Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Тогтоол усанд 8-12 насны 4 хүүхэд унаж нас баржээ
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ
Image
Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Өнөөдрийн Сарны хиртэлтийн эхлэх ба дуусах цаг
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Яагаад ядам хуруунд хуримын бөгж зүүдэг вэ?
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд
Image
Омог, ястнуудын хачирхалтай секс уламжлалууд
Image
Н.Түвшинбаяр аварга дэлхийд тэргүүлжээ...
Image
Цэргийн албан хаагчдын цолны таних тэмдгийг шинэчлэнэ
Image
ЧАЦАРГАНЫ УРГАЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГАД СУРАЛЦАЖ БАЙНА
Image
Рио 2016: Ижил хүйстэн хосууд
Image
Оролцогчид өөрсдийгөө шүүв
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОРЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
Image
МОНГОЛЫН ХОЁР ДИПЛОМАТЧ 70 КГ ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭЖ ЯВААД БАРИГДЖЭЭ
Image
Манай шигшээ баг Украйныг буулган авлаа
Image
Ж. Бат-эрдэнэ:Хөрөнгө оруулалтыг татах гол хаалга болсон агаарын тээврийнхнээ бодлогоор дэмжих, хүнд суртлыг арилгана
Image
‘’Хувь хүний хөгжил-Өөрийгөө хөгжүүлэх арга зам’’ сургалтыг зохион байгуулав
Image
Асууж байсан ч дуугүй өнгөрөх ёстой 7 зүйл
Image
50 жилийн өмнө “Алькатрас”-ийн шоронгоос оргосон Жон Энглин тусламж гуйжээ
Image
ТЕСТ: АРЬС ШИНГЭНИЙ ДУТАГДАЛД ОРСОН ЭСЭХИЙГ ШАЛГАЦГААЯ. ТА ХАНГАЛТТАЙ УС УУЖ БАЙНА УУ?
Image
1912 иргэний хүсэлтийг шийдвэрлэв
Image
Л.НАРАНБААТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ШАХМАЛ ТҮЛШ, НҮҮРС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛ ИЛҮҮ СОНИРХОЖ БАЙНА
Image
Түвдийн лам нарын цус цэвэрлэх арга. Урт наслах нууц тайлагдлаа!
Image
НОЁН ХУТАГТ ЛУВСАНДАНЗАНРАВЖААГИЙН МЭЛМИЙ ГИЙСНИЙ 215 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Image
Жолооч нарт автомашиныхаа өвлийн дугуйг солихыг анхааруулж байна
Image
Э.Аззаяа: Цас хайлуулах 336 тонн бодисын нөөцтэй байна
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Хүний махаар хооллогч Иссей Сагавагийн тухай аймшигт түүх
Image
Монголын бараа, бүтээгдэхүүнийг Азербайжан улсаар дамжуулж Ойрхи Дорнодод нийлүүлэхэд дэмжинэ гэв
Image
Шинэ загварын FullVision дэлгэцтэй LG G6 ухаалаг гар утас таны амжилтын үндэс
Image
Image

Ц.Шаравдорж: О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Ц.Шаравдоржтой ярилцлаа.

БИД О.БААСАНХҮҮГИЙН ӨРӨӨНД ОЧИЖ ХУРАЛДАХ ЁСТОЙ ЮУ

Та МАХН-ын халуун гал тогоонд байгаа хүний хувьд намынхаа хуваагдал, дотоод уур амьсгалыг хэрхэн харж байна вэ?

-МАХН хоёр хуваагдлаа гэх яриаг нэг хэсэг нь зориуд гаргаж байгаа. Зарим нь үнэхээр хоёр хуваагдчихаасай гэж хүсч байна. Гэхдээ энэ санаархал гүйцэлдэхгүй байх аа. МАХН-ыг дотроос нь хагалан бутаргах, үйл ажиллагааг нь тасалдуулах ажлыг зарим улс төрийн хүчнүүд зориуд зохион байгуулж байгаа нь үнэн. Тэдний гар хөл болж, МАХН-ынхаа өсөн нэмэгдэж буй нэр хүндийг унагахын төлөө явж байгаа хөлсний этгээдүүд байна. Үүний нэг нь О.Баасанхүү. Тэгэхээр хамгийн түрүүнд О.Баасанхүү нарын зохион байгуулсан Бага чуулган, Их чуулганыг хууль бус гэдгийг хэлмээр байна. МАХН өөрийн гэсэн дүрэмтэй. Улсынхаа хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг улс төрийн хүчин. Өнөөдөр О.Баасанхүү нар л энэ тэнд янз бүрийн зүйл зохион байгуулаад яваад байгаа болохоос биш МАХН-ын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Бид дүрмийнхээ хүрээнд Бага чуулганаа хийж, 2018.02.09-10-ны өдрүүдэд Их чуулганаа хийхээр товлосон. Саяхан МАХН-ын түмт, мянгат, зуут, аравтын дарга нарын улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр МАХН-ын дотоод ажлыг нэлээд сайн ярьж авцгаасан. Мөн зарим хүмүүсийн дүрмийн бус үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан байгаа. Ер нь бид намаа хэн нэгнээр доромжлуулахгүй. Үүнийг л тодотгож хэлье

Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгэх үндэслэл бий юү?

-О.Баасанхүү МАХН-ын даргаар өөрийгөө өргөмжилж, цуглуулсан хэдэн хүнээрээ дэмжүүлсэн боллоо. Энэ үнэхээр ичгүүртэй явдал. Намынхаа дүрмийн дагуу бид Их, Бага чуулганаа зарлан хуралдуулсаар ирсэн. Бага чуулган нь намын дарга, Гүйцэтгэх товчооны шийдвэрээр хуралддаг. Эс бол Бага чуулганы гишүүдийн 3/1 хувийн саналаар хуралдаж болно. Гэтэл О.Баасанхүү нарын Их тэнгэрийн аманд зохион байгуулсан Бага чуулган эдгээр дүрмийн хүрээний заалтаар яваагүй. Тэр хууль бус Бага чуулган гэгчээсээ Их чуулган хуралдуулах шийдвэр гаргасан нь бас л намын дүрэмд нийцэхгүй болж таарна. Тэгэхээр энэ Их чуулганаас гаргасан намын даргыг шинээр томилсон асуудал нь хууль бус л болж таарна. Ер нь Их чуулганаас гарсан аливаа шийдвэр өөрөө хууль бус гэсэн үг.

-Та бүхэн намынхаа асуудлыг дотооддоо ярилцаад, О.Баасанхүүтэйгээ учраа олчихож болоогүй юм уу?

-Хүмүүс тэгж асуугаад байгаа юм. МАХН-ыг буруутгах санаатай. Үнэхээр Н.Энхбаяр парламентад сууж буй ганц гишүүнтэйгээ учраа олчихож болдоггүй юм уу гэсэн өнцгөөс ханддаг юм. Гэтэл өөрөө толгой нь эргээд цааш явчихсан хүн эргэж нам руугаа хандахгүй. Бид чинь намын даргатай, Гүйцэтгэх товчоотой цул баг хамт олон, нэг нам. О.Баасанхүү гишүүнийг намынхаа ажилд оролц гэж өчнөөн урьсан. Намын ямар ч ажилд оролцохгүй их удсан. Тэгэхээр бид ийм хүнтэй юу ярих вэ. Бид О.Баасанхүүгийн өрөөнд очиж хуралдах ёстой юу. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр О.Баасанхүү МАХН-ын мөрийн хөтөлбөр, олон мянган дэмжигчийн хүчээр УИХ-д суусан. Тангараг өргөсөн төрийн түшээ хүн сонгогчдынхоо төлөө ажиллах учиртай. Гэхдээ хэний хүчээр УИХ-д суув гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. О.Баасанхүү энэ бүхний эсрэг яваад байна. Нэг хүнээр МАХН дутахгүй л дээ.

sharavdorj

-МАХН БУРУУТАН БОЛОХ ЁСГҮЙ-

-Гэхдээ МАХН-ын нэр бүхий хүмүүс парламент дахь ганц гишүүн рүүгээ хэт их дайрч, байнга элдвээр хэлж, нэг ёсондоо тэр үйлдэлдээ шатаад байх шиг санагддаг?

-Парламентад нам төлөөлж ганц гишүүн суулаа гээд байнга өрөвдүүлээд байхын нэр биш. Харин ч эсрэгээрээ намынхаа бодлого, шийдвэрийг сурталчилдаг. Төрийн хууль тогтоох үйл ажиллагаанд намынхаа бодлогыг тусгахын төлөө явдаг хүн парламентад суух хэрэгтэй байна. Гэтэл О.Баасанхүү нэг л их өрөвдүүлсэн амьтан. Нөгөө талаасаа О.Баасанхүүг намын хамт олон нь тоохгүй байна. Тийм л хэмжээтэй хүн байна. Үүн дээр МАХН буруутан болох ёсгүй.

-Та О.Баасанхүүгийн ард МАНАН байна гэсэн байр сууриа илүү тодотгооч?

-Монголын улс төр бохир байгааг л харуулсан үйлдэл боллоо. Улс төрийн намын хуулинд зааснаар аль ч нам бусдынхаа дотоод ажилд хөндлөнгөөс оролцож болохгүй. Энэ бол нэг ёсондоо улс төрийн маш том шалгуур. Гэтэл О.Баасанхүү нарыг бусад намын тодорхой хүмүүс өдөөн хатгаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн гэх хардлагыг төрүүлж байна. О.Баасанхүү 850 сая төгрөгтэй хүн мөн үү. Сумдаас ирсэн хүнд 150, аймгийн төвийн иргэдэд 100 мянган төгрөг өглөө. Үнэтэй зочид буудлуудад байрлуулж, автобусаар Төрийн ордон руу зөөлөө. Ингээд зардлыг нь тооцоод үзэхээр 850 сая гаруй төгрөг зарцуулсан гэх тооцоо гарч байгаа.

-Их чуулганыг 150 сая төгрөгөөр зохион байгуулсан гэж мэдэгдсэн. Зардал ийм өндөр гарах боломжтой гэж үү?

-150 сая төгрөгт яагаад ч Их чуулганыг хийж чадахгүй. Анхаарал сарниулах гэж л ийм тоо хэлсэн байх. Доод тал нь 850 сая төгрөг зарцуулагдсан шүү. Эзэн нь тодорхой. МАНАН-гийн олигархиуд л үүнийг санхүүжүүлсэн.

sharavdorj

- О.БААСАНХҮҮ МЭТИЙН ТОГООНЫ БАРИУЛААР ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ХИЙЛГЭЖ БАЙНА-

-Алдарт “Тэрэлжийн тунхаг бичиг”-ийн дараа намынхаа үнэт зүйл, бодлогоо хадгалж үлдэнэ гэдэг үүднээс МАХН-ыг шинээр Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажил эхэлж байв. Тэр үнэт зүйл, бодлого чиглэлээ МАХН өнгөрсөн хугацаанд барьж чадсан уу?

-Тэрэлжид хэдэн хүн очиж, нэг бичигт гарын үсэг зураад л, гэнэтийн шийдвэр гаргаж байлаа. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдөр МАН гэж ярьж яваа хэдий ч МАХН-ын нэр устай үнэмлэхээ өвөртөлчихөөд л явж байна. Бүр надтай ийм хүмүүс ч уулзаж байлаа. Дээд шүүх дээр бүртгүүлэх үеэр “Би хоёр батлахтай. Миний биеэсээ салгахгүй яваа тэр уутан дотор МАХН-ын гишүүний үнэмлэх байна. Сүүлд сургуулийн хүүхдээр хүчээр тараалгасан МАН-ын батлахыг авдрандаа хийсэн байгаа шүү” гэж хүмүүс ярьдаг байсан. Тэрэлжийн тунхаг бичиг улс төрийн том хүчнийг хоёр хуваасан. Түүхэн цаг үеэр нь авч үзвэл МАН гэдэг нэр 4-5 жил л явж байна. Бусад бүх хугацаанд Монголын хөгжил дэвшил, түүх МАХН гэдэг дөрвөн үсэгтэй л холбогддог. МАХН хуучин нэрээ хадгалж явна гэдэг шийдвэрийг олон нийт янз бүрээр л хүлээж авсан. Би хувьдаа МАХН-ын бат илэрхийлэхийг гээж байгаагүй. УИХ-ын Тамгын газрын дарга байхдаа батлахаа авдрандаа хадгалж л байсан. Дараа нь ажлаа сайн дураараа өгөөд, МАХН-д л элсэж байлаа. Хүн өөрөө өөрийгөө хүндлэх ёстой. Итгэл сэтгэлээ дээдлэх хэрэгтэй. Анх дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш МАХН-ын нэр хүнд улам бүр л өсч байна.

sharavdorj

-Харин ч эсрэгээрээ МАХН-ын нэр хүнд тасралтгүй буурсаар ирсэн биш үү?

-Үгүй. МАХН-ын нэр хүнд тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа учраас ирэх сонгуулиудад ялалт авах өндөр магадлалтай. Ийм байгаа учраас л МАНАН биднээс айж байгаа юм. Тиймээс ч МАНАН О.Баасанхүү мэтийн тогооны бариулаар хууль бус үйл ажиллагаа хийлгэж байна. Үүнийг олон хүн анзаарч байгаа.

-Улс төрийн жижиг намууд хэт нэг хүний хараанд ТББ-ын хэмжээнд байгаа нь нууц биш. МАХН-ын хувьд ч тэр нэг л хүний хармаанд удаан жил яваа учраас ийм тэсрэлт гарлаа гэж хардах үндэслэлтэй?

-Өнөөдөр том нам гэж яригдах цаг хугацаа нь өнгөрчихсөн байна. МАН, АН-ыг том нам гэдэг. Бусдыг нь жижиг хэмээдэг. Ингэж улстөрчид өөрөө өөрсдийгөө битгий хуураач ээ л гэж хэлмээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хар. Нийт сонгогчдын 30 гаруй хувь буюу 409 мянган иргэн МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарын төлөө саналаа өглөө. Энэ нь Монголд хоёр том нам байдаг гэсэн ойлголтыг царцаасан юм. Гурван том нам Монголд бий болчихож гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харуулсан. МАХН, МАН, АН. Бид МАН, АН-тай зэрэгцэн оршиж, өөрийнхөө улс төрийн орон зайг эзэлнэ.

sharavdorj

-МАН, АН-ЫН АЛДЧИХААД БАЙГАА ОРОН ЗАЙГ МАХН ЭЗЭЛНЭ-

-Ийм том амбицтай мөртлөө ганц парламентын гишүүнийхээ эвийг олсонгүй дээ?

-Энэ асуудал огтоос биш. Улс төр явж л байна. Бид өөрийн капиталаа бүрдүүлээд, бэхжүүлээд л явна. МАН, АН-ын алдчихаад байгаа орон зайг МАХН эзэлнэ. Яахав, МАН, АН өөрсдийгөө том нам гэж төсөөлөөд цаашаа яваг л дээ.Тухайлахад, МАН-д сонгогчид парламентын 65 суудлыг зүгээр өгчихөөгүй. Монгол Улсын хөгжил дэвшлийг дээшлүүл гэсэн даалгавар гөсөн. Гэтэл МАН долоон төрлийн татвар нэмж, Европын холбооны хар жагсаалтад орчихсон явж байна. Энэ тэгээд гавьяа юм уу. Нэр хүнд нь улам л унаж байгаа. Тиймээс ч бид жижиг зүйлд сатаарахгүй урагш явна.

-Уучлаарай, МАХН-ын гишүүн байх нь хувь хүнд ямар өгөөжтэй байдаг юм бэ. Тухайлбал, таны хувьд?

-Намын гишүүн болсноор надад ямар ашиг өгөх бол, би ямар албан тушаал дээр очих бол гэсэн хэмжүүрээр бусад намууд руу хүмүүс ордог. Харин МАХН-ын гишүүнийг ийм байдлаар төсөөлөх хэрэггүй. Манай намын хувьд бид өөрсдийн мөрийн хөтөлбөр, стратегийн дагуу л үйл ажиллагаагаа явуулна. Монгол Улсыг авч явах улс төрийн хүчин гэдгээ харуулахын төлөө л бид зүтгэж байгаа. Үүгээрээ л бусад намуудаас бид ялгаатай.

-Басхүү МАХН ингэж хэсэг бужигнаад МАН руу лидерүүд нь орчих болов уу гэсэн таамаг ч байна?

-Улс төр яаж ч эргээ билээ. Бид нөхцөл байдлыг анхааралтай ажиглаад л явж байна. Ер нь 2016 оны улс төрийн сонгуулиар МАН, МАХН-ыг хамтраасай гэж олон хүн бодож байсан. Гэхдээ яг эцсийн мөчид МАН дангаараа орох нь ашигтай гэж үзсэн. Тиймээс ч биднийг хүлээж аваагүй. Бид бол хүлээгээд л сууж байсан. Одоо хэрхэхийг хэлж мэдэхгүй. Бид замын нөхдийг нааш нь татах гэж оролдоод явахгүй.

-МАХН-ын 2018.02.09-ний өдөр зохион байгуулагдах Их хурлаар тухайлсан ямар асуудлууд хэлэлцэх юм?

-Намын дарга, дүрмийн шинэчлэлийн асуудлаа бид өргөн хүрээнд ярилцана. Бага чуулганаа бүрдүүлэх юм.

Ж.МЯДАГБАДАМ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6