Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Тогтоол усанд 8-12 насны 4 хүүхэд унаж нас баржээ
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Жүжигчин Т.Билэгжаргалд 2 жил 8 сар хорих ял оноожээ
Image
Тамхийг дамжуулж татах нь хамгийн эрсдэлтэй
Image
“ШӨХТГ шатахуун импортлогчидтой хуйвалдаж байна”
Image
Филиппиний Ерөнхийлөгч вакцин гарах хүртэл сургуулиудаа нээхгүй гэв
Image
Нийт 7 хүнд КОРОНАВИРУС илэрч, 6 ХҮН ЭДГЭРЛЭЭ
Image
Ямар дүр төрхтэй хүнд бид өөрийн мэдэлгүй татагддаг вэ? (Сэтгэл зүйн нөлөө)
Image
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Image
Австралийн “The Voice” шоуг морин хуур, хөөмийгөөр алмайруулав
Image
О.Эрдэнэчулуун: Уран дархан болохын тулд маш их цаг хугацаа шаардагддаг
Image
Монгол хөхөөний 12 мянган км нүүдэл эрдэмтдийг гайхшируулав
Image
Төв аймгийн Баянжаргалан сумын төвөөс байлдааны онгоцны пулемётны цэнэгтэй сум олджээ
Image
Гараа өдөрт 6-10 удаа угааснаар халдвар авах эрсдэлийг 36% бууруулах боломжтой
Image
Жижи Хадид гоо сайхны мэс засал хийлгээгүй болохоо батлав
Image
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоолыг баталлаа
Image
Хятадын ардын банк валютын ханшаа сулруулав
Image
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орууллаа
Image
ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?
Image
АНУ коронавирусийн улмаас 100 мянган хүнээ алдлаа
Image
"Хүүхдүүдийг нэг дор цуглуулах, бэлэг тараах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй"
Image
Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ
Image
Царайны зөв төрхтэй нэр дэвшигчид илүү санал авдгийг судалгаагаар тогтоожээ
Image
Технологи+загвар: Утас цэнэглэдэг хувцас
Image
Сонгуулийн эрхийг ямар тохиолдолд хасдаг вэ?
Image
ОХУ-аас 360 оюутан эх орондоо ирлээ
Image
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс Монголд 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
ЯПОНД НАЙЗ ЗАЛУУ ТҮРЭЭСЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ДЭЛГЭРЧ БАЙНА
Image
ИСПАНИД МОНГОЛ УЛСЫН ГАДААД ПАСПОРТЫГ ДУУРИАЛГАСАН ДЭВТЭР ХУДАЛДААНД ГАРЧЭЭ
Image
Оюутны тэтгэлгийг зогсооно
Image
Амьтны ясаар үнэт эдлэл хийсэн нь
Image
О.Баасанхүү гишүүн ээ, мэдэхгүй зүйлээ битгий ярьж бай
Image
Бөөрний өвчин яаж илэрдэг вэ Бөөрний өвчлөл ба эмчлэх арга зам
Image
Су.Батболд уу, Б.Нямтайшир уу?
Image
"ШИЛИЙН ГОЛ, УЛИАСТАЙ АЙМГУУДТАЙ ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХАД ТАНХИМЫН ОРОЛЦОО ЧУХАЛ"
Image
Ливийн баруун эргээс хууль бус зуу гаруй цагаачийг аварчээ
Image
ХУДАЛДААНЫ ТӨВД ГАЛ ГАРСНЫ УЛМААС ОЛОН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Ж.Үнэнбат: Би ямар нэгэн эрсдэлд ороогүй, миний хажуугийн хүн эрсдэлд орж байвал ил тод мэдэгдэх ёстой
Image
АНУ-ын ерөнхийлөгчийн амьдралаас сэдэвлэсэн кино нээлтээ хийлээ
Image
Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн төрсөн өдөрт баяр хүргэсэн зар сурталчилгааг хүчээр буулгалаа
Image
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, эрсдэлт хүчин зүйлсээс болгоомжлоорой
Image
М.Уранцэцэг Парисын “Их дуулга”-д зодоглоно
Image
Викториа Бекхэм ДОХ-ын эсрэг шинэ загвараа танилцууллаа
Image
Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч байхыг уриаллаа
Image
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ХИЙСНЭЭС ХОЙШ МОНГОЛ УЛС 50 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ӨРӨНД ОРСОН ГЭВ ҮҮ
Image
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫНХАН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ ХАНГАЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Ц.Даваасүрэн сайд, Д.Сугарын бүрэн эрх дуусмагц АТГ-т шалгуулна
Image
Ногоон гөлөг мэндэлжээ
Image
ЗУНЫ УЛИРАЛД АРЬСАА ИНГЭЖ АРЧЛААРАЙ
Image
Б.ХУРЦЫН ЭХНЭР Ү.САРНАЙ ДАМИРАНГИЙН ЭНХБАТ АГСАНТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ УЛСЫН НУУЦААС ГАРГУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ ГАРГАЖЭЭ
Image
П.Шүүдэрцэцэг: Чимээгүй садаанууд
Image
Гадны хөрөнгө оруулагчдыг үргээх аянд Н.Батбаяр Г.Занданшатар нарын араас Ч.Хүрэлбаатар нэгдлээ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
"УИХ-ын тогтоолын дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай" тогтоолыг дэмжлээ
Image
“БУРУУГҮЙ БУРУУТАН”-УУД
Image
Нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтийн үеэр 9 хүн нас баржээ
Image
М.МӨНХШҮР: ЗТХЯ-НЫ ГАДНА ГАРСАН ХҮН АМИНЫ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
Image
Image

Орос айлыг дэвжээсэн жижигхэн Монгол морь

Энэхүү тэмдэглэлийг “Нүүр ном”-оос нэлээд эрт уншиж байхдаа Чаковскийн “Ялалт” түүхэн роман дээр фронтод илгээсэн монгол морьдыг маань хэрхэн магтаж бичсэн тухай мөрүүд зурайн харагдаж билээ. Бага зэрэг засварлаад уншаагүй нэгэнд нь зориулж орууллаа.

Герман улсад 1990 оны эхээр хөл тавьсан хоёр монгол залуугийн нэг нь хуучин “Опель” машин худалдаж аваад Москва ороод тэндээс ачуулахаар болжээ. Беларусын Гродно боомтоор гарч, Минск хотод ирээд нэг жижиг дэн буудалд хоноглохоор болжээ. Гэтэл машинд нь бага зэрэг гэмтэл гарсан тул ойролцоох машин засварын газар очоод байтал том краз машин иржээ. Жолооч нь бууж ирээд монгол залуучуудын Опель машиныг сонирхож байснаа хаанаас ирснийг нь асуугаад “Монголоос яваа” гэж сонсонгуутаа нүд нь сэргэж, хаана буусныг нь асуугаад “та нартай ярих яриатай хүн дээ би” гэжээ. Орой нь жолооч эр нэг шил водка, даруулганы идэх юмтай буудалд нь ирээд монгол залуусыг ширээнд урьж яриагаа эхэлжээ.

...Би Минскээс холгүй нэг тосгонд төрж өссөн. Дайны хөлд нэрвэгдсэн тосгон маань ядуувтар, манайх ч их ядуу айл байлаа. Тэр үед би жаахан хүү байсан. Нэг өдөр Тосгоны зөвлөл “дайны фронтоос ирсэн морьдыг айлуудад тарааж байгаа тул ирж морь ав” хэмээн зар тараасан байв. Аав маань морь авахаар явсан боловч замдаа танилуудтайгаа таарч архи уугаад нэлээд орой болсон хойно очтол хамаг морьдыг нь хүмүүс авч яваад ганцхан жижигхэн хар морь үлдсэн байж гэнэ. Бүртгэл хийж байсан дарга “тэр морь л үлдсэн, тэрийг ав даа” гэтэл аав ундууцан “Энэ муу давжаа хар морийг ямар морь гэдэг юм бэ” гэжээ. Нөгөө дарга “Энэ бол монгол морь, бас Берлин хүрсэн юм шүү” гэжээ. Аав хоосон буцахаар аваад явъя гэж шийджээ.

Тэр цагаас эхлэн монгол морь манай гэрийн гишүүн болж “Монгол” гэж нэрлэгдсэн. Монгол их чадалтай, урьд нь хоёр тоомсог хагалж бардагггүй талбайг ганцаараа анжис чирээд хагалчихдаг. Эцэж цуцахыг мэдэхгүй Монгол маань хажуу хөрш айлуудын газрыг хагалж, аав маань шанд нь мөнгө авдаг байв. Ачаа сайн даадаг, дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй ганцаараа чирээд явчихдаг. Өмнө нь тэр тэргэнд хоёр морь хөллөдөг байв. Монгол хашаанд байх дургүй, зад дайраад гарчихна, өөр морьдтой нэг жүчээнд хийвэл зодолдоод сүйд хийнэ, дураараа сул явах дуртай, ааваас өөр хүнийг ойртуулдаггүй байсан. Өөр хүнийг унагачихдаг байсан тул нуруун дээр нь хэр удаан тогтох вэ хэмээн мөрийцөж, аав маань нэлээд мөнгө хождог байв. Өвөл болохоор Монгол маань ууланд явж өвсөө олоод идчихнэ, идэш тэжээлд мөнгө зардаггүй. Манай тэр хавиар чоно элбэг байдаг ч Монгол маань чононд бариулахгүй, харин ч нэг удаа залуу чонын толгойг зад тангарчихсан байсан гэж аав маань ярьсан. Тэгээд Монгол маань тосгонд их алдартай болж хүмүүсийн хүндлэл хүлээж аав ч мориороо бахархдаг байв. Өвөл болохоор Монгол маань цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг төрхтэй, их л сүртэй алхаж явдаг сан. Хүмүүс “Хараач нөгөө Монгол явж байна” гээд шуугиж, хүүхдүүд гүйлдэн ирж харах дуртай байсан.

Аав маань Монголдоо их хайртай, “Монгол ирснээс хойш манай амьдрал өөдөлж чинээлэг айлын тоонд орсон” гэж ярихад ээж маань “Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурханы элч” гэдэг байлаа. Аав маань халамцуу үедээ “Ийм морийг сургаж хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан, мундаг хүмүүс байдаг байх даа, би даанч амьддаа монгол хүмүүстэй учрахгүй биз, та нар минь миний талархлыг заавал дамжуулдаг юм шүү” гэж ярьдаг байсан юм.

Би хот руу сургуульд сурахаар явахад аав Монголоо хөллөн намайг хүргэж өгсөн. Хэдэн жил өнгөрч би Минскт амьдрахаар болсон. Нэгэн өдөр ааваас захиа автал “Монгол маань хөгшрөөд жүчээнээс гарахгүй байсаар зогсоогоороо үхсэн байсан. Аав маань гашуудаж архи их уусаар байгаад Монголынхоо араас явсан даа, хөөрхий” гэж яриад кразны жолооч эр хэсэг дуугүй болжээ.

Тэрбээр өврөөсөө хуучин фото зураг гаргаж ирээд ааваас минь үлдсэн ганц зураг гэж үзүүлэхэд нэг хөгшин эр жижигхэн хар морины хамт авахуулсан зураг байв. Жолооч эр “За ингээд би аавын гэрээслэлийг биелүүлж Монгол хүнтэй уулзаж Монголынхоо тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч айхтар улс бололтой. Хаа байсан Германаас хуучин машин унаад энд явж байдаг...” гэж хундага өргөөд “Монгол морины төлөө... түүнийг сургасан танай ард түмний төлөө...” гэж билээ. 

Б.Тэгшсүрэн

Эх сурвалж: Buyan Choi фэйсбүүк

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6