Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
АВТОМАШИН БОЛОН ТҮҮНИЙ ЭД АНГИЙГ ХУЛГАЙЛДАГ БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ЗАРИМ БАЙГУУЛАМЖИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРТГЭВ
Image
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЛБАНЫ МАШИНЫГ ХУВИЙН ХЭРЭГЦЭЭНД АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ЯРИЛЦАНА
Image
ДАРГЫН ХҮҮХЭД ДААРЧ БОЛОХГҮЙ, АРДЫН ХҮҮХДЭД АВТОБУС ОЛДОХГҮЙ
Image
БОКСЫН ЗАЛУУЧУУДЫН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
"УЛИАСТАЙГААС ЗАГАСТАЙН ДАВАА ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭГЭЭГҮЙ БАЙГАА"
Image
Б.БАЯРМАГНАЙ: ЖАГСАГЧДЫГ ТӨРИЙН ОРДОН РУУ ДАЙРАХ ТУШААЛЫГ Ц.МӨНХБАЯР ӨГЧИХСӨН ЗОГСОЖ БАЙСАН
Image
ИРГЭД АВЧ БАЙГАА ЦАЛИНГИЙНХАА 35 ХУВИЙГ ТАТВАРТ ТӨЛНӨ
Image
Д.ОДБАЯРЫН ХЭРГИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭЦЭСЛЭНЭ
Image
“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ”-ЫГ ТОЙМЧ Ш.ГАНТУЛГА УДИРДАНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫГ ӨНӨӨДӨР ШҮҮНЭ
Image
ХОНГ КОНГТ ЗОРЧИХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Image
БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.ЭРДЭНЭБУЛАГ: БИ ДӨРВӨН МАШИНАА ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ЭЛЭЭСЭН
Image
SPACEX КОМПАНИ ДАХИН 60 ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ИЛГЭЭЛЭЭ
Image
БӨХЧҮҮДИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
Image
АНХААР: “ГЛОБАЛ МОНТЕССОРИ” ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАР ГУРВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ГАРЫГ ИНДҮҮГЭЭР ТҮЛЖЭЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2019 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
Г.Батбаатарын улайрал Монголын төрийг дампууруулж болзошгүйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та анхааралдаа авна уу!
Image
ДУНДГОВЬ АЙМГИЙН БИШ, ДАРГА НАРЫНХ НЬ ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЭМЭГДЖЭЭ
Image
АТГ: С.БАЯР, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, Э.БАТ-ҮҮЛ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТОЛЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ БОЛОМЖИЙГ 30 АЖ АХУЙН НЭГЖИД ОЛГОНО
Image
ШИНЭ ЗАВХАН- 2030 УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛАХ САНААЧЛАГЫГ ЗАВХАНЧУУД ДЭМЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Image
ШИНЭ НАМ: НДШ-ИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХУУЛИА ЭРГЭН ХАРАХЫГ ШААРДАЖ, ЗГ-Т АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛНЭ
Image
ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ ЭНЭ САРЫН 15-НЫГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
“ВИЗИЙН ШААРДЛАГААС ХАРИЛЦАН ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ МОНГОЛ, УКРАИНЫ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Image
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН БАРУУН ТАЛД БАРИГДАЖ БУЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ БАЙНА
Image
САМБО БӨХИЙН +100 КГ-Д Д.ПҮРЭВДОРЖ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ
Image
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
УИХ 1.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ДУТАХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ЧАДАХ УУ
Image
УЛААНБААТАРТ ЦАС ОРНО
Image
С.ЭРДЭНЭ: АРДЧИЛСАН НАМ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТУЙЛДАГ НАМ БИШ
Image
“GALAXY”-ИЙН Т.ГАЛБАДРАХЫН ХУРДАН "БОР ҮРЭЭ" ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ДЭЭД ҮНИЙГ ТОГТООЛОО
Image
ҮХЦ-ИЙН ДАРГА Д.ОДБАЯР БНСУ-ААС ИРСЭН, ИРЭЭГҮЙ
Image
НИЙТИЙН ТЭЭВЭР ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЖЭЭ
Image
ЧОЙБАЛСАНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ХҮЧИН ЧАДЛЫГ 50 МВТ-ААР НЭМЭГДҮҮЛНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЛЭЭ
Image
МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДОД ШИЛЖҮҮЛСЭН БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭВ
Image
ХУВЬЦААНЫ ДАНС ЭРС ӨСЧЭЭ
Image
ЗААВАЛ АЯЛАХ ОРНУУД
Image
УИХ-Д ХАНДАН ТАВЬСАН ШААРДЛАГАТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Амралтын өдрийн үзвэр үйлчилгээний хуваарь
Image
Доналд Трамп яагаад 800 сая ам.долларын алдагдалд оров
Image
ГОВИЙН МАЗААЛАЙ БААВГАЙ ХАМГААЛАХ ТЕХНИКИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ
Image
МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД ГЭР ӨРГӨӨНД АМЬДАРЧ СУРАЛЦАНА
Image
Ч.Санжаадамбын цолны мялаалгын наадамд Э.Оюунболд түрүүллээ
Image
ТАМХИНЫ ИМПОРТЫН ТАТВАР, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР БА ХУУЛЬ БУС ТАМХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ СЭДЭВТ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ
Image
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Image
Өнөөдрийн зурхай
Image
Н.НОМТОЙБАЯР: НЯМТАЙШИР ГЭДЭГ ХҮН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ!
Image
Өтгөн гадагшлуулах, биеийг хоргүйжүүлэх, цус шингэлэх үйлдэлтэй бууцайн холимогийн жор хадгалаад аваарай!
Image
ЦОГЦОЛБОР НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН УРСГАЛ ЗАСВАР ДУУСЛАА
Image
Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!
Image
ЧАЦАРГАНАТАЙ ЭДИЙН САВАН, УГААЛГЫН НУНТАГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА
Image
НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ
Image
Хятадын баруун өмнөд хэсгийн нутгаас динозаврын яс олдлоо
Image
Таныг эрүүл саруул, эрч хүчтэй болгох йогийн гайхалтай 8 дасгал
Image
“Олон улсын Таеквондогийн Монголын холбоо”-ны ерөнхийлөгчөөр ОУХМ Ч.Чимэд-Отгон сонгогдлоо
Image
"Нэг хүн-Нэг тоосго аян" үргэлжилсээр байна
Image
БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭД 71 БООДОЛ ӨВС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Image
ДЭЛХИЙН ШИНЭ РЕКОРД: 24 ЦАГТ 25 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР
Image
Э.БЭХБАЯР, Т.ТУЛГА НАР “ТАХТЫН ЦОМ”-ЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
Image
"BARILGA EXPO 2017" Олон улсын үзэсгэлэн яармагаас таны олж авах мэдээлэл
Image
ФЭЭСБҮҮКТ МОНГОЛ БИЧГЭЭР БИЧИХЭД АМАРХАН БОЛНО
Image
СҮХБААТАР АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ДОЛООН МЯНГАН МАЛ ХОРОГДЖЭЭ
Image
УЛААНБААТАРТ 23-25 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
"Нүүрс" хөтөлбөрийн Л.Гансүх ирэх хоёрдугаар сард магадлангаар суллагдана
Image
Төв талбайд номоо солилцох өдөрлөг болно
Image
"Сохо мебель"-ийн тэргүүн хадагтай
Image
МОДЕЛЬ С.ТӨГС: ТРАНСЖЕНДЕР СОЛОНГО МИНИЙ ТАЛААР ЯРЬСААР Л БАЙГАА ЮМ УУ?
Image
Далай лам Улаанбаатарт залран ирлээ
Image
Image

Автотээврийн үндэсний төв 2017 оны ажлын үр дүнгээ дүгнэлээ

Автотээврийн үндэсний төв нь Автотээврийн тухай хууль, Засгийн газрын тогтоол, албан даалгавар, хуралдааны тэмдэглэл, Салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргын тушаал, үйлдвэрийн газрын дүрэм, Захирлын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан Контрактын гэрээ, Зам, тээврийн хөгжлийн сайдтай байгуулсан Ажил, үйлчилгээг хариуцуулан гүйцэтгүүлэх гэрээ, байгууллагын 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2017 онд тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэрэгжүүлжээ.

Дээрх ажлуудаа дүгнэн өнөөдөр үр дүнгийн хурлаа хийж, нийт ажилтан албан хаагчиддаа танилцуулж, шинэ оныхоо зорилтыг тодорхойлов.Хурлын үеэр орон нутгийн шилдэг 3 автотээврийн төвийн нэрсийг тодруулан хэлсэн бөгөөд Сүхбаатар, Дорнод, Дундговь аймгийн автотээврийн төвүүд шалгараад байна.  

Тус үйлдвэрийн газар нь  8 хэлтэс, 1 алба,  1 төв, Улаанбаатар хотын 5 төв, орон нутгийн 24 салбар, төвд нийт 799 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийт ажилтан албан хаагчдынхаа ажлын тайланг нэгтгэн дүгнэж, нийт дүнгээр 91,6 хувийн гүйцэтгэлтэйгээр шинэ оноо угтаж байна.

Цаашид тус үйлдвэрийн газар нь 2018 онд Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлого, зорилтын хүрээнд хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай, ая тухтай тээврийн цогц үйлчилгээг үзүүлэх үндсэн зорилгоо хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна.

Энэхүү зорилтын хүрээнд 2018-2022 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн бодлогын хөтөлбөрийг үр ашигтай хэрэгжүүлэх, 2018 онд ухаалаг тээврийн системийг нэвтрүүлэх ажлыг тууштай хэрэгжүүлж, тээвэрлэлтийн нэгдсэн системийг шинэчилж боловсронгуй болгоно гэдгийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран хэллээ. Тэрээр “Тээвэр төлөвлөлт, нэгдсэн зохицуулалтыг үр ашигтай, шуурхай зохион байгуулан ажиллах том зорилт бидний өмнө байна. 2017 онд төлөвлөгөөний дагуу хийгдсэн цаашид хийж гүйцэтгэх ажлуудын уялдаа холбоо, төлөвлөлтийг нарийн тооцож, жилийн туршид үр дүнтэй оновчтой зохион байгуулж, нийт ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарна” хэмээн онцлон хэллээ.

Улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийг 3 улсын 10 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 91 тээврийн хэрэгсэл, 112 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэж, 175,900 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8,0 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг тус хурлын үеэр Тэргүүн дэд захирал Ж.Эрдэнэбаатар онцоллоо. Мөн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 50 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 80 чиглэлд 971 тээврийн хэрэгсэл, 1215 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж 2,376.200 зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 %-иар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгүүлэх гэрээг 241 аж ахуй нэгж байгууллагатай тээвэрлэлтийн гэрээ байгуулан, 10 чиглэлд 11125 хүнд даацын автомашин, 9004 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. Улс хооронд нийт 32,5 сая.тн ачаа тээвэрлэгдсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 35,4 %-иар өссөн үзүүлэлттэй байгааг энэ үеэр дуулгалаа. Тавантолгой ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт-Ганц мод боомт чиглэлийн улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоногийн нэгдсэн графикд оруулж, 2018 онд хилийн боомттой аймгуудад тээвэр төлөвлөлтийг хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.

Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийн 84 чиглэлийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дүгээр тушаалаар баталгаажуулсан нь чиглэл бүрд хувийн хэрэг үүсэх, мэдээллийн нэгдсэн сантай болсон бөгөөд цаашид зорчих тасалбарыг аялалын дугаараар захиалах бүрэн боломжтой болжээ.

 

Тээвэр зохион байгуулалтыг сайжруулах  талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ОХУ, БНХАУ, Монгол улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн дараах чиглэлүүдийг шинээр нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнд:

  • Дорнод аймгийн төв Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хүртэлх зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлүүлсэн.
  • Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумаас БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын зорчигчийн тогтмол тээвэрлэлтийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн.
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хотын чиглэлд зорчигчдын тогтмол тээвэрлэлтийн үйлчилгээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлүүлсэн.

 

Мэргэшсэн жолоочийн эрхийн болон тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим машинд нэвтрүүллээ. Энэ нь Авто тээврийн үндэсний төвийн мэдээллийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, үйлчлэх боломжийг бүрдүүлж  байна. Мөн Цагдаагийн шалгагч төхөөрөмжид мэргэшсэн жолоочийн мэдээллийг холбож өгснөөр мэргэшсэн жолоочийн хүчингүй болон  хуурамч үнэмлэх ашиглах байдлыг таслан зогсоосон. Сонгинохайрхан зорчигч тээврийн төв дээр Монгол шуудан ХХК-тай хамтран Зорчигчийн ачаа тээшийг  хүлээн авах, хадгалах, хянах илгээх цэгийг байгуулж,  нэгдсэн зохион байгуулалтад оруулан үйл ажиллагааг тогтмолжуулаад байгаа нь олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

 

 

Техникийн хяналтын үзлэгийн чиглэлээр:

  1. Нийслэлийн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн үйл ажиллагаанд олон улсын стандарт "MNS ISO/IEC 17020"-д тусгагдсан шаардлагуудыг нэвтрүүлж, үйл ажиллагааны чадавхыг нотлон харуулах, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, итгэмжлүүлэх ажлыг эхлүүлээд байна.

 

  1. “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартад нэмэлт өөрчлөлт оруулж, буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөрчлөх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

 

  1. Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд Үйлдвэрийн газрын 2017 оны зорилтот түвшинд утаа зайлуулах систем, сувгийн өргүүр, техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжүүдэд их засвар хийх сэлбэг хэрэгсэл худалдан авах 399 сая төгрөгийг тусгаж, батлуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авах ажиллагааг холбогдох хууль дүрмийн дагуу зохион байгуулж, 27 нэр төрлийн 397,645,000 төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Улаанбаатар хотын техникийн хяналтын үзлэгийн төвүүд болон Өвөрхангай, Архангай аймгийн Автотээврийн төвүүдэд тус тус  суурилуулсан.

 

Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:

 

  1. Дэлхийн 50 гаруй орны 120 байгууллагын гишүүнчлэлтэй НҮБ-ын Европын эдийн засгийн хороо болон Европын холбооны хорооны 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлаар CITA буюу Техникийн хяналтын олон улсын хороонд бүрэн эрхт гишүүнээр элсэн олон улсын түвшинд ажиллах боломж нээгдсэн.

 

  1. Автотээврийн салбарт Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлага хангасан Хэмжил зүйн лабораторийг байгуулж, Стандартчилал хэмжил зүйн газрын  даргын 2017 оны 05 сарын 17-ны 17/141 дугаар тушаалаар итгэмжлүүлсэн ба автотээврийн салбарт ашиглагдаж байгаа хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжид шалгалт тохируулга  хийж, гэрчилгээ олгож байна.  Үүнд: Улаанбаатар хот болон орон нутгийн автотээврийн төвүүдийн одоо ашиглаж байгаа 11 нэр төрлийн 328 ширхэг техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжид шалгалт, тохируулгыг хийсэн. 

 

 

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:

  1. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн ажлын хүрээнд сүүлийн 4-5 жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, татвар төлөөгүй Монгол Улсын хилээр гараад орж ирээгүй олон жил болж байгаа тээврийн хэрэгслийн судалгааг шинэчлэн гаргаж, иргэдийн хүсэлтийн дагуу 12515 тээврийн хэрэгслийг бүртгэлийн сангаас хассан.

 

Авто үйлчилгээний чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:

 

  1. Авто үйлчилгээний мэдээллийн сангийн программ хангамжийн ажлыг гүйцэтгэж дууссан ба “Үндэсний дата төв”-ийн серверт байршуулж, mn домайн хаягаар дамжуулан авто үйлчилгээний байгууллагуудаас ангилал тогтоолгох хүсэлтийг цахимаар хүлээн авч байна. Авто үйлчилгээ эрхлэгч 94 аж ахуй нэгж байгууллага, иргэдээс ангилал тогтоолгох  хүсэлт ирүүлсэн бөгөөд 83 аж ахуй нэгж байгууллага, иргэнд 89 ангиллын гэрчилгээг олгож мэдээллийг нь авто үйлчилгээний мэдээллийн санд байршуулсан.

 

  1. Тээврийн хэрэгслээс үлдэх хог хаягдлыг дахин боловсруулах ажлын хүрээнд ЗТХЯ, БХБЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ОБЕГ, НТГ, Хот тохижуулах газар, Монголын автомашины Recycle нийгэмлэг ТББ, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хэлэлцүүлэг, уулзалт, зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулж, явуулсан.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хянах чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:

 

  1. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар байршил тогтоох төхөөрөмж суурилуулсан 157105 /давхардсан тоогоор/ тээврийн хэрэгслийг хянан ажиллаж байна. мөн тайлант хугацаанд доорх ажлуудыг зохион байгуулсан. Үүнд:
  • “Аюултай ачаа тээвэр”-ийн болон “Улс, хот хоорондын зорчигч тээвэр”-ийн үйлчилгээ эрхлэгч 81 ААНБ-ын 230 тээврийн хэрэгсэлд АТХУБ-ын дүгнэлт гаргасан.
  • тайлант хугацаанд хяналт, шалгалтын хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд төлөвлөгөөт 98, төлөвлөгөөт бус 101 удаагийн шугам замын шалгалт хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын үед нийт 103547 тээврийн хэрэгсэл шалгаснаас Автотээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн 16311 зөрчил илрүүлж, 11835 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 4475 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулан 140.488.000 төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч улсын төсөвт төвлөрүүлэн  ажилласан.
  • “Автотээврийн нэгдсэн лавлах” 1900-1234 тусгай дугаарын үйлчилгээ нь тайлан хугацаанд нийт 434 удаагийн дуудлага хүлээн авч иргэдэд хариулт өгч ажилласан ба өмнөх оны мөн үеэс 230,2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа олон нийтийн талархлыг хүртээд байна.

 

Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр хийгдсэн томоохон ажлууд:

  1. Ачаа тээврийн төлөвлөлтийн шийдлийг боловсруулж, програм хангамж, өгөгдлийн сангийн зохион байгуулалт, бусад мэдээлэл цуглуулах тоног төхөөрөмжүүдтэй уялдан ажиллах системийг үүсгэх ,нүүрс тээврийн урсгалыг зөв зохион байгуулах, бүртгэл статистикийг нарийвчлан гаргах бололцоо бүрдүүлэх зорилгоор Нүүрс тээврийн хоногийн нэгдсэн график төлөвлөлтийн программ шинээр хийж гүйцэтгэн ашиглалтад оруулахад бэлэн болсон.

 

  1. “Авто үйлчилгээний мэдээллийн сан”-ын програм хангамжийг хийж гүйцэтгэсэн.

 

  1. Cube ERP системийн хөгжүүлэлтийн ажлууд хийгдсэн. Мөн Автотээврийн үндэсний төв нь 2015 оноос эхлэн иргэдэд үйлчилгээгээ ойртуулах үүднээс онлайнаар тасалбар борлуулж эхэлсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 1,0 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6