Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЭРТНИЙ ОЧИР АЛМААЗ ОЛЖЭЭ
Image
ЦАХИМААР ХҮҮХДЭЭ БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ӨӨРИЙН БИЕЭР ОЧИЖ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
ТҮРЭЭСИЙН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
ПАРЛАМЕНТ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЯМАР АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ВЭ
Image
ОЮУТАН ЦЭРГҮҮД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Image
ГОЛУУДЫН ҮЕРИЙН ТҮВШИН 5-35 СМ НЭМЭГДЖЭЭ
Image
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ 1008 БҮРТГЭГДСЭН НЬ НИЙТ ХЭРГИЙН 4.9 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
УЛААНБААТАРТ 9-21 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Хотын дэд төвүүдийг байгуулахад 27.5 сая ам долларын санхүүжилт шаардлагатай
Image
"ТОД КАННАМ" ЭМНЭЛЭГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА
Image
Фейсбүүк ямар хаягийг автоматаар хаадаг вэ?
Image
ШАНХАЙН ОЛОН УЛСЫН БАЛЕТЫН VI УРАЛДААНД О.АНУЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
ДЭНЖИЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Image
Би түүнд “Хоосон ирэв ээ” гэж сануулж байж л хүүхэддээ бэлэг сэлт авчирдаг
Image
Д.ДАВГАДОРЖ АРХАНГАЙ АЙМАГТ ЛИЦЕНЗ АВСАН УУ?
Image
Калифорни муж улс анх удаа хуванцар соруулны хэрэглээг хязгаарлажээ
Image
ШАРХАДСАН ХОТОН ШУВУУ МОНГОЛ ГЭРТ ӨВӨЛЖЖЭЭ
Image
ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
МАНАЙ ТАВАН БӨХ 2018 ОНЫ ШИНЭЧИЛСЭН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
Сүхбаатар дүүргийн МАН-ын удирдлагууд мянган ээжээ баярлууллаа
Image
АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТОЙРГИЙН БАРИЛДААНД АЙМГИЙН ЗААН М.АМАНБЕК ТҮРҮҮЛЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХ ӨДӨР ХҮҮХДҮҮД БАС САНАЛ ӨГНӨ
Image
Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны үйлдвэрийн цогцолбор байгуулна
Image
ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ УЛИРАЛД 240 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖ ОЛГОНО
Image
Ц.Шаравжамц дарга болов
Image
ЗАВСРЫН СОНГУУЛИЙН ДҮН Д.ТРАМПЫН ГАДААД БОДЛОГОД НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛ
Image
ФРАНЦЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
Image
Гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн сэтгэлийг татаж, өөррийн хүссэн зүйлээ хийлгэж чаддаг эмэгтэйг хэрцгий, догшин гэхээс өөр юу гэх билээ.
Image
Эрдэмтэд азтай хүмүүс бусдаас юугаараа өөр байдаг болохыг судалгаагаар тогтоожээ
Image
Н.Учрал: АН-аас Багшийн хөгжлийн тухай хуулийн завсарлагаа зогсоохыг шаардаж байна
Image
”Өгзөг” хочит Баярмаа бүрэн нүцгэлжээ
Image
Селена Гомез өвчний улмаас тоглолтоо цуцлахад хүрэв
Image
ШҮЛХИЙН ГОЛОМТОНД АЖИЛЛАЖ БАЙСАН ЗАЛУУС ХҮНИЙ АМИНД ХҮРЧЭЭ
Image
Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэв
Image
Р.Отгонтулга: ХУДАЛДАГЧ, ШАТАХУУН түгээгч нар олон удаа НӨАТ-ын азтан болж байна
Image
ЗУРХАЙЧ ЭМЭГТЭЙ ҮСНИЙХЭЭ ӨНГИЙГ СОЛИХЫГ ЗӨВЛӨСӨН ЮМ. АМЬДРАЛ ЖИГДЭРЧ САЙХАН Ч ХАРАГДАХ БОЛСОН ДОО
Image
Image

Өнөө цагийн Чөтгөрийн гурвалжин ба МОНГОЛЫН ХУВЬ ТАВИЛАН

Атлантын далайн хойд хэсэгт учир битүүлэг шалтгаанаар алга болсон усан онгоц, шумбагч хөлөг, нисэх онгоцнуудын талаарх түүхийг сонсоогүй, дуулаагүй хүн өдгөө үгүй биз ээ.

 Тодруулбал, Миами, Пуэрто Рико болон Бермуда арал гэсэн гурван цэгийн доторх орон зайд энэхүү нууцлаг үйл явдал өрнөсөөр ирсэн. Үүнийг Бермудын гурвалжин буюу “Чөтгөрийн гурвалжин" хэмээн нэрлээд, XX зууны түүхэн дэх хамгийн нууцлаг хэргүүдийн нэг хэмээн бүртгэж авсан байдаг. Сүүлийн


жилүүдэд нууц нь бүрэн тайлагдаагүй Бермудын гурвалжин анхаарлын төвөөс холдсон ч түүний нэршил олон улсын тавцанд геополитикийн үүрэг гүйцэтгэх болов. Чухам энэхүү “Чөтгөрийн гурвалжин" гэх шинэ нэршил, ойлголт гурван арлаар хэмжээ нь хязгаарлагдахгүй, дэлхийг тэр чигээр нь залгих үлэмж хэмжээтэй аж.

ӨНӨӨ ЦАГИЙН “ЧӨТГӨРИЙН ГУРВАЛЖИН”

Ардчиллын гуравдугаар давалгаа, социалист системийн ялагдал гэсэн үйл явдлуудтай зэрэгцэн дэлхийд цорын ганц их гүрэн дэг журмаа тогтоох нөхцөл бүрдээд байсан 1989 оноос энэ бүхэн эхэлсэн юм. АНУ ялалтаа бүрэн баталгаажуулахын тулд социалист тогтолцооны үндсийг хөрснөөс нь татан авч, ардчиллын үрийг Зүүн Европ, Ойрхи Дорнод, Зүүн өмнөд Ази гэсэн бүс нутагт амжилттай суулгав. ЗХУ-ын албан ёсны залгамжлагч ОХУ хүртэл ардчиллыг магтан дуулж, Маркс, Энгельс, Лениний хөшөөг нурааж байх тэр үед хэний ч санаанд социализм эргэн ирнэ гэсэн бодол бууж байгаагүй биз. Гэтэл хүйтэн дайны төгсгөлийг урьдаас харж, бүх үйлдлээ төлөвлөсөн нэгэн удирдагч байсан нь БНХАУ-ын дарга асан Дэн Сяопин (1904-1997). Тэрбээр 1974 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр дээрээс социалист, капиталист хоёр системийг үгүйсгэж, арван жилийн дараа дээрх хоёр системийг нэгтгэсэн загварыг эх орондоо танилцуулж, хэрэгжүүлснээрээ алдартай.

Түүний хэрэгжүүлсэн либерал шинэчлэл БНХАУ-ыг их гүрний статус авахад хүргэсэн. Тоон баримт дурдахад, БНХАУ-ын ДНБ 1980-2016 оны хооронд 202 тэрбум ам.доллараас 11.7 их наяд ам.доллар, төсвийн тэнцэл 290 сая ам.доллараас 852 тэрбум ам.долларт хүрч өссөн байна.

Дэлхийн албан бус “туйл” ЗХУ, 14 хэсэг болж задарсны дараа нийгмийн шинэчлэлд туйлдаж унасан ОХУ-ыг өрсөлдөгчийн. тооноосоо хасч, анхаарлаа сулруулснаар АНУ засч боломгүй алдаа хийсэн. Хуурай газрын их гүрэн, “Зүрхэн газар”-ыг (Heartland) буулгаж авсан өөр тохиолдол хүн төрөлхтний бичигдэж үлдсэн дөрвөн мянган жилийн түүхэнд огтхон ч байгаагүи учраас арга ч үгүй биз. Гэхдээ тэд батлан хамгаалах салбарын хүчээр биш, эдийн засаг, дипломат харилцааны бодлогоор ялсан гадгээ мартаж орхисон. ОХУ-ын эдийн засаг инфляцид, нийгэм нь ядуурал, ажилгүйдэлдээ баригдаж, улс төрийн тогтолцоо авлига, хээл хахуульд ялзарсан байхад ганцхан хувь хүний манлайлал орвонгоор нь эргүүлсэн түүх монголчууд бидэнд тун танил. 1999 оноос хойд хөрш ОХУ-ын гүйцэтгэх засгийг гартаа авсан Владимир Путины шинэчлэлтийг мөн адил тоон үзүүлэлтүүдээр илэрхийлье. 1999-2013 оны хооронд ОХУ-ын ДНБ 195 тэрбум ам.доллараас 2.1 их. наяд ам.доллар болон өсч, 36.5 хувьтай байсан инфляци 6.5 хувьд хүртлээ буурсан. ДНБ-ий 78 хувьтай тэнцэж байсан гадаад өр 2013 онд гэхэд ердөө найман хувь болтлоо буурсан, валют болон үнэт металийн нөөц 12.6 тэрбум ам.доллараас 511 ам.доллар болж нэмэгдсэн.

БИД “ЧӨТГӨРИЙН ГУРВАЛЖИН”-ГИЙН ГОЛОМТОД БАЙНА

ОХУ буцаад их гүрний жагсаалд эргэн нэгдсэний дараа XXI зууны тоглоомын дүрэм албан ёсоор өөрчлөгдсөн.
Өөрөөр хэлбэл, Вашингтон, Москва, Бээжин гэсэн гурван цэгт тулгууртай харилцаа дэлхийн хувь тавиланг шийдэх болж, шинэ “Чөтгөрийн гурвалжин”-д тусгаар тогтнолоо баталгаажуулсан 195 улс эргэлт буцалтгүй татагдан оров. Тэдний нэг нь бид, Монгол Улс. Гурван их гүрний зарлаагүй дайн бүс нутгийн нөлөөллөө нэмэгдүүлэх эдийн засгийн тулаанаар чимээгүй үргэлжилж байгаа энэ үед Монгол Улс сүүлийн 27 жилийн турш энэхүү дайны галд өртсөөр ирлээ. Үүнийг анхааралдаа авах цаг болсон. Их гүрнүүдийн асуудал мань мэтэд хамаагүй гэж үл тоох, мэдэмхийрэх эрх Монгол Улс шиг геополитикийн байрлалтай улсад байхгүй. Бүр хоёр төвийнх нь голд байгаа байж шүү. Бид “Чөтгөрийн гурвалжин”-гийн голомтод байна.

СҮНЗЭЭС ЭШЛЭН АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ

Эртний Хятадын алдарт дайны стратегич Сүн Цү (МЭӨ 544-496) буюу монголчуудад Сүнз нэрээрээ танил болсон эрдэмтний алдарт эшлэлийг товчхон. дурдаж, нэмэлт тайлбар хийе. Тэрбээр амьдралынхаа ихэнх хугацааг дайнд зориулсан нэгэн бөгөөд нас өндөр болох цагтаа өөрийн олж харсан ажиглалтын үр дүнг ийнхүү хуваалцжээ. “Хэрэв чи өөрийгөө болон дайснаа маш сайн мэдэж авсан бол хэзээ ч ялагдахгүй. Хэрэв өөрийгөө таньж мэдээд дайснаа мэдэхгүй бол тулаан бүрээс сайндаа л талд нь ялалт байгуулна. Харин өөрийгөө мэдэхгүй, дайснаа ч мэдэхгүй бол хэзээ ч ялалт байгуулахгүй”.

Дайны үр дүн өөрийнхөө нөхцөл бололцоог сайтар ухамсарлахаас гадна гаднаас ирж болох үйлдлийг тооцоолж, бэлэн байдлаа хангахаас ихээхэн хамаардгийг ерөнхийдөө хэлсэн хэрэг. Үүн дээр нэмээд гуравдагч хүчний оролцоо, хөндлөнгийн хүчин зүйлийг нэмж тооцоолох нь зайлшгүй юм. Энэ бол одоогийн гурван их гүрний харилцааг ойлгож, тэдэнтэй хэрхэн харилцахаа сайтар тунгааж байж оршин тогтноно гэсэн шаардлага. Яагаад гэвэл Монгол Улс идэвхигүй байдлаар энэ дайнд оролцороос өөр аргагүй болсон шүү дээ, улсаа өөр газар нүүлгэлтэй нь биш. Дэлхийн бүх улс орон дэлхийн шинэ тогтолцоог бүрдүүлж байгаа энэ харилцаанд маш болгоомжтой хандаж байгаа. Гэтэл бид л тоомжиргүй яваад байдаг.

ХООЛНЫ ТАВАГНААС ХАМТРАГЧИЙН СУУДАЛ РУУ

Үлгэр домогт чөтгөртэй наймаалцсан хүнд хоёр сонголт тулгарах нь бий. Эхнийх нь, чөтгөрийг давсан ухаан гаргаж, өөртөө хал балгүй, харин ч ашигтайгаар үлгэрийг дуусгах. Удаах нь, чөтгөрт бүхнээ алдах, зарим тохиолдолд сүнсээ алдаж дуусдаг. Харин одоо бид “Гурван чөтгөр”-ийн голд, яг зоогийн ширээн дээр нь сууж байна. Юуны өмнө эндээс амьд гарахыг нэн тэргүүний зорилгоор тодорхойлно. Дараа нь, ухаан хүрвэл ашиг олох арга сийлж болох юм. Бид хэрхэн зорилгодоо хүрэх вэ гэвэл Сүнзийн хэлснийг санаж, дайснаа бас өөрсдийгөө таньж мэдэх. Хоёуланг нь мэдэж байгаа тохиолдолд ялагдал гэсэн сонголтноос үргэлж ангид явна гэдгийг бид ойлгосон. Чөтгөрүүдийн хоолны тавагнаас хамтрагчийн суудалд ахих талаар л яриад байна нөхдөө.

XX зууны олон улсын харилцааны эрдэмтэн Мартин Уайт (1913-1972) "Чөтгөрийн гурвалжин"-ы харилцааг тодорхойлоод зогсохгүй, үндсэн хэлбэрийг нь гаргасан байдаг. Тэрбээр гурвалжныг:

1- Улс орны хувьд оршин тогтнох

2- Системд ижил хүч бүхий гурван их гүрэн бий болох; энэ гурвын нэг нь нөгөө хоёрынхоо эзгүйд дэлхийг эрхшээлдээ
оруулах чадамжтай байх

3- Бие биенээ сэжиглэсэн, хардсан, болгоомжилсон хандлагаар харж, агшин зуурын эвсэл хамтрал байгуулах гэсэн гурван төрлийн сонголт хүлээж байгаа гэжээ.

Мартин ЗХУ, АНУ, БНХАУ гэсэн гурван тэнхлэгтэй шинэ харилцаа бий болохыг нэлээд эртнээс ажигласан ба түүний тайлбар одоогийн ОХУ, АНУ, БНХАУ гурвын харилцааг ойлгоход бидэнд тун дөхөм болно. Шелдон Страйкер, Жорж Сатас нар энэхүү судалгааг гүнзгийрүүлж, дөрвөн загвар гаргасан юм. Нэгт, гурван тал хамтран ажиллаж, тэгш харилцаа үүсгэх. Хоёр болон гуравт, хоёр оролцогч хамтран ажиллахаас татгалзах ч гуравдагчтай хамтран ажиллах (АНУ болон ОХУ хамтрахгүй ч хоёулаа БНХАУ-тай хамтран ажилладаг. Энэ тэнхлэг хэдийд ч эргэж болно). Дөрөвт, аль нэг талын нөгөө хоёртоо чиглэсэн сөрөг байр суурь эсрэг хоёр талыг хамтран ажиллахад хүргэнэ (АНУ-ын олон улсын тавцан дахь давуу байр суурь ОХУ болон БНХАУ-г хамтран ажиллахаас өөр аргагүйд хүргэсэн. Улмаар “BRICS”, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүссэн). Гурван их гүрний аль нэг нь хүчээр давамгайлах болгонд үлдсэн хоёр нь хамтарч тэнцвэрийг хадгална. Олон улсын тавцанд хөндлөнгийн оролцогчийн нөлөөлөл бага байхад ерөнхийдоө энэ тэнцвэр алдагдахгүй. Хойд Солонгос харин энэ тэнцвэрт бодит аюул болоод байгаа юм.

МОНГОЛ ХААЧИХ ВЭ

Олон зуун жил зэрэгцэн оршсон учраас ОХУ, БНХАУ-тай Монгол Улс түүхээрээ салшгүй холбогддог. Харин одоогийн дүр төрхийг бүрдүүлж, ардчилсан тогтолцоог хүлээлгэж өгснөөрөө АНУ бидний түүхийг өөрсдийнхөө түүхэнд холбож орхисон. Хоёр хөршийн дунд “хавчуургатай талх шиг" оршдог Монгол Улс ийнхүү албан бусаар гуравдагч хөрштэй болсон. Нэмээд Япон Улс энэ байр сууринд ашиг сонирхол эрэлхийлж буй. Зарчмын хувьд манайх хоёр хөршийнхөө “хавчуурга ивээс” нь, гуравдагч хөршийнхөө “тулах цэг, гүүр" нь юм. “Бид тавган дээр хэвтэх биш, сандал дээр суух ёстой”.

Монголын ардчилалтай чацуу настай “Чөтгөрийн гурвалжин” бидний цаашдын оршин тогтнолын гол цэг. Энэ гурвалжингаас гарах арга байхгүй учир тэсч үлдэх аргыг эрэлхийлэх нь ямар ч улсын хувьд хамгийн гол ажил. Тэсч үлдэнэ гэдэг бол аль нэг талд нь дулдуйдахаас ямагт зайлсхий гэсэн санаа. Харамсалтай нь сүүлийн үед нийгмийн шилжилттэй холбоотойгоор үүнийг ухамсарлах төвшний удирдлага сонгогдохгүй л байна. АНУ-ын хүч, нэр хүнд, ОХУ-ын дэд бүтэц, нөөц чадамж, БНХАУ-ын эдийн засаг гэсэн давуу талуудад татагдан байр сууриа богино хугацаанд тогтмол өөрчлөх нь ямар их аюултайг тооцоолсон байтугай төсөөлсөн улстөрч лав үгүй болов уу. Монголын улс төрийн хүчнүүд “Гурван чөтгөр”-ийн хэнийх нь тавганд орохоо л шийдэж ядан тэмцэлдэж байгаагаас биш хоолны тавагнаас гарахад огтхон ч нөлөөлсөн зүйлгүй. Хоол болж дуусахаас өөр айхгүй байна уу, Нөхөд өө?

Т.ЖАРГАЛСАЙХАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН//

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6