Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Т.Ариунаагийн 10 жилийн хүлээлт
Image
АШУҮИС-ИЙН ЗАХИРАЛ АСАН Г.БАТБААТАРЫН ТӨРСӨН ӨДӨРТ ОЧСОН ЭМНЭЛГИЙН ДАРГА Х.АЛТАЙСАЙХАН ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТЭЛ АВЧЭЭ
Image
Г.Баярсайхан: Утаагүй түлш Алтан тэвшийн хөндийг өөрчлөх гарц
Image
У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ
Image
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО
Image
ОРОН НУТГИЙН ЗАМД ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО
Image
2019 ОНЫ ''НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХ''-ҮҮД ШАЛГАРЛАА
Image
"ХҮННҮ ЭЙР" ХХК-Д ЯМАР НЭГЭН ХАРИУЦЛАГА ТООЦООГҮЙ БАЙНА
Image
“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна
Image
Зариг Өнөрөө: Үсдээд зодож чадна шүү гөлөг минь
Image
50 НАСТАЙ ИРГЭН ГЭРТЭЙГЭЭ ШАТАЖ АМИА АЛДЖЭЭ
Image
Түүхий нүүрсэнд баяртай гэж хэлье
Image
МОНГОЛЫН БАГ 2 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЭД БАЙНА
Image
"ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" КОМПАНИ 350 ГАРУЙ ХҮНТЭЙ БРИГАД БАЙГУУЛАН НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Image
ШИЛДЭГ 10 СУРАГЧ ШАГНАЛАА ГАРДЛАА
Image
"ТАЛЫН ТҮМЭН АДУУ-2019" АДУУ ДАГАСАН СОЁЛЫГ ТАНИУЛНА
Image
“ШҮХРИЙН СПОРТЫН АЗИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОНО
Image
ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛ
Image
Б.ЭНХ-АМГАЛАН САЙДАА, ДАРХАНЫ ЗАМЫГ ИРЭХ САРЫН 1-НД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АМЛАЛТАА МАРТААГҮЙ БИЗ
Image
У.ХҮРЭЛСҮХ: ЭНЭ ӨДРИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ
Image
ШИНЭ НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ, ТӨСӨЛ ХЭНД БАЙНА ВЭ?
Image
Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА
Image
ӨРХ ГЭРИЙН ТӨСВИЙГ ХЭРХЭН ХЭМНЭХ ВЭ?
Image
БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО
Image
СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТСАН ХАРИУЦЛАГЫГ Ц.НЯМДОРЖООС НЭХЭХ НЬ ЗӨВ
Image
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЕФТИЙН ҮНЭ УНАЖЭЭ
Image
БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
МОНГОЛ, ЯПОНЫ ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗЛАА
Image
САЙД АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙГ ЦАГДАН ХОРЬЖЭЭ
Image
Ц.САНДУЙГИЙН ЦҮНХЭН ДЭХ БАРИМТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ОЧЖЭЭ
Image
НАЛАЙХЫН ЗАМЫГ ЭНЭ САРЫН 29-НД НЭЭНЭ
Image
АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ"-Г ДАРХАН ХОТОД БОСГОЛОО
Image
НИЙСЛЭЛД “НУУГДСАН” БААВГАЙГ ХАЙЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЭХ ТОРГОН АГШИН /БИЧЛЭГ/
Image
ФАТФ-ААС МОНГОЛ УЛСЫГ СААРАЛ ЖАГСААЛТАД БАГТААХДАА ДӨРВӨН ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НУРААХ ТЕНДЕРИЙГ ШҮҮХЭЭС ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
Image
ХОВД АЙМГИЙН ДЦС-ЫН ДАРГЫГ БАРЬЦААЛЖ, МӨНГӨ НЭХЖЭЭ
Image
Б.ПҮРЭВДОРЖ: ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН АСУУДЛААР ТА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Image
ЯВГАН ЗОРЧИГЧ ӨӨРӨӨ УДИРДДАГ ГЭРЛЭН ДОХИОГ ЯАРМАГИЙН УУЛЗВАРУУДАД СУУРИЛУУЛЖЭЭ
Image
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 9 СУМАНД БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Image
УСАН СЭЛЭЛТИЙН МАСТЕРУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГИЙН ДҮНГЭЭР ТЭРГҮҮЛЛЭЭ
Image
Г.ЗАНДАНШАТАР: ТУСГААР ТОГТНОЛЫГ ЮУГААР Ч СОЛЬЖ БОЛШГҮЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
Image
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН АКАДЕМИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
Image
ГАЛ УНТРААХ АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Image
НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР
Image
Д.ХАЯНХЯРВАА: 950 САЯ ТӨГРӨГИЙГ ЧИНЬ ЭЕРЭГ ТАЛААС НЬ ЯАЖ PR-ДАХ ЮМ БЭ
Image
ДЭЛХИЙН ИНТЕРНЭТИЙН VI ХУРАЛ ЭХЛЭВ
Image
Б.МӨНХЖАРГАЛ: ШУДАРГА ИРГЭД НЭГДЭЖ БАЙЖ Л МОНГОЛ УЛСЫГ ӨӨРЧИЛНӨ
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
Нууж үзэх эротик зурагнууд +18
Image
Малчдад НҮБ-ын тусламжийг хүргэнэ
Image
НИТХ-ын шинэхэн дарга С.Амарсайхантай танилц
Image
Ц.Нямдорж: Цэцийн шийдвэрийг хүлээж авах хэрэгтэй
Image
Д.ЦОГТБААТАР САЙД ЮНЕСКО-ГИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ТУХАЙ БАРИМТ КИНОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ОРОЛЦОВ
Image
ОЛОН УЛСЫН "ЦЭРГИЙН НААДАМ 2018"-Д МАНАЙ ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
Image
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой холбоотой ноцтой асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсэн
Image
Тахиа жилд хурим найр хийхэд сайн
Image
МАН-ЫН ГЕНСЕК, ЖДҮ-ЧИН Д.АМАРБАЯСГАЛАН ЯМАР МӨНГӨӨРӨӨ ХУРДАН АЗАРГАНУУД АВЧ, ГОВЬ-АЛТАЙЧУУДАД БЭЛЭГЛЭВ
Image
Улсын арслан П.Бүрэнтөгс шинэчлэгдсэн чансааг тэргүүлжээ
Image
Чингис хааны үеэс гаралтай “Данс хараа-өв соёл”- үүдээ нээлээ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ХОРООНЫ ХУРАЛДААНЫГ БОЙКОТЛОГЧИД
Image
АЛТАЙ ХОТЫН ТӨВИЙН БҮСЭЭС МАЛ БҮХИЙ ИРГЭД, ӨРХИЙН ТУСЛАХ АЖ АХУЙГ НҮҮЛГЭНЭ
Image
ЗОЛБИН МУУР, НОХОЙ УСТГАЖ БАЙНА
Image
Сургуулийн орчимд гар утас хязгаарлах тушаалыг 1-р сургууль огт хэрэгжүүлээгүй
Image
УИХ-ын гишүүн Б.Жавхлан 250 гаруй хүүхдэд бэлэг гардуулжээ
Image
ЖҮЖИГЧИН Т.БАРХҮҮ:МИНИЙ АНХНЫ ОХИН ААВЫГАА МЭДДЭГГҮЙ
Image
Эмгэнэл
Image
цаг агаарын мэдээ
Image
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ 71.2 ХУВТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
Image
33 дугаар сургуулийн хажууд олгосон газрыг хүчингүй болгохоор мэдэгдэх хуудас хүргүүллээ
Image
“Цагаан сар-Ёндоотой экспо”-ны нээлт сюрпризээр дүүрэн байна
Image
НӨХӨН СОНГУУЛИАР ЦЭЦЭД ГОМДОЛ ГАРГАЛАА
Image
Өглөө бүр өөртөө хэлэх үгс
Image
Амралтын өдрийн амтат хоолны жор
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
ЯПОНЫ БАНКУУД ХЯМРАЛД БЭЛТГЭЖ БАЙНА
Image
Цаг агаарын мэдээ
Image
ӨСВӨРИЙН БӨХЧҮҮД ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ЗАГРЕБ ХОТЫН ДЭМЖЭЭНД ГАРЧ ЭХЭЛЛЭЭ
Image
Image

Өөрчлөлтөөс өөр сонголт алга

Парламентын засаглал Монголд тохирохгүй юм байнаа гэдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны түүх баталлаа. Үүний баталгаа нь бидний өнөөдрийн байж байгаа царай.
Намчирхаж, улс төржихгүйгээр ярьцгаая.

Хамгийн түрүүнд бид юунд хүрч, ямар амжилт гаргав аа гэж асууя.
Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч гэх мэтийн тунхаглалын чанартай өөрчлөлтүүдээ энэ удаа орхиод (Цаасан дээр бол тунхагласан боловч яг үнэндээ хангагдсан уу гэвэл бас л асуудалтай), бодитоор ард түмний амьдрал яаж өөрчлөгдөв гэдэг үзүүлэлтийг л сонирхоё. Ер нь хамгийн гол үзүүлэлт энэ болов уу.

Товчхон хэлбэл, ард түмэн ядуу амьдарч байнаа. Баян ядуугийн ялгаа ихсэж, дундаж чинээлэг давхарга бий болсонгүй. Хадгаламжийн 80-90% нь хүн амын цөөхөн хувь болох чинээлэг баячуудын нэр дээр байна. Гурван Монгол хүний нэг нь маш ядуу байна.
Жирийн иргэд олонхи нь өнөө маргаашаа аргацаасан байдалтай, зээлээр амь зууж байна.
За ийм дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний амьдрал сайжирсангүй, зарим талаараа дордсон.

Хүн ам нь дөнгөж 3 сая хүрсэн бөгөөд газар нутаг арвин, хөрсөн дээрх болон доорхи баялаг нь элбэг энэ орныг ийм байдалтай байлгана гэдэг бол гутамшиг.  Систем нь буруу бөгөөд төр засгийн удирдлага, төрийн алба хашигчид шат шатандаа энэ байдлыг ашиглаж амин хувиа хичээж иржээ. Дорж юм уу Дондогтоо биш бололтой. Хэн нь ч гарсан  боломжийг нь бүрдүүлээд өгчихөөр албан тушаал, эрх мэдлээ өөртөө ашигтайгаар ашиглахаас татгалздаг хүн бараг байдаггүй бололтой. Хүний шунал аа гэж. Жигтэйхэн гэгээрсэн хүн л биш эхлээд улсаа боддог, дараа нь өөрийгөө боддог "тэнэг" хүн  алга. Аль ч газрын хоёр хөлт хохимой толгойтон адилхан байдаг юм байна. Соёлтой, боловсон гэгээрсэн, хөгжингүй нийгэмд  иргэд нь яагаад өөр хандлагатай байдаг вэ гэвэл тэнд ёс журам чанга , хяналт хариуцлага өндөр байдагтай холбоотой. Тэрэндээ баригдаад  байхгүй юу! Гэсэн хэдий ч ёс бус үйлдэл огт гарахгүй байна гэж байхгүй, гэхдээ маш бага гардаг. Мэдээж иргэд нь гэгээрсэн,ухамсартай байх нь иймэрхүү ёс бус үйлдэл бага гарахад нөлөөтэй.

Харамсалтай нь төр засаг маань иргэдээ гэгээрүүлэх тал дээр юу ч хийгээгүй учраас ард түмэн маань цагаан цаас хэвээрээ шинэ онтой золгож байна. Тийм учраас иргэдийн ухамсарт найдах арга алга.Ганц арга нь системээ зөв сонгоод хууль дүрмээ хатуу мөрдөөд, мөрдүүлээд явахад алсдаа "үүл арилах"  найдвар байна. Шударга бус явдал, хулгай луйвар хуйвалдааныг маш бага хэмжээнд барьж, зөв хөгжиж сайхан амьдрая гэвэл дараах зүйлүүдийг хангах ёстой гэж бодож байна:

1. Иргэдийнхээ сэтгэл зүй, уламжлал зан үйлд ойрхон системийг сонгож авах хэрэгтэй
Дэлхийд мэдэгдэж буй засаглалын хэлбэрүүдээс Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал   хоёрыг дийлэнх улсад сонгож хэрэгжүүлж байна. Үүнээс бидэнд тохирох нь Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр гэж ойлгож байна. Парламентын засаглал тохирохгүй гэдэг нь батлагдсан учраас халах цаг нь болжээ. Алийн болгон таарч тохирохгүй юмаар улс орноо, ард иргэдээ туршилтын туулай болгох вэ?

Дээрх хоёр тогтолцооны ялгааг товчхон хэлбэл, Парламентын системд  гүйцэтгэх  засаг нь (Засгийн газар нь)  Парламентаасаа батлагдаж, түүний өмнө тайлангаа тавьдаг. Ялсан намын дарга гүйцэтгэх засгийн тэргүүн буюу Ерөнхий сайд болж, багаа бүрдүүлж батлуулж аваад парламентын дохио зангаагаар ажлаа явуулдаг. Парламент баталсан учраас бас огцруулж чадна. Ерөнхийлөгч нь эрх мэдэл багатай, ялангуяа гүйцэтгэх засгийн ажилд оролцох, хутгалдах боломжгүй. Энэ системийн хэд хэдэн холимог хувилбарууд байдаг.
Ерөнхийлөгчийн системд Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, өөрийнхөө багийг бүрдүүлж, парламентаас хараат бусаар ажилладаг. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн ба гүйцэтгэх засгийн тэргүүнээр (Ерөнхий сайдаар) ажилладаг гэсэн үг. Парламент хуулинд заасан ноцтой шалтгаанаар итгэл үзүүлэх эсэх асуудлаар  Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөхөөс бусдаар Ерөнхийлөгчийг огцруулах эрхгүй. Ерөнхий сайд гэдэг албан тушаал байхгүй.

Ерөнхийлөгчийн засгийн давуу тал юу байна? Гүйцэтгэх засаглал (Засгийн газар), хууль тогтоох байгууллага (УИХ) хоёр бие биенээсээ хараат бус ажиллана. Ерөнхийлөгч хариуцлагыг шууд өөрөө биечлэн  хүлээдэг, сөрөг хүчний дарамт шахалтанд өртөж ажил цалгардах нь бага. Тэгвэл Парламентын засаглалд  хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй, учир нь хариуцлага нь ялсан намын дарга бөгөөд Ерөнхий сайд, кабинетын гишүүд буюу яамдын сайд нар, ялсан нам, ялсан нам олонхи болсон УИХ (эндээс Засгийн газар батлагдсан шүү дээ) гэсэн олон этгээдийн дунд цалгарддаг. Эцэстээ хэн нь ч хариуцлага хүлээдэггүй, элдэв шалтаг хэлээд бие бие рүүгээ бухаад өнгөрдөг. Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч улс орныхоо дотоод гадаад бүх л асуудлыг хариуцах учраас хэрвээ муу ажиллавал ард түмэн хэний толгойг авахаа мэднэ гэсэн үг.

2. Иргэдээ гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд зорилготойгоор, бодлоготой байнга явуулж баймаар байна. Дунд сургуулийн ахлах ангиас эхлэн ТМС, коллеж, дээд сургуулиудад нийгмийн, эдийн засгийн зохих мэдлэгийг олгож байвал  иргэд маань сонголтоо зөв хийдэг, мэддэг болно гэсэн үг. Тодорхой хэмжээний мэдлэгтэй байж л ямар сонголт хийхээ мэддэг болно. Мэдлэггүй, харанхуй хүмүүсийг мунхруулахад амархан, мөн архи мөнгөөр саналыг нь худалдаж авч болдог. Манайд тийм явдал өмнөх сонгуулиуд дээр зөндөө гарч хэл ам болдог байсан.

Иргэд маань өнөөдөр мэдлэг муутайн улмаас хэнээс хариуцлага нэхэх болон хэн ямар үүрэг хүлээснийг мэдэхгүй буруу зөрүү ярин будилж байна. Парламентын засаглал гэдгээ ч мэдэхгүй иргэд олон байна. Ямар ч эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчөөс ажил хариуцлага нэхэж байна. Угтаа бол  засгийн ажлыг ялсан намын дарга буюу Ерөнхий сайд  хариуцаж хийж байгаа. Гэхдээ ялсан нам олонхи болсон УИХ засгийн ажилд их хутгалдаж Ерөнхий сайдыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг. Эцэстээ хариуцлага хүлээх эзэн олддоггүй. Ерөнхий сайд уу, түүнийг томилсон УИХ уу?

1992 оноос хойш тооцвол 25  жил Парламентын системийг туршлаа. Үр дүнг нь харвал харахаар хангалттай хугацаа өнгөрчээ. Болохгүй юмыг үргэлжлүүлээд байх шаардлага алга. Одоо өөрөөр үзэхээс өөр сонголт алга даа. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ганц хүнийг маань гадныхан урвуулаад авчихна, дарангуйлагч бий болно гэхчлэн харлуулах ухуулга их явдаг. Энэ бол ямар ч үндэсгүй бөгөөд хуулиар зохицуулаад хаачихаж болох (хэрэв ийм асуудал гарна гэж бодлоо гэхэд)  боломжтой зүйл. Одоогийн байдлаа хадгалж үлдэх сонирхолтой бүлгийн хийж байгаа энэ мэт сөрөг ухуулганд авталгүй, өөрчлөлтөө зоригтой хийх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид дахиад 25 жилийн дараа Монголоос юу үлдэх вэ гэдгийг төсөөлөхөд хэцүү биш болжээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6