Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Аймгийн хэмжээнд 715 сурагч ЭЕШ өгнө
Image
Хүүхэд, багачуудын сурч боловсрох орчныг сайжруулав
Image
АНУ-ын 40 орчим хотод хөл хорио тогтоолоо
Image
Рашаан орд бүрийг паспортжуулж сан бүрдүүлнэ
Image
Цэргийн танхим нээлтээ хийлээ
Image
Зэсийн үнэ 5400, төмрийн хүдэр 91 ам.доллар болж өсөв
Image
ОХУ-ын өмчлөлөөс Монгол Улсын өмчлөлд шилжүүлээд буй орон сууцны 529 айл, өрх байраа үнэгүй хувьчилж авна
Image
Чили улс халдвар авагсдын тоо 100 мянга давсан 13 дахь орон боллоо
Image
Ливерпүүлийн тоглогчид Жорж Флойдын төлөө өвдөг сөхөрлөө
Image
Австралийн түймрээс хойших анхны коала баавгай мэндэлжээ
Image
Нийслэлийн төрийн байгууллагын ажил 08:00 цагт эхэлнэ
Image
Зоопаркийн амьтад золионд гарч байна
Image
Захиалгат нислэгээр 219 лам хүүхэд эх орондоо ирнэ
Image
ОХУ: Дүрвэгчдэд зориулсан хөдөлмөрийн бирж ажиллуулна
Image
Дональд Трамп: Энэ бол эсэргүүцлийн жагсаал биш харин дотоодын терроризм
Image
Хүүхдийн баяраар хашаагаа тохижуулсан гэр бүл
Image
“The HU” хамтлагийн бүтээл Монголдоо худалдаалагдана
Image
Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Image
Covid-19: Халдвар авсан 2.9 сая хүн эдгэлээ
Image
АмЧам Монгол цар тахлын үед дижитал шилжилтийг эрчимжүүлэхийг уриалав
Image
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ
Image
Уул уурхайн салбар нууцгүй болж эхэллээ
Image
УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 639 хүнийг өнөөдөр батламжилна
Image
Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?
Image
Р.Гончигдорж: Үндсэн хуулиа зөрчихөө нэн даруй зогсоох хэрэгтэй
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Image
Н.Номтойбаярыг зайлуулах ээлжит тохироо буюу "заавал өөрөө ир"
Image
Улаанбаатарт бороо орно
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа багшид нэмэгдэл хөлс олгоно
Image
Нефтийн үнэ унажээ
Image
Хүүхдүүд Буянт голоо хамгаалах аянд оролцлоо
Image
ДАРХАН ХОТЫН 100 ЭРХЭМ: Зочин - Ш.Дэлгэржаргал (МУГЖ), Д.Долгор (ЭХГА)
Image
Борооны улиралд бэлдэцгээе: Усны гутлыг хэрхэн загварчлах вэ
Image
Анагаахын чиглэлээр суралцагчдад зориулсан ҮНЭГҮЙ онлайн курсууд
Image
Г.Төмөрзаяа: Ээж аавууд ном уншдаг бол хүүхэд нь номд дурлах магадлал 75 хувь
Image
Дэлхийн монголчуудын таван км гүйлтийн цахим уралдаан зохион байгууллаа 7 Tweet
Image
УИХ-ын сонгуулийн 23-р тойрогт хамгийн олон буюу 12 бие даагч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
Image
Рожер Федерер орлогоороо Криштиану Роналдугийн өмнө бичигдэв
Image
Fitch: 2021 оноос Монголын эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурна
Image
Зургаадугаар сарын 3-6-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно
Image
Дуучин Lana Del Rey-ийн сонсогчдодоо барьж буй гэнэтийн БЭЛГҮҮД
Image
АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд Засгийн газрын нөөц сангаас нэг сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг гаргана
Image
У.Хүрэлсүх: Иргэд, аж ахуйн нэгж бүхэн хүүхдийн эрхийн төлөө төр засагтайгаа хүчээ нэгтгэхийг уриалж байна
Image
Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00:00 цагаас албан ёсоор нээгдэнэ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багшид цалингийн 10 хувийн нэмэгдэл олгоно
Image
Бодь сэтгэлийн галарваас мод, Үрээн өгөвч өнөд цэцэглэдэг ...
Image
Алдарт эрдэмтэн Жак Уэтерфорд: Д.Цогтбаатар либерал монгол хүн юм
Image
Н.Номтойбаярыг маргааш суллах уу?
Image
Америкийн цагдаа нар өвдөг сөгдөн уучлалт гуйжээ
Image
​Дасгал хийхийн өмнө болон дараа нь юу идэх хэрэгтэй вэ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
“АНХДАГЧДЫН ӨЛГИЙ НУТАГ” ХААЛГЫГ "ЭВСЭГ САЙХАН" ХХК ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨР БАРЬЖЭЭ
Image
СУВИЛАГЧДЫН САНААЧИЛСАН ШИНЭ БҮТЭЭЛҮҮДЭЭР ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
Image
Дүү нартаа илгээх үгс
Image
Фэйсбүүк сүлжээнд ТРЭНД болж буй 28 ХӨГЖИЛТЭЙ эшлэл
Image
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна
Image
НЭГДҮГЭЭР САРЫН 18-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
НҮБ-ЫН 14 ЭНХИЙГ САХИУЛАГЧ АМЬ ҮРЭГДЖЭЭ
Image
Шинэ долоо хоногийн шилдэг зургууд
Image
Хэрэв таны шээс ойр ойрхон хүрээд байвал, үүнийг заавал уншаарай!
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ААН-ИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЭВ
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН “ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧНЫ ҮНЭЛГЭЭ” ГАРГАЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮ ХИЙСЭН АЖИЛГҮЙ ТУЛ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛСНАА ТАЙЛАГНАЖЭЭ
Image
Цахилгаан шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийх хуваарь
Image
Ш.Батхүүг ч яахав барьчихлаа, "Сахал" Д.Эрдэнэбилэгийг хэзээ шалгаж эхлэх вэ?
Image
"Эрэл" компаниас цалингаа авч чадаагүй ажилчид шүүхдээд ч тусыг эс олжээ
Image
ЦЭВЭР, БОХИР УСНЫ ШУГАМ ЭРСДЭЛ ӨНДӨРТЭЙ ГАРЧЭЭ
Image
Мексикчууд бурхандаа ингэж талархал илэрхийлдэг
Image
ЧӨЛӨӨТИЙНХӨН ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ХҮЧ ҮЗЭХЭД БЭЛЭН БОЛЖЭЭ
Image
МАХН-ААС С.ГАНБААТАР НЭР ДЭВШИХЭЭР БОЛЛОО
Image
ЭРҮҮДЭН ШҮҮСЭН ГЭХ БИЧЛЭГИЙГ СЭТГҮҮЛЧДЭД ХААЛТТАЙ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Image
Алла Пугачева бусдын бүтээлийг хулгайлжээ
Image
Шар айрагнаас болж дүүгээ хөнөөсөн эрийн ялыг хэвээр үлдээв
Image
Удаан хүлээгдсэн Трампын хориг эцсийн мөчид дэмжлэг хүлээлээ
Image
Украйны ”Амьд Барби” Монголчуудын талаар ингэж ярьжээ
Image
Сангийн яамнаас хандивын данс нээлээ
Image
Москватай хот төлөвлөлтийн салбарт хамтран ажиллана
Image
БИ-БИ-СИ: ОЙРХИ ДОРНОД ДАХЬ ГОЛ ХҮЧНҮҮД ХООРОНДЫН ЦОРЫН ГАНЦ ЗУУЧ НЬ ОРОС УЛС ЮМ
Image
БУРЯД УЛСЫН СЕНАТОР БАЙСАН АРНОЛЬД ТУЛОХОНОВ МОНГОЛД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ДЭМЖЛЭЭ
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна
Image
ГЭДЭС, ХЭВЛИЙ ХЭСГЭЭР 6 ХОНОГТ 6 СМ НАРИЙСАХ МАШ ЭНГИЙН ХЯЛБАРХАН АРГА!
Image
Image

Б.ОРХОНТУУЛ: АВЬЯАС ЧАДВАР ЗАЯАГДМАЛ ЗҮЙЛ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ

Neocha.com гэх гадаадын онлайн сэтгүүл дээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд нийтлэгдсэн, уран зураач Б.Орхонтуултай хийсэн "In The Studio with Orkhontuul" гэх ярилцлагыг бид бүрэн эхээр нь та бүхэндээ орчуулан хүргэж байна.

Б.Орхонтуул бол Монголын уран зургийн салбарт өөрийн сюрреалист бүтээлүүдээрээ ихээхэн анхаарал татаж буй уран бүтээлч юм. 2014 онд Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт өөрийн “Төрх” бүтээлээ багтааж чадсан тэрбээр Монголын урлагийн салбарт нэгэн шинэ давалгаа болон гарч ирсэн билээ. Түүний хэв маяг ихээхэн шинэлэг бөгөөд морь, чоно, эртний дайчид зэрэг дүрслэлээр баялаг Монголын уламжлалт урлагийн хэв маягаас тэс өөр юм. Б.Орхонтуул энэ бүхний оронд хөрөг зургийг илүүд үздэг бөгөөд бүтээлүүд ихэнхдээ өөрийгөө эсвэл өөртөө түшиглэсэн амьдрал, дотнын хүмүүс дээрээ үндэслэдэг байна.

Тэрбээр уран бүтээлдээ орчин үеийн Монголчуудын амьдралд тулгамдсан асуудлуудыг тусгаж өгдөг байна. Үүнд нь үндэстний нэр хүндийн асуудал, хүмүүсийн өнгөрсөн үеийн гайхамшигт эргэн дурсахуй, нийгмийн олон асуудлууд гэх мэт олон асуудал хөндөгдөнө. Түүний энэхүү “үл тохирохуй” хэв маяг нь Б.Орхонтуулыг жинхэнэ аутентик Монгол уран бүтээлч болгон харуулсан юм.

Түүний урлан руу хийсэн аялал биднийг Улаанбаатар хотын захад байрлах шинэхэн баригдсан орон сууцны цогцолборын нэгэн доод давхрын байгууламжид авчирсан юм. Түүний урлан бүдэг үзэгдэхүй, том орон зай давамгайлсан хоёр өрөөнд хуваагдана. Нэг өрөө нь мөн адил уран бүтээлээ туурвидаг Э.Лхагвадоржийнх аж. Төлбөрийн хувьд боломжийн байсан учир энэ газрыг сонгох гол шалтгаан болсон гэж тэрбээр бидэнд хэлсэн билээ. Хоёр уран бүтээлч хамтдаа өөрсдийн бүтээлээр төлбөрөө төлөх тохиролцоо хийжээ. Хоёр дахь шалтгаан нь уг урлангийн алслагдмал байдал. Б.Орхонтуулын хувьд урлан дээрээ очиход цаг гарангийн хугацаа зарцуулдаг ч түүний хувьд тун зоримог шийдвэр байсан. Учир нь тэр олон зочинд дарагдан анхаарлаа сарниулахгүйгээр ажилдаа төвлөрөхийг хүсдэг. Гэвч түүний өөрийн бүтээлтэйгээ ганцаар үлдэх хүслийг үл харгалзан бид Монголд уран бүтээлчдийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудын тухай түүнтэй урт яриа өрнүүлэв.

-Та урлагийг сонгов уу эсвэл урлаг таныг сонгов уу?

-Би уран бүтээлч байхыг хүмүүс ямар нэгэн мэргэжил сонгодог мэтээр сонгоогүй. Зарим хүмүүс өөрсдийн мэргэжлийг сонгож болдог. Гэхдээ зураач, хөгжимчид, дуучид, зохиолч гэх мэт урлагийн хүмүүс өөрсдийн авьяасаа анх сонгодоггүй шиг үүнийг сонгох боломжгүй юм. Би авьяас чадварыг бидний хүслээс ангид заяагдмал зүйл гэдэгт итгэдэг. Манай гэр бүлийнхний зүгээс уран зургийн ажилд минь таагүй хандлага гаргадаггүй болохоор би өөрийгөө азтайд тооцдог. Аав минь хөгжмийн зохиолч хүн. Урлагийн хүн учраас намайг энэ замаар явахад минь их тусалсан гэж боддог. Бас гэр бүлийнхэн минь мөлхөж сурахаасаа ч өмнө зурж эхэлсэн хүүхдийг зогсоох аргагүй байсан биз.

-Таны бүтээлүүд орчин цагийн Монголын асуудлуудыг хөндөн харуулжээ. Яагаад энэ асуудлууд танд тийм чухал байна вэ?

-Монгол улсад амьдарч буй бүх хүн л өнөөгийн асуудлууд, нөхцөл байдал дээр өөрсдийн гэсэн үзэл бодол, мэдрэмжтэй байгаа гэж бодож байна. Гэхдээ уран бүтээлч хүнийхээ хувьд би үүнийг дүр дүрслэлд оруулан харж, түүнийгээ илэрхийлдэг. Жишээ нь сэтгүүлчид өнөөгийн асуудлыг өөрсдийн бичвэрээрээ дамжуулан хүргэдэг бол над шиг хүний хувьд үүнийг үгээр илэрхийлж чадахгүй. Миний уран бүтээл бол өнөөгийн нийгмээс миний харж, ойлгож буй бас шударга бус гэж ойлгон мэдэрч буй зүйлс. Эдгээр зүйлс нь надад зургаар дамжин өгүүлэгддэг. Би өөрийн бүтээлээ зар сурталчилгаа болгон ашиглахыг хүсдэггүй. Би зүгээр л харж, мэдэрч байгаа зүйлээ зурж байна. Гэхдээ зөвхөн нийгмийн талбар дээрх зүйлсийг шууд зураад байдаггүй.

-Та янз бүрийн уран бүтээлийн шинэ санааг идэвхтэйгээр хайдаг уу эсвэл тэр санаанууд танд зурвасхийн орж ирдэг үү?

-Янз янз байдаг. Заримдаа уран бүтээлийн шинэлэг санаа зүгээр л гудамжаар алхаж явахад төрдөг. Миний сонсож эсвэл харж байсан бүхнээс л шалтгаалан надад төрдөг гэсэн үг. Уран бүтээлчид маш дайчин бас шинийг эрэлхийлэгч хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй гэж би боддог. Оюутан цагаасаа хойш би өөрийг минь хөглөж болох бүхнийг байнга эрэлхийлдэг байсан бөгөөд үүний ачаар маш их зүйл сурч, намайг дахин уран бүтээлийн шинэ санаагаар хөглөх дараачийн шинэлэг зүйлийг олж хардаг. Хэрэв аливаа нэг зүйл миний хийж бүтээх хүслийг төрүүлбэл би заавал түүгээрээ нэг зүйл бүтээхийг эрмэлздэг.

-Монголын ихэнх уран бүтээлүүд морь, чоно, үзэсгэлэнтэй эмэгтэй гэх мэт нийтлэг сэдвийн дагуу бүтээгддэг. Эдгээр зүйлийн Монголын урлагт байр, утга учрын тухай таны бодол юу вэ?

-Эдгээр зургуудын зарим нь урлагийн бүтээл гэхээсээ илүү өөр зорилготой гэж би боддог. Зарим уран бүтээлчид эдгээр дүрслэлийг хүссэндээ биш харин амьдрахын тулд зурдаг. Ийм зорилгоор бүтсэн зургууд миний хувьд урлагт тооцогдомгүй санагддаг. Би хувьдаа хэзээ ч мөнгөний төлөө чоно зурахгүй. Би бүтээлдээ чоноор төлөөлүүлэн ямар нэгэн зүйлийг илэрхийлэхийг хүсэж байвал оруулж болох ч заавал оруулах учиртай гэж бодож хэзээ ч зурахгүй.

-Бидэнд “Эх” зургийнхаа тухай ярьж өгнө үү? Таны бусад уран бүтээлээс нэлээн ялгаатайгаас гадна их гүн өгүүлэмжтэй санагдсан.

-Энэ зургийг би өөрийн уулзаж байсан бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн юм. Надад зурах эсвэл аялахаас өөрөөр олон төрлийн хобби, сонирхол байдаггүй. Би аялах маш их дуртай. Заримдаа зүгээр л хөдөө нутагт аялаад яваад өгмөөр санагддаг үе байсан. Нэг удаа би галт тэргэнд явж байхдаа лонхтой архи барин, “Бүгдээрээ ууцгаая” хэмээн чангаар хэлж байсан нэгэн настай эмэгтэйтэй дайралдсан юм. Тэр Хятад руу явж хямдхан бараа оруулж ирэн борлуулдаг бүсгүйчүүдийн нэг байсан юм. Магадгүй түүний хүнд хэцүү ажил, стрессээс болоод ч юм уу тэр эмэгтэй гэхээсээ илүү эрэгтэй хүн шиг харагдаж байв. Түүний бүх баяр баясгалан хаашаа ч юм замхраад одсон юм шиг. Тэр надад гэр бүлээ тэтгэхийн тулд үүнийг хийдгээ хэлсэн. Энэ зургийг дөрвөн хөхтэйгөөр зурсны учир нь энэ түүний дөрвөн хүүхдийг илтгэж байгаа юм. Түүний царайг халхалсан нь эмэгтэйлэг шинжийг гээж буйг, тагтаанууд нь өлсгөлөн хүүхдүүдээ хэрхэн тэжээх тухай стресстэй бодлууд. Дутуу байгаа эвлүүлдэг тоглоомын хэсгүүд түүний амьдралдаа алдсан зүйлсийг буюу нөхөр, хайрыг илтгэнэ. Түүнийг эр бэлэг эрхтэнтэйгээр дүрсэлсэн нь амьдрахын төлөө эр хүний үүрэх ачааг үүрч явааг харуулна. Гэхдээ түүнийг хүрээлж буй олон гар түүнийг одоо ч дагина хэвээр юм гэдгийг илтгэнэ. Би үүнийг л дүрслэхийг оролдсон ч хүмүүс магадгүй өөр өөр өнцгөөс харж байгаа байх.

-Таны уран бүтээлийн санаагаа хэрхэн хүргэж, илэрхийлэхийг хүсэж байгаад маш их бодол, мэдрэмж шингэжээ. Та нэг уран зургийг дуусгахад дунджаар хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Би яг тэг хэлж чадахгүй юм. Би ихэвчлэн зургаа эхлүүлээд, больж, хэсэг хугацааны дараа эргэн зурж эхэлдэг. Ямар нэг бүтээл дээр ажиллахдаа энэ тухай тийм их бодоод байдаггүй л дээ. Заримдаа зарим бүтээлийг дуусгахад жилээс ч удаан хугацаа зарцуулагдаж болно. Гэвч би өөрийн бийрийг цаасан дээр аваачин зурж эхлэх үед бодит хугацаа сараас ихгүй болдог. Би хэрэв зурах онгод байхгүй байхад өөрийгөө хүчлэн зурвал өөртөө уур хүрч, өөрийгөө үзэн ядахад хүрдэг төрлийн хүмүүсийн нэг. Хэрэв зураач зогсолтгүй зурсаар л байвал магадгүй яг тийм зуу гаран бүтээл туурвих байх. Гэхдээ маш их хугацаа авдаг нь учиртай. Магадгүй тэд ямар нэгэн алдаа гаргаж эсвэл зурах мэдрэмж төрөхгүй гацаж, нэг бол төсөөлж байсан шиг нь болохгүй байж болно. Заримдаа зүгээр л шууд болихыг хүсэж болно.

-Та бусад хүмүүсийн хүнд хэцүү нөхцөл байдлыг их сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээн авдаг нэгэн бололтой. Гэхдээ таны өөрийн чинь хувьд Монголд уран бүтээлчээр ажиллаж байхад тулгардаг асуудал юу байна вэ?

-Мөнгө олж, амьдралаа залгуулахын тулд зарим нэг өөр газраас даалгасан ажлыг хийх хэрэгтэй болдог. Зөвхөн өөрийн уран бүтээл дээр дагнан ажиллаж, түүгээрээ амьдрах нь бараг боломжгүй. Гэхдээ миний хувьд би тэдгээр янз бүрийн ажлууд дээр ажиллахдаа түүнийг өөрийн хүссэн зүйлийг зурахын тулд хийж буй алхам гэж хардаг.  

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6