЛК СОЛИГДСОН
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсоно
Image
УЛААНБААТАР ХОТОД ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
“ГОРДОН” ШУУРГА АМЕРИКИЙН ЭРГИЙГ ЧИГЛЭН ИРЖ БАЙНА
Image
Та хүүхэддээ дараах зүйлсийг байнга хэлж байгаарай
Image
Хөлөнд ургасан ясыг хэрхэн эмчлэх вэ
Image
Бибер найз бүсгүйтэй болжээ
Image
БХБЯ-НД “ГАЗАР ХӨДЛӨЛИЙН БИЧИЛ МУЖЛАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН"-Г ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
Ц.ЦОГТБААТАР, О.УУГАНБААТАР НАР АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Image
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдэхгүй
Image
УИХ-ын гишүүн Л.Болдыг гэрчээр дууджээ
Image
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
Хүн орхоодой виаграгаас илүү үйлчилгээтэй
Image
ГУРВАН УЛСЫН МӨСНИЙ БАЯР МАНЖУУРТ ЭХЭЛЛЭЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАР-АСТАНАГИЙН ШУУД НИСЛЭГИЙГ ХААНА ХААНАА Л ХҮЛЭЭЖ БАЙНА
Image
НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСАД АЖИЛЛАХ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЭЛЧ М.ДАВААД ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛАВ
Image
Image

МАХН МҮЭХ-ны тогоо руу өнгийж байна

Ирэх арваннэгдүгээр сарын 8-9-нд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Их хурал товлогдоод байна. Харин энэ Их хурлын угтал ч юм уу тус байгууллагыг тойрсон элдэв хэл ам сүүлийн хэд хоногт эрчимжиж байна.  Уг нь байгаа үгүй нь барагтай бол мэдрэгдээд байдаггүй байгууллагын нэг нь  Монголын Үйлдвэрчний эвлэл. Өмнөх нийгмийн үед төв дөрвөн байгууллагын нэгээр нэрлэгдэж, эрхтэй дархтай, эд хөрөнгөтэй, юм юмтай л газруудын нэг байлаа. Одоо харин хурааж хумиснаа ил далд үгүй хийгээд дуусч байгаа, идсэн уусан гэсэн нэр хаягтай л явж байх шиг байна. Өмч хөрөнгө хэрхэн үрэгдэж, гишүүдийн татвараар хуримтлагдаж бий болсон мөнгө гарын салаагаар яаж асгарч байгааг тус байгууллагын нягтлан бодогч Гэрэлмаа гэх эмэгтэй анх нийтэд дэлгэн тавьсан. Гэвч үүнийг улстөрийн захиалгат гүтгэлэг гэж байна. Хэрэв үнэн бол улстөрийн ад зэтгэр иргэний энэ байгууллагад гүйгээд эхэлчихсэн гэсэн үг.

Харин энэ жилийн тухайд Үйлдвэрчний эвлэл айхмар улстөржиж, популизм хийж байгаа болохоор эрхгүй анхааралд өртөж байна.

Тусгай чиг үүргийн Төрийн бус байгууллага гэгддэг МҮЭ жилдээ нэг  удаа хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт гэрээ гэдгийг Засгийн газартай хийдэг. Өөр ямар ажил үүрэгтэй байдгийг гишүүн нь гэгдээд явж байгаа хэрнээ мань мэт нь ойлгодоггүй. Дээрхи гэрээнээс ямар үр дүн үлддэг нь ч тодорхой биш. Ерөнхийдөө бол цалин ярьдаг байгууллага л юм гэсэн бүдэг бадаг төсөөлөл бий.

Харин энэ жилийн тухайд Үйлдвэрчний эвлэл айхмар улстөржиж, популизм хийж байгаа болохоор эрхгүй анхааралд өртөж байна.  Тэд энэ жилийн гурван талт хэлэлцээрийн үеэр цалин тэтгэмжийг 50 хувиас доошгүйгээр нэмэх шаардлага тавьж байна. Үүгээрээ  нийгэмд таалагдана гэж тооцов уу, аль эсвэл мөнөөх хэрэг мандуулаад байгаа хөрөнгө мөнгө үрэгдсэн гэх дуулианаа зөөллөж мартагнуулахыг зорьж байгаа юм уу, бүү мэд.  Тавин хувь гэдэг бол аль ч талаас нь харсан дэндүү популист шаардлага. Яагаад гэвэл, ингэж огцом нэмэгдүүлэх боломж  байхгүй, үүнийг сульдаж доройтсон Монголын эдийн засаг огтхон ч даахгүй. Үе шаттайгаар, тодорхой хувиар, өөрөөр хэлбэл байгаа боломждоо тулгуурлан нэмэх асуудал яригдах нь бол тодорхой.

Харамсалтай нь тэд популист шаардлагадаа  багш эрүүл мэндийн салбарын ажилчдаар бамбай хийж, тэднийг хугацаагүй ажил хаялтад уриалж, нийгмийн хариуцлагыг үнэгүйдүүлэв. Зүйрлэж хэлбэл, зүгээр л гал дээр тос нэмэв.  Цалингаа 1.6 сая болгож нэмүүлэх үү, эсвэл улсаа дефолт болгож дампууруулах уу гэсэн хоёр сонголтын өмнө тэднийг тухирч байна.

Хар дарж зүүдлээд гэнэт сэрсэн хүн шиг ингэж цамнаж эхэлсэн нь угаас унтаа энэ байгууллагын хувьд “эрүүл” эсэхэд нь эргэлзмээр танил биш төрх л дөө. Гэвч ингэх нь цаанаа учир жанцантай, улстөр хэмээх “хор” гүйчихсэн юмсанжээ. Улстөрийн намууд төрийн бус байгууллагыг зорилгоо гүйцэлдүүлэх  нэг хэрэгсэл болгон ашиглаж байгаагийн нэг жишээ энэ гэнэ. Ерөөс энэ намрын улстөртэй хамт уугиж манараад байсан багш нарын ажил хаялт, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын байр суурь нэг л тийм улс төрийн өнгө тоноор эшгиглээд байсныг иргэд эрхбиш гадарласан байх. Үүнийг МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатын саяхны нэг ярилцлага илүү тодорхой болгов.

Хар дарж зүүдлээд гэнэт сэрсэн хүн шиг ингэж цамнаж эхэлсэн нь угаас унтаа энэ байгууллагын хувьд “эрүүл” эсэхэд нь эргэлзмээр танил биш төрх л дөө. Гэвч ингэх нь цаанаа учир жанцантай, улстөр хэмээх “хор” гүйчихсэн юмсанжээ.

Тэрбээр “Үйлдвэрчний эвлэлийн байгууллага бол улс төрийн намуудаас тусдаа үйл ажиллагаа явуулах учиртай тусгай чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байхад нэр бүхий улс төрийн нам цаашдын зорилгоо биелүүлэх үүднээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг үзэл санааны хэрэгсэл болгон ашиглахаар зорьж буй харамсаж байна”  гэжээ.

Энд дурдагдаад байгаа тэр нам бол МАХН гэдэг нь хэнд ч тодорхой. Нэгэн цагт МҮЭ-ийн холбоодыг тэргүүлж байсан “Босоо” Ганбаа  эдүгээ МАХН-ын нарийн бичгийн дарга гэсэн сэнтий, сэтэртэй яваа.  Улстөрийн зорилго, хүрээнийхээ хувьд өнөөгийн эрх баригч нам муухай байх тусмаа эрх мэдлийн гадна яваа МАХН-д сайхан, муу байх тусмаа сайн.   Монголын улстөрийн ёс зүй, соёлын түвшин эдүгээ  өрсөлдөгч  нь хүчтэй бус, муухай харагдаж байх тусмаа л өөрсдөд нь оноо авчирна гэсэн тооцоон дээр явагддаг. Энэ бол жирийн нэг логик. Ийм л өнцгөөр тэд эрх баригчдыг цалингийн шахаанд оруулж, эдийн засгийг эргүүлэн сүйрүүлэхээр  улайрч байгаагийн нэг жишээ энэ.  Цалинг шууд 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага ч бас С.Ганбаатарын  “поп” мөнөөс мөн байгаа биз дээ. Яг л танил аялгуу шиг эгшиглэж байгаагийн учир энэ.

С.Ганбаатарын хувьд нэг сумаар хоёр туулай буудах холын мөрөөдөл тээж явж мэднэ. Удахгүй болох их хурлаараа тэр эргээд МҮЭ-ийн холбоогоо тэргүүлэх, эсвэл өөрийн хүнээ тэнд байршуулах боломжиг эрэлхийлж байгаа нь тодорхой.  Ингэж чадвал 2020 сонгууль эргээд түүнд аз авчирч мэднэ гэсэн баримжаа мэдрэгдэж байгаа ч юм билүү.  Үйлдвэрчний эвлэл түүнийг УИХ-д сүү өргөн үдэж байсныг юухаан мартав гэж.  

Тэрбээр   сэтгүүлчийн асуултад “Олон хүн намайг МҮЭХ-ны ерөнхийлөгчөөр очих байх гэж харж байгаа болов уу. Надад итгэл хүлээлгэх гэсэн олон хүн байгаа л байх. МҮЭХ-ны ерөнхийлөгч болох гэж байгаа хүн хэзээ ч хов хөөдөггүй байх ёстой шүү” гэжээ.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Манай байгууллагын нягтланг ажлаас чөлөөлөгдөх тушаал нь гараагүй байхад өөр байгууллагад шилжүүлж, улмаар  нягтлан хүн бичвэл итгэл үнэмшил төрнө гэх үүднээс түүний нэрээр гүтгэлгийн шинж чанартай материалуудыг хэвлэлээр түгээсэн явдал хүртэл гарлаа” гэжээ.

Энэ бүхнээс харвал МАХН энэ байгууллагад гар хөлөө нэлээн лав дүрж, нэр нүүр, нөөц боломжийг нь улстөрийн зорилгоо гүйцэлдүүлэх боломж гэж харж байгааг гэрчилнэ.  “МАХН дараагийн сонгуульдаа бэлдэж МҮЭ-ийн өмч хөрөнгийг онилчоод байна. Өмч хөрөнгөө намд алдах энэ эрсдлийг олж харах ёстой” гэсэн иргэдийн анхааруулга ч бас байгааг  чихнийхээ хажуугаар бүү өнгөрөөгөөсэй.

Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой гэдэг шиг туулайны баг өмссөн “чоно” МҮЭХ-ны хотонд нь орчихсон түйвээж байгаа юм биш үү.  

 

М.Нэргүй

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6