Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
КАЗАХСТАНЫ ДУУРЬ БҮЖГИЙН ТЕАТР, ҮНДЭСНИЙ МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ
Image
ӨМНӨГОВЬ АЙМАГТ 4.3 МАГНИТУТЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖЭЭ
Image
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 013 ДУГААР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАЛАА
Image
ШӨНИЙН ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
НИЙСЛЭЛД ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ
Image
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХҮҮХДҮҮД БНСУ-Д ГАР ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ТОЛИЛУУЛЛАА.
Image
THE HU ХАМТЛАГ АЛДРЫН ОРГИЛД ХҮРСНИЙГ ЭЛТОН ЖОНЫ ЖИРГЭЭ БАТАЛЛАА
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОНО
Image
ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ “АЙГААД ТҮЛЭХГҮЙ БАЙГАА” ТУХАЙГАА УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ УЧИРЛАЖЭЭ
Image
АВИЛГЫН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ 110 УТСЫГ ШИНЭЭР НЭЭЛЭЭ
Image
Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ШҮҮХ БУЦААЖЭЭ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ САЙД ҮҮГЭЭР УЛАМЖИЛСАН АЛБАН БИЧГИЙНХЭЭ ХАРИУГ ТҮҮГЭЭР ӨГӨХИЙГ ДААЛГАЖЭЭ
Image
Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно
Image
“ӨСВӨРИЙН АВРАГЧ-2019” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛНО
Image
АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР 52 ИРГЭН УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООР ЦАГДААД ДУУДЛАГА ӨГЧЭЭ
Image
КАРАОКЕНЫ ГАЛД ӨРТСӨН 16 ХҮН ГССҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА
Image
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 26, 27-НД БҮХ НИЙТЭЭР АМАРНА
Image
4 ОДТОЙ ЗОЧИД БУУДЛЫН СТАНДАРТААР БАРИГДСАН “НОМУН” MEDICAL WELLNESS RESORT АМРАЛТ, СУВИЛАЛЫН ГАЗАР ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ
Image
ЗАГАСЧИЛЖ ЯВААД ОСОЛДОЖ, 21 НАСТАЙ ЗАЛУУ НАС БАРЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХҮРЧ АЖИЛЛАЛАА
Image
ЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧДЫН ДУНД ЦЭРЭГ СПОРТЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН БОЛЛОО
Image
ИРГЭД САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧАНАР, ИЛЧЛЭГИЙН ХУВЬД САЙН, ГАГЦХҮҮ ЗӨВ ХЭРЭГЛЭХ ЗӨВЛӨМЖ МЭДЭЭЛЭЛ ЧУХАЛ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА
Image
ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
Image
Н.ЛҮНДЭЭЖАНЦАН: ГАРЦААГҮЙ ХЭДЭН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХГҮЙ БОЛ ЦӨМӨӨРӨӨ ШОРООТОЙ ХУТГАЛДАНА
Image
ББСБ-УУД ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ 8.4 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
Image
Б.БАТ: БАЙГАЛИЙН БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАХГҮЙ БОЛ ГОЛЛАНД ӨВЧИН ТУСНА
Image
ШИНЭ НАМЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ВЭ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
Image
ЕВРОПТ СУУГАА ДИПЛОМАТУУДЫН ХУУЛЬ БУС НАЙМАА ЯНЖУУРААС ХАР ТАМХИ РУУ ШИЛЖСЭН ҮҮ
Image
''ӨӨРӨӨ БУЙ БОЛСОН ГЭГЭЭН ҮСЭГ'' 333 ЖИЛ БОЛЛОО
Image
14 БОДГАЛЬ ТАРВАГАНЫ АРЬСТАЙ, БОЛОВСРУУЛААГҮЙ МАХЫГ НИЙСЛЭЛ РҮҮ НЭВТРҮҮЛЭХ ГЭЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЛЭЭ
Image
''ХҮН УГААРТСАН'' ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ТҮРГЭН ШУУРХАЙ ШАЛГАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ
Image
БУДАПЕШТЭД ЗОДОГЛОХ БӨХЧҮҮД ТОДОРЛОО
Image
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИХААР ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Image
ӨНӨӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
Image
УЛААНБААТАРТ 1-3 ГРАДУС ДУЛААН
Image
СЭЛЭНГЭ МӨРӨН, ОРХОН ГОЛЫН АЙ САВЫГ ОНЦГОЙЛОН ХАЙРЛАЖ, ХАМГААЛМААР БАЙНА
Image
МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН РАДИО ДАВТАМЖИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
МУЗЕЙН УДИРДЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
МАРГААШ БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР
Image
ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ХӨНГӨЛӨХ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХУГАЦАА ӨНӨӨДӨР 18:00 ЦАГТ ДУУСНА
Image
ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭН, САЛХИ ШУУРГАТАЙ БАЙНА
Image
“ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ”-ИЙН /GIZ/ ЧИГЛЭЛЭЭР “БАРИЛГЫН САЛБАР ДАХЬ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ НҮХЭН ЖОРЛОНД УНАСАН 50 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ЭСЭН МЭНД ГАРГАЖЭЭ
Image
С.ЮНДЭН: УГААРТСАН ХҮҮХДҮҮДИЙГ ВИТАМИНЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Image
“БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Image
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН РЕЙЛЬС УГСАРЧ ЭХЭЛЛЭЭ
Image
2019 ОНЫ СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ҮҮНИЙГ ҮСЭНДЭЭ ТҮРХЭЭРЭЙ. САРЫН ДОТОР 15 СМ УРГАХ БОЛНО!
Image
Арилжааны банкууд ам.долларын худалдааг түр зогсоогоод байна
Image
Алтан гадас одонгоор шагнууллаа
Image
Такэнори Шимизү: Миний хамгийн их хүндэтгэж явдаг хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч
Image
ЯПОНЫ БАГШ, СУРАГЧИД ХӨВСГӨЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛЭХЭД ШААРДАГДДАГ БИЧИГ БАРИМТЫН ТООГ ЦӨӨЛӨХ “ХУР” СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
АСУР хамтлаг шинэ гишүүнтэйгээр эргэн ирлээ
Image
Зүрхний Хилэн УСК удахгүй таны хүртээл болох нь ээ
Image
САУДЫН ХАНХҮҮ АЛЬ-ВАЛИДЫГ ЗУРГААН ТЭРБУМААР СУЛЛАНА ГЭВ
Image
Монгол инженерийн угсарсан галт тэргийг энэ сарын 10-нд хүлээлгэн өгнө
Image
Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Image
ТЭСРЭХ БӨМБӨГ БҮХИЙ ИЛГЭЭМЖИЙГ ФЛОРИДАГААС ИЛГЭЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Image
Нас барсан эзнээ таван жил хүлээсэн үнэнч нохой
Image
10,12 НАСТАЙ ХҮҮХДҮҮД АЙЛЫН ЦООЖ ЭВДЭН ОРЖ, ХУЛГАЙ ХИЙЖЭЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
ИХ ЦОГЧИН ДУГАНЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
Энэ бүхнийг өөр өнцгөөс харж сурах уу?
Image
КИМ ЖӨН УН БЭЭЖИН ХОТОД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ
Image
НӨАТ-ын буцаалтаа авахын тулд олон бүртгэлтэй хэрэглэгчид бүртгэлээ нэгтгэх шаардлагатай
Image
Хотын хөрсний бохирдолтой тэмцэх ажлын хэсэг байгуулжээ
Image
Хакухо Даваажаргалын нийт хөрөнгийн хэмжээ 400 тэбурм төгрөг
Image
АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
АЗЕРБАЙЖАН УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Image
ГАЗАН ТЭРЭГНИЙ ДУТАГДАЛТАЙ ТАЛ
Image
ШАНХАЙГААС УСАНД СЭЛЭЛТИЙН ТАМИРЧИД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНААР ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХӨНДӨЖ БАЙВ
Image
НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
Image
Системийн саатлыг засварласны дараа НӨАТ-ын урамшуулал автоматаар нэмэгдэнэ
Image
Д.Бямбасүрэн: 2008 оноос хойш сайхан амьдруулнаа гэж иргэддээ итгүүлсээр ирлээ дээ
Image
9000 ОРЧИМ ИРГЭНД ЖИЛИЙН НАЙМАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ БОЛОМЖ БҮРДЭЭД БАЙНА
Image
Image

АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ

Арванхоёрдугаар сарын бүх ордны зурхай

ХОНЬ - АЗЫН ТЭНГЭР ИВЭЭНЭ
Ерөнхий хандлага: Амжилт бүтээлээр дүүрэн сар. Азын тэнгэр таныг ивээж, санасан бүхэн саадгүй бүтнэ.

Ажил мэргэжил: Шинэ оны босгон дээр хониныхны эрэлт ихэсч, захиалганд дарагдана. Өөрөөр хэлбэл, тэд толгой өндийх ч зав зайгүй ажиллана. Харин таныг хөөргөж өөрийн зорилгод ашиглахыг завдсан нэгэн таарах тул анхаарагтун.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байна. Орлого тогтсон эх үүсвэрээс орж ирэхийн зэрэгцээ хониныхон ашигтай хоёр гурван төсөл дээр давхар ажиллана. Тиймээс шинэ оны босгон дээр тэдний чадавх сайн байна.

Хайр дурлал, гэр бүл: Хайрттайгаа цагийн ихэнхийг өнгөрүүлнэ. Шинэ оныг баяр ёслол төгөлдөр угтахын тулд орон гэрээ тохижуулж засна. Холын хамаатан анхаарал халамж шаардана. Гоонь хүмүүс шинэ жилийн баяраас романтик учралыг хүлээн догдолно. Үнэхээр санаагаар болж мэднэ шүү.

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ санаа тавьж, хоол хүнсээ тохируул. Хэт тослог хоол хүнс муу нөлөөтэй.

 

ҮХЭР- МӨНГӨНИЙ ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙНА

Ерөнхий хандлага: Энэ сард тулгарах гол бэрхшээл нь санхүүтэй холбоотой байна. Зарлага ихсэнэ. Эртнээс бодсон зүйлээ хэрэгжүүлэхэд тохиромжтой. Нөлөө бүхий ивээн тэтгэчдийн дэмжлэгийг авахын тулд зоримог, авхаалжтай бай.

Ажил мэргэжил: Мэргэжлийн ур чадвараа нотлон харуулах шаардлага тулгарна. Хэрвээ удирдлага тань үнэлэх юм бол ирээдүйтэй ажил дээр тавих буюу цалинг тань нэмнэ. Бизнес эрхлэгчдийн ажил төрөл бүтэмжтэй байна. Нөхцөл байдлыг бодитойгоор үнэлж, ашигтай түншлэлийг тогтоосноор амжилтанд хүрнэ.

Мөнгө санхүү: Зардал ихсэх тул орж байгаа мөнгө хүрэлцэхгүй байж мэднэ. Та хэн нэгнээс өрөө буцааж аваад болгоно гэж тооцовч санаснаар болохгүй. Сарын дундуур санхүү тогтворжино. Энэ нь хамтын бизнес төслөөс орох орлого байна.

Хайр дурлал, гэр бүл: Зүрх сэтгэлээ чагнаж, хүсэл мөрөөдлөө зөв тодорхойл. Тэгвэл та аз жаргалтай байж чадна. Хайр дурлалын ямар ч асуудалд илүү ухаалаг хандаж, буулт хийж сурах нь чухал. Гэр бүлтэй үхрийнхэн ойр дотны хүмүүстээ хамаг цаг заваа зориулна.

Эрүүл мэнд: Аливаад хэмжээ хязгаартай байвал сайн байна. Компьютерийн ард аль болохоор бага сууж, агаарт гарч бай.

ИХЭР - САЙТАР АМАРЧ БАЙ

Ерөнхий хандлага: Баялаг сар. Таны сэтгэл санааны байдал л жаахан тиймхэн байх болохоор сайтар амарч байх шаардлагатай. Бусдаар ажил хэрэг, мөнгө санхүү, дурлал гээд хүнд хэрэгтэй бүхэн танд байна. Ажил ихтэй байлаа ч нэг дор бүгдийг нь хийж амжуулах гэж зүтгэх хэрэггүй. Нууц зүйлээ бусдад битгий задал, атаач хүмүүс их байна.

Ажил мэргэжил: Ахмад настай болон танаас илүү туршлагатай хүний үгийг авах шаардлагатай. Таны ажил төрөлтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэхэд тэд тус болж, таны хичээл зүтгэлийг зөв голдирол руу чиглүүлнэ. Ахиж дэвших боломж маруухан байна. Тиймээс тохиромжтой цагийг иртэл хүлээ.

Мөнгө санхүү: Тогтворгүй байх тул хэмнэлтийн горимд шилжээрэй. Мөнгөн хуримтлалаа онцын шаардлагагүй зүйлд үрж болохгүй шүү. Мөнгөө алдах, хохирол амсахаас сэргийл.

Хайр дурлал, гэр бүл: Романтик болно. Зарим нь хаширсан хүний хувиар бусдад амархан итгэхээс айна. Гэхдээ л мөрөөдөлдөө хөтлөгдөж сонирхол татсан хүнээ эргүүлдэнэ. Төгс хүн гэж байдаггүйг санаж уян хатан байгаарай. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр авч болзошгүй. Хүүхдүүд, ойр дотны хүмүүстээ цаг зав гаргаж байгаарай. Тэгвэл үл ойлголцох шалтгаан гарахгүй.

Эрүүл мэнд: Сайн байна. Хамгийн гол нь тайван бай. Эрүүл агаарт тогтмол гарч, зөв хоолло.

 

МЭЛХИЙ - ХӨДӨЛМӨРЛӨХ САР

Ерөнхий хандлага: Үр ашигтай байхын тулд залхууралгүй хөдөлмөрлөх сар. Богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай хэд хэдэн ажлыг хариуцан авна. Удирдлага таны хичээл зүтгэлийг урамшуулна.

Ажил мэргэжил: Дутуу ажлаа хурдан дуусгах хэрэгтэй болно. Ажил хэргийн түншүүдтэй харьцахад тийм ч хялбар биш байна. Хэн нэг нь таны итгэлийг алдаж болзошгүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлж, үнэлэмжээ дээшлүүлнэ.

Мөнгө санхүү: Сайн байх хэдий ч хэмнэлт илүүдэхгүй. Үндсэн цалингаас гадна шагнал урамшууллын мөнгө санхүүгийн байдлыг тань бэхжүүлнэ.

Хайр дурлал, гэр бүл: Санаачлагатай байна. Мэлхийнхний уран сэтгэмж хайртай хүнийг тань гайхшруулна. Гэрлээгүй хүн анхны харцаар дурлах магадлалтай. Тэр хүн тань матрын ордынх байвал бүр гэрлэж ч магадгүй. Гэр бүлтэй хүмүүс ханьдаа, ойр дотны хүмүүстээ шинэ жилийн гоёмсог бэлэг барьж баярлуулна. Гэр оронд халуун дулаан уур амьсгал ноёрхоно.

Эрүүл мэнд: Ачаалал ихтэй ажилласан мэлхийнхэн их ядарсанаа мэдрэнэ. Тиймээс сайтар амрах нь чухал байна. Аминдэмүүд, дархлаа сайжруулагч бэлдмэлүүд хэрэглэвэл тустай.

АРСЛАН - ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ

Ерөнхий хандлага: Ашиггүй сэтгэл хөдлөл, түргэн зангаа дарж явах сар. Эс тэгвэл олон бэрхшээл саад учирна. Тэвчээртэй байж сурвал бодлогогүй алхам хийхгүй. Арслангийнхан ажил албандаа ч, ар гэртээ ч олон асуудлыг оройлон шийдвэрлэх хэрэгтэй болно.

Ажил мэргэжил: Ажил ихтэй байна. Амжилтанд хүрэхийн тулд тэвчээртэй, ухаалаг байж, түргэн зангаа дарж байгаарай. Хөдөлмөрч, хичээнгүй байдлыг тань удирдлагаас үнэлж, урамшуулна. Нэгэнт өсч дэвжих боломжгүй бол ажлаа солиход ч болохгүй гэх газаргүй.

Мөнгө санхүү: Хангалттай байна. Тиймээс арслангийхан амралт зугаалга, ар гэртээ зарах мөнгөөр дутахгүй. Харин санхүүтэй холбоотой бичиг баримтанд хянуур ханд. Буруу тооцооноос алдагдал хүлээхвий.

Хайр дурлал, гэр бүл: Анхаарлын төвд байна. Таныг бишрэн хүндлэгчид явсан газар болгон тань тааралдана. Харин магтаалд ухаанаа гээвээ гэж сануулъя. Гэрлэж амжаагүй яваа хүмүүс шинэ амрагтай болно. Гэр бүлтэй хүмүүсийн тухайд хань сэтгэл хангалуун байж, таныг халамжилна.

Эрүүл мэнд: Санаа зовох зүйл алга. Хамгийн гол нь хүйтний улиралд тохируулан хувцаслаж, аминдэм түлхүү хэрэглээрэй.

ОХИН - ХЭЛ АМНААС БОЛГООМЖИЛ

Ерөнхий хандлага: Хэл ам, хэрүүл тэмцэлд өртөхөөс болгоомжлох сар. Бусдын хэрэгт хөндлөнгөөс хошуу бүү дүрээрэй. Удирдлага таны шинэ саналд итгэлтэй хандаж, урамшуулна. Байгалиас заяасан бусдын арга эвийг олдог авьяасаараа гэрээ хэлцлийг амжилттай явуулна. Өөрийн зөвийг нотлох гэж бусадтай маргах хэрэггүй.

Ажил мэргэжил: Ажилтай холбоотой маргаан дэгдэнэ. Гэвч хямрах хэрэггүй, хүлээцтэй байвал учир нь аяндаа олдоно. Ажил ихтэй байх тул илүү цагаар ч ажиллах шаардлага гарч болзошгүй.

Мөнгө санхүү: Санхүү сайнгүй байна. Зардал орлогоос давна. Гэвч сэтгэлээр унах хэрэггүй, та бүтээлч байж чадах юм бол бизнес төслүүдээс овоохон мөнгө олно. Сарын сүүл рүү санхүүгийн байдал сайжирч, шинэ оныг урам зориг төгс угтана.

Хайр дурлал, гэр бүл: Ойлгомжгүй цаг үе. Амраг тань нэг бол баясч, нэг бол бухимдаж таныг гайхшруулна. Хүлээцтэй хандаарай гэж зөвлөе Ханьтайгаа учраа ололцоход хүүхдүүд тусална. Шинэ оны босгон дээр эвгэй найртай байхыг дор бүрнээ хүсэх болно.

Эрүүл мэнд: Анхаарах шаардлагатай. Ядарсанаас үүдэлтэйгээр нойргүйтэх, толгой өвдөх, хямрах хандлага буй. Хорт зуршлаасаа салахыг хичээ.

ЖИНЛҮҮР - ХАНДЛАГАА ӨӨРЧИЛНӨ

Ерөнхий хандлага: Ертөнцийг үзэх үзлээ, амьдралд хандах хандлагаа өөрчлөх бололтой. Хэрвээ та бусадтай шударга, илэн далангүй байвал ямар нэгэн асуудал үүсэхгүй. Муу хүмүүсээс хол бай.

Ажил мэргэжил: Онцын өөрчлөлтгүй сар. Зарим тань өөр ажилд шилжинэ. Бусдын хэл амнаас болгоомжилж, дэмий маргаанд битгий оролц. Гэрээ хэлцэл, бичиг баримтанд онцгой хянуур хандаарай.

Мөнгө санхүү: Тааруу байна. Жинлүүрийнхэн хэмнэлтийн горимд шилжихээс аргагүй байдалд орно. Энэ нь ихэнхдээ өр зээлийн буцаан төлөлттэй холбоотой байх бололтой. Худалдааны салбарынхан нэн хянуур бай, алдагдалд орохоос сэргийл.

Хайр дурлал, гэр бүл: Амаргүй үе. Хайртай хүн тань хуурсан гэдгийг мэдэж магадгүй. Та салах, эсвэл уучлах гэсэн сонголтын өмнө ирнэ. Гэрлээгүй байгаа хүмүүс сонирхолтой нэгэнтэй учрана. Гэр бүлтэй хүмүүс дэл сул явдлаас хол бай.

Эрүүл мэнд: Сайн байна. Харин зүрх судасны өвчтэй хүмүүс хууч хөдлөхөөс сэрэмжилж, сэргийлэх арга хэмжээг аваарай.

ХИЛЭНЦ - СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

Ерөнхий хандлага: Энэ сард хилэнцийнхэн санхүүгийн хувьд бэхжиж, амрагтайгаа илүү сайхан харьцаатай байна. Тэд амьдралдаа сэтгэл хангалуун байна.

Ажил мэргэжил: Дуусгаагүй ажлаа дуусгахын тулд багагүй хөдөлмөрлөх хэрэгтэй болно. Таны хичээнгүй байдцыг хамт олон, дарга тань үнэлж, шагнал урамшуулал олгоно. Шинэ он гарахаас өмнө бүгдийг хийж амжуулахаар мэрийнэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал сайн байна. Өв залгамжлалтай холбоотой асуудал нааштай шийдэгдэхийн зэрэгцээ шагналт цалин зэргээр орлогоо нэмэгдүүлнэ. Худалдааны салбарт ажиллагсад ашигтай байна. Зарцуулалтаа зөв төлөвлөөрэй.

Хайр дурлал, гэр бүл: Холын замд явж байгаад сонирхолтой хүнтэй танилцана. Мэдээж ганц бие хүний хувьд энэ сайхан боломж. Харин гэр бүлтэй хүнд бол ухаалаг байх сануулга. Нөгөөтэйгүүр хилэнцийнхэн хардалтаас үүдэн ханьтайгаа зөрчилдөнө. Хар сэр яагаад ч сайн юманд хүргэхгүй.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулж чадвал өвдөх аюул алга. Амралт ажлын цагаа зөв хуваарилж, өөртөө амрах, биеэ арчлах цаг зав гаргаж байх нь чухал.

НУМ - ЗӨН БИЛГЭЭ ДАГА

Ерөнхий хандлага: Залхууралгүй хөдөлмөрлөх сар. Ажил төрөл амжилттай урагшлах тул урам зориг дүүрэн байна. Амьдралыг тань үндсээр нь өөрчилж болох үйл явдал тохионо. Зөн билгээ дагавал алдахгүй. Бодит хандлага амьдралын бартааг давах хамгийн сайн арга юм.

Ажил мэргэжил: Ямар ч хэцүү ажлыг нумынхан зоримгоор барьж авна. Зарим нэг асуудал шийдэгдэхгүй үлдэж болох ч санаа зовох хэрэггүй. Та эрч хүчээр дүүрэн байх болохоор аль ч талбарт байр сууриа бэхжүүлнэ. Хэн нэгэн танд урхи тавихаар зэхэх тул хянуур байгаарай.

Мөнгө санхүү: Ашиг орлого сайтай байна. Нумынхан нэмэлт гэрээнээс багагүй мөнгө олно. Зардал мөнгөө зөв төсөвлөвөл гачигдал үзэхгүй.

Хайр дурлал, гэр бүл: Таны дур булаам байдал олон хүний сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Гэрлэж амжаагүй хүний тухайд идэвхитэй эрэл хайгуул хийгээрэй. Таны сэтгэлд бүрэн нийцэх нэгэн ойрхон байна. Харин гэрлэгсдийн тухайд гэр бүлд уур амьсгал хүндрэнэ. Нумынхан ухаан гаргавал байдал засрана.

Эрүүл мэнд: Дархлаагаа сайжруулахад анхаар. Ханиад томуунаас сэргийлж, тэжээллэг хоол хүнс хэрэглээрэй.


МАТАР - БУСДЫН ДЭМЖЛЭГИЙГ АВНА

Ерөнхий хандлага: Энэ сард матрынхан амжилт, хайр дурлал, элбэг хангалуун амьдрал гээд бүгдийг нь нэг дор хүснэ. Ажилдаа гайхам амжилтанд хүрч, нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийг авна. Гэхдээ үүний тулд цэцэн ухаанаас гадна бага сага заль мэх хэрэгтэй болно. Энэ сард тэд амьдралыг нь үндсээр нь өөрчлөх чухал шийдвэрийг гаргана.

Ажил мэргэжил: Бусдын өгсөн амлалтанд итгээд байвал зөв замаасаа хазайна. Байр сууриа дээшлүүлэхийн төлөө бус, харин байр сууриа бэхжүүлэхийн тулд зүтгэ. Дуусгалгүй орхисон бүх ажил хэргээ хийж гүйцээ.

Мөнгө санхүү: Ерөнхийдөө сайн байна. Тэд үл хөдлөх хөрөнгө, газрын наймаанд анхаарна. Та бусдад зээлдүүлсэн мөнгөө эргүүлэн авч төлбөрийн нэхэмжлэлүүдээ барагдуулна.

Хайр дурлал, гэр бүл: Амаргүй байна. Хэрвээ та хэн нэгэнд дурласан бол дэмий шаналахын оронд сэтгэлээ шууд илчил. Амрагийн адал явдлыг хэт хөөвөл эвгүй байдалд орно. Хожим урам хугарахгүйн тулд хайртыгаа бодитойгоор хар. Гэр бүлтэй матрынхан ханиа, үр хүүхдээ халамжлах гээд зав муутай байна.

Эрүүл мэнд: Эрүүл биеийг мөнгөөр худалдаж авахгүй болохоор биеэ чийрэгжүүлэхэд онцгой анхаар. Мэдрэлийн ядаргаанд орохгүйн тулд сайтар амарч, дэмий зүйлд санаа зовохгүй бай.

 

ХУМХ - АЛБАН ТУШААЛ АХИНА

Ерөнхий хандлага: Энэ сард бүх зүйл санасанчлан бүтнэ. Ажил төрөл, мөнгө санхүү гээд амьдралын бүх хүрээнд эерэг өөрчлөлт орж, хумхынхныг баярлуулна.

Ажил мэргэжил: Хэрвээ та ажлаа өөрчлөхийг хүсч байгаа бол шинэ ажил хайхад тохиромжтой үе. Хуучин ажлын байрандаа сэтгэл хангалуун байдаг хүмүүст ахиж дэвших боломжтой.

Мөнгө санхүү: Санхүүгийн аливаа асуудлыг гэр бүлийнхэнтэйгээ зөвлө. Танд шинэ ашигтай ажлын санал тавигдаж, түрийвчээ зузаатгах боломж олдоно.

Хайр дурлал, гэр бүл: Дурлалын талбарт уян хатан хандлага хэрэгтэй болно. Хэт түрэмгий авир гаргаж, хайртыгаа хардаж сэрдэх нь сайн юманд хүргэхгүй. Романтик учрал танд баяр хөөр бэлэглэнэ. Гэр бүлтэй хүн ханийнхаа хамтаар цагийг зугаатай өнгөрүүлнэ.

Эрүүл мэнд: Сайн байна. Үе мөч, яс эмзэг байх тул анхаар. Хоол хүнс, архи дарсыг хэтрүүлбэл хордох магадлал байна.

ЗАГАС - БОЛОМЖИЙГБҮҮ АЛДААРАЙ

Ерөнхий хандлага: Ажил төрөлдөө шамдахгүй бол алтан боломжийг алдаж болзошгүй байна. Ашиглаж чадвал бизнес дэх байр сууриа бэхжүүлж, хүссэн хэмжээний орлогоо олж чадна. Мөн дараагийн ажлаа барьж авахад ч хэрэгтэй байна. Амьдралын бүх хүрээнд эерэг үр дүнд хүрэхийн тулд жижиг сажиг зүйлийг ч анхаарлаас гадуур орхигдуулж болохгүй.

Ажил мэргэжил: Худалдааны юм уу, барилгын салбарт ажилладаг загасныхан азтай байна. Тэд өндөр цалинтай ажилд шилжин ажиллана. Хамт олны уур амьсгал сайн байна. Харин удирдлага тань өндөр шаардлага тавина. Бухимдалгүй, ажилдаа алдаа гаргахгүй байхад анхаар. Хувиараа бизнес эрхлэгчид шинэ арга барилыг ажилдаа нэвтрүүлж, үр ашигтай ажиллана.

Мөнгө санхүү: Хянуур байх шаардлагатай. Том эд зүйл худалдан авахыг дараа сараас болвол зохино. Хэмнэлтийн горим тустай байна. Хуучин өр зээлээ барагдуулах хэрэгтэй болно.

Хайр дурлал, гэр бүл: Романтик харилцаа, чин сэтгэлийн дотносол гээд сайн сайхан бүхнийг авчрах сар. Хувийн амьдралаа цэгцлэх боломжийг битгий алдаарай. Гэр бүлтэй загасныханд зохицуулах асуудал цөөн бус гарна. Ханьтайгаа илэн далангүй байж чадвал ямар ч асуудлыг хамтран хялбар шийднэ.

Эрүүл мэнд: Санаа тавиарай. Биеэ хямрах шинж тэмдгүүд мэдэгдвэл эмчид яаралтай үзүүл. Өөрийгөө эмчлэх нь сайн үр дүнд хүргэхгүй. Зүрх судасны системийн үйл ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6