Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Image
Цэцэрлэгүүдэд сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов
Image
“ДУРГҮЙ ХҮРГЭСЭН” ХҮҮХЭН
Image
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ
Image
Нийслэлийн Газрын албаны дарга тэргүүтэй албан тушаалтнуудыг томиллоо
Image
1-р сургууль сайдын тушаалыг үл тоожээ
Image
ХУДАЛДААНЫ ШИНЭ ТАТВАРЫГ ТҮР ХОЙШЛУУЛАХААР ТОХИРОЛЦОВ
Image
Энэ ундаанаас ганц балгаад л та тамхинаас гарч чадна
Image
Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийг хандивлагч орнууд зөвөөр ойлгоно гэдэгт итгэж байна
Image
Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт хуулийн төсөлд огт байхгүй
Image
ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ӨМНӨХ ОНООС 9 ХУВИАР ӨСЧЭЭ
Image
Д.Трамп: БИ В.ПУТИН ШИГ УДИРДАГЧ БОЛНО
Image
Хүчний байгууллагын ажилтнаас урлаг руу урвасан залуу эротик кинонд тоглохгүй
Image
ЗУРГААН ДЭЭД СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛНА
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
Тэргүүний есөн өрхийг тодруулав
Image
ХОЁР ГУРАВ ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГТ ХИЙДЭГ ОНОШИЛГООГ ОРОН НУТАГТ ХИЙЖЭЭ
Image
БНСУ руу визгүй зорчих боломж бүрдэнэ
Image
Х.Баттулгын штабтай 90991206 шууд утсаар холбогдоорой
Image
Ипотекийн хөтөлбөр буюу 85 мянган өрхийн хувь заяа
Image
29 согтуу жолоочийг журамлажээ
Image
ИХ МАСТЕР Б.МӨНГӨНТУУЛ ГУРАВДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Image
Нөхөртэй нь банзалтаж байгаад эхнэрт нь үүрээр гардууллаа.
Image
Жонни Депп экс эхнэртээ долоон сая ам.доллар төлөх болжээ
Image
ДАГВАДОРЖ: УЯНГА ГЭЖ АЦ ЦАРАЙЛСАН АЛМАС БИТГИЙ ХОР ГҮЙЛГЭЭД БАЙГААРАЙ!!!
Image
МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
НӨАТ-ЫН 2018 ОНЫ БАРИМТАА ЭНЭ САРЫН 8-НЫ ДОТОР БҮРТГҮҮЛЭХИЙГ САНУУЛЖЭЭ
Image
САН-ПАУЛУ ХОТОД БАЙШИН НУРСНЫ УЛМААС 45 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
Image
САНГИЙН САЙД АСАН С.БАЯРЦОГТ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
"Барилга,нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" болно
Image
Image

МАН-ын бүлэг хаалттай хаалганы цаана юу ярив?

65-ын бүлэг, засгийн газар хоёрын харилцаа мууджээ
 
Засгийн газраас төсвийн тодотгол­той хамт өргөн барьсан татвар нэмэх, цалин хасах гэх мэт саналууд нь Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан билээ.
 
Бүр намынх нь бүлгийн гишүүн тухайн төслүүдийг хэлэлцэх шаардлагатай эсэхээр горимын санал гаргасныг дэмжиж унагасан юм. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр бараг бүтэн өдөржин ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас оруулж ирсэн саналыг бүлгийн гишүүд нь дэмжихгүй байгаа учраас тогоон дотроо дахин сайн ярилцах нь зүйтэй гэж үзсэн нь энэ.
 
Үүнийг нь гишүүдээ хайрцаглаж саналаа нэгтгэх гэж байна хэмээн дүгнэж байгаа юм. Бүлгийн хуралдааныхаа дараа мэдэгдсэнээр бол аль ч шатанд цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрчээ. Өнөөдөр дахин хуралдаж тат­вартай холбоотой асуудлаар са­налаа нэгтгэхээр болсон байна. Өчигд­рийн бүлгийн хуралдааны эхэнд бүл­гээсээ томилогдсон төсвийн тодот­голын ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан мэдээлэл хийсний дараа гишүүд нь дараахь байдлаар байр сууриа илэрхийлжээ. 
 
 
Концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй
 
Ч.Улаан: 
 
-Манай ажлын хэсэг Засгийн газрын оруулж ирсэн төслөөс хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг татах саналтай байна. Энэ оны төсөвт эхнээсээ суугаагүй объектуудад хөрөнгө оруулалт хийхээр шинээр нэмж оруулж ирсэнд ажлын хэсгийн гишүүд шүүмжлэлтэй хандсан. Мөн концессоор ажил гүйцэтгэхдээ бариад шууд түлхүүр гардуулах нөхцөлөөр биш барьж ашиглаж тэндээсээ хөрөнгө оруулалтаа олдог зарчим баримтлах нь зүйтэй гэж үзсэн.
 
Ингэхгүй бол концессын гэрээгээр барьсан олон объект төсвөөс хөрөнгө оруулалтаа авахаар хүлээж байна. Мөн халамжийн бодлогоо зохистой болгох нь зүйтэй гэж үзсэн. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт нь л олгох хэрэгтэй. Харин оюутны 70 мянгыг одоо олгож байгаа зарчмаар нь өгөхийг дэмжсэн. Цалингийн хувьд аль ч төвшинд буу­руулахыг ажлын хэсэг дэмжээгүй. На­мын мөрийн хөтөлбөрт цалин хасах бус үе шаттайгаар нэмэгдүүлэх заалт бий.
 
Үүнийхээ дагуу цалин нэмдэггүй юм аа гэхэд ядаж бууруулахгүй байх нь зөв гэдэгт ажлын хэсэг санал нэгдсэн. Тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад олгодог тэтгэмжийг нэгэн жигд болгох нь зөв гэж үзсэн. Ингэснээр жаахан ч гэсэн хэмнэлт хийж чадна. Одоо бол энэ тэтгэмжийн хэмжээ салбар бүрт харилцан адилгүй байгаа. Засгийн газраас оруулж ирсэн хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулах саналыг ажлын хэсэг дэмжсэн.
 
Ж.Эрдэнэбат: 
 
-Зээлийн хүү­гийн зардал, концессын төлбөр нь эдийн засаг дарамт болж бай­на. Тө­рийн албан хаагчдын ца­линг буу­руу­лах саналыг гишүүд хэлэл­цүүл­гийн явцад шийднэ биз. Заавал буу­руулах ёстой гэж үзэхгүй байна. Тат­варын асуудлаар ажлын хэсэгтэй санал нэг байна. Иргэдийн дунд хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх үү гэсэн асуулт их байх шиг байна.
 
Үйлдвэрээс гараад долоон жи­лээс дээш хугацааг өнгөрүүлсэн хос хөдөлгүүртэй авто машины татварыг нэмэх саналтай байгаа. Тэтгэвэр авагч­дын тоо жилээс жилд нэмэгдэж бай­гаа. Яваандаа нийгмийн даатгалын сан ачааллаа даахаа болино. Тиймээс тодорхой өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай. 
 
Д.Сарангэрэл: 
 
-Ажлын хэс­гийн­хэн хүүхэд харах үйлчилгээний зард­лыг хасах Засгийн газрын са­налыг дэмжсэн байна. Энэ зардлыг хасмааргүй байна. Ингэж чадвал нийгмийн хүлээлтийг хангаж чадна. Өөр нэг хэлэх гэсэн зүйл бол, сүүлийн өдрүүдэд УИХ, Засгийн газрын гишүүд сар бүр утасны төлбөр нэг сая, шатахууны зардал хоёр сая төгрөг төсвөөс авдаг тухай мэдээлэл гарлаа. Энэ бол худлаа мэдээлэл. Ийм зүйл гэж байхгүй. Гэтэл үүнд нэг ч удаа няцаалт хийсэнгүй. Бид цахим дайнд ялагдаж байна. Иймэрхүү байдлаар бид орон нутгийн сонгуульд оролцох юм бол ялалт байгуулж чадахгүй. 
 
Суурь хуулиудынх нь хэрэгжилт хойшил­сонтой холбоотойгоор Гэр бүлийн хүчир­­хийллийн тухай хуулийг буцаа­гаад дахин оруулж ирэхээс өөр аргагүй болсон. Гэтэл МАН-ын эмэгтэй гишүүд энэ хуулийг хүчингүй болгохыг дэмжлээ гээд л цахим орчинд мэдээлж байх юм. Энэ мэтээр бид үнэхээр цахим орчны дайнд ялагдал хүлээж байна. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаач. Бүр болохгүй бол ажлын хэсэг гаргах хэрэгтэй. 
 
Ж.Эрдэнэбат: 
 
-Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан. Харин одоо тэр зарчмаараа дуртай үедээ хэвлэлд хандаад яриад байж бо­лох­гүй. Одоо бол популизм хийх цаг биш. Хамгийн гол нь хэрэгжүүлэх гэж буй бодлогоо эхнээс нь олон ний­тэд зөв ойлгуулах хэрэгтэй. Татвар нэмэх нь гэж хамаагүй эсэргүүцээд эцэст нь юу болов.
 
Төсвийн байнгын хороо татвартай холбоотой хуулийн төслүүдийг унагасанд харамсч байна. Аливаа зүйлийг эхлээд бүгдээрээ зөв талаас нь тайлбарлах хэрэгтэй. Ту­хайлбал, авто машины сэлбэгийн тат­­варыг нэмэх санал бий. Хүмүүс хуу­чирсан, осолд орж эвдэрсэн ма­шинуудыг сэлбэг нэрээр оруулж ирээд вьетнам засвараар засуулаад зарчихдаг. Үүнээс нь болоод хүний амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол олон гарч байгаа. Ингээд тайлбарлах юм бол олон нийт ойлгоно ш дээ. Аливаа зүйлийг яаж тайлбарлаж олон нийтэд хүргэхээс их зүйл шалтгаалж байна. Цалин хасч болохгүй гэж үзэж байгаа бол үүнийг орхиё.
 
Ж.Мөнхбат: 
 
-Ер нь бүгдээрээ нэг амтай байх нь хамгийн чухал байна. Засгийн газар, бүлэг дээр ярьсан зүйлээ өөр өөрсдийнхөөрөө дүгнээд хамаа­гүй олон нийтэд хандмааргүй байна. Засгийн газраас оруулж ирсэн саналыг шүүмжлээд ярьчихдаг. Түү­нийг нь өлгөж аваад цааш нь өргөн хүрээнд цацаад байх юм. Түүнийг нь баллуурдах гэж хөөцөлдөх ажил гарах юм. Урдаас танай бүлгийн гишүүн л тэгж ярьсан ш дээ гэх юм.
 
Б.Дэлгэрсайхан: 
 
-Эдийн зас­гийн хүндрэлийг төсвийн тодот­голын хүрээнд шийдэх гэж оролдохоос гадна хөрөнгө оруулагчидтай ажилламаар байна. Тухайлбал, бондын эргэн төлөл­тийн хугацааг хойшлуулах асууд­лаар хэлэлцээрийн ширээний ард суух хэрэгтэй. Хэлэлцээр хийхээр хүү нь өсчихнө гэж айж зүгээр суумааргүй байна. “Энержи ресурс” гэх мэт то­моохон аж ахуйн нэгжүүд гадаадаас авсан зээлийнхээ эргэн төлөлтийг хойшлуулахаар хэлэлцээр хийж л байгаа юм билээ ш дээ.
 
Бас нэг асуудал байна. Би маргааш Замын-Үүд явах юм. Тэнд очоод сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, барилгуудынх нь ашиглалтад орох хугацааны талаар иргэдэд юу гэж хэлэх юм бэ. Мөн малчид “БНХАУ руу мах экспортлох уу” гэж асууж таар­на. Мах экспортлоно гээд байгаа нь яг үнэн юм уу. Энэ бүх мэдээллийг хур­дан хугацаанд тодорхой болгомоор байна. 
 
Л.Энх-Амгалан: 
 
-Орон сууц­ны татвар бий болгож 150 метр квад­ратаас дээш хэмжээний орон сууц эзэм­шигчээс татвар авах санал оруулж ирсэн. Энэ хэмжээгээ 200 болгож нэмэг­дүүлж болохгүй юм уу.
 
Ж.Эрдэнэбат: 
 
-150 гэдэг бол бага хэмжээ биш. Манайх 100 метр квадрат гурван өрөө байранд амьдардаг байсан. 150 болохоороо таван өрөө бүр том байр болчихдог юм. 150 метр квадрат орон сууц эзэмшигчээс татвар авна гээд шийдчих юм бол лав л олон нийтийн 90 хувьд нь таалагдана. 200 метр квадратаас дээш орон сууцтай айл гэхээр маш бага тоо гарна.
 
Ө.Энхтүвшин: 
 
-Хэмнэлт хийх гэж байгаа бол энэ олон объектыг үр дүнгүй ашиглахаа болихоос эхлээд илүү өргөн хүрээг хамрах хэрэгтэй байна. Байгууллагынхаа барилгын нэг давхрыг бүхлээр нь эзэмшээд суучихсан дарга байна. Усанд ордог, амралтын, биеийн тамирын гэх мэт олон өрөөтэй байх жишээтэй. Тэнд байсан хүмүүсээ өөр нэг байшинд суулгачих юм.
 
Энэ бүх үргүй зардлаасаа татгалзах хэрэгтэй. Яамдыг ч гэсэн нэгтгэж нэг байранд оруулах хэрэгтэй. Заримыг нь Төрийн ордонд оруулсан ч болно. Төрийн ордон урагшаа тэлсэн ч гэсэн тэнд нь гурав, дөрөвхөн л дарга суудаг. Ингэж объектуудыг чөлөөлж сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ мэтээр өргөн хүрээг хамарсан шийдвэр гаргахгүй бол цалин хасаад хэмнэлт хийнэ гэж байхгүй. Дээрээс нь мөнгө цаас болчихоод байна. Дөрвөн жилийн өмнө ам.долларын ханш хэд байсан билээ. Одоо хэд болчихоод байгаа билээ. Нөгөө талд нь юмны үнэ нэмэгд­чихсэн. Тухайлбал, 2012 онд 650 төгрөгийн үнэтэй байсан талх одоо 1150 төгрөг болчихоод байна.
 
Том хэмжээтэй орон сууцтай иргэдээс татвар авна гэдэг ч зөв шийдэл биш. Харин олон байртай, түүнийгээ тү­рээс­лүүлж мөнгө олдог хүмүүсээс татвар авах хэрэгтэй. Зээл авч байраа томруулсан хүмүүсээс татвар авах нь зохисгүй. Эсвэл 150 биш 200 метр квадрат болгож өөрчлөх хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх санал оруулж ирсэн. Хэрвээ нэмчих юм бол аж ахуйн нэгжүүд цомхотгол хийгээд эхэлнэ.
 
Ер нь аливаа шийдвэр гаргахдаа сонгуульд авч орсон мөрийн хөтөлбөрөө байнга санаж байх хэрэгтэй. Түүнээс илүү бодлогын баримт бичиг гэж байхгүй. Олон нийтээр хэлэлцүүлээд дэмжлэг авч УИХ-д 65 суудалтай болгосон чухал баримт бичиг шүү дээ. Энэ баримт бичигт нийцээгүй шийдвэр гаргах гэж байгаа бол дэмжихгүй. Ингэлээ гээд намын бодлогоос хазайлаа гэх л байх. Гэхдээ иргэдэд өгсөн амлалтаа мартаж болохгүй. Хөдөө орон нутагт ажиллаж иргэдтэй уулзахаар мөрийн хөтөлбөр барьж байгаад энэ амлалтууд юу болсон гээд л асууна.
 
Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү
 
Ц.Нямдорж: 
 
-Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан их зөв юм яриад байна, авдраа маажих тухай. Гэхдээ 2012 оноос л ингэж ярих байсан юм. Улстөрчид ингэж өөрчлөгдөөд байхаар олон нийт яаж итгэх юм бэ.
 
Төсвийн энэ замбараагүй байдал 12 жил явсан юм шүү дээ. 2004 онд Фортуна УИХ-ын гишүүн болсноос хойш улсын төсвийг баталдаг шинэ дэглэм тогтсон юм. Ажлын хэсгийг нь Фортуна байнга ахалж Засгийн газраас оруулж ирсэн төсвийг УИХ дээр самардаг болсон. Яг төсөв батлах сүүлчийн өдрийг тулгаж байгаад хуйвалдаан хийгээд баталдаг. Хоёр, гуравхан хүний саналаар төсөв батлагддаг тогтолцоотой болоод 10 гаруй жил боллоо. Би 2008 онд Засгийн газарт байхдаа С.Баярцогтод хэлж байсан юм.
 
“Чи ганцаараа төсөв мэддэг болчихсон юм уу” гэж. Хоёр, гуравхан хүн Засгийн газраас өргөн барьсан төслийг өөрчилж байгаад өөрсдийнхөө тойргийн хамаг асуудлыг шийдүүлдэг бөөгийн тойрог бий болсон. Тэр бөөгийн тойрогт орсон хүний нэг нь Б.Чойжилсүрэн чи өөрөө ш дээ. Өст хүн өлийн даваан дээр уулзана гэж энэ дээ. Одоо өөрөө төсөв батлуулдаг боллоо. Тэр бөөгийн тойрогт Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан ч орно. Ч.Хүрэлбаатар С.Батболдын Засгийн газарт байхдаа С.Баярцогттой нийлээд үүнийг хийдэг байсан.
 
Би Засгийн газрын хуралдаан дээр “Засгаас оруулсан төсвийг та хоёр мэддэг болчихсон уу” гэж асууж байснаа санаж байна. Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Болсон зүйлийг л хэлж байна. Одоо цаашдаа улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан.
 
Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаа­рах­гүй байна. Засгийн газар, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харил­цах хэлтэс муу ажиллаж байна гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэзээ ч эх баригчдад сайн байдаггүй юм. Яагаад гэвэл, сул талыг нь заа­вал мэдээлж байж чөлөөт хэвлэл болдог байхгүй юу.
 
Гурвдугаарт, Ерөн­хий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дай­раад байх юм. Ингэх нь буруу. Ги­шүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвт­гөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Энэ удаад хугацаа тулчихсан учраас манай бүлэг алдаа гаргачихлаа.
 
Тэр алдаа хийсэн хүмүүсийн нэг нь би өөрийгөө гэж бодож байна. Ямар алдаа хийсэн бэ гэхээр, дэмжихгүй асуудлыг оруулж ирсэн нь алдаа бол­лоо. Тухайлбал, цалин хасах санал. Үүний чинь цаана хоёрхон тэрбум төгрөгийн л хэмнэлт байгаа юм билээ. Хоёрхон тэрбум төгрөг хэмнэхийн тулд ийм асуудал оруулж ирж байгаа чинь буруу ш дээ. Тиймээс бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ.
 
Ерөнхий сайд болохоор ийм аргуудаар хэмнэлт хийвэл ард түмэн алга таших байх гэх юм. Хэзээ ч алга ташихгүй. Халаас руу нь гараа хийсэн бол “Дараагийн сонголтоор чамайг даа” л гэнэ ш дээ. 2012 оноос хойш төсөв 1-1.5 их наядаар тасарсан. Яагаад ингэсэн гэхээр Фортунагийн тойрогт орсон төсөв батлагдаж байсан учраас ингэсэн юм. Орж ирэхгүй орлогыг орж ирнэ гээд л батлаад байсан юм. Одоо энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй.
 
Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй.
Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг УИХ дахь бүлэг нь унагаад эхэлнэ гэдэг чинь Засгийн газар, бүлэг гэсэн хоёр нам ажиллаж байгаагаас ялгаагүй. Энэ нь олон нийтэд ямар харагдах вэ. Би жишээ нь, олон нийтэд таалагдахын тулд Засгийн газраас оруулж ирсэн саналуудын талаар цангаагаа арилтал ярьж чадна.
 
Миний ярьсныг хүмүүс багагүй сонсдог юм шүү. Харин би тэвчээд л суугаад байгаа юм. Засгийн газрынхаа оруулж ирсэн асуудлыг маргааш нь шүүмжилж хэвлэлд ярилцлага өгөөд бүр зохион байгуулалтайгаар унагаад байх юм. Зарим гишүүдэд даалгавар өгч зарчмын зөрүүтэй санал гаргуулаад Байнгын хороон дээр унагаж байна ш дээ. Цаашдаа ингэж ажиллах юм уу. Би болохгүй гэж бодож байна. Гэхдээ бас Засгийн газрыг өмөөрөөд толгойг нь илээд байж болохгүй. Яг үнэндээ Засгийн газрын санал дотор шинэ юм байхгүй. Төсөв хүндрэхээр цалингаа хасъя, татвараа нэмье гэж оруулж ирдэг.
 
 
Энэ оны төсөв батлах үед Ч.Сайханбилэг цалин хасах санал оруулж ирснийг манай бүлэг эсэргүүцэж цамнасаар байгаад л болиулсан ш дээ. Үүнийг Засгийн газрын гишүүд эргэн санах хэрэгтэй байсан юм. Засгийн газрын гишүүд улс төрийн мэдрэмжээ сайжруул. УИХ-аас дэмжлэг авахгүй юмыг битгий оруулж ирж бай. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг нэр төрөө бараад байх юм. Эцсийн дүндээ намын чинь нэр хүнд унаж байна. Бүлгийн гишүүд Засгийн газрын оруулж ирсэн саналуудыг шүүмжлээд байгаа нь эцэстээ өөрийнхөө өмсч яваа дээлийг урсан хэрэг болдог юм. Дөрвөн жилийн дараа унах бэлтгэлээ хангаж байна л гэсэн үг. Хагарах дуртай юм бол хагарцгаа.
 
Байдаг бүхнээ дэнчин тавиад явах хугацаа надад алга. Хоёр удаа цөөнх болох үед хүнд хүнд юм хийж байсан нь үнэн. Үүнийг үгүйсгэх хүн байхгүй байх. Харин одоо надад ингэх хугацаа алга. Энэ намын унахыг харах сонирхол ч алга. Гэхдээ Засгийн газар дураараа авирлахыг өмөөрнө гэсэн үг биш шүү. Үүнийг хаана хаанаа ойлгоод гарз хохирол багатайхан шиг төсвийн тодотголоо баталмаар байх юм. Ер нь Сангийн яамыг аль ч намын сайд удирдсан ялгаагүй юм байна. Дандаа адилхан санал оруулж ирэх юм. Мэргэжлийн бус учраас ийм юм оруулж ирлээ гэх яриа дуулдах юм. Дөрвөн жил л эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар ярьсан ш дээ.
 
Нэг жилийн бондын төлбөр их наяд төгрөг. Үүнийг хариуцлагыг хэнээс нэхэх юм бэ. Би нэхэх ёстой гэж бодож байгаа. Аль намд байж байгаад аль намд орсон нь сонин биш. Хаяад буцаж ирсэн нь ч сонин биш. Хэн нэг хүнээс хариуцлага асуух л ёстой. Мөн тэрбум ам.долларын мах экспортлоно гэж Р.Бурмаа баахан ярьсан. П.Сэргэлэн сайд одоо үүний үнэнийг нь хэлэх ёстой. Хэзээ ч тэрбум ам.долларын мах зарж чадахгүй. Махны экспорт нэмэгдэхгүй. Яагаад гэвэл, нүүдлийн мал аж ахуй гэдгийг хэзээ ч ойлгодоггүй юм. Ер нь цаашдаа Засгийн газар энэ 65-ын бүлэг хоёр яаж харилцах юм бэ. Энэ харилцааныхаа дэглэмийг одоо тогтоож авъя.
 
Нэг шугамаар явахгүй бол АН шиг нэг нэгнээ хэмлэж дээлээ урсаар байгаад дөрвөн жилийн дараа эрх мэдлээ алдчихаад сууж байж мэдэхээр уур амьсгал бүрдэж байгаа учраас би ийм юм ярилаа. Өөрсдөө л мэдэцгээ. Засгийн газар, бүлэг гэж хоёр хуваагдчихаад хоорондоо үзэлцээд байх юм бол дөрвөн жилийн дараа манай гудамжинд галын наадам болох биш одоогийн АН-ынхан шиг толгойгоо унжуулчихаад явж байх эсэхээ бид өөрсдөө л шийднэ. Ний нуугүй хэлэхэд, томилгоо тойрсон дургүйцэл чинь бүлэг дээр гарч ирээд байна ш дээ. Энэ чинь ажилд хор болж эхэллээ. Энэ хор явсаар байгаад улсын хор болж дуусна шүү.
 
Л.Элдэв-Очир: 
 
-Бүх асуудлаа нэг амаар ярьж байх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Засгийн газраас оруулж ирсэн асуудлыг хариуцсан сайд нь, бүлэг дээр ярьсан зүйлээ бүлгийн дарга нь л хэвлэлд ярьдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Байнгын хороо, бүлгийн хурал дууссаны дараа өрөөндөө сууж байтал хэвлэлийнхэн болсон болоогүй ярилцлага авах гээд байх юм. Дараа нь ярьсан зүйлийг нь шүүрч аваад буруу тийш нь хандуулаад байна. Тиймээс гишүүд үүн дээрээ анхаарах хэрэгтэй байх.
 
 
Эх сурвалж:"Ардын эрх" сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6